👑 Our story 👑 |BLACKPINKxEXO

By whitebearindahouse

104K 10.7K 6.8K

Тэс ондоо хайрын түүхүүд... Дөрвөн удаа! 4 өөр амтыг нэг зохиолоос мэдрэнэ гэдэг содон биш гэж үү? Хагацашгүй... More

💙❤️💛💜
💙1💙 (Life is fun)
💙2💙
💙3💙
💙4💙
💙5💙
💙6💙
💙7💙
💙8💙
💙9💙
💙10💙
💙11💙
💙12💙
❤1❤ (Don't touch)
❤2❤
❤3❤
❤4❤
❤5❤
❤6❤
❤7❤
❤8❤
❤9❤
❤10❤
❤️11❤️
❤️12❤️
💛1💛 (Dream is impossible)
💛2💛
💛3💛
💛4💛
💛5💛
💛6💛
💛7💛
💛8💛
💛9💛
💛10💛
💛11💛
💛12💛
💜1💜 (I'm so special)
💜2💜
💜3💜
💜4💜
💜5💜
💜6💜
💜8💜
💜9💜
💜10💜
💜11💜
💜12💜
Инээмээр байвал ороод ир. ^^
Инээлгэнэ гэж бодож байгаа. :*
Come back?

💜7💜

1.5K 181 234
By whitebearindahouse

Би гол дүр шиг байхыг хүссэн. Хорвоо ертөнц ганц надаас болж бий болж, миний төлөө оршдог. Хичнээн саад тотгор үүслээ ч гэсэн, би болохоор. Лиса учраас ялан дийлдэг.

Ердөө жаргалтай байхыг л хүссэн юм.

Гэхдээ би туслах дүр байсан. Ямарваа нэгэн байдлаар хайрласан хүн минь намайг эргүүлж хайрлаагүй. Түүнийг олж авахын төлөө тэмцээд бүтэлгүйтсэн ч, миний буруу биш байхыг хүссэн. Гэхдээ би алдсан.

Бүх зүйл миний буруу байлаа.

У Сэүн хэцүү байдлаас гарахад тусалсан. Түүний тэвэр дээр уйлагнан, тайтгарлыг амссан. Тэр өдрөөс хойш 2 хоног өнгөрсөн байлаа.

Цээжээр өвдөхөө болиогүй, сэтгэлийн шарх минь аниагүй байсан. Хайртай хүндээ түлхүүлж, намайг сайн мэдэхгүй тэдгээр хүмүүст муу хэлүүлсэн. Одоо бодоход ч өвдөж байна.

Бүх зүйлийг тэсэн өнгөрөөж байхад тэр хүн намайг өөрөө хайн хүрч ирсэн. Шиүмин ахын дурласан эмэгтэй. Тэр холоос над дээр зорин ирсэн байлаа.

Надад халуун кофе атгуулаад хөнгөхөн инээмсэглэх бүсгүй. Тэр хөөрхөн юм.

"Юу гээч. Би тэр үе рүү буцахыг хүсэж байна. Бодоод үзэхэд бүх зүйл миний буруу байсан."

Хэлэх үг олдохгүй нь. Түүнийг худлаа ярьж байгаасай гэж хүсмээр байна. Гэхдээ... Түүний харцнаас мэдэгдэнэ. Энэ хүн дүр эсгээгүй бололтой.

Би уртаа гэгч санаа алдаад "Үгүй дээ. Галзуу хүн шиг дайрсан нь би. Та ердөө өөрийгөө хамгаалах гэж оролдсон."

Эмэгтэй гайхсан гэмээр. Түүний харц хэсэг өөр болсон ч тэр буцаад инээмсэглэсэн. Тэгэхээр ахад ийм хүн таалагддаг байх нь. Тэр төгс юм.

"Намайг Ра Нанхэ гэдэг. Миний бодлоор бид найзууд болох хэрэгтэй байх. "

Би: Лиса. Лалиса Манабон.

Түүний сунгасан гарыг атгаад нөхөрлөсөн. Утгагүй гэдгийг мэднэ. Гэхдээ Нанхэ эгч надад таалагдлаа.

Одоог хүртэл нэг ч амсаагүй кофе. Хэдийн хөрч, халуун уур нь дэгдэхээ больчихсон. Нанхэ эгчтэй хэдэн цагийн өмнө уулзсан тэр л гадаах сандал дээр суусан хэвээр.

Хажуугаар зөрж явсан, эсвэл ямар нэг гайхамшгаар намайг олсон Сэүн. Тэр толгой сэгсрээд хажууд минь суулаа. Тэгээд хэнэггүй гэгч нь инээгээд, гаран дахь кофег зөвшөөрөлгүй ууж орхив.

Сэүн: Хөөх! Энэ ч нилээдгүй гашуун байна шүү! Яг л чам шиг юм! Аяа миний хөөрхий зүрх минь!

Би Сэүний утгагүй наргианыг сонссон шинжгүй хаашаа ч юм гөлрөнө. Миний дуугүй байдлыг ойлгосон Сэүн дахиж чанга дуу гаргахаа болилоо.

Сэүн: Бас яасан бэ!? Ахтай таарсан юм уу? Тэр чамайг дахиад уйлуулсан уу?

Би: Сэүн. Энийг хараач.

Нанхэ эгчийн гарт атгуулсан зүүлтийг Сэүнд сунгав.

Сэүн: Энэ юу вэ?

Би: Урхидагч зүүлт. Би ховс хийх гэж байсан юм.

Сэүн сэжгийн царай гаргаад "Юу!? Чи тийм юм чаддаг юм уу!?" гээд орилох шахам хэлэв.

Би: Нанхэ эгч хэлэхдээ өөрт нь биш надад байх ёстой зүүлт гэсэн. Сэүнаа, би үнэхээр хүссэн.

Сэүн санаа алдан: Юуг тэр вэ?

Би: Нанхэ эгчийг. Биш ээ. Ахын эмэгтэйг муу хүн байгаасай гэж. Намайг кофегоор дайлж, аргадах биш. Нүүр лүү минь ус цацаад, уучлалт гуйлгаасай гэж хүссэн.

Сэүн: Энэ галзуу эмэгтэй. Чи чинь юугаа яриад байгаа юм бэ?

Би: Гэтэл тэр сайн хүн. Харин би. Б-Би зүгээр л тэдний голуур орох гэсэн өөдгүй нэгэн. Тэр муу хүн байсан бол би ядаж л өөрийгөө үзэн ядахгүй байсан. Гэтэл тэр сайн! Бүр маш сайн!! Тэр яг л гол дүр шиг. Түүнээс гэрэл цацарч байсан. Яагаад? Би яагаад ийм юм бэ!!

Өөрийн мэдэлгүй уйлж эхлэхэд Сэүн гарнаас минь зүүлтийг булаагаад авчихлаа.

Би: У Сэүн! Ч-Чи буцаагаад өг! Чамд зориулаагүй гэж байна!

Буцаагаад авах гэж оролдоход тэр эсрэгээрээ зугтаад, өөрийнхөө хүзүүнд зүүчихсэн.

Сэүн: Энэ муу тэнэг зүүлтэнд ямар учир нуугдаад байгаа юм? Алив хэлээч! Би гоё харагдаж байгаа биз дээ?

Сэүн инээдтэй поз авч, догь царай гаргана. Түүний энэ байдал намайг бага ч болов инээлгэж чадсан юм.

Сэүн: За тэгээд хэл дээ! Би хөөрхөн байсан уу?

Би: Юу вэ? Тийм царай гаргаад л. Хүүхэн шиг гэдэг нь.

