👑 Our story 👑 |BLACKPINKxEXO

By whitebearindahouse

104K 10.7K 6.8K

Тэс ондоо хайрын түүхүүд... Дөрвөн удаа! 4 өөр амтыг нэг зохиолоос мэдрэнэ гэдэг содон биш гэж үү? Хагацашгүй... More

💙❤️💛💜
💙1💙 (Life is fun)
💙2💙
💙3💙
💙4💙
💙5💙
💙6💙
💙7💙
💙8💙
💙9💙
💙10💙
💙11💙
💙12💙
❤1❤ (Don't touch)
❤2❤
❤3❤
❤4❤
❤5❤
❤6❤
❤7❤
❤8❤
❤9❤
❤10❤
❤️11❤️
❤️12❤️
💛1💛 (Dream is impossible)
💛2💛
💛3💛
💛4💛
💛5💛
💛6💛
💛7💛
💛8💛
💛9💛
💛10💛
💛11💛
💛12💛
💜1💜 (I'm so special)
💜2💜
💜3💜
💜4💜
💜5💜
💜6💜
💜7💜
💜8💜
💜9💜
💜10💜
💜11💜
Инээмээр байвал ороод ир. ^^
Инээлгэнэ гэж бодож байгаа. :*
Come back?

💜12💜

1.2K 136 648
By whitebearindahouse

(Анхаар!!! Та бүхэн яг одоо урьд өмнө нь уншиж байсан өгүүллэгүүдээс хамгийн урт хэсэгтэйг унших гэж байна. Бүгд залхалгүй бага багаар уншиж дуусгаарай. 😭💜)

Амьдрал бол бялуу. Маш чихэрлэг эсвэл ямар ч амт үгүй бялуу.

Тэр бялууг зарим хүмүүс таалан дурлаж, ахин дахин амтлахаар шунадаг. Гэвч зарим нь хогийн саванд хийхийг хүсдэг. Хүн бүрийн амтлах мэдрэмж өөр хэдий ч өөрт тохирох амтыг олвол муухай бялуу гэж байхаа болино.

Хүмүүст бялууг идэх шунал төрүүлэхүйц кремийг хүсэл эрмэлзэл, чин сэтгэл бас хичээл зүтгэл гэж нэрлэдэг. Эдгээрийг өөрийн бялуун дээрээ тавьснаар гашуун амтанд ч дурлаж эхлэх юм.

"Юугаа хийгээд гөлийгөөд зогсчихсон бэ!?"

Би: Амаа тат Бэмбэм.

Бэмбэм байдгаараа ярвайгаад "Гэгээрсэн гээд байсан билүү? Яг хэвээрээ л байна шд! Хэл амыг нь ээ." гэхэд би "Энэ жил миний хувьд шилдэг нь байна. Би галзуу юм шиг хөдөлмөрлөж, байдгаараа хичээнэ. Тэгээд Мисүг давж гарна. Үүнийг л төгс гэгээрэл гэнэ биз дээ?"

Бэмбэм: Ай даа. Мэдэх юм алга. Чи хонины арьс нөмөрсөн чоно шиг л байна.

Би: Хөөх! Чи бас ийм үгс мэддэг байсан юм уу? Чамайг залуус харж уулга алдахаас өөрийг мэдэхгүй байх гэж бодсон.

Бэмбэм: Хүүе! Би хэзээ тэгсэн юм? Болиорой чи. Хүнийг ингэж гүтгэх муухай шүү!!

Би: Гүтгэх? Мухаха! Миний сонсож байсан хамгийн инээдтэй онигоо байна.

Бэмбэм: Итгэмээргүй юм! Чи намайг ингэж бодож явдаг байх нь ээ.

Би: Тхх. Чамайг эмэгтэй найзаа гэж боддог.

Бэмбэм: Би тэгвэл чамайг халхын сайхан Монгол эр хүн шиг гэж боддог.

Би: Хөөрхөн охиныг эр хүн гэнээ!!!

Эмэгтэйлэг царай гаргаж байгаад "Ингээд үх!!!!" хэмээн орилоод Бэмыг нистэл нь шанаадсан юм даа.

Ангийнхан бүгд их завгүй өдрийг өнгөрөөв. Учир нь бид маргааш салхинд гарч, хажуугаар нь туршлага судлах зураг авалт хийх гэж байгаа. Тиймээс зургийн хэрэгслүүдээ зөөх хүнд ажил гарсан нь энэ.

Арай хийн дуусаж гэрийн зүг хэдэн ясаа чирээд явж байтал нээх хүнд юм мөр дараад эхлэв.

Энэ Сэүний гар байх бөгөөд тэр байдгаараа малийчихсан "Сайн уу хайраа? Намайг хайр гэж дуудаарай. Хайрааа~" гэлээ.

Би: Би салж унах гээд байна. Тиймээс гараа авч үз!

Сэүн: Хөөх! Тэгвэл яаж ч байсан намайг шанаадаж чадахгүй байх нь ээ. Энэ боломжийг ашиглаад сайхан далжигнаад авнаа!

Би: -_- Яагаад ийм тэнэг юм бэ!?

Сэүн: Ахынхаа булчинд хүрч үзэх үү? Өнөөдөр зад бэлтгэл хийсэн болохоор миний 6 жаал яг сайхан товойгоод хатагтайг хүргэхэд бэлэн болчихсон байгаа.

Би хэдийн дассан мэтээр баруун гараа аажуухан эргүүлээд "За яах вэ. Тэр хөөрхөн 6 жаалын аавд нь бэлэг болгоод миний нэрийн цохилтыг дуртайяа хүртээе."

Сэүн: Ядарчихсан болохоор цохихгүй гээ биз дээ. Юу вэ? Шударга бус байна!

Би: Амьдрал угаасаа ийм. За нааш ир. Зугтахгүй байвал унатал чинь л цохино. Зугтаж бариад маяглаад байвал харин ухаан алдтал. Өөрөө сонго.

Сэүн золиг үг ойлгохгүй чанга орилоод урагшаагаа гүйчихлээ. Түүний хойноос хөөтөл Сэүн удалгүй гүйхээ больчихсон нэг газраа хөшчихөв.

Өдөржин бэлтгэл хийсэн болохоор хөл нь хязгаартаа хүрээд болохоо байсан байх! Бурхан минь! Лиса муу тэнэг!!

Түүн дээр хурдхан очоод хөлийг нь барьж эхлэхэд Сэүн намайг дээш татаад хаа нэгтэй рүү ширтлээ.

Түүнийг даган харахад Сэүн "Лиса. Намайг уучлаарай. Чи түрүүлээд явж бай. Өнөөдөр хүргэж өгч чадахгүй бололтой."

Би ууртайгаар гараа атгаад "Чадахгүй." гэхэд Сэүн над руу хараад "Гуйя. Би түүнтэй ярилцах хэрэгтэй байна." гэлээ.

Түүнийг дахиж орхихгүй. Өөртөө тэгж амласан. Ямар ч үед, юу ч болсон. Түүнтэй цуг байна. Сэүний гарнаас атгаад толгойгоо сэгсэрлээ. Тэгвэл бидний хажууханд байх Сэра ойртоод ирэв.

Сэра: Үнэхээр арчаагүй юм. Чамаас болж нүүр минь хичнээн улайсан гэж санана!

Ойрхон кафед орж ирээд суусан даруйд тэр ийн ууртай хэллээ.

Сэүн: Юунаас болж? Яагаад улайсан гэж?

Сэра миний зүг хачин хараад "Эхлээд наад хүүхнээ явуулчих. Тэгээд ярилцъя."

Сэүнийг над руу харахад нь би харцаараа түүнд хэлсэн. Үүнийг ойлгосон гэмээр Сэүн инээмсэглээд гарнаас минь атгалаа.

Сэүн: Тэр хаашаа ч явахгүй ээ. Энд бидэнтэй цуг байна.

Сэра: Их юм болох шив!

Сэүн: Тэгээд. Таны хэлэх гэсэн зүйл юу юм бэ?

Сэра хөлөө дээр доор нь ачиж суугаав, их л ихэмсгээр "Чамайг бэлтгэлээ улам их хийгээсэй гэж хүсэж байна. Дараагийн удаад нэгдүгээр байранд орох хэмжээний."

Хмм. Хөгийн шулам. Яаж тэр бүгдийн дараа дүүдээ ингэж хандаж чадав аа? Одоо Сэүн түүнийг хэлэх үггүй болгох байх. Чи харамсана даа.

Сэүн: За. Би тэгнээ.

Юу!? Би буруу сонсчихсон уу!?

Сэүн: Би хичээж, нэгдүгээр байр эзэлнэ.

Сэра: Ашгүй ухаараа шив. Чи миний төлөө нэр хүндэд минь сэв суулгахгүйгээр шийдсэнд баяртай байна. Миний дүү мундаг шүү.

Би: Хөөе Сэүн! Чи үнэхээр энэ хачин юмны үгэнд орох гээ юу! Галзуураад байгаарай!!

Сэра уурлан босож ирээд "Юу! Нэг муу өчүүхэн хүүхэн хэнийг юу гэнээ!!?" гэхэд нь "Би. Лиса чамайг хачин гэлээ. Яав!?"

Сэра: Юу вэ? Харах царайны Солонгос хүн биш байх чинь. Сэүн, чи арай гадаад амьтантай уулзаад яваад байгаа юм уу? Би зөвшөөрөхгүй шүү!

Би: Ха! Амьтан гэнээ? Хүн байна малаа! Ер нь гадаад байхаараа яадаг юм. Гадаад хүн чамаас илүү байна!

Сэра: Барьж идэх нь л дээ! Сэүн!! Ямар нэг үг хэлээч дээ.

Би: Тийм шүү! Үг хэл!

Сэра, Би: Сэүн!!!

Түрүүнээс хойш дуугүй суусан Сэүн цүнхнээсээ ямар нэг зүйл ухаад эхэллээ. Тэр нэг цаас гаргаж ирээд ширээн дээр тавив. Сэра гайхан доош суугаад цаасан дээрх зүйлсийг уншсаны дараа Сэүн рүү хачин харлаа.

Сэра: Энэ чинь!? Үнэхээр үү?

Сэүн: Аав биднийг бага байхад өнгөрсөн. Харин ээж минь живж нас барсан. Тэр үед би дөнгөж дунд сургуулийн сурагч байлаа.

Сэра: Чи... Яагаад гэнэт тэр талаар яриад байгаа юм?

Сэүн маш нухацтай харагдана. Түүний тухай энэ түүхийг саяхан сонссон. Шууд л хэлэх үггүй болж, нулимс урсаж билээ. Сэүн минь. Хөөрхий хайрт минь...

