👑 Our story 👑 |BLACKPINKxEXO

By whitebearindahouse

104K 10.7K 6.8K

Тэс ондоо хайрын түүхүүд... Дөрвөн удаа! 4 өөр амтыг нэг зохиолоос мэдрэнэ гэдэг содон биш гэж үү? Хагацашгүй... More

💙❤️💛💜
💙1💙 (Life is fun)
💙2💙
💙3💙
💙4💙
💙5💙
💙6💙
💙7💙
💙8💙
💙9💙
💙10💙
💙11💙
💙12💙
❤1❤ (Don't touch)
❤2❤
❤3❤
❤4❤
❤5❤
❤6❤
❤7❤
❤8❤
❤9❤
❤10❤
❤️11❤️
❤️12❤️
💛1💛 (Dream is impossible)
💛2💛
💛3💛
💛4💛
💛5💛
💛6💛
💛7💛
💛8💛
💛9💛
💛10💛
💛11💛
💛12💛
💜1💜 (I'm so special)
💜2💜
💜3💜
💜4💜
💜5💜
💜6💜
💜7💜
💜8💜
💜9💜
💜11💜
💜12💜
Инээмээр байвал ороод ир. ^^
Инээлгэнэ гэж бодож байгаа. :*
Come back?

💜10💜

1.1K 150 171
By whitebearindahouse

Би: Чи ямар жаахан хүүхэд үү? Яагаад ийм их уйлаад байгаа юм!

Эдгээр үгсийг сонссон Бэмбэм улам чангаар уйлаад "Ч-Чи заавал явах юм уу!? Чи миний хамгийн сайн найз. Яагаад явах гээд байгаа юм бэ!"

Түүнд хичнээн удаа хэлээд ч Бэмы огт тайвшрахгүй байсан юм. Тиймээс түүнийг уйлахаа боль гэж шахахаа азнасан.

Найзтайгаа зэрэгцэн суугаад гарнаас нь татаж өөр лүүгээ харууллаа.

Би: Би Лалиса Манабон. 16 настай! Бас надад мөрөөдөл бий. Хэнээс ч илүү, бүхнээс том. Тийм мөрөөдөл надад байдаг. Чи мэднэ шүү дээ.

Бэмбэм нулимсаа арчаад "Мэднэ л дээ. Гэхдээ-"

Би: Бид нэг бүжгийн хамтлагт байсан. Чи ч, би ч бүжиглэх дуртай.

Бэмбэм: Тиймээ. Гэхдээ миний мөрөөдөл биш.

Би: Мхн. Тиймээс чи намайг ойлгохгүй байх. Аан гээч. Чи намайг хэдэн зуун удаа ятгах гэж оролдоод нэмэргүй. Би хэдийн бүх зүйлийг шийдчихсэн болохоор. Ээж аавыг ч ятгачихсан. Одоо насайг хорьж дийлэх зүйл юу ч үгүй.

Бэмбэм одоо л нэг юм инээмсэглэж байлаа. Тэр маш дөлгөөхөн хацраар миний зүг хараад "Үнэхээр зөрүүд хүн юмаа. За яахав. Явж л байхгүй юу! Надад хамаагүй за!"

Би: Хамаагүй гэнэ шүү. Саяхан л угжаа булаалгасан нялх хүүхэд шиг чарлаад байсан юм байж!

Бэмбэм: Тэр бол саяхан хаягдсан найз охин минь гэнэт бодогдоод уйлсан хэрэг.

Би: Ха! Мөн тийм байх даа.

Бэмбэм бид хоёр их удаан хөхрөлдөж, дараа нь тэр инээхээ болиод мөрөн дээр минь гараа тавиад ярьж эхлэв.

Бэмбэм: Би бүгдийг ойлголоо. Бас дахиж ятгахгүй. Гэхдээ Лиса. Чамаас болгоомжтой байхыг гуйж байна. Солонгос руу ганцаараа явна гэдэг тоглоом биш. Чамд маш их шантрах үе зөндөө гарах байх. Тэр үед гэр бүлээ, бас үнэнч найз намайг байгааг санаад хэзээ ч бууж өгч болохгүй шүү.

Найзын минь чин сэтгэл. Бид үргэлж муудалцаж, нэгнийгээ доош нь хийдэг. Гэхдээ тэр мөчид Бэмбэм надад маш их санаа зовсон байдлаар захиж байлаа. Асар их хатуужил тээн гаргасан шийдвэр юмсан. Энэ золиг намайг уйлуулах нь.

Уйлах дөхсөн болохоор тэрийгээ нуух гэсэн шиг Бэмыг дарвайтал чангаар цохиж аваад "Чи одоо солиороо юу! Болгоомжтой бай гэнэ шүү!! Солонгосчууд хичнээн найрсаг, дулаахан хүмүүс гэдгийг мэдэхгүй юу чи!!" гээд тас тас инээлээ.

Бэмбэм ярвайгаад "Чи ер нь эмэгтэй хүүхэд мөн үү!? Наад гар чинь юу вэ! Яаж ийм хүчтэй цохидог байна!?"

Би: Хөөе тэнэгээ. Тийм л их санаа зовоод байвал миний араас хүрээд ир. Эгч нь амжилтад хүрээд хүлээгээд байж байх болохоор.

Бэмбэм: Харин л дээ. Би бүжигчин болохгүй ээ. Гэхдээ юуны магад. Солонгос улс миний сонирхлыг ч бас ихээр татдаг.

Би: Тэгвэл амлацгаая. 1 эсвэл 2 жилийн дараа. Магадгүй түүнээс ч илүү хугацааны дараа миний хажууд Солонгост байж байна гэж. Амла!

Бэмбэм: Ёстой яршигтай хүн шүү. За даа за! Амлая!

Тэгж Лиса гэх бяцхан дэгдээхий үүрнээсээ анх нисэн одсон юм. Миний даль жигүүр чин хүслээр цэнэглэгдэж, цээж минь мөрөөдлөөр дүүрсэн байлаа.

Би: Хөөөх! Тэгэхээр энэ Сөүл байх нь ээ! Үнэхээр том юмаа! Бас хүмүүс нь ямар дэгжин юм бэ!?

Хаашаа ч юм холхицгоох завгүй хүмүүс. Сөүл хүмүүс. Тэд миний нүдээр үнэхээр догь бас гайхалтай харагдаж байлаа.

Хоёр чамадон зүйлсээс өөр юмгүй, хаашаа явахаа мэдэхгүй зогсох намайг мөргөж орхисон танихгүй хүн.
Бид хоёул доош унасан бөгөөд түүний эд зүйлс гудмаар нэг хөглөрсөн байх аж.

Өвдөгнөөс урсах шингэн зүйл цус байсан юм. Тийм ч их өвдөхгүй байгаа болохоор зүгээр хэдий ч танихгүй хүний юмнуудыг завааруулсандаа харамсана. Түүнд туслах гээд гараа сунгахад муухай хараад ямар нэг үг хэлэв. Би яах ёстойгоо мэдэхгүй хий дэмий "Сайн байна уу!" гэх ганц үгээ давтан хэлж байлаа.

Тэр хүү миний насных гэмээр харагдах бөгөөд дүрэмт хувцас өмссөн мөртлөө амандаа тамхи зуусан байсан юм.

Огт мэдэхгүй тэр хэлээр асуулт тавих шиг болоход би дахин "Сайн байна уу!" гэлээ.

"Төөрчихсөн юм байх даа. Арай гэж шулмаас зугтаж байхад яаж яваад гадаад охинтой мөргөлдчихвөө?"

Би: Яах ёстой юм бэ... Сайн байна уу!

"Ганц л үг мэддэг юм байх даа. Сэра эгч намайг олоод ирвэл яанаа? Аишш!"

Тэр хүү гэнэтхэн ачааг минь бариад хаашаа ч юм гүйгээд эхэлсэн. Би өөрийн хэлээр чангаар орилоод араас нь гүйсэн ч хөл өвдөөд гүйцсэнгүй. Биднийг арай бага хүнтэй жижиг гудманд ирсэн хойно тэр эргэн тойрноо харж харж байгаад тайвшрав бололтой доош суулаа.

