[POISON] completed

Od Dulgn5

59.6K 6.7K 480

-Бид таны бүх мэдээллийг хүлээж авсан, мөн таны энд байх хугацаандаа хэрэглэсэн бодис, хийсэн хэлэлцээр , худ... Viac

Үдэшлэг
Lucy Hwang
Гэр бүл
Төлөвлөгөө
Дуудлага
Учрал
Үнсэлт
Хагарал
Уналт
Тамга 4
Бороо
Сорви
Сонголт
Халуун шоколад
Team WANG
Казиногийн хэрэг
Шалгаруулалт
Шүхэр
Хурим
Сүй
Найз охин
Гэрээ
Захидал
Өршөөхгүй
Клуб
Тохиролцоо
Дээвэр
Төрсөн өдөр
Зууны мэдээ
Могой
Зүүд
Буун дуу
Үзүүлбэр
2 нүүрт
Хариу барих цаг
Хоригдол
Цогцос
Анхны хайр
Төгсгөлийн бүлэг
SPECIAL 🔥

100 өдөр

972 142 8
Od Dulgn5

2019 оны намар , Парис хот

Дэлхийд цөөн орших шилдгийн шилдэг ахлах тогооч нарт олгодог Мишлений одонт Франц ресторан бүтэн өдрийн турш хаалгаа барьж тусгай захиалгадаа зориулан ямар нэг ер бусын романтик орчин бүрдүүлэхээр хичээх агаад танхимд ажилчид зогсоо зайгүй холхилдоно.

Төдөлгүй төв хаалга онгойн насандаа тохироогүй чамин эдлэлээр биеэсээ чимсэн залуухан хосууд хөтлөлцөн алхсаар зөвхөн өөрсдөд нь зориулсан ширээнд заларлаа.

Еэжи зураг авалтаа дуусгаж хэд хэдэн эргэн ирэлтийн тайзан дээр гарсны дараагаар ховорхон олдох амралтаа ашиглан хайрын хот Парист Сүбинтэй болзохоор ирсэн нь энэ.

Хосууд чимээгүйхэн хооллоод дурсгалын зураг ч татуулалгүй "100 дахь өдрийн мэнд" хэмээн сүүн кремээр гоёмсгоор бичсэн жижигхэн бялуунаас амсав. Тэдэнд үнэтэй ресторан, амттай хоол, 100дахь өдөр гэсэн тодотгол огтоос хамаагүй мэт ердөө л өөд өөдөөсөө ширтээд суух нь туйлын жаргал аятай аяглах нь хачин.

Аргагүйдээ, айдолуудад уулзаж суух байтугай утсаар ярих ч цаг хомс шүүдээ.

Еэжи Сүбинд нэг л тухгүй байгааг анзаарч түүний гараас хөтлөсөөр ресторанаас 1 гудамжийн цаана байрлах буудал руугаа яаравчлав. Хэтэрхий дэгжин хувцас нь аль алинд нь тавгүй мэдрэгдэх аж.

Буудлынхаа өрөөнд орсон даруйд бүсгүй түрүүхэн гарахаасаа өмнө тайлж шидсэн хос унтлагын хувцсаа арайхийж олоод нэгийг нь хөвгүүн рүү шидлээ.

-Наад тэнэг зангиагаа суллаад унтлагын хувцсаа өмс, хэтэрхий албархуу тэмдэглээд хэрэггүй гэж хэлээд байхад даа..Чи нэг кино сонгочих, би пицца захиалаадахъя.

Хөвгүүн цамцныхаа товчыг тайлангаа хошуугаа унжуулан гомдоллоно.

-Зүгээр л жаахан ач холбогдол өгөх гэсэн юм..Бидний 100дахь өдөр шүүдээ.

Еэжигийн өхөөрдөн инээх дуулдаж төдөлгүй шүршүүрийн ус асгарах чимээ сонсдов. Бүсгүй нил ягаан өнгийн цэцгэн хээтэй торон даашинзаа тайлах гэж үйлээ үзсээр эцэст нь нэг юм мултраад угаалгын сагс руу чулуудмагцаа шүршүүрийн дор зогслоо.