Сэүн: Тэгж гэнэт амьдрал минь сүйрч, бид өнчирч үлдсэн. Биднийг биднээс өөр хэн ч наашаа гэдэггүй. Та зөвхөн намайг л гэж амьдардаг байлаа. Гудамжинд хөөгдөөд орох оронгүй хоёул хөтлөлцөөд явахад өөрт байгаа талхаа бүгдийг нь надад өгчхөөд, хоосон ходоодтой хэдий ч та инээмсэглэдэг байсан. Тийм эрхэм нандин эгч минь нэг мэдэхэд тэс ондоо болчихсон.

Сэра: Сэүн... Ч-Чи намайг ойлгооч. Би энэ бүгдийг чиний төлөө-

Сэүн: Үгүй ээ. Би огт ойлгохгүй нь. Би танд хэлсэн. Гуйсан бүр аргаа барсан. Усанд орох төдийхөнд хөөрхий ээж минь бодогдоод, тэсэхийн аргагүй хэцүү байна гэж. Уснаас айж, хоолой боогддог тухай ярьсан шүү дээ. Гэтэл та намайг шахсаар л байсан. Нэг зүйлээ давтаад л. Би залхаж байна. Одоо хангалттай.

Сэүний гарнаас атгалаа. Тэгвэл Сэүн нүдэндээ бөөгнөрсөн нулимсаа чөлөөтэй доош нь урсгаад "Эгчээ. Би хичээнээ. Эцсээ хүртэл хичээгээд шилдэг тамирчин болно. Гэхдээ энэ бүгд таны төлөө биш. Өөрийнхөө төлөө бас энэ бүсгүйн төлөө. Би зөвхөн өөрсдийнхөө тулд хичээнэ. Мөн энэнд та огт багтаагүй."

Сэүн нулимсаа арчин энэ удаад илүү зоригтойгоор "Над руу нэг удаа шидэж байсан байхаа. Энэ удаад би танд өгч байна. Энд гарын үсгээ зур. Тэгээд хоёулаа албан ёсоор эгч дүүс байхаа болино."

Сэра ухаарах ёстой. Тэр уучлалт гуйж, Сэүний шийдвэрийг өөрчлөхийн тулд хичээх нь зүйтэй. Гэтэл тэр тэгээгүй юм.

Сэра галзууртлаа уурлаж, түүнээс холбоогоо тасалбал яах тухай хэлсэн. Нэг ёсоор тэр Сэүнд ямар ч хөрөнгө хүртээхгүй, бүрмөсөн хоосон болно гэлээ.

Сэраг орхин гарсны дараа Сэүн юу ч дуугарахгүй алхсаар л. Түүнийг тэврэх гэтэл Сэүн "Намайг тайтгаруулах гэж байна уу? Хэрэггүй дээ. Би эртнээс шийдчихсэн байсан. Харин ч сэтгэл санаа хөнгөрөөд сайхан болчихлоо." гэснээ чанга чанга инээд алдав.

Би: Үнэнээсээ юу? Уйлаад надад тэврүүл л дээ.

Сэүн: Үгүй ээ. Чи уйлахаараа царай муутай болчихдог ч би сайхан хэвээрээ байдаг л даа. Гэхдээ уйлж нүдийг чинь баясгаад яах юм бэ?

Би: Юу! Энэ муу чинь! Чи ч гэсэн ялгаагүй л юм байна лээ дэг! Уйлахаараа мэлхий шиг юм байж.

Сэүн: Тийм царайлаг мэлхий гэж хаа байсан юм?

Би: Энд! Энд байна!! Муу мэлхий.

-

Жэнни: Ойлгов уу?

Би: Ерөнхийдөө үгүй...

Эгчийг над руу аймшигтай харахад нь би шууд л доош бөхийгөөд "Мөхөс миний өчүүхэн амыг өршөөн хэлтрүүлнэ үү хатантан хатагтай минь."

Жэнни: Ёстой нэг. Чамайг шийтгэж байна. Тэгээд л болоо.

Би: За. Гэхдээ яагаад?

Жэнни: Чи огт гэрийн ажил хийдэггүй!! Ядаж ганц удаа ч болов тусалдаггүй биз дээ.

Би: Тийм л дээ. Гэхдээ Ким гахай ч гэсэн адилхан шд. Танд ганцхан Чэнн л тусалдаг. Тийм байтал яагаад ганцхан би гэж?

Жэнни эгч нуруун дундуур минь тас хийтэл алгадаад "Бас хүнтэй барьцана гэнээ! Тэр Ким гахай чинь одоо Ким жүжигчин болсон. Завгүй үхэх гэж байгаа амьтныг хувцас индүүдүүлээд зогсоох тийм хэрцгий хүн би биш."

Би: Үнэхээр ойлгодоггүй ээ. Яая даа байз.

Жэнни: Бүгдийг нь тэнийлгэж байгаад цэвэрхэн индүүдээрэй. За баяртай! Би урлан руугаа явлаа.

Эгч ингэж хэлээд л овоолсон их хувцастай намайг орхиод явчихлаа. Зиа! Босс эгчдээ нэг удаа тусалнаа. Бүгдийг нь жирийтэл тэнийлгээд, "Хөөх! Лиса чи үнэхээр мундаг!" гэж уулга алдтал нь хийх юм чинь.

Маш их төвлөрч хийсээр дуусах бараг л дөхөөд байлаа. Халаасанд байгаа утсанд зурвас ирээд харвал Сэүн гоё мэдээг дуулгалаа.

Сэүн: Маргаашийн аялал чинь байнаа.

Би: За. Тэр юу гэж.

Сэүн: Манай усан сэлэлтийн тамирчид хамт явна гэнээ! Гоё байгаа биз? ^^

Би: Вооо! Ямар гоё юм бэ! Чи тоглоогүй биз?

Сэүн: Би арай ч ийм зүйлээр тоглох мэдрэмжгүй хүн биш шүү.

Би: Харин ч нэг мөн дөө.

Сэүн: Би дээд зэргийн найз залуу юм шүү.

Би: Дээд зэргийн мэдрэмжгүй залуу гээч.

Сэүн: Т.Т Ямартай ч маргааш үсээ дээш нь боож ирээрэй.

Би: Бас яах гээв? Арай маргааш өөр эмэгтэй хөтлөөд явах гэж байгаа юм уу?

Сэүн: Хөөш! Тэнэгтээд байгаарай. Юу болсныг мэдэж байж. Яаж тэгж хэлж чадав аа!

Би: Ай, хүний амьдрал гэдэг чинь таахын аргагүй шүү дээ. Яаж ч болно. 😝

Сэүн: Хнн! Би гомдлоо шүү!

Би: Тэгж л байхгүй юу. Чамайг аргадахгүй юм чинь.

Сэүн: Өөдгүй! Т.Т Гэхдээ маргааш хамтдаа явна гэж бодохоор догдлоод байна. Унтаж чадах болов уу?

Би: Би ч бас. Догдлоод үхэх нь ээ.

Сэүн: ❤️

Би: Улаан биш. Нил ягаан.

Сэүн: Айн?

Би: Нил ягаан зүрхэнд дуртай.

Сэүн: Аан! Мэдээж таны хүслээр! 💜💜💜🐷💜💜💜

Түүнтэй бичиж дуусаад утсаа доош тавилаа. Гэсэн ч нүүрнээс минь инээмсэглэл салахгүй хэвээрээ. Сэүний тухай бодсоор л байна.

Би: Энэ үнэр... Чэнн? Энэ чи юу!? Юм шараад байгаа юм уу? Золиг чинь хэзээ хоол хийж сурна даа. Хүний эхнэр болж байж л сурах байх даа.

Чэёонд санаа зовон толгой сэгсрээд дараа нь доош харлаа. Тэгээд... Энэ талаар дурсмааргүй байна...

Эгчийн хайртай цагаан цамц яг голдоо том гэгч нь нүхтэй болсон юм. Жэнни эгч эргэж ирээд намайг ална гэдгийг би мэдэж байсан. Тэгээд хэргээ нуун дарагдуулах гэснээ баригдвал илүү их зовж үхнэ гэдгээ мэдэх тул болилоо.

Би: Юу... Н-Нөгөө... Энэ чинь тренд болоод байгаа загвар! Эгчээ, та хар л даа. Энэ том нүх үнэхээр дэгжин биш гэж үү? Зуны халуунд халууцахгүй шүү дээ. Энэ нүхээр нь салхи нэвт орж, гараад л.

Эгч цамцаа дээш өргөж харсаар. Тэр их удаан ажсан. Удахгүй эгчийн нүдэнд нулимс цийлэгнээд эхэллээ. Жэнни эгчийн уйлахыг анх удаа харж байна...

Би: Зүгээр дээ. Эгч минь. Та дүүгээ уучлаарай. Одоо уйлах хэрэггүй ээ.

Байзаарай. Жэнни эгчээс гэнэт уур гараад эхэллээ! Юу вэ? Юу болоод байнаа?

Жэнни: Энэ бол өшөө хорслын нулимс. Лалиса Манобан.

Эгч намайг бүтэн нэрээр минь дуудлаа! Арай... Энэ чинь миний амьдрал дуусаа гэсэн дохио биш үү!!?

Би: Э-Эгчээ...

Жэнни: Чи яаж зүрхлэв? Нүгэл үйлдсэн бол шийтгэлийг нь хүртэх хэрэгтэй. Тийм үү, үгүй юу Лалиса Манобан.

Тэгж би үхсэн юм...

-

Заза. Хараахан үхээгүй л байна. Гэхдээ аймар өвдөөд байгаа. Кккк...

"Юу? Би чамд хэлсэн байхаа! Надад зориулсан, миний төлөө хийж байгаа аялал. Тийм байтал чи яаж үнэ цэнэтэй зүйлийг минь газар унагааж чадав аа!!"

Аиш. Хар өглөөгүүр муухай ааш гаргаад байх юмаа. Мисү. Тэр үнэхээр муу хүн юм. Харж л бай. Удахгүй чамайг юу ч үгүй болтол чинь сүйрүүлээд өгнөө.

Түүн рүү муухай хараад ажиж байтал Мисү ангийн охинд уурлах явцдаа "Ийм болохоор л та нар шиг юмнууд өсөж дэвжихгүй, одоог хүртэл өмхий газраа шигдсэн хэвээр байгаа юм." гэж хэлэхийг сонслоо.

Эдгээр үгс миний уур уцаарыг дэвэргэж, гараа чангаар атгахад хүргэсэн юм. Хээл хахууль өгөн байж олж авсан амжилтаа яг л өөрийн хүч чадлаар бий болгосон мэт чалчиж байх шив.

Мисү гэнэт над руу харан "Сая юу гэсэн бэ!?" гэлээ.

Би: Юу?

