❄❄❄

581 55 0
                                    

Өнгөрсөнд 

Жихүүн салхи зөөлнөөр үлээхэд амнаас урсах амьсгал болгон манан болон агаарт нийлж, хаана ч юм бэ нэг газарт цаг хугацааг үл тоосоор хоосорч, шархалсан зүрхээ тайтгаруулахыг хичээж байв.

Гаднаас нь харвал хэний ч сэтгэл шимшрэм байдалд дарагдсан эмэгтэй. Жин өвлийн хүйтэнд нимгэн цамцнаас өөр дулаацуулах зүйлгүй ч одоо тэрэнд энэ бүхэн хамаа байсангүй.

Үнэндээ өөрийн өрөвдөлтэй, дорой гэмээр амьдралаасаа болж ухаанаа алдсан байсан юм.

"Уучлаарай Сора "

Бүсгүй яг л гадас мэт хөдөлгөөнгүй байх бөгөөд ердөө энэ хоёр үг л толгой дотор нь эргэлдэнэ.
Удалгүй нүүрэнд нь тусах гэрэл аажмаар тодорч эхлэхэд сэхээ орон дээш харлаа.

Улбар туяа татсан тэнгэрийн хаяа түүний харцыг булааж багахан ч гэсэн зовлонгоос нь салгах мэт болов.

"Үзэсгэлэнтэй юм"

.
.
.
.
.
.
.
.

Гэхдээ энэ тийм ч сайхнаар үргэлжилсэнгүй.

"Бүгд дордож байна. Би Жэвоноос юу болсныг сонссон. Магадгүй тэрний дараа ч хэд хэд давтагдсан байх"

Бүсгүй өөрийн хүйт даасан гараар нүүрээ дарсаар тархиа хоослохыг хичээж байлаа.

"Бүгд дордож байна "

Гэвч энэ боломжгүй байсан юм.

.
.
.
.
.
.
.
.

"Сора намайг сонс!!!!" Эрэгтэй түүнд ойртсоор тайвшруулахыг хичээнэ. Бүсгүй мэдээж үгийг нь  сонссонгүй.

Тэрээр ажилдаа ирээд Сораг хумсаа мэрэн амандаа ямар нэгэн зүйлийг шивнэсээр харанхуй өрөөний  мухарт сууж байхыг олсон нь энэ байсан юм.

"Бүх зүйл зүгээр болно. надруу хар Сора, надруу хар" бүсгүйд хүрэн хэллээ.

Түүний хүүхэн хараа тогтож ядсаар дээш харав.

.
.
.
.
.
.
.
.
.

Үүний дараа болсон зүйлийг төсөөлөшгүй юм. Орилоон хашхираан .......................................................................................................................Сора гартаа тааралдсан бүхнээ авч шидэж байв. Яг л хар дарсан зүүдтэйгээ нүүр тулсан мэт.







Гэнэт тэрээр зогсох нь тэр.







Залуугийн нүүрийг даган цус урсана.







Гүнзгий биш ч Сораг сэрээхэд хангалттай байсан юм.







"Жэ-вон......................э-нэ"

Бүсгүйн хүүхэн хараа гүн ойн дунд төөрсөн мэт тогтож ядах бөгөөд удалгүй нулимс нь дүүрсээр урсаж эхлэхэд зөвхөн чичигнэсэн хоолойгоор шивнэж байв.

"Сора би зүгээрээ, би зүгээр"

"Би ингэсэн.....би ухаанаа алдчихаж би б-и-

"Сора"

"БИ Б-И БИ"

"СОРА!!"

.
.
.
.
.
.
.
.
.
.
.

Онгорхой хаалга. Тэр хэдийнэ явчихсан. Магадгүй зугтсан байх. Залуу чадах бүхнээ хийсэн. Гэвч энэ түүний хүссэнээр болоогүй юм.

* * * * *

Бүсгүйн цонхийж ядарсан царай дагжин чичирч эхлэв. Тэрээр байрнаасаа үл хөдөлсөөр багахан сааралтсан хоолойгоор "Чи юуг мэднэ гэж" хэмээн асуухад  залуу түүнд ойртов. Түүний нүд яагаад ч юм уй гашууг илтгэнэ.

"Бүхнийг"

"Өнгөрсөн дэх бүх учир шалтгааныг чинь"

Сораг хойш эргэхэд Юнги хэдийн түүний урд ирсэн байлаа.

"Чамайг зовоож буй зүйл"

.
.
.
.
.
.
.
.

Залууг ийн хэлэхэд Сорагийн хацрыг даган бүлээн нулимс нь урсаж эхлэх нь тэр.

.
.
.
.
.
.
.
.
.

"Шизофрени"





Бодит байдал дээр амьдрал харгис, хэрцгий, аймшигтай хандсан.Харин бүсгүй түүний хажууд хэтэрхий сул дорой хийгээд хүчин мөхөс байсан юм.

❄❄❄

-IWNBY- [Complete]Where stories live. Discover now