👑 Our story 👑 |BLACKPINKxEXO

By whitebearindahouse

104K 10.7K 6.8K

Тэс ондоо хайрын түүхүүд... Дөрвөн удаа! 4 өөр амтыг нэг зохиолоос мэдрэнэ гэдэг содон биш гэж үү? Хагацашгүй... More

💙❤️💛💜
💙1💙 (Life is fun)
💙2💙
💙3💙
💙4💙
💙5💙
💙6💙
💙7💙
💙8💙
💙9💙
💙10💙
💙11💙
💙12💙
❤1❤ (Don't touch)
❤2❤
❤3❤
❤4❤
❤5❤
❤6❤
❤7❤
❤8❤
❤9❤
❤10❤
❤️11❤️
❤️12❤️
💛1💛 (Dream is impossible)
💛2💛
💛3💛
💛4💛
💛5💛
💛6💛
💛7💛
💛8💛
💛9💛
💛10💛
💛11💛
💛12💛
💜1💜 (I'm so special)
💜2💜
💜3💜
💜4💜
💜6💜
💜7💜
💜8💜
💜9💜
💜10💜
💜11💜
💜12💜
Инээмээр байвал ороод ир. ^^
Инээлгэнэ гэж бодож байгаа. :*
Come back?

💜5💜

1.5K 181 137
By whitebearindahouse

"Хүүш! Босоорой!!! Сэрээд сэрээд! Ажил амьдрал чинь хэцүүдэх нь!!"

Дээд доод зовхийг татан хүчээр сэрээсэн Жисү эгч. Тэр цагаан хоолой барьчихсан чихэн дээр орилж байлаа.

Энэ их том шок байв. Эгч хаанаас цагаан хоолой олчихсон юм бол? Бас тэр яагаад намайг ингэж байгаа юм бэ?

Би: Юу вэ...

Жисү эгч гаран дахь цагах харангаа толгой сэгсчив.

Жисү: Үхсэн залуу нас. Хөгшин надаас маанаг. Цаг хэдийнээ 8 өнгөрчихсөн байна. Аяаяа!

Хачин хүн шүү. Тэгээд юу гэж? Өдөр бүр л 8 цагийг өнгөрөөд гардаг шд. Цаг хугацаа дахин дахин айлчилж ирдэг нь жам байлтай.

Санаа амар буцаад хэвтлээ. Тэгээд эгчид хандан "Бодвол та их уйдаа шив. Наад хавиараа Чэннийг ч юм уу, Жэнни эгчийг хоргоогооч. Яах гэж унтаж байгаа намайг сэрээсэн юм бэ дээ." гээд их л тайван хэллээ.

Жисү: Чэёон чинь уйтгартай. Харин эхнэр маань хэдийн явчихсан.

Би: Хаашаа вэ?

Жисү: Мэдээж сургууль руугаа.

Би: Аан. Сургууль байх нь.

Сургууль... Энэ жил ч манай чиглэлийн оюутнууд ачаалал ихтэй байгаа даа. Бүхий л зүйлээ бэлдэж тавьж байгаад өөрийнхөө сэтгэлд дүйцэхүйц зураг дарах ч үгүй ээ мөн сайхан шүү.

Ингэхэд би нэг л юм мартаад байх шиг... Юу юм болоо?

Би хамаг хурдаараа өндийлөө. Намайг харан байдгаараа шоолох эгч "Одоо л ойлгоо юу? Похахаха! Ингэж сурахаар эртхэн ажил дээр гараач!"

Би: /дийд/ Би хоцорч байна!!! 8 цаг 12 минут болчхож! Яагаад намайг эрт сэрээгээгүй юм бэ!!!?

Жисү эгч нурж унатлаа инээнгээ: Харин л дээ. Чамайг яаран сандрахыг харах гэж юм болов уу!?

Би: Аишш! Одоо би дууссан! Яана аа!!!

5 минут ч хүрэхгүй хугацаанд хувцсаа хам хум өмсөөд доод давхар луу гүйлээ.

Би: Чэнн! Чи өнөөдөр хичээлгүй юм уу?

Чэёон миний яарсан байдалд ихээхэн гайхсан харцаар хараад "Тийм ээ." гэлээ.

Би: Ок ок! Би ганцаараа гүйлээ!

Гутлаа гялс углаад гарахад минь Чэёон үгээ хэлж ядан, амандаа юм бувтнаад үлдэв.

11-р сарын шинэхэн өглөө. Автобус удаад байхаар нь залуу хүний ааг омгоо гайхуулан гүйх би. Яг л хурдны морь шиг. Ирэх жилийн наадмаар хүч үздэг юм уу яадаг юм.

Өөрийнхөө хувьд байж болох бүхий л хурдаараа давхин ирлээ. Миний араас тоос татаж байсан гээд бод. Гэтэл...

Энд юу болоод байна вэ?

Хоосон сургууль намайг угтав. Холилдон алхах олны хөл, шуугиан үгүй бөгөөд энэ үедээ өөрийгөө хоцорсон гэдгийг санав. Анги руугаа гүйгээд орлоо. Бараг л орсон...

Анги түгжээтэй байна!!! Байзаарай... Арай!!?

Утсанд ирсэн шинэхэн зурвас Жисү эгчээс байлаа. Тэр "Лалиса чамайг үзэхэд их хөгжилтэй байлаа. Нээрээ нэг юм хэлэхээ мартчихсан байна лээ. Өнөөдөр чинь амралтын өдөр шүү дээ. Кк. Хайртай шүү эгч нь. (ʃƪᵔᵌᵔ)" гэсэн байлаа.

Ингэж л молиго модон чихэр болсон юм даа. Хэт их нойр ийм аюултай. Гэртээ байхдаа сонор сэрэмжээ алдаж болохгүйг ухаарав. За яах вээ. Муу эгч минь цайлган сэтгэлтэй байхгүй юу. Би л тэнэг хэт яарчихсан байж.

Сургуулиас гараад явж байгаад байдаг хурдаараа давхих өөр зүсмийн морийг олж харав. Бодвол над шиг хоцорч байгаа гэж бодоо биз.

Би: Яана даа яана. Өнөөдөр амралтын өдөр. Тэнэг минь.

Сэүний нүд бүрэн нээгдээгүй байх ба яриаг минь ойлгосонгүй дахин лавлав.

Би: Ишш. Үс чинь арзайсан байна.