Надад ойртож ирээд "Чи сая юу гэсэн бэ гэлээ!" гэхэд нь би "Аан. Өөрийн мэдэлгүй бодсон зүйлээ амаараа хэлчихжээ. Сонёохыг хүсэж байвал дахиад хэлээд өгье л дөө. Бохир аргаар олж авсан эрхээ яг л өөрийнхөө авьяас чадвараар үнэлэгдэж, шагнуулсан юм шиг хуцаж байх шив. Гэсэн юм л даа."

Мисү: Хэн намайг хахууль өгсөн гэж байна!? Би нэг ч зоос халааснаасаа гаргахгүйгээр тэр хүсээд байдаг эрхийг чинь олж авсан. Чиний үхэн хатан зүтгэдэг мөрөөдлийг чинь би ядах юмгүй биелүүлсэн гэж байна. Чам шиг гадаад хүнд хэлсэн ч сайн ойлгохгүй байх. Орчуулаад өгөх үү?

Би: Чи муу! Юу гэнээ!

"Лиса. Автобусанд суух цаг болчихлоо. Би чамд зориулаад хамгийн хойно суудал захичихсан."

Би: Сэүн?

Сэүн: Явцгаая.

Тэр мөрөөр минь тэврээд автобус руу алхлаа. Дахиад жаахан. Жаахан л цаг байсан бол түүнийг болгоод өгөх байсан юмсан.

Өвлийн аялал их зугаатай өрнөж байлаа. Өдөржин уулын ойр хавиар алхаж, олон гайхалтай зурагнууд дарлаа. Шинэ туршлага хуримтлуулсан үр дүнтэй өдөр болж байна. Энэ хэвээр байвал Мисүг ядах юмгүй ялан дийлж л таараа.

Оройн хоолны цаг болж, эмэгтэй оюутнуудаар хоол аягалуулж, зөөлгөдөг өнөө л нэг улиг болсон хүйсээр ялгаварлал бий болгоод байв. Хэдий дургүй байсан ч нэг ширээнд тойрч суусан танил нөхдөдөө хоолыг нь аягалж өглөө.

Бүгд: Сайхан хооллоорой!

Ашгүй өнгөрсөн удаагийнх шиг хоолны хэрүүл болсонгүй.

Бэмбэм: Байз! Хэн ч хоолондоо хүрэхгүй байж бай!!

Тэгж бодов уу үгүй юу энэ хүүхэн шиг нөхөр...

Бэмбэмийн зарлигаар Сэүн, Шиүмин, Кёнсүү багш гурвуул савхаа доош тавилаа.

Бэмбэм: Энэ хоолны нэр нарийн махан хуурга. Тийм үү?

Би: Тхх. Монгол хоол хийсэн гэсэн. Яав?

Бэмбэм: Бүгдээрээ тавган дээр байгаа махнуудаа тоол доо.

Би: Аиш! Зүгээр нүдээ аниад идчих л дээ!!

Бэмбэм нүдээ онийлгоод, над руу и х л заналттай харж байгаад "Дахиад л чи. Лиса аягалсан байна. Гайхах зүйл алга." гэлээ.

Сэүн: Хөөх! Надад тоолж барамгүй их мах хийчхэж.

Би: Тиймээ. Манай Сэүнние зөндөө их идээд бэлтгэлээ сайн хийгээрэй. ^^

Сэүн: Вуаа! За тэгнээ!

Бэмбэм: Энэ арай биш ээ! Яаж хоол аягалж байхдаа өгөх хүнээр нь ялгаварлан хийдэг байна!?

Би: Ха! Ингэж гоншигнох байсан юм бол өөрөө хийгээд идэхгүй яасан юм бэ? Айн!

Шиүмин: Надад ердөө 2 мах байна.

Кёнсүү: Минийхэд ч бас.

Бэмбэм нулимс дуслуулангаа хоолоо ахин дахин хольж үзээд гунигтай хоолойгоор "Тэгтэл надад нэг хагас..."

Шиүмин: Хаха! Та хэд үнэхээр хөгжилтэй юмаа.

Кёнсүү: Хамаа алга. Угаасаа би өндөг идэх л хамгийн дуртай. Махгүй байсан ч яадаг юм.

Багшийг ингэж хэлээд идэж эхлэхэд Бэмбэм гэнэт цовоо сэргэлэн хоолойгоор "Хоо! Өндөг багш өндгөнд дуртай гэнээ! Тэгэхээр тэр хамаатнуудаа идэх дуртай юм байна!!" хэмээсээр тасралтгүй уулга алдлаа.

Хоолны цаг тэгсхийгээд өндөрлөж, дараа нь Сэүн бид хоёр дурсгалын зураг авахуулах гэж бөөн юм болов. Бодоод үз дээ. Гэрэл зурагчин найз охиноо зургийн тал дээр голно гэдэг байж болох уу?! Даварчихсан бацаан.

Сэүн: Би ер нь selfie хийлээ.

Би: Хонн. Тэгж л байхгүй юу. Ингэхэд өөрөө өмнө нь selfie хийж үзэж байсан юм уу? Ямар ч мэдрэмжгүй утсаа бариад байх юм.

Сэүн: Үзээгүй ээ. Надад зургаа авах ч шаардлага байгаагүй юм. Фен охидууд маань гоё гоё зураг дараад над руу явуулчихдаг байсан.

Би: Гахх! Тэр фенүүд чинь чиний царайнд янзан бүрийн нэмэлт effect хийсний ачаар дажгүй гардаг байсан биз. Тэгээд одоо байгалиараа авахуулсан тэнэг харагдаад, бантсан нүүрэндээ намайгаа голж шилээд янз янз болооод байгааг чинь мэдэхгүй гэж бодоо юу!?

Сэүн: Харж бай. Зургийг минь хараад шүтэхдээ бэлд.

Би: Хөөш! Тэгж биш ээ! Зураг дарна гэдэг чинь тэр чигтээ урлаг. Өнцөг маш чухал. Өнцгөө зөв олохгүй бол чи үнэхээр хөгийн гарна.

Түүнд зааж өгөөд байхад Сэүн гэж онгироо амьтан "Надад өнцөг энэ тэр чинь огт хэрэггүй. Би гэдэг хүн өөрөө өнцөг. У Сэүнийг хаанаас нь ч дарсан У Сэүн л байх болно!" гэдэг байгаа.

Тэгээд тал талаасаа дарсан зургаа үзүүлтэл утаснаас гэнэт гэрэл цацраад, нүднээс нулимс гараад эхэлсэн. Үнэхээр л тэр өөрөө өнцөг ажээ...

-

Хичээлээ хийж дуусаад дөнгөж орон дээрээ хэвтээд байтал Жисү эгч оюун санааг минь самрах гээд ороод ирлээ.

Жисү: Хүүе Hi? ^^

Би: Цаашаа цаашаа. Энэ долоо хоногт тэнэгүүдтэй харьцахгүй байгаа.

Жисү: Яа! Чи яаж агуу Жисүг тэгж хэлж чадаж байнаа!!

Би: Үнэхээр шүү. Би үнэхээр ядарчихсан байна. Тиймээс зүгээр л яв!

Жисү: За яахав. Тэгвэл би энэ хавиар жаахан үймүүлж байгаад гарлаа.

Эгч дэвтэр номыг минь нааш цааш нь болгож байснаа "Хөөе Лимарио, энэ зүйл чинь юу вэ?" гээд хаврын үзэсгэлэнгийн тухай мэдээллийг дээш нь өргөв.

Би: Буцаагаад тавьчих аа. Чухал зүйл байгаа юм.

Жисү: Чухал гэж миний Далгом шиг үү?

Би: Үгүй ээ. Ойлгомжтой хэлбэл бардам зан минь.

Жисү эгч ойлгохгүй байгаа нь түүний царайнаас илт байлаа.

Би: Одоо гар л даа! Яв яв. Чэёон дээр очиж хамт тогло за юу. Дүү нь салж унах гээд байна.

Жисү: Хөөх! Сайхан санаа байна. Чэёонааа!!!

Эгчийг орилон гарсны дараа Жэнни эгчийн "Хэн гүйгээд байна!? Үхэхийг хүсээ юу!" гэх хоолой ягаан байшинг доргиотол чанга дуулдлаа.

Би: За. Энэ ямар зураг байна?

Бэмбэм миний дарсан зургийг анхааралтай ажиглаж байгаад "Дажгүй л юм." гэлээ.

Түүний хариултыг сонсоод би шууд л өнөөх зургийг устгачихлаа.

Бэмбэм гайхсан бололтой "Чи яаж байнаа!? Яагаад шууд устгаж байгаа юм? Хайран зураг!" гээд өмнөөс минь харамсав.

Би: Дажгүй эсвэл хангалттай гэсэн үг хэрэггүй. Надад ганцхан "Хамгийн шилдэг нь" гэх үг л хэрэгтэй.

Мисүгийн архаг далд санааг мэдчихээд түүнийг юу ч үгүй болтол нь сүйрүүлнэ гэж шийдсэн юм. Үүнээс өөр бодол толгойд эргэлдэхгүй байна. Түүнийг өмнөө сөгдүүлээд, уучлалт гуйлгах хүртэл хэзээ ч зогсохгүй. Тэр мэдрэмжийг амтлахын тулд би юуг ч хийхээс буцахгүй!

"Хөөе. Наанаа зогсож бай."

Дахин нэг завгүй өдөр дуусах дөхөж, гэр лүүгээ харьж байсан үе. Сэүн нэмэлт бэлтгэл хийнэ гэсэн болохоор би ганцаараа эрт явсан. Гэтэл гэнэт хэн нэгэн надад хандаж их л хачинаар ийнхүү хэлсэн юм.

Мисү байсан юм. Түүнийг харах төдийхөнд дотор минь гал авалзах шиг болж, түүнийг ардаа орхих гэсэн хүсэл эрмэлзэл миний биеийг эзэрхийлж эхлэх аж.

Мисү өөртөө итгэлтэйгээр алхаж ирээд "Чи үнэхээр гүрийсээр л байх уу? Хэзээ надад өгөх юм? Өөрийн ялагдлаа хүлээн зөвшөөрөөч." гэлээ.

Тэр дахиад л. Огт өөр нэгэн шиг авирлаж байна.Саяхан дасаж өгөхгүй түүний өмнөөс харамсаж байсан. Гэтэл одоо энэ байдал нь намайг сэрээх шиг санагдаад өөрийн дайснаа гэж харж байлаа.

Миний хувьд байж болох хамгийн ширүүн харцаар түүн рүү хараад "Харин л дээ. Хэн нь ялагдах бол? Би чиний аргаар тулалдахаар шийдсэн. Ирээдүйд юу юуг хийхээ би өөрөө ч мэдэхгүй байна."

Мисү: Чи миний амжилтад хүрэхийг холоос хараад, атаархахаас өөрийг чадахгүй. Тийм байтал ялагдал биш гэнээ?

