16-р бүлэг

620 47 0
                                    

Доош буун үүдний өрөөнд очвол өнөөх цус сорогч ул мөргүй алга болсон байв.

Гадаа ч тэнгэр бүрхэж юу юугүй дахин бороо ороход бэлэн байлаа.

Тэхён-Халуун юм уух уу?
Хасү-Халуун шоколад уумаар байна.
Тэхён-Сайхан сонголт гэсээр гартаа халуун уур нь савсах хоёр аяга барьсаар ирлээ.

Хасү-Баярлалаа. Ил гал байсан бол гоё доо хэмээн буйдангийн доор суун түшлэгийг нь налан аяганаас нэг балгатал Тэхён бодлогошрон
-Би тийм юм хийж чадахгүй юм байна аа. Гэхдээ чамайг ил гал шиг халуун дулаанаар төөнөж чадна гээд тэврэн авлаа.
Хасү-Асгах нь байна Тэхён~аа болгоомжтой. Гэтэл Тэхён
-Гадаа үнэхээр гоё байна.
Хасү толгойгоо сэгсрэн
-Ярианы сэдэв өөрчлөөд гэсээр Тэхёны цээжийг дэрлэлээ.
Тэхён-Хасү би чамд маш их хайртай

Хасү түүнээс ийм үг сонсоогүй юм байна. Гэнэтхэн хэлсэнд нь бага зэрэг сандран түгдчин барин
-Ааан тиймээ гээд хэлчихлээ.
Тэхён бага зэрэг гайхан
-Юу вэ? Хүн сэтгэлээ илчлээд байхад аан тийм ээ гээд л болоо юм уу? Надад хайргүй юм уу? Гэхэд
Хасү-Мэдээж би чамд хайртай сая зүгээр л сандарчихлаа. Үгүй байсан бол юу гэж анхнаасаа чамайг үнсэх вэ дээ!

Тэхён-Би тэр өдрийг одоо ч санаж байна. Чамайг цааш харан гүйхэд чинь араас чинь явахыг маш их хүссэн даанч би чадаагүй. Болдог бол чамайг аваад зугтчихмаар л байсан.

Хасү-Тэгээд яагаад зугтаагүй юм???

Тэхён-Айсан байх хэрвээ тэгээд явчихвал цааш юу болох талаар би бодохыг ч хүсээгүй. Өөрөө явж чаддаггүй юм аа гэхэд ядаж чамайг явуулахыг хүссэн.

Хасү-Харин одоо???

Тэхён-Хэрвээ чи хүсвэл би чамайг аваад хаашаа ч хамаагүй явахад бэлэн байна. Гэхдээ нэг жаахан асуудал байгаа. Тэрийг зохицуулчхаад хамтдаа чиний хүссэн газар луу явъя.

Хасү-АМЛАЖ БАЙНА УУ? гээд чигчий хуруугаа сунгатал Тэхён хөхрөн инээж
-Тиймээ амлаж байна. Чиний хуруу үнэхээр хөөрхөн эгдүүтэй юм аа гээд өөрийнхөө урт хуруугаар Хасүгын жижигхэн хурууг ороолоо.

Хасү Тэхён хоёр 5давхар том харшаар хэсүүчлэнэ. Хасүгын гуйлтаар Намжүүнийг ирээгүй байхад нь ядаж тал өрөөнүүдээр нь орохыг хүссэн юм.

Гадаа ч бороо ордгоороо орж үер буусан юм шиг машин замаар дүүрэн борооны ус урсана.
Харин Намжүүн гэртээ ирсэнгүй.

Хасү-Хэнд зориулагдсан нь мэдэгдэхгүй зөндөө олон өрөө байх юм аа. Энэ олон өрөөгөөр юугаа хийдэг байна аа.
Тэхён-Цагтаа олон хүмүүс бужигнаж байсан юм шүү?
Хасү-Айн
Тэхён-Ээжийг нас бараагүй байхад энд маш олон хүмүүс цуглаж тоглож наадаж наргиж цэнгэдэг байсан. Түүнийг энэ газрыг орхисноос болоод энд бид хоёр л амьдардаг болсон доо.
Хасү-Надад ээжийнхаа талаар ярьж өгөөч.
Тэхён-Сонсмоор байна уу?
Хасү-Мхн
Тэхён-Миний ээж үү? Би тэрэнд маш их хайртай байсан одоо ч уулзмаар байна. Тэр мэдээж төгс ээж байгаагүй ч надад хамаг сайнаараа л ханддаг байсан. Тэр их царайлаг. Ухаантай эмэгтэй. Дагина байсан юм.
Хасү-Ммм тийм байх нь ээ.
Тэхён-Тэр нэг л өдөр яваад өгсөн.
Хасү-Надад үнэхээр харамсалтай байна. Тэр чамд маш их хайртай байсан байх.
Тэхён-Би түүнтэй салах ёс ч хийж чадаагүй.
Хасү-Тэр чамд маш их хайртай. Хэлээгүй ч мэдрэгддэг байсан биз дээ.
Тэхён-Тийм ээ.
Хасү-Тийм болохоор битгий санаа зов доо.

SaUDaDe [completed]Where stories live. Discover now