Сэүн: Юу?

Тэр бүр ангайгаад яриаг минь ч ойлгох сөхөөгүй. Би ч яахав, сайхан сэтгэлтэй юм болохоороо түүнтэй ойртоод сэгсийсэн үсийг нь илж өглөө.

Сэүний нүд дорхноо том болоод "Я-Яагаад байна аа? Аймар юм!"

Харах царайны айгаад байхаар нь гэнэт дургүй хүрээд, Сэүнийг мангастаад авлаа.

Сэүн: Энэ муу галзуу эмэгтэй чинь!!

Би: Ийм эргүү юмтай манай сайхан убба яаж тоож харьцдаг байна аа!?

Сэүн зальтайгаар инээснээ надтай ойртов. Доош тонгойн нүд рүү минь огт сандрахгүй ширтэхэд нь би яагаад ч хачин боллоо.

Аргагүй биз. Өмнө нь ямар ч залуу нүүрэнд минь ингэтлээ тулж байгаагүй.

Би: Ч-Чи? Яагаад?

Сэүн намайг нэг л сонжих шиг харцаар хараад, холдохгүй байсаар байв. Би түүнийг түлхмээр байсан ч нэг л болж өгөхгүй, нэг үгээр бол маш их гайхсан байлаа.

Гэтэл Сэүн огцом гараа явуулаад нүдний минь ухархайг хүчтэй арчаад авав.

Би: Яаая! Юу вэ!

Сэүн: Аяаяа. Нуухаа ч авч чадахгүй. Заваан амьтан юм даа.

Тэр ингэж хэлээд намайг дооглон орхин явлаа. Түүний ардаас хэд сайн харааж аваад алхаж эхлэв.

Би: Хөөе.

Сэүн: Яасан, миний хөгшин.

Би: Өө яахав ээ, өвгөөн. Чамайг амралтын өдөр энд ямар үлийгээ хийж байгаа юм бол гээд л.

Сэүн: Харин тийм ээ. Өчигдөр шөнөжин шоудаад, сая шартсан амьтан хонгилдоо сэрэхгүй юу. Тэгсэн Пэг ах харцаараа нэг юм хэлээд байхаар нь хичээл гэж бодоод тэгээд-

Би: Заза. Юу ч ойлгохгүй байна. Больж үз. Намайг харин Жисү эгч-

Сэүн: Нээрээ Шиүмин ах та хоёр юу болж байна?

Тэр тэс хөндлөн асуултаар яриаг минь зүсэж орхилоо. Сүүлийн хэдэн өдөр маш их хичээсэн. Гэхдээ мэдэхгүй юм. Түүнтэй ойртох алхам хийх бүртээ хойш хоёр ухраад байна.

Би: Бид хоёр яах вэ! Тэр минийх болохдоо л болно! Нэг л өдөр. Нэг өдөр л би түүнтэй хамт инээгээд явж байна. Ах дэндүү сайхан сэтгэлтэй болохоор намайг одоохондоо дүүгээ л гэж хардаг.

Сэүн надаас харцаа салгалгүйгээр гацсан байлаа. Тэгээд гэнэт нүүр дүүрэн инээгээд "Чи чадна байхаа." гэлээ.

Түүнээс ийм дөлгөөхөн, сул дуугаар үг сонсоно гэдэг өдрийн од мэт. Иймд ч би гайхшран том нүдлээд "Хээе У Сэүн! Чиний архи гараагүй байгаа юм уу?" гэв.

Сэүн: Энэ үнэн шүү. Одоо үед хөөрхөн хэрнээ өөрийнхөөрөө эмэгтэй ховор.

Айн? Миний чих хэвийн ажиллаж байгаа биз?

Сэүн: Ямар ч үед инээж байдаг. Аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж, бусдад анхаарал тавьдаг. Чам шиг хүн байхгүй.

Би Сэүнийг танихаа байсан. Яг тэрхэн агшинд... Сэүн сэтгэлд дулаахан бөгөөд зүрхнээсээ гарсан үгсээ хэлж байсан.

"Чи тэгж бодож байна уу?" гэх миний аяар асуултад Сэүн толгой дохиод "Гэхдээ. Гэхдээ байнаа, чам шиг эр эм нь мэдэгдэхгүй хүн ч бас байхгүй шүү!"

Би: Хөөш!!

Сэүн: Ямар эмэгтэй гэхээрээ бөх аятай алцайж суудаг байнаа? Ямар эмэгтэй хүн хөхөртөл цохидог юм?

Би: Энэ муу чинь!! Овоо хүн шиг юм ярьж байснаа юу юу гэнээ!!

Сэүн инээд алдан: Би чамд туслах болохоор-

Би: Туслах аа? Ямар юмаараа туслах гээв. Надад эмэгтэй хүн шиг байхыг заах гээ юу?

Сэүн: Чи мэддэггүй юм шиг байна. Ах нь хайрын мэргэжилтэн.

-

Галзуу хэрэг гэж бодсон ч... Үнэн байсан юм. У Сэүнээс холдохгүй хэдэн өдөр л ажигласан. Тэр хичээхгүй байсан ч охид өөрсдөө түүн рүү гүйгээд ирж байлаа. Сэүн ямар арга ашиглаад байгааг мэдэхгүй. Гэхдээ тэр үнэхээр шуугиулж байна.

Нүдний минь өмнө даруухан нэгэн охин Сэүнд сэтгэлээ илчилж байлаа. Сэүн хөнгөхөн инээмсэглээд "Чамайг хэн гэдэг вэ?" гэж асуув.

"Сангёл! И Сангёл!"

Сэүн: Сангёл-ши, надтай пүрэв гаригт болзоонд яв. Тэгээд хэрэв үнэхээр би өөрт тань таалагдсан хэвээр байвал тэр үед хоёулаа үерхье.

Өнөөх охин маш их баярласан нь илт харагдана. Тэр дуртайяа зөвшөөрөн цааш явах бөгөөд Сэүн түүний ардаас аальгүйтэн гараараа даллаад хоцров.

Тэр над руу сэтгэл ханамж дүүрэн харахад нь би бүхий л мэддэг Солонгос хараалаа шүлэг аятай цувуулан хэллээ.

Сэүн гэх нүгэлт эр гараараа амыг минь таглан аваад "7 дахь дүрэм! Эмэгтэй хүн ийм үгсийг хэлж болдоггүй юм!"

