1-р бүлэг

2.2K 95 0
                                    

Хаа байгаа газрын мухарт амьдардагаа одоо л ойлгосон мэт уурлаж эхэллээ. Жилийн эцсийн шалгалт дөхөөд цаг хугацаа ч харвасан сум шиг өнгөрсөн болохоор оройтож гэртээ харих болсноо ч анзаарсангүй.

Тээр тэнчээ хэдэн гудамны цаана төв зам дээр түгжирэлдэн зогсох машинуудын дуут дохио, энд тэндгүй хуцалдах гудамжны нохдын бүдэг бадаг чимээ чихэнд чимэг нэмэн сонсогдоно. Хэрвээ болдог бол ид шид ашиглаад шидтэн шиг шилжээд гэртээ оччих юмсан. Харанхуйд хаана юу байгаа нь үл мэдэгдэх бөгөөд булан тохой болгонд юмс зэрвэс хөдлөн нүдэнд үзэгдэх нь тээртэй гэмээр.

Айж сандарсаар цүнхээ тас тэврэн хурдан хурдан алхална.

Гуйя~өнөөдөр л намайг гэртээ эсэн мэнд эрүүл саруул хариулчих юм бол би дахиж ингэж оройтохгүй ээ амлая.
Бурханд худлаа үнэн нь мэдэгдэхгүй зүйл шивнэн амлалт өгсөөр өгсүүр шатаар дээш алхлаа.

Ард хэн нэгний гутлын чимээ сонсогдоно.

Өсгийтэй гутал ч биш удаан бөгөөд чангаар алхлах хэн нэгний гутлын чимээ.

~Айж л болдоггүй юм шүү. Зүгээр өнгөрч яваа хүн байвал би л эвгүй байдалд ороод дуусна. Тайван.

Гэхдээ намайг илт удаан алхаад байхад яагаад гүйцэж түрүүлэхгүй байна аа. Би уул нь хурдаа багасгаад зөөлхөн алхсан даа.

Өөрийнхөө утгагүй бодолд төөрч будилан эргэлзэн явтал мөрөн дээр минь хэн нэгний гар тавигдах нь тэр.

~За бурхан минь би ингээд өнгөрлөө. Амьдрал минь баяртай гэсээр эргэж хартал. Сургууль дээр хааяахан таардаг багш өөдөөс минь эгцлэн ширтэнэ.

Түүний дүнсгэр бөгөөд гайхсан царай намайг илт сандаргахад хүргэлээ. Хөмсгөө дээш өргөн нүдээ онийлгон над руу хараад
-Оюутан чи зүгээр үү? Юунаас ингэтлээ айгаав?

Мэдээж хэрэг өөрөөс нь айсан аа юу гэж хэлэх вэ дээ.

Бодож явснаас тэс өөр хүн байснаас болоод ч тэр үү.
Түүнийг байгаад баярласандаа дүүрэн нулимстай нүдээр ширтэн
~Үгүй дээ би зүгээр зүгээр л гадаа харанхуй болохоор жаахан айсан юм. Тэгж их айгаагүй. Гэсээр инээмсэглэж ядан арай гэж хариултал.
~Тийм бол ашгүй дээ. Энэ хавиар хүн багатай дээрээс нь гэрэл муутай болохоор эмэгтэй хүн ганцаараа явах их аюултай. Би чамайг гэрт чинь хүргээд өгье.

Би дэндүү их айж бас сандарсан болохоор эргэлзэх шаардлагагүй толгой дохилоо.

~Шууд зөвшөөрч байх чинь. Амандаа шивнэх төдий хэлсэн ч би сонсчих шиг боллоо.

SaUDaDe [completed]Where stories live. Discover now