7

788 81 3
                                    

Сэтгэл минь түүнрүү тэмүүлнэ

Бие минь түүнийг нэхнэ

Орчлон ертөнцийн ямар ч оролцоогүйгээр зөвхөн тэр л оршин тогтноно

* * * * *

Өглөөний 7 цаг

Бүсгүй сэрчихлээ. "Маргааш" болчихсон учраас аль хэдийнээ догдлол түүнийг бүрхэн авч энэ л өдрийг хэтэрхий нандигнаж байв.

"Дахиад 4 цаг"

Тэрээр хөнгөхөн инээмсэглэсээр орноосоо босож хувцаслан гархаар зүглэв. Мэр сэр хүмүүс холилдох ч бараг хоосон гэмээр гудамжаар замын гэрэл даган алхсаар нэгэн барилгын өмнө ирж дотогш орлоо.

Дээврийн хаалгыг онгойлгоход л өглөөний цэнгэг агаар хийгээд зөөлөн сэвшээ салхи түүний уушгийг нэвтэлж гүн гүнзгий гэгч нь амьсгалуулж байв.

"Сайхан юм"

* * * * *

8 цаг 30 минут

Бүсгүй гэртээ орж ирэн өөртөө бяцхан өглөөний хоол хийж идсээр цаг хэрхэн өнгөрөхийг хүлээнэ. Учир нь түүний хувьд орчлон ертөнц яг л мөлхөж буй аятай санагдаж байсан юм. Хийх зүйлээ олж ядсаар гэрийнхээ орчин тойрныг ажиглахад дөнгөж нар мандаж, гэрэл тусах нь бүдэгхэн ч яг л бага багаар амилж буй мэт үзэсгэлэнтэй хийгээд дулаахан мэдрэгдэж байв.

* * * * *

9 цаг

Эцэст нь өөрийгөө бэлдэхээр толины өмнө очив ч яг юу хийхээ мэдсэнгүй. Нүүрний будаг янз бүрийн гоёл чимэглэл мэдээж түүнд үгүй. Удаан гэгч нь тэндээ зогссоны эцэст урьдын л адилаар үсээ самнасаар хойш боосноос өөрийг хийсэнгүй дуусгав.
Санаа алдсаар шүүгээнийхээ өмнө очин хаалгыг нь нээхэд мөн л давтагдах нь тэр.

Тэрээр орон дээрээ дээш харж тэрийн хэвтээд тааз ширтэж эхлэв.

"Арчаагүй юм"

Хэсэг хугацааны дараа энэ бүхэн бялхсан их инээд болж хувилаа.

Сора өөрийгөө шоолж байсан юм.

Элдэв янзын зүйл боддоггүй байсан тэрээр хэтэрхий их догдолсондоо өмнө хийж байгаагүй зүйл, гаргаж байгаагүй авираа гаргасандаа.

Яг л өөр хүн шиг.

* * * * *

10 цаг 30 минут

Оюун бодлоо өөр зүйлд сатааруулахыг хичээн гарт тааралдсан зүйлээ барьж авж хийх гэвч урсан өнгөрөх хором мөч бүрт түүний зүрх дэлбэрэх шахам хурдсана. Удалгүй цаг харахад тэдний товлосон хугацаа хэдийн дөхчихсөн байв. Толины өмнө очин өөрийгөө эцсийн удаа харлаа.

Урьдын л Сора.

Гэвч энэ бүхэн огтхон ч хамаагүй.

.
.
.
.

Гэнэт хонхны дуунаар бүсгүй цочоож орхих нь тэр . Догдлол сандрал мэдрэгдэхэд тэрээр өөрийгөө тайвшруулсаар үүд рүү дөхөв. Хаалганы өмнө очин гүнзгий гэгч нь амьсгаа авсаар онгойлголоо.

.
.
.
.
.
.

Хэдэн мөчийн турш анир чимээгүй ноёлж эхлэх нь тэр.
.
.
.

Ердөө хормын дотор бүсгүйн инээмсэглэл алга болж догдлол бүхэн нь нуран унахад урьдын хий хоосон, хүйтэн байдалд автаж эхэлсэн нь энэ байв.

"Ашгүй чамтай уулзлаа"

Бүсгүй гөлөрхөөс өөр юуг ч хийж чадсангүй.

Яг л шаазан хүүхэлдэй шиг.

* * * * *

Юнги Сорагийн гэрийн гадаа ирсээр түүнийг хүлээж байв.

30 минут

40 минут

Бүсгүй гарч ирсэнгүй.

Дахин 5, 10 минут өнгөрөхөд тэрээр дуудахаар шийдэн дотогш орж хаалгыг нь тогшвол ямар нэгэн хариу үгүй байлаа.

Бүгд анир чимээгүй.

.
.
.

Сора байсангүй.

❄❄❄

-IWNBY- [Complete]Where stories live. Discover now