Би түүний урт сүмбэн хурууг нь чангаар хазаад авав. Сэүн хүүхэн шиг орилон амнаас минь гараа авлаа.

Би: Завхай /дийд/!! Чи хөөрхий гэмгүй охины зүрх сэтгэлээр тоглох гэж байна!

Сэүн: Яая! Тоглох оо? Мэдээж үгүй! Би зүгээр л түүнийг сэтгэлээр унагаах гээгүй юм, тэнэгээ!

Би: Юу!? Юу гээч байж боломгүй зүйл вэ!? Өөрөө түүнд сайн юм уу? Ядаж нэрийг нь ч мэдэхгүй биз дээ!?

Сэүн: Тийм ээ. Гэтэл тэр сайн мэдэхгүй залууд дурласан байна. Түүний тэр сэтгэлийг зүгээр л шууд үгүй хийнэ гэж үү? Би тэгж чадахгүй.

Сайхан сэтгэл эсвэл цадиггүй зан. Аль нь гэдгийг мэдэхгүй нь. Тэр үед би У Сэүний дотор оршдог хачирхалтай ойлголтыг олж мэдэв. Тэр хачин юм. Жаахан хачин.

Сэүн: Хөлөө хавч! Сандлынхаа гуравны нэг дээр нь суугаач! Битгий асгаж идээд бай! Цэх суу нуруу чинь асуултын тэмдэг болох нь! Аажуухан ид л дээ! Наад хоол чинь хөл ургаад явчих уу?

Сэүн яг л хөгшин ажумма шиг үйлдэл бүрийг минь шүүмжлэн үглэж байлаа. Би тэр болгоныг нь засах гэж хичээсэн. Өнгөрсөн өдрүүдэд Шиүмин уббатай харьцах үед гаргасан алдаануудаа дахин дахин бодсоор шүд зуун тэвчиж байсан юм.

Сэүн: Хөөе Лиса.

Тэр над руу ундаа сунгав. Би гайхсан харцаар харахад тэр "Би бөглөөг нь онгойлгож дийлэхгүй байна."

Би: Өө, муу суга.

Би бараг л 3 секундэд ганц удаагийн оролдлогоороо дийлсэн.

Сэүн уулга алдан "Воав! Аргагүй л эр хүн! Жинхэнэ эр хүн"

Би: Юу гэнээ!? Би эмэгтэй!

Сэүн: Өө нээрээ тийм билүү? Миний мэддэг эмэгтэйчүүд ундааны таг онгойлгож дийлдэггүй юм.

Би: Тэд нар чинь худлаа маяглаж байгаа юм. Наадахыг чинь ямар ч хүн дийлнэ.

Сэүн: Мэднээ. Тэд дийлнэ. Гэхдээ дийлэхгүй.

Би: Энэ арай...

Сэүн: Тийм ээ. Энэ бол чиний дагаж мөрдөх ёстой 8 дахь дүрэм. Эмэгтэй хүн хальт жүжигчин байвал энхрий, турьхан байдлаа авч үлддэг. Тэд Hulk шиг хүчтэй байсан ч эрэгтэй хүний хажууд ямх охин болж хувирдаг. Ойлгосон уу?

Би: Вуаа! Гайхалтай! Чи бараг л эмэгтэй гэмээр их мэдлэгтэй юм.

Сэүн: Баярлалаа. Биш ээ! Баярлалаа гэх шиг. Юу гээд байнаа?

Сэүний зөвлөмжүүд надад тусалж магадгүй юм. Дараагийн удаад хэрэгжүүлэх хэрэгтэй.

Оройн хоолны үеэр өөрийн эгч нараа ажиглалаа. Бодоод байх нь ээ, тэд намайг бодвол арай эмэгтэй шинжтэй юм байна.

Чэёон. Тэр миний мэдэх хамгийн эмэгтэйлэг нэгэн. Хөнгөхөн инээд, даруу ааль зангаараа тэр хүссэн залуугаа өөртөө дурлуулж чадах байх.

Жэнни эгч. Яахх! Түүнтэй бол ярих зүйл байхгүй. Ямар эр хүйстэй хүн түүнд дурлахгүй байх юм бэ? Эгч хичээгээгүй байсан ч чадна.

Жисү эгч. Тэр цовоо зантай. Бас нилээд... Биш ээ. Тэр бол миний харж байсан хамгийн хөөрхөн эмэгтэй. Дээрээс нь эгчид ямар нэг сэтгэл татам зүйл байдаг.

Гэтэл би!!

Жисү: Лалиса. Чи яагаа вэ? Лоттонд бүх мөнгөө алдчихсан амьтан шиг царай гаргаад байх юм?

Жэнни: Баамаар байгаа юм биш үү? Угаалгын өрөө орооч дээ. Заваан юм.

Чэёон: Лис, чи зүгээр үү? Бүх зүйл зүгээр биз дээ?

Би: Мэдэхгүй ээ! Аишш! Та нар яагаад бүгд ийм эмэгтэйлэг юм!? Бүх охидууд! Би хажууд нь эр хүн л гэсэн үг!

Өөрийн мэдэлгүй чанга дуу гаргаад, нэг мэдэхэд л хаалгаар ууртайхан гараад явж байлаа. Тэгээд нэг зүйл анзааран буцаад хашааныхах өмнө ирж зогсов.

Хачин юм даа. Яагаад манай бариул салчихсан байдаг билээ? Хмм. Гэгээн цагаан өглөө арай хулгайч!?

"Өө! Лиса!"

Гэрээс минь холгүйхэн миний цорын ганц заяаны хань намайг дуудсан юм. Энэ бол хувь заяа. Баттай шүү! Түүнд хөөрхөн харагдах гээд үүнийг хийсэн. Нүүрээ гялтгар будаж, үсээ хүртэл ороосон. Түүнд зориулж юбка өмсөөд, шинээр гоёмсог пальто авсан.

Би: Убба?

Шиүмин ах үргэлж инээдэг тэр дурламаар байдлаараа инээсэн. Түүнийг инээх үед салхи салхилахаа байж, нар хурц туяагаараа ээхээ мартдаг. Түүний ганц инээмсэглэл ийм их хүчтэй. Миний хувьд.

"Дүрэм нэг! Галзуу золиг минь. Эрчүүд хэт хичээхэд дургүй. Хөмсгөө тэнийлгээд аль болох хөнгөхөн инээ!"