Би: Амжилтын тухайд миний хувьд бүх зүйл дөнгөж эхэлж байна. Тиймээс ийм зүйл ярих нь дэндүү эрт. Яг л чам шиг би ч бас хэн нэгний зүйлийг хулгайлж чадна.

Ингэж хэлэхдээ түүний өмнө нь надад хийж байсан шиг мөрийг нь гараараа хойш түлхэж байлаа.

Мисү: Инээдтэй юм. Зүгээр л бичиг баримт, мэдээллийг надад өг. Яг одоо!

Би: Чадахгүй ээ.

Мисү: Чадахгүй!? Чи хэн болоод!

Би: Учир нь надад байхгүй!

Мисү: Яагаад тэр билээ? Чамд байх ёстой. Чи хуучин эзэмшигч нь байтал яахаараа байхгүй гэж.

Би: Зүгээр л байхгүй. Энд ингээд байж байхын оронд хэдэн зураг ч болтугай дараад бага ч болов чадвар хуримтлуулсан нь дээр биш үү?

Түүнд ингэж хэлэн дооглон инээчхээд эргэтэл Жисү эгч хэзээ ч юм хажууд ирчихсэн зогсож байж таарав.

Би: Эгчээ? Та хэзээнээс энд байсан юм бэ?

Тэр надад туслах гээд ирсэн байна. Эгч баатар шиг юмаа. Үнэхээр догь.

Миний баярласан төрхийг харсан эгч санаа алдав. Тэр яагаад байнаа? Яагаад ийм хачин байгаа юм.

Жисү: Өгчих өө. Түүнд хүсээд байгаа юмыг нь өг.

Би: Та юу яриад байгаа юм бэ?

Жисү: Чиний бардам зан гэж хэлсэн. Гэхдээ надад тэгж харагдахгүй байна. Эдгээр үгс, үйлдлүүд чинь ердөө тэнэглэл.

Мисү чангаар инээд алдаад "Үнэхээр гайхалтай! Тэгэхээр чамд байгаа байх нь. Гэтэл өгөхгүй байна гэнээ? Өчүүхэн юм." гэлээ.

Тэр намайг дооглож байна. Би үүнийг л хүсээгүй. Надаас авчхаад харах тэр харцыг. Яг л бүрэн дүүрэн ялчихсан мэтээр онгирохыг нь мэдэж байсан. Гэтэл эгч... Яаж чадав аа!?

Хэлэх үггүй болсон би Жисү эгч рүү ширтлээ. Тэгэхэд эгч цүнхийг минь булааж аваад Мисүгийн хүсээд байсан бичиг цаасыг гарт нь атгуулав. Дараа нь над руу харсан ч үгүй цааш яваад өглөө.

Мисү: Ямар хачин хүн бэ? Гэхдээ чамаас хавь илүү дээр юм. За, тэгвэл би ингээд явъя даа. Маргааш сургууль дээр уулзацгаая найз минь.

Мисү худал инээгээд мөрөн дээр хальт хүрсэн болоод цааш явлаа. Тэр үед надад юу ч бодогдоогүй. Зөвхөн эгчийг яагаад тэгсэн учрыг ойлгох гэж хичээж, шалтгааныг нь хайж байсан юм.

Эгч их хачин байна. Тэр жирийн байдгаасаа огт өөр хүн шиг л. Дуугүй бас над руу харах ч үгүй.

2 давхар луу эгчийг гарах гэхэд нь амжиж зогсоогоод түүнд зориулан инээмсэглэлээ. Түүний өөрийн амнаас учир шалтгааныг сонсохыг хүссэндээ ийм үйлдэл гаргасан юм.

Би: Та яагаад тэгсэн юм бэ? Яг одоо бүгдийг тайлбарлаад уучлалт гуйвал би ойлгоё.

Жисү эгч хөмсгөө зангидлаа.

Би: Яагаад байгаа юм бэ? Таны буруугаас болж би дайсныхаа өмнө ичгэвэртэй байдалд орсон.

Жисү: Би худал зүйлд дургүй. Тэгээд л тэгсэн юм. Түрүүн чиний бүх зүйл худал хуурмаг байсан. Бас би уучлалт гуйхгүй ээ.

Эгч ингэж хэлээд дээш гарах гээд эргэхэд амжиж гараас нь татаад зогсоов. Энэ удаад... Яагаад ч юм уур хүрч байх чинь.

Би: Та ойлгохгүй байна. Эгчээ, тэр зүгээр л янзыг минь үзэх гэж тэгсэн. Тиймээс ингэж хэлэх хэрэггүй. Би худлаа байгаагүй!! Тэр хүсвэл багшаас дахиад авчхаж чадна. Миний уурыг хүргэх гээд л албаар-

Жисү: Чи ийм хүн байсан юм уу? Хэдэн жилийн өмнө бүх хүн чам руу нуруугаа харуулж байхад хүртэл одооных шиг байгаагүй.

Би: Та юугаа яриад... Тэр үед би ямар байсан юм!? Тэгээд одоо юугаараа өөр гэж!

Жисү: Тэр үед чи зоригтой бас цэвэр шудрагаар тэмцэгч байсан. Харин одоогийн чи бол асуудлаас зугтаж, өөрийгөө хуурдаг. Зүгээр л хулчгар амьтан. Тэр охиноос өөрийгөө өөр гэж бодож байгаа ч үнэндээ үгүй.

Би: Ю-Юу?

Жисү: Лиса. Миний урам үнэхээр хугарч байна.

Үгүй ээ... Эгчийн буруу. Би Мисүг бодож өөрийгөө үгүй хийгээгүй. Би тэмцэж байгаа. Энэ зөв зүйл. Түүнийг ялан дийлэх гэсэн хүсэл минь яасан ч буруу үйлдэл биш.

Жисү: Тэдгээр бодлоо зөвтгөх хэрэггүй. Тэгвэл чи өшөө хорсол, атаархалд идэгдэнэ. Тэгээд яг л араатан шиг болж хувирна.

Мисүд атаархсан. Тэр миний хүсэж байсан зүйлийг гартаа оруулсан болохоор л тэгсэн хэрэг. Тэгээд юу гэж!

Жисү: Түүнийг зүгээр мартаад, өөрийнхөө мөрөөдлийн төлөө л хичээх хэрэгтэй байсан юм. Гэтэл чиний тархи зөвхөн тэр охины тухай-

Би тэсээгүй. Эгчийг ам нээх бүрт амьсгаа давхцаж, дуугүй болгохыг хүссэн. Тэгээд түүний хацар дээр миний гар буух үед ухаан оров.

Эгчийн нүүр хэт хүчтэй алгадуулсан учраас улайжээ. Буруу юм хийснээ ойлгоод яг уучлалт гуйх гэтэл хэт их уурласан Жисү эгч зөрүүлээд алгадлаа. Эгч хүлээцгүй юм. Бас түүний үгс дэндүү байсан. Гэтэл би харамсаж л байдаг. Тэр үүнийг хүртэх хэрэгтэй.

Бид ухаанаа алдсан байлаа. Нэг мэдэхэд л Жисү эгчтэй зодолдож байсан. Болих гээд чадахгүй, уурандаа сохорчихсон.

Миний гар энэ хэрэгт огт хамааралгүй Жэнни эгчийн нүүрийг цохин авч Чэёоны "Эгчээ!" гэх сандрангуй дуугаар ухаан жолоогүй үсдэлцэж байсан бид бие биенээсээ холдлоо.

Жэнни эгч биднийг шийтгэн өрөөний буланд зэрэгцүүлэн өвдөглүүлж суулгаад хоёр гарыг маань дээш өргүүлэв. Дараа нь өөрийнхөө өрөөнд хүчээр орууллаа.

Жэнни: Юу болсныг хэлэхгүй бол энэ чигтээ хонуулна шүү.

Бид дуугарахгүй байсанд Жэнни эгч "Ингэж байгаа бол яах вэ дээ. Өнөөдөр би Чэёоны өрөөнд хононо. Та хоёр эвлэрэхээс нааш эндээс гарахгүй шүү."

Өрөөг цоожилсны дараа бид хоёулхнаа үлдлээ. Яг одоо уучлалт гуйж, эвлэрэх ёстой ч... Огт гэмшихгүй байгаа минь хачин байна. Эгчийгээ цохиж, муухай зүйл эхлүүлсэн. Тийм байж яагаад бууж өгөхийг хүсэхгүй байгаа юм бол?

Жисү: Өөрийн буруугаа ойлгох хүртэл чинь... Биш ээ. Чамайг өөрчлөгдөх хүртэл харьцахгүй. Би тэгж шийдсэн.

Хэрэв та тэгж байвал би ч мөн адил. Та алдсан. Удахгүй харамсана гэдэгт чинь итгэлтэй байна.

Үүний дараа бид дахиж үг солиогүй. Өглөө эрт Жэнни эгч хаалга тайлж, Жисү эгч тэр даруй гаран явсан. Жэнни эгчийг дахиад асууж шалгаана гэж бодсон тул би шууд л хойш хэвтлээ.

Бүхэл өглөөжин сэтгэл санаа тогтворгүй байлаа. Тэгж явсаар Сэүнтэй хамт хооллохоор тохирсон өдрийн хоолны цаг болсон байв. Сэүн ямар нэг зүйлийн ухай ярих ч түүн дээр анхаарал минь төвлөрөхгүйгээс гадна Жисү эгчийн тухай бодол эргэлдэнэ.

"Хөөе! Хараач. Нисдэг үхэр байна!!"

Сэүн гэнэтхэн хачин зүйл хэлэхэд би яагаад ч юм түүний заасан зүг рүү цонхоор харлаа. Тэгвэл тэр чангаар инээд алдаад "Чи яагаа вэ? Өнөөдөр нэг л хачин байна."

Би: Хачин гэнэ шүү. Би зүв зүгээр.

Сэүн: Тийм биш л байна даа. Гэхдээ байнаа, юу ч байсан надад хэлж болно шүү. Би дуртайяа чиний талд зогсох болно.

Гэсэн ч тэр намайг буруутгахгүй байж чадна гэж үү? Хэцүү юм. Өөрийгөө ойлгохоо ч байлаа.

Би: Энэ их ярвигтай асуудал л даа...

Түүнд юу болсон тухай бүгдийг ярьж өгсөн юм. Сэүн үргэлж сайн сонсогч байж чаддаг. Тэр энэ удаад ч бас маш анхааралтай сонссон. Түүний юу гэж хэлэхийг сонирхон, хүлээж ядахад Сэүн учиргүзй инээмсэглээд эхэллээ.

Би: Юу вэ? Яагаад инээгээд байгаа юм?

Сэүн: Зүгээр л. Чамд атаархаад.

Би: Эхх!? Хайртай эгчтэйгээ маргалдсан гээд байхад атаархаж байна гэнээ? Чи солиотой юм байна.