Би: Үнэхээр бүдүүлэг! Чи хулгайч уу!!

"Юу гээд байгааг чинь ойлгохгүй байнаа! Ёстой нэг. Чамаас болоод баригдах дөхлөө. Тэглээ гээд хаяаад явж ч чадахгүй. У Сэүн чи бүр солиорчээ солиорч!"

Түүний юу гээд байгааг ойлгоогүй. Би гэнэт мэргэн санаа сэдэн "Who are you? Why did you run away? Are you thief!?" гэхэд тэр залуу толгой сэгсчээд "Би англи хэл мэдэхгүй ээ! Англи хэлний шалгалтан дээрээ 10 оноо ч авж үзээгүй хүн. Чамайг яах вэ? Ядаж байхад үнэхээр царай муутай юмаа."

Тэр гэнэтхэн урт хүрэн үсэнд минь хүрээд эхлэх үед түүнийг муу хүн байна гэж ойлгоод гарыг нь цохилоо. Тэгээд дахиад ямар нэг зүйл хэлээд ёолоход нь гялс зугтах ёстой гэж бодоод хөл рүү нь хүчтэй өшиглөөд хоёр ачаагаа чирсээр хаашаа ч юм гүйж эхэллээ.

Улс болгонд такси байдаг шүү дээ! Би түргэхэн таксинд суух хэрэгтэй!! Ашгүй нэг машин хурдан хүрч ирэн би ч бушуухан суулаа. Харах нь ээ, нөгөө гаж донтой амьтан хойно орилоод үлдэх шиг боллоо. Энд ирээд таарсан эхний хүн минь хулгайч бас гаж донтон байх гэж. Ямар аюултай юм бэ? Яг балрах дөхлөө шүү.

"Хаашаа явах вэ? Гадаадаас ирж байгаа бололтой. Их ачаатай явж байна шүү."

Нүдэнд дулаахан царайтай нас тогтсон ах ямар нэг зүйл ярьж эхлэхэд нь би бүжгийн продакшныхаа хаягийг хэлж өглөө.

"Юу гэсэн бэ? Дахиад тодорхой хэл дээ."

Тэр ойлгохгүй байгаа юм байх даа. Би дахин давтан хэлэхэд ах инээгээд урагш давхина. Олон цагийн нислэгээс болоод ядарсан байсан болохоор түрхэн зуур нүднийхээ хорыг тайлахаар анилаа.

Хэн нэгэн биеийг минь сэгсчих үед би цочин сэрэв. Таксины ах инээмсэглэн нэг үг хэлэхэд нь би ойлгоогүй ч дээш бослоо. Гадаа харанхуй нөмөрч их орой болсон бололтой.

"Гадаад хүн болохоор сайн мэдэхгүй байлгүй. Би ч өнөөдөр их азтай байна шүү. Өөрөө надад 200 мянган вон өгөхөд болно."

Би: Вон? Аан! Мөнгө үү. Мэдээж!

Би түүнд халаасандаа явсан мөнгөө сарвайхад нөгөө ах ихэд уурлаад эхлэв. Багийг өгөөд байгаа гэдгээ ойлгоод байсан бүгдийгээ өгөхөд ах инээмсэглээд ачааг минь буулгаж орхиод давхиад явлаа.

Гайхмаар юмаа. Яах аргагүй хоёр ч удаа давтаж хэлсэн юмсан. Энэ хавьд үнэхээр байгаа гэж үү? Хэн ч харагдахгүй бас их байшин барилга ч байхгүй газар байна. Энэ Сөүл биш гэж үү? Би хаана байнаа!?

Олон цаг такси барих гэсэн ч дахиж олдоогүй юм. Би даарч бас их айж байлаа.

Тэгж анх ирсэн өдрөө төөрөөд, ганцаар гудманд хоносон. Миний хувьд хэзээ ч мартахгүй аймшигтай өдөр байсан юм.

-

Олон сар өнгөрчээ. Анх ирж байснаа бодвол Сөүлтэй хөл нийлүүлж эхэлсэн. Бэлтгэлийн зааланд ихэнх хугацаагаа өнгөрүүлж, надтай хамт бүжиглэдэг охидтой англи хэлээр ойлголцдог байлаа.

"Тэр үнэхээр яршигтай юмаа. Бидэнд таалагдахгүй байгаагаа ойлгодоггүй юм уу эсвэл хэл мэдэхгүй гээд худлаа царайлаад байдаг юм уу?"

"Харин тиймээ. Өөрөөс нь дөлөөд байхад инээгээд л ойртоод байх юм. Хурдхан зайлуулъя."

"Надад ч бас таалагдахгүй байна! Тайланд ч гэнэ үү хачин халтар орноос гэнэтхэн ирчхээд бидний олон жил хичээсэн тоглолтод оролцоно гэнээ!?"

"Түүнийг яасан ч оруулж болохгүй ээ! Солонгосчууд бид иймэрхүү хачин юмнуудад өөрсдийн байр сууриа эзлүүлнэ гэж байхгүй шүү!"

Миний дотны 3 найз нар маань над руу хараад ямар нэг зүйлсийг ярьцгаана. Бодвол их сонирхолтой зүйлс ярьж байх шиг. Тэд надад их сайн ханддаг юм. Би очиж мэнд мэдэх хэрэгтэй.

Би: Сайн уу! Би... Нөгөө... Би бэлдэж байна. Бүгдээрээ цуг бүжиглээд? Зугаатай шүү!

"Бүжиглээд биш ээ. Бүжиглэх үү гэдэг юм."

Би: Аан! Бүжиглэх үү?

Тэд инээлдэн бид хамтдаа бэлтгэлээ эхэллээ.

Удахгүй болох тоглолтын талаар багш танилцуулж байлаа. Би ойлгохыг хичээж, их анхааралтай сонсож байсан юм. Гэтэл миний нэр гаран би ихэд гайхсан болохоор өөрийн мэдэлгүй дээш босчихсон "Me!?" гэхэд багш инээгээд "Yeah! You're so amazing dancer. We talked and decided. Lisa, you're going to do a solo dance performance."

Би: Вуааа! Үнэхээр гайхалтай!! Биш ээ! Баярлалаа!! Баярлалаа! Маш их!!!

Тэр өдөр миний хувьд хамгийн гайхалтай өдөр байсан. Би хэзээ ч байгаагүйгээрээ тийм ихээр баярлаж, хөөрөн догдолсон.

Сарын дараа гэхэд тоглолт хаяанд тулчихсан байлаа. Бид маш аюултай бас сонирхолтой дэглэлтийг зохиож, бүгд ихээр хичээж байсан тийм үе.

Хамгийн сүүлийн үзүүлбэр болох миний ганцаарчилсан бүжгийг үзэх цаг иржээ. Үзэгчдийн халуун алга ташилт, дэмжин орилолдох чимээ улам тодорч би тайзан дээр гарлаа.

Бүгд бэлдсэний дагуу явж байсан. Би хэний ч санаанд оромгүй хөдөлж, бүгд их алмайрна. Ая дуусаж би ч төгсгөлийн позоо авлаа. Яг тэр үед яах гэж энэ хүртэл ирсэн, ямар учраас бүжгийг сонгосон гэдгээ дахин нэг удаа ухаарсан юм.

Миний олж авсан мэдрэмж үгээр хэлэмгүй сайхан. Үзэгчдийн алга ташилт урам өгч, энэ л үеийг ээж аавдаа харуулахыг хүсэж байлаа.

Яг энэ мөчид аймшигтай осол гарсан юм. Хуучин тайзны гэрэлтүүлэг доош унасан хэрэг. Тэр том гэрэл яг над дээр, миний дээрээс унасан. Зугтаж ч амжихгүй тийм хурдаар.