Тэр шүршүүрт хэр удаж байгаагаа ч мэдсэнгүй, цаг гарган нүүрээ цэвэрлэчихээд үсэндээ шампунь түрхэн хөөсрүүлж байтал угаалгын өрөөний хаалга сэвхийтэл онгойх нь тэр.

-Еэжи чи болж байна уу? Пицца ирчих..

Сүбин нэвт гэрэлтэх шилэн хаалганы цаана зогсох нүцгэн бүсгүйгээс харцаа салгаж зүрхэлсэнгүй. Еэжи хөвгүүний хоолойг сонсоод яльгүй тайвширсан ч дээрээс асгарах савантай уснаас болж нүдээ ч нээж чадалгүй дэмий л хөлөө дэвслэн орилно.

-Хөөе, муу гаж донтон минь хаалга тогшиж мэддэггүй юм уу! Гар, гар гэж байна!

Хөлийн чимээ холдох бус улам ойртох шиг. Шүршүүрийн шилэн хаалга онгойж бүсгүйн бэлхүүсээр бахим гар ороон тэврээд шүүслэг уруул хүзүүг нь зөөлнөөр үнсэж эхлэв.

Шүршүүрийн ус хаагдахад Еэжи арайхийн нүдээ нээгээд хамгийн эхний харсан зүйл нь тачаадсан хүсэмжилсэн бүр араатанлаг гэж хэлж болохуйц харц байлаа. Уруул шүргэлцэж үнсэлт ширүүсэхэд хөвгүүний гар бэлхүүснээс нь доошилсоор өгзгөн дээр нь байрлах мөчид бүсгүй өөрийн мэдэлгүй дуу алдана.

Энэ бүх энхрийлэл түрэмгий атлаа таашаалтай аж. Тэд хоёул ахин харц тулгарахад хөвгүүн бүсгүйн хацрыг илбэн уруулаар нь хуруугаа гүйлгэж "болох уу?" хэмээн эв хавгүй шивнэлээ.

Гинших дуу хадахад шүршүүрийн тасалгааны шилэн бүхээг хэдийн цантжээ.

...

Шөнө дунд Еэжи орноосоо өндийж доошоо харан унтах хөвгүүнийг сэрээчихгүйг хичээн өлмий дээрээ гишгэсээр гал тогоог зүглэв. Тэрбээр өөртөө халуун шоколад найруулчихаад үл ялиг доголсоор гар цүнхэндээ нуусан черритэй тамхиа асаан тагт руу гарлаа.

Шөнийн хотын үзэсгэлэнтэйг яана. Ялангуяа хосуудын буудалласан буудлын тагтнаас эгц урагш харвал алдарт Эйфэлийн цамхаг үзэгдэнэ.

Бүсгүй хийсэн зүйлдээ харамсаагүй ч ийм зүйл хэзээ нэгэн цагт болно гэдгийг мэдэж байсан ч .. яалт ч үгүй зайлсхийсээр ирсэн билээ. Учир нь секс бол аль нэг нь хоромхон зуурын хувиа хичээсэн адгийн хүслээ гүйцэлдүүлээд өнгөрөхөд л болох билэг тэмдэг төдий зүйл биш шүүдээ. Энэ зүйл хайран дээр суурилж хоёр талын харилцан ойлголцол, мэдрэмжийг дагаж бий болдог эд.

Хэдийгээр шүршүүрт болсон бүхэн яг л энэ зарчим дээр суурилсан боловч бүсгүй одоо "онгон" байгаагүйдээ санаа зовж байлаа. Сүбин түүнийг онгон биш гэдгийг мэдсэн болохоор урам нь хугарсан болов уу гэх тийм төрлийн айдас сэтгэлд нь алгуурхнаар шургалж идээт үрэвсэл шиг бүхэл биеэр нь халдварлан өвтгөнө. Чухам үүнээс болж харилцаандаа сэв суулгахвий гэсэн харуусал нойр хулжаана.

