8

638 77 0
                                    

23 цаг

Харанхуй бүрхэж, хүмүүсийн хөдөлгөөн татарч эхлэхэд хэн нэгний хөлөө чирсээр алхах сонсогдоно. Гадаа хэдийнэ сэрүү орж өвлийн уур амьсгал бүрэлдэн тогтсон байхад тэрээр зөвхөн нимгэн цамцтай байх нь хангалттай хачин гэмээр ч өөрөө үүнийгээ үл тоон цааш явж байлаа . Гэтэл доош ширтэн алхах түүнийг чанх урд нь хөндөлссөн хэн нэгний гутал зогсоох нь тэр. Тэр хэн нэгнийг тойрохыг хүсэвч дахин замыг нь хаахад аажуухнаар толгойгоо дээш өргөв.

Юнги

Мөн түүний сүлбэх мэт харц.

Бүсгүй хоосноор ширтэхэд тэрээр өөрийн гадуур хүрмийг тайлсаар нөмөргөв. Залуу аажуухнаар ойртсоор түшин явах гэхэд Сора болиулах нь тэр.

"Хэрэггүй дээ"

.
.
.

"Зүгээр л яв"Анир чимээгүй байдал ноёлоход Сора дахин ам нээв. Юнги чимээгүй л ширтэнэ. Түүний юу бодож буйг таах боломжгүй юм.

"ЯВААД ӨГ!!!"

Шалтгаан нь үл мэдэгдэх цөхрөл.

"Уучлаарай би үнэхээр ингэе гэж бодоогүй" Сора толгойгоо сэгсэрч байв. Дараагийн мөчид тэрээр Юнги рүү ширтэж эхлэх нь тэр.
.
.
.
.
.

"Чи залхахгүй байна уу надтай зууралдахаас........тийм ээ.....чи зүгээр л өрөвдсөн байх тийм үү? "

Бүсгүй ийн хэлэхдээ хоолой нь чичирч, гар нь юмс оршин байгаад эргэлзсэн аястай салгалж байсан юм.

.
.

"Надтай хамт яваач"

Залуугийн хэлсэн анхны үг мөн гүн хар нүд нь бүсгүйг хоосруулхын зэрэгцээ бодох санах зүйлийг нь төөрөгдүүлж орхив.

"Үгүй.....үгүй үгүй ҮГҮЙ "

"Сора" Юнги шивнэнэ.

"ХҮСЭХГҮЙ БАЙНА, ЮУГ Ч Б.БИ Б.Б-

Халуун дулаан мэдрэмж. Энэ бол бүсгүйг зогсоосон ганц зүйл байлаа.

"Гуйя надтай хамт яв" Юнги түүнийг тэврэх тэврэлтээ улам чангаруулсаар хэлэв.

"Гуйя "

❄❄❄

-IWNBY- [Complete]Where stories live. Discover now