Хайр яг л чам шиг зөөлөн

72 7 2
                                    

Хүсвэл дуугаа сонсоод уншаарай.

Сааралтсан өдрүүдэд амьдрал урьдын адил хөвөрсөөр байх ба улбар наран хэдийн тэнгэрээс одож эхэлжээ.

Амар тайван.

Бүсгүй одоо ч түүний студид ирэх мөчдөө биеэ барих аж. Бөхийн явсаар бусдын харцтай тулгарахгүйг хичээнэ. Ирээд 2 дахь сараа гүйцээж буй нь нүд ирмэхийн зуурт өнгөрсөн юм.

Хар модон хаалганы гадна очих мөчид зөөлхөн онгойлгон орвол чихэвч зүүж шинэ бүтээл дээрээ ажиллах тэр хүн харагдаж байв. Арагш харсны учир бүсгүйг анзаарсангүй. Өрөөг тойруулан харахад ширээн дээрх тэдний жаазалсан зураг үзэгдэнэ.

4 жилийн турш энэ л байрандаа байсаар байсан юм.

Бүсгүй түүнд ойртсоор урд нь авчирсан зүйлсээ зөөлнөөр тавьлаа.

"Сора" Нүүрнээс нь инээмсэглэл тасрахаа больсон энэ хугацаа. Бүсгүй  түүний үсийг зөөлөн илэх үед залуугийн харц түүний нүдэнд тусна.

Далай шиг тунгалаг биш.

Сэтгэл шиг нь нууцлаг ч биш.

Гэхдээ хэн ч тайлашгүй түүний харц.

Зөвхөн залууг л ширтэх ёстой харц.

Сорагийн гарыг атгасаар хацартаа наан нүдээ анина. "Ядарч байна уу?" Бүсгүй асуув.

"Жаргалтай байна....тайван байна" Сора түүний хацрыг зөөлнөөр илнэ.

"Үгсийн сан чинь ойрд нэг л учраа олохгүй байгаа бололтой"

"Мэдэхгүй юмдаа. Гэхдээ чи хажуунаас минь холдохгүй биздээ" Юнгигийн хамгийн том мөн биелэгдэшгүй айдас зүрхэнд нь мэдрэгдэж байлаа. Сора зүгээр л инээмсэглэх аж.

"Аливаа надад хариулт өг л дөө ммм"

"Чи мэднэ шүү дээ"

"Өөрийгөө нэгт бодоорой"

Түүнээс гараа авахад Юнгигийн нүд томорсоор багахан сандрах нь харагдана. Дараагийн мөчид зүрхэнд нь үүсэх айдас алга болсон юм.

Хайр.

Юнги үүнийг л хүчтэйгээр мэдрэв.
Сора түүний нүдэн дээр зөөлөн гэгч нь үнсэж байлаа. Тэр зориг гаргаж байв. Бусдын хувьд энгийн ч түүний хувьд том үйлдэл.

Уруулаа салгасаар доош тонгойн нүүртэй нь тулах үед шивнэх нь тэр.

"Би чамд хайртай"

Юнги өөрөө ч мэдээгүй хоромд нүдэнд нь нулимс мэдрэгдэв.

"Юнги?"

"Надтай үнэхээр тайван газар очиж амьдармаар байна уу?"

"Чиний амьдрал энэ өрөөнд байна шүү дээ"

"Миний амьдрал энгэрт минь, надад байна"

Хэвийн бус ч зүрхэндээ хадгалмаар дурсамжаа хайрлах тэд.

Энгийн биш ч биесрүүгээ тэмүүлэх цогоор дүүрсэн тэд.

Энэ л мөчид зөвхөн аз жаргал дээр амьдарна.

"Чи хаана байна би тэнд очсоор байх
болно оо.....хайртай болохоор"

Чиний хоолой, чиний сэтгэл надад хүрэхэд тэр л мөчид би амьдарсаар байна.

* * *

-IWNBY- [Complete]Where stories live. Discover now