Сэүний хэлснийг санан гэнэт инээж гарлаа.

Би: Аягүү! Энэ ахыг дээ! Ийм эрт яагаад энд явж байгаа юм бэ!? Таны гэр өөр зүгт шдээ!

Бурхан минь. Арай хэтрүүлчихсэн үү? Амаа гараараа халхлаад л инээсэн. Түүнд хачин санагдаагүй байгаа?

Шиүмин: Аан. Манай нэг найз энэ хавьд амьдардаг юм. Тэгээд л.

Би: Тийм байх нь ээ!

"Сайн сонс! Хамгийн чухал нь харц! Хоёр дахь зүйл бол чи эрчүүдийг нүдэндээ живүүлдэг байх хэрэгтэй."

Нүдээ янз бүр болгон түүн рүү аль болох хамгийнаараа харав. Тэр надад дурласан болов уу?

Шиүмин ах санаа зоьсон бололтой "Лиса, чи яасан бэ? Нүд чинь татаад байгаа юм уу?"

Энэ их том цохилт байлаа. Хөөрхөн харцыг минь нүдний таталт гэж бодов. Яг уйлах нь ээ.

"Би лав сайхан хувцасласан эмэгтэйд дуртай. Өөртөө тохирсон хувцсыг өмсөөд хажууд минь явж байхад ямар ч залуу бодоход хүрдэг. Энэ бол гурав дахь дүрэм."

Ахтай хамт сургууль руу явах замдаа түүний анхаарлыг өөрийнхөө хувцсанд төвлөрүүлэх гэж хичээлээ.

Ах ч анзаарсан гэмээр "Өхх! Лиса! Чи бас эмэгтэйлэг зүйл өмсдөг байх нь ээ! Одоо л харж байна. Юбка өмссөн чинь жаахан эвгүй харагдаж байх чинь. Жаахан дасахгүй юм."

Юу вэ? Сэүн хэлэхдээ ямар ч залуу гоё хувцас өмссөн эмэгтэйд дуртай гэсэн. Ах арай... Нөгөө юу биш байгаа?

Сургуулийн бараа харагдаж эхлээд байхдаа би дараагийн зүйлээ бодож байлаа. Түүнтэй хамт алхах цагийг зүгээр өнгөрөөж болохгүй. Заавал өөртөө сайн болгох хэрэгтэй.

Би: Убба! Тэрийг хар даа! Тэр дээр!

Шиүмин: Хаана? Аль вэ?

Би: Тэр дээр! Шувуу нисэж байна! Ямар хөөрхөн юм бэ!

"Тэгэхээр чамд л гэж хэлэхэд, эмэгтэй хүн аливаа зүйлд гэнэн бас жаахан жүжиглэлтээр өхөөрдөм төрх гаргадаг. Энэ нь тэдний бид нарт таалагдах гэсэн дараагийн дүрэм."

Хоёр гараа атган шувууг өхөөрдөн дуу алдахад ах нэг л хачинаар над руу харж байсан юм. Арай... Эдгээр зүйлс бүтэмжтэй болоод байгаа юм байх даа? Ахын энэ харцыг дээ! Ниээ! Хөөрхөн шд.

Шиүмин: Нөгөө... Лиса, би одоо бэлтгэлтэй. Явахгүй бол болохгүй.

Би: Окэй! Тэгвэл дараа уулзая.

Түүн рүү хуруун зүрх гаргаж, нүдээрээ ирмэсэн. Ахыг харагдахаа болих хүртэл биеэ чангалаад их тэвчлээ. Одоо л нэг тайвшрах минь. Бүх замын турш биеэ чангалж явлаа.

Өөрийгөө тайвшруулан зогсож байгаад У Сэүнийг олж харлаа. Тэр миний урдханд нааш харчихсан байх бөгөөд толгойгоо хэд хэд сэгсчив.

Сэүн дээр гүйж очоод "Сая харсан уу?" гэхэд тэр санаа алдан "Юуг?"

Би: Харсан уугээд байна. Би чиний хэлснээр бүгдийг хийсэн. Одоо ах намайг арай өөрөөр харах байх даа. Тийм ээ!?

Сэүн: Бурхан минь. Эрэгтэйлэг. Бас дээрээс нь тэнэг юм байна. Чи түүнтэй болзоно гэж мөрөөдөхөө яг одоо зогсоо. Насаараа ганц бие явж ч магадгүй болохоор.

Би: Юу! Юугаа дэмий донгосоод байгаа юм! Би сая 4 дүрмийг л биелүүлсэн. Надад цаана нь дахиад 6 дүрэм байгаа!

Сэүн: Март! Хэлсэн шүү. Наад дүрмүүдээ яг одоо толгойноосоо арчиж хая!

Түүний хэлснийг одоо л ойлгон сэтгэлээр унаж орхилоо. Ойролцоох сандал дээр очин суухад Сэүн ч бас надтай хамт суув.

Би: Ер нь болилоо.

Сэүн: Бас юу вэ? Надад яг л 5 настай дүүгээ аргадаад байгаа мэт санагдаад байна.

Би: Би Шиүмин уббагаас саллаа!

Сэүн том нүд гарган: Юу!?

Би: Гүйцээ! Түүнээс сална! Сална гэж байна!!

Сэүн: о.О Хэнээс?

Би: Би уббатай нууцаар үерхдэг байсан юм! Харин одоо түүнийг би хаяж байна.

Сэүн толгойгоо тасралтгүй сэгсэрч "Солиотой юм. Солиотой хүүхэн байна."

Доош толгой гудайн байхдаа хамаг чадлаараа хичээн сонгосон хувцсаа ажиглав. Утгагүй юм. Ингэлээ гээд тэр надад дурлах юм уу?

Би: Түүнтэй таарах бүртээ үзээрийн муухай санагддаг. Би өөрөө. Ахын хажууд зогсвол ичдэг. Түүн шиг төгс хүн надтай хамт байна гэхээр төсөөлдөггүй. Би өөрөө хүртэл тэгж болно гэж бодохгүй байхад яаж түүний сэтгэлийг өөрийн болгож чадах юм бэ?

Сэүн: Ээе! Энэ хүн чинь. Ямар хурдан сэтгэлээр унадаг юм? Тэр яасан хүн юм? Би мэднэ л дээ. Ах төгс. Ахад сайхан сэтгэл, сайхан царай байгаа. Тэглээ гээд юу гэж. Чи яачихсан нэгэн юм? Өөрийгөө хамт байна гэж төсөөлдөггүй гэнэ шүү.