Хэд хоног ухаангүй байсны дараа би эмнэлэгт сэргэсэн. Тэр осол гарсан шалтгаан бол хариуцлагагүй арын албанаас болсон гэлээ. Продакшн надад их хэмжээний мөнгө өгөөд хаслаа. Учир гэвэл эмч өвдгөнд хийсэн мэс засал дахин бүжиглэж болохгүй нөхцөлд орсон гэж хэлсэн юм.

Тэгж би асар их хүсэж байсан том зорилгоо орхисон. Бүх зүйл сүйрсэн нь тэр байлаа. Миний амьдрал, миний мөрөөдөл... Би бүгдийг орхихыг хүссэн.

---

Би: Гэхдээ багшаа! Яагаад тэд гэнэт шийдвэрээ өөрчилж байгаа юм бэ!? Та хэлсэн шүү дээ! Надад тэр боломжийг өгсөн!

Багш юу ч дуугарсангүй. Тэр урагш явсаар өрөөнийхөө хаалгыг нүдний минь өмнө савчихлаа.

Уйлахад дэндүү эрт байна. Ирэх жилийн хавар болох гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулах эрхийг надад олгосон. Тэгсэн хэрнээ одоо ингээд буцаагаад авах нь байж боломгүй зүйл.

Учрыг нь олох хэрэгтэй. Миний хүсэл. Миний мөрөөдөл гэж байна. Доош хүчтэйгээр нуран унасныхаа дараа аажмаар мөлхсөөр өдийг хүрсэн. Дахиж орхиж чадахгүй. Дахиад бууж өгөхийг хүсэхгүй байна.

Бэмбэм: Юу гэж байна? Тэр юм хэлсэн үү?

Би: Үгүй ээ. Өнөөдрийн байж боломгүй зүйлээ тэр тайлбарлах гэж оролдсон ч үгүй.

Бэмбэм: Яагаад өөр оюутанд эрхийг шилжүүлэх болсон гэж бодож байна?

Би: Харин л дээ. Мэдэхгүй юм. Би хангалттай чадварлаг. Тэдэнд тэгэх шалтгаан байхгүй шүү дээ.

Бэмбэм толгой базлаад "Бүр уур хүрчихлээ! Болдог бол багшийг зад зодох юмсан."

Би: Би ч бас тэгэхийг хүсэж байна. Гэхдээ эхлээд учрыг нь олох ёстой. Тэр болтол тэвчээртэй хүлээнэ.

12 сар дуусах дөхөж байлаа. Өнөөдөр миний азгүйдэл над дээр эргээд ирсэн. Магадгүй өөрийн сахиус, өөрийн Сэүнээс зайгаа барьсан болохоор тэгж байгаа юм уу? Үгүй ээ. Утгагүй сонсогдож байна.

2 өдрийн өмнө тохиосон. Сэүний сэтгэл санааг өргөх гээд эмнэлэг рүү дагуулж явсан ч тэр алга болчихсон. Сун Мисүгээс дуудлага ирээд би Сэүний төлөө юуг ч хийж чадах бэлтгэлтэй хэлсэн газар луу нь очсон.

Гэтэл...

"Хээе! Лиса!"

Миний бодлыг таслан нэрээр минь дуудах хэн нэгэн. Сургуулийн хашаанаас гарах гээд алхаж явахад Шиүмин ах таарсан нь энэ байлаа.

Би: Ахаа! Сайн уу?

Шиүмин ах инээмсэглэн холоос даллаж байгаад хажуудаа байсан Сэүнийг дагуулаад над дээр гүйн ирлээ.

Шиүмин: Бид бэлтгэлээ тарчихсан, одоо сургуулиас гарах гэж байна. Харин чи?

Би: Би ч бас.

Шиүмин: Хамтдаа хооллох уу? Бид их өлсөөд байгаа юм л даа.

Миний анхаарал ахын ярианд бус над руу нүд салгахгүй ширтэх Сэүн дээр тогтоно. Түүнтэй хамт баймааргүй байна. Хамт хооллох нь бүү хэл цуг зогсоход хүртэл муухай юм.

Би: Үгүй дээ. Би шууд явах ёстой. Бэмбэмийг гарч ирэхээр хамт харина гээд тохирчихсон.

Шиүмин: Тийм байх нь ээ. За тэгвэл ойлголоо. Сайхан амттай үхрийн махаар би дайлах гэж байсан юмсан. Харамсалтай юмаа.

"Үхрийн мах гэнээ!?"

Хажуунаас Бэмбэм чанга дуугарсаар ороод ирлээ. Үнэхээр өлөн хүн шүү.

Шиүмин: Тхх. Солонгос үхрийн махны амт ч тоглоом биш шүү! Чи мэдэх байлгүй дээ.

Бэмбэм инээд алдан: Мэдээж бид явнаа.

Би: Юу!? Үгүй ээ! Би явахгүй.

Бэмбэм над руу сэмхэн ойртоод "Чамд муухай өдөр байсныг ойлгож байнаа. Гэхдээ хоол ямар буруутай юм бэ? Хэцүү зүйлийг давахын тулд гэдсээ хагартал ид гэсэн үг байдаг байхаа." гэлээ.

Би: Мэдээж тийм үг байхгүй. Би явахгүй болохоор-

Шиүмин: Тэгэхээр та хоёр ч бас явна гэнээ? Тэгвэл явцгаая!

Хичнээн хүсэхгүй байсан ч тэдэнтэй хамт нэг ширээн дээр суугаад мах шарагдахыг харж байлаа.

Бэмбэм золиг хэдхэн хундага сөжү уусан байж хэдийн хэл ам нь ойлгогдохгүй болчихож. Хурдхан эндээс явах юмсан. У Сэүний надаас харцаа салгахгүй байгаа нь үнэхээр тухгүй байна.

Шиүмин: За тэгвэл бүгдээрээ дахиад тулгацгаая! Миний хувьд үнэхээр баяртай өдөр байсан болохоор та хэдийг дайлж байгаа юмаа!

Ахын хувьд гайхалтай өрнөжээ. Харин надад үнэхээр мартахыг хүсмээр өдөр байсан.

Ингэж бодоход л тэвчишгүй болж, сөжүнээс хэд хэд дарааллан ууж орхилоо.

Бэмбэм: Өнөөдөр баярын өдөр юм уу? Аан! Эсвэл таны найз бүсгүй баяртай мэдээ дуулгажээ дээ!

Шиүмин инээмсэглээд хажуудаа суух Сэүний мөрөөр тэвэрч авлаа.

Шиүмин: Өнөөдөр Сэүн улсын тэмцээнд оролцох шийд гаргасан. Ганц надад ч биш, манай багийнханд баяр хөөр болсон өдөр байгаа юм.

Үүнийг сонссон Сэүн өөртөө хундаглаад нэг амьсгаагаар уугаа харагдав.

Тэгэхээр эцэст нь Сэүн тэмцээндээ орохоор болжээ. Ашгүй дээ. Биш ээ! Надад хамаагүй асуудал. Үнэндээ түүнийг амжилттай байгааг харах дургүй хүргэж байна.

Удаан суусны эцэст тэндээс гарцгааж, ах хэтэрхий их согтсон Бэмытэй хамт таксинд сууснаар би өнөөх дургүй хүрмээр амьтантай хоёул үлдсэн байлаа.

Сэүн рүү харахыг ч хүссэнгүй, шууд л гэр лүүгээ алхаж эхэллээ. Гэтэл тэр намайг тайван орхисонгүй хажууд минь хүрээд ирэв.

Би: Чамтай ярих юм байхгүй. Бас дахиж тайлбар сонсмооргүй байна.

Сэүн: Мэднээ.

Би: Чиний царайг харах төдийд бөөлжис цутгах болсон. Чамд хайргүй гэж байна. Тиймээс тайван орхи.

Сэүн: Наадахыг чинь ч гэсэн мэднэ.

Би: Чи бол энэ дэлхийн хамгийн өөдгүй залуу. Чамайг юу ч гэсэн би өршөөхгүй. Бас дахиж таарахыг ч хүсэхгүй байна.

Сэүн: Ойлголоо.

