12-р бүлэг

747 87 1
                                    


Хасү аврал эрсээр нулимсаа дуслуулан Сокжиныг өөрөөсөө түлхэх гэж ядах бол Жин улам улангасан нимгэн цамцыг нь урах шахам тайлаад Хасүгын мөрөн дээр даран буйдан дээр хэвтүүллээ.
-Чи онгон биз дээ. Ямар азаар чамайг Намжүүнд өгчхөөгүй юм бэ? Аан......над дээр ирэх гээд л тэндээс зугтаж тийм үү? Би чамайг амтлахдаа үнэхээр баяртай байх болно гэж хэлээд Хасүгын хөхний даруулгыг нь тайлах гэтэл Жин шууд л хөшиж орхилоо.
Яг л ямар нэгэн зүйлд ховсдуулчихсан юм шиг хий хоосон зүйл рүү ширтсээр дээш босон чулуу шиг хөдөлгөөнгүй зогсоно.
Хасү хурдхан шиг босоод гадуурх цамцаа аван өрөөнөөс гаран гүйтэл чихэнд нь хэн нэгэн
-Хурдан гүйгээрэй удаан барьж чадахгүй шүү. Хамаг хурднаараа гүй гэх дуу хоолой чихэнд нь сонсогдоно.
Хасү ч гүйсээр арай гэж Жиний байшингаас гаран хаашаа ч хамаагүй ямар ч хамаагүй зүг рүү тэмүүллээ.
Километр гаран гүйсний эцэст нэгэн зүлгэн дээр сөхөрч суугаад далай руу харан
-ТЭХЁН~АА намайг аваад яваач ядаж л чиний хажууд байвал би аюулгүй юм шиг байна. Хэрвээ чи намайг сонсож байвал гуйя над дээр ирээч хэмээн хашхиртал мөрөн дээр нь ямар нэгэн зүйл мэдрэгдлээ.
Эргэн харвал Намжүүн урагшаа далайн давалгаа ширтэн чимээгүйхэн зогсоно.
Төсөөлсөн хүн нь байгаагүйд Хасү цочирдон гараа ардаа аван хойш мөлхтөл
Намжүүн
-Тэндээс яваад хэрэггүй өөрөө л зовно гэж хэлээ биз дээ. Одоо явцгаая гээд гараас минь татан босгоод хуруугаа дуугаргалаа.
Хормын төдийд Хасү Жүүний харшид ирсэн байх бөгөөд үүдний хэсэгт зогсоно.
-Т-Тэхён хаана байгаа юм гэхэд
Намжүүн-Тэр чамд хамаагүй ээ зүгээр өрөөндөө ор гэж хэлээд дээш өгслөө.

Хасү-Надаас л боллоо. Би л зугтаагүй байсан бол Тэхён зүгээр байх байсан юм.
Үсээ зулгаан орон дээр тийчлэн өөрөө өөрийгөө үзэн ядна.
Гэтэл ахин хэн нэгний дуу хоолой сонсогдож чихэнд маань
-ХАСҮ чи ирчхээ юу зугтаж чадаагүй хэрэг үү?
Хасү-Тэхён~аа энэ чи юу? Намайг үнэхээр уучлаарай би зугтаж чадсангүй дэмий л чамайг ийм байдалтай болгочихлоо. Намайг үнэхээр уучлаарай зугтаж ч чадахгүй байж.
Тэхён-Зүгээр дээ сүртэй юм биш. Би угаасаа энд хоригдоод сурчихсан тийм болохоор битгий санаа зов
Хасү-Чи хаана байгаа юм. Яаж надтай яриад байгаа юм бэ?
Тэхён-Мэдэхгүй ээ. Чамтай хамгийн сүүлд уулзсанаас хойш би хүний чихэнд дуу хоолойгоо хүргэж алсаас сонсож бас шившлэг ч хийж чаддаг болсон. Үнэхээр сонин байгаа биз тэгэхээр миний хувьд эндээс гарах нь нүдээ ирмэхтэй л адил амархан зүйл
Хасү-Тэгээд яагаад надтай ингэж яриад байгаа юм. Надтай уулзах дургүй байгаа юм уу? Гэхэд ард минь хүсэн хүлээсэн хүний минь инээд сонсогдоно.
Эргээд хартал тагтан дээр Тэхён шүдээ гарган инээж байлаа.
Гүйж очин бэлхүүсээр нь гараа оруулан тэврээд
-Би чамайг үнэхээр их саналаа, тэр чи байсан биз дээ чи тэрнийг ховстсон биз дээ
Тэхён-Тийм ээ би чиний тусламж гуйхыг чинь сонссон юм. Хэдий чиний хоолойг таньсан ч яаж туслахаа мэдэхгүй жаахан удсан намайг уучлаарай би шинэ чадвараа эртхэн хөгжүүлэх ёстой байсан юм.
Хасү-Зүгээр дээ харин ч яг зөв үедээ чи тусалсан шүү. Хэрвээ чи байгаагүй бол би өдийд....цааш нь хэлэх зориг хүрсэнгүй. Зүгээр л Тэхёны цээжийг дэрлэн гунигтайгаар санаа алдлаа.
Тэхён-Чи ядарч байна уу? Зөндөө удаан гүйсэн биз дээ. Унтаж амарвал дээр байх.
Бас хувцсаа соль Жинийг хүрсэн болохоор харахаар уур хүрээд байна гээд өрөө рүү орон хана налан зогслоо.
Хасү өмд цамцаа шинэ хувцсаар сольж өмсөөд нүүр гараа угаагаад орондоо орлоо.
Тэхён-Болсон уу?
Хасү-*Багахан инээгээд* болсон түрүүнээс хойш наанаа зогсоод байсан намайг харахгүй гээд зогсоод байсан юм уу? Гэтэл
Тэхён-Тэгээд би яахын эмэгтэй хүн хувцсаа сольж байхад нь гөлрөөд байх хэрэг үү?
Хасү-За тийм ээ тийн. Чи унтах болоогүй юм уу?
Тэхён-Өрөөнөөсөө оргочихсон тийм болохоор буцаж орвол мэдчих байх.
Хасү-Тэгвэл энд хонох уу? Ор их том болохоор хоёулаа унтахад багтах байх
Тэхён-Болох юм уу?
Хасү-Эсвэл газар унтмаар байгаа юм уу?
Тэхён-ҮГҮЙ ДЭЭ үгүй зүгээр зза би унтлаа гээд орон дээр гаран булан бараадан хэвтлээ.

SaUDaDe [completed]Where stories live. Discover now