👑 Our story 👑 |BLACKPINKxEXO

By whitebearindahouse

104K 10.7K 6.8K

Тэс ондоо хайрын түүхүүд... Дөрвөн удаа! 4 өөр амтыг нэг зохиолоос мэдрэнэ гэдэг содон биш гэж үү? Хагацашгүй... More

💙❤️💛💜
💙1💙 (Life is fun)
💙2💙
💙3💙
💙4💙
💙5💙
💙6💙
💙7💙
💙8💙
💙9💙
💙10💙
💙11💙
💙12💙
❤1❤ (Don't touch)
❤2❤
❤3❤
❤4❤
❤5❤
❤6❤
❤7❤
❤8❤
❤9❤
❤10❤
❤️11❤️
❤️12❤️
💛1💛 (Dream is impossible)
💛2💛
💛3💛
💛4💛
💛5💛
💛6💛
💛7💛
💛8💛
💛9💛
💛10💛
💛11💛
💛12💛
💜1💜 (I'm so special)
💜2💜
💜4💜
💜5💜
💜6💜
💜7💜
💜8💜
💜9💜
💜10💜
💜11💜
💜12💜
Инээмээр байвал ороод ир. ^^
Инээлгэнэ гэж бодож байгаа. :*
Come back?

💜3💜

1.5K 193 171
By whitebearindahouse

Би үргэлж хүсдэг байлаа. Хэн нэгний хайрыг. Таван настайгаасаа эхлээд хүссэн. Анх гүнжийн тухай гоёмсог үлгэрийг уншаад тийм гайхалтай хайрыг мөрөөддөг бяцхан охин болж хувирсан.

Ханхүү гүнж хоёрт үнэн сэтгэлээс өөр хүсэх юу ч үгүй. Тэд ердөө бие биетэйгээ хамт байснаараа олон саад бэрхшээлийг даван гарч чаддаг. Мөн бүх үлгэрийн төгсгөл аз жаргалтай байдаг. Яг л миний хүсдэг шиг сайхан бас гэрэл цацарсан тийм хайр.

Миний анхны хайр бага ангид минь тохиосон. Тэр хүү их хөөрхөн бас гоё ааштай байлаа. Гэхдээ бид найзууд хэвээрээ дууссан.

Дараа нь би арай томроод бүжгийн хамтлагийнхаа нэгэн найздаа сайн болсон. Гэхдээ тэр намайг гэж байсангүй.

Ахлах сургуульд ороод надад талтай тэр хөвгүүнд сайн болсноо санаж байна. Харамсалтай нь тэр муу хүүхэд байсан. Намайг ашиглаж, уйдаагаа гаргах гэж хичээсэн.

Би олон төрлийн мэдрэмжийг амталж үзсэн юм. Аль аль нь ч бүтээгүй бөгөөд би таван настай мөрөөдөмтгий охин хэвээрээ л байна. Өөрчлөгдсөн юм үгүй. Би хуучин байсан байрандаа зогсжээ. Бие минь өссөнөөс өөрөөр бол надад тохиосон өөрчлөлт гэж алга.

Сэүний амнаас хачирхалтай авиа гарч би итгэж өгсөнгүй дахин асуулаа. Сэүн инээмсэглээд "Надтай үерхээч." гэж хэлсэн.

Би хүсдэг. Хүн бүртэй учирдаг гоёмсог дурлалыг. Гэхдээ...

Энэ залуу худлаа ярьж байна! Арай дэндэнэ ээ! Үхтлээ хүслээ ч түүн шиг завхай юмны үгэнд итгэлээ юу?

Намайг хананд шахсан Сэүнийг хойш түлхээд эвгүй байдлаас гарч чадлаа.

Би: Солиотой юм! Чи надаар тоглохыг хүсэж байна!!!

Сэүн гайхсан шинжтэй хэсэг харж байснаа чангаар инээгээд эхэллээ. Харин би саяхны балай догдлолоо үгүй хийх гэж хичээж байв.

Сэүн: Тэгэхээр үгүй юм биз дээ. За яахав. Болихгүй юу.

Би: Заваан юм! Үнэхээр тоглож байжээ!!

Сэүн: Бодоод байсан би хараахан Тайланд эмэгтэйтэй болзож байгаагүй юм байна лээ. Тэгээд л.

Тэр хэнэггүй гэгч нь сандал татаж суугаад ингэж хэлэв.