Тэр хэт дуулгавартай байгаад байгаа нь дургүйг минь хүргэж Сэүн рүү хараад "Чи одоо юу вэ!? Яагаад уур хүргээд байгаа юм!" гэж ориллоо.

Сэүн санаа алдан: Маш олон удаа эдгээрийг хэлсэн болохоор чинь хүлээн зөвшөөрч байна. Уурыг чинь хүргэсэнд уучлаарай.

Би: Хүлээн зөвшөөрөх? Тэгэхээр... Ч-Чи хүлээн зөвшөөрч байгаа юм уу!?

Түүнээс ийн асуухдаа би уйлж байсан. Сэүн хэлэх үггүй болж надад хүрэх гэхэд нь би хойш ухарлаа.

Би: Эцэст нь хүлээн зөвшөөрчээ. Намайг хуурсан гэдгээ.

Сэүн: Үгүй ээ. Би хуураагүй. Зүгээр л... Лиса, чи согтсон байна. Би хүргэж өгөх болохоор-

Би: Согтсон байсан ч болоосой! Даанч хичнээн ихээр уусан согтохгүй бололтой. Архи надад үйлчлэхгүй байна. Яагаад гэж үү? Чамаас болсон! Чамаас болсон гэж байна өөдгүй н*вшоо!! Миний итгэлийг алдахгүй гээ биз дээ!!? Муу худалч!!!

Түүний цээжийг чангаар нүдэж, Сөүлийн нэгэн гудманд хэнээс ч ичих юмгүйгээр уйлж байлаа. Сэүн огт эсэргүүцэхгүй надад цохиулах бөгөөд нилээд удсаны дараа би цуцан гараа доош буулгав. Тэр үед Сэүн намайг өөр лүүгээ татаад тэврэн авлаа.

Магад би өчүүхэн жаахан согтсон ч байж болно. Яагаад түүнд тэврүүлэх ийм халуун дулаан байгаа юм бол? Яагаад түүний энэ үйлдлийг л маш ихээр хүлээж байсан юм шиг санагдаад байна вэ?

У Сэүн. Чи надад юу хийчихсэн юм? Хичнээн хатуу шийдийг гаргаж байж чамайг өөрөөсөө түлхэж чадах юм бэ?

Сэүний нуруун дээр үүрүүлээд явахад хүйтэн өвөл надад халуун зун шиг санагдсан. Түүний үнэр, түүний яриа, түүний дулаан... Сэүний гэх бүх зүйлс надад асар их тайвшралыг мэдрүүлэх нь хачирхалтай.

Би: Чиний хэлсэн үнэн гэж үү?

Сэүн: Тийм ээ. 2 өдрийн өмнө ч гэсэн би бүгдийг үнэн хэлсэн.

Би: Би яагаад чамд итгээгүй юм бол?

Сэүн: Тийм нөхцөлийг харсан хэнд ч итгэхэд хэцүү байх.

Би: Тийм байх нь ээ. Гэхдээ... Бурхан минь. Би үнэхээр согтчихсон юм шиг байна.

Сэүн: Ирчихлээ.

Ягаан байшин нүдний минь өмнө харагдав ч түүнээс холдохыг хүсэхгүй байх шиг улам чангаар хүзүүнээс нь тэврэнэ. Тэрийг ойлгосон гэмээр Сэүн "Чи орох хэрэгтэй. Бид маргааш дахин ярилцана. Тиймээс бүү санаа зов."

Түүний үгэнд ороод доош буулаа. Сэүн рүү харан нэг удаа инээмсэглээд цааш эргэвэл тэр "Чамтай хамт байж чадаагүй 2 өдөр миний хувьд 200 жил шиг л удаан байсан. Намайг ойлгохгүй бол яах вэ? Над дээр эргэж ирэхийг хүсэхгүй бол яах бол гээд. Би их зүйлсийг бодсон. Тэгээд айсан. Дахиад чам дээр очвол намайг хөөх болохоор би хулчгар зан гаргасан. Оройтож ирсэнд уучлаарай. Тийм байдлаар муухай зүйл харуулсанд... Намайг үнэхээр уучлаарай Лиса." хэмээв.

Түүний үгсийг сонсоод би эргэж хараагүй ээ. Нулимсаа арчиж аваад дотогш орсон юм.

Чэёон байхгүй байшин. Яг л эзгүй мэт хоосон оргино. Би нилээд согтсон байсан болохоор шууд л ор луугаа явлаа.

Намайг хэвтэж байхад Жисү эгч орж ирээд "Аа шарсан тахиа гэж! Энэ гэр орон ч бүр авах юмгүй болжээ." гэв.

Би: Танд юу хэрэгтэй юм бэ? Би унтах гэж байна эгчээ.

Жисү: Итгэмээргүй юм шүү. Хэзээдээ бага дүү маань архи уудаг том хүн болчихсон юм бол?

Би: Эгчээ. Гуйя. Би ганцаараа байхыг хүсэж байна.

Жисү: Чадахгүй нь дээ. Жисү уйдаад хэн нэгэнтэй ярихыг хүсэж байна! Эхнэр минь ном уншиж байгаа. Намайг ойртвол ална гэсэн. Тэгээд би яах ч аргагүй чамайг оролдож байгаа юм. Түүнээс биш би чамайг тоохчгүй.

Би: Ямар их юм ярьдаг юм бэ? Эгчэээ!!! Яв л яв гэж байна! Би танд эх хэлээр чинь хэлээд байна!

Жисү: Аиш интернэт нь тасармар гэж. Яасан өөдгүй золиг бэ!? Би явлаа мэдэв үү явлаа!

Би: За баяртай!!!

Жисү: Гэхдээ байнаа! Би чамаас эгч шүү!

Би: Хонн! Би тэгвэл таниас өндөр!

-

Жисү: Вуах! Энэ амт, чанар, үнэр!! Аргагүй л Жэннигийн гарын хоол гэж азарга юмаа!

Жэнни эгч хачин царайлаад "Та сүүлийн үед их эвдрээд байгаа шүү. Ямар хачин яриатай болоод байгаагаа мэдэх үү?"

Жисү: Би угаасаа л ийм байсан. Тэгж ярьвал анх би хэлд орохдоо юу гэж хэлж байсныг мэдэх үү? Би та хэдэд ярьж байгаагүй билүү? Ёстой нэг! Мартчихсан бололтой. Тэгэхээр байнаа. Ээж минь надад хэлж байсан юм. Тэр үед би...

(Үргэлжлэлийг Ori-гоос. Жич: Зохиол дуусах дөхөөд байхад хэт их яриад байсан тул...)

Жисү: Өө за! Миний яриаг хүртэл хасаж байна уу!? Энэ Индра бүр арай арай.

(Уучилж өршөө 4D хүн гуай. Хэхэхэ...)

Би: Би явлаа. Өнөөдөр эрт очиж багштайгаа ярилцах хэрэгтэй.

Жисү: Хөөе! Бид миний анх юу гэж хэлж хэлд орсон тухай сонсоогүй байна шүү дээ!

Жэнни: Хамт гаръя. Түүнтэй хоёулхнаа байвал би хүн амины хэрэгтэн болох шинжтэй.

Жисү: Юу вэ! Би гомдолтой байна! Та хоёр гараад үзээрэй! Би том эгч чинь шүү! Үгэнд ор моньдууд минь!!!

Эгчийн орилооныг сонссон бид гялс гарцгаав. Яг балрах дөхлөө шүү.

Багшийн өрөөний гадаа сахиж сууж байгаад хүрч ирэх үед нь барьж авна. Тэгээд яг юу болсон тухай хэлүүлнэ. Би Лиса юм шүү! Намайг дутуу үнэлэх хэрэггүй!!

Төлөвлөсөн ёсоор багш удсангүй ирлээ. Түүний барааг хараад хорон санаатны инээдээр инээгээд түр нуугдав.

Гэтэл байж боломгүйгээр "Лиса? Чи энэ том хиймэл ургамлын ард юу хийж байгаа юм бэ?" гэх гайхсан Сэүний чанга хоолой хамаг юм будлиулаад хаячихлаа.