Сэүн: Юу! Яаж ийм сайхан залууг хүүхэнтэй зүйрлэж чадав аа!? Та гуай ямар сохор биш дээ! Ямар ч бэлгийн нүдгүй.

Ёстой нэг. Чичирж ирээд л хэрэлдэж байгааг нь.

Би чангаар хоолойгоо засаж аваад "Балайр хүүхэн шиг. Чи аягүү бол нойл орохдоо эрэгтэй рүү орох уу, эмэгтэй рүү орох уу гэж эргэлздэг дээ!"

Сэүний нүд томорч ирээд "За эмэгтэйлэг л юм байж. Гэхдээ танай Бэмбэмээс дээр шүү!" гээд орилов.

Би: Хмм. Хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэдэг болох шив. Би та хоёрын хажууд жинхэнэ бяр чадал ханхлуулсан эр хүн байх шүү.

Миний үгийг сонссон Сэүн ихээр инээж, би ч юу гэснээ ойлгон хамтдаа инээж эхлэв.

-

Жисү: Хөөх! Тэгэхээр титан залуу та хоёр болзож эхэлжээ!!?

Эгчийн сэтгэл ихэд хөөрсөн байх бөгөөд хоолны ширээг нам цохиод, дээш босов.

Чэёон ичсэн бололтой "Т-Тийм ээ. Гэхдээ та битгий ингэж чангаар хэл л дээ?" гэхэд Жэнни эгч муухай царайлан "Түүн шиг мэдрэмжгүй залууг сонгосон нь хачин юм. Шууд хүрч ирээд шууд болзоонд явна гээд л. Солиотой хог! Ядаж 3 цагийн өмнө хэлэх ёстой байтал."

Би: Харин ч догь биш гэж үү? Одоо тэр талаар битгий дурсаа. Тэр өдрийг бодохоор Чэнний төлөө 4D бид хоёр хичнээн их зодуулсан билээ.

Жисү: Чи муу хэнийг 4D гээд байнаа!?

Би: Мэдээж таныг! Иймхэн юм ойлгохгүй. Үнэхээр биеийнхээ хэмжээ шиг сэтгэдэг.

Жисү: Юу!!

Би эгчийн өмссөн хуруутай оймс руу харан инээгээд "Хар л даа. Бүх хуруунуудаа тус тусад нь баглаад тавьчихсан байгааг нь ээ!"

Жисү: Миний хуруунууд хоорондоо хэрэлдчихсэн байгаа юм! Тэгээд ч энэ талаар битгий асуу! Би хариулахгүй!

Би: Аль хэдийн хариулсан байж. Ийм мөртлөө өөрийгөө энгийн хүн гэх гээ юу?

Чэёон Жэнни эгч рүү аяар ойртон "Тэд одоо зодолдох гэж байгаа юм уу?" хэмээн шивнэхэд Жэнни нүдээ эргэлдүүлэв.

Жэнни: Тийм бол сайхан л байна. Даанч энэ хоёр нөхөр нэгнийгээ үгээр идэхээс өөр чадах юмгүй. Болдог бол нэгнийгээ алчихдаг бол гоё байхгүй юу.

Би бол Лиса. Тайландаас ирсэн. Одоо 21 настай. Донук их сургуулийн гэрэл зургийн ангид сурдаг. Бас би одооноос ирээдүйгээ өөрчлөх болно. Нэг үгээр би ахыг хаясан!

Цоо шинэ хайрын эрэлд гарсан. Бодоод үз л дээ. Ийм залуухан байж өөрийн гэсэн зүрх булиглуулагч нэгэн байхгүй байна гэдэг юутай гаслантай вэ? Тиймээс би өнөөдөр цоо шинэ crush аа хайж байна!

Хоёр гараа дуран болгон дугуйруулаад эргэн тойрноор харна. Дороо эргэлдээд дажгүй гэсэн залуусыг шалгаж байлаа.

Хмм. Энэ залуу хөлбөмбөг тоглодог бололтой. Дажгүй л юм.

Хөөх! Тэр шилтэй нөхөр гайгүй юмаа. Үсийг нь өөрчлөөд үзвэл яг миний сонирхол.

Дээд ангийн ах байх чинь! Түүнийг гаж гэж дуулсан ч надад бол өхөөрдөм л харагдаад байх юм.

Энэ залуу ч гэсэн. Дажгүй. Биш ээ. Тэр төгс юм. Өндөр нуруу, царайлаг төрх... Байз. Энэ чинь залуу биш У Сэүн байна шүү дээ!

Бушуухан дурангаа аваад толгой сэгсэрлээ. Галзуу хэрэг. Яаж Сэүн шиг юм дажгүй харагддаг байнаа!!? Муу ёр байгаа даа!

Сэүн: Хөөх! Лиса. Ямар сонин хүн бэ! Энд юу хийж байгаа юм гэж үү? Санамсаргүй биш ээ. Чамтай энд таарна гэж яг мэдсэн байхгүй юу.

Түүний малийсан царайг үл тоон хурдхан шиг зугтаалаа. Миний зүрхийг ямар хурдан дурладаг гэж санана. Таарсан болгондоо дурлаад байлгүй насны минь ханьд дурлуул гэж байна!

Сэүн: Ёохх! Эхэндээ тоглож байна гэж бодсон чинь гүйж эхлээд, бүр ангийнхаа үүдэнд аваад ирэх юмаа. Зальтай эмэгтэй. Намайг энэ хүртэл дагуулж ирээд л! (人' з ')

Би: О.О Чи тэнэг юм уу? Хүн чамаас дөлөөд байгааг яагаад ойлгохгүй байгаа юм бэ?

Сэүн: Дөлөх? Хэн? Чи юу? Надаас уу? Галзуураа юу?

Би: Тийм ээ. Би. Чамаас. Галзуураагүй байна.

Сэүн: Яагаад?

Би: Өнөөдрөөс би шинэ хайрыгаа хайж байгаа юм. Гэтэл чи замд тээг болоод байна, тэнэгээ!

Сэүн малийж ирээд надтай ойртон "Би их мэдрэмжтэй золиг юмаа. Тэрийг нь мэдрээд л таармаар санагдаад байсан юм байна шдээ!" гэх нь тэр.

Би ялгадас дээр гишгэсэн мэт царайлаад "Юу!!!?" гэхтэй зэрэгцэн Бэмы бөөн дуу шуу болсоор хүрээд ирэв.

Бэмбэм: Лиса энд байжээ! Чи дуулсан уу? Цаана чинь бөөн юм болж байна!

Сэүн: Юу болсон юм?

Бэмы Сэүн рүү муухай хараад түүнийг байхгүйд тооцон биеэрээ халхлав.

Бэмбэм: Нөгөө нэг зөнч байгаа биз! Тэр хүн үнэндээ луйварчин байсан байна! Цагдаа нар бүх зүйлийг нь нэгжсэн, бас сургуулийн оюутнуудын тухай мэдээлэл цуглуулж сэтгэл хөдлөлд нь тохирсон хариулт өгдөг байж.

Би: Ю-Юу?

Бэмбэм: Би анхнаасаа л мэдэж байсан! Тэр зөнч нэг л сэжигтэй байсан.

Байж боломгүй юм... Тэгэхээр тэр зүүлт худал байж. Бас түүний хэлсэн бүгд хүртэл.

Бэмбэм: Ямар гээч ухаан дутуу хүмүүс нь түүнд итгээд хамаг түүхээ ярьдаг байнаа? Их хэмжээний мөнгө өгсөн гэж гоншигноод, хичнээн их жагсаал хийгээд яаж чадах юм!?