Сэүн миний сэтгэлийг засах гэж хичээж байна. Бараг л уйлах шахсан би нулимсаа хүчээр залгиж орхилоо.

Би: Чи үнэхээр тэгж бодож байна уу?

Сэүн худлаа малийн: Үгүй ээ яахав, царай чинь л...

Би: Айн!? Миний царай яасан гэж!!! Чи үхмээр байна уу?! Эгч нь чамайг өглөөтэй яс болгож чадна шүү.

Сэүн: Царайнд чинь дасчихвал дажгүй шд. Тэгэхээр нээх битгий санаа зов доо. 20 жилийн дараа ах маань чамайг хөөрхөн гэж харах л байх.

Би Сэүнийг нүүр нүдгүй цохиж эхэллээ. Иймэрхүү хүмүүс үүнийг хүртэх ёстой!
Түүнийг зодсон ч бурхан намайг өршөөж л таарна.

Би хичээсэн. Хичээсээр л байлаа. Түүнд тэнэг юм шиг харагдсан ч хамаагүй. Би өөрийнхөө аргаар үзсэн.

Гэтэл...

Бэмбэм: Гайхалтай шүү. Шиүмин ах аргагүй л өөр зэрэглэл! Түүн шиг сургууль дэр алдар нэртэй хүн мэдээж-

Би: Дуугүй бай! Чимээгүй!

Бэмбэм хачин царай гаргаад, дахиад олон юм ярих гээд байхаар нь түүний ам руу  хоолноос чихчихсэн. Үгүй бол тэр ярихаа зогсохгүй байсан биз.

Ахад хөтлүүлэн цайны газарт орж ирсэн хөөрхөн эмэгтэй. Надаас тэс өөр, бас илүү сэтгэл татам. Тэр эмэгтэй ахын зүрх сэтгэлийг эзэмдээд бараагүй бөгөөд олон хүний өмнө хайраа зарлах хэмжээний хайртай болгожээ.

Тэд нэгэндээ хайртай. Ийм байхад надад ямар боломж байгаа юм. Зүгээр л бууж өг. Одоо ахыг март. Анхнаасаа л боломжгүй даваа байсан.

Үгүй ээ. Буруу ойлголт байж болно. Гарнаас нь атгалаа гээд найз бүсгүй болчих юм уу? Тэгвэл би Бэмытэй хичнээн удаа үерхсэн болж таарч байна.

Яах ч аргагүй. Ахын нүд хайраар бялхсан байсан. Их удаан хайрласан юм шиг. Түүний "найз" гээд байсан хүн магадгүй тэр эмэгтэй байх. Баттай.

Сайн бодоод үз л дээ. Миний төлөвлөгөө бараг л хэрэгжсэн. Түүний зүрхэнд ямар нэг дохио очсон л байж таараа. Лалиса. Чи үнэндээ тийм ч муухай эмэгтэй биш. Дажгүй. Хөөрхөн охин. Тиймээ. Би хөөрхөн!

Гэхдээ тэгсэн хэдий ч!

"Түүнд тийм их сайн юм уу?"

Сургуулийн коридорт өөрийнхөө сайн муу, эерэг гутранги талтайгаа үзэлцэж байхад У Сэүн хажууд ирчихсэн ингэж асуув.

Би: Тийм ээ. Би хэзээ ч хэн нэгнийг тэгж хайрлаж байгаагүй.

Сэүн: Хмм. Чи өмнө нь дурлаж үзсэн гэнээ?

Би: Тийм ээ! Үзсэн. Гэхдээ ахыг гэх сэтгэлийг минь гүйцэхгүй.

Сэүн: Чи дурлаж үзсэн боловч хайрлаж үзээгүй бололтой.

Түүний үг цээжинд нэг л хүнд оргиулсан. Сэүн. У Сэүн ийм үг хэлнэ гэж бодсонгүй.

Сэүн: Үнэндээ байнаа. Үнэн хэрэгтээ өөрт нь хайргүй хүнээс сэтгэл нэхэх нь дэндүү хувиа хичээсэн зан биш гэж үү?

Би: Юу?

Сэүн: Тэр чамд сэтгэлгүй. Тийм байхад яагаад ингэтлээ их гуниж гутраад байгаа юм. Ингэлээ гээд тэр чинийх болох юм уу? Үгүй шдээ.

Хатуу боловч үнэн үгс. У Сэүн ийм хүн бололтой. Тэр дүр үзүүлдэггүй. Бодсон зүйлээ хэлчихдэг. Тэгээд ч түүний энэ байдал хамгийн дургүй хүргэмээр юм.

Яагаад? Би энд ирснээсээ хойш үргэлж бусдын ая тавыг харж ирсэн байхад энэ хүн... Яагаад юунд ч санаа зовохгүй өөрийнхөө үгийг хэлж байгаа юм. Шударга бус юм.

-

Сэүний талаас~

Юра: Юу!? Сургууль гэнээ! Чи солиороогүй биз!?

Тэр гар дахь шар айрагнаасаа хэд балгаж аваад ийн хэлэв. Би чангаар инээд алдлаа.

Юра: Энэ жил манай хамтлагийн өндөрлөгт гарах жил байхад. Чанни энэ талаар сонсвол их гайхна даа. Тийм биз дээ, Пэгхэ?

Пэгхэ зүгээр л толгой дохив.

Би: Тэр эмэгтэй намайг усан сэлэлтийн од болгохыг хүсдэг юм. Тийм зүйл тохиолдсон ч хамаагүй гэсэн. Хөгийн биш гэж үү?

Юра: Тэгээд яагаад үгэнд нь ордог юм? Чи одоо жаахан хүүхэд биш. Яагаад галзуу хүүхэн рүү дунд хуруугаа гаргаад, хаяж болохгүй гэж?

Сэүн: Тэгнээ. Би тэгэх болно. Гэхдээ одоо биш.

Юрагын ууж байсныг булаан аваад дуустал нь залгилж орхилоо.

Юра: Өөрийнхөө мөнгөөр авч уугаач! Одоо бүр дээрэмчин болох гээ юу!

Би зальтайгаар инээмсэглээд "Ээе! Юн Сомин эгчээ. Яагаад царайлаг залууг ганц шил юмаар дайлж болохгүй гэж?"

