20

241 27 1
                                    

Үён бүжгийн зааландаа бүжиглэх зуур халамцуу Чүэ Ёнжүн алга ташин орж ирэв.

Үён Ёнжүнийг чирэн гадагш гаран түүнтэй ярилцахаар болоод түүнд мөстэй американо бариулчихав.

Ёнжүн : Хайр үнэхээр хуурамч биш гэж үү?

Үён : Ахиад хаягдчихсан юм уу? Нэг залуудаа хэд хаягдах гэсэн юм бэ? Ухаараачдээ Жүнние.

Ёнжүн : Хаягдчихсан. Нэг залууд 7 дахь удаагаа хаягдаж үзлээ жагияа. Гэхдээ тэр залуугаас илүү нэг хүнд бүр галзууртлаа сайн болчихсон юм шиг байна.

Үён: Би чамайг сонирхдоггүй шүү. Бас тэр үнсэлт алдаа байсан. Би чамайг найзаа л гэж хардаг Жүнние.

Ёнжүн: Чи биш бол Сүбин. Сүбин биш бол өөр зөндөө залуус байна Үён.

Үён: Одоо зөв ярьж байна. Энэ чинь л миний найз.

Ёнжүн уйлан Үёныг тэвэрч аван гэдэг годон алхасаар Саны гэрт орж ирлээ.

Сан ч хөмсөгөө зангидан Ёнжүн Үён хоёр руу муухай харан зогсоно.

Сан: Үён гуай чи !

Ёнжүн: Битгий чанга дуугаар жагияаг минь загнах гээд бай! намхан банди минь гэж духнаас нь гараараа түлхэлээ.

Үён унах гэж байгаа Ёнжүнийг арай гэж унагаахгүй барьж зогсов.

Сан ч уурласан бололтой. "Өөрсдөө учраа олцгоо" гэж ширүүн дуугаар хэлээд өрөөнийхөө хаалгыг чанга хаав.

Ёнжүн: Энэ их муу ажушши байна. Энэ амьтны юунд нь болдог юм бэ?

Үён: Чимээгүй унтаж үз! Чам шиг шүдэнзний модыг ийм өндөрт чирч ирсэнд баярла!

Ёнжүн: Ус ууя жагияа. Ус...ус...ус

Аягатай ус Санд өгвөл ёроолыг нь гартал уучхаад ханцуйгаараа амаа арчив.

Үён: Заваан гэдэг нь ...

Ёнжүн: Одоо яг унтлаа. Би чиний оронд унтмаар байна. Хоёулаа унтъя тэгэх үү?

Сан тэдний яриаг сонсож байгаад Үёныг харамлах сэтгэл хүрэн Ёнжүнийг буйдан руу түлхэж хөнжил дээрээс нь шидээд "Сайхан амраарай Чүэ овогт"

Үёны гараас хөтлөн өрөөнд нь оруулаад зочны өрөөний гэрлийг унтраав.

Үён: Түүнийг унтсан эсэхийг шалгах хэрэгтэй.

Сан хөмсөгөө зангидан хэсэг Үёны нүд рүү харж байгаад гараа султган "Харвал хардаа" гэж хэлэн өрөөнийх нь хаалгыг хаав.

•••

Үён Ёнжүн хоёр нэг нэгийгээ өдөн зүгээр суухгүй байхыг харсан Сан бачимдаж хоолойгоор нь хоол давсангүй. Савхаа ширээн дээр тавин Ёнжүн рүү их л нухацтай харан "Ахиж согтуу ирэхгүй байвал сайн байна Чүэ овогт" гэж ширүүн өнгө аястай хэлэх бол Ёнжүн бөхийгөөд уучлалт хүслээ.

Сан Үён руу шүдээ зуун харж "Найз нараа авч ирмээр байвал өөр газар руу нүүгээрэй" гэж шууд хэлээд ширээнээс босож цүнхээ аван гарлаа.

Ёнжүн босон уурлах гэтэл Үён хөл рүү нь өшиглөөд болиулав.

Саныг гарсаны дараа Ёнжүний уур нь хүрээд галзуурах шахам амандаа хараал урсгана.

Үён : Чи дахиж битгий ирээрэй.

Ёнжүн: Энэ нэг юмны юунд нь болдог юм бэ ? Чамайг хөөх нь холгүй байна.

Үён: Би эндээс гарвал хаашаа очих юм?

Ёнжүн: Манайд очоод хамт амьдръя.

Үён: Би хүсэхгүй байна. Жүнние битгий миний аж байдал нөхцөлийг өөртөө ашигтайгаар битгий эргүүлэл дээ. Би зүгээр л аз жаргалтай амьдарлаар амьдарч бусдын адил инээмээр байна.

Ёнжүн: Хувцасаа бэлд. Энэний хажууд чи амьдрах ёсгүй. Би чамд тусдаа байр аваад өгье.

Үён: Би явмааргүй байна. Чи ирэхгүй байхад л болно. Гуйя наашаа битгий ирээч Жүнние.

Ёнжүн: Хувцасаа бэлдчих чи эхлээд манайд хэсэг байчих. Би чамд байр олоод өгье.

Үён: Би зүгээр за юу ? Чи ирэхгүй байхад л болно. Хоёулаа гадуур хамт хөгжилдөцгөөе.

Ёнжүн: Би ирэхчгүй. Өөрийнхөө гэрийг том гээд бодчихсон яасан том амьтан вэ?. Хэрвээ чам руу ахиж ингэж уурлавал надад хэлээрэй. Би сургаад өгье муу хөгшин ажушши.

Үён: Хоёулаа кино үзье дараа нь мөхөөлдөс авч идэе.

Ёнжүн: Болж байна. Алив явцгаая.

Үён: Битгий уурлаж бай наад хөөрхөн духанд чинь үрчлээ тогтчихно.

Ёнжүн: Жагияа ...

Үён: Одоо л биш шүү...

AjussiWhere stories live. Discover now