Багш хоолойгоо чангаар засаад "Надад ярих зүйл байхгүй. Тэгж ойлго. Хичээлдээ явж бэлдэхгүй хүнийг нууцаар ажна гэнээ! Хүмүүжилгүй золиг!" гээд л надад уурлаж гарлаа.

Багшийг айлгах биш өөрөө айснаар өндөрлөх шив. Сэүн толгойгоо маажин "Сая юу болчихов?" гэхэд нь би "Чи дууссан. Өнөөдөр чи үхнэ!" гээд чирээд аваад явлаа.

Сэүн: Яа! Яаая л даа! Миний чих тасрах нь байна!

Түүнийг гадаа гартлаа чихдэж авч явсан юм. Сэүн хүн л юм хойно ёолж би ч тавив.

Би: Чам шиг тэнэгийг өмнө нь харж ч байсангүй!

Сэүн: Тиймээ. Би дахиад тайлбарлая. Тэгэхээр Мисү байнаа.

Би: Чи бол мэдрэмж муутай бас мэдрэл муутай!

Сэүн: Юу? О.О

Би: Тэр муу өвгөнийг яагаад шийдвэрээ цуцалсан тухай хэлэхээс өөр аргагүй байдалд оруулах гэж байтал чи гарч ирээд гай болчихлоо!

Сэүн: Юу?

Би: Бүр уур хүрчихлээ! Гэмээ цайруулаад уух юм авч өг!

Сэүн өмнө нь байгаагүйгээрээ дуулгавартай болчихсон хэдхэн минутад уух юм авчран өгөв.

Би: Галзуу юм гээч! Өвлийн хүйтэнд мөстэй ундаа!?

Сэүн: Мөхөс миний амыг өршөө. Би гялс өөр юм аваад ирье!

Түүнийг халуун кофе өгөхөд нь би амсаж үзээд ярвайн "Энэ чинь яасан чихэрлэг юм бэ!? Яаж уух юм!" гээд муухай аашлав.

Гэтэл Сэүн хэвийн температуртай, чихэр, давс гээд бүх юм нь яг таг таарсан өөлөх ч зүйлгүй, бүр яг өндөг багш шиг тийм уух зүйл аваад ирэв.

Сэүн: За! Одоо уу! Яг одоо нүдэн дээр минь уугаад аль!

Би: Үгүй ээ. Юм уумааргүй санагдчихлаа.

Сэүн: Юу!!! Одоо болсон чинь уухыг хүсэхгүй байна гэнээ!?

Би: Байз. Сая өөрөө чанга дуугарсан уу? Над руу юу? У Сэүн үү!?

Сэүн хоолойгоо засан: Үгүй ээ! Юу яриад байнаа? Энэ хүн чинь үнэхээр хөгжилтэй юмаа. Мэдээж би юу гэж ийм хөөрхөн, ухаалаг бүсгүй рүү орилох юм бэ? Би тэгж чадахгүй ээ! Сая хоолой сөөгөөд л тэр.

Би: Хмм. Таалагдахаа байчихлаа. Би чамайг бүрэн гүйцэт уучлаагүй байгаа. Тиймээс баяртай!

Намайг явах гэхэд Сэүн "Түр хүлээж байгаач!" гэлээ. Түүн рүү гайхан эргэхэд Сэүн хүйтэн газар дээр нэг хөлөөрөө өвдөглөөд халааснаасаа нэг зүйл гаргаад ирэв.

Би: Энэ чинь?

Сэүн: Тийм ээ. Би уучлалт гуйж бас... Б-Бас..

Би: З-За?

Сэүн: Тэр нөгөө... Бас...

Би: Бас бас л гээл байх юм! Наад бөгжөөрөө яах гэж байгаа юм гэж байна!

Сэүн: Аиш! Жаахан хүлээ л дээ! Хэлэх гэж байхад таслаад байх юм!

Би: Хүүш загиначих юм байна л даа! Яасан ч байсан явлаа за! Юу вэ энэ муу чинь одоо!!

Зөрүүдлэн хурдтай алхахад Сэүн гарнаас чангаан хүчээр шахуу өнөөх бөгжөө гарт зүүлгэв. Миний инээд хүрч байсан ч худлаагаасаа нухацтай царайлах гэж хичээж байлаа.

Би: Юу вэ энэ чинь? Юу гэж ойлгох уу? Гэмээ цайруулаад үнэтэй бөгж өгч, үүнийг ломбардад хийгээд их мөнгөтэй бол гэж байгаа юм уу?

Сэүн тод нүдлэн "Тийм биш ээ! Яасан ч тэгж болохгүй шүү!"

Би: Тэгээд үүгээр чинь би юу хийх юм бэ? Зарж ч болохгүй. Идэж ч болохгүй.

Сэүн: Гартаа байнга зүүгээд харах бүртээ намайг бодож бай гээд өгч байгаа юм.

Би: Чамайг бодох? Тэгвэл шал хэрэггүй эд байна. Нуль дарамт.

Сэүн: Тэгээд бас наадах чинь нөгөө...

Би: Би сонсохгүй байна. Чангаар хэл.

Сэүн: Чамайг надтай албан ёсоор... Нөгөө... Албан ёсоор гуйгаагүй юм шиг санагдаад. Тэгээд надтай... Үерхээч гэх гэсэн юм. /шивнэх/

Би: Өвөл болчхоод байхад хүртэл ялаанууд байгаа байх нь ээ. Сайн сонссонгүй. Юу гэчих вэ?

Сэүн үсээ сэгсийлгэж ирээд л ихээр сандраад "Үерхээчээ гэсэн юм." гэхэд нь би "Энэ ялаа үнэхээр салж өгөхгүй юмаа. Яахаараа энэ хавиар эргэлдээд байдаг байнаа?"

Сэүн: Аишш! Золиг минь үерхэх юм уу үгүй юм уу!!

Би: Юу!? Бас л сонссонгүй.

Сэүн: НАДТАЙ ҮЕРХЭЭЧ ЛАЛИСА!!!!!

Энэ галзуу чинь!? Түүний энэ чарлахыг Донук их сугууль тэр даяараа сонсох нь байна!

Сэүний амыг гялс дараад "Яаж байгаа юм бэ!? Галзуураа юу!" гэхэд тэр надаас холдоод "Дахиад орилох юм уу? Одоо сонсож байгаа биз дээ? БИ ЧАМД ХАЙРТАЙ ЛИСА!!! МИНИЙ ЭМЭГТЭЙ БОЛООЧ!!!"

Түүнийг тэнэг хүн шиг хоолойнхоо хөвчийг таслах шахам чангаар орилохыг хараад инээж байлаа. Тэр үед Сэүн болихыг хүссэнгүй дахин дахин давтан бүгдийн чихэнд хүрмээр чангаар надад сэтгэлээ илчилсэн юм.

-

"Чэёоныгаа санаж байна. Хамт дөрвүүлээ суугаад хоолломоор байна."

Би: Чэёон... За байз. Би нэг чухал юмыг мартчихсан юм шиг байх юм.

Жэнни: Ойлгож байнаа. Гэхдээ удахгүй тэр эргээд ирнэ дээ.

Би: Сонин юм даа. Юу билээ?

Хоолны ширээний ард Чэёоны нэр гарахад би нэг л бодолд автаад ирлээ. Яах аргагүй нэг зүйлийг мартчихсан бололтой.

Би: Ангийнхаа хаалгыг түгжсэн, шүдээ угаахаа мартаагүй, Бэмбэмд өнөөдрийн сүүлчийн шанаадалтыг нь өгсөн... Юу мартчихав аа?

За байз. Сайн бод бод бод! Чухал зүйл? Юу юм болоо? Энүүхэнд л байгаад байх юм даа.

Би өөрт эвтэйхнээр суугаад хоолоо идэнгээ "Хөөе хоёроо, миний бодлыг уншаад мартсан юмыг минь хэлээд өгөхгүй биз? Тэгэхгүй-" гээд үгээ гүйцээхийн даваан дээр хоёр эгч нэгэн зэрэг "Битгий хуцаад бай! Бид хоёр уянгалж байна!" гэлээ.

