👑 Our story 👑 |BLACKPINKxEXO

By whitebearindahouse

104K 10.7K 6.8K

Тэс ондоо хайрын түүхүүд... Дөрвөн удаа! 4 өөр амтыг нэг зохиолоос мэдрэнэ гэдэг содон биш гэж үү? Хагацашгүй... More

💙❤️💛💜
💙1💙 (Life is fun)
💙2💙
💙3💙
💙4💙
💙5💙
💙6💙
💙7💙
💙8💙
💙9💙
💙10💙
💙11💙
💙12💙
❤1❤ (Don't touch)
❤2❤
❤3❤
❤4❤
❤5❤
❤6❤
❤7❤
❤8❤
❤9❤
❤10❤
❤️11❤️
❤️12❤️
💛1💛 (Dream is impossible)
💛2💛
💛3💛
💛4💛
💛5💛
💛6💛
💛7💛
💛8💛
💛9💛
💛10💛
💛11💛
💛12💛
💜1💜 (I'm so special)
💜2💜
💜3💜
💜4💜
💜5💜
💜6💜
💜7💜
💜8💜
💜9💜
💜10💜
💜12💜
Инээмээр байвал ороод ир. ^^
Инээлгэнэ гэж бодож байгаа. :*
Come back?

💜11💜

944 167 252
By whitebearindahouse

"Аан гээч... Нөгөө... Ч-Чи надад таалагддаг!"

Би: Юу?

Тэр цамцнаас минь улам чангаар зуурч, хэт их ичсэндээ доош харж байлаа.

"Анх чамайг харсан мөчөөс эхлээд өнөөдрийг хүртэл. Сэүн чамд маш их татагдсан."

Энэ охин... Хэн билээ? Би огт танихгүй байхад надад хайртай гэнэ. Гадаад үзэмжид бүх зүйлээ тавьдаг бусад охидтой л ижилхэн юм.

Түүний гарыг тавиулах гэтэл тэр чангаар уйлан "Намайг ойлгооч! Битгий шархлуулаач!" гэлээ.

Би хөмсгөө зангидаад "Би уучлалт гуйж чадахгүй. Учир гэвэл надад дурласан нь зөвхөн чиний буруу. Тэгээд ч чамайг би танихгүй." гэж ширүүхэн хэлэв.

Эмэгтэйн гар суларч, тэр сургуулийн хүйтэн шалан дээр хүчтэй доош суув.

"Танихгүй гэнээ? Би бол М-Мисү! Лисагын ангийн оюутан. Чи хэлсэн шүү дээ. Намайг хөөрхөн гэж хэлсэн."

Тэр үнэхээр ийм гэнэн, итгэмтгий юм уу? Эсвэл худлаа дүр эсгээд байна уу?

Нэг удаа гүнзгий санаа алдаад "Тэгэхээр байнаа. Би их олон бүсгүйчүүдтэй уулзаж байсан. Тэгээд заримдаа өөрийн мэдэлгүй... Заза. Ямартай ч хөөрхөн биш эмэгтэй хүн гэж байдаггүй. Тиймээс одоо би явлаа."

Түүнд ингэж хэлээд орхин явах гэхэд Мисү "Тэд хэлэхдээ чамд сэтгэлээ илчлэхээр дараа нь үерхдэг гэсэн. Гэтэл яагаад? Яагаад бусдад зөвшөөрдөг байж намайг зөвшөөрөхгүй байгаа юм бэ!?" хэмээн ориллоо.

Юу вэ? Дургүй хүрмээр юм.

Би: Хэн тэгж байна? Тийм байлаа ч одоо чадахгүй. Хэн нэгний сэтгэлийг өвтгөхгүй гэж хичээхгүй. Дахиж өөрийгөө хуурах хүсэл байхгүй болсон.

Мисү: Худлаа. Чи зүгээр л өөр хүнд хайртай. Тийм биз дээ?

Түүний эдгээр үгсийг сонсоход Лисагын тухай бодлууд орж ирлээ. Би бага зэрэг мишээгээд "Магадгүй чиний зөв. Би хэн нэгэнд дурласан. Жинхэнээсээ. Энэ удаад үнэн сэтгэлээсээ хайрлахыг хүсэж байна." хэмээн маш догдолсон хоолойгоор хэлэв.

-

Мисү надад сэтгэлээ илчлээд удаагүй байсан юм. Лисагын гэрт орж, хамтдаа шүүгээнд удаан гацсан тэр шөнө. Лисагаас салан явсныхаа дараа тасралтгүй инээмсэглэж бас зүрх минь галзуурсан мэт хурдтай цохилж байлаа.

Гэнэт... Ойролцоох гудманд хэн нэгний амь гуйн орилохыг сонсов. Би зүгээр л чадаагүй. Юуг ч анхаараагүй дүр эсгээд, хаяаад явж чадаагүй төдий.

Ойртон очиж үзэхэд сул дорой нэгнийг зодох дөхсөн хэдэн залуусыг олж харлаа. Мөн тэр сул дорой нэгэн нь Мисү байсан юм.

Би: Хөөе хөөе! Энд юу болоод байгаа юм? Галзуу н*вшнуудаа!!

Хэт их айж, сандарсан Мисү намайг харсан даруйдаа уйлж эхлэх бөгөөд нэрийг минь дуудан орилов.

"Чамд хамаагүй зүйл. Яг одоо эндээс яв. Юу ч хараагүй гэж бодоод."

Тэдний нэг нь ийнхүү дургүй хүргээд байтал би Мисүгээс нэг зүйлийг анзаарав. Түүний тусламж хүссэн харц. Тэр харцыг мэдэрсэн.

Би: Ойрд биеийнхээ чилээг гаргаагүй юм байх чинь!? Жаахан зугаацдаг юм билүү? Харин та нар миний чигчий хурууны чилээг гаргаж дөнгөх байгаа!?

"Энэ муу чинь! Бариад ав!"

Үл бүтэх нөхрийг ийн орилоход өөр нэг залуу нааш гүйн ирэв. Би эгзгийг нь тааруулаад залуугийн толгой руу хажуудаа харагдсан банзаар цохин авч, тэднийг шуугиж эхлэх үед Мисүгийн гарнаас атгаад гүйсэн юм.

Хэдийгээр бид холдож чадсан ч Мисү огт тайвшраагүй байлаа.

Тэр ихэд тэвдсэн маягаар "Сэүн... Б-Би яах вэ? Энэ удаад зүгээр өнгөрсөн ч тэд дахиад ирнэ. Гэр бүлээсээ үлдсэн цорын ганц хүн нь би болохоор өрөө дарж дуусгах хэрэгтэй. Тэд үргэлж намайг дарамталж, зовоодог. Хэзээ хүрч ирээд алахыг нь ч мэдэхгүй байна." хэмээгээд цурхиран уйлж эхлэв.

Надад хэлэх үг олдоогүй. Түүн рүү харж зогсохоос өөр юуг ч хийгээгүй. Гэтэл тэр өөрөө намайг тэвэрсэн. Мисүд тохиосон хэцүү нөхцөлийг харсан байж түлхэж чадаагүй. Үнэндээ түүний энэ зовлонг би мэдэх юм байна. Мөнгө байхгүй болохоор зугтахаас өөрийг чадахгүй байдал... Би маш сайн ойлгож байна.