Би Бэмбэмийг заамдан авлаа. Гэтэл тэр надаас айн "Чи яасан бэ!?" хэмээн чичигнэхэд "Хэн анх намайг түүн дээр аваачсан билээ!?"

Бэмбэм: Т-Тэр бол-

Түүнийг цааш түлхэн муухай харлаа.

Би: Энэ удаа амыг чинь өршөөж байна. Харин дараагийн удаа чи үхэх болно!

Бэмбэм: /шүлсээ залгилах/

Би тэр зөнчид 3 сая вон өгсөн! Ховс хийлгүүлж, ахын сэтгэлийг өөртөө татаж чадна гэсэн сэтгэлээр. Гэтэл тэр бүх зүйл ердөө луйвар гэнээ? Тэр ажуммаг үсдэж байгаад мөнгөө олж авна даа!

Өөртөө итгэлтэйгээр оюутнуудын жагсаал болж буй газар луу алхана. Хэт их уурнаас болоод анзаараагүй байлаа. Миний хажууд нэг дүрдээ орсон гар байсныг.

Сэүн: Тэгэхээр би юу хийх билээ!? Үнэнээр нь хэлээрэй. Бид яг л адал явдалт кинонд тоглож байгаа юм шиг байна. Чи том босс нь, харин би баруун гар чинь!

Солиотой амьтан. Бас юугаа яриад байгаа юм болоо?

Алхаж яваад бидэн рүү тасралтгүй ширтэх Мисүг олж харав. Тэгээд нэг зүйлийг сэдэж олсон би зальтай гэгч нь инээд алдлаа. Мисүгийн зогсож байсан газар луу Сэүнийг хүчтэй түлхэхэд тэд эвхрэлдэн дээр дээрээсээ давхардаж уналаа.

Воо! Ямар гээч романтик нөхцөл байдал вэ? Үнэхээр гоё биш гэж үү.

Сэүн унасан даруйдаа над руу хараад "Лиса! Чи!" гэхэд нь би урагш гүйнгээ "Заза! Надад талархах хэрэггүй! Би их тусч эмэгтэй шүү!" гэлээ.

-

3 сая... Хэрвээ тэр луйварчин байгаагүй бол би харамсахгүй. Гэтэл яаж! Яаж бидэн шиг өлсгөлөн оюутнуудыг залилж чадав аа!!

Миний сэтгэл санаа үнэхээр тогтворгүй байлаа. Надад хийх зүйл их, бодох асуудлууд ч бий. Гэхдээ хэн нэгний халамж, дулаахан тэврэлт илүү хэрэгтэй юм шиг.

Өөрт байсан мөнгөө бүгдийг нь үгүй хийчихсэн гэдэгтээ одоог хүртэл итгэхгүй юм!

Ядж байхад энэ эгчийг дээ! Надад бага ч болов халамж дутна. Гэтэл тэр жижиг шоколад хүртэл харамлаад байх юм.

Жисү эгч надад харуулсаар байж идээд дууссан бөгөөд "Дуусчихлаа!" гэхэд нь би маш их гомдсон юм.

Би: Та бүр гороогоод үхлээ үхлээ! Би танд зөндөө зайрмаг авчирч өгдөг байсан л биз дээ.

Жисү Маргааш өөр зөндөө юм авч өгье. Түрүүнийх хүнд өгч болохгүй ганцаархнаа идэх учиртай юм байсан юмаа.

Би: Тийм юм гэж хаана байсан юм. Ямар ном уншуулаад даллага авчихсан хүн биш.

Жисү: Нээрээ тэгсэн шдээ! Би таг мартчихаж! Хөгшрөөд зарим юмаа мартаад байх юмөө. Ккк!

Би: Засс. Шал худлаа!

Жисү: Угаасаа яадаг юм. Today Korea-д би чаджийшд! Би бүр солиоруулж байна за!!

Би: Хнн!

Эгчийн өрөөнөөс ууртай гаран явсан. Тэгээд хэсэг хүлээлээ. Эгчийг намайг аргадна гэж бодсон юм. Гэтэл үгүй байсан. Би хэтэрхий эмзэг байгаа бололтой.

Маргааш өглөө эрт ганцаар кино үзээд сууж байлаа. Миний хувьд их чухал кино. Яагаад ч юм үзэх бүртээ нулимс дуслуулдаг. Үнэхээр өрөвдөлтэй, сэтгэл өвтгөм.

Гэнэт Жисү эгч дээрээс бууж ирээд олон юм яриад эхэлсэн. Би түүнийг тоохгүй гэж хичээж, тэр нь ч амжилтаа олов. Би зөвхөн киноныхоо талаар бодсоноор эгчийн ярьж байгаагаас нэгийг ч сонссонгүй.

Эгчийг миний нүүрний урдуур гараа савчуулах хүртэл тэслээ. Тэрийг нь хүртэл тэссэн бөгөөд Чэёон хүрч ирээд "Тэр ойрд үнэхээр эмзэг байгаа. Сургууль дээр нь ямар нэг зүйл болсон юм шиг байна лээ." хэмээн аяар хэлсэн ч надад хангалттай сонсогдоно.

Жисү: Эмзэг ээ?!

Чэёон: Эгчээ, та аяархан-

Жисү: Аливээ Лалиса! Чиний нас залуу, цус шингэн! Өгзгөө чангалаад урагш тэмүүлээч! Үхсэний чинь эмзэг! Сэргэ золиг минь! Босож ирээд нүүрийг минь гялалзуул гэж байна!!

Чэёон: Би завгүй гэдгээ гэнэт саналаа... Н-Намайг уучлаарай.

Ахх. Үнэхээр төгс бүтээл. Энэ киног хийсэн найруулагчыг шагнахаар байна. Бүр уйлах нь ээ. Нүдэнд хурсан багахан нулимсаа арчаад Жисү эгчийг тоолгүйгээр дээш бослоо.

Ай хорвоо. Дэндүү харгис юм даа. Одоо бодох нь ээ, зөнчийн ачаар би азгүй байдлаа арилгасан биш тэгж итгэсэн байж. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэвэл... Би азгүй хэвээрээ байгаа юм байна!

Яг энэ бодолтой минь зэрэгцээд У Сэүн нөгөө нохойгоо тэвэрчихсэн, хаа нэгтэй рүү гүйхээрээ явж байхыг олж харав. Хөөх! Энэ ч азгүй тохиолдол шүү!

Сэүн намайг олж хараад гүйн ирэв.

Сэүн: Лиса!

Би: Яасан бэ?

Сэүн: Өнөөдөр намрыг үдэх фестиваль болно. Бас тэнд манай хамтлаг тоглоно. Бас энэ бидний сүүлийн тоглолт. Чамайг ирж үзээсэй гэж хүсэх байна.

Би: Сүүлийн?

Сэүн толгойгоо базлан "Тиймээ. Тийм зүйл болсон. Сүүлийн хэд хоног хичээлийн хажуугаар бэлтгэл хийгээд их завгүй байлаа." гэв.

Би: Мм. Би тийм ч завтай хүн биш л дээ. Гэхдээ яахав очиж үзье.

Сэүн үнэхээр баярласан бололтой. Түүний нүүрний хувирал их өөр болсон.

Олон оюутан цугларч, сургуулийн клубууд өөрсдийн үзүүлбэрээ үзүүлж байв.

Сэүний хамтлагийг хүлээн зогстол Чанёол гэх залуу түрүүлээд гарч ирлээ. Тэгээд... Байж боломгүй зүйл болчихсон.

-

Би: Сэүн?

Сэүн хоолойг минь сонсоод нулимсаа арчив.

