❄❄

557 61 0
                                    

Бараг л хоосон шахуу хонгилд хааяа нэг хүмүүс зөрөн өнгөрнө.

"Сора"

"Сора!!" Бүсгүйг аажмаар түүнрүү харахад нь санаа алдахаас өөр юуч хийж чадахгүйгээ мэдэж байв.

"Бидний ээлж болчихлоо"

Хаалгыг нь тогшин дотогш ороход хамгийн түрүүнд танил болсон ширээ сандал зэрэг үзэгдэнэ. Бүсгүй явсаар үл ялиг инээмсэглэж буй хэн нэгний урдах сандал дээр очин суулаа.

"Ашгүй ирчихсэн үү"

".................."

Түүнийг үл дуугарахад хөнгөхөн инээмсэглэсээр Соратай хамт орж ирсэн хэн нэгэн рүү харцаа шилжүүлэв.

"Намжүүн чи одоо явж болно оо "

"Тэгвэл хэрэг болвол залгаарай" Тэрээр ийнхүү хэлсээр өрөөг орхин гарч одов.

"Тэгэхээр Сора......миний хэлсэн зүйлийг бодож үзсэн үү?"

"Би хүсэхгүй байна" Бүсгүй түүний цаана байх хоосон ханаруу гөлөрсөөр шивнэж байв.

"Чи нөхцөл байдлыг ойлгох ёстой"

"Би сайн байгаа"

"Бид үгүй гэдгийг хэн хэн маань мэднэ" тэрээр ийнхүү хэлэн санаа алдсаар хэсэг азнан "Илрэх шинжүүд хэтэрхий хүчтэй байгаа мөн чиний хувьд хэдийнэ хүнд түвшинд оччихсон. Энэ нөхцөлд хэзээ юу болохыг би үнэхээр мэдэхгүй"

".............."

"Сүүлийн үед сайн байгаа. Энэ бол зөвхөн чиний л бодол. Үнэндээ бүгд дордож байна. Би Жэвоноос юу болсныг сонссон. Магадгүй тэрний дараа ч хэд хэд давтагдсан байх"

"Хэрвээ зөвшөөрөхгүй бол яах вэ?" Сора дээш түүнрүү ширтсээр хэлэв. Үнэндээ энэ л мөчид тэрээр өөрийгөө юу юунаас илүүтэйгээр өчүүхэн дорой мэтээр мэдэрч байлаа.

.
.
.

Эрэгтэй юу ч дуугараагүй ч Сора түүний харцнаас бүхнийг ойлгосон юм.

.
.
.

"Жин э-нэ үнэ-хээр ахх........" Бүсгүй уруулаа хазлан өөрийгөө тайвшруулахыг хичээж байв.

.
.
.
.
.

"Уучлаарай Сора"

"Гэхдээ чи мэдэж байгаа..................................бид хүч хэрэглэхээс өөр аргагүй болно"


❄❄

-IWNBY- [Complete]Where stories live. Discover now