Би: -_- Яасан гэнээ? Өөрөө их олон хүнтэй үерхээ шив. Гадаад хүнтэй үерхэж үзээгүй болохоор ингэж хэлж байна уу?

Сэүн: Үгүй ээ. Зөвхөн Тайланд. Би өмнө нь Америк моделтай, Япон эмэгтэйтэй бас Африк---

Би: Юу! Бүр Африк уу?

Сэүн чанга чанга инээн: Яасан? Намайг хардаад байгаа юм уу?

Би: Үгүй ээ, тэнэгээ! Чиний ямар шалиг болох тухай өөртөө дахин сануулж байна.

Сэүн: Ер нь бол хайр дурлал тив алгасдаггүй юм шдээ. 😝

Би: Юу вэ? Чи одоо өөрөөрөө бахархаад байгаа юм уу!?

Сэүн: Мэдээж. Тэр яах вэ. Итгээгүй биз дээ? Битгий санаа зовоорой. Хэзээ ч тийм юм болохгүй байх.

Би: Байх гэнэ шүү. Угаасаа болохгүй! Намайг тэдгээр хялбархан охидтойгоо зүйрлэх ч хэрэггүй шүү.

Сэүн: Тийм байдаг юм байж. Ингэхэд наад сүртэй юм чинь юу вэ?

Сэүн босож ирээд цоо шинэхэн үнэтэй камер луу дураараа ойртоод эхэллээ. Би хүртэл маш маш болгоомжтой хүрч байсан байхад энэ хэнэггүй нөхөр заваан гараараа шууд л бариад авдаг шүү.

Би: Хөөе! Наадах чинь манай фото зургийн ангийн цор ганц эд баялаг, ирээдүйн очир эрдэнэ нь! Эвдэж сүйтгэхээсээ өмнө холдож үз.

Сэүн: Сүртэй ч амьтан бол доо. Үүгээр ганц зураг дараад өгчих.

Тэр дураараа асаачихсан. Багшийг хүрч ирэхээс өмнө задалсан байж, дээрээс нь асааж яасан ч болохгүй.

Сэүнээс холдуулна гэж шийдээд гараа сунгахад тэр надаас өрсөн дээш өргөөд бид булаацалдаж эхлэв.

Би: У Сэүн. Үхмээргүй байвал яг одоо тавь! Наадах чинь чамаас үнэтэй зүйл!

Сэүн: Сүржигнэж байх шив. Ямар зүйл гэхээрээ надаас үнэтэй байдаг юм? Тийм зүйл гэж хаана ч байхгүй!

Би: Зөрүүдлэхээ болиоч!

Сэүн: Чамайг ингээд байхаар зөрүүд баймаар санагдаад байна!

Би: Сэүн!!

Сэүн зальтайгаар инээн: Лиса!

Би: Тавь!

Сэүн: Үгүй!

Би: Тавь л даа!

Сэүн: Үгүй гэсэн.

Хангалттай! Тэр үнэхээр бүр үнэхээр тэнэг хүн юм. Миний уур уцаар барагдаж гүйцлээ.

Түүнээс сүүлийн ганц хүчтэй таталтаар авах гэхэд Сэүн өөр лүүгээ хүчтэй татсан. Тэгээд...

Хаалга онгойв. Бэмбэм, багш болон ангийнхан маань байлаа. Тэднийг үзсэн би гараа татан авч хэдийн хоёр хэсэг болсон камерын эд анги газарт уналаа.

Ангид чимээгүй ноёрхоно. Бүгд их шоконд орсон харагдаж байна.

Сэүн: Сайн байцгаана уу! Танилцахад таатай байлаа. За тэгвэл би ингээд...

Гарах хаалга руу худлаа инээсээр дөхөх Сэүн. Түүн рүү би олзоо харж буй араатан шиг ширтсээр ойртоод багалзуурдаж эхэллээ. Олны өмнө алалцах бид хоёрт ханлан багш төв царай гаргаад "Та хоёр... Намайг дагаад яв!"

-

Би: Ааа! Би ёстой заяагүй хулгайч юм! Одоо яах вэ? Тайланд буцдаг юм билүү? Эсвэл өөр улс руу харлах уу? Хил даваад гүйчихдэг юм билүү? Монголд очиж малчин болох уу? Яах уу?