Маргааш өдөр нь хэлсэн ёсоороо Лиса дээр очихоор байж ядна. Бэлтгэлээ түргэхэн дуусгаж гүйгээд очихыг хүссэн. Ашгүй бэлтгэл өндөрлөж, би өөр ямар ч зүйлийг бодох сөхөөгүй түүн рүүгээ яарсан.

Замд мөргөлдөж, доош унах дөхсөн Мисүг азаар амжиж барив. Тэр хөнгөн инээмсэглээд "Чам дээр очих гээд явж байлаа. Энд ингэж таарах гэж!" хэмээв.

Би: Балрах дөхлөө. Би тэгвэл ингээд явах-

Мисү: Надад түрхэн зуур цаг гаргаач.

Тэр яриаг минь таслаад хаашаа ч юм алхаад эхлэв. Лисаг харахыг хүсээд ганц хором хүртэл асар удаан санагдаад байтал тэр ингэх ч гэж дээ. Гэхдээ түүнд хэцүү байгаа шүү дээ. Яах ч арга алга.

Хэдийгээр би яарч байсан ч Мисүг үл тоож чадаагүй. Түүнтэй хамт хүнгүй коридорт өөд өөдөөсөө хараад зогсох бөгөөд тэр нэг л хачин байх шиг санагдав. Түүнд тохиосон явдлыг огт мэдэхгүй хүн Мисүг харвал тэр яг одоо үнэхээр жаргалтай байгаа мэт. Гэхдээ надад өчигдрийнхөө байдлаас улам дордсон бас илүү гунигтай харагдаж байна. Түүний энэ хөхөрч, хавдсан нүднүүд... Арай тэр шөнөжин уйлаа юу?

Мисү: Сүүлийн удаа салах ёс хийх гэж ирсэн юм. Бас өчигдөр надад тусалсанд баярлалаа гэж хэлэх гээд. Би үргэлж чамайг боддог байсан. Эргүүлж хайрлахгүй гэдгийг чинь мэдсэн хэрнээ огт болиогүй. Өмнө нь хэлснээр чамд дурласан нь зөвхөн миний буруу. Гэхдээ тэгж бодохоор их жаргалтай байна. Харанхуй, зовлон гунигаар дүүрсэн амьдралдаа чам шиг гайхалтай нэгнийг хайрлаж байсандаа. Би их баяртай байгаа.

Юу гэхээ мэдэхгүй байтал тэр "За! Болчихлоо. Цаг гаргасанд баярлалаа." гээд надад талархах шиг бөхийгөөд яваад өглөө.

Хачин юм. Гэхдээ... Лиса намайг хүлээж байгаа. Түүнийг дахиж хүлээлгэхийг хүсэхгүй байна.

Лисагын зүг гүйж байгаад больсон. Магадгүй миний дотор оршдог хүн чанар намайг зогсоох гэж оролдоод, дийлсэн байх.

Мисүтэй ярилцаж байсан газраа эргэн ирэхэд хэн ч байсангүй. Удалгүй би бага зэрэг хүйтнээр үлээх салхийг мэдэрсэн. Тэгээд арай үгүй байх гэж бодсон ч Мисү үнэхээр дээвэр дээр гарчихсан байж байлаа.

Хоёр гутлаа тайлж, хаалтны цаана гараад зогсчихсон байх Мисү. Тэр нүдээ анин ямар нэг зүйлийг өөртөө шивнэнэ. Тэгээд яг урагш унах гэж байтал амжиж би биеийг нь хойш татаж чадлаа.

Тэр чангаар орилж, өөрийг нь тавихыг шаардана. Би түүнийг болиулахын тулд чадах бүхнээ хийсээр.

Мисү: Угаасаа ямар ч утгагүй! Бүх зүйл сүйрсэн! Би амьдарвал зовохоос өөрийг мэдрэхгүй!! Тиймээс тавь! Ю-Юу ч хараагүй гэж бодоод яв гэж байна!!

Би: Тэгээд бууж өгч байгаа юм уу? Зовох бол тэгэхгүй байхын төлөө тэмцэх ёстой биз дээ? Чи үнэхээр өчүүхэн бодолтой юм.

Мисү: Тийм ээ! Бууж өгч байна! Дахиж тэвчихгүй! Дахиад зовохыг хүсэхгүй байна!!

Би: Яавал чи болих юм? Юу хийвэл үхэхээ болих юм гэж байна!!

Мисү гэнэт чимээгүй болсон. Тэр мөчид түүний нүднээс нулимс урсаж эхлэв. Тэгээд тэр "Я-Яагаад? Энэ ч бас сайхан сэтгэл үү?" гэх асуултыг надад тавьлаа.

Сайхан сэтгэл... Үнэндээ түүний зөв бол яах вэ? Хичнээн тэмцсэн ч гэлээ шийдэж чадахгүй бол яах юм? Тэр өөрийн зовлон зүтгүүрийг дуусгахыг л хүссэн. Гэтэл би...

Намайг дуугарахгүй удахад Мисү нулимсаа арчин аваад Сэүнийг түлхлээ. Байдал илүү ноцтой болсон гэдгийг мэдэрсэн би "Үгүй ээ. Сайхан сэтгэл биш. Тиймээс одоо боль. Тэнэглэхээ больж үз!" гэхэд Мисү хашлага руу зүтгэхээ болилоо.

Мисү: Сайхан сэтгэл биш юм бол юу юм. Арай... Надад сайн юм уу? Тэгээд энэ хүртэл ирээ юу?

Үгүй гэж хэлвэл тэр үхнэ гэх байх даа. Одоо хичнээн зогсоосон ч дахиад л хийх гэж үзэх биз. Яах ёстой вэ?

Дуугүй байдлыг минь хүлээн зөвшөөрч байна гэж ойлгосон Мисү намайг тэвэрсэн. Надад өөр ямар ч санаа байсангүй.

Мисү: Ойлголоо. Би үхэхгүй ээ. Чамтай хамт байх болохоор үхэхийг хүсэхээ байчихлаа. Дахиж айх ч хэрэг алга. Чи намайг хамгаалах юм чинь...

Үгүй ээ. Миний зүрх өөр нэгнийх. Түүний энэ үгс байж боломгүй зүйл.

Мисү инээмсэглээд "Өнөөдөр бидний эхний өдөр."

Хичнээн дургүй байсан ч хэн нэгний амыг аварч чадлаа. Хэн нэгний хувьд үнэ цэнэтэй амь. Мисүгийн эцэг эх байсан бол миний оронд үүнийг хийх байсан гэж бодож байна.

Хайргүй бүсгүйдээ хөтлүүлэн явж байхдаа Лисатай таарсан юм. Лиса биднийг ширтэж бас гомдсон харцаар харна. Гэсэн ч би яаж ч чадаагүй. Түүнээс харцаа бууруулсан юм.