Сэүн: Тэрэнд биш ээ. Тэр эгч чинь үнэхээр сайн найз юм. Найз гэдэг атаархдаггүй, нуудаггүй үргэлж чиний талд байх хүнийг хэлдэг.

Би: Юу гэсэн утгатай юм?

Сэүн: Илүү тодорхой хэлбэл чиний төлөө шудрага байх хүн бол жинхэнэ найз байдаг. Чиний хайртай эгч буруу бодлыг чинь үгүй хийхийг хүссэн байна. Үнэхээр атаархмаар юмаа.

Би ойлгоогүй. Сэүнийг яагаад атаархаж, яагаад тэгж дүгнэсэн учрыг...

Оройн хоол урьдынх шиг дуу чимээ байхгүй, маш нам гүн байдалд үргэлжилнэ. Энэ байдал хачин санагдсан бололтой Жэнни эгч гэнэтхэн санаашраад "Өчигдөр та хоёрыг эвлэрээрэй гэж хэлсэн юмсан." гэв.

Надад хэлэх үг байгаагүй. Сэүний хэдхэн үгс намайг төөрүүлсэн. Иймд би дээш босоод "Хоолонд баярлалаа." хэмээгээд өрөө лүүгээ явлаа. Зүгээр л хэвтэх гэсэн ч намайг асар их бодлууд тойрон эргэлдсээр.

Эгч үнэхээр л миний төлөө зогссон бол яах вэ? Түүний сэтгэлийг ойлгохгүй, муухай авирласан нь би бол яана...

Би эгчийг удаан хугацаанд мэднэ. Тэр тэнэгдүү юм шиг боловч хэнээс ч илүү ихийг дотроо тунгааж явдаг нэгэн. Өнгөрсөн бүхий л цаг үед тэр хэзээ ч буруу зүйл ярьж байгаагүй. Түүн шиг бусдын төлөө гэдэг хүнийг би өөр хаанаас ч олохгүй биз.

Магадгүй эгч надаас өөр зүйлийг хүссэн байх. Атаархал, шуналаас илүү зүйлийг. Одоо бодож үзэхэд би өөрийгөө ойлгохгүй байна. Яагаад Мисүд тэгтлээ улайрсан юм бол? Миний чин хүсэл амжилтад хүрэх. Ээж аав, эгч нар, Сэүн, Бэмбэм, багшийнхаа хувьд бахархалтай хүн болох шүү дээ. Бас өөрийнхөө төлөө... Хэзээнээс Мисү гэх нэгний дээр гарахын төлөө суралцаж эхэлсэн юм бол?

Одоо л ойлголоо. Ийм хожуу ухаардаг би үнэхээр тэнэг хүн юм. Гэхдээ огт ухаарахгүй байснаас ингээд ч болов ойлгож чадсандаа баяртай байна. Учир нь зөв замаар алхахад хэзээ ч оройтдоггүй юм шүү дээ.

Доор хэн ч байхгүй байна. Ашгүй дээ. Яг одоо эгч нарын нэгэнтэй нь таарвал ичээд, их хэцүү байх байлаа. Гэнэт хэн нэгэн гараад ирж магадгүй гэж айман бир доош тонгойгоод нуугдаад, гадуур хувцсаа өмслөө. Гэтэл хэн нэгэн хоолойгоо гэнэтхэн засаж, үмхэлцэг хагарах дөхсөн би чангаар орилов.

Би: Эгчээ!

Жэнни: Яагаад байгаа юм бэ?

Би: Та өөрөө! Хүн айлгачих юмаа. Жисү эгчийг байна гэж бодлоо.

Жэнни: Хмм. Чи хаачих гээв?

Түүнд хэлж чадахгүй ичсэндээ гар хуруугаа оролдоод "Үгүй яахав... Онцын зүйл байхгүй л дээ." гэхэд Жэнни эгч бүгдийг мэдсэн мэтээр "Ойлгомжтой. Эгч саяхан гарсан. Одоо явбал түүнтэй ойрхон таарах байх." гэлээ.

Би: Ю-Юу яриад байгаа юм! Та арай намайг Жисү эгчид амттан авчрах гэж бодоо юу!? Үгүй ээ! Би хэзээ!

Жэнни: Тэнэг ч хоёр бол доо. Хурдхан гар золиг минь.

Би үс толгойндоо хүрч ядсаар "Биднийг уучлаарай" гээд Жисү эгч рүү яаран гүйлээ.

Хэтэрхий хурдан гүйсэн болохоор ихээр амьсгаадна. Намайг дөнгөж дэлгүүрт очоод байхад Жисү эгч харин дотроос нь гарч ирэв. Түүний гарт гүзээлзгэнэтэй сүү харагдах бөгөөд тэр намайг энд байгаад ихэд гайхсан янзтай байлаа.

Жисү: Лиса чи!?

Түүнийг дуугарч ядах хооронд миний нулимс урсан би яг л жаахан хүүхэд шиг эгчийг шууд л тэврээд авчхав.

Эгчийг ямар нэгэн үг хэлэх гэхэд би "Н-Намайг уучлаарай! Би үнэхээр тэнэг зан гаргасан. Таныг өвтгөөд л, өөрийнхөө бурууг хүртэл ойлгохгүй... Эгчээ, намайг уучил л даа! Таниас гуйж байна!! Би дахиж тийм хачин авир яасан ч гаргахгүй ээ!" хэмээлээ.

Эгч дахиж уурлаагүй. Түүний нүүрэнд бага багаар инээмсэглэл тодроод "Намайг ч бас уучлаарай Лиса. Арай өөрөөр ойлгуулж болох байтал би дэндүү хэтрүүлчихсэн. "

Би: Үгүй ээ! Энэ бүгд зөвхөн миний буруу!!

Жисү эгч гэнэтхэн чангаар инээгээд "Ингэхэд чиний нус урсаад байна! Юу вэ!? Лалиса том биетэй ч гэсэн үнэндээ уйланхай бацаан байсан байна шүү дээ!" гэхэд нь би нусаа арчаад "Э-Энэ бол хэт их сэтгэл хөдлөөд л тэгсэн хэрэг!! Харин та юу вэ? Жэнни эгчийг л мөс гээд байдаг жинхэнэ ган чулуу нь та юм биш үү?"

Жисү: Мэдээж агуу Жисү уйлдаггүй юм. Май, бацаанаа. Чамайг угжих сүү энэ байна. Энийг уугаад уйлахаа боль. За юу?

Би: Хэнийг бацаан гээд байна!? Өөрөө намхан юм байж.

Жисү: Миний бие жижиг ч бэлчээр том юм шүү золиг минь!

-

Цаг хугацаа асар хурдтай өнгөрсөн байлаа. 3 сар нүд ирмэх зуур урсаж, Мисүгийн хаврын гэрэл зургийн үзэсгэлэн тавигдах өдөр болжээ.

Мисүгийн авсан зураг бүрийг анхааралтай ажиглалаа. Өмнө нь боддог байсан тэдгээр бодлууд худал байсан мэт. Мөнгөөр өөрийн болгосон юм биш. Түүний эдгээр зургууд асар их хүч хөдөлмөрөөр бүтсэн гайхамшгийн цогц ажээ. Сэтгэл хөдлөл төрүүлэхгүй байх ганц ч шот үгүй бөгөөд заримыг нь үзээд өөрийн эрхгүй нулимс дуслуулсан гэдгээ нуух юун.

Сэүн: Удахгүй чиний ээлж ч бас ирнэ. Тэр үед би ч мөн адил ингээд уйлах байх даа.

Би: Уйлна гэнээ? Яагаад уйлна гэж?

Сэүн: Бахархаад л байхгүй юу. Миний хайртай бүсгүй ийм мундаг гээд.

Би: Хэрвээ тэгж чадахгүй бол?

Сэүн: Тэгсэн ч гэсэн бахархсан хэвээрээ байна. Чадах үгүй нь чухал биш, хичээсэн гэдэг чинь үнэн болохоор.

Би:Юу вэ? Нялуун юм!

Сэүн: Хүн тасралтгүй үргэлжид суралцсаар л байдаг. Тиймээс чи алдаанаасаа суралцаж, өөрийгөө
ахиулах гэж хичээнэ. Энэ үнэхээр догь. Тиймээс ямар ч үед чамайгаа дэмжих болноо.

Тэр үнэхээр сайн хүн юмаа. Бас хайр татам.

Сэүний хацар дээр үнсэхэд тэр инээмсэглээд "За тэгвэл хоёулаа анги анги руугаа явцгааж, өөрсдийн мөрөөдлийн төлөө хичээцгээх үү дээ?"

Би: Тэгье. Сайхан санаа байна.

Сэүн гарыг минь хөтлөөд бид хамтдаа үзэсгэлэнгээс гарах гээд алхацгаалаа. Бидний өөдөөс ирж таарсан Мисү. Тэр ихэд бахдалтай харагдах бөгөөд шууд л надтай ярилцахыг хүсэв.

Мисү: Эндээс явцгаая. Илүү тухтай газар ярилцацгаая.

Сэүн намайг ардаа зогсоогоод гараараа хамгаалах шиг "Түүнтэй ярих юм үлдээгүй баймаар юм." хэмээлээ.

Мисү инээд алдан: У Сэүн, үнэхээр миний хайрт байхаа больжээ. Дасах хэцүү байсан. Гэхдээ одоо бол та хоёр хошин шогийн хосууд шиг л санагдаж байна.

Би: Мисү. Бид чиний дарсан зургуудыг үзсэн.

Мисү гараа хавсраад толгойгоо дээш болгон туйлын бардам хоолойгоор "Тэгээд. Яасан? Уур чинь хүрч байна уу? Намайг ялан дийлж чадахгүй гэдгээ ойлгов уу!?" гэлээ.

Би толгой сэгсчиж, Сэүний хойно нуугдахаа байлаа. Сэүн гайхаж байсан ч намайг хорьсонгүй.

Би: Үнэндээ үнэхээр сайхан санагдсан. Чамайг магтаж эсвэл бүр суралцмаар байна. Сун Мисү. Үнэхээр мундаг байлаа.

Түүнд чин сэтгэлээсээ баяр хүргээд өөрийн гараа сунгасан. Мисү гайхсан харцаар над руу харж дараа нь "Юу! Битгий надаар тогло. Худлаа дүр эсгэж байгааг чинь мэдэхгүй гэж бодоо юу!?" гээд уцаарлав.

Би: Үгүй ээ. Би дахиж худал байхгүй гэж өөртөө амласан. Чамтай найзууд байсан тэр үеээ санадаг. Чамайг эргээд надтай нөхөрлө гэж шахахгүй ээ. Харин албан ёсоор уучлалт гуймаар байна. Чин сэтгэлээсээ хэлсэн үгсийг чинь үл тоож, өөрийгөө л бодож байсанд намайг уучлаарай.