Байрандаа тогтож сууж чадахгүй энэ тэрүүгээр холхих намайг ажиглах Сэүн "Суу л даа. Яршигтай юм. " гэлээ.

Би: Чи... ЧИ САЯ ЯРШИГТАЙ ГЭСЭН ҮҮ!!!?

Сэүн чихээ даран: Omg! Чи чинь солиотой юм байна шд.

Би: Чамаас болж би насаараа төлж дийлэхгүй өрөнд орчихлоо! Гэтэл чи намайг яршигтай гэнээ!!!

Сэүн: Багш чинь шийдвэр гаргаагүй байгаа. Удахгүй гарч ирээд яахаар болсноо хэлнэ шд. Тэгээд ч засуулахад болох юм биш үү.

Би: Тийм нарийн бүтэцтэй зүйлийг засуулахад болно гэнээ!!!? Чи муу аминаасаа уйдаад байгаа юм байна л даа!!!

У Сэүний бахархаад байдаг царайг нь юу юугүй урах гээд байж байтал ангийн хаалга онгойв. Түрүүнээс хойш гадаа хүлээсэн бид багш болон Бэмбэмийг хараад томоотой сууцгаалаа.

Бэмбэм: Тэгэхээр бид шийдэлд хүрлээ. Манай ангийн олон жил хөдөлмөрлөж, цуглуулж, хөрөнгө оруулалт татан байж авсан цоо шинэ үнэтэй загварын камерыг юу ч үгүй болтол нь булаацалдан эвдэлсэн этгээдүүд болох Лалиса Манабон...

Би: Би!

Бэмбэм: У Сэүн нар.

Сэүн: Юу вэ? Чи ямар киногоо үзчихсэн юм?

Бэмбэм: Та дуугүй байх эрхтэй.

Би: Т.Т Гуйя, багшаа! Та энэ нөхрөөр дамжуулах биш өөрөө хэл л дээ!

Бэмбэм: Багш энэ жил чамтай харьцахгүйгээс гадна өрөө төлж дуустал чинь үндсэн хичээлээс хассан.

Би: Гэхдээ-

Бэмбэм: Та өмгөөлөгч авах эрхгүй!

Сэүн: Эрхтэй гэдэг биш билүү?

Бэмбэм: За, тэгэхээр та хоёр хуваагаад төлцгөөнө. 2 сарын дотор цоо шинэ камер бидний өмнө байх ёстой. Ингээд дууслаа.

Багш нэг ч үг хэлсэнгүй. Бэмбэм чалчсаар байгаад л таарлаа. Ахх! Одоо яах вэ!

Тэднийг орсон хойно би хана налан нуран уналаа. Тэгээд яг л ертөнц сүйрч буй мэт царайллаа.

Сэүн: Хэр үнэтэй болоод ингэтлээ сүр бадруулаад байгаа юм бэ?

Би: Чамаас үнэтэй гэж хэлсэн байх аа.

Сэүн: Бос. Бидэнд очих газар байна.

Нэг муу эргүүгээс болж багшийнхаа итгэлийг алдаж, тусгаарлагдсан хэрнээ дагаад явчихдаг би ч мөн тэнэг хүн шүү. Сэүн ямар нэг арга олсон хүн шиг л өөртөө итгэлтэй байсан.

Гэтэл түүний намайг дагуулан очсон газар нь хачин хонгил байдаг шүү!

Биднийг доош шат уруудан ороход замбараагүй чанга хөгжим угтан авсан юм. Хаа сайгүй тамхины гашуун утаа, хоосон архины шилнүүд харагдана. Бас улаан үстэй гаж эмэгтэй, урт үстэй сонин залуу хоёр байлаа.

Сэүн: Хээе, Юра. Би ирлээ.

Юра гэдэг нь намайг сонирхон бараг л тойруулан үнэрлэж байснаа "Энэ чинь хэн бэ? Шинэ тоглоом уу?" гэхэд Сэүн "Үгүй дээ. Олон үгтэй, хоосон толгойтой эмэгтэй."

Би: Хөөш! Давраад байгаарай. Энэ газар чинь яачихсан хачин газар вэ?

Юра: Хадагтай, өөрөө тайван байгаарай. Манайхны бэлтгэл хийдэг газрыг хачин энэ тэр гэж болдоггүй юм шүү.