Сэүн: Энэ чинь хэн бэ! Зөндөө завгүй хүн үнэхээр иржээ!!

Түүний нохойг замдаа таарахдаа олж харсан. Тэгээд Сэүнийг байж магадгүй гээд усан бассейнд ирсэн юм.

Би: Би байнаа. Би яагаад ч юм нохойнд дуртай биш. Гэхдээ энэ бяцхан амьтан их өхөөрдөм юм.

Сэүн: Түүнийг авчирчээ. Баярлалаа.

Би: Түүнийг хэн гэдэг вэ?

Сэүн: Нэргүй. Би нэр өгөөгүй.

Би: Одоо хүртэл үү?

Сэүн: Би хэлсэн дээ. Чиний өгсөн нэрээр л түүнийг дуудмаар байна гэж.

Би: Мм. Хэн гэх вэ? Виви! Виви гэвэл ямар байна?

Сэүн: Дажгүй сонсогдож байна.

Би: Тэгэхээр Виви, аав дээрээ очоод түүнийг сайтар долоож өгөөч! Дөнгөж сая аавд нь таагүй зүйл болчихсон.

Вивиг Сэүнд өгөхөд тэр намайг ойлгосон мэт л хацрыг нь долоогоод эхэллээ.

Сэүн дээр очсон даруйдаа над руу чангаар хуцаж байв.

Би: Эзэн шигээ муухай ааштай юмаа! Шууд л зан нь өөрчлөгдөж байх шив.

Вивиг дахиад илэх гэтэл гарыг минь хазах гэж оролдох нь тэр.

Би: Heol! Ямар аймар юм бэ!

Сэүн эцэст нь инээлээ. Тэр ихээр инээж дуусаад "Баярлалаа. Чи намайг тайтгаруулж байна." хэмээв.

Би: Зүгээр дээ. Чи надад олон удаа тусалж байсан шүү дээ. Энэ удаад миний ээлж ирсэн. Аан гээч, амьдрал хэзээ ч бидний хүссэнээр болдоггүй.

Сэүн: Мэднээ. Мэдэх хэрнээ. Мэддэг мөртлөө өвдөж байна. Чанёолын өмнө гэмшиж, түүнд ийм аймар зүйл тохиосонд итгэж өгөхгүй нь. Чанни үргэлж бидний төлөө байсан. Ахлагчийн хувиар тэр бүх л хариуцлагыг үүрч ирсэн.

Би: Харамсалтай юмаа. Гэхдээ түүнийг эргээд сэхнэ гэдгийг би маш сайн мэдэж байна.

Сэүн: Үнэхээр үү?

Би: Тийм ээ. Яагаад гэвэл тэр залууд ухаангүй хайртай хүн бий. Тэр нь миний найз. Чэнн их сайн охин болохоор тэр залуу түүнийг орхиод явж чадахгүй ээ.

Сэүн толгой дохиод миний мөрийг дэрлэсэн. Энгийн үед түүнийг цааш түлхэх байсан. Гэхдээ одоо тэгж чадахгүй. Түүнд дэм болох хэн нэгэн хажууд нь хэрэгтэй шүү дээ.

Сэүн: Чиний мөрөөдөл юу вэ?

Би: Харин л дээ. Өөрийн гэсэн үзэсгэлэн гаргах юм болов уу?

Сэүн: Догь юмаа.

Би: Юу?

Сэүн: Надад мөрөөдөл байхгүй болохоор. Эгч минь намайг тамирчин болгосон. Хичнээн хүсэхгүй байна гэсэн ч тэр хүчээр намайг энэ сургуульд оруулсан. Үнэндээ би уснаас айдаг. Инээдтэй байгаа биз?

Сэүн хэсэг чимээгүй байснаа дахиад ярьж эхэллээ. Ингэхдээ нүдээ аньсан байх бөгөөд түүний үнэн сэтгэлийг мэдэж авч байгаадаа баяртай байв.

Сэүн: 3 жилийн өмнө би гаж хамтлагт орсон. Ямар ч хөрөнгө байхгүй. Зүгээр л хүсэл мөрөөдөлдөө автсан залуус байсан. Би өөрийгөө мөрөөдөлтэй болно байх гэж горьдсон. Гэтэл яасан гээч? Хөгжим тоглох ч миний мөрөөдөл биш байсан. Зүгээр л уйдахгүй гэсэндээ. Найзтай байх гээд тоглодог байсан. Хамтлаг тарах миний хувьд хүнд цохилт болоогүй. Удахгүй тийм зүйл болно гэдгийг мэддэг байсан болохоор. Гэхдээ өнөөдөр... Чаннид иийм зүйл болсны дараа толгойд юу ч бодогдохгүй байна. Түүний өмнөөс харамсахаас өөр зүйл алга. Чанёолын хувьд амьдралынх нь хамгийн үнэ цэнэтэй тайз болох байсан юм.

Тэр өдөр би У Сэүний өөр нэгэн дүр төрхийг олж харсан юм. Сэүн гунигтай хоолойгоор надад олон зүйлийг ярьж өгсөн. Түүний яриаг сонсож, тайтгаруулахыг хүснэ.

-

Бэмбэм: Ер нь сургуулиа солиноо.

Би: Юу? Азаар Донук их сургуульд элсэж чадсан байж. Тэгж байгаад амьдралгүй болох гэж байгаа юм.

Бэмбэм хогийн шүүрээ чангаар тэврээд "Манай сургуулийнхан арай царай муутай охидуудтай. Ядаж манай ангид нэг ч олигтой охин байхгүй."

Би хоолойгоо чангаар засаад, үсээ хойш иллээ.

Бэмбэм: Чи яагаад байнаа?

Би: Саяны хэлсэн үгээ дахиад сайн бодоод үз дээ. Зарим хүмүүс намайг амьд барби гээд байдаг шүү.

Бэмбэм гэнэтхэн огиулаад эхлэв. Тэр тэгж маяглаж байснаа дуусав уу гэмээр "Чи барби юм бол бусад нь урлагийн бүтээл гэсэн үг болно!"

Түүний хамрыг чангаар чимхэн авлаа. Бэмбэмийг ёолох үед нь би түүн рүү муухай хараад "Тэгээд ч энэ дэлхий дээр чамтай хоёулхнаа үлдээд, бусад хүмүүс байхгүй болсон ч чамайг тоохгүй за!"

Бэмбэм: Би ч бас тоохгүй за! Чамтай уулзвал эрэгтэй хүнтэй уулзсанаас ялгаагүй санагдах биз. Ингэж байхаар хөөрхөн охин сурдаг сургууль хэлж өгөөч!

Би: Тэнэг ч амьтан бол доо. Ямар ч сургуульд нөгөө ангийн чинь охидууд хөөрхөн харагддаг юм.

Бэмбэм: Нээрээ тийм юм байна.

Би: Яана даа яана. Чамтай энд хэрэггүй зүйл чалчиж байх хооронд болзоот залуу минь намайг хүлээсээр л байгаа даа.

Бэмбэм: Болзоо!?

Би: Тхх. Өнөөдөр болзоотой болохоор эрт явлаа.

Бэмбэм: Өө хөөрхий. У Сэүн ч дуус болж дээ.

Би: Тэр яагаад дуус болдог юм?

Бэмбэм: Аа юу ч биш ээ! Би юу ч мэдэхгүй!! Бла бла!!

Бэмбэм чихээ дараад орилоод гүйчихлээ. Үнэхээр хачин хүн шүү.

Хэд хоногийн өмнө сохор болзооны сайт дээр бүртгүүлсэн юм. Өнөөдөр тэр өдөр. Би анх удаа болзоонд явах гэж байна.