Юра ч бас надад бууж өгсөнгүй, уруулаа хазан "Харин л дээ. Дүү хүү арай өнөө орой манайхаар зочлохгүй биш байгаа?"

Пэгхэ гэнэт босож ирээд намайг түлхэн бэлтгэлийн хонгилоос гаргачихлаа.

"Донук их сургууль" гэсэн бичгийг хараад дуртай дургүй дотогш орлоо. Шиүмин ахтай таарахад тэр урьдынх шигээ инээмсэглэлээр намайг угтан авав.

Би: Та огт хөгшрөөгүй байх шив. Ингэхээр чинь би яаж охидтой уулзах юм бэ?

Шиүмин: Энэ хүн чинь! Одоо хүртэл шоглоомтой хэвээрээ байх чинь. Ингэхэд бие чинь зүгээр юм уу? Тэгж зодог тайлна гэсэн байж эргээд хүрээд ирлээ. Сэлэх юм уу?

Би: Аягүү! Энэ хөгшин ах яагаад надад ингэтлээ санаа тавиад байдаг юм бол!?

Шиүмин: Үнэхээр зүгээр юм уу?

Би: Тийм ээ. Би өмнө нь хэзээ ч ийм сайн байж үзээгүй.

Шиүмин ах инээгээд мөрөн дээр минь урам өгөх гэсэн шиг нүдсэн.

Шиүмин: Шүршүүрт ороод ир. Усаа их санасан биз дээ? Өөр хүн байхгүй болохоор өөрийгөө дасгаад ав.

Ахын хэлснээр биеэ булхаад гарч ирсэн. Гэхдээ энэ эмэгтэй юу вэ? Хүн байхгүй гэсэн юмсан. Өмнө нь ус харж байгаагүй юм байх даа?

Намайг орж ирсэн үгүйг ч анзаарах сөхөөгүй эмэгтэй. Тэр усыг их л удаан ажиж байснаа хуруугаараа хачин зүйл хийгээд, дараа нь гартаа байсан цаасаа ус руу алдчихсан. Тэгээд зогсохгүй өнөөх цаасныхаа ардаас тэнэг хүн шиг л үсрээд орчихлоо.

Би байдлыг сайтар ажин, ийм хачин хүн энд ямар зорилгоор байсныг бодож олох гэж хичээлээ. Гэтэл энэ зуур өнөөх эмэгтэй чинь гарч ирэхийн оронд живээд эхэлсэн. Сэлж чаддаггүй юм уу!? Ямар гээч!

Хүн үхэхийг хараад зогсохгүй. Түүний хойноос үсэрсэн. Хэдийн ухаан алдсан эмэгтэйг гаргаж ирсэн ч тэр сэргэхгүй байлаа.

Би: Чи зүгээр үү? Намайг сонсож байна уу? Нүдээ нээ л дээ!?

Түүний биеийг хэд хэд сэгсчин сэрээх гэж хичээсэн ч болсонгүй.

Би: Яах вэ? Би хиймэл амьсгаа хийх хэрэгтэй!

Хүн үхэх гэж байхад олон зүйл бодох хэрэг байгаагүй. Тиймээс эргэлзэлгүйгээр шууд л өөрийн амаараа хиймэл амьсгаа хийж эхэлсэн.

Түүний амьсгал эргэн ирэхэд Шиүмин ах дотор орж ирэв. Тэр ухаангүй хэвтэх эмэгтэйг олж хараад сандрахад нь би өөр тусламж дуудах гээд гадагш гүйлээ.

Би: Түр тэсээрэй!

Хэдэн минутын дараа орж ирэхэд өнөөх эмэгтэй сэрчихсэн, ах руу сэм харц шидчихсэн сууж байв. Ямартай ч сэргэсэн. Санаа минь амарлаа.

Гэхдээ... Ус ийм аймар байхад би түрүүн яаж түүнийг аварсан юм бол? Дасах гэж удна гэж бодсон. Гэтэл шууд л сэлж очоод гаргаад ирлээ. Энэ хачин эмэгтэй... Нэг л өөр юм.

-

Түүнтэй дахиад таарсан. Басл хачин байдлаар. Саяхан л надад авруулсан байж талархлын үг ч байхгүй. Шууд л хачин үгээр хүн доромжлоод.

"Юу!! Дэмий донгосоод байлгүй найзаас минь уучлалт гуй. Түүний утас эвдэрсэн бол яаана!?"

Нэрийг нь ч мэдэхгүй бүдүүлэг эмэгтэй. Яагаад ч юм түүнтэй долигнож харьцахыг хүсээгүй. Өөрийнхөөрөө. У Сэүн шиг харьцсан. Тэр бүсгүйд ч бууж өгөх хүсэл огт байгаагүй юм.

Бидний дараагийн уулзалт хэд хоногийн дараа тохиосон. Өөрийнх нь утсыг хямгадаад өгсөн байхад дахиад л талархахын оронд над руу дайрсан.

Их хачин. Бас түүний энэ байдал нь анхаарлыг минь татаж байна.

Би: Ахх! Ядаргаатай юмаа. Чи яршигтай их ярьдаг юм байна. Хаана очих юм? Хүргээд өгвөл болоо юм биш үү?

-

Түүнтэй хамт цагийг өнгөрөөж, зарим зүйлсийг мэддэг болсны дараа ч бодол минь өөрчлөгдөөгүй.

Лалиса Манабон. Тэр надад бага зэрэг таалагдаад байх шиг.

Түүнийг шалгаж үзмээр байсан. Хэрвээ энэ бүтвэл магадгүй... Үзээд алдах хэрэгтэй.

Түүнд сэтгэлээ илчилсэн. Үерхэх санал хүртэл тавьсан.
Гэхдээ би буруу бодсон байна. Лиса өөр юм. Тэр миний уулзаж байсан хялбархан эмэгтэйчүүдээс ялгаатай. Тэднээс илүү, тэдэн шиг амархан биш.

Лиса намайг цааш түлхээд "Солиотой юм! Чи надаар тоглохыг хүсэж байна!!!" гэсэн.

Тэр үед би гүйцэд ойлгосон. Түүнтэй аажуухан, маш алгуурхан ойртоно. Тэгвэл магадгүй тэр... Миний жинхэнэ хайр байх.

"Гудамжны муур юм биш үү? Ингэж хамаагүй хүрч болж байгаа юм уу?"

Лиса: Муу тэнэг. Надад хамаагүй ээ.