-

Мисү бүх зүйлийг сайхан болно гэж бодсон ч Сэүн гэх залуу түүнтэй үерхдэг нэртэй хөндий нэгэн болсон. Би заримдаа Мисүд аюултай санагдвал гэрт нь хүргэж өгдөг байлаа. Бидний хооронд өөр юу ч байсангүй.

Ердийн л гунигтай өдөр. Би усан бассейнд дээш харан хөвөөд элдэв бодолдоо автана. Гэнэт тэр орж ирсэн. Лиса. Намайг живж байна гэж бодоод сандрах бүсгүй. Миний хайртай эмэгтэй.

Түүнд юу тохиогоод энэ хүртэл ирснийг би мэдээгүй. Гэхдээ бид учраа олсон. Хэн нэгний төлөө өөрийгөө хаях гэсэн ч чадалгүй би эцэстээ Лисаг гэсэн хайр сэтгэлдээ бууж өгөхөөр шийдсэн юм.

2 өдрийн дараа би Мисүд салах болсноо хэлэв. Түүнийг хий хоосон найдвар тээх хэрэггүй гээд. Би Лисатай хамт байна. Тиймээс намайг явуул гэдгийг ойлгуулсан.

Мисү: Гуйя! Намайг битгий орхиоч! Б-Би чамгүйгээр яах юм бэ!? Намайг хамгаална гэсэн биз дээ? Надад сэтгэлтэй гэсэн!

Би: Намайг уучлаарай. Хамгаалах тухайд би туслах болно. Хэцүү асуудал тулгарвал над руу залгаарай. Би хэзээд чиний талд зогсохдоо бэлэн болохоор.

Түүнтэй үерхдэг гэсэн нэрийг үгүй хийсний дараахан буюу хэд хоногийн дараа Мисүгээс зурвас ирсэн юм.

"Энэ удаад би жинхэнээсээ алуулах бололтой. Тэд миний араас хөөгөөд байна. Надад туслаач! Би гэр лүүгээ гүйж байна... Цагдаа дуудсан ч тэд ирэх хүртэл намайг алчих байх."

Мисүгийн зурвасыг уншаад би эмнэлгээс гүйн гарлаа. Мисүгийн гэрт очоод үүдийг нь хичнээн нүдээд ч онгойсонгүй. Мөн утас нь холбогдох боломжгүй болсон байлаа.

Байрных нь ойр хавиар хайхаар шийдээд байтал хаалга гэнэт онгойв. Хачин мэдрэмж төрсөн ч болгоомжтойгоор дотогш орлоо.

Гэтэл Мисү зүв зүгээр байхаас гадна нүүр лүү минь оргилуун дарс цацруулав. Хувцас, үс гээд бүх зүйл минь түүний хачирхалтай үйлдлийн золиос болсон гэхэд болно.

Мисү: Гэнэтийн бэлэг!! Чи минь гайхсан уу? Би албаар чамайг энд авчрах гээд хуурамч зурвас явуулсан юм! Тада!

Би: Юу? Юугаа яриад байгаа юм бэ!?

Мисү: Яасан бэ? Уурлачихсан уу? Уучлаарай даа~ Би чамайг тэгж айлгах ёсгүй байжээ. Гэхдээ битгий санаа зов доо. Би энд зүв зүгээр байна. Тиймээс чи миний төлөө санаа зовох хэрэггүй.

Тэр яг л биднийг хосууд хэвээрээ мэтээр ярьж байна. Биш ээ. Яг л намайг түүнд сэтгэлтэй юм шигээр.

Санаа алдаад түүнд дахин нэг удаа ойлгуулахаар шийдлээ. Намайг ам нээх гэтэл Мисү "Яагаад дуудсан бэ гэвэл өнөөдөр миний төрсөн өдөр! Өнчирч хоцорсноос хойш хэзээ ч тэмдэглэж байгаагүй. Гэхдээ өнөөдөр чи минь надтай хамт байна. Би дахиж гуниглахгүй ээ. Чи ирчихсэн юм чинь!" гээд үнэн сэтгэлээсээ инээлээ.

Тэр их хачин байна. Энэ ярианы өнгө, байгаа байдал гээд л. Түүний сэтгэлзүй нэг л... Арай ямар нэг зүйл?

Мисү: Хөөх! Яанаа! Чиний хувцас авах юмгүй болчихжээ. Миний буруу! Хайрыгаа уучлаарай. Гэхдээ чамд өгнө гээд хэдийн шинэ хувцас авчихсан байсан юм. Аз боллоо шүү! Май. Гялс шүршүүрт ороод наадхаа солиод өмсчих!!

Мисү гарт минь худалдаж авсан хослолоо бариулаад угаалгын өрөө лүүгээ түлхээд эхэлсэн. Мэдээж миний хувьд түүний гэрт усанд орно гэдэг утгагүй учир буцаад гарах гэлээ.

Гэхдээ энэ удаад Мисүгийн харц үнэхээр өөр байлаа. Тэр сэтгэцийн өвчтэй нэгэн шиг тийм үгээр хэлэмгүй жигтэй хараад "Яасан? Үгэнд минь орохгүй гэх гээ юу? За яахав. Хэрэв тийм бол надад яах ч арга алга." хэмээлээ.

Мисүгийн нимгэн халаадны халааснаас хурц иртэй хутга гарч ирэв. Түүнийгээ над руу чиглүүлээд хачин инээх үед нь би "Мэдээж үгүй ээ! Би орноо. Намайг хүлээж байгаарай!" гээд буцаад оров.

Тэр яах аргагүй өөр байна. Үгэнд нь орохгүй бол тэр нэг бол намайг, эсвэл өөрийгөө үгүй хийх юм шиг.

Яах учраа олохгүй тэвдэхдээ утсаар хэн нэгэнд хэлэх санаа төрөв. Гэтэл утас байсангүй. Мисү модон хаалгыг хүчтэй тогшоод "Утас чинь надад байгаа. Яг одоо бохир хувцсаа өг. Би угаах болохоор. Бас яагаад ус гойжих дуу дуулдахгүй байна!? Намайг хуурвал энд бүх зүйл дуусна. Ойлгов уу?"

Тэр өмд цамц хоёрыг минь авч гараад би нөхцөл байдлыг хүндрүүлэхгүй гэсэндээ үгэнд нь орохоор шийдлээ. Мисүгийн үгээр яваад байвал тэр уурлахгүй байх. Тэгээд анхаарал нь суларсан байх үед явчхаж болно.

Уснаас гарч ирсний дараа саяхан орхисон солих хувцас байхгүй болчихсон байв. Яг энэ мөчид үүдний хаалга нээгдэх дуулдаж "Сэүн! Тэр хаана байна!? Юу болсон юм бэ!" гэх танил хоолой дуулдав.

Энэ чинь Лиса юу даа!? Юу болоод байна вэ?

Алчуураар биеэ ороогоод гарахад үнэхээр Лиса ирчихсэн байлаа.

Лиса: Сэүн... Чамайг бэртсэн гэсэн? Гэтэл-

Мисү: Бэртэх? Чи миний жүжгэнд үнэхээр хууртчихжээ!! Чамд өөрсдийгөө баттайгаар харуулах гээд тэгж дуудсан төдий. Харж байгаачлан бид хамтдаа цагийг өнгөрөөсөн.