Мисү итгэлгүйхэн гараа явуулаад гараас минь атгалаа. Тэр үед би баяртайгаар инээмсэглэсэн юм.

Дотор минь бүрэн тайтгарч байна. Түүнтэй эвлэрсэн болохоор дахиж санаа зовох зүйлгүй боллоо. Тиймээс одооноос илүү их хичээж амьдарна.

Би: Мисү. Өглөөний мэнд!

Түүнд баяр хүргэх ангийнхны хажуугаар орон мэндийг нь асуулаа. Миний энэ үйлдэлд ихээхэн цочирдсон Бэмы "Юу вэ!? Чи өвдчихөө юу?" гэж чихэнд минь шивнэв.

Мисү: Өглөөний мэнд.

Би инээмсэглэсээр өөрийнхөө ширээ лүү явлаа. Энэ маягаараа түүнтэй бага багаар хэвийн харилцаатай болно. Тийм дотно биш ч, өнгөрсөнд тохиосон зүйлсийг мартахын төлөө.

Хичээл дөнгөж тараад байтал Мисү над дээр өөрийн биеэр ирээд "Май. Чамд авсан юм." гээд халуун кофе өмнө минь тавилаа.

Би ихэд баярлан "Үнэхээр үү? Надад гэж үү?" гэхэд Мисү инээгээд "Тийм ээ. Өнгөрсөнд болсон бүхий л зүйлсэд уучлалт хүсээд өгч байгаа юм. Намайг уучлаарай Лиса."

Тэр яг л хуучин шигээ гэнэн хонгор, цагаахан инээмсэглэлээр инээж байлаа.

-

Би: Бэмы. Энд юу болоод байгаа юм бэ? Юун баахан цагдаа?

Бэмбэм: Би ч гэсэн сайн мэдэхгүй л байна. Өчигдрийн хоол хурцдаад нойлд байж байгаад ирсэн анги цагдаа нараар дүүрчихсэн байх юм.

Биднийг хоорондоо ярилцаж зогсоход ангийн охин ойртон ирээд "Мисү цагдаа дуудсан гэсэн. Хулгай гарсан юм байхаа."
гэлээ.

Би: Хулгай?

"Тхх. Мисү шиг хөрөнгөтэй айлын охин жаахан анхаарал сулруулахад ийм зүйл болдог юм байна."

Бэмбэм: Хөөх. Хорвоо ертөнц аймар зүйлээр дүүрэн байх юм даа.

Би: Харин тийм. Ямар гээч хүний үнэргүй нэгэн тийм юм хийдэг байнаа?

Хоорондоо шивнэлдэн бөөгнөрөх оюутнуудад хандан цагдаа "Бид ангийн бүхий л зүйлсийг нэгжиж үзэх болно. Тэр болтол та бүгдийг өөр газарт байхыг хүсэж байна."

Цагдаа нар багагүй удаж, тэр хооронд би Сэүнтэй авахуулсан зургуудаа үзсээр суулаа. Яг л үүнийг минь мэдсэн юм шигээр Сэүн хаанаас ч юм гарч ирээд намайг тэвэрлээ.

Би: Юу вэ? Бэлтгэлээ яачихсан болоод ийм цагаар манай сургуульд явж байгаа юм?

Сэүн: Эдгээр хөлсийг хар л даа. Би бэлтгэлээсээ түр гарч ирээд, чамтай уулзах гээд яараад явж байлаа. Харин чи энд юу хийж байгаа юм бэ?

Би: Тэр байнаа. Манай ангид хулгай гарсан гэсэн. Тэгээд-

"Өөрөө Лалиса Манобан мөн үү?"

Миний яриаг тасалсан нэгэн цагдаагийн дүрэмт хувцастай байлаа. Би ихэд гайхаж байсан тул өөрийгөө мөн гэдгийг ч хэлж чадахгүй байсан юм.

Сэүн: Тийм ээ. Тэр мөн. Гэхдээ ямар хэргээр?

"Таныг их хэмжээний үнэт зүйл хулгайлсан хэргээр баривчилж байна."

Би: Ю-Юу?

Цагдаа шууд л гарыг минь гавлах гэхэд Сэүн түүнийг хойш түлхлээ.

Сэүн: Андуураагүй биз? Тэр яасан ч хулгай хийхгүй!

"Сун Мисүгийн алга болсон үнэт зүйл таны цүнхнээс олдсон. Одоогийн байдлаар та бидний цорын ганц сэжигтэн. Хэлтэс рүү явцгаая."

Сэүн дахин үг хэлэх гэхэд нь би толгой сэгсчээд "Эндүүрэл гарсан бололтой. Битгий санаа зов. Би буцаад хүрээд ирнээ."

-

"Бид гэрэл зургийн ангиас бас бусад оюутнаас мэдүүлэг авсан."

Хэлтэс дээр ирснээс хойш хэдэн цагийн дараа цагдаа ийн хэллээ. Би ихэд баярлан "Хэлсэн биз дээ! Та нар буруу хүнээ барьсан гээд байхад!!" гэлээ.

"Харамсалтай нь тэд таныг гэж тодорхойлж байна."

Би: Юу? Байж боломгүй юм. Намайг авч байхыг хэн харсан гэж байна!? Худлаа зүйл!

Цагдаа санаа алдан "Залуу хүн байж яах гэж буруу зүйл хийж амьдардаг юм бэ?"

Би: Үгүй ээ! Та буруу бодоод байна! Би хэний ч зүйлийг хулгайлаагүй!!

"Энэ бол ангийнхны чинь өгсөн мэдүүлэг. Бас энд таныг Сун Мисүтэй дайсагнагч байсан нотолгоо бүхий бичлэг байна. Хэргээ хүлээгээд нөхөн төлбөр өгвөл сургуулиасаа хөөгдөхгүй өнгөрч болно. Хохирогчтой тохиролцоонд хүрвэл бид таныг явуулж болно. Үүний дараа түүний хуульчаар дамжуулж нөхөн төлбөр-"

Би: Надад мэдүүлгийг уншуулаач.

"Юу? Боломжгүй."

Би: Гуйя! Надад уншуулаач дээ!! Тэгж байж л яах ёстойгоо би шийднэ биз дээ? Үгүй бол итгэж чадахгүй нь.

"Энэ эмэгтэй чинь итгэмээргүй юмаа. Хулгайд сэрдэгдэж байж их юм хүсээд л!"

Би: Г-Гуйя!!

"Юу вэ? Уйлаад л! За яахав. Уншлаа гээд өөрчлөгдөхгүй. Хэдэн минут өгье. Хурдхан уншаад, хэргээ хүлээ."

Цагдаагийн өгсөн цаасан дээр миний таньдаг хүмүүсийн хэлж өгсөн итгэмээргүй үгс харагдана. Бэмбэмээс бусад бүх хүмүүс миний эсрэг мэдүүлэг өгсөн байсан юм.

"Тэр үргэлж Мисүг элдвээр хэлж, бүр ална гэж хүртэл сүрдүүлж байхыг нь сонсож байсан."

"Лиса бусадтай их бүдүүлэг харьцдаг. Тэр өнгөрсөн 2 жилийн хугацаанд олон хэрэг тарьж байсан шүү."

"Мисү их гэнэн хонгор охин. Харин Лиса үргэлж түүнийг дээрэлхдэг байсан. Бүр мөнгө нэхэж зовоодог байсан."

"Би Лисагаас их айдаг. Тийм байхад үргэлж түүнд дарамтлуулдаг байсан Мисүд бүр хэцүү байсан байх."

Тэдгээр хүмүүсийн хэлсэн худал... Худал байхыг хүсээгүй миний үнэн эцэстээ хаана ч хүрээгүй.

Хачин байгаа биз... Би өөрийгөө сайтар таньж мэдээгүй байхад тэд намайг мэддэг юм шиг ярих юм.

Үгээр хүнийг аварч болдог. Мөн алж ч болдог байлаа. Тэд намайг алсан. Өөрсдийн хэдхэн үгээрээ.

Мисүгийн өмнө өвдөг сөгдөж, би цагдаагийн газраас гарсан.

Тэгээд гэртээ очоод эгч нарын санаа зовсон үгсийг үл тоогоод шууд л өрөө лүүгээ яаран гүйлээ.

Ээжтэйгээ ярьж дуусаад удаагүй байтал хаалга хүчтэй савагдаж, хэн нэгэн хүн өрөөнд дайраад ороод ирсэн.

Асар их уйлж, ганцаар тарчилсан намайг аврахаар ирсэн Сэүн.

Тэр "Уучлаарай. Хаалгыг чинь эвдэхээс өөр сонголт байсангүй." хэмээгээд намайг тэврэн авлаа.

Би: Сэүн... Б-Би... Одоо яах вэ? Хэдийгээр тэр хэргээс мултарсан ч эргээд очиж чадахгүй! Биш ээ. Хүсэхгүй байна... Энэ мөрөөдөл, хүсэл бүгдээрээ надад хэрэггүй. Би айж байна! Над руу жигшин харах харц, бусдын хэл ам... Би бүгдийг нь хүсэхгүй байна!!!

Сэүн: Би ойлгож байна. Хүссэнээрээ уйл. Лиса. Чи юу хүссэнээ л хий. Айх хэрэггүй ээ. Би хажууд чинь байна шүү дээ.

Би: Ү-Үгүй ээ! Хэн ч байсан айхаа болихгүй нь. Би... Б-Би ээж дээрээ л очихыг хүсэж байна!

Сэүн: Бид бүгд л хайрлуулах гэж ирсэн шүү дээ. Лиса. Гуйя. Миний хэлэхийг сонсооч дээ. Тэд хичнээн худал хэлсэн ч би бас тэд чамтай цуг байна.

Сэүн өрөөний үүдэнд биднийг харан зогсох эгч нар луу минь заалаа. Сэүний хэлэхийг сонссон тэд гүйлдэж ирээд бүгдээр намайг тэврэн авсан юм.

-

Би их азтай. Намайг гуниглах үед хажууд түших хүмүүс бий. Тэрийг мэдэх үеийн мэдрэмж лав хорвоогийн хамгийн сайхан нь байх. Гэхдээ би бууж өгсөн.

Би: Намайг уучлаарай.

Тэд бүгд инээмсэглэнэ. Гэтэл Чэёон тэсэлгүй уйлаад эхлэв.

Би: Миний хөөрхөн Чэнн. Намайг уучлаарай.

Чэёон: Л-Лиса... Чи үнэхээр явна гэж үү? Битгий яв л даа. Гуйя!

Жэнни: Тэр хэдийн шийдсэн шүү дээ. Тэгж хүчлэхээ болих хэрэгтэй.

Чэёон: М-Мэднээ. Гэхдээ...

Жисү: Дандаа өлсөж байдагт уучлаарай!! Чамайг идэх гэж оролдоод үргэлж хаздаг байсанд уучлаарай!!