Ойр ойрхон толинд нүүрээ хараад, анхны болзоондоо зориулж авсан хар хилэн даашинзаа засаж байв. Гэсэн ч болзоот залуугаас минь сураг үгүй.

Аль хэдийн 1 цаг хүлээчихлээ. Ресторан дахь хүмүүс гайхаж байгаа байх даа. Ганцаараа суугаад л. Одоог хүртэл уснаас өөр захиалсан зүйл алга.

"Сайн байна уу?"

Эцэст нь хэн нэгэн залуугийн дуу сонстож, танихгүй ч гэлээ маш их баярлав. Гэтэл юу вэ?

Барагцаагаар 40 орчим насны эр. Тэр нэг л жигтэй харцаар над руу харсаар доош суулаа.

"Таныг эмч гэж сонссон. Юуны эмч юм бэ?"

Шууд л ийм зүйл ярих юм уу? Утгагүй юм.

Би: Эмч биш ээ. Би их сургуульд сурдаг.

"Аан, эмчээр сурдаг байх нь ээ."

Би: Үгүй ээ. Гэрэл зурагчин.

Тэр ах их л гайхсан бололтой хөмсгөө зангидаад "Надад эмч бүсгүй л хэрэгтэй. Чи намайг залилаа юу!" гээд орилоод эхлэв.

Энэ хүн чинь юу вэ? Очиж очиж Лиса мини биед уурлаж зүрхэлнэ гэнээ!?

Би: Хөөе. Хөгшин ахаа?

"Юу! Нэг муу ажилгүй зурагчин юм байж!"

Би: Хах! Харин өөрөө ямар хүн юм болоо? За байз. Миний харснаар бол өвчтэй юм шиг байна. Бодвол таргалалтын эсрэг тэмцэж ядаж байгаа бололтой. Тэгээд л өөрийг нь асрах эмч хайгаад байгаа юм уу? Эмэгтэй хүнийг 1 цаг хүлээлгэсэн байж шууд л ийм авир гаргаж байдаг. Ажушши, та ухаан суухгүй бол дэндүү оройтно байх шүү!

Түүнийг орхин эргэхэд нэг хүнтэй нүүр тулав. У Сэүн. Тэр дахиад л хаанаас ч юм гараад ирлээ.

Сэүн: Энд юу болоод байнаа?

Хэлэхэд ичмээр юм. Юу гэх ёстой вэ?

Би: Юу ч биш.

Сэүн: Энэ эр хэн юм?

Би: Өвчтөн.

Сэүн: Айн?

Би: Мартаа! Дагаад яв!

Түүнийг чирэн рестаронаас гарлаа. Сэүн гарсан даруйдаа гарнаас зулгаан алхааг минь болиулав.

Би: Явцгаая аа!

Сэүн: Би энд ажилтай болохоор ирсэн юмсан.

Би: Ямар ажил? Энд ажилладаг юм уу?

Сэүн: Үгүй дээ. Би сохор болзоонд ирсэн юм. Пэг ахын машиныг хамт түрээд 1 цаг хоцорчихсон байна.

Би: Юу?

Сэүн: Уучлаарай. Би тэгвэл орлоо шүү.

Сэүнийг дотогш орсны дараа утас минь дуугарч эхэлсэн. Арай үгүй байх гэж бодох ч Сэүн утсаа чихэндээ наасан хэвээрээ эргээд хүрээд ирсэн.

Сэүн: Чи байх нь ээ. Миний болзоот эмэгтэй.

Би: Байж боломгүй юм!

Сэүн: Байж болноо. Үүнийг би хувь тавилан гэж итгэж байна. Алив ээ, явцгаая! Бидэнд хийх зүйл их байна!

Анхны болзоогоо танихгүй хүнтэй бус Сэүнтэй хийж байгаа нь бага зэрэг баярламаар юм шиг. Өөрийгөө гоёх гэж тэгж их хичээсэн ч эцэстээ Сэүнд харуулах гэж тэгсэндээ итгэмээргүй.

Сэүнийг кино тасалбар авах гээд явахад нь өөрийнхөө өмссөн даашинзыг харан, биед минь хичнээн тухгүй байгааг бодож зогслоо.

Сэүн гартаа тасалбар барьчихсан ирж яваа харагдана. Түүнийг хувцасны тухай ямар нэг үг хэлнэ байх гэж горьдож байна. Хэн нэгнээс "хөөрхөн" гэдэг үг сонсмоор.

Сэүн: Энэ кино сүүлийн үед их алдартай байгаа гэнээ. Тэгэхээр нь авчихлаа. За явцгаая.

Хоолойгоо зассан болоод даашинзныхаа хормойг илэхэд Сэүн "Юу өмсчихсөн юм бэ!? Өмдөө хулгайд алдчихсан болохоор ийм юм өмсөө юу?" гээд инээд алдлаа.

Түүнээс юу хүлээсэн юм бэ? Сэүн бол Сэүн шүү дээ. Мартах шахсан байна.

Кино тийм ч их сэтгэл хөдөлгөхгүй байлаа. Хамаг анхаарал минь эрдэнэ шиш дээр төвлөрснөөс өөр зүйлгүй. Бараг л нойр хүрээд байтал Сэүн гэнэт хачин үйлдэл хийж эхэллээ.

Бидний дунд байх түшүүрийг дээшлүүлэх бөгөөд түүн рүү гайхан харахад Сэүн "Яасан? Энэ зүйл тухгүй байна." гэлээ.

Тийм дээ. Тухгүй байж болно шд. Түүний цээж хэр өргөн билээ. Түүний үйлдлийг дөнгөж ойлгоод байтал Сэүн дахиад л хачин авирлаад эхэлсэн.

Түүний гар аажуухнаар ойртож миний гарнаас хөтөлчихсөн. Бага зэрэг бүлээхэн мэдрэгдэж байна. Миний нүүр улайгаад байх шиг. Яагаад байгаагаа ч мэдэх юм алга. Тэгээд яагаад гараа шуудхан татаж аваад "Яаж байнаа!" гэснээ мэдэхгүй.

Магадгүй би зүгээр л мэдрэмжгүй бололтой. Уг нь энэ үед эсэргүүцэл үзүүлэхгүй байсан нь дээр биз дээ? Түүнийг зөрүүлж хөтлөх ёстой байж яагаад гараа татчихна энэ вэ?

Миний үгийг сонссон Сэүний духан дээр хөлс ялгарах нь ичсэн гэдгийг нь илэрхийлнэ. Тэгснээ толгойгоо маажин "Уучлаарай өөрийнхөө гартай андуурчээ!" гэх нь тэр.

Би: О.О Юу? Өөрийнхөө гарыг атгах гэж байсан юм уу?

Сэүн: Тийм ээ! Би үргэлж кино үзэхдээ ингэдэг юм!! Чамайг хөтлөх гээгүй! Битгий баярла!

Би: Юу вэ! Хэн баярласан гэж! Тэнэг амьтан бэ!

Сэүнтэй кино үзсэний дараа хоол идсэн. Тэгээд хэдийн нар жаргасан тул намайг гэрт хүргэж өгөхөөр алхацгаана.

Сэүн над руу айхтар ширтээд байлаа. Нүүрэн дээрээ юм наачихсан юм болов уу? Арай сая идэж байсан будаа наалдсан юм байх даа!

Би: Яав! Юу вэ?!

Сэүн: Чи ер нь үсээ байнга дээшээ боож бай.

Тэр нэг л хачинаар ингэж хэлсэн. Харцаа огт салгалгүйгээр, инээмсэглээд л.

