25-р бүлэг

941 70 8
                                    

Намжүүн өөртөө байдаг бүх л хүчээ шавхан Тэхёны өөдөөс тэмцэнэ.

Цаг ч улам ойртож Хасүгын бие улам муудсаар өрөөндөө ганцаараа амьсгал нь багтарч цээж нь түнхэлзэж нүд бүрэлзсээр хэвтэнэ.

Одоо түүнд 30минут ч хүрэхгүй хугацаа үлдлээ.

Намжүүн Тэхён хоёрыг харах юм бол Харри Поттерын сүүлчийн тулаан адил их гэрэл цацарч өнөөх хэцүү шившлэгүүдийг ээлж дараалуулан дуудна.

Нүүр гар бие нь бүхэлдээ шархдаж зарим хэсгээр нь цус урсах нь энэ хоёрыг хичнээн их тэмцэж хичнээн их ядарч байгааг харуулах биз.
Тэхён-Хараал ид гэж хараал ид гэж зүгээр бууж өг. Та угаасаа намайг дийлэхгүй.

Гэж хэлээд Тэхён үхлээс ч илүүгүй шид ашиглан Намжүүн рүү дайран газар хэвтүүлээд цээжин дээр нь хөлөө тавьлаа.

Намжүүн-Ал л даа. Чам шиг амьтанд бууж өгөх болоогүй байна. Надад ч бас зорилго гэж бий шүү гээд Тэхён руу хаанаас нь гаргаад ирсэн юм бүү мэд гялтганасан мөнгөлөг хурцаас хурц үзүүртэй хутга ханцуйндаа нуусаар Тэхён рүү гэдэс рүү дүрж орхив.

Тэхён энэ гэнэтийн бөгөөд аймшигтай үйлдэлд цочирдон гэдсэнд нь зоолттой байх хутга руу нэг харан Намжүүн рүү нэг харсаар гараа цусанд хутган нов ногоон зүлгэн дээр ойчон уналаа.

Намжүүн өөрөө ч хийсэн үйлдлээ гайхан гар нь чичрэн гарахгүй байгаа шүлсээ арай гэж хэд хэд залгилна.
Намжүүн-Тэхён~ааа б-би би ингэе гэж бодоогүй шүү би би....доош газар суун бүлтгэнэн ядах нүдээ тормолзуулсаар
Өөрийнхөө зоосон хутгыг сугалан Тэхёныг өрөвдөнө.
Тэхён-Т-Та та юу хийчих вэ? Яаж ингэж чадаж байна аа. Би Х-Хасүг л аврах гэсэн харин Т-Та......
Намжүүн Хэдий Тэхёныг эсэргүүцэх хүсэлгүй зүгээр л цаг хожъё гэж бодсон ч өөрийгөө ийм үйлдэл хийчих нь чинээ санасангүй. Дэмий л амаа ангалзуулсаар хий хоосон үг урсгана.
Тэхён-БИ БИ яаж ийж байгаад Хасүг аврах л болно. Хасүг аврах гэж л би энд ирсэн. Зорилгоо биелүүлэхгүйгээр Хасү дээр яагаад ч очиж чадахгүй гээд ув улаан болсон гараагаа Намжүүны халтар болсон цамцнаас атган босох гэж дээш өндийнө.
Намжүүн-Би би би чамайг алъя гэж бодоогүй би энэ хутга хаанаас гараад ирснийг ч мэдэхгүй байна гээд Тэхёны цустай гарыг өөрөөсөө холдуулаад арагшаа хэд хэд ухарлаа.

Тэхён нүднээсээ дусал ч нулимс урсгахгүйг хичээж амнаасаа дуулдахгүй шахуу үг хэлэн гар луугаа харан уйлан зогсох Намжүүн рүү хорсолтой нь аргагүй хараад хамгийн сайн мэддэг хараалаа хийлээ.

SaUDaDe [completed]Where stories live. Discover now