Би: Юу вэ эгчээ?

Жэнни: Тэр салах ёс хийж мэдэхгүй юмаа. За. Тэгэхээр хэдий эх орондоо буцаж байхад санаа зовох зүйлгүй ч гэсэн биеэ бодож яваарай.

Би: Тэгнээ. Та нарыгаа хэзээ ч мартахгүй ээ. Би үргэлж талархаж явах болно.

Тэдэнтэй удаан гэгч нь тэврэлдээд салах ёс хийж дууслаа. Хамгийн сүүлд үлдсэн Сэүн аажмаар надтай ойртон ирэв. Тэр хацрыг минь илбэн, уруулыг минь үнсэв.

Сэүн: Чи хаана байхыг хүснэ, би тэнд чинь байх болно. Лиса. Хэн ч чиний өмнөөс шийдвэр гаргах ёсгүй. Чи ердөө зүрх сэтгэлээ л дагасан.

Түүний гунигтай төрхийг хараад би тэсэлгүй уйлж эхэллээ. Сэүнийг чангаар тэврэн аваад "Намайг үнэхээр уучлаарай!" гэхэд Сэүн "Зүгээр дээ. Бүх зүйл зүгээр. Хайртай шүү."

Би: Би ч бас.

Сэүн ч мөн адил уйлах бөгөөд тэр "Би чамаас ч илүү их хайртай!" гэж чичигнэн хэлэв.

Би: Муу мангар. Мэдээж би илүү хайртай.

Сэүн: Байж боломгүй юм. Миний чамайг гэх хайрыг гүйцэх нь хаана ч байхгүй!

Би: Юу! Минийх их гэж байна! Чи өөрийгөө тийм сүрхий амьтан гэж бодоо юу!?

Бидний салах ёс нэг мэдэхэд хэрүүл шиг болсон байлаа. Үүнийгээ анзаарсан бид хамтдаа инээлдэцгээв.

Тэгж би надад дургүй Солонгос улсаас явсан юм. Өөрийн хайрладаг эрхэм хүмүүсээ орхиод. Эх орон, ээждээ тэврүүлэх чин хүсэлдээ хөтлөгдөөд.

6 жилийн дараа~

Амьдрал гэдэг хэзээ ч таашгүй нууцлаг эд. Хичнээн хугацаа өнгөрсөн ч мэдэхгүй зүйлс байсаар л байдаг.

Гэхдээ би үүнд нь л дуртай. Гэнэтийн бэлгээр дүүрэн болохоор. Амьдралд хайртай байдаг юм.

Би: Хөөш!! Хувцсаа өмс гэж байна! Яахаараа нэг удаа ч болов үгэнд минь ордоггүй байна!?

"Ммнай! Чадахгүй! Аав минь л өмсгөж өгнө!! Эгч та аавыг дууд!!"

Энэ хүүхдийг дээ. Хэзээ өөрчлөгдөх юм бол доо!

Би: Юу гэнээ! Эгч гэсэн үү!?

Бид хоёрын эцэс төгсгөлгүй шуугианаас болж сэргэсэн Сэүн нойрмоглон гарч ирээд "Бас яасан бэ? Та хоёр яагаад хар өглөөгүүр шуугиад байгаа юм бэ?" гэлээ.

Би: Харин л дээ. У Сэху! Чи аавдаа хэлж өгөхгүй юу!!

Гуравхан настай хэрнээ цовоо сэргэлэн хүү минь аавынхаа хөлөөр тэврэн аваад над руу хэлээ гаргав.

Сэүн санаа алдаад "Сэху. Чи дахиад л ээжийгээ эгч гээ юу? Чиний төрсөн ээж шүү дээ. Яагаад тэгээд байдаг юм?"

Сэху: Үгүй ээ! Эгч муухай! Эгч намайг загнадаг. Бүр зоддог!!

Сэүн: Заза. Би бууж өглөө. Хайраа~ Би ажилдаа явахаар бэлдлээ шүү!

Сэүн өөрийгөө аргалаад буцаад унтлагын өрөө лүү ороход Сэху бид хоёр дахиад хоёул үлдлээ.

Би: За яасан? Ээж гэж дуудвал өглөөний цай өгч болох л юм.

Сэху: Аавааа!!!! Эгч намайг өлсгөж ална гээд байна!! /уйлах/

Энэ золигийг дээ!!!

Би бол Лалиса Манобан. Одоо 27 настай. Би өөрийн нөхөр У Сэүнтэй 4 жилийн өмнө гэрлэж, гэрлээд 1 жилийн дараа хүү болох Сэхуг төрүүлсэн.

Өөрийн гэсэн фото зургийн студи нээж, тийм өндөр биш ч гэсэн тодорхой хэмжээний амжилттай ажилж байгаа билээ.

Сэхуг дагуулан ажил дээрээ орж ирэхэд Бэмбэм тэнэг нөгөө л сурсан зангаараа ажлын газар эмэгтэй хүн авчираад ангалзаж өгч байлаа.

Сэху: Дахиад л ааштай ах охин эргүүлж байна.

Сэхуг ингэж хэлээд инээхийг сонсоод шоконд оров. 3 настай хүүхдэд хэн ийм үг зааж өгдөг байнаа!?

Би: Хөөш! Чи сая юу гэсэн бэ?

Сэху: Би уйллаа шүү. Эгч дахиад л намайг загинах гэж байгаа биз дээ!

Биднийг хоорондоо маргаж байх хооронд Бэмбэм өнөөх бүсгүйдээ зад алгадуулж, бидний хажуугаар эмэгтэй гүйх шахам яваад өнгөрлөө.

Бид Бэмбэмийн хажууд очив. Сэху ямар нэг болохгүй үг хэлэх гэхэд нь амыг нь таглаад болиуллаа.

Бэмбэм: Энэ лав 100 дахь нь байхаа. Тэд бүгдээрээ намайг гей гэж бодоод л яваад өгөх юм.

Тэр их сэтгэлээр унасан харагдана.

Би: Ямар ч хүн таних нүдгүй эмэгтэйчүүд л байхгүй юу. Манай Бэмбэм жинхэнэ эр хүн шүү дээ.

Түүнийг тайтгаруулах гээд тэгж хэлээд удалгүй яагаад ч юм инээчихлээ. Тэгвэл Бэмбэм доош нуран унаад "Тээр. Хар л даа. Чи хүртэл шоолж инээж байна. Би гэдэг хүн орь ганцаар хөгширч үхэх бололтой."

Би: Чи ч гэж чи. Наад байгаа байдлаа бага ч болов өөрчлөх хэрэгтэй юм биш үү!?

Бэмбэм: Миний байдал яасан юм!!!

Би: Ёстой нэг. Ийм байхаар чинь яаж эмэгтэй хүн чамд ойртдог юм!?

Бэмбэм: Т.Т Захирлаа, хоол аваад өг. Саяны эмэгтэйд бүх мөнгөө зарцуулчихсан. Одоо би хувхай хоосон.

Сэху: Дахиад л эгчээр даалгах нь уу? Ааштай ах арай хэтэрхий юм.

Би: Тийм шүү. Сэхугийн зөв. Чи муу ер нь надаас хагацаач ээ!!! Насаараа хажуунаас холдохгүй юм! Өөр ажил олж хий!!!

Бэмбэм: Гэнэт яагаад байгаа юм бэ!? Гоё л байна шдээ!

Би: Огтхон ч үгүй! Яв! Яг одоо!!!

Бэмыг хойш унатал шанаадсан ч тэр огт яваагүй юм даа.

Би: Хөөе. Угаалгах хувцсаа өгөөч ээ!

Залхууран хэвтэх Сэүнд хандан хэлэхэд тэр "Өдөржин хүүхдүүдэд сэлэхийг заагаад салж унах гээд байхад даа." гээд огт босож өгсөнгүй.

Түүний шүүгээг ухангаа "Олимпын алтан медаль хүртсэн залуу хэзээнээс ийм залхуу болчхоо вэ? Айн?" гэхэд Сэүн "Лисагын нөхөр, Сэхугийн аав болсноос хойш. Би эрхлэх дуртай болчихсон."

Би: Их чалчиж байх шив. Өнөөдрийн өмссөн хувцас чинь хаана байна?

Сэүн яриаг минь нээх тоохгүй гараараа сандал руу заалаа. Амандаа үглэсээр хувцаснуудыг нь зөөн авч явлаа.

Би: Яахаараа ийм тэнэг байдаг байнаа? Муу золигийг тэгж байгаад нэг болгоод өгөхөө мэдье ээ.

Өнөөдөр өмссөн цагаан цамцан дээрээс нь байж боломгүй зүйлийг олж харлаа. Энэ чинь... Уруулын будагны мөр!? Юу вэ! Яах аргагүй эмэгтэй хүний уруулын мөр байна.

У Сэүн... Чи арай...?

Сэүн: Хөөе хайр. Жаахан ойрхон хэвт л дээ. Яагаад орны буланд хэвтээд байгаа юм?

Би: Надаар яах гээв? Унтаач.

Сэүн: Чи мэднэ шдээ. Чамайг үнсээд, тэврэхгүй л бол унтаж чаддаггүйг минь.

Би: Хонь тоолоод үзэхгүй юу.

Сэүн: Үзсээн. Болохгүй байна. Ойрт л доо.

Би: Хонь тоолоод болохгүй байвал хуучин найз бүсгүйчүүдээ тоолоод үз. Хэтэрхий их болохоор нойр чинь хүрч магадгүй шүү.

Сэүн: Юу? Чи яасан бэ? Сүүлийн 6 жил надад чамаас өөр хэн ч байгаагүйг мэдсээр байж.

Би: Мөн тийм ч бол доо.

Сэүн надтай ойртоод байхаар нь би хамаг хүчээрээ нөгөө юу руу нь өшиглөж, үүний дараа дахиж ойртоогүй юм.

Жисү: Похахаха! Үнэхээр инээдтэй юм!!!

Би: Эгчээ! Юундаа инээгээд байгаа юм бэ!? Михий амьдрал сүйрэх гээд байхад.

Жисү: Мэдэхгүй ээ. Яагаад ч юм инээд хүрээд байна!

Би: Та ойрд их эвдрээд байгаа шүү. Алдартай жүжигчин болсноосоо хойш.

Жисү намайг хүзүүдэж аваад "Юу гэнээ золиг чинь!"

Биднийг ноцолдож байх хооронд Чэёон нулимс дуслуулсаар "Лис. Одоо яах вэ? Сэүн шиг чамайг ихээр хайрладаг нэгэн хуурна гэдэг... Одоо яах вэ!?"

Жэнни эгч урдах кофегоо балгасаар "Яах юу байхав. Сал."

Би: Салах!? Баттай биш байхад арай хэтэрнээ.