Би: Юу? Яах гэж.

Сэүн: Учир нь би үсээ боосон охидод илүү дуртай.

Би: Ханн! Ёстой яршиг л байна. Чамд таалагдахын тулд үсээ байнга боох юм уу. Одоо би юу даа! Ер нь ч тэгээд яахаараа үсээ боохоор дуртай байдаг юм! Боосон ч боогоогүй адилхан эмэгтэй хүн байхад.

Сэүн: Үсээ боохоор хүзүү илүү тачаангуй харагддаг болохоор.

Бурхан минь! У Сэүн!! Муу бохир бодлоор дүүрсэн заваан сэжгийн амьтан!!
Хацар улайсаж, нэг л тухгүй болсон. Гэтэл Сэүн жишим ч гүй нүдээ ирмэв.

Сэүн: Ирчихлээ.

Би: Тэглээ. Одоо яв даа. Би хэнд ч чамтай хамт гарсан гэж хэлэхгүй болохоор айх хэрэггүй.

Сэүн: Айх? Би хэнээс ч айж үзээгүй юм шүү.

Би: Том ярьж гэнэ. Эвгүй шдээ. Хэн хэнд нь эвгүй болохоор саяны зүйлсийг болзоо мэт дурсаад ч хэрэггүй. Тийм биз дээ? Бас өнөөдөр хэрэглэсэн мөнгөний талыг нь удахгүй төлөх болно.

Сэүн: Төлөх хэрэггүй ээ. Бас би өнөөдрийн тухай бүх хүнд хэлэхийг хүсэж байна. Лиса гэх гайхалтай бүсгүйтэй би өнөөдөр болзоонд явсан гээд. Бүгдэд нь хэлмээр санагдана.

Энэ хүн чинь... Яагаад байгаа юм бэ? Би амархан дурладаг гээд байхад!

Би: Х-Хэрэггүй гэнэ шүү. Бөөрөө зардаггүй юм бол чи яаж намайг даадаг юм. Одоо яв аа! Дэмий яриад байлгүй.

Сэүн толгой дохин "За. Би явлаа. Өнөөдөр үнэхээр сайхан байсан. Чамд баярлалаа."

Тэр цааш эргээд явж, би тэнэг мэт догдлох сэтгэлээ болиулах гэж ядна. Энэ үед хажуу байшингийн бүдүүлэг ах хажууд ирчихсэн зогсож байв.

Би: Сайн байна уу та!

"Солонгос эртэй болзож байгаа байх нь ээ!"

Хэл ам нь орооцолдож байгааг хараад байгаарай. Халамцуу ирчхээд яах гээд байгаа юм болоо!?

Би: Үгүй ээ. Болзоогүй. Миний танил хүн байгаа юм.

"Тэгвэл ашгүй дээ! Солонгос эрчүүд гадаад эмэгтэйчүүдэд биеэ зарсаар энэ улс орон сөнөх нь байна!"

Би: Юугаа яриад байгаа юм бэ!?

"Ойлгохгүй байна уу!? Айн!"

Би: Энэ хүн чинь яагаад чанга дуугараад байнаа!?

"Чам мэтийн юмнууд эх хэлээр минь яриад, манай улсын хоолноос хороогоод байхаар бөөлжис цутгаад байх арга алга!! Үнэхээр давчдаж байна!"

Тэр ингэж хэлснээ намайг түлхээд эхлэв. Согтуу хүнтэй юу ярих билээ. Түүний үгс дэндүү муухай байгаа ч тэсэх хэрэгтэй. Хөрш айлын ахтай муудалцвал эгч нарт ч эвгүй.

Би: Ахаа. Тантай эрүүл болсон хойно ярилцъя. Одоо та яв даа. Өршөөгөөрэй.

Түүнийг тойрон гарах гэхэд бугуйнаас минь зуураад авлаа. Гараа татах гэж байтал өөр нэг гар ахыг болиулав.

Би: Сэүнаа!

Сэүн: Өршөөгөөрэй байхдаа яадаг юм. Нүүр лүү нь нулимах ёстой байтал.

"Аа! Чи гадаад хүнтэй уулзаад юу олж долооно гэж горьдсон юм!!? Хаха!"

Сэүн түүний гарыг мушгин "Дахиад хэл дээ."

"Гадаад хүнтэй уулзла гээд-"

Сэүн гарыг нь улам хүчтэй дарахад би уулга алдан болиулах гэж хичээв.

Сэүн: Миний эмэгтэй гадаад байна уу, дотоод байна уу надад огт хамаа байхгүй! Хэрвээ түүнийг дахиж гомдоохоор үг хэлсэн байвал чамайг хайж олж ирээд хэн ч биш болтол чинь зодчих нь гэж мэд!!

Тэр золтой гарыг нь хугалах шахлаа. Миний эмэгтэй гэх шиг. Юу яриад байгаа юм болоо...

Сэүн: Чи зүгээр үү?

Би: Тийм ээ. Мэдээж. Харин чи?

Сэүн инээмсэглэн: Мэдээж. Дахиж хэн нэгэн чамд иймэрхүү зүйл хэлбэл надад хэлээрэй. Би нармайг нь нээх болохоор!

Түүнийг над руу дахин хараад инээх үед хөрш ах явахын оронд уурандаа Сэүнийг цохичихсон. Гэнэт цохиулсан Сэүн босож ирээд зөрүүлэн цохиж эхэллээ.

-

Би: Аишш! Яах гэж зодолдож байгаа юм бэ? Энэ хар л даа. Ямар их өвдсөн болоо?

Сэүний уруулны хажууд үүссэн шархыг харахдаа ингэж хэлэв. Гэтэл Сэүн инээгээд "Тэглээ гээд гэртээ оруулаад ирдэг. Аймар эмэгтэй юмаа!"

Би: Эгч нар ирээгүй байгаа нь сайн хэрэг. Жэнни эгчид маш их шархны тос, эм байдаг. Би түрхээд өгье.

Сэүн: Тэгэхээр энэ чиний өрөө юм уу?

Сэүн орон дээр минь тухлан хэвтээд асуулаа. Хэдий эвгүй байгаа гэсэн яах ч аргагүй.

Би: Энэ байна!

Эгчийн эмийн санг олсон болохоор Сэүнийг дээш босгон өөрөө өөдөөс нь сандал тавьж суулаа.

Би: Битгий хөдлөөрэй. Бас өвдөөд байна гээд уйлж болохгүй шүү.

Сэүн инээд алдаад "Эр хүн тийм амар уйлна гэж үү?" гээд жуумалзав.

Би: Харин л дээ. Харж л байя.

Түүнд анхааруулалгүй чангахан хөвөнгөөр дарлаа. Сэүн бараг л орилох шахам дуу гаргаад "Яая л даа!"

Би: Тээр! Бараг л уйлах дөхлөө. Нүдэнд чинь нулимс хурчихсан.

Түүнийг шоолж байтал Сэүн сандалны түшүүрээс татан намайг өөртөө ойртуулчихлаа. Бидний бие ойрхон байгаа болохоор их эвгүй санагдаж байна.

Сэүн: Одоо аяархан цэвэрлээрэй. Муу охин шиг байлгүй. /шивнэх/

Галзуурах нь ээ! Түүний харц намайг ичээж байна!

Би: З-За даа! Ойлголоо.

Түүнийг өвтгөхгүйг хичээж, асар болгоомжтой хүрч байлаа. Шархан дээр нь зөөлхөн эм тавиад дараа нь наалт нааж өгөв.

Би: Болчихлоо!