Сэүн: Пэгхэ, чиний дансанд хэд байгаа вэ?

Сэүний балай асуултанд урт үстэй залуу хариулахын оронд утаснаасаа дансныхаа үлдэгдлийг харуулав.

Сэүн: Өхх! Баян байна шүү.

Пэгхэ: /толгой дохих/

Сэүн: Юра, чамд хэд байна?

Юра зальжин инээгээд "Яасан? Энэ барби шиг царайтай гарт мөнгө өгөөд салах нь уу? Яг л нэг нэг зайрмагаар дараад явдаг шиг."

Би: Юу! Чи юугаа яриад-

Сэүн: Тхх. Та хэдээс түр зээлчихье. Бодвол Чанни ч бас надад туслах байх.

Юра: Гэснээс Чанни та хоёр ойрд их хачин байна шүү. Нэг нь бэлтгэлээ тасалж гүйгээд нэг дорой эмэгтэйг дагаад алга болчихсон. Нөгөөх нь гэнэт сургуульдаа яваад л, тэгснээ өнөөдөр нэг охин дагуулж ирсэн.

(Ядаж байтал тэр хоёр эмэгтэй нь найзууд ч байх шиг 😂)

Сэүн инээд алдан: Би тамирчин. Сургуульдаа явахад юу нь тийм буруу гэж?

Юра: Үгүй ээ яахав. Бага зэрэг эвгүй санагдаад л.

Хачин хонгилд тийм ч их удсангүй. Гадагш гарсан хойно Сэүн гарт минь боодолтой мөнгө атгуулаад "Энэ болно биз дээ? Үлдсэнг нь чи өөрөө зохицуулаарай." гээд л буцаад орох гэв.

Миний дургүй хүрч, бас доромжлуулсан мэт санагдаад байсан болохоор түүнийг татан зогсоогоод "Тэнэгээ, энэ чинь хангалтгүй. Тэгээд ч ийм амар сална гэж бодоогүй биз дээ?"

Сэүн: Тэгж бодсон юмсан.

Би: Хэрвээ чи зүгээр л гараа тавьчихсан бол би ийм яршигтай зүйлд орооцолдохгүй байх байсан!

Сэүн: Чиний буруу ч бас байгаа! Яагаад ганцхан намайг буруутгаад байгаа юм?

Тэр гарыг минь салгаад нөгөө хонгил руугаа яваад орчихлоо. Үнэндээ түүнийг ийм амархан мөнгө олж чадсанд нь уур хүрээд байна. Одоо би яах вэ? Хаанаас мөнгө олох юм...

-

Жэнни эгч баян айлын ганц охин. Түүнээс түр зуур мөнгө асууж болох юм.

Би: Эгчээ, та-

Жэнни: Хэзээнээс мах ингэтлээ үнэд орчихсон юм бол!? Хачин юм аа!

Тэр дэлгүүрээс авсан зүйлсийнхээ баримтыг уншиж байгаад ийн хэлсэн юм. Тэгээд намайг юм дуугарсанг санасан бололтой миний зүг ширүүн харлаа.

Би: Тийм шүү! Мах яагаад ийм үнэтэй байдаг байнаа! Жисү эгч ч уйлах хэрэг гарах нь дээ! Тэр махгүй амьдарна гэдэг шувуу өдгүй байгаатай адил биз! Хахаха!

Жэнни: Юм хэлэх гээд байсан уу?

Би: Үгүй дээ. Юу хэлэх билээ.

Эгчийг орхин дээш өрөө лүүгээ гүйв. Ганц найдвар минь дуус болох шив. Баларсан юм.

Чэёонаас асууж чадахгүй нь ээ. Саяхнаас тэр их сэтгэлзүйн дарамтад байх болсон. Сургууль дээр нь их зүйл болж байгаа сурагтай байсан.

Бас Жисү эгч. Тэр ч гэсэн хувьдаа их асуудалтай байгаа. Сургуулиасаа хүртэл гарчихсан. Бас одоохондоо ажил хийхгүй байгаа болохоор мөнгөний тухай бодоод ч хэрэггүй. Аягүй бол түүнээа мөнгө асуувал зөрүүлээд надаас асуух биз.

"Хээе! Лиса!"

Би: Сайн уу? Ээж!

Ээж минь дэлгэцний цаанаас яг л хуучин шигээ гэгээлгээр инээмсэглэн угтлаа.