Еэжи санаа алдаад шавхруутай аягаа тагтан дээр үлдээж эргэн унтлагын өрөөндөө ороход хөвгүүн орныхоо дэргэдэх гэрлийг асаачихсан зовинонгуй төрхтэйгөөр түүнийг хүлээн сууж байх нь тэр.

-Бие чинь өвдөөд байгаа юм уу? Хөрвөөсөөр байгаад босоод явчихаар чинь санаа зовлоо.

-Үгүй ээ.. зүгээр л цагийн зөрүүнээс болоод унтаж чадахгүй байна.

Бүсгүй эргэн хөнжилдөө шургахаар үснийхээ хавчаарыг тайлахад хөвгүүн "чамаас тамхи үнэртэж байна" хэмээн нухацтай нь аргагүй өгүүлэв.

-Аа..аан.. чамд тавгүй байгаа байх, тэгвэл би нөгөө өрөөнд унтчихъя.

Жаалхан охин сандран өөрийнхөө дэрийг аваад эргэхэд хөвгүүн түүний гарнаас зууран авч өөрлүүгээ татан дэргэдээ хэвтүүллээ. Сүбин түүнийг энгэртээ наагаад юунаас ч юм бэ хамгаалан тайтгаруулах шиг нурууг нь илбэнэ.

-Юу болоод байгаа юм бэ, Еэжи. Өнөө шөнө би арай түргэдчихсэн юм уу? Эсвэл чамайг хэтэрхий их өвтгөчихсөн үү..Надаас зугтахаа болиочдээ.

Еэжи..Еэжи.. Нэр минь чиний хоолойгоор хичнээн сайхан сонсогддог юм бэ дээ. Яг л энэ хоолойгоор чинь "Хайртай" "Санасан" гэж цаг үргэлж хэлүүлэхсэн.

Чи намайг байгаагаар минь хүлээж авах хэмжээний хайртай юу, үгүй юу. Дурласан нэгний чин сэтгэлийг мэдэх л хамгийн хэцүү.

Харин би чамд эргэлт буцалтгүйгээр дурлаж орхиж. Одооноос миний зугтах зүг, тэмүүлэх чиглэл үргэлж чи байх болно.Бурхан минь,би одоо юу ч болсон бай  чамайг алдаж чадахгүй нь.
Чамайг илүү ихээр танин мэдэхсэн гэхээс би байж ядна.

Сүбинаа, чамайг ширтээд сууна гэдэг хичнээн сайхан гэж санана. Гүн болор нүдрүү чинь ширтэнгээ сэтгэлд чинь, дурсамжинд чинь орогнохоор өчүүхэн зай завсар эрнэ гэдэг юу гээчийн чамин тансаглал вэ?

Амьсгал нь нэн тааламжтайгаар мөн тодорхой давтамжтайгаар зөөлөн үлээнэ. Түүнээс өөр хэн ч энэ мөчийг орлож чадахгүй.

Бүсгүй хөвгүүний нүдрүү ширтэн хэвтэх хэдхэн хоромдоо эдгээрийг эргэцүүлэхдээ нүдэнд нь нулимс хурахыг ч үл анзаарна. Гуниглах бүрдээ би өнгөрсөн бүх сэтгэл өвтгөм зүйлсийг ахин санадаг хөгийн зуршилтай. Тэгээд л улам дордчихдог. Хараал идмээр хэрэггүй зуршил.

Жаалхан охин санаа алдаад дальдчин байж шивнэлээ.

-Намайг.. онгон биш болохоор урам чинь хугарсан уу?

Сүбин түүний асуултанд самгардан хэсэг зуур хачин царайлснаа юу юугүй уйлах гэж буй мэт хачин царайлах Еэжиг анзаараад нүүрэндээ дулаахан инээмсэглэл тодруулан байж бүсгүйн зовхийг даган урсах доголон нулимсыг арчив. Бүлээн нулимс хуруу гарыг нь түлэх шиг хачин ихээр хорсгох нь хачин.

