5-р бүлэг

824 62 1
                                    

Нар манддагаараа мандаж цонхоор нарны гэрэл тусдагаараа тусна.
Юу ч үл дуугарах чимээгүй нам гүм өрөөнд бодлогошрон гөлөрсөөр хөшигний завсраар тусах нарны гэрэлд бужигнан харагдах тоосны ширхэг бүрийг ажиглан харна.
Тэрүүхэн тэнд гэрэлд алт эрдэнэс шиг гялтганах хэдэн шилний хэлтэрхийнүүд нүдэнд туслаа, одоо надад амьдрах хүсэл үнэхээр алга. Яавал дээр вэ?
Зүгээр аваад бугуйгаа нилэнхүйд нь  зүсчихвэл дээр биш үү?
Одоо намайг дурсах хэн ч байхгүй энд хүний гарт цоожлогдож байсанд орвол үхсэн минь дээр.
Зориг шулуудан өдөржин бодсон бодолдоо баригдан шууд л өнөөх хэдэн хэсэг бутарсан шилнээс арай томыг нь аваад гартаа чангаар атгалаа. Хэлтэрхийний үзүүр дэндүү иртэй байсан болохоор чанга атгах үеэр алгыг минь хорсгон нилэнхүйд нь зүсэж байгаа нь мэдрэгдэнэ. Хүрэн улаан өнгийн хивсэн дээр цусны дусал ганц нэгээр дусахад харамсалтай нь юу ч үзэгдсэнгүй.
Яг энэ үед тагтны хаалга онгойж өрөөг тэр чигт нь сэрүүхэн салхи эзэлж цагаан хээнцэр хөшиг өнөөх хүчтэй салхинд туугдан энд тэндгүй намиран тэнүүчлэнэ.
Хээ угалз болсон өнөөх хөшигний цаана тодотгон хэлбэл тагтан дээр нэгэн хар үстэй залуу цааш харан зогсож байлаа. Түүний гадаад байдлыг тоочин өгүүлбэл өндөр анх санаанд орж ирсэн нь л тэр. Дараа нь тас хар үс яг л хон хэрээтэй зүйрлэмээр гүн бөгөөд өөртөө уусгаад авах мэт нэг л жихүүдэс төрөм хар өнгө. Цааш үргэлжлүүлбэл уртаас урт бараг газар шүргэх шахам урт нөмрөг, хилэн улаан хар өнгөтэй байх бөгөөд энэ нөмрөг нь түүний байр байдлыг улам ихээр тодотгож ширүүн бөгөөд хүйтэн нэгэн гэж хэлүүлэм. Дахин цааш нь толгой дотроо өнөөх залуугийн гадаад байдлыг төсөөлөн бодож байтал цонхоор ахин салхи сэвэлзэн тагтан дээр байсан хар үст хормын дотор хувирч өмнө нь харсан томоос том далавчтай шувуу болоод нисээд яваад өгөх нь тэр.

Дахиад л нэг шок

Би чинь одоо бүр хий юм хардаг болоо юу даа. Ухаан чинь зүгээр үү? Хасү
Нүдэндээ ч итгэмгүй хаана ч байж боломгүй зүйл харснаасаа болоод өөрөө өөртэйгөө ярин ухаангүйгээр өөрийгөө зэмлэнэ.
Хэтэрхий удаан ганцаараа байснаас дээрээс нь юу ч үгүй хоосон өрөөнд түгжигдсэнээс болоод толгой доторх минь самуурчихаж.

Гүнзгий амьсгаа аваад хаалга руу дөхөөд сөхөрч суун.
-Ким багшаа та намайг сонсож байна уу? Гуйя намайг эндээс гаргачих. Намайг энд хий дэмий байлгаж яах гээд байгаа юм бэ? Гуйя гаргачих л даа. Ядаж хоёулаа ярилцъя би зугтахгүй ээ. Угаасаа зугтаж чадахгүй гэдгээ мэдсэн тийм болохоор намайг эндээс гаргачих л даа. Хоёулаа ядаж нүүр нүүрээ харж байгаад ярилцъя тэгэх үү?
Яриан дунд өнөөх зүссэн гар час час хийн өвдөх нь үнэхээр зовиуртай.
Түүнийг энэ гэрт энэ новшийн байшинд байгааг угаасаа мэдэж байна гэтэл хариу өгөхгүй байна гэнэ ээ!!!
-ХӨӨЕ ДҮЛИЙ МИНЬ НАМАЙГ ЭНДЭЭС ГАРГА ГЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ? ХӨӨӨЕ ХӨӨШ МУУ ГАЛЗУУ ӨВЧТЭЙ НОВШ МИНЬ НАМАЙГ ЭНДЭЭС ГАРГААЧ

Хамаг чангаараа хоолойныхоо хэрээр дотроо байгаа бүх үгээ гаргаж хашхираад эцэст нь урьдын адил юу ч дуугарахгүй болохоор нь тагт руу гүйж гараад ирмэг дээр нь хөлөө унжуулж суугаад.
-КИМ НАМЖҮҮН ЯГ ОДОО НАМАЙГ ГЭРТ МИНЬ АВААЧ БИ ЯВМААР БАЙНА. ЯДАЖ ГАНЦ ҮГ ДУУГАРААЧ ДЭЭ. ҮГҮЙ БОЛ БИ ЭНДЭЭС ҮСЭРЛЭЭ ШҮҮ.

Тийм ээ урьд нь эндээс зөндөө л буусан үсэрлээ гээд би хөл дээрээ тэнцвэртэй нь аргагүй зогсоно. Зүгээр л хий дэмий хоосон сүрдүүлэг.

Гадаа салхи салхилж өмссөн байсан нимгэн даашинзыг минь намируулж үсийг минь хойш нь илбэнэ.
-ЯГ ОДОО ГАРЧ ИРЭХГҮЙ БОЛ БИ ҮСЭРЛЭЭ ШҮҮ.

Гэхдээ одоо шууд уначихвал толгой маань лав хагарах байх даа. Учир нь би хөлөө хачин тавьчхаж. Яг ингэж бодохтой зэрэгцэн хаалга нэр хийн онгойж үүний далимаар хаалга цонхоор салхи нэвт салхилж хүчтэй үлээснээс болж хөлөрсөн гартай тогтворгүй суусан намайг шууд л доош унагаж орхилоо.

-Ааааааааа

Нүдээ тас анин биед минь удалгүй мэдрэгдэх хүчтэй өвдөлтийг хүлээтэл зөөлхөн зүйл дээр газардах нь мэдрэгдлээ.

Юу вэ?

Нилээн хэдэн хэсэг явчихлаа. Ямар болж байна. Хасү юун дээр газардчихав???
Ххи нилээн богинохон хэсэг болчихлоо. Дараа дараагийн хэсгээ урт бичнэ ээ. Найруулга үг үсгийн алдаа байвал хэлж өгөөрэй. 😊😊😊

SaUDaDe [completed]Where stories live. Discover now