Би: Солонгост дулаахан байгаа. Зун шиг л халуун. Та санаа зовох хэрэггүй шүү.

Ээж: Тийм үү? Гайхалтай! Ингэхэд Лиса, надад хэлэх зүйл байна. Аав чинь шинэ ресторан нээх гээд зээл авчихсан. Удахгүй чамд харуулна гэсэн. Гоё байгаа биз?

Би: Тийм ээ. Гоё юм. Тэсэн ядан хүлээж байя.

Дахиад л... Асууж чадахгүй нь. Амьдрал ганц намайг гэлтгүй бүгдэд хатуу юм. Хоолойгоороо давуулж чадахгүй гуйлтаа өөртөө үлдээе. Мартаж орхисон байна. Би насанд хүрсэн нэгэн. Тиймээс асуудлыг өөрөө зохицуулж сурах нь чухал.

-

Гэхгүй юу... Насанд хүрсэн!? Биеэ даана гэнээ!? Хэцүү юм! Би чинь жаахан шдээ!!! Т.Т

"Тэгвэл найдлаа шүү. Энэ, тэр бас цаад хэсгийг нь ч бас арчих хэрэгтэй."

Өндөг багш надад усан бассейнд цэвэрлэх ёстой газруудыг зааж өгч байгаа нь энэ.

Олон хоног нусаа хацартаа нааж яваад бодсон юм. Хичээлийнхээ хажуугаар ч бас давхар ажил хийх хэрэгтэй.

"Шалны модоо тэгшилж бариад хоёр тийш жигд арчаарай. Цэвэрлэгч бодисоо яг заасан хэмжээний дагуу хийнэ шүү. Бас хуурай алчуураар давхарлаж арчих хэрэгтэй. Үгүй бол тамирчид орж ирээд-"

Би: Багшаа...

Кёнсүү ярихаа түр азнаад: Яасан?

Би: Үнэндээ надад таниас аминчлан гуйх нэг зүйл байна.

Би үнэн сэтгэлээсээ хэлсэн. Маш нухацтайгаар. Их удаан бодлоо!

Кёнсүү: Юу юм бэ?

Би: Таны толгойнд хүрч үзэхийг зөвшөөрөөч?

Түрүүнээс хойш нүдэнд минь туссан туслах багшийн гайхалтай толгой... Би яг иймийг хүсэж байна.

Кёнсүү багш санаа алдан: Миний хэлснийг огт сонсоогүй байх нь ээ.

Би: Юу? Та юм хэлсэн юм уу?

Кёнсүү багш надад таылбарлахаас залхуурсан уу надаас залхсан уу бүү мэд. Тэр гялс миний гарт шалны мод бариулаад яваад өглөө.

Би: Ээ багшаа! Үнэхээр ганц л удаа! Ганцхан хүрээд үзчихэж болохгүй юу?

(хаалга хаагдах~)

Би: Үгүй байх нь ээ. (ʘ̥︿ʘ̥)

Ёошш! Залуу нас урт шүү дээ! Би чаднаа!! Гялс хийгээд дуусгах болно!

Асар өндөр хурд, маш их эрч хүчээр дорхноо том талбайг цэвэрлэж байлаа. Хэсэг амс хийхээр сууж байтал хаалга онгойн хэн нэгэн орж ирэв.

Би: Убба!

Шиүмин уббаг харсандаа итгэж ядан хэт их баярлалаа. Тэр бэлтгэлээ хийхээр ирсэн бололтой гэмээр үүргэвчээ үүрчихсэн байв.

Шиүмин: Лиса? Энд юу хийж байгаа юм бэ?

Тэр байнга байдаг шигээ эелдэг бас сэтгэл татам харагдана. Ахын инээд надад эрч хүч, урам зоригийг өглөө.

Би: Ажил хийж байна!

Шиүмин: Ажил гэнээ? Чи хөгжилтэй юмаа.

Би: Үгүй ээ. Нээрээ шүү. Би ажиллаж байна.

Шиүмин ах сайн ойлгоогүй хэрнээ үүргэвчээ доош тавиад надад туслахаар шалны модыг авлаа.

Би: Хэрэггүй дээ! Танд төвөг удахыг хүсэхгүй байна!

Шиүмин: Чи миний хайртай дүү шүү дээ. Жаахан ч болов туслахыг хүсэж байна.

