12

249 21 1
                                    

Өглөөний 07:00АМ болж байх бөгөөд Сан нүдээ ширгэтэл өрөөнийхөө хамтрагч залууг хүлээж суусаар л байлаа. Даанч тэр ирсэнгүй.

Ажилтай болохоор явахаас өөр сонголт байсангүй тул Сан ажлын зүг дургүйхэн алхалаа.

Ажил даа очсон ч нэг л хоосон мэдрэмж түүнийг бүрхэж авч үл тайвшруулна. 'Найз залуутай хүн сайн болчих ч гэж дээ..." гэсэн бодол Саныг өөрийгөө гоочлоход хүргэлээ.

Тэр хайртай хүнтэй
Гэвч би түүнд хайртай...
Яагаад эрт таарч болоогүй юм бол?
Яагаад миний хайртай болсон хүн бүр өөр хүнтэй байдаг юм бол?
Яагаад тэр эрийг биш намайг хайрлаж болоогүй юм бол? гэж толгойгоо барин гуниглан сууж хамаг нервээ барж , цагаа хий дэмий сууж өнгөрөөв.

~~~

Wooyoung's pov

Нүдээ нээж эргэн тойрноо ажиж харвал Ёнжүний гэрт байгаагаа сая л нэг ухаарав.

Ёнжүн:Сэрчихсэн үү? жагияа

Үён: Би танайд юугаа хийж байгаа юм? гэж хөмсөгөө зангидан асуув.

Ёнжүн: Ахх...Чи тасарчихсан. Би чамайг чирээд арай гэж гэртээ оруулсан. Надад баярлах хэрэгтэй шүү жагияа. Чамайг тэнд хаячиж болох л байсан.

Үён: Баярлалаа. Би одоо харих хэрэгтэй гэж утас руугаа сарвайх бол Ёнжүн утсыг нь түрүүлээд аваад халаасандаа хийчхэв.

Үён: Алив өгөөдөх.

Ёнжүн гараа цээжиндээ аван зогсоод өгөхгүй царай гаргав.

Үён: Нүдээ хагас анисхийгээд өгөөдөх гэж хүйтэн хөндий үгээр хариуллаа.

Ёнжүн: Чадахгүй.

Үён: Яачихаад байгаа юм бэ? Өгөөч дээ гэж ширүүнээр өгүүллээ.

Ёнжүн: Аваач дээ тэгээд аваач! Найз залуутай болчихсон юм уу?

Үён: Үгүй л дээ. Бас хэнээсээ юу сонсчихсон юм. Миний утас руу битгий хамаагүй хүрээд бай Чүэ Ёнжүн.

Ёнжүн: ❤ зүрх эможитой л юм байна лээ. Надаас нууж чадна гэж бодоо юу?

Үён: Чи ямар найз залуу юу? Асууж шалгаагаад салахгүй юм. Болиод өг л дөө Жүнние .

Ёнжүн: Больчихсон байна.

Үён: Би харьлаа.

AjussiWhere stories live. Discover now