Би: О.О Айн?

Жисү: Ёстой нэг! Хөлдүү царайлаад юугаа ч яриад байгаа юм!

Жэнни: Бид хоёр Чэёоны тухай ярьж байна тэгэх үү!?

Тэд юм ярьсан юм уу? Байзаарай... Нээрээ тийм шүү дээ!!!!

Эцэст нь нэг юм саналаа! Одоо яах вэ!? Цаг нь бүр тулчихлаа. Би Чэёонд амласан!! Гэтэл тэрийгээ мартчихаж!!!

Би: Нээрээ тийм шдээ!!! Би гацуур олох хэрэгтэй! Маш томыг!!

Жэнни эгчийн хийж өгсөн аугаа хоолноос хэд халбагадаж аваад гадагш гаран гүйлээ.

Хамгийн түрүүнд олон үгтэй Бэмы руу залгалаа. Тэр утсаа авахдаа их уртаар эвшээлгээд дараа нь хэхэрсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Үнэхээр заваан.

Бэмбэм: Яасан? Юу хэрэгтэй юм? Намайг дутуу цохичихсон байна уу!?

Би: Гүйцэд цохисон л доо. Гуйх юм гараад.

Бэмбэм: Гуйлт? Хэр том?

Би: Нилээн том шүү. Миний найз Чэёон байгаа биз. Тэр оны сүүлийн өдөр нэг жаалд бэлэг барих гэж байгаа юм. Гэтэл 10 хүрэхгүй өдөр үлдээд байхад... Байна уу?

Бэмбэм тэр золиг өөрийн хоолойгоо нарийсгаж байгаад "Уучлаарай. Таны залгасан дугаар сүлжээнээс салсан байна. Та дараа дахин залгана уу." гэлээ.

Би: За яахав. Чи ингэж байна уу? Сайхан мурих арга сураа шив. Яасан бэ? Яагаад англиар хэлдгийг нь ч бас хэлэхгүй байгаа юм?

Бэмбэм: Солонгост ч бас араас нь англиар хэлдэг билүү? Oh! Sheet!

Би: Чи үхсэн. Маргааш сургууль дээр ирэхээрээ шууд үхнэ. Тэгж ойлго.

Бэмбэм рүү залгаж байдаг би ч тэнэг байна шүү. Хмм. Тэгэхээр өөр хэн байх билээ?

"Гартаа байнга зүүгээд харах бүртээ намайг бодож бай гээд өгч байгаа юм."

Бинго! Нээрээ л энэ бөгжийг харсан чинь санаанд орж байна шүү.

Би: Аан байна уу Сэүнаа? Чи харьж амжаагүй байгаа биз дээ?

Түүнтэй хамт тухтай кафе ороод өөд өөдөөсөө харан суулаа.

Сэүн инээмсэглээд гарнаас минь атган авч "Саяхан салцгаасан хэрнээ дуудаж байдаг. Намайг үнэхээр их санаа юу?" гээд нялуун хоолойгоор асуув.

Шууд л "Гуйх юм байна." гэж хэлж чадсангүй, нөгөө гараараа давхарлан хүрээд "Тиймээ. Маш их санаад. Харахгүй л бол болохгүй байсан учраас дуудсан юм."

Сэүн баярлаж байгаа нь илт харагдана. Тэр үед худлаа инээд алдахад Сэүн босож ирээд хацар дээр минь үнсэж аваад буцаад суулаа.

Сэүн: Юу авах уу? Гадаа хүйтэн байгаа юм чинь халуун шоколад яаж байна?

Би: За тэгье дээ.

Сэүн: За. Би аваад ирье.

Аишш! Яах вэ? Ийм хөөрхөн байхад нь тийм зүйл гуйх онцгүй юмаа. Зүгээр больдог ч юм уу? Үгүй ээ! Тэгвэл Чэёон маань гомдоно. Түүнд хэцүү зүйлс их болсон байхад яаж олж чадаагүй гэх билээ.

Сэүн: За май. Халуун шүү. Болгоомжтой байгаарай.

Би: Аан за!

Аягийг амандаа ойртуулж ч амжаагүй байтал Сэүн "Ерөөсөө болохгүй нь ээ. Би үлээгээд өгье. Алив." гээд гарнаас минь аваад аажуухан үлээж байлаа.

Сэүн: За болчихлоо. Одоо амсаад үз.

Би: За.

Түүний энэ их халамж миний эргэлзээг бүрмөсөн үгүй хийсэн юм. Ер нь яагаад анхнаасаа түүнд эргэлзсэнээ ч ойлгохгүй байна. Бүгд Мисүгээс болсон байхад. Сэүнд буруу зүйл байхгүй гэдгийг сонссон хэрнээ. Би үнэхээр тэнэг байж.

Одооноос зөвхөн түүнд л итгэе. Түүнд бүрэн дүүрэн өөрийн итгэл, сэтгэлийг өгнө. Дахиж хэзээ ч алдахгүйгээр. Тийм ихээр хайрлая.

Би: Хайраа!

Сэүн утсаа оролдож байснаа над руу огцом том нүдлээн хараад "Юу гэсэн бэ?"

Би: Хайраа гэж байна. Хайраа~

Сэүн: Хоо! Чамаас бас ийм эмэгтэйлэг хоолой гардаг байсан юм уу?

Тэвч. Тэвчих хэрэгтэй. Юм гуйх гэж байж энэ зэргийг чадна.

Би: Мэдээж шүү дээ. Миний хайр үнэхээр ухаалаг, дэндүү сайхан залуу юм. Чамтай учирсан өөртөө хүртэл атаархчихлаа.

Сэүн: Юу вэ? Хүн ичээгээд. Бидний тусдаа байсан 2 өдөр үнэндээ их нөлөө үзүүлжээ. Чамайг хүртэл ийм үгс хэлүүлээд! Бүр таалагдчихлаа. Дахиад хэсэг тусдаа байх уу? Тэгвэл бүр алаад өгөх юм биш үү?

Яагаад ийм дэбил байдаг байнаа...

Би: Юу яриад байгаа юм бэ? Хайрааа~ Би чинь хэзээ ч чамдаа хатуу үг хэлж үзээгүй шүү дээ.

Сэүн: Харин ч нэг үзсэн дээ. Өнөөдөр л гэхэд бүх сургуулийнхан сонсмоор чангаар орилуулсан байж.

Би: Тэр чинь! Биш ээ. Тэр байнаа, хайраа. Чи өөрөө л хүссэндээ тэгсэн шүү дээ.

Сэүн: Их өвөрмөц байсан ч гэлээ хэн тэгэхийг хүсэх юм бэ?

Би: Чи хүсээ биз дээ!?

Сэүн: Үгүй шдээ. Чи л өөрөө сонсохгүй байна гээд албаар цагаан хоолой барьчихсан мэтээр чанга ориулуулахыг хүсээд байсан биз дээ?

Би: За зүгээр байгаарай! Энэ муу чинь юу юу гэнээ!

Сэүн: Нээрээ тэгсэн юм чинь!

Би: Би чамайг албаар тэгж орилуулах гээд нээх зүтгээд, аргаа барсандаа ялаа энэ тэр гэж худлаа бураад, олон юм ярьж, янз бүр болсон юм бол байхгүй.

Сэүн: За да заа. Хайраа~

Би: Үүбс! Бүр мартах дөхлөө. Хайрааа~ Хоёулаа хайч, чулуу, даавуу тоглоцгооё. Ялсан нэгнийхээ хүслийг биелүүлнэ шүү.

Сэүн: Гэнэт юу вэ?

Би: Зүгээр л. Сонирхолтой биш гэж үү?

Сэүн гар хуруугаа дуугарган биеэ халаагаад "Ах нь энэ тоглоомд хэтэрхий сайн шүү. Уйлахдаа бэлдэж байгаарай." гэлээ.