Вуааа!! Убба!! Энэ бол гэмт хэрэг! Та миний зүрхийг хулгайлсан буруутан!! Хүн яаж ийм сахиусан тэнгэр мэт байж болдог юм бэ? Далавчаа хаана нуучихсан юм бэ! Ий ий! Жаргаж үхэх нь ээ!

Убаатай хамт ажиллаад л, хичнээн сайхан байсан гээч. Бүхий л хугацаанд надаас инээмсэглэл салсангүй. Түүний хэрхэн бэлтгэлээ хийхийг харна даа гээд догдлоод байж байтал ахад яаралтай ажил гараад явчихсан!

Азгүй юм даа. Азтай байсан бол ахын ангир цээжийг харах байлаа.

Хийсэн ажлынхаа үр дүнг харан бахдалтай зогсож байтал гэнэт нэг хүйтэн гар хүзүүгээр ороох нь тэр.

Гайхан харахад У Сэүн гэгээн дүрээрээ зогсож байх юм.

Би: Дахиад л чи. Одоо хүртэл амьд юм уу?

Сэүн: Сайн уу хайр?

Би: Гахх! Цаашаа бол!

Сэүн: Үгүй ээ. Хүсэхгүй байна. Тайланд хадагтай энд яг naniгаа хийгээд байгаа юм бэ?

Би: Ажил. Чамаас болоод ажиллаж байна.

Сэүн: Надаас? Гоё сонсогдож байна. За тэгвэл амжилт.

Тэр ингэж хэлээд л нүдний минь өмнө огт санаа зовохгүйгээр цамцаа тайлчихсан.

Би нүүр амаа хавх дараад: Яаж байнаа! Хөгийн гаж донтон чинь! Чамд гаж байхаас өөр чадах зүйл алга уу!!?

Сэүн: Айн? Гаж юм хаа байна? Би сэлэх гэж байна. Хүсвэл чи хамт сэлж болох л юм.

Би: Би сэлдэггүй.

Сэүн: Ишш чааваас.

Би: Хүүе! Би чөтгөрийн жимс идчихсэн. Сэлж чадахгүй за.

Сэүн: Тэгвэл намайг хараад шүтээд зогсож бай. Удахгүй би тэмцээн дээр нэгдүгээр байрыг эзлэхээр шийдчихсэн байгаа.

Тэр өөртөө итгэлтэйгээр ус руу үсэрчихлээ. Түүнийг хараад зогсоод байх шал тэнэг байсан болохоор би цэвэрлэгээний зүйлсээ цуглуулж эхлэв.

Сэүн: Хаачих гээв?

Би: Явлаа. Надад төлж дуусгах ёстой мөнгө, хийх ёстой хичээлүүд бий! Чам шиг өдөржин охин эргүүлээд явдаггүй л дээ.

Сэүн: Надад сайн юм уу?

Би: Юу! Хувь заяа минь дуулаад уйлах вий дээ!

Сэүн намайг ёжлон инээгээд: Тэгээд яагаад үргэлж миний охин эргүүлэх үгүйд санаа зовж байдаг юм бэ? Тэгээд бас хаана ч явсан байнга таарна. Маргааш, нөгөөдөр, түүний дараа өдөр ч гэсэн. Таарахгүй өдөр гэж байхгүй биз.

Би: Хэн мэддэг юм! Нэг бол Сөүл хэт жижигхэн. Нэг бол чи бид хоёр дэндүү тэнэмэл. Юугаа ойлгож ядаад байдаг юм!

Ёохх. Бодоод байсан шал тэнэг юм. Түүнтэй яриад л байгаад байдаг би ч тэнэг хүн шүү.

-

Чэёонд тохиосон уйтгар гунигийг үгүй хийхээр хуйвалдсан. Чэёонийг гангалан хүчээр шахуу бэлтгээд гадагш салхинд гарахаар авч явлаа. Биднийг Жэнни эгчийн нэг найз нь хүргэж өгсөн бөгөөд төлөвлөсөн газраа ирсэн ч бидний бодсон шиг тийм ч таатай байсангүй.

Жэнни эгч Жисү эгч хоёр бараг л хэрэлдэх шахсан. Нөхцөл байдал хамгийн bad bad байна. Чэёонийг улам дордуулах вий гэхээс айж байна!

Би: Чи муу гажиг энд!!!