Түүнээс даруйхан холдлоо. Гэтэл Сэүн намайг шоолон инээгээд "Чамаас болоод дахиад зодоон хиймээр санагдчихлаа." гэлээ.

Би: Дэмий ярьж байх шив. Танхай балмад этгээд шиг дахиад зодоон хийхийг хүснэ гэнээ!?

Сэүн: Яагаад болохгүй гэж. Сая мэдээгүй байхдаа л цохиулчихсан болохоос үнэндээ би өөртөө нэг ч хүргэхгүй зоддог юм шүү.

Би: Их юмаараа бахархах шив.

Сэүн: Ингэхэд байнаа. Хичнээн удаа хүмүүс гадаад гэдгээс чинь болоод дорд үзсэн бэ?

Түүний нухацтай асуултад хариулахын тулд Сэүний хажууд суув.

Би: Харин л дээ. Тоолж үзээгүй юм байна. Миний бодлоор тоолж барамгүй тийм их бололтой.

Сэүн: Хэцүү байсан уу?

Би: Маш хэцүү. Цаашдаа ч энэ өвдөлтийг мэдрэх байх. Гэхдээ яалтай билээ. Би бууж өгөхгүйгээр энэ улсад үлдсэн. Ирээдүйд ч бас тэгнэ дээ.

Сэүн биеэрээ эргэн өөдөөс минь хараад "Чамаар би үнэхээр бахархаж байна. Маш их."

Тэр яагаад надад ингэж хандаад байгаа юм бол? Би буруугаар ойлгох нь байна шүү дээ.

"Энэ хөл түрээслэгч үнэхээр ажилдаа муу юмаа! Жаахан алхаад л чичрээд эхэлдэг. Лалиса золигоор хичээл заалгаад биеийнхээ хөгжилд анхаарах хэрэгтэй!"

Юу вэ? Энэ чинь Жисү эгч байна!

"Хөл түрээслэгч? Хачин юм их ярих юмаа. Өөрийнхөө бүх бурууг хий юманд чихээд л. Бүр цохиод авмаар."

Бас Жэнни эгч хүртэл байна! Бурхан минь! Тэд аль хэдийн хүрээд ирчихсэн гэж үү!?

Би: Баларсаан! Чи! Чи яг одоо нуугдах хэрэгтэй байна!

Сэүн: Юу? Заавал нуугдах ёстой юм уу?

Би: Мэдээж!

Сэүн: Яагаад?

Би: Олон юм битгий ярь! Тэд намайг гэрт эрэгтэй хүн оруулсныг мэдвэл би дуусна! Ялангуяа Жэнни эгч намайг алаад нууж мэднэ.

Сэүнийг чирээд нууж болох газар хайн эргэн тойрноор гүйв. Тэгээд эгч нарыг өрөөнд орж ирэхээс өмнө Жэнни эгчийн том хувцасны шүүгээнд орлоо. Гэхдээ хамгийн тэнэг нь би хамт нуугдчихсан! Хэт их сандарснаас л боллоо! Одоо яах вэ?

Сэүн бид хоёр шиг том биетэй хүмүүс суухаар багтаж байна гэдэг эгчийн шүүгээ аймшигтай том юм.

Жэнни эгч Жисү эгч хоёр өрөөнд орж ирээд орон дээр суух нь шүүгээний завсраар харагдана. Тэднийг удахгүй гараад явчих байх гэж бодтол үнэхээр удаж байна. Сэүн хэтэрхий чанга амьсгалаад байхаар нь түүний амыг гараараа дараад чимээгүй байлгахыг хичээнэ.

Юу вэ? Тэд энд хонох гээд байгаа юм байх даа. Яагаад Жэнни эгч шинэ авсан сүрчигээ үзүүлээд эхлэв ээ!

Жэнни: Энэ их гоё үнэртэй. Бас дажгүй брендийн эд.

Жисү: Воахх! Гоё юмаа. Эхнээр! Чи хэзээ надад үнэртэй ус бэлэглэх гэж байна?

Жэнни: Юу? Би яагаад бэлэглэнэ гэж!?

Жисү: Чи одоо мэдэхгүй байгаа юм биш биз дээ? Омо омо! Цаагуур чинь хөөрхөн эгч нартаа шалтгаангүй бэлэг өгдөг challenge гарчихсан байна өөе!

Жэнни эгчийн инээх сонстоно.

Жэнни: Та зохиогоо юу? Арай тэр callenge-ийг эхлүүлж байгаа хүн нь та биш биз?

Жисү: Хэхэ! Тэр чинь яг би. Хэрвээ үнэхээр бэлэг өгвөл би баярлана шүү!

Жэнни: Тэр бол Ким Жисүг хэр томоотой байна гэдгээс шалтгаална даа.

Жисү: Нээрээ юу!? Тэгвэл би томоотой байнаа! Заавал! (ಠᵌಠ)!!!

Эгч нарын хөөрхөн яриаг чагнаад, чимээгүйхэн инээж байлаа. Шүүгээний завсраар тусах өрөөний гэрэл доторхыг бүдэг гэрэлтүүлж, тэр гэрлийн тусламжтай намайг ширтэх Сэүн. Түүнийг би анзаараагүй юм.

Санамсаргүй түүн рүү хальт хараад над руу ширтэх тэр харцыг мэдэрсэн. Түүний догдлуулам харц. Яагаад ингээд байгаа юм болоо? Энэ чинь... Үнэхээр ичмээр юм.

Түүнтэй удаан харц тулгарах надад эвгүй санагдаж байна. Иймдээ ч харцаа дорхноо бууруулж, шүүгээний булан руу гөлрөв.

Энэ зүрх чинь!? Цээжин дотроо шатаад байгаа юм байх даа? Яагаад дотроос халуу дүүгээд байгаа юм бэ...

Сэүний гэнэтийн үг... Тэр гэнэтхэн хэлсэн. Тэдгээр хачин үгсээ...

Сэүн: Лиса. Би чамайг үнсэхийг хүсэж байна.

Эгч нар хоорондоо ярин инээлдэхдээ Сэүний үгийг сонсоогүй бөгөөд биднийг анзаарахгүй хэвээр. Харин би сонссон. Бас би сандарч байна. Тэр юунд ингэж хэлнэ вэ? Үнэхээр гэж үү... Яг одоо, яг энд? Бид тийм холбоогүй байтал.

Сэүн надтай бага багаар ойртоно. Миний зөвшөөрөлгүй. Яг одоо зугтмаар байна. Хойш ухарч түүнээс холдохыг хүсэж байна. Энэ нь Сэүнтэй үнсэлцмээргүй байна гэсэн үг биш шүү! Зүгээр л... Ичээд байна!

Гараа чанга атгаад нүдээ анилаа. Түүнээс нуугдмаар байгаа ч шүүгээ хэтэрхий давчуу юм. Бидэн шиг том биетэй хүмүүс багтсан гэхэд гайхмаар ч зугтах гэхээр хэтэрхий жижиг...

Түүний уруул мэдрэгдээгүй. Нүдээ нээвэл Сэүн инээчихсэн өөдөөс харна. Арай... Надаар тоглоом хийгээд байгаа юм уу!?

Би: Тэнэг!

"Чшш. Тэд биднийг сонсох нь байна." гээд шивнэлээ. Харин би түүний духыг няслав.

Цаг хэдийн явж, би Сэүний мөрийг дэрлээд унтсан байлаа. Сэүн намайг аяар сэгсчин сэрээх бөгөөд шүүгээний завсраар харахад Жэнни эгч хэдийн орондоо орчихсон байв.