Би: Юугаа яриад байгаа юм! Лиса. Энэ тийм биш шүү! Энэ зүгээр л... Би... Хараал ид гэж!

Лиса: Чи яагаад энд... Түүнтэй хамт?

Лисагын нүдэнд нулимс цийлэгнээд "Я-Яагаад энд ийм байдалтай байж байгаа юм!? У Сэүн! Чи үнэхээр өөдгүй юм! Чиний төлөө би энэ хүртэл тасралтгүй яаран гүйж ирсэн!! Чамайг алдчих вий гэхээс айсан болохоор. Намайг алдах нь чамд огт хамаагүй зүйл бололтой!!"

Лисад бүгдийг хэлэхийг хүссэн ч тэр сонсоогүй. Гомдонгуй гарч одсон түүний хойноос явах гэтэл Мисү чангаар инээгээд "Би сэтгэцийн өвчтэй хүн биш. Анхнаасаа чамайг өөрийн болгох гээд бүхнийг хийсэн. Аан гээч. Би өнчин ч биш. Үнэндээ манайх их хөрөнгөтэй айл! Тэдгээр залуусыг хөлслөн авахад бохины мөнгө ч зарцуулаагүй. Та хоёр хоёулаа их гэнэн хүмүүс юм."

Гараа чангаар атгалаа. Ийм хүн оршин байгаа нь үнэхээр ой гутам юм.

Мисү: Гэхдээ хамгийн тэнэг нь чиний Лиса! Үнэндээ чамд огтхон ч итгэдэггүй юм биш үү? Түүнийг би хичнээн үзэн яддаг гээч! Лиса мэтийн юу ч үгүй халтар орны хүмүүс-

Түүний хацрыг чангахан алгадлаа. Магад миний гар хүрсэн хамгийн анхны бас сүүлийн эмэгтэй тэр байх.

Би: Намайг юу гэж хэлсэн болно. Хичнээн удаа доромжилж, нүүр лүү минь нулимсан ч. Надад хамаагүй. Би инээгээд л өнгөрнө. Магадгүй чамайг өршөөсөн ч чадна. Гэхдээ!!! Миний эмэгтэйгээр бүү оролд! Түүнийг дахиж нэг удаа зовоох юм бол тэр үед чи дуусна!

___

Мисү: Яагаад гэнээ!? Азгүй амьтан минь. Сайн сонс. Би чам шиг гадаад хүнээс тэс өөр. Би энд төрж, өссөн. Бас чамаас илүү чадварлаг. Тэгээд тэд эрхийг надад шилжүүлсэн юм. Тиймээс одоо бичиг баримтууд, мэдээллүүд гээд бүгдийг нь өгөөдөх!

Бэмбэм: Чи сая юу гэсэн бэ? Бидэн шиг гадаад хүмүүс яасан гэнээ!?

Би: Бэмбэм. Хүлээж бай.

Бэмы маш ихээр уурлаж Мисү рүү дөхөх гэхэд нь би зогсоов.

Энэ мэдрэмжийг амтлаагүй уджээ. Тэгэхээр чи ч бас найзын дүр эсгэсэн дайсан байх нь. Эцсээ хүртэл арай үгүй байх гэж найдсан юмсан. Гэхдээ үнэхээр ийм хүн юм биз дээ.

Би: Би азгүй. Тэр ч тийм шүү. Үргэлж бүтэлгүйтдэг тэр Лиса бол би.

Мисү: Хөөх! Овоо өөрийгөө мэддэг байх нь ээ!

Бэмбэм: Юу гэнээ!? Чи үнэхээр-

Би: Гэхдээ байнаа. Ядаж л би чам шиг хүний сэг биш гэж бодож байна. Өнгөрсөн 2 жил минь хайран санагдчихлаа. Бүхэл бүтэн 2 жилийг чам мэтийн өчүүхэн шавьжаас өөрцгүй юмыг найзаа гэж бодож явсан байна. Би дэндүү гэнэн байж.

Мисү: Найз? Чи эхэлж тэр үгний утга учрыг үгүй хийсэн. Ямар ч найз нөхөд өөрийн зовлонгоо ярьж байхад аргадаад тэвэрч өгдөг. Гэтэл чи тэгэхийн оронд инээсэн. Лиса, чи нүүр дүүрэн инээгээд Сэүн рүү явсан. Намайг шархлаж байгаа гэдгийг дуулаад чи баярласан. Үгүй гэж үү!?

Мисүгийн хэлэхийг эхлээд ойлгоогүй ч үнэхээр тэгснээ санав. Түүнийг уйлаад ангид орж ирдэг тэр өдөр... Би тэгсэн. Сэүн түүнд сэтгэлгүйг мэдсэн тэр мөч. Би зүгээр л яваад өгсөн. Мисүг тэгж орхиод шууд л Сэүн рүү гүйсэн.

Хэрвээ би тэгээгүй бол Мисү ингэтлээ өөр болохгүй байсан гэж үү? Тэр арай надаас болоод?

Бэмбэм: Одоо хангалттай! Мисү чамайг яагаад байгааг үнэхээр ойлгохгүй байна. Одоохон больж үз!

Мисү: Би дуусаагүй байна.

Хэлэх үггүй гацах үед Мисү мөр хэсгээр минь хойш түлхэж байлаа. Тэр үнэхээр өөр нэгэн шиг мэдрэгдэнэ.

Мисү: Чи бол өчүүхэн амьтан! Зөвхөн өөрийгөө боддог. Бусдын үгийг уландаа гишгээд хар амиа л гэдэг. Чам шиг юмнууд энд байх эрхгүй. Би чамайг байх ёстой газарт чинь аваачина!

Хэрвээ би Мисүд тэгж хандаагүй байсан бол тэр арай өөр байх байсан болов уу?

Мисү: Өвдөг сөгдөөд өршөөл гуй. Тэгвэл чамайг зүгээр өнгөрөөнө.

Бэмбэм: Лиса! Яагаад зүгээр зогсоод байгаа юм бэ!? Түүний өөдөөс бос л доо!

Найзынхаа хэлэхийг сонссон ч надад тэгэх бодол байсангүй. Хий хоосон ширтэхдээ Мисүгийн намайг алгадах гээд савж буй гарнаас бултаагүй.

Нүдээ аньсан. Гэхдээ өвдөлт алга. Гайхшран харахад Сэүн Мисүг зогсоож, түүн рүү аймшигтай ширтэнэ.

Мисү: Өхх! Энэ чинь хэн бэ? Хайрт минь ирчихжээ!

Бэмбэм: Бурхны аврал. Чи ашгүй ирлээ. Энд юу болоод байгааг тайлбарла.

Сэүн: Би чамд хэлсэн байхаа? Түүний ширхэг үсэнд хүрвэл чамайг дуусгана гэж анхааруулсан юмсан!?

Мисү ууртайгаар гараа татан аваад "Сонирхолтой л юм. Гэхдээ яана вэ? Би түүнийг гишгэх газаргүй болгохоор хэдийн төлөвлөчихсөн байгаа. Тэр цагт чамайг над дээр эргээд ирэхийг урьж байна."