Би эгдүүтэй хоолойгоор: За~ Гэхдээ убба!

Сэүн: Убба!? Аишш! Зүрхний донор эртхэн хайх хэрэгтэй болох нь ээ! Зүрх минь дийлэхгүй бололтой.

Би: Убба. Та даавуу гаргаарай. Би хайч гаргах болохоор. Да ду? (За юу гэдгээ ингэж хэлээ хазаж хэлсэн болно. Тэгээд бас зайл зайл бүх хосууд шатаасай 😜)

Сэүн: Зальтай эмэгтэй. Ингэх гээд байж л дээ! (ಥ ̯ ಥ)

-

Би: Тэгэхээр энд чи нөгөө хэн билээ тэр ахтайгаа хамт амьдардаг байх нь ээ.

Сэүн: Пэгхэ. Яагаав нөгөө ярьж чаддаггүй.

Би: Аан тийм! Нэрийг нь мартчихсан байна.

Сэүн: Тэр ярьдаггүй ч гэсэн ойлгоно. Бас их хашир хүн. Гэхдээ сайн найрч чадвал титаник дээр гардаг алмазтай бөгжийг ч олж чадах байх шүү.

Би: За! Би чаднаа!! Хүн болгон л шар айраг уух дуртай байдаг шүү дээ! Бас эдгээр амттанаар урхидах болно.

Сэүн: За. Орцгооё!

Сэүний ард наалдан дотогш орлоо. Энгийн 2 өрөө орон сууц байх бөгөөд Сэүний амьдардаг газар анх удаа ирж байгаа надад их сонирхолтой байлаа.

"Хөөх! У Сэүн! Чи амьд байсан юм уу!!!"

Ярьдаггүй хүн ярих? Биш ээ! Энэ чинь эмэгтэй хүн!?

Сэүн: Юра эгч энд юу хийж байгаа юм бэ?

Юра: Юу хийх гэнээ? Бид гэр бүлээс ялгаагүй улсууд юмсан.

Сэүн: Хамтлаг тарах үед өөрөө хулчийж алга болоод тэр үеэс хойш харагдаагүй. Тэгсэн байж бас гэр бүл гэнэ шүү.

Юра: Тэр тухай сөхөх хэрэггүй. Би үнэхээр эвлэрч чадахгүй байсан хэрэг. Тэгээд л гүйцээ. Ингэхэд бид Чанниг яаж ийшээ авчрах вэ гээд л арга заль сэдээд байж байлаа. Тэр саяхан нөгөө уулздаг эмэгтэй нь хүнд бэртсэнээс болоод аймар сэтгэлээр уначихсан байгаа гэсэн.

Тэр арай Чэёоны тухай ярьж байна уу?

Юра: Хүүе! Чиний ард байгаа хүн? Нэг л танил байх чинь.

Сэүн намайг дахиж нуугдаж байхыг зөвшөөрсөнгүй гарнаас минь хөтлөөд "Албан ёсоор танилцуулъя. Миний хайртай хүн. Одоо бол найз бүсгүй минь болсон. Түүнийг Лалиса Манабон гэдэг." хэмээн зоригтойгоор хэллээ.

Юра, Пэгхэ гэх хоёр найз нь ихэд гайхсан бололтой. Хэсэг чимээгүй байсны дараа Юра чангаар инээд алдаад "Энэ удаад хэр удаан? Арай 2 долоо хоног? Биш ээ. Их л удаж 1 сар уу?" гээд нэг л дургүй хүрмээр хэлэв.

Би түүнтэй зохицохгүй гэдгээ сайн мэдэж байна. Юра шиг хүнийг эгч гэж хүндлэх ч хүсэл алга. Бодсоноо шууд хэлчихдэг тийм хүн... Бусдын сэтгэлд сэв суулгахаас өөр зүйлгүй.

Сэүн: Бүдүүлэг байна шүү. Түүнийг хүндэлж харьц гэх байна. Хамт байх хугацаа гэвэл...

Сэүн над руу харлаа. Түүний хариулт сонин байна. Үнэхээр хэр урт удаан юм? Бидний хайр?

Сэүн инээмсэглээд "100 жил. Үгүй ээ. Болдог бол 1000 жил хамт баймаар байна. Бидний сэтгэлийн хугацаа бол үүрд." гэлээ. Үүнийг нь дуулсан би Сэүний гараар тэврээд Юра луу бардам харав.

Юра: Ойлголоо доо хайрын бялзуухай нар минь. Тоглож байхад үнэхээр хүндээр хүлээж авцгаах юмаа. Гэнэт найз бүсгүйгээ авчирсан шалтгаан байгаа л байлгүй.

Сэүн: Өө тийм. Эхлээд сууцгаая. Лиса маань та хоёрт зориулаад юмнууд авчирсан.

Жижиг ширээг тойрон суусны дараа тэдэнд авсан зүйлсээ өглөө.

Юра: Юу вэ? Газрын самар орсон юм уу? Би харшилтай юм байна.

Би: Өө! Би мэдсэнгүй.

Сэүн: Хэзээ харшилтай болчихсон юм? Худлаа яриад байна уу?

Юра: Ийм юмаар худлаа ярьж яах юм. Заза. Та хэд зугаач. Би явж усанд орлоо.

Би: Юу? Хоёулхнаа амьдардаг эрчүүдийн гэрт хүрч ирээд шууд усанд орчихдог юм уу?

Юра: Манай ус тасарчихсан. Сайхан халуун усанд суумаар байна шдээ!

Би: Гэхдээ энэ арай биш ээ!

Сэүн: Ингэж бишээ. Та одоо анх удаа шар айраг уух гэж байгаа биш дээ!

Пэгхэ: /хөмсгөө зангидах/

Би: Би онгойлгоод өгье!

Пэгхэ ахаас оноо авчих санаатай Сэүний гараас булааж аваад эрчиндээ шууд л амсарт нь хүрээд татаж орхисон. Сэүн сануулах гэсэн ч би дэндүү хурдтай байсан юм.

Пэгхэ ахын царай, нүүр, үс гээд бүхий л хэсэг рүү нь хэт их сэгсрээд хөөрсөн шар айраг цацарлаа. Сэүн бид хоёр хэлэх үггүй болж, Пэгхэ ах ч угаасаа юм дуугардаггүй болохоор үнэхээрийн эвгүй нөхцөл үүсээд байлаа.

Пэгхэ ахыг дээш босоход нь алчуур хайж байна гэдгийг ухаараад сандарсан би угаалгын өрөөний хаалгыг татаж, гай газар дороос гэгчээр түгжээ нь эвдэрсэн байж таарлаа. Шалдан Юрагын орилох чимээ ч бас намайг үнэхээр хэлэх үггүй болголоо.

Би: Уучлаарай! Би үнэндээ их азгүй хүн л дээ. Ойрд гайгүй байсан ч сая гэнэт сэдэрчих шиг боллоо.

Юра нойтон үсээ хатаангаа "Үнэхээр сонирхолтой хүн юмаа. Одоо л яагаад Сэүн чамд хайртайг ойлгож байх шиг байна."

Сэүн Пэгхэ ахын норсон үсэн дээр алчуур тавиад "Би шоолж инээмээр байна. Гэхдээ хүн чанар зулгаагаад болдоггүй ээ!" гэлээ.

Пэгхэ: Энэ арай хэтэрнээ!

Сэүн: Тхх. Үнэхээр инээдтэй байлаа.

Юра: Намайг үнэхээр шоконд оруулсан шүү. Сайн танихгүй хүнд шалдан биеэ харуулаад л.

Би: З-Зүгээр дээ! Их гоё биетэй юм байна лээ!!

Бид 3 ярьж дуусаад чимээгүй болцгоов. Тэгээд яг л нэг тархитай юм шиг нэгэн зэрэг "Тэр сая ярьсан уу!!?" хэмээн хэлцгээв.

Сэүн: Та ярьж чаддаг юм уу!?

Юра: 3 жилийн өмнөөс мэддэг байтал өнөөдөр анх удаа ам нээж байна!!