Би: Би чиний төлөө л хэлж байна даг.

Лиса: Зарим муур эзэнтэй, харин зарим нь гудмаар хэсүүчилдэг. Шударга бус биш үү? Тэд адилхан амьтад байхад яаж ялгаварлаж болох юм бэ? Би түүнийг анхаарал тавьж чадах хүмүүст нь хүргэж өгнөө. Тэр ч бас хайрлуулах ёстой.

Лисагын хэлсэн эдгээр үгс надад нэгийг бодогдуулсан. Түүнийг таниж мэдэх тусам хөгжилтэй юм. Унших тусам сонирхолтой болдог ном шиг. Түүний хуудас бүрийг алдаж болмооргүй санагдана.

Би: Тэгэхээр чиний бодол?

Бэмбэм санаа алдан: Бас юу вэ? Хүнийг хичээлээ тарав үгүй юу чирч авчирсан байж яагаад амьтны дэлгүүрт авчирч байгаа юм?

Би: Чи мэдрэмжтэй. Чиний хувцаслалт мэдрэмжтэй санагддаг.

Бэмбэмийн нүд гялтганаад, харц нь хүртэл өөр болоод ирэв. Ёстой нэг. Яасан энгийн хүн бэ?

Бэмбэм: Хүн таних нүдтэй л юм. Тэгээд. Би яах ёстой юм?

Би: Чи зүгээр л энэ жижигхэн амьтдаас нэгийг нь сонгоход тусла.

Бэмбэм: Тэгэхээр байнаа, би байсан бол тэр туранхай харыг авна.

Би: Тийм үү? Би тэр борыг сонирхоод байсан шд.

Бэмбэм: Аа харин миний ээж лав тэр ногоон нүдтэйг хайрлах байсан байх.

Би: Тийм байх нь ээ. Тэгвэл найз чинь?

Бэмбэм: Ямар найз?

Би: Нөгөө... Хэн билээ дээ. Нэр нь... Нэг хачин эмэгтэй!

Бэмбэм гаслан "Лиса юу? Түүний нэрийг ч цээжлээгүй байх гэж."

Би: Аан! Нээрээ тийм шд! Лиса!

Бэмбэм: Тэр өхөөрдөм мууранд дуртай. Буланд хэвтэж байгаа жижиг саарал муур. Лиса тэрийг сонгох байсан байх. Харин манай багш байсан бол-

Би: Ойлгомжтой. Маш их баярлалаа! Тэгвэл ингээд явцгаая!

Бэмбэмийг төөрүүлсэн болоод буцаад дэлгүүрт орж ирлээ. Түүнд зориулж авсан муужгай. Хамгийн сайн найз нь сонгосон. Лисад таалагдах байх.

Чусок баярын үдэш болж байлаа. Түүнийг дуудан гаргаж ирээд бяцхан амьтныг өгөхийг хүссэн. Яагаад гэвэл Лиса баярын өдрөөр ганцаархнаа гэртээ үлдсэн. Түүнтэй амьдардаг гурван эгч нь ээлжлэн гарч явсаар. Эцэстээ Лиса л үлджээ.

Түүний хэлж байсан шиг. Гадаад хүн болохоор иймэрхүү зүйл дээр хүртэл сэтгэлийн шарх авдаг байх даа.

Юу юугүй хонхыг нь дарах гэж байтал гэнэт хүрээд ирсэн. Лисагын нэг эгч нь. Түүний дараа ч ар араасаа цугларч, дөрвүүл хамтдаа ширээ тойрсон байгаа нь холоос тодхон харагдаж байлаа.

Би удаан хүлээх байсан ч муур бороонд даарч байсан. Жижиг хайрцаг дотор хийсэн бэлгээ доош тавьж, хонхыг нь даран түүнийг гарч ирэхээс өмнө хамаг хурдаараа гүйлээ.

Лео гэх нэрийг Лисатай зохицох юм шиг санагдсан болохоор өгсөн. Гэхдээ би гэж тэнэг түүнд зориулсан гэж бичээгүй байснаа саналаа. Лисад гэж бичээгүй байж яаж түүнд хүрэх юм бэ?

Бэлэг өөр хүнд очих вий гэж айсан. Гэтэл Лиса гарч ирээд хэсэг эргэн тойрноо харж байгаад муужгайг аван орсон.

Түүнийг баярлуулж чадсан минь юу юунаас илүү чухал. Лиса инээж байсан. Түүний инээд намайг жаргалтай болгосон. Их хачин...

-

Хэдэн хоног өнгөрсөн. Леотой хамт байхдаа жаргалтай байдаг Лиса. Би түүний тухай өөр нэг нууцыг олж мэдсэн.

Лиса Шиүмин ахад сайн. Энэ намайг гуниглуулж, бас муухай санагдсан. Түүнд яг одоо надад хэр их таалагддаг болохыг нь хэлэхийг хүсэж байна. Гэхдээ тэгвэл Лисад муухай санагдах байх.

Надад сайн биш байхад. Би сэтгэлээ илчилвэл тэр хүн эвгүй байдалд орно. Дан ганц өөрийгөө бодож болохгүй. Би хувиа хичээж чадахгүй ээ.

Тийм болохоор дооглосон. Лисаг үргэлж шоолдог. Түүнтэй найз шиг нь харьцаад, тэгээд ч болов хамт байдаг. Ахад сайн болсныг нь мэдсэн. Тиймээс тэвчсэн. Тэгээд жүжиглэсэн.

Намайг ангидаа дуудаж авчирсан Бэмбэм ямар нэг зүйлийн үнэр авсан гэмээр. Түүний харц ондоо болсон байлаа.

Бэмбэм: Лиса бол миний хар багийн найз. Бид хоёр үргэлж хамт байсан. Тийм болохоор би түүнийг хамгаална.

Би: Хамгаалах? Надаас уу?

Бэмбэм хөмсгөө зангидаад "Чамайг олон эмэгтэйтэй уулзаж, хүн болгонтой нялуун харьцдагийг мэднэ. Тиймээс манай Лисад тэгж хандах хэрэггүй. Би тоглоогүй шүү."

Яагаад надаас хамгаалж байгаа юм? Би тийм муу хүн юм уу.

Би: Аан. Муур уу? Бэлэг. Зүгээр л бэлэг.

