7

304 26 0
                                    

Жагияа гэнэ шүү үнэхээр гомдмоор юм аа Жон Үён 🤧

Өөр залуугийн төлөө ингэтлээ сөжү уугаад согтчих гэж дээ 🥹

Чиний сэтгэлд өөр хүн байгаа гэдгийг мэдээгүй нууцаар хайрласанд уучлаарай 😭

Сан ийн хэлээд ширээн дээр буй уух зүйлээ эргүүлэн гунигтайяа бүгдийг нь уугаад буйдан дээр унтаад өгөв.

***

Амралтын өдөр ч сайхан эхэлж байна даа. Биеийнхээ хөшөөг гаргаад дасгал хийлээ.

Үён:
Жагияа би зүгээр дээ. Яагаачгүй гэртээ хариад эсэн мэнд байна даа гэж дуут шуудан Ёнжүн рүү явуулан гал тогоо орох зам даа Саныг хараад золтой л цочсонгүй.

Үён:
Алив хөөе ажушши уугаад буйдан дээр унтаж байх даа яадаг юм. 

"Сэрээрэй ажушши" гэж өгзгөн дээр нь нэг цохиход Сан арай гэж нойрноосоо сэрлээ.

"Ус өгөөч өрөөний хамтрагчаа" гэж нойрмог амьтан Үёнд хэлэхэд

Үён хөргөгчнөөс хүйтэн ус аван Сан руу сарвайгаад толгойгоо сэгсрэн "Нас ч явж дээ ах гуай, бага уу л даа"

Сан уснаас залгилаад нойрноосоо арай гэж сэргэхэд Үён гарч хооллоё? гэж Саныг чирэх шахам цуг гарлаа.

Сан юу ч ярихгүй явсаар байгаа бол Үён инээмсэглэчихсэн түүнийг чирэн нэг гоймонгийн газар руу орлоо.

Үён нэг ширээнд суугаад Саныг хажуудаа суухыг хүслээ.

Сан ч захиалгаа өгчихөөд Үёны урдаас харан чимээгүй суусаар л байх бөгөөд үс нь сэгсийсэн байхыг ч үл анзаарсан байлаа.

"Үён АЖУШШИ гэж үглэж байгаад гэнэт л нөгөө л нэг чөтгөрийн инээмсэглэлээ гаргаад Саны зургийг дарж аваад элгээ хөштөл инээд алдав"

Сан: Устга! 😡

Үён: Чадахгүй 😝

Сан: Тэгвэл ядаж харуулчих л даа Үён

Үён: Уруулаа хазлан утсаа эргүүлж харуулаад Саны зургийг үзээлээд дахин элгээ хөштөл инээв.

Сан: Камертаа өөрийгөө хараад "Өө сэгсийчихсэн байна" гэж үсээ доош нь даран янзаллаа.

Үён: Гоё зүйл хэлье ажушши, сэгсгэр ажушши үнэндээ эгдүүтэй харагддаг юм байна гэж хэлээд уруулаа нэг нь долоов.

Сан: Түүний үгэнд баярлан зүрх нь тушаа нэг зүйл мэдрэгдэж бяцхан инээмсэглэл тодруулан Үён руу харав.

Үён: Ичээд байгаа юм уу? Та ч үнэхээр эгдүүтэй ажушши юм аа гэж хэлээд чанга чанга инээд алдав.

Тэд хооллочихоод гэрийн зүг юм ярин алхах бөгөөд Үён хажуудаа байгаа залуугаа инээлгэчихсэн явж байлаа.

"Ажушши хүнтэй хамт гадуур явдаггүй залуу таньтай хамт явж байна гэдэг жаргал шүү ах гуай" гэж ёжилсоор л...

Үён дугуйн зам дээр хойш Сан руу харж яваад гэнэт эргэж хартал дугуй унасан олон хүмүүс урдаас нь гарч ирлээ.

Хөөш холдоорой гэж дугуйтай хүмүүс чанга дуугаар орилход Үён байрандаа таг гацан зогсоод чихээ дарав.

Сан Үёныг татан аваад дугуйн замаас гарган шууд энгэртээ наан тэврэн авлаа.

Үёны бие чичирхийлж байх нь Санд мэдрэгдэх бөгөөд ойр байх сандалд суулгаад Үёныг тайвшрахыг нь хүлээлээ.

Сан: Гайгүй юу? Ус уух уу? Би усанд явчаад ирэх үү? гэж хэлэн босох гэтэл Үён гараас нь зуураад "түр надтай суучих, би удахгүй зүгээр болчих болно" гэж хэлээд Саны мөрийг дэрлэн хэсэг суулаа.

Үён цоцролд орсоноосоо болоод нилээн суугаад цагийн дараа босцгоов.

Саны мөрөөс Үён толгойгоо авахад  мөрөө хэд хөдлөгөчихөөд Үёны хажууд зогсоод мөрөөр нь гараа давуулаад тэврээд "явъя" гэхэд Үён гайхан том нүдлээд "Ажушши найрах гээд байгаа юм уу?" гэж хэлэхэд Сан гараа татаад авав.

"Ажушши ч аргагүй л ..."

За явцгаая явган хүний замаар явна шүү мэдэв үү? гэж Сан царайгаа цааш харуулав.

"Ойлголоо ажушши" гэж санаа алдан Саныг даган явлаа.

Сан Үёны хажууд хамгаалагч шиг л явж байх бөгөөд яг л ахдаа зэмлүүлээд хажууд нь дагаад явж буй бацаан шиг Үёнд санагдав.

Тэд гэртээ дөнгөж  орход  Ёнжүн Үён руу залгалаа.  Тэдний яриаг Сан чихээ тавьж сонслоо.

Ёнжүн: Жагияа уулзая
Үён: Би сая л гэртээ орж ирж байна
Ёнжүн: Хмм чамтай уулзах гэж ирсэн шд
Үён: Хаана байгаа юм?
Ёнжүн: Танай байрны урд ирчихсэн. Гараад ирээ?
Үён: Ойлголоо одоо буугаад очъё.

Сан тэдний яриаг сонсоогүй цариална хөргөгчнөөс кола гарган задлан балгаллаа.

Үён инээмсэглэн ажушши оройтох байх шүү гэж хэлэн гарч явлаа...

AjussiNơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