Дахиад л тэр! Бид дахиад таарчихлаа!

Сэүн: Хоосон толгойт уу даа?!

Энэ бол байж болох хамгийн яршигтай нөхцөл байдал биз. Хаа сайгүй шуугиан тарих олон хүмүүс байхад энэ хачин нөхөр нэмэгдчихлээ. Сүйрэл!

Сэүн: Хоосон толгойтоо!! Яагаад намайг хаа явсан газарт дагаад байдаг юм!? Би хэлсэн. Чи миний сонирхол биш!

Би: Өө за. Болиорой хөгшөөн. Чамайг дагаж буяндаа бузар хийх хүн би биш шүү!

Аишш! Сэүнд яаж ч хэлсэн тэр ойлгохгүй юм байна. Аргагүй ч юм уу. Түүнд тархи байдаггүй шд.

Баахан үймээн болгож орхиод Сэүн болон түүний андууд нь алга боллоо. Тэднийг явсан даруйд Жэнни эгч чухал царайлаад "Тэгэхээр Лалиса. Чамайг янзан бүрээр дуудаад байсан хачин амьтан хэн юм дээ?" гэлээ.

Жисү: Харин тийм! Хэл хэл!! Хэн юм!

Би: Аан. Жинхэнэ гажиг гар. Намайг өөрт нь сайн гэж бодоод байдаг юм. Тэгэх бүрт нь би алгадаад "Гуцав аа!!" гэдэг!!

Жисү: Гэхдээ давгүй юм биш үү? Бүр титан залуугийн нхйз юм байна.

Жэнни: Сайн зүйл болж. Чамд л санаа зовдог байсан. Сайн байна! Чи чаджээ!

Жэнни эгч надаар бахархаад эхлэв. Юу болоод ойлгохгүй хэсэг гөлөрч байгаад огцом ухаан ороод "Тийм биш ээ!" гэж орилсон ч хэтэрхий оройтсон байлаа.

Жисү: Өнгөрсөн өдрүүдэд чамд эр хүн байтугай эр нохой ч ойртохгүй болохоор нь чамаыг эмэгтэй хүн сонирхдог юм байх гэж боддог байсан.

Би: Юу!!

Жэнни: Би ч бас тэгж бодсон. Ашгүй дээ. Сайн зүйл болж шүү.

Би: Би тийм биш шдээ! Чэнн, чи хэл л дээ!

Чэёонийг эцсийн найдвар болгон уйлан дуугарахад тэр титан залуугийн хэдийн явчихсан зүг рүү гөлрөөд ямар нэг бодолд автан байлаа.

-

Би бухимдаж байна! 24 цаг чинь надад хүрэхгүй юм. Хичээл ном, ажил, хичээл ном, ажил... Шантарч дууслаа.

Багш үндсэн хичээлд суулгахгүй байгаагаас болж хувиа даан хичээлээ нөхөж байгаа. Энэ долоо хоногт дуусгах ёстой 3 бие даалт байна. Ядаж байхад Бэмбэм хичээлээ өгнө гэчхээд мурьчихсан.

Дээрээс нь ажил! Бас мөнгө! Эдгээр зүйлс намайг удахгүй цагаан үстэй болгох нь.

Олон зүйл бодон манараад байж байтал хэн нэгний хоолойгоо засах дуулдлаа. Энэ Жисү эгч байх бөгөөд тэр өнөөдөр эрт иржээ. Мөн үргэлжийн цоглог инээдээрээ миний зүг инээв.

Би ч мөн түүн рүү харан инээгээд: Өө эгч. Та яасан эрт ирж байх юм бэ?

Жисү: Эрт гэнээ? Лалиса, чи бүр донгиодчихсон юм биш үү. Шөнө дунд өнгөрч байхад.

Би дээш огло харайн босоод "Юу!? Аль хэдийн үү?" гээд бараг л орилох дөхөв.

Хийх зүйлс их байхад яаж ийм хурдан цаг өнгөрч болох юм бэ!?

Жисү: Ингэхэд юу хийгээд ухаан жолоогүй сууж байгаа юм бэ?

Би: Ойрд хичээл ихтэй байгаа юмаа. Тэгээд л. Заза дээшээ гарцгаая.

Эгчийн санааг зовоохгүй ээ. Хүн бүрт надаас илүү хэцүүхэн байгаа. Минийх хажууд нь юу