Би: Юу вэ? Үнэхээр үү!?

Пэгхэ толгой дохиод гүнзгий амьсгаа авлаа.

Пэгхэ: Б-Б-Би! Я... Я... Я-Ярьж чадддд... Чаддаггүй г-гэж х-х-х-хэлж бай... Б-байгаагүй!

Сэүн: Юу!? Ярьж чаддаггүй гэж хэлж байгаагүй гэнээ?

Юра: Тэглээ гээд өдийг хүртэл буруу ойлголт өгөөд! Ядаж бичээд ч болтугай хэлэхгүй яаж байгаа эргүү вэ!

Би: Одоо л ойлголоо. Тэр ээрч ярьдаг юм байна. Тэгээд өмнө нь ярих гэж оролдсон ч та хэд яриаг нь таслаад сонсож чадаагүй болохоор бууж өгсөн хэрэг!

Сэүн: Ниээ миний хайр ийм ухаантай!

Пэгхэ толгой дохиод "Я-Я-Яг з-зөв! Т... Т-Та нар... Т-т-тэв-в-чээргүй! Т-Тэнэг-гүүд!"

Сэүн: Вуаа! Үнэхээр шоконд орчихлоо.

Пэгхэ: Т-Тэгэх.... Т-Тэгэхээр! Н-Н-Надад х-х-хэлэх! З-Зөндөө юм бай... Б-Байна!

Бүгд: За!

Пэгхэ: Н-Намайг П-Пэгхэ биш! П-Пэг Х-Х-Хэнам г-гэдэг!

Юра: Бид нэрийг нь ч мэддэггүй байсан юм байна! Т.Т

Пэгхэ: Б-Б-Бас! Б-Б... Б-Би! 96 о-о-онд т-тө-өрсөн!

Сэүн: Айн ахаа? Та 96 онд хаана төөрч байсан юм бэ?

Юра, Би: Төөрсөн биш төрсөн гэж байна тэнэгээ!

Сэүн: Еэээ! Надаас өчнөөн дүү юм байна шүү дээ! Гэтэл би хэдэн жил түүнийг "ах" гэсэн гээч!?

Пэгхэ: М-М-М.... М-Мөн б-б-б-би....

Юра: Ёохх! Дараагийн хэлэх үгийг чинь хүлээсээр байгаад өмнөх хэлсэн үгийг чинь мартах нь байна.

Сэүн: Тийм шүү. Та амрах хэрэгтэй. Одоо болно ахаа. Биш ээ! Миний дүү?

Миний явах цаг болжээ. Пэгхэг үг дуугарахад хүргэсэн гэдэгт минь талархсан Юра надад гацуур олж өгнө гэж тохирлоо. Ингэснээр Чэёоныхаа хүсэлтийг биелүүлж чадахаар болсон юм.

Сэүн: Үнэхээр ашгүй дээ. Тийм ээ?

Би: Юра хэр их танайд очдог юм бэ?

Сэүн: Гэнэт юу вэ?

Би: Зүгээр л. Хэл л дээ.

Сэүн: Тийм ч их бишээ. Яасан?

Би: Юу ч биш дээ.

Юрагын нөгөө хоёр юу нь үнэхээр том. Би сая хараад маш их атаархаж, эсвэл дургүй хүрсэн шүү. Яахаараа тийм том!?

-

Шинэ жил болоход ердөө хэдхэн цаг л үлджээ. Сэүнтэй хамт маргааш гайхалтай сайхан болзоог төлөвлөсөн. Мөн бяцхан Бёлд Чэнн бэлгээ барих болно.

Маргаашийг тэсэн ядан хүлээж байна. Хэдхэн цаг л тэсээд цоо шинэ он гарах нь. Дахин нэг гайхалтай жил. Гэхдээ энэ удаад Сэүнтэй хамт байх болохоор улам их догдлом байна байх даа. Хүлээж чадахгүй нь ээ!!

Бэмбэм: Ирэх жил эмэгтэйлэг болсон байхыг.

Тэр дургүйг минь хүргэх гээд албаар ингэж хэлээд ёслов.

Би: Баярлалаа. Танд ч бас дараа жилдээ эрэгтэй болсон байхыг.

Түүнээс хэд дахин илүү доош ёслоод байтал тэр урвагнаад "Юу вэ! Би чамайг эмэгтэйлэг болсон байхыг гэснээс биш эрэгтэй гээгүй биз дээ!"

Би: Ёстой нэг. Ийм яршигтай хэрүүл өдөж байхаасаа залхаач ээ! Ийм хэрүүл хийдэг эр хүн гэж байх уу айн!?

Бэмбэм: Тэгсэн ч гэсэн! Энэ жил сургууль дээр байгаа сүүлийн өдөр байхад яаж намайг эмэгтэй гэж чадаж байнаа!

Би: Өөрөө охидын хамтлагт орохыг хүсдэг гээгүй билүү!?

Бэмбэм: Тэр чинь байнаа!

Биднийг маргалдаж байхад хэдийн тарсан ангид хэн нэгэн орж ирлээ. Хаалганы зүг хоёул харахад бидний мэдэх Мисү тэс ондоо болчихсон нааш ирж байв.

Тэр миний мэдэх хамгийн эмэгтэйлэг охин байсан. Гэхдээ тэр одоо үнэхээр загварлаг бас өөртөө итгэлтэй харагдаж байна? Хэдхэн өдрийн дотор ийм их өөрчлөгдсөн гэж үү!?

Түүнийг харахад л эвгүй санагдаж байна. Сун Мисү. Чи надад хүнд итгэж болохгүй гэдгийг ойлгуулсан шүү дээ. Тийм байж ямар нүүрээрээ энд дахиад ирж чадаж байнаа?

Бэмбэм: Чамайг сургуулиас гарсан гэж дуулсан юмсан. Гэтэл-

Мисү: Өг.

Тэр над руу гараа сунгаад ингэж хэлсэн. Сайн ойлгоогүй болохоор үг хэлж чадахгүй байтал Мисү дэгжин хар шилээ доош буулгаад над руу ширүүн харав.

Мисү: Хаврын үзэсгэлэнгийн тухай мэдээллүүд. Чамд байгаа биз дээ?

Бэмбэм: Юу? Энэ эмэгтэй чинь!

Би: Бэмы. Байж бай. Би яагаад тэрийг чамд өгөх ёстой билээ? Нэг л ойлгохгүй байна шүү.

Тэгэхэд Мисү яг л өөр хүн шиг хачинаар инээд алдаад "Яагаад гэнээ!? Азгүй амьтан минь. Сайн сонс. Би чам шиг гадаад хүнээс тэс өөр. Би энд төрж, өссөн. Бас чамаас илүү чадварлаг. Тэгээд тэд эрхийг надад шилжүүлсэн юм. Тиймээс одоо бичиг баримтууд, мэдээллүүд гээд бүгдийг нь өгөөдөх!"

Гадаад... Энэ үгээс залхаж гүйцлээ. Миний гадаад байгаа нь үнэхээр эдгээр хүмүүсийн уурыг хүргэдэг гэж үү? Өвдөж байна. Сэтгэл минь... Энэ үгнээс болоод.

-
-
-
-
Дахиад хоёрхон хэсэг.... 😭

Continue Reading

You'll Also Like

2.4K 207 37
Terlahir kembali di dunia Zongman yang berbahaya. Xia Chuanyou baru berusia tujuh belas tahun dan mengetahui bahwa dia telah berubah menjadi gadis pe...
1.1M 46.3K 52
Being a single dad is difficult. Being a Formula 1 driver is also tricky. Charles Leclerc is living both situations and it's hard, especially since h...
244K 7K 34
"Really? You strip yourself of your best defense- against me?" Diana chuckled. "My defense?" "They were yours." [Infinity War + Endgame + WANDAVISI...
94.1K 1.3K 57
Title 满级大佬穿回真千金/The full-level boss wears back to the real daughter Author 一江听月 Su Yu is a fast-traveling boss, and the system rewards her to choose...