14-р бүлэг

678 55 0
                                    

Хэдэн өдөр дараалж унтсаны эцэст ходоод аргагүйн эрхэнд хонхолзож ганцаар унтах өрөөндөө сэрлээ.

Тэхён явчхаж

Ороо хураагаад нүүр гараа угаан доош буулаа.

Нэг давхарт ч бас Тэхён алга. Намжүүн ч бас

Тэд өмнө ч бас ингэж намайг ганцааранг минь үлдээж байсан. Сураагүй юм биш.

Хөргөгч онгойлгон хүссэн зүйлээ бодох төдийд дотроос нь амттан гарч ирнэ.
Шоколадтай зайрмаг ундаа жигнэмэг гээд дуртай бүхнээ авчхаад том зурагтын өмнө хэвтэн олон ангит киногоо үзлээ.

Хэдэн ч цаг тэгж хэвтсэнийг бүү мэд нэг мэдэхэд гадаа харанхуй болж бороо орно. Үнэтэй модон хийцтэй том цонхыг бороон дуслууд өөрийнхөө сүр хүчийг үзүүлэн нүдэж гарлаа. Эхэндээ ганцаараа байх зүгээр байсан ч хэн ч байхгүй том байшин цаанаасаа нэг л жихүүцэм болж нуруугаар хүйт даана.
Зурагтаар инээдмийн цуврал гарч хүмүүс инээлдэж эхлэхэд гэнэтхэн цахилгаан цахилаа. Давхийн цочиж буйдандаа шигдэн хөнжлийнхөө цаанаас хагас цухуйхад байшин тэр чигтээ чимээгүй болчихов. Аянга бууснаас болж тог тасарч сүрлэг том харш нилэнхүйдээ анир чимээгүйд автлаа.

Дотор нэг л эвгүйрхээд яг л аймшгийн киноны гол дүр болчихсон юм шиг хаашаа ч харсан хаана явсан намайг ямар нэг юм дагаад байгаа юм шиг болов.

Хөшигний цаана хэн нэгэн зогсоод юм шиг. Буйдангийн цаана хэн нэгэн байгаа юм шиг.

Гадаа бороо хувингаар цутгаж байгаа мэт дуу чимээ ихтэй орсоор л.
Өрөөндөө орон хаалгаа түгжээд орондоо шурган бороо орж дуусахыг хүлээлээ.

-Тэхён~аа чи яагаад ирэхгүй байгаа юм бэ?
Намжүүнаа ядаж чи ч бас ир л дээ.

Аврал эрэн нулимс дуслуулахын даваан дээр харшийн хаалгыг хэн нэгэн тогшлоо. Одоо бол хэн ч байсан хамаа алга хүн ирж л байвал болоо гэж бодсоор доош буун хаалгыг онгойлготол бороонд шалба норсон Намжүүн чичирсээр өөдөөс инээмсэглэнэ.
Хасү-НАМЖҮҮН~АА зүгээр үү алив ороорой. Чи бүр тэр чигтээ норчхож хурдан ор ор. Гэсээр түүнийг оруулан буйдан дээр суулган өөдөөс нь инээмсэглэнэ.
Даарсандаа ярьж ч чадахаа байсан Намжүүн өөдөөс минь харсаар хамраа зангидан
-Яагаад инээгээд байгаа юм?
Хасү-Яагаачгүй ээ. Зүгээр даарч байна уу? Би халуун уух юм аваад ирье наанаа байгаа хөнжлөө нөмөрч байгаарай гэсээр гал тогоо руу орлоо.

Ашгүй дээ ядаж Намжүүн ч болтугай ирлээ. Гэхдээ Тэхён яасан юм бол. Уул нь дандаа л хамт ирдэгсэн.

SaUDaDe [completed]Where stories live. Discover now