2

1.8K 147 0
                                    

Мэдрэмж

Энэ бол хэмжээлшгүй их хүч. Хүн мэдрэмжийг авч байгаа цагт юунд ч хүрч болно. Сэтгэл гутрал хүнийг доройтуулж харин баяр хөөр түүнийг нь эмчилнэ. Сайн муу аль нь ч хамаагүй энэ бүхний эцэст нь чи амьдралыг мэдрэх болно.

* * * * *

Өрөөнд цуурайтах сэрүүлэгний дуунаар бүсгүй гүн нойрноосоо сэрлээ. Урьдын л адил босон нүүр гараа угааж өөртөө бяцхан хөнгөн зүйл хийж идсээр нар жаргах алдад гэрээсээ гаран үүр цайх хүртэл үргэлжлэх ажилдаа явлаа. Энэ бүхний дараа мэдээж аймшигтайгаар ядрах боловч өглөө болгон очдог тэр л газарлуугаа өнөөдөр ч бас зүглэв.

Түүнийг анх харсан газар.

Тэнд хэсэг суусаар нэрийг нь үл мэдэх ч бүсгүйн бүх л өдрийг бүтээдэг тэр нэгнийг гарч ирсэн өдрийг төсөөлөх аж.

*****

Шөнийн 2 цаг 25 минут.

Их хотын хөдөлгөөн багасаж хааяа нэг мэр сэр хүмүүс хөглөрөх хийгээд тэр дунд ажиллах жирийн л 24 цагийн дэлгүүр. Бүсгүй кассны ард зогсон цонхоор хоосорсон гудамж талбайг ширтэж юуг ч үл илэрхийлэх тийм л байдлыг үзүүлнэ. Яг л хүүхэлдэй шиг.

Гэнэт хаалга онгойн хэн нэгэн орж ирэх дуулдав.

Бүсгүй огтхон ч хөдөлсөнгүй харцаа урьдын адилаар гадаах үзэмжээс үл салгана. Хэсэг хугацааны дараа кассны урд ирэх хөлийн чимээнээр одоо л нэг юм бодол санаагаа татан толгойгоо урагш эргүүлэв. Гэхдээ энэ удаа түүний нүд юу юунаас илүүтэйгээр төөрч орхих нь тэр. Цав цагаан царай, өндөр хамар, мөн түүнийг юу юунаас илүүтэйгээр өөртөө живүүлсэн давхраагүй ч гүн бор нүд. Энэ яах аргагүй тэр мөн байлаа.

Бүсгүйд арилашгүй гүн сэтгэгдэл төрүүлсэн тэр нэгэн.

Хэдий дотроо оюун санаанаас нь гарч буй төсөөлөл, хий зүйл гэж бодохыг хүсэвч залуугын гайхширсан царай бодит байдлыг хангалттай нотолж байв.

"Бяцхан охин"

Дахиад л бүхнийг мартуулах түүний хоолой шивнэх төдий хэлсэн ч бүсгүй хангалттай сонсож амжив. Магадгүй энэ удаа эргэлт буцалтгүйгээр өөртөө уусгасан байх.

Бүсгүйг.

❄❄❄

-IWNBY- [Complete]Where stories live. Discover now