16

332 39 0
                                    

Од эрхэс нүүхийн цагт бидний хувь тавиланг тэр л мэдэх биз...............

* * * * *

"Сора?" Залуугийн гайхсан харцтай тулгарах мөчид бүсгүй хөнгөхөн инээд алдсаар чимээгүй зогсоно.

"Энд юу хийж байгаа юм. Орой ганцаараа явах аюултай гэдгийг мэднэ биздээ"

"Шөнө надад илүү тайван санагддаг" Өнөөх инээмсэглэлээ хадгалсаар хэлэх бөгөөд Юнги багахан санаа алдсан ч түүнтэй уулзсандаа баяртай байлаа.

"Явцгаая"

"Явцгаая?"

"Мм надтай хамт далай яваач ..................яг одоо "

* * * * *

Хэдэн цагийн газар машинаар явсаар очих газраа хүрэхэд хэн хэн нь сайхныг мэдэрнэ.
Саран авхайн туяанд гялтганах далайн урсгал, түүний чимээ тэднийг яг л тэс өөр ертөнцөд авчрах шиг болов.

Намуухан хийгээд тайван.

"Үзэсгэлэнтэй юм"

"Мм"

Бүсгүй чангаар инээх нь тэр.

"Юу болоод ингэж инээгээд байгаа юм? " Юнги сониучирхсан бололтой асуув.

"Чи юу гэж бодож байна "

"Мэдхийг хүссэндээ л асууж байна "

"Тэгвэл би хэлэхгүй ээ" Залууг санаа алдахад тэд хамтдаа инээлдэж эхлэв.

Хоёул явсаар далайн наахан элсэн дээр очоод өөрсдийн авчирсан бүтээлгээ нөмрөн сууцгаалаа. Энэ л тэдний ирсэн зорилго. Үнэндээ бүсгүй Юнгитэй хамтдаа нар мандахыг харахыг хүссэн юм.

"Үзэсгэлэнтэй юм "

.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.

"Чи надад хэлэхгүй хэрэг үү"

.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.

"Үнэхээр мэдмээр байна уу Түүнийг толгой дохиход Сора далайн зүг хэсэг харсны эцэст ярьж эхлэх нь тэр.

"Өөрийгөө шоолсон гэх үү дээ."

"Шоолсон?"

"Мм, Бүхний учир ердөө л үзэсгэлэнтэй"

"Би бодсон юм. Зүгээр л бүх зүйлийг үзэсгэлэнтэйгээр хардаг болчихсон. Сэтгэлээ хүртэл.Энэ үг өмнө нь миний амьдралд огтхон ч байгаагүй. Хүмүүс яаж ингэж хэлж, мэдэрч чаддаг юм бол? Юу нь сайхан гэж ? Эсвэл би яагаад бусдаас ялгаатай юм бол? Гээд түм буман асуултанд амьдардаг байсан. Гэтэл одоо би хэдийнэ тэр хүмүүсийн нэг болчихож............. үргэлж инээмсэглэдэг, аз жаргалтай нэгэн .........Тэгээд л өөрийгөө гайхсандаа мөн хаана одоо ирснээ шоолсон юм"

Залууд түүний үг болгон үнэт эрдэнэ мэт чухал санагдана.

.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.

"Сора? "

.
.
.
.
.
.
.
.
.
.
.

"Мм"

.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.

"Юу ч биш дээ" Сораг түүнрүү харахад Юнги ямар нэгэн зүйлийг бодсоор оддыг ширтэж байв.

"Алтан гадас саранд өөрийгөө таниулахын тулд тодоор гэрэлтддэг" Бүсгүйг ийнхүү хэлэхэд тэдний харц хоорондоо уулзах нь тэр.

"Тийм биздээ?"

"Мм"

* * * * *

Өглөөний наран аажмаар мандан залуугийн нүүрэнд тусахад тэрээр нүдээ нээх нь тэр. Сэвшээ салхи өөрийн мэдэлгүй зүрхийг нь хоосруулна.

"Үзэсгэлэнтэй "

Эргэн тойрноор харцаа гүйлгэвч хэн нэгнийг үл олж харав.






Сэтгэлд нь мэдрэгдсэн зүйл л түүнд бодит байдлыг ойлгуулж өглөө.






Энэ цаг ирсэн бололтой

Цор ганцаар

Эцэст нь явчихжээ.

* * *

-IWNBY- [Complete]Where stories live. Discover now