17-р бүлэг

625 46 2
                                    

Хасү өрөөндөө ороод хаалга түгжин Тэхёныг ирэхийг хүлээнэ. Доор ямар ч чимээ гарахгүй байгаад бага зэрэг гайхан хаалганд чихээ наан чимээ чагнав.

Доод давхарт

Тэхён өөрийнхөө далавчнаас хутганаас ч хурц үзүүртэй өд гаргаж ирэн Жэксоны нуруунд тулган
-Хасүд ойртоод хэрэггүй шүү. Тэр одоохондоо минийх тийм болохоор та нар шиг бузар юмнуудаар бусниулахыг хүсэхгүй байна. Намайг энэ хутгыг нуруунд чинь дүрэхээс өмнө энэ нэг хэдэн юм аа аваад явж үз.

Жэксон Тэхёны хэлэх үгийг анхааралтай сонссоноо дараа нь инээд алдаж
-Үнэхээр л бидний бяцхан дүү ийм том болчихжээ. Хасү байгаа болохоор яасан бүхнийг хийж чадах юм шиг болчихсон уу? Гэнэт л өнөөх бяцхан жаал чинь амь орчихсон уу? Өөдөөс эгцэлж ч харч чаддаггүй байсан амьсгаа ингээд нуруунд минь хутга зоох гэж. Чамайг ийм их хүчтэй болгож байгаа юм чинь Хасү гэх тэр охин над ирэхээр юу болох бол их сонирхол татаж байх чинь. Түүнийг улам ихээр авмаар санагдчихлаа байна.

Тэхён-Дургүй байхад нь түүнд ойртвол юу болохыг мэддэггүй хэрэг үү? Тамд очихыг хүсээ юу?

Жэксон-Өвввв санаа тавьж байгаад баярлалаа. Залуу минь чи бид нарыг хэн гэдгийг мартаж ээ. Яаж бид нар ийм олон хүчтэй мөртлөө одоо хүртэл амьд яваад байгааг мэддэггүй хэрэг үү? Тэгвэл би хэлж өгье. Бурхныг хуурах хэцүү л дээ. Гэхдээ эргэлзүүлж болдог юм. Тэгвэл яахав авах ёстой бэлгийнхээ талыг нь авдаг юм. Намжүүн хүсвэл Хасүг одоо ч авчихаж чадна. Яагаад гэвэл тэр хүчтэй. Гэхдээ бурхнаас ирэх бэлгийг бүтнээр нь авахын тулд хүлээж байгаа юм гээд ухаангүй хэвтэх Намжүүн рүү тоомжиргүйхэн харлаа.
-Харин түүний хэдэн жилийн зүтгэлийг чи булаачихсан Намжүүнд одоо ямар байгаа бол. 100 гаран жилийн дараа арай гэж нэг юм сахиусан тэнгэр олж байхад чи гэж нээрээ гээд Тэхёныг нудран эргээд буйдан дээр суулаа.

Тэхён өдөө буцааж далавчиндаа хийгээд
-Хасүг хэн нэгний ашгийн төлөөх золиос болгомооргүй байна. Бороо зогсохоор эндээс яваарай гэж хэлээд дээшээ гарлаа.

3давхарт ирээд Хасүгын өрөөний хаалган дээр очин
-Хасү би байна хаалга онгойлго гэхэд нь дотроос ямар ч чимээ гарсангүй.
-Хасү би байна аа Тэхён хаалга онгойлго оо одоо зүгээр гэтэл бас л юу ч сонсогдсонгүй.

Гайхшраа барсан Тэхён арай чангаар
-Хасү гэж дуудахдаа нэг юм саналаа.

Хасүгын чихэнд шивнэн
-Хасү би байна аа хаалга онгойлгож болно гэхэд өрөөнд хэн нэгэн алхаж хаалга онгойн бага зэрэг завсар гарлаа.

SaUDaDe [completed]Where stories live. Discover now