19-р бүлэг

611 45 0
                                    

Тэхёны талаас

Хасүг тэр өдөр орхиж явчихаад Рөүс нэртэй дагина дээр очиж туслалцаа хүссэн юм. Тэр өмнө нь надад туслаж байсан даа санаж байвал Хасүг Жиний гарт ордгийн даваан тэр ховстсон. Тэр Рөүс байсан юм. Өмнө нь бид бие биендээ тус болж байснаас илүү харилцаагүй. Миний унтсан эмэгтэйчүүдийг зохицуулж өгч тусалдаг. Яагаад гэвэл би ухаанаа алдчихдаг болохоор ихэнх нь үхчихдэг тиймээс тэднийг зохицуулах хэн нэгэн хэрэгтэй биз дээ. Хасүтэй учирснаас хойш түүнтэй бараг уулзаагүй. Учир нь би хэн нэгэнтэй унтаж тэднийг алаагүй одоо ч тэрэнтэй уулзах хүсэл алга.

Гэртээ эргээд ирэхэд Хасү хаалга цоожилчхоод нэг ч удаа гарч ирээгүй нь миний санааг үнэхээр зовоож байна. Хүсвэл би онгойлгочхож чадах ч даанч түүнд ганцаараа байх хугацаа хэрэгтэй байх гэж бодоод ороогүй юм.

...

-Хасү битгий ингээд бай л даа. Цаг яваад байна. Одоо хангалттай 2өдөр өнгөрчихлөө. Бидэнд одоо 5 өдөр үлдээд байна. Хасү ингэлээ гээд ямар ч нэмэргүй шүү дээ. Хасү~үүү

Цаг ч яваад хугацаа ч ойртоод байгаа болохоор аргагүйн эрхэнд түүнд хандаж ингэж хэллээ.

Гэтэл тэр хаалга онгойлгон хавдаж улайж бүлцийсэн нүдтэй амьтан гарч ирээд ганц ч үг хэлэлгүйгээр бэлхүүсээр минь тэврэн авлаа.

Түүний тэврэлт дэндүү чанга байсан ч ядаж намайг ингээд тэвэрч байгаа нь яамай даа. 2хоног түүнтэй уулзаагүй болохоор дэндүү их санажээ. Уул нь 2 хон хоног шүү дээ.

Түүний нулимс урсан урссаар нимгэн цагаан цамцыг минь норгох нь дэндүү гунигтай. Алт эрдэнэсээс ч илүү ариун бас нандин тэрний минь сэтгэл зүрх дэндүү гүн гүнзгий. Хэдхэн хоногийн дараа түүний үхэх эсвэл амьдрах эсэх нь шийдэгдэх гэж байхад ингээд энгэрт минь наалдаад уйлах гэж.

-Хасү бидэнд цаг дэндүү бага байна. Ямар нэгэн зүйл хийхгүй бол болохгүй. Арга байх л ёстой. Хариугүй бодлого байдаггүй тэ адил, тэр хорны ерөндгийг бид заавал олох болно. Харин чи минь битгий уйл. Би чамайг заавал аврах болно.

"Болохгүй бол, түүний эсрэг зогссон ч чадна"

Хасү-Би айгаад байна Тэхён~аа түүнд зөвшөөрөхгүй бол үхнэ гэдгээс чамаас холдоод явна гэдгээс би хангалттай удаан амьдраагүй шдэ. Чамтай хийхийг хүссэн зүйл маш их байхад би чамайг орхимооргүй байна. Тэхён~аа би айгаад байна.

Цээжиндээ түүний толгойг наагаад чангаар тэврэн
-Би чамайг хамгаалах болно оо. Хэн ч чамд гар хүрч чадахгүй. Хэн ч байсан би түүнийг зогсоох болно. Чи ганцхан минийх гэж хэлээд үсэн дээр нь эрүүгээ тавин гүнзгий амьсгаа авлаа.

SaUDaDe [completed]Where stories live. Discover now