Бид дарааллан шүүгээнээс гарцгаав. Хоёул өлмий дээрээ гишгэлэн доош буулаа.

Би: Ямар сонин юм бэ? Эгч нараас хэн нь ч чиний гутлыг анзаараагүй гэж үү?

Сэүн: Яг чам шиг анзааргагүй хүмүүс бололтой.

Би: Юу!

Сэүн амыг минь даран "Чшш!" гэснээ гутлаа тэврээд намайг хөтлөн байшингаас гарлаа.

Бид эгч нарт сонсогдхооргүй хол очсон хойно хоёул инээлдэцгээнэ.

Сэүн: Тэр шүүгээнд олон цаг баригдалгүй суусан гэдэгтээ итгэхгүй нь ээ!

Би: Харин тийм! Жэнни эгчийг мангас гэж бодтол тэр үнэхээр гэнэн байлаа.

Сэүн: Гэхдээ хачин юмаа. Бид ямар ч буруу зүйл хийгээгүй хэрнээ нуугдсан.

Би: Тэр тухайд уучлаарай. Надаас болж бэртээд, тэгээд олон цаг биеэ чилээсэн.

Сэүн: Тэр тухайд гэвэл уучилж чадахгүй нь дээ.

Би: Юу? Нээрээ юу?

Сэүн: Тхх. Гэхдээ нэг болзолтойгоор уучилж болох л юм.

Би: Тэр чинь юу юм бэ?

Сэүн: Надтай дахиж болзоонд яваарай.

Хэдийгээр түүний хэлэхийг сонссон ч гэсэн итгэж өгөөгүй. Түүний үгийг лавлах үед Сэүн "Дараа дахиад хамт гаръя. Жирийн нэг гарах биш болзоонд явмаар байна."

Галзуу амьтан! Тэр... Арай надад?

Түүн рүү эгцэлж харж чадахгүй гацах үед Сэүн "Би одоо явлаа. Шүүгээнд хонох дөхсөн болохоор үнэхээр хөгжилтэй байлаа."

Би: Ю-Юу? Аа тийм ээ. Тэгвэл дараа уулзацгаая.

Сэүн: Маргааш сургууль дээр таарнаа. Би итгэлтэй байна.

Би: Яагаад итгэлтэй байгаа юм бэ?

Сэүн: Би маргааш чамд сэтгэлээ илчлэх гэж байгаа юм.

Гүн шоконд ороод ангайж байтал Сэүн инээд алдаад "Баяртай!" хэмээгээд гүйгээд явчихлаа.

-

Үсээ дээшээ боохоор эвтэйхэн байна. Түүнээс биш тачаангуй харагдах гээгүй шүү. Зүгээр л урдуур үс унахгүй тухтай байна!

Өглөөний цайгаа уух гээд доош түрүүлээд буусан юм. Жисү эгч ногоороод сэрээгүй байх үед. Чэннтэй зэрэгцэж суугаад зарим зүйлсийн тухай ярин инээлдэцгээнэ. Тэгэхэд Жэнни эгч тун ууртайгаар бууж ирлээ.

Тэр шууд л над руу аймар харцаар харах ба би чичигнэсэн хоолойгоор "Эгчээ. Та яг одоо намайг үнэхээр айлгаж байна шүү. Яг л таны хэлэх үгнээс миний цаашдын амьдрал шийдэгдэх мэт тийм аймшигтай!" гэв.

Жэнни: Дэмий донгосоод бай! Би чамд хэлдэг байхаа! Өмсөх хувцас авсан юм бол бүгдийг байсан байранд нь цэгцтэй хийж байгаач!

Би: Юу? Би хэзээ-

Жэнни: Хамаг юм энэ тэнд нь оруулаад! Өлгөөтэй тавьсан хувцас хүртэл энд тэндээ орчихсон. Яг л дотор нь хүн сууж байсан гэмээр цэгцгүй болчхож!!!

Энэ үгийг сонсоод золтой л хий хахчихсангүй дэмий ханиалган нүдэнд нулимс цийлэгнээд ирэв. Тэр ямар аймар тааваа!?

Жэнни эгч ар нуруу луу минь цохиход арай гайгүй болоод ирлээ.

Би: Баярлалаа!

Чэёон: Чи зүгээр үү?

Би: Т-Тийм ээ.

Жэнни: Яагаад ингэтлээ сандраад? Арай?

Түүний сэжиглэсэн харцыг дорхноо ойлгох би чанга дуугаар "Тэгэхээр таны хувцас надад орохоо болиод удаж байна! Та мэдэж байгаа шдээ! Надад таны зүйлс багадна. Энэ гэрт таны хувцсыг өмсөж болохоор биеийн хэмжээтэй ганц л хүн байгаа. Бод бод."

Жэнни эгч ойлгосон бололтой "Жисү эгчийг дээ!" гээд цааш эргэв.

Чэёон: Түүнийг зөөлхөн зодоорой эгчээ! Т.Т

Жэнни: Зөөлхөн!? Хах! Миний үгсийн санд тийм үг байхгүй!

Ёохх. Бурхан минь. Балрах шахлаа шүү. Уучлаарай 4D эгчээ! Надад өөр арга байсангүй.

Будлиан хутгаж хаяаад өөрөө хэргийн газраас гүйн гарлаа. Сургууль руу хамаг хурдаараа очиж, бүхэл өдөржин Сэүнтэй таарахаа хүлээж байсан юм.

Тэр хэлсэн. Надтай өнөөдөр таарна гэж. Сэүн үнэхээр итгэлтэй бас жинхэнээсээ хэлсэн.

Удахгүй ангид ороод ирэх байх даа. Ингэж бодоход л үсээ байн байн дээш нь чангаан боогоод Бэмбэмийг "Зохихгүй байна." гэх бүрт нь шанаадаж унагааж байлаа.

Гайхмаар нь хэдийн 18 цаг өнгөрсөн байхад Сэүн алга. Яах ч аргагүй ангиас гаран явлаа. Гэхдээ элдэв шалтаг тоочоод эргэн тойрноор алхсан. Сэүнтэй таарна гэж бодоод.

Бэмбэм: Одоо явъя л даа? Чи хэзээ сургуульд ийм дуртай байсан юм бэ!

Би: Байж байгаач! Хүүхэн шиг тэвчээргүй гэдэг нь.

Бэмбэм: Чи дөнгөж сая эмэгтэйчүүдээ доромжиллоо. Хөөх! У Сэүн байна! Тэр Мисүтэй юу хийж яваа юм болоо!?

Бэмбэмийн чанга дуугаар түүний харсан зүг рүү харлаа. Гэтэл... Үнэхээр тэд хамтдаа явж байв. Бас хөтлөлцөөд.

Би юунд найдсан юм бэ? Түүнийг надад сайн болсон гэж бодож л байдаг. Төсөөлөлдөө дэндүү ихээр автчихсан байжээ.

Гунигтай юм...

-
-
-
-
Бүгдээрээ гадуур гарахдаа заавал маскаа зүүж явж байгаарай. 🙏❣️

Continue Reading

You'll Also Like

3.1K 108 8
What happens when your best friends turns out to have a crush on you but you promised yourself to another guy? Follow the story off Tess aka Dae a gi...
815 178 15
-عشق همه اش درباره اعتماده. انقدر به طرف مقابل اعتماد پیدا می کنی که با وجود تمام علامت های خطری که دور و برش هست قلبتو دو دستی تقدیم اش می کنی چون م...
85.7K 4.7K 10
Гол дүр: EXO Chen Төрөл: хайр дурлал, ахлах сургууль
6.9K 332 22
Loving me is a pain that you would never wanted to endure it