-Эр хүн өөрөө садар самууны идээ бээртэй хутгалдан амьдардаг байж өөртөө тохирох цэвэр ариун эмэгтэйг хайгаад байдаг нь инээдтэй.. Тийм биз?

Хөвгүүн цовоо цолгиун хоолойгоор ийн өгүүлэхэд жаалхан охин уйлж байснаа ч үл тоон инээд алдаад "Толстойн ишлэл шивдээ" хэмээн бувтналаа.

Сүбин Еэжигийн нулимсыг арчиж өгчихөөд духан дээр нь үнсэн цонхоор орж ирэх намрын жихүүн салхинаас бүсгүйгээ халхлахаар зузаан хөнжил давхарлан хучив. Тэгмэгцээ бүсгүйд хандан тун ч аргадангуй хоолойгоор чин сэтгэлийн үгсээ шивнэв..

-Би галзуурам дурлалаар, дэр норгох шаналалаар чамд донтоогүй. Би эрүүл саруул ухаанаар, өөрийн гэх шийдвэрээр чамд бүрэн уусаж байна. Чиний гэх бүхэнд.. чиний бүтээсэн бидний орон зайд би гацчихсан, гарах гарц ч үгүй, гарахыг ч хүсэхгүй.

Залуухан хосууд нэгэндээ наалдан эрхлэж шөнийн турш элдвийг ярилцсаар үүр цайхад хөшгөө хаагаад унтахаар зэхлээ.

Хайр ярвигтай, олон бэрхшээлтэй.Амжиж хайрлахгүй бол хожимддог. Амжиж очихгүй бол хоцордог. Амьдрал ийм л байдаг.  Хэн нэгэнд хайртай бол хүлээх, тэвчих, хүлээн зөвшөөрөх гэсэн том даваануудыг давах хэрэгтэй.

Шаргал навчсаар хучигдсан хайрын хотын буйдхан зочид буудлын өрөөнд цэл залуу хосууд сэтгэлийн үгсээ шивнэлдэх нь дэндүү гэмээр уяран хайлмаар мөч ажгуу.  Чийглэг агаар хамар цоргиулсаар бороо шаагих чимээнд бүүвэйлүүлэн нойрсох хосууд энэ хорвоод оршин буй бүхнээс хамгийн их аз жаргалыг мэдэрч байхшиг санагдана.

...

Тамга4 / Цэцэг - ийн оффис 15дугаар давхар.

Хэжин ардаа олон хамгаалагчид дагуулсаар лифтээр бууж ирсэн даруйдаа хуучин Жэксоны ашигладаг байсан эрүү шүүлтийн өрөө лүү зүглэлээ.

Жэксоны гэх бүхнийг оффисоос арчиж хаясан ч урвалтаас сэргийлэх, мэдээлэл олж авах эгзэгтэй мөчид ашиглахаар гагцхүү энэ өрөө л үеийн үед оффист оршсоор байгаа хэрэг.

Өрөөнд удирдагчид бүгд цугласан байх агаад Хэжин нүүр дүүрэн инээмсэглэсээр " Еэжи, би чамд бэлэгтэй ирсэн" хэмээхэд бундыг дагалдаж явсан хамгаалагчид түрж явсан хайрцагнаасаа цусандаа хутгалдсан залуухан эрийг чирж гаргав.

Еэжи гайхширсан ч тэвдэлгүйгээр тухласан сандлаасаа өндийн босож үхлүүт хэвтэх залуугийн үснээс татан өөр лүүгээ харуулахдаа л хэн гэдгийг нь танилаа. Ван Хө Ди. .
Бүсгүй атаат дайснаа харсан аятай олзуурхан шоронгийн хүнд өдрүүд толгойд нь зурсхиймэгц ширээн дээрээс буу аван Хө Ди рүү чиглүүлэн цэнэглэхдээ өчүүхэн төдий ч эргэлзсэнгүй.

