3

1.4K 142 0
                                    

Чиний мэдэхгүй магадгүй мэдэхийг ч хүсдэггүй байсан зүйл амьдралд чинь аажуухнаар түрэн орж ирвэл яах вэ?

* * * * *

Хөлийн чимээнээр бүсгүй түргэхэн харцаа бууруулав. Залууг түүний урд ирэхэд цээжинд нь багтаж ядах зүрхээ тайвшруулахыг оролдон байж болох хамгийн хэвийн царайгаа харуулахыг хичээвч хар тамхи эсвэл лаванда цэцэг шиг нөлөөлөх үнэрээс нь болоод бараг л бүтэлгүйтэж байлаа. Тэрээр урьдын л адилаар нэг хайрцаг тамхи гаатай бохины хамт авав. Гэхдээ энэ удаа гүзээлзгэнэтэй иогурт бяцхан савтайгаас нь 2 ч ширхэгийг авчран тавьсан байлаа.

"11500 вон" Ийнхүү хэлсээр хөдөлгөөн бүрийг нь нууцханаар ажиглан зогсоход цагийн зүүний дуу хийгээд түүний хөдлөх чимээ л аниргүйд сонсогдож байв. Магадгүй эмэгтэйн зүрхний цохилт ч бас.
Залуу мөнгө төлөөд цааш эргэн хаалгаруу дөхөж эхлэхэд бүсгүй дахиад багахан хугацааг түүнтэй хамт ингээд өнгөрүүлэхийг хүснэ. Үл мэдэгдэх биеийн дулааныг нь сэтгэлдээ мэдрэхийг, тайван амьсгалах амьсгалыг нь сонсож зогсохыг, алгуур хөдлөх хөдөлгөөн бүрийг нь ажиллахыг.... ердөө хэдхэн минутаар хэмжигдэх ч хамаагүй дахиад багахан гэсэн бодол...гэхдээ энэ бүхнийг бүсгүйн зожиг нуугдмал зан авир үгүйсгэж байлаа.

Харин дараагийн мөчид болсон явдал түүнийг юу юунаас илүүтэйгээр гацааж орхих нь тэр.

"Үүнийг чамд" Бүсгүй урд нь ирж зогссон залуу болон түүний өгсөн гүзээлзгэнэтэй иогурт луу алмайрч гайхширсан харцаар ээлжлэн харч байв.

"Э-нэ? яа-гаа-"

"Баяр-тай" Залуу инээмсэглэсээр эргэн гарахынхаа өмнө дахин нааш харав. Тэрээр толгойд нь багтаж ядах олон бодол, шинээр үүсч буй мэдрэмж болгондоо төөрөх бүсгүйд хандан ийн хэлсэн юм.

"Юнги"

Чиний мэдэхгүй магадгүй мэдэхийг ч хүсдэггүй байсан зүйл амьдралд чинь аажуухнаар түрэн орж ирвэл яах вэ?

"Намайг Юнги гэдэг....Сора"

❄❄❄

-IWNBY- [Complete]Where stories live. Discover now