Төгсгөл

637 64 19
                                    

Хоосрол гэгчийг арилгахыг хүсвэл дүүргэж чадах тэр нэгэн зүйлийг ол. Магадгүй өнгөрсөн дэх хийгээд цаашдын чинь ертөнцийн бүхий л утга учир болохыг ойлгох биз.

*******

Салхи намуухнаар үлээж бүхнийг илтгэсэн дуу чимээ чихэнд хэтэрхий ойр сонсогдоход залуу гүн хар нүдээрээ алсыг ширтэж чухам заншил болсноороо өөрийнх нь ертөнцөд тохиосон тэр нэгэн өдрийг төсөөлнө.

4 жил

Нэгэн хэвийн сааралтсан өдрүүд дунд хэтэрхий удаан ганцаарджээ.

Зөөлхөн гэгч нь уушгаараа амьсгалж хоолойд нь тулах зүйлийг цааш залгахыг хүсэвч чанга атгасан тэрхүү захидал бүхнийг эргэн сануулна.

"Чи мөн болов уу?" Аяархан шивнэв.

Өнгөрсөн цаг хугацаа. Яг л эзэнгүй далайд хөвөх шиг өдөр бүр ямар нэгэн найдлага төрүүлэм зүйлийг хүлээсээр байсан юм. Гэхдээ юу ч байгаагүй. Яг л оргүй хоосон мэт.

Чи мэдэх үү? Бүх зүйлд хязгаар оршдог гэдгийг.

Залуу аажмаар нүдээ анисаар удалгүй нээн утга учиргүй инээж эхлэв. Гэхдээ энэ мөчид түүний нүд гялалзаж байлаа.

Тэр өөрийнхөө өчүүхэн хязгаарыг ойлгосон юм.

Зөвхөн миний төсөөлөл дэх нэгэнд

Инээмсэглэ

"Зүгээр л нэг захидал. Э-нэ чи биш"

"Ахх галзуурчихаж. Би үнэхээр галзуурчихаж. Юунд найдсан юм бол. Дахиж чадахгүй нь.......чадахгүй нь. Үнэхээр үнэхээр ҮНЭХЭЭР НОВШ ГЭЖ"

Нулимс нь хацрыг нь даган урсахад өөртөө үүнийг зөвшөөрөв.

.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.

Бүх зүйл анир чимээгүй болох шиг.

.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.

Өөр нэгэн мэдрэмж.

.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.

Яг л түүний үнэр, түүний дулаан, түүний амьсгал.
Магадгүй төсөөлөл байх.

"Уучлаарай"

Юнги гацаж орхих нь тэр. Бүсгүйн хоолойг хий сонссон хэмээн бодно.

.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.

Дотор нь палхийх шиг болж зогсоход түүний хоолой анир чимээгүйд ахин сонсогдлоо.

"Үнэхээр уучлаарай"

Гайхсандаа эсвэл цочирдсондоо хараа нь хэмжээнээсээ хэд дахин томорч тогтож ядах бөгөөд хамгийн анх харсан зүйл нь өөрлүү нь ширтэх хэн нэгний харц байсан юм.

Ёроолгүй ангал мэт гүн гүнзгий харц.

Дараа нь түүний цагаахан арьс , булбрай уруулыг олж харав. Үүнийг тэр хэзээ ч мартахгүй.

Бүсгүй түүнд тулан ирсэн байв. Яг л зүүд мэт. Юнги гараа аажмаар өргөсөөр түүний үсэн дээгүүр гүйлгэж хацрыг нь зөөлхөн гэгч нь илэхэд одоо л итгэх шиг болж багтаж ядсан нулимс нь хацрыг нь даган урслаа.

"Сора"

"Бяцхан жаал "

Бүсгүйг чанга гэгч нь тэврэхэд Сора ч мөн залууг өөртөө наасаар нулимстай боловч жаргалтайгаар хэлнэ.

"Э-нэ энэ чи мөн байж"

"Удсанд уучлаарай Юнги."

Хоосрол гэгчийг арилгахыг хүсвэл дүүргэж чадах тэр нэгэн зүйлийг ол. Магадгүй өнгөрсөн дэх хийгээд цаашдын чинь ертөнцийн бүхий л утга учир болохыг ойлгох биз.


Тэд цоо шинэ ертөнцийг бүтээсэн. Зөвхөн бие биетэйгээ хамт байхыг хүссэн учраас.

.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.

"Зөвхөн чамд л хайртай болохоор......надад эргэж ирсэнд баярлалаа Сора"

"Зөвхөн чамд л хайртай болохоор......чин сэтгэлээ чамд мэдрүүлэх болноо Юнги "


Төгсөв.

-IWNBY- [Complete]Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