-Би чамайг ахиад намайг дорд үзвэл хөнөөнө гэж сануулсан байхаа!

Хөөрхий эр ч жаалхан охиныг амьд байгааг хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Гэвч юу болоод байгааг ухаарсан бололтой амь гуйн гасална.

-Амь өршөө, гуйя би хүсээгүй..би чамайг тэр газар луу явуулах гээгүй! Ганцхан удаа өршөөгөөч.

-Мэдрэлээр минь наадах гэсний хэрэггүй, Ван Хө Ди. Хүсээгүй? Битгий инээд хүргэ!

Хө Ди сандарж байсан бол сүүлрүүгээ уйлж эхлэв. Эр хүний нулимсыг үзсэн эм өөдөлдөггүй гэдэг хачин үгийг хэн зохиосон юм бол.. Бусад удирдагчид тэдний хоорондох асуудалд орооцолдохыг хүссэнгүй, дэмий л элдэв юмс оролдон цаг нөхцөөх бол Хэжин бах нь ханасан аятай инээдээ нууж ядна.

-Еэжи, надад итгээчдээ. Гэр бүл дампуурсан. Надад чамд ял төлөвлүүлж солонгосоос баривчилгаа хийлгэх хэмжээний хөрөнгө, танил тал байхгүй. Чамайг намайг буудсаны дараа гэрт нэг эмэгтэй ирсэн, тэр надаас гуйсан юм. 3 Тербум доллар өгье оронд нь намайг цагдаад чиний эсрэг гомдол гаргачих гэсэн. Тэгээд үлдсэнийг нь өөрөө мэдээд хийчихнэ, заавал чамайг ална санаа зоволтгүй гээд байсан болохоор л.. Би гомдол л гаргасан, өөр юу ч хийгээгүй, юу ч.

Залуугийн яриа уйлснаас нь болж ээдрэн тультрах ч хангалттай ойлгохуйц аж. Хө Дигийн өчил бүсгүйд эргэлзээ төрүүлээд амжив.

Үнэхээр Ван гэр бүлд танил тал , хөрөнгө мөнгө гээд байх юм үлдээгүй. Тэгвэл Хө Дигийн харшид очиж надад ял төлөвлөхөөр шийдсэн тэр эмэгтэй нь хэн юм. Намайг үгүй хийх гэж тэгтлээ улайрах нэгэн байна гэж үү.

-Хэн юм? Хэн танайд очиж чамаар гомдлын хуудас бичүүлсэн юм!

-Би мэдэхгүй ээ, үнэн шүү. Тэр эмэгтэй богино шаргал үстэй, намхан.. Бас, бас их өвөрмөц хэрээний дүрстэй хар нөмрөгтэй байсан.. Би царайг нь ч харж чадаагүй. Тангараглъя, би өөр зүйл мэдэхгүй.

Еэжи буугаа шидээд Минуд хандан "түүнийг гэрлүү нь буцаа" хэмээгээд лифт рүү зүглэлээ.

Хэрээний нөмрөгтэй бүсгүй.. Намайг алахаар төлөвлөж Хө Диг ятгасан шаргал үстэй эмэгтэй.

Хон хэрээ. Чи яг хэн юм бэ?

Pokračovať v čítaní

You'll Also Like

7.2K 817 10
17нас цувралын 2дугаар бүлэг болно. #Надад чамаас өөр хайр гэж үгүй. Өөртөө сайн хүмүүсийг мэдэггүй минь чамд сохортлоо дурласаны шалгаан биз!# elysi...
92K 1.7K 14
Athena Ortiz is the younger sister of letty , she grew up along with the toretto's and just like her older sister she fell for one of them now what h...
19K 696 16
უბრალოდ წაიკითხეთ და დატკბით❤️💋🥵🔞
629K 14.1K 41
In wich a one night stand turns out to be a lot more than that.