Мисү хачин инээгээд гараад явлаа. Бэмбэм гүнзгий амьсгаа аваад "Ёохх. Зүрх салганаад яг чадрах гэж байлаа. Мисү ямар аймар юм бэ? Юун Шин Эри. Эри эгч хажууд нь сахиусан тэнгэр юм байна."

Сэүн: Чи зүгээр үү?

Би: Юу? Мэдээж! Явцгаая!! Би их өлсөөд байна.

-

Жисү: Юу!! Жэнни өөрийн гараар бэлдсэн гэнээ?

Жэнни: Тийм ээ. Шинэ жилийн онцгой зоог. Бүрж шарсан тахиа. Мэдээж гайхалтай амттай.

Чэёон: Баярлалаа эгчээ!

Жисү: Вуааа! Яг тэнцүү хуваана шүү. Ялангуяа Лалиса! Чи сонссон биз!

Түрүүнээс хойш дуугүй суусан би толгой дохиод "Хүсвэл эгч та минийхийг идсэн ч болноо." гэлээ.

Жэнни эгч хачин царайлан "Юу вэ!? Чи муу миний хоолыг амтгүй гээд, идэхээс татгалзаж байна уу? Амьнаасаа уйдаа юу айн!" гээд их уурлав.

Би: Мэдээж үгүй! Би үхэхэд хэтэрхий залуухан.

Жисү: Хүүе! Чэёонаа! Чи яасан бэ!! Хоёроо, энэ хүүхэд гэнэт уйлаад байна? Эмч дуудах уу? Бие нь өвдчихсөн үү!?

Чэёон нусаа татсаар "Ү-Үгүй ээ. Зүгээр л энэ амт миний идэж байсан хамгийн гоё нь байна. Хэтэрхий амттай байсан болохоор би тэссэнгүй..."

Бёл хүүг баярлуулж дуусаад хамтдаа хооллосон. Үүний дараа бид өөр өөрсдийн төлөвлөсөн газар луу салан явцгаав. Сэүнтэй уулзахаар тохирсон газраа түүнийг хүлээн зогсоод удаагүй байтал тэр ирлээ.

Сэүн: Хөөх! Нээх аятайхан нэгэн харагдаад байна гэсэн чинь чи байжээ!

Би: Чи хоцорлоо. Би энд бараг 3 цаг хүлээлээ.

Сэүн: 3 цаг? Дараагийн удаа би чамайг 30 цаг хүлээе. Болж байна уу?

Би:Тоглосон юм. Би ирээд 3 минут болж байна. За! Явцгаах уу?

Сэүн гарнаас минь атгаад өөрийнхөө халаасанд хийлээ.

Сэүн: Тэгье.

Бидний болзоо төгс байсан. Миний зүрх, Сэүний зүрх зэрэг цохилсон. Нэгнээ тэвэрч, хүссэн үедээ үнсээд л. Гараас нь атгаад алхах тэр үед дэлхийн аль ч газар луу явж чадахаар санагдсан.

Би: Гэхдээ үнэндээ саяны кино их тэнэг байлаа. Төгс хүн гэж байдаггүй шд. Алдаа гаргаа л биз. Үнэхээр утгагүй.

Сэүн: Төгс төгөлдөр зүйл байдаггүй гэнээ? Гэхдээ би энд байсаар л байна шүү дээ.

Би: ...

Сэүн: Би бол төгс!

Би: Зодуулахыг хүсээ юу!?

Сэүн 90 градус бөхийгөөд "Уучлаарай эгчээ." гэхэд би толгой дохиод "Сайн байна. Дахиж тэгвэл од харвахтай адил чамайг аваад шидчихнэ шүү."

Гэдэс өлсөөд эхэлж байх үед Сэүн анх удаагаа мэдрэмжтэй зан гаргалаа. Тэр намайг тансаг ресторанд урьсан юм.

Сэүн: Хатагтай. Энэ таны суудал.

Тэр надад зориулж сандал татаж өгөхөд би чангаар инээгээд "У Сэүн! Чи ч галзуу амьтан юм гээч!" гэсээр суулаа.

Хоолоо хүлээгээд сууж байтал Сэүн гэнэтхэн "Чамтай учирсан болохоор би энэ хорвоогийн хамгийн азтай залуу." гэж дотор муухайрах шахам хоолойгоор шивнэв.

Би: Тэр ч тийм шүү. Хэрвээ би эрэгтэй төрчихсөн бол бид өдийд өстөн дайснууд байх байсан биз.

Сэүн: Үгүй ээ. Тэгвэл би gay болоод чамдаа л дурлах байсан.

Би: Юу!? Чи gay юм уу?

Сэүн: Юу? Хэн?

Би: Чи чи! Арай чи Бэмыд!?

Сэүн: Тэнэгтээрэй! Ер нь энэ тухай ярихыг хориглолоо. Сэдэв хаагдсан.

Би: Сая яг нууцаа дэлгэчих шиг боллоо, тийм үү?

Сэүн: Тийм байсан ч яадаг юм! Тиймээс одоо боль!

Би: Эйнн!?

Сэүн: Б-Биш ээ! Май! Энэ талхнаас идээч!! Нөгөө... Чи усанд дуртай юу!?

Би: Сандарч энэ тэр. Яг gay юм байна л даа.

Сэүн: Хөөш!!!

Ингэж сэдэв хаагдаж, удалгүй хоол ирлээ. Гэдэс хагарах шахам их идсэний дараа тооцоо хийх цаг ирэв.

"90000 вон болсон байна, эрхмээ."

Сэүн: Ах нь их баян.

Тэр догь царайлаад түрүүвчээ авахаар халаасаа ухав. Ниээ! Хараад байгаарай. Миний залуу ийм боловсон.

Би гэдсээ илээд л суух бөгөөд Сэүн нэг л хачин царайлаад, гадуур пальтогоо сэгсрээд эхэллээ.

Сэүн: Миний хэтэвч! Байхгүй байна!

Би: Юу? За би биш шүү!

Сэүн эргэн тойрноор хайнгаа "Яах вэ? Карт, бэлэн мөнгө гээд бүх зүйл байхгүй болчихлоо." гээд сандарна.

Би: Аиш! Бүтэлгүй ч амьтан бол доо. Би төлье.

Сэүн: Надад түр зээлсэн гээд бодчих. Би удахгүй эргүүлээд өгнө.

Би: Юун ч бардам юм. Дуугүй байж бай!

Юуных нь боловсон байх вэ дээ. Үнэхээр мангар!

Гэсэн чинь... Минийх ч бас байхгүй байна!?

Сэүн, Би: Биднийг хуу сэгсэрсэн байна!!!

Зөөгч эмэгтэй хөмсгөө зангидаад "Та нар мөнгөгүй байж стейк авч иджээ. Би менежерээ дуудах хэрэг гарах шив."

Худлаа инээгээд сандарч байхад Сэүн гэнэт ойртоод чихэнд минь шивнээд эхэллээ.

Сэүн: Бүү санаа зов. Би өөрийнхөө царайгаар аргалъя. Тэр мөнгө нэхэх нь бүү хэл нэмэлт бонус ч өгч магадгүй юм.

