9

677 77 0
                                    

Бараг л хоосон шахуу хонгилд хааяа нэг хүмүүс зөрөн өнгөрнө.

"Сора"

"Сора!!" Бүсгүйг аажмаар түүнрүү харахад нь санаа алдахаас өөр юуч хийж чадахгүйгээ мэдэж байв.

"Бидний ээлж болчихлоо"

* * * * *

Шөнийн 1 цаг

Жирийн л орон сууцны урд ирэн бүсгүй Юнгиг дагасаар дотогш оров. Түүний толгойд юу ч үл бодогдох ч багахан чичирсэн хэвээр байсан юм.

Залууг хаалгаа онгойлгож өгөхөд бүсгүй хэсэг азнасны эцэст хөдлөлөө.

Түүний үнэр.

Хамгийн түрүүнд Сораг гацаасан зүйл. Энд тэндгүй тэр үнэртэж байв. Яг л бүх зүйлд шингэчихсэн мэт. Цааш явахад багахан замбараагүй боловч тохилог гэмээр өрөөнүүд гарч ирэхэд тийм ч ойшоосонгүй. Харин тэр дундаас харцыг нь нэг зүйл ихэд булаах нь тэр. Аажуухнаар алхсаар дэргэд нь очин түүнд хүрэв.

Хүрэн бор өнгөтэй хуучны модон төгөлдөр хуур.

Сорагийн хөдөлгөөн бүрийг нүд цавчилгүй ажиглан зогссон Юнги бүсгүйг хөгжимд ойртоход багахан сандрах нь тэр. Учир нь энэ бол түүний бяцхан эсвэл хэн ч мэдэхгүй нууц байсан атал одоо тийм биш болсон юм.

"Тэгэхээр энэ чинь байх нь"

Сора харцаа үл салгасаар шивнэх шахам хэлэв. Мөн дараа нь дээш шилжүүлэн Юнгирүү ширтэж эхлэх нь тэр. Яг л тааж чадахгүй оньсогонд хариулахыг оролдож буй аятай.

"Чи миний тухай юу ч мэдэхгүй"

Залуу түүнд хариулт өгөхийг хүсэв. Мөн маш их зүйл хэлэхийг. Гэвч яг юунаас эхлэхээ мэдэхгүй байлаа. Эцэст нь тэрээр алхсаар хөгжмийн хажууд очлоо.

"Сонсохыг хүсэж байна уу"

"Ммн"

Юнги сандал дээр суун гараа аажуухнаар хөдөлгөсөөр даралтан дээр аваачин гүнзгий амьсгаа авсны эцэст тоглож эхлэв.

Уянгалаг,өөртөө уусгам,сэтгэл гэгэлзүүлсэн.......... хэдий ч......
.........................................
..ганцаардал, гуниг төрүүлэм ая.

"Өөр арга байхгүй гэж үү"

"Өршөөгөөрэй"

Бүсгүйн толгойд зовлон шаналал нь аажим аажмаар орж ирэхэд тэрээр нүдээ анин өөрийгөө тайвшруулахыг хичээж байв.
.
.

-IWNBY- [Complete]Where stories live. Discover now