10-р бүлэг

691 56 2
                                    

Хичнээн удаан хичнээн хол гүйсэн юм бүү мэд. Хөлөө эцэж цуцтал гүйж амьсгаагаа ч зөв хуваарилж чадахгүй болтлоо давчдана.
Үүр хаяар ч тэнгэр цэлмэж цэнхэр өнгөөр гэгээ тусахад ашгүй зам дээр машины чимээ сонсогдоно. Эргэж хараад гараа даллан зогсоох гэж хичээсэн ч спорт загварын саарал машин намайг харсан ч шинжгүй хурдаа ч сааруулалгүй давхин одлоо.
-Өөө муу мангуу чинь эмэгтэй хүн энэ эзгүй газар ганцаараа явж байхад туслах сэтгэл алга уу? Гээд араас нь чангаар орилтол өнөөх машин чинь миний үгийг сонссон аятай тоормосоо гишгээд алгуурхнаар ухрах нь тэр.
Тас хар өнгийн тэньтэй цонхоо доош буулгаад дотор нь байх залуу над руу харан инээмсэглэлээ.
Тэр залуугийн давхраагүй том алаг нүд зүрхэн хэлбэртэй бумбагар уруул өндөр хамар зэрэг нь өөрт нь дэндүү гэмээр сайхан зохисон байх бөгөөд тэр үнэхээр царайлаг харагдана. Нэмээд хар өнгийн сорочик өмсөөд ханцуйг нь дээш шуужээ. Тас хар үсээ багахан лакдаж янзалсан байх ба хэсэгхэн үс нь зүүн нүднийх нь урдуур унжина. Сайн харвал түүний бүх зүйл хар юм.
-Уурлах хэрэггүй дээ. Суучих би өөрт чинь туслая гээд нөгөө талын хаалга руугаа дохилоо.
-Уучлаарай гэсээр нүдээрээ инээн аль болох эелдэг байх гэж хичээн хажуу талын суудалд нь суулаа.
-Өглөөгүүр энд ганцаараа юу хийж байгаа юм.
-Тэр талаар яривал их урт түүх ээ тийм ч сүртэй зүйл биш ээ гэж хэлчхээд цонх руу гөлрөн ширтэнэ.
Өнөөх залуу ч цааш нь элдэв юм асууж намайг шалгаасангүй.

"Тийм ээ Тэхёны аав нь түүнийг намайг зугтаалгасныг мэдвэл уурлах байх даа. Би хэрэггүй тэндээс явсан юм болов уу? Угаасаа намайг хэн ч таньж мэдэхгүй тийм байхад тэндээс яваад би хаа холдох вэ дээ".
Гэж бодон суутал гэнэт хар үстэй залуу
-Чамд очих газар байгаа юу?
-Тэр нөгөө..нөгөө яг үнэнийг хэлэхэд надад таньж мэдэх хүн байхгүй одоохондоо гэвэл та л байна гэхэд хар үст ёжтой нь аргагүй жуумалзан
-Тэгвэл танилцъя намайг Сокжин гэдэг гээд жолоогоо нэг гараараа атган нөгөө гараа над руу сунгалаа.
-А-Аан нөгөө Хасү Шин Хасү гэдэг гээд бөхөлзөн гарнаас нь атгахад түүний гар мөс шиг хүйтэн байх нь тэр. Гайхан гараа угз татаж автал өнөөх чинь чангаар инээн
-Юундаа гайхсан юм бэ дээ? Миний гар байнга ийм байдаггүй болохгүй зүйл уучихаар ингээд хүйтэн болоод байдаг юм гэсээр эргэж зам руугаа харна.
-СӨҮЛ хүртэл одоо хэр удаан явах вэ?
-Чи намайг Сөүл явж байна гэж бодоо юу? Үгүй дээ би тийшээ яваагүй гэр лүүгээ явж байна. Манайх Сөүл шиг хөл үймээнтэй биш ч сайхан газар шүү.
-Сөүл яваагүй хэрэг үү? Хэмээн намайг илт сандарч эхэлтэл.
-Тайвшир. Эмэгтэй би чамайг хүсээгүй газар луу чинь авч явахгүй хүсвэл эндээ бууж болно гээд хурдаа саарууллаа.

Хэдий Сөүл явах бодолтой байсан ч одоо хаашаа ч явсан адилхан шүү дээ.

-Үгүй дээ яв яв би таны явсан зүг руу явъя гэж хэлчхээд толгойгоо түшлэгэнд налууллаа.

-Манайх хүртэл *бугуйн цагаа харна* ихдээ л 3цаг явах байх. Тэр болтол чи унтаж байх уу? Ирэхээрээ би чамайг сэрээе
-За маш их баярлалаа гээд өмсөж байсан нимгэн цамцаа дээгүүрээ нөмөрлөө.

Машины дуут дохионы чимээнд гүн нойрноосоо цочин сэрнэ. Гадаа харанхуй болж тэнгэрт олон одод түгж сар дээрээс сүүмгэр гэрлээрэй эргэн тойрныг гэрэлтүүлжээ.
Дээш босон суугаад нойрноосоо сэрэх гэж ядтал
Жин-Сэрээгээгүйд уучлаарай чи дэндүү бөх унтаад байсан гэхэд нь
Хасү-Зүгээр дээ... Бид хаана байгаа юм?
Жин-Манай гэрт хэрвээ чамд хонох газар байхгүй бол манайд хонож болно шүү гээд эелдгээр надад санал тавилаа.
Хасү-Болох юм уу?
Жин-Зүгээр дээ. Гайхуулж байгаа юм биш үү!! Манай гэр олон өрөөтэй бас би чамд хүрэхгүй болохоор битгий санаа зов гээд гараа дээш нь өргөлөө.
Инээд алдсаар-Танд маш их баярлалаа төвөг удаж байгаад уучлаарай маргааш гэхэд л би явчихна.

"Эргэлзэж л байна шүү"

-За тэгвэл манайх руу орцгооё гэсээр өнөөх спорт машинаас гаран орчин үеийн 2давхар хаусын өмнө буув.
Нүүрэн тал нь бүхэлдээ шил байх бөгөөд гаднаас нь байшин доторхыг нэвт харж болохоор байлаа.
Хаус дотор олон олон үйлчлэгч шиг хувцастай хүмүүс гүйлдэн байшингаар нэг эргэлдэнэ.

Хасүг байшинг сонжин харж байх үед машинаас дөнгөж буусан Сокжин араас нь хорон инээмсэглэл тодруулсаар орохыг урьлаа.

Жин яг ямар санаатай байна ааан таамаглал юу бн аая 🙂🤪

SaUDaDe [completed]Where stories live. Discover now