Би: Тэгснээс шууд зугтсан нь хамаагүй ирээдүйтэй сонсогдоно шүү.

Биднийг хоорондоо шивнэлдэж байхад зөөгч хоолойгоо чангахан засав.

Сэүн: Бүсгүй. Та миний харж байсан хамгийн дур булаам төрхтэй хатагтай. Таны гаран дээр үнсэхийг зөвшөөрөөч?

Юу вэ? Юу вэ? Ямар сэжгийн хоолой, харц вэ? Түүний тухай дахин нэг бодож үзмээр санагдчихлаа.

Сэүн зөөгчийн гарнаас амжилттай атгаж, бид цэвэр мултрах дөхөөд байлаа. Гэтэл зөөгч "Аан гээч. Би эмэгтэй хүн сонирхдог. Чиний найз охин ингэж хэлсэн бол би өршөөж магадгүй байлаа."

Ингэж л бидний гайхамшигтай болзоо хүмүүсийн идэж, уусан аяга тавгийг угааснаар өндөрлөв.
Оны сүүлийн өдөр тул маш их ачаалалтай ажилласан. Яг одоо бидэнд ярих ч тэнхэл үгүй бөгөөд зэрэгцэн суугаад, хөдлөхөөс залхуурна.

Би: Миний амьдралын хамгийн аймшигтай болзоо байлаа.

Сэүн: Миний хувьд ч адилхан. Гэхдээ үнэхээр хөгжилтэй биш гэж үү?

Би: Тиймээ. Эмэгтэй хүн өөрийг нь инээлгэдэг хүнд дурладаг гэсэн. Үнэн юм шиг байна.

Сэүн: Тэгэлгүй яахав. Би чамайг инээлгэхийн тулд л тэнэг царайлдаг. Өнөөдөр ч гэсэн. Хөгжилтэй болгох гээд хэтэвчээ хогийн сав руу шидчихсэн юм.

Би: Дэмий ярьж байх шив. Гэснээс миний хөл гар салах нь ээ.

Сэүн: Метроны буудал хүртэл тэсэхгүй нь үү?

Би: Метро гэнэ шүү. Хувхай хоосон юм байж.

Сэүн: Нээрээ тийм шүү дээ! Бид алхаж явах юм байна!

Би: Үгүй ээ!!! Би энд хонолоо. Хаашаа ч явахгүй. Хөл, гар гээд бүх бие салах гэж байгаа мэт хөндүүрлэж байхад...

Сэүн гэнэт дээш боссоноо надад нуруугаа харуулан доош суучихлаа.

Би: Юу вэ? Гэнэт яагаад байгаа юм бэ?

Сэүн: Үүрүүл. Чамайг би үүрээд явна.

Би: Чи дийлэхгүй ээ! Би туранхай ч гэсэн их хүнд ястай.

Сэүн: Найз охиноо дийлдэггүй эр хүн хаана ч байхгүй. Алив хурдал. Үгүй бол даарч эхэлнэ шүү.

Би: Гэхдээ чи ч гэсэн ядарсан. Би үүрүүлж чадахгүй ээ!

Санаа зовоод эвгүй байхад тэр хэлэхийг минь тоолгүй шууд л үүрчихсэн. Сэүн инээх бөгөөд тэр "Хүнд гэнэ шүү. Чи яг л өд шиг хөнгөхөн байна. Sofy юм уу хаашаа юм."

Би: Юу гэнээ! Тэгвэл хурдан алхаач. Тийм бяртай юм бол!

Сэүн: За яахав. Чи өөрөө хэлсэн шүү! Би гүйлээ! Сүүлд нь уйлаад гуйсан ч болихгүй дээ!!

Тэр их хурднаар гүйгээд эхэлсэн. Тэгэхэд нь би Сэүний хүзүүгээр тэврээд инээж байсан юм. Түүнд үүрүүлээд алхаж байхад шөнийн тэнгэрт өнгө өнгийн салют буудах аж. Бид түр зогсон хамтдаа тэнгэр өөд ширтээд, дараа жилээ яг л үүн шиг гэрэл гэгээтэй, баяр баясалтай байхыг хүслээ.

-

Гэрийн үүдэнд ирсэн хойно Сэүн намайг буулгалаа. Бид салах ёс хийн тэврэлдэх бөгөөд намайг орох гэхэд тэр "Надад хэлэх үг байхгүй юу?" гэв.

Би: Байхгүй ээ. Юу хэлэх ёстой гэж?

Сэүн: Үнэхээр байхгүй юу?

Түүний энэ төрхийг харсан чинь биеэр хар хорхой гүйж байгаа юм шиг нээх сонин болдог юм даа.

Би өлмийгөө өргөөд түүний уруул дээр үнслээ.

Би: За. Одоо болсон уу?

Сэүн: Дахиад нэг!

Би: Шуналтай юм!

Сэүн: Тэгвэл миний ээлж.

Тэр ингэж хэлээд намайг өөр лүүгээ татан бэлхүүсээр минь тэвэрлээ. Бидний нүүр их ойрхон байх бөгөөд Сэүн аажмаар ойртож байв.

Би: Сэүн. Үнэндээ надад их хэцүү байна. Өчигдөр би Мисүгээс сонссон. Би түүний үгийг хөсөр хаясан. Мисү надаас болж муухай юм хийгээд байх шиг байна.

Сэүний гар суларлаа. Доош харан гутрах надад хандан тэр "Тийм биш ээ. Чамд хэлсэнчлэн Мисү анхнаасаа л тийм хүн байсан. Чамд хэцүү байгаагаа хэлэхээс ч өмнө. Тэр өөрийнхөө тухай худлаа хэлж надтай ойртсон. Энд чиний буруу огт байхгүй."

Би: Тийм байх нь ээ. Гэхдээ тэгж бодсон ч гэсэн хэцүү байгаа байх даа. Түүнийг өрөвдөөд байна.

Сэүн: Харин чи. Чамд ямар байгаа юм? Маш их хүсдэг эрхээ алдчихсан. Бас тэр чамайг дарамталсан. Тийм байхад яагаад өөртөө биш, муу нэгэнд санаа зовоод байгаа юм бэ?

Түүний зөв. Би яагаад байгаа юм болоо?

Сэүн: Лиса.

Би зүгээр л өөрийгөө хуурч байна. Дахиж "гадаад" гэдэг үгийг сонсохыг хүсэхгүй юм. Хаашаа ч юм зугтахыг хүсэж байна.

Сэүн: Хөөе Лиса. Над руу хар!

Олон зүйлс бодоод түр сатаараад байсан. Гэтэл Сэүн намайг өөр лүүгээ харуулаад ингэж хэлсэн.

Би: За. Намайг уучлаарай. Би яагаад байгаагаа ойлгохгүй байна.

Сэүн: Битгий уучлалт гуй. Чи юуг ч буруу хийгээгүй. Лиса. Намайг сайн сонсоорой.

Нүднээс минь нулимс урсана. Их хэцүү байна. Тэр тухайгаа хэнд ч хэлж чадахгүй байсан. Эгч нар бүгдээрээ л өөр өөрсдийн асуудал тулгарсан байгаа. Дотроо нууж ирсэн. Тэдэнд нэмж төвөг удахыг хүсээгүй.