Энэ залууд одоохондоо мэдэгдүүлж болохгүй бололтой. Тэгээд ч яг одоо Лисад мэдэгдүүлэх сонирхол алга.

Бэмбэм: Чи арай...

Би: Үгүй ээ. Чи юу бодоод байгаа юм?

Бэмбэм: Их илт байна. Тэр мэдчихвэл яах юм? Түүгээр тоглохгүй юм байгаа биз дээ? Чамд итгэж болох уу?

Би инээд алдан "Чи юу гэж бодоов? Би эмэгтэй хүнээр тоглодог юм шиг байна уу?"

Бэмбэм надад хариулахын оронд хаалга руу ширтлээ. Тэнд Лиса зогсож байв.

Лиса: Бэмы!? Юу байна? Хэхэ!

Бэмбэм: Чи яагаад нууцаар чагнаад байгаа юм?

Лиса: Ангидаа орох гэтэл та хоёр хачин зүйлс яриад байсан. Тэгээд ч хаалга хааж мэддэг л байлтай.

Би: Би явлаа.

Бэмбэм: Чамтай ярих өөр зүйл бий шүү!

Түүнийг тоолгүйгээр гаран явлаа. Энэ залуу бүр уур хүргэчихлээ. Би өөрийнхөө аргаар хайрлах байхад яагаад. Юу ч мэдэхгүй юм байж.

Тэгээд ч сэтгэлээ баттай болгомоор байна. Би анх удаа хэн нэгэнд сэтгэл алдарч байна шүү дээ.

10 сарын 31 байсан. Баярын өдөр. Усан сэлэлтийн тамирчид онцгой хувцсаар жигдрэн гэнэтийн бэлэг барьсан. Лисагын харц зөвхөн Шиүмин ах дээр унаж байсныг мэднэ. Гэхдээ л би түүн дээр очсон.

Яриа өдөж, тоглоом хийсэн. Өөрийнхөө аргаар түүнийг инээлгэж, баяртай царайг нь харж чадсан.

Удалгүй тэр надад нулимсаа үзүүлсэн. Тэр үед би галзуурах шахсан. Хайртай муур нь алга болсон гээд яахаа мэдэхгүй чичирж байхад нь хоосон өрөөнд орхиод хайхаар гарсан.

Хөлийн улаа эргэтэл гүйж, түүний төлөө хайсаар л байлаа. Лисаг уйлахад надад дэлхий сөнөж байгаатай адил мэдрэгдсэн. Дахиж тийм мэдрэмж авмааргүй.

Хэдэн цаг хайсны эцэст би Леог олсон. Тэгээд Лиса руу яаран гүйж байхдаа би бодсон юм. Би Леог тэврээд орж ирэхэд тэр баярлах болов уу? Шиүмин ахыг очвол баярлах уу?

Би ахаас гуйсан. Яаралтай ажилтай гээд. Лисад оруулж өгөөч гэж. Бас миний тухай битгий хэлээрэй гэсэн. Гэнэн ах минь юу ч бодолгүй хэлснээр минь хийж, Лиса ч баяр хөөрөнд умбасан харагдана.

Тэднийг зэрэгцэн явахыг холоос ажиж байлаа. Энэ мэдрэмжээ юу гэж илэрхийлэхээ мэдэхгүй нь. Гунигтай байгаа ч түүнийхээ өмнөөс баярлаад байна уу. Мэдэхгүй. Эдгээр холилдсон зүйлийг ялгаж чадахгүй байна.

Тэр өдрийн дараа Лиса их өөр болсон байсан. Шиүмин ахыг өөртөө татах гэсэн хүсэл эрмэлзлээр оюун бодлоо дүүргэжээ.

Зүрх зүсэгдэх шиг. Өөртөө урам хугарч байна. Яагаад ийм олон эмэгтэйчүүдээс надад хайргүйг нь сонгосон юм бол? Тэглээ гээд яаж ч чадахгүй юм. Түүнээс болихыг хүссэн ч болохгүй. Эсрэгээрээ улам сайн болоод байна уу.

Тэр үргэлж өөрийгөө голох юм. Болдог бол хөөрхөн, ухаалаг, азтай, төгс гээд надад яаж харагддаг тэр бүгдийг нь хэлээд өгөх юмсан.

Лиса ахад таалагдахын тулд шинэ хувцас өмсөж, эвсэлгүй ч гэлээ хэлснээр минь хийж байсан. Гэхдээ тэр бүтэлгүйтсэн. Азаар. Үгүй бол энэ хөөрхөн эмэгтэйд ах дурлачих байсан биз.

Түүнийг би сургасан. Сайн сурсан бол түүнд би аз жаргал хүсээд тавьж явуулах байсан. Гэтэл тэр муу сурагч юм.

Лисаг гуниглан суухыг үзлээ. Шиүмин ахын сэтгэлтэй бүсгүйн тухай сонссон. Түүнд хатуу үгсийг хэлж, бараг л уйлуулах шахсан.

Гэхдээ юу гээч. Би баяртай байна. Түүнийг гуниглаж байхад баярлаж байдаг муу хүн ч байж магадгүй. Дахиж зай тавихгүй. Дахиж дүр эсгэхгүй. Амжилт хүсээд, орхихгүй. Түүнээс тавихгүй зуурна. Болж өгвөл гэрлэх болно.

Өөрийнхөө аргаар чамайг өөртөө татна. Ойлгосон уу? Лалиса. Чи удахгүй надад сайн болно. Бэлтгэлтэй байгаарай даа!

Continue Reading

You'll Also Like

94K 1.3K 57
Title 满级大佬穿回真千金/The full-level boss wears back to the real daughter Author 一江听月 Su Yu is a fast-traveling boss, and the system rewards her to choose...
3.1K 108 8
What happens when your best friends turns out to have a crush on you but you promised yourself to another guy? Follow the story off Tess aka Dae a gi...
2.3M 116K 65
↳ ❝ [ INSANITY ] ❞ ━ yandere alastor x fem! reader ┕ 𝐈𝐧 𝐰𝐡𝐢𝐜𝐡, (y/n) dies and for some strange reason, reincarnates as a ...
253K 6.1K 52
⎯⎯⎯⎯⎯⎯⎯ જ⁀➴ 𝐅𝐄𝐄𝐋𝐒 𝐋𝐈𝐊𝐄 .ᐟ ❛ & i need you sometimes, we'll be alright. ❜ IN WHICH; kate martin's crush on the basketball photographer is...