13

338 44 0
                                    

Үзэсгэлэнтэй бүхэн бусдыг илүү үзэсгэлэнтэй болгодог.

* * * * *

Уухайлсан их алга ташилт танхимыг дүүргэх нь магадгүй тэдний сэтгэлд ямар нэгэн зүйл хүрсэнтэй холбоотой байх. Учир нь Сора Юнги хоёр ч мөн тэрхүү хүмүүсийн нэг байсан юм.

"Үзэсгэлэнт сар ба түүний од "

Догдлол, гэгэлзэл, зовнил, түгшүүр, тайтгарал гээд бараг л мянга мянган мэдрэмжинд живүүлсэн зохиол. Асар их саад бартааг даван туулж зөвхөн хамтдаа байхыг хэдэн сая жилээр эрмэлзсэн агуу хайрыг илэрхийлэх билээ.

* * * * *

Өвлийн шөнө ноёрхох анир чимээгүйд тэд чимээгүйхэн алхана. Юнги зориг гаргахыг хичээвч яг яахаа шийдэж ядсаар тээнэгэлзэж байтал Сорагийн хоолой үүнийг нь үгүй хийх нь тэр.

"Үзэсгэлэнтэй юм.............тэд"
Энэ мөчид Юнги ёроолгүй ангал мэт гүн гүнзгийгээр сансар огторгуйг ширтэх бүсгүйг илүү үзэсгэлэнтэйгээр харж байв.

"Чамайг яагаад энэ мюзиклд дуртайг ойлгож байна. Магадгүй миний ч хувьд бас тийм болсон байх.............................................................................үнэхээр нандин мэдрэмжийг түрүүлэх юм"

"Хайр?"

"Мөн түүний хүч" Бүсгүй түүнрүү инээмсэглэсээр хэлэв.

.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.

"Алтан гадас од тодоор гэрэлтдэгийн учир юу юм бол?"
.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.
"Харж байна уу" Залуу дээш  огторгүйруу заана" хязгааргүй гэдэг хэтэрхий том биш гэж үү..................... тэр дундаас алтан гадас түүнд  өөрийгөө таниулахын тулд бүх учир оршдог байх"  Сораг асуухад Юнгигийн хариулсан хариулт түүний сонирхлыг татах нь тэр.

"Харин чиний хувьд?"

.
.
.
.
.
.
.
.
.
.
.

Сора зөвхөн инээмсэглэв. Энэ нь түүний хувьд хангалттай хариулт байлаа.
Магадгүй бүсгүй бодлоо хуваалцахаас бишүүрхсэн байх.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.

"Юу гээч Юнги"

"Өнөөдөрт маш их баярлалаа"

.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.

Үзэсгэлэнтэй бүхэн бусдыг илүү үзэсгэлэнтэй болгодог.

.
.
.
.
.
.
.
.
.
.
.

Юнги инээмсэглэн бүсгүйн гарыг салаавчлан хөтөлсөөр зөвхөн түүнд сонсогдох төдий боловч аз жаргалтайгаар хэлэв.

"Юу гээч Сора"

"Энд байгаад маш их баярлалаа "



Амар тайван хийгээд халуун дулаан байдал бүрдсэн тэдний хувьд гайхалтай үдэш байсан юм.

Мөн сэтгэлд нь.......

🌼🌼🌼

-IWNBY- [Complete]Where stories live. Discover now