Би: Б-Би бууж өгмөөргүй байна! Өөрийнхөө зүйлийг алдахыг хүсэхгүй байна шүү дээ!

Сэүн: Тэгвэл тэмц.

Түүний энэ үг... Ердөө энэ ганц үг...

Би: Т-Тэмц гэнээ?

Сэүн гараараа нулимсыг минь арчиж өгөөд "Тиймээ. Хамтдаа тэмцье. Ялгаварлал, мөнгө, эрх мэдлийн эсрэг. Хоёулаа хамтдаа зогсоцгооно. Тэгэхийг хүсэж байна уу? Үгүй гэсэн хариулт авахгүй. Хүлээн зөвшөөрөөд гарнаас минь атга."

Тэмцэх... Бууж өгөхгүйгээр шүд зуух. Ахин дахин дээш босох. Сэүний хэлэх гэсэн санаа бол энэ. Гарнаас минь атгаад хэлсэн түүний хэлсэн хэдхэн үг... Надад цааш ахих итгэлийг өгсөн юм.

Хэзээ ч бүү бууж өг. Бусдад чамайг дооглох боломж олгох хэрэггүй.

Урагшил. Чадах чинээгээрээ. Нэг км-ээр эсвэл бүр нэг алхам байсан ч хамаагүй. Мөлхөөд ч болтугай. Мөнхөд урагш хар.

Бид бүгд л хайрлуулах гэж ирсэн шүү дээ. Тиймээс өөрийгөө өөр байгаадаа бүү гутар. Чи онцгой. Яг л бусад шиг. Яг л эрх чөлөө мэт.

-

"Ингээд Бүгд Найрамдах Солонгос улсын 58 дахь удаагийн усан сэлэлтийн үндэсний аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд бэлэн болоод байна!"

Хүмүүс алгаа таших бөгөөд буруу автобусанд сууснаас болж хоцрох дөхсөн би орж ирлээ. Сургуулийнхаа оюутнуудын сууж байгаа хэсгийг хайн энэ тэрүүгээр харлаа. Ашгүй "Донук их сургууль" гэсэн бичиг барьсан хөгжөөн дэмжигчдийг олж харлаа.

Тэдэн рүү алхаж яваад танил нэгнийг олж харав. Тэр бол Сэүний эгч Сэра байлаа.

Тэр хамгийн эхний эгнээнд тухтай гэгч нь суучихсан тэмцээн эхлэхийг хүлээн байх шиг. Саяхан Сэүний ярьж өгсөн зүйлс санаанд ороод бүр уур хүрчихлээ. Тэр энд байгааг мэдвэл Сэүн маань тайван тэмуээндээ оролцож чадахгүй байх даа.

"Хөөе тэнэгээ! Чамайг төөрчихлөө гэж бодлоо шдээ!"

Би: Өө ашгүй дээ. Сайн хүн санаагаараа гэдэг байхаа.

Бэмбэм хачин царайлаад "Наад инээд чинь юу вэ? Битгий хүн айлгаад бай!"

Би: Наад амттай, чихэрлэг жүүсээ надад түр өгч байгаач.

Бэмбэмээс жүүсийг нь аваад Сэрад ойртохдоо албаар дээрээс нь асгачихлаа. Би бужигнасан олны дунд нуугдсан учир харагдсангүй. Тэмцээн эхлэх гэж байсан болохоор хүмүүс шуугиан тарихад дургүйлхэж, Сэра огт өөр нэгэн рүү дэмий хашгирч байгаад гадагш гүйгээд гарчихлаа.

Бэмбэм: Воо! Чи ямар мэргэжлийн юм бэ? Ингэхэд тэр хэн юм? Ганц бие болов уу?

Би: Чи хэдий дургүй хүрмээр ч тийм шуламтай яасан ч болохгүй ээ. За явцгаая. Суудал дээрээ очъё.

Тэмцээн зохиогдсоор бараг л тамирчид үлдээгүй байлаа. Сүүлийн уралдаан буюу Сэүн, Шиүмин ах хоёрын гарч ирэх цаг хэдийн болжээ.

Бэмбэм: Гараад ирлээ! Тэд хамт гараад ирчихлээ!!

Би: Тийм байна! Алив ээ!! У Сэүн! Болгоод өг! Чи хэний найз залуу билээ!!!

Бэмбэм: Хүүе! Чимээгүй бай л даа! Ингэж байж фен охидоор нь маажуулах гэж байгаа юм..

Би: Хамаагүй ээ. Би түүнийг дэмжих гэж ирсэн. Хийх зүйлээ хийх л болно. У Сэүн!!! Бүгдийг нь хүйс тэмтэр! Халзлаад өг!!!

Байдаг чадлаараа ийн орилоход халаалт хийлгэж байсан өндөг багш асар олон хүнээс намайг шууд л олоод харлаа. Өндөг багшийн нүд атаа хорслоор дүүрэн байсан юм.

(Халзан байгаа гээд төсөөлөөрэй 😂)

Магадгүй би үгийн сонголтоо буруу хийсэн байх. Хэхэ...

Бэмбэм: Хөөе хөөе! Тэд цамцаа тайлж байна. Хөөх! Шиүмин ахын булчинг хар даа! Юу вэ! Уран баримал юм уу? Хүрч үзэх юмсаан!!

Би: Аанхан. Сэүн үнэхээр царайлаг шүү.

Бэмбэм: (・ิ-・ิ╬)! Чи ч түүгээр өвчилчихсөн байх шив. Бүр сэжиг хүргэмээр!!

Би: Хүүе! Чимээгүй! Тэд байраа эзэлж байна!! Би зургийг нь дарах хэрэгтэй!

Камераар Сэүний сайхан зургуудыг дарж дуусахтай зэрэгцэн шүгэл дуугарлаа. Тамирчид ар араасаа ус руу шумбан орцгоож, тэмцээн эхэлсэн юм.

Би: Сэүн! Чи чаднаа! Яваад бай!! Сайн байна!! Илүү хурдан!!!

Айх хэрэггүй. Дахиж уснаас битгий ай. Сэүн. Чи чадна. Би чамдаа итгэж байна.

-

Бэмбэм: Тэгвэл би түрүүлээд явлаа.

Би: За. Энэ хүртэл хамт ирсэнд баярлалаа.

Хүнгүй бассейнд ганцаар сэлэх Сэүн. Тэр хожигдсон. Удаан хугацааны дараах том тэмцээн. Сэүн сүүлээсээ хоёрдугаар байранд орсон юм.

Тэр надад ч хэлэхгүйгээр тэмцээний дараа шууд явчихсан. Бүгд түүнд санаа зовж байсан ч түүнийг энд байгааг би сайн мэдэж байсан юм.

Би: Хөөх. У Сэүн. Чи миний бодож байснаас ч галзуу хүн юмаа.

Тэр зай завсаргүй сэлэхээ зогсоон эцэст нь над руу харлаа.

Би: Итгэж чадахгүй нь ээ. Чи үнэхээр муу байсан. Миний төсөөлж байснаас ч долоон дор.