Жэнни: Сэхуг бодоод тэгж байгааг чинь ойлгож байгаа ч миний хэлэх зүйл лав ийм байна.

Жисү: Эсвэл хэдүүлээ тэр золигийг алаад хаячих юм уу!?

Жэнни: Эрчүүд ч итгэж болохооргүй хүмүүс юмаа.

Жисү: Тийм шүү. Чэёон ч гэсэн болгоомжтой байгаарай.

Чэёон: Ю-Юу? Манай Чанёол ч гэсэн ингэнэ гэж үү? Ий ий! /ихэр татан уйлах/

Жисү: Похахаха!! Тэр шууд л уйлчихлаа!!!

Би гараа чангаар атгаад "Ямартай ч өнөөдөр бүгдийг зохицуулах болно."

-

Сэүн: Ингэхэд хоёулаа өөрсдийн гэсэн өхөөрдөм хосын нэртэй болвол ямар вэ?

Би: Дэмий ярьж байх шив.

Намайг хуурч байгааг нь мэдсэн гэдгийг олон аргаар ойлгуулах гээд байхад Сэүний бодон бодон байж хэлсэн үгс нь энэ байлаа.

Сэүн: Тэгвэл догь шүү дээ!

Би санаа алдан: Тэгээд ямар нэр санал болгох юм?

Сэүн: Яг л Чанни ах Чэёон хоёрынх шиг!

Би: PCY уу?

Сэүн: Тэднийг тэгж дууддаг шдээ. Харин биднийг "мангуу хос" гэнэ! Хөгжилтэй нэр байгаа биз!?

Би: Хэлэх ч үг алга. Би ер нь яагаад чамтай гэрлэсэн юм болоо?

Сэүн: Яагаад гэнэ шүү. Мэдээж хэрэлдэх гэж Хоорондоо хэрэлдээд л амьдралаа зугаатай байлгах гээд.

Би: Энэ муу чинь!! Тэр үед яах гэж Тайланд руу миний араас очсон юм!?

Сэүн: Юу? Мангуу хос гэдэг нэр таалагдахгүй байгаа юм уу? Тэгээд л хэлэхгүй дээ. Чинй дургүй зүйлд би ч бас дургүй!

Би: Муу тэнэг!!

Сэүнд хэлэх үг ч олдохоо байн би зүгээр л чангаар уйлж эхэллээ. Сэүн одоо л нухацтай хандах бөгөөд өрөөндөө тоглож байсан Сэху хүртэл хүрч ирэхэд хүржээ.

Би: Чи намайг хуурсан!! Өөдгүй амьтан! Гэтэл би чамайг л гэж амьдарсан!!

Сэүн: Юу ярина вэ? Хайраа! Би чамайг хуураагүй шүү дээ!

Сжху: Э-Ээжээ! Та битгий уйл даа! Ээжээ!! Т.Т

Би: Худалч! Чиний цамцан дээр эмэгтэй хүний уруулын будагны мөр байсан!! Тэрийг юу гэх гээв!

Сэүн түргэхэн нөгөө цамцаа барьж ирээд өөрийн нүдээр шалгалаа.

Сэүн: Арай...

Би: Үнэхээр хуурсан байна! Сэху!! Хоёулаа одоо яанаа!!

Сэху: Аав муухай! Ээжийг уйлуулсан аав муухай!! Ий ий!

Сэүн гүнгзгий амьсгаа аваад "Ёстой нэг. Хуураагүй гээд байхад даа. Май. Энэ бэлэг байсан юм." гээд халааснаасаа нэг зүйл гаргаад ирлээ.

Би нулимсаа арчаад өнөөх зүйлийг нь сайтар харлаа.

Энэ чинь!? Уруулын будаг байна!

Сэүн: Чамд бэлэг өгмөөр санагдаад байсан юм. Уг нь өөр олон зүйлстэй хамт өгөх гэж байтал ийм үл ойлголцол үүсээд яах ч аргагүй юм болчих шив.

Би: Б-Бэлэг гэнээ? /нусаа татах/

Сэүн инээд алдаад миний уруул дээр үнслээ.

Би: Худлаа! Тэгвэл наад мөр чинь юу юм!?

Сэүн: Аиш! Энэ бол Пэгхэ ахын уруулын мөр. Чи сайн хар л даа. Далбийгаад нээх том. Өнгийг нь шалгах гээд түүний уруулыг будаад үзсэн чинь ах тоглоод хацар үнсэж аваад байсан цамцыг минь хүртэл үнсчихэж.

Би: Байз! Би түүнээс өөрийн чихээр сонссон цагт л итгэнэ.

Утсаараа шуудхан залгаж Пэгхэ удалгүй дуудлагаа авлаа.

Би: Сайн уу Пэгхэ? Оройн мэнд.

Пэгхэ: П-П-Пэгхэ б-биш!! П... П-Пэг Х-Х-Хэнам!!!

Би: Өө орой залгаж байгаад уучлаарай Пэгхэ. Чамаас асуух юм байна л даа. Сэүний цамцан дээр үнссэн хүн чи юм уу?

Пэгхэ: Т-Тийм ээ! Б-Б-Бас би П-Пэг... Х-Хэ б-биш!!

Би: Тийм байх нь ээ. Баярлалаа Пэгхэ! Сайхан амраарай!!

Пэгхэ: П-П-Пэгхэ би-и-ш-ш г--гээд б-б-бай----

(таслах~)

Сэүн: За яасан? Тэр мөн гэж байгаа биз?

Хэлэх үг алга. Би үнэхээр тэвчээргүй зан гаргажээ.

Би: Нээрээ Сэху намайг ээж гэж дуудсан!! Сэху дахиад хэлээрэй!! Ээжээ гээд!

Сэху: Уйлахаа больчихжээ. За тэгвэл эгчээ, би явж унтлаа.

Би: Энэ хүүхдийг дээ!

Сэүн хошуугаа унжуулаад над руу үнэхээр гомдолтой харцаар харна.

Түүнийг тэврэх гэхэд Сэүн өөрөөсөө түлхээд "Хнн! Надад итгэдэггүй юм биш үү!" гэснээ буруу тийш хараад суучихлаа.

Би: Итгэнэ л дээ... Сая зүгээр яах ч аргагүй... Нээрээ мангуу хос үнэхээр гоё нэр юмаа! Надад маш их таалагдаж байна!

Сэүн: Нээрээ юу?

Би: Тиймээ! Хоёулаа цахшдаа ч бас мангуу хэвээрээ байцгаая!

Би түүнд үнэхээр хайртай. Сэүн байгаагүй бол өдийд ямар байх байснаа бодоод ч олохгүй нь. Тэр миний хувьд багш, сэтгэл зүйч, тогооч, эмч, мэдээж дэлхий дээрх хамгийн мундаг нөхөр. Бас Сэхугийн бахархалт аав.

Сэүнд хайр хүрээд түүний зүг харвал заваан юм чинь хамраа ухаж байдаг байна шд.

Сэүн: Яасан?

Заза. Үгээ буцааж авлаа. Тэр ямар заваан юм бэ!!? Алнаа!!!

-
-
-
-
Өчигдөр оруулах гээд чадаагүй... Тэгээд хэтэрхий урт биччих шиг боллоо. Гэсэн ч хайрлаж өгөөрэй. Төгсгөлийн хэсэг шүү дээ. ТvТ

49 хэсгийн турш надтай хамт манай хэдийн жаргал, зовлонг хуваалцаж ирсэн хайрт уншигчиддаа туйлын их баярлалаа. 😍😍😍 Та хэд маань байгаагүй бол энэ урт өгүүллэгийн ард гарч хэзээ ч чадахгүй байсан биз ээ. 😊💕

(Нээрээ library-аасаа өгүүллэгээ устгалгүй хадгалж байгаарай. 🤫🤭🧐)

Ингээд та бүхэндээ зарим дурсгалын зургуудаас хүргэе. 🤣

(Пак Чанёол, Пак Чэёон. Хуримын өдөр. 🤵👰)

(Сониноос PCY заримдаа урилгаар хамтдаа тайзан дээр дуулдаг болсон гэсэн. 🤭)

(Алдартай дизайнер хосууд маань хамтдаа загварын шоунд уригджээ. 😎)

(Тэдний instagram хуудаснаас хусав. 😂❤️)

(Хос хоёрын хөөрхөн selfie. 💛💛💛)

(Тэд хамтран тоглосон киноныхоо нээлт дээр. 🎥🎬)

(Энэ хоёр эвлэрээд зогсохгүй хайр сэтгэлийн холбоотой болсон гэсэн шүү. 😜)

(Хатагтай олон үгт болон түүний нөхөр ноён өөртөө дурлагч. 😂💜)

(Аая! Манай хоёр чинь тэр чигтээ өнцөг юм биш үү дээ? 🤧)

(Тэр охидын хамтлагт орохыг хүсдэг ч гэсэн сайхан залуу шүү. Одоо хүртэл ганц биеэрээ гэж байгаа. Сайн бод бод...)

(Өхөөрдөм боловч хэрсүү хүү У Сэху. 💕 Жич: Тэр ээждээ үнэхээр хайртай.)

(За зайл зайл... Бүх хосууд шатаасай. 😡🔥)

(We are one!!! 😍 Энэ зургийг сайн хараарай... Өндөг багш үстэй болчихсон байгаа биз дээ!! 😱)

(BLACKPINK in your area~~ ❣️Манай гол дүрийн цэвэр ичимтгий охидууд. Арай л хөөрхөн юмаа! 😚)

Чэёон: Та бүхэнтэй цуг үнэхээр зугаатай байлаа. Баяртай! ^^

Жисү: Дараа хамтдаа тахианы мах идэцгээе. Чи даагаарай.

Жэнни: Заза. Би маш завгүй хүн. Ингээд явъя даа. Bye.

Лиса: Вуааа! Ингэж нэг дуусах гэж. Баяртай~~ Хайртай шүү!

Жисү: Өө нээрээ тийм! Удахгүй дахин уулзацгаая! 😃

Лиса: Хөөш Ким Гахай! Яаж spoiler өгч чадаж байнаа!!

(Заза.... Миний зүгээс ч гэсэн баяртай. xD)

💙❤️💛💜

Continue Reading

You'll Also Like

3.1K 108 8
What happens when your best friends turns out to have a crush on you but you promised yourself to another guy? Follow the story off Tess aka Dae a gi...
85.6K 4.7K 10
Гол дүр: EXO Chen Төрөл: хайр дурлал, ахлах сургууль
36.8K 1.8K 9
Миний хувьд хэзээ ч хүрч чадахгүй оргил мэт.... Тэр залуу бол тэр хол орших хаант улсын хаан...харин би жижигхэн тосгоны жирийн л нэг охин. ...
6.9K 332 22
Loving me is a pain that you would never wanted to endure it