3-р бүлэг

1K 71 0
                                    

Ким багшийн явуулсан хаягын дагуу яг одоо би хотоос зайдуухан орших дүнсгэр нэгэн томоос том харш гэж ч хэлж болохоор хаусын өмнө амаа ангайн зогсоно.
Үнэхээр том таван давхар, хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг шовх оройтой зарим хэсгээрээ цамхаг ч юм шиг. Хаусыг хүрээлээд сараалжин өндөр төмөр хашаа байх бөгөөд цаанаасаа л нэг дотор арзайлгам. Шүлсээ гүд хийтэл залгин хаалганы өмнө очоод хонхыг нь дарлаа.

Хонхыг нь дарав уу үгүй юу хаалга өөрөө онгойж өнөөх том байшингийн хаалгаар орох боломж урд минь зурайн харагдана.

Эргэн тойрон хэлбэр гарган зассан том том моднууд нов ногоон зүлэг цаахна талд жижигхэн ч нүдэнд дулаахан усан оргилуур түүнийг тойроод өнгө өнгийн цэцэгс алаглажээ.
Хаусын өмнөх багахан хэмжээний цэцэрлэг үнэхээр харц булаам үзэсгэлэнтэй юм. Гэхдээ үүний эзэн байшин нь тийм ч тохиромжтой биш юм. Нэг л харанхуй сүүмгэр яг л харанхуйн эзний гэр шиг.

Урд минь сүндэрлэх хар хүрэн өнгийн хоёр том хаалганы өмнө зогсоод амандаа цагираг зуусан арслангийн өнөөх төмрийг нь татан тогшлоо. Удсанчгүй байшин дотор хөлийн чимээ дуулдаж өнөөх том хаалга сүр хийн онгойно.

Гэрийн энгийн цагаан футболк, хар өнгийн шулуун өмд өмсөж үсээ лакдаж янзлаагүй зүгээр л угаагаад өөрөөр нь орхисон царайлаг залуу Ким Намжүүн. Би түүнийг яг энэ мөчид багшаа гэж бодмооргүй байна. Түүний надаас гуйсан хүн нь болмоор санагдчихлаа. Сургууль дээр дандаа хослол өмсөж албаны хувцасласан байхыг нь харснаас ийм байхыг нь хараагүй юм байна. Энгийн бөгөөд даруухан өөрт нь сайхан зохиж.

Намайг хараад баярласан бас хүлээж байсан бололтой нүүр дүүрэн инээмсэглээд
-Өөх ХаСү хүрээд ирлээ. Чамайг санаа зовоод шийдвэрээ өөрчлөөд ирэхгүй нь л гэж бодлоо шүү. Чи үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Алив орооч гээд хаалгаа томоор онгойлгов.

Дахиад л ангайж алмайрмаар. Энэ хаусын доторх нь гаднаасаа харагддагаас шал өөр юм байна. Гайхмаар бөгөөд халуун дулаан орчин. Таазнаас нь дүүжлээстэй байх гэрлийн бүрхүүл нь сүрдмээр том бөгөөд доод давхрыг хангалттай гэрэлтүүлэхээр юм. Шар, улаан, улбар шар, хүрэн өнгийн тавилгууд. Ерөнхийлөгчийн гэр л ийм байдаг байх. Урт том хар арьсан буйдан түүний өмнө байх ширээ модон сийлбэртэй ч тавцан нь гэрэлд гялтганан харагдана.
Буйдангийн урд хүрэн бор өнгийн зурагтын тавиур нь нарийхан бөгөөд даруухан харин дээр нь томоос том телевиз өрөөны нэг талын ханыг бараг бүхэлд нь дүүргэмээр HOME THEATHR л гэсэн үг. Эргэн тойрноо харвал таазнаас нь жижиг жижиг болор бөмбөлгүүд дүүжлээстэй байх нь байшинг улам ихээр чимж өгнө. Энэ байшингийн сайхныг тоочоод байвал дуусашгүй нь.

SaUDaDe [completed]Where stories live. Discover now