Сэүн уурандаа ус руу хүчтэй гараа савахад ус дээш цацран их л догшин байлаа.

Сэүн: Мэдэж байна! Мэднэ!! Тиймээс ингэж хэлэхээ боль!

Би: Чи юу гэж бодсон юм бэ? Шууд л нэгдүгээр байранд орно гэж бодоо юу?

Сэүн: Тэр хэмжээний амжилтыг гаргаж байж өөрийгөө үнэлж чадна. Гэтэл... Хараал ид! Би маш муу байсан. Хэт хурдтай гарснаас болж хурдаа эрт сааруулсан.

Сэүн тэмцээн дээр болсон зүйлээ бодон доош харна. Харин би усанд гараа дүрэн тоглох шиг болоод "Гэхдээ догь биш гэж үү?" гэлээ.

Сэүн: Догь? Лиса. Чи надаар тоглоод байна уу!?

Би: Үгүй ээ. Би жинхэнээсээ хэлж байна. Чи ардаа нэг хүнийг орхисон. Дараагийн удаад хоёр хүн. Тэгээд гурав... Тэгж явсаар чи нэг л өдөр хамгийн түрүүнд барианд орох болно. Тэр мэдрэмж үнэхээр догь юм шиг байна.

Сэүн: Гэхдээ... Тэгж чадахгүй бол яах вэ?

Би: Тэгвэл хангалттай сайн бай. Өөрийнхөө хэмжээнд.

Сэүн: Үгүй ээ. Хангалттай гэдэг юу ч биш. Надад "хамгийн шилдэг" гэх нь хэрэгтэй.

Би: Хамгийн гэсэн зүйл байдаггүй юм шүү дээ. Сүүлийн үед амрах ч завгүй хичээллэхдээ ойлгосон. Хамгийн нь байх мөрөөдөл бүтэшгүй зүйл. Тэгээд би шийдсэн. Чиний хувьд, У Сэүн чамд би хамгийн шилдэг нь баймаар байна. Үүнтэй адил чи ч гэсэн надад хэнээс ч илүү чадварлаг тамирчин байх болно.

Сэүн надтай ойртон сэлж ирээд гараас минь барив.

Сэүн: Би амлаж байна. Бага багаар ахина. Тэгээд чинийхээ шилдэг нь болно.

Би: Чи миний хувьд одоо ч шилдэг. Хэт хүчлэх хэрэггүй ээ. Алдсан ч, оносон ч чамтай цуг байх болохоор.

Сэүн инээмсэглээд нүд рүү минь ширтээд "Амжилтад хүрэх үед минь чамайг хажууд байгаасай гэж хүсэж байна." гэхэд нь би "Дуртайяа. Би чиний амжилтыг хуваалцах болно."

Сэүн: Чи ч бас. Хоёулаа тэмцэж байгаа. Тиймээс чи Мисүд байр сууриа батлан харуул. Дан ганц түүнд ч биш. Гадаад хүн ингэж чадна гээд бүх л Солонгос хүмүүст үзүүлэх хэрэгтэй.

Түүний зөв. Би огт эмээлгүй зүтгэнэ. Цаашид юу ч гэж доромжилж байсан би дүлий царайлна. Босох үед минь түлх. Доош унагаад дээрээс минь ширт. Тэгэх бүрт чинь ахин дахин дээшлэнэ. Намайг хорих гээд үз. Би уяагаа тас татаад дураараа дүүлэн ниснэ. "Чи чадахгүй." гээд хэл л дээ. Би чадна гэдгээ мэднэ.

3 сарын дараа~

"Лиса! Гуйя Лиса!!! Хаалгаа нээгээч! Бид байна! Чэнн, Жэнни, Жисү эгч нь байна! Биднийг оруул л даа!"

Үгүй ээ... Үгүй! Яаж байгаад байдал ийм болчихсон бэ? Миний зөв. Би буруу юм хийгээгүй...

"Лиса! Чи хэдий болтол ганцаараа байх гэсэн юм бэ! Хамтдаа хооллоё? Хаалгаа тайл л даа!"

Ээжээ... Би айж байна. Хүсэхгүй байна! Энэ улс тэр чигтээ намайг тарчлааж байна. Хоолой боогдоод хэцүүдэх нь. Амьсгалах гэсэн ч надад зориулагдах агаар алга.

Эгч нарын хаалга нүдэн орилох чимээ алга болжээ. Өвдгөө тэврэн уйлж суусаар олон цаг болсон байх бөгөөд хэдийн харанхуй болчихсон байв.

Гар утаснаас гарах жигд хэмнэлтэй чимээ...

Итгэлгүйхэн би дуудлагыг авч, дэлгэцэн дээр ээжийн минь төрх тодроно.

Ээж: Хээе! Лиса! Миний охин сайн уу? Яагаад ойрд яриагүй юм бэ? Бүх зүйл зүгээр үү?

Би: Мм. Б-Би зүгээр.

Би тандаа яахан хэлж зүрхлэх билээ? Эндээс зугтмаар байгаагаа, бууж өгсөн гэдгээ юу гэж ойлгуулах вэ? Яаж энэ хүртэл ирсэн билээ... Таныхаа урмыг хугалах вий гэхээс айж байна.

Ээж: Хоолоо идсэн юм уу? Лиса? Чиний царай яагаад ийм ядруу харагдаад байна?

Би: Үгүй дээ. Ядруу биш. Харанхуйд тэгж харагдаж байгаа юм. Би сайн байгаа. Хоолоо идсэн.

Ээж: Тийм гэж үү? Сайн байна охин минь. Ээж нь чамайг санаж байна. Бас үнэхээр их бахархдаг шүү. Чи бол миний бүх зүйл!

Би: За ээжээ. Би ч бас тандаа хайртай.

Ээж: За! Сайн унтаж амраарай. Солонгост зөндөө орой болчихсон байна. Дараа эрт залганаа. Bye bye!

Би: Мэдээж. Баяртай ээжээ!

Хүчээр инээмсэглэсэн царай минь ээжийг тасалсны дараа үгүй болж, түрүүнээс хойш тэвчсэн нулимсаа хяналтгүйгээр урсгаж эхэллээ.

Таныхаа энгэрт тэврүүлэх юмсан. Тандаа ганц удаа үнсүүлмээр байна...

-
-
-
-
Дахиад ердөө ганцхан хэсэг... 😢 Сүүлийн хэсгээ хурдан уншихыг хүсвэл ихээр хайрлаж өгөөрэй. 💕

Continue Reading

You'll Also Like

93.8K 1.3K 57
Title 满级大佬穿回真千金/The full-level boss wears back to the real daughter Author 一江听月 Su Yu is a fast-traveling boss, and the system rewards her to choose...
23.5K 3.6K 22
Гуйж байна BTS л биш шүү! Өөр ямар ч хамтлаг байсан хамаагүй. . .
244K 7K 34
"Really? You strip yourself of your best defense- against me?" Diana chuckled. "My defense?" "They were yours." [Infinity War + Endgame + WANDAVISI...
6.9K 332 22
Loving me is a pain that you would never wanted to endure it