18

268 27 0
                                    

Сан архи уухыг хүссэнгүй. Учир нь түүний хоолойгоор архи байтугай юу ч давхааргүй байх бөгөөд Үёныг орж ирэх талаар л бодно. Хамгийн их хайртай хүнээ өөр хүнд үнсүүлж байхыг харах мэдрэмж ямар новшын гээч!...

Жон Үён чамд би хэтэрхий сайн болчихож,  үгүй ээ бүр дэндүү хайртай болчихож. Чамайг алдах вий гэсэн айдас намайг бүрхэж байна. Яагаад минийх биш тэр новшынх байх ёстой гэж!...Жон Үён би чамд хайртай шүү дээ. Намайг нэг нүдээрээ ч болов хар л даа гуйя... гэж Сан нулимс дуслуулан хүйтэн хана налан суулаа.

Хаалга дуугарах чимээг сонсоод өөрийн эрхгүй маш их баярлаж түүнийг харахыг хүсэн өрөө рүү нь ороод шууд түүнийг тэврэн авлаа.

Үён: "Ажушши ийм хурдан намайг санаа юу?"
Сан: "Тийм ээ маш их санасан, санаад үхэх нь Үёноо"
Үён: Тэгвэл тэврэе гэж Үён зөрүүлэн Саныг дулаан тэврэлтээр угталаа.

Сан хэдэн минутын турш юу ч хэлэхгүй тэвэрсээр л...

Үён: Сание надад сайн юм уу?

Сан: Үёны нүд рүү нь эгцэлж хараад толгойг нь илсэнээ "Би чамд татагдаад байх шиг байна"

Үён: Миний юунд татагддаг юм? Ажушши хүн явуулах аа болиорой. Би эрэгтэй хүн сонирхдог болохоор буруугаар ойлгох гээд байна.

Сан: Чи надад таалагддаг Үён. Би чамайг өөр хүнтэй үерхсэн ч хайрласан хэвээр байх болно.

Би согтоогүй ээ.
Би уугаачгүй.
Би эрүүл байна.

Эрүүл байгаа дээрээ сэтгэлээ илчилмээр байна. Эс бөгөөс чи согтуу хүний үг гэж л бодох болохоор эрүүлдээ хэлж байна.

Би чиний хажууд байх даа ч догдлол мэдэрдэг, миний цээжин дотор байгаа энэ зүрх зөвхөн Жон Үён чиний төлөө цохилдог. Би сэтгэлээ зөв илэрхийлж чадахгүй байгааг мэднэ ээ. Гэхдээ нэг үнэнийг хэлье "Би чамд маш их хайртай Жон Үён" .

Анх уулзсан өдрөөсөө хойш чамайг сонирхож эхлэсэн. Өөрийгөө анх зүгээр шохоорхож байна гэж бодсон. Өдөр ирэх тусам чамд улам л гүн гүнзгий дурлаж эхэлсэн...

...үргэлжлүүлэх гэтэл Үён чишшш чимээгүй гэж хэлэн Саны уруулд нэг хуруугаа тавин инээмсэглэлээ.

Үён Сан руу "Би чамайг ойлгосон" гэж хэлээд уруул руу  ойртон үнэртээд
"эрүүл байна шүү , согтуудаа дэмийрч байна л гэж бодлоо".

Сан: Дэмийрч гэнэ шүү! Жон Үён чамд сэтгэлээ илчлээд байна. Яагаад намайг ойлгодоггүй юм бэ?

Үён: Би ч бас нэг хүнд хайртай. Тэр хүн маань намайг өөрт нь сайн гэдгийг ч мэддэггүй. Тийм хөлдүү амьтан байдаг юм л даа. Гэхдээ л би түүнд хайртай.

Сан: Нөгөө Чүэ овогт уу? Тэрийг битгий дурс тэгэх үү?

Үён: Тэр биш ээ. Гэхдээ ижилхэн Чүэ овогтой залуу байдаг юм. Би тэр хүнээ хайрлах хэрэгтэй болохоор ажушши уучлаарай.

Сан: Ахин Үёныг чанга тэврэн , гуйж байна чамайг хайрлахыг зөвшөөрөөч, би чамаас өөр хэнийг ч харахгүй бас хайрлахгүй. Ганцхан чамаар амьсгалъя.

Үён: Чамд ажлынхан чинь  тэгээд бас миний мэдэхгүй ч хүн байж болно. Би тийм амархан дурлахаар хүн биш л дээ. Сание минь дээ. Ядаж сэтгэлээ зөв илчилдэг болчихоод илчлээрэй.

Үёныг тэврэхээ болин хойш алхан түүний нүд рүү эгцэлж байгаад хацрыг нь илэн өхөөрдчихөөд өрөөс нь гаран өрөөндөө ороод зүрхээ дараад "Ёооё үхэх гэж байна шүү, түүний харц зүгээр намайг алчихсан, би хэнээс ч бай чамайг заавал булааж авах болно".

Wooyoung's pov

Тэр намайг өрөөндөө дөнгөж орж ирэхэд дулаан цээжиндээ наан тэвэрсэн. Түүний нүднээс уй гашуу болон гуниг л харагдаж байсан.

Түүнийг намайг тэвэрхэд зүрх минь хүчтэй цохилсон. Энэ тэврэлтийг зогсоохыг хүсээгүй дээ,  түүнийгээ зөрүүлэн тэвэрсэн. Догдлолоо мэдрүүлэхийг хүсээгүй юм. Түүний хэлсэн үгс миний чулуу мэт сэтгэлийн утсыг хөндсөн. Түүний хэлсэн үгс бүрийг нандигнан сонссон. Түүнд зөрүүлж хайртай гэж хэлмээр байвч би Жон Үён шүү дээ. Анхнаасаа сайн байсан хүн нь чи биш би юм шүү мангар минь. Чамайг бодох төдийд л миний зүрх намайг тайван байлгахгүй нь.

Урт өдөр байна тийм ээ! 
Цагийн зүү болон зүрхний чимээ.
Чамаас өөрийг олох ч
Ахиж хэзээ ч догдлохгүй байх.
Тааз ширтэж би бараг солиорлоо Чүэ Сан
Чамайг заавал өөрийн болгох болохоор жоохон хүлээчих...

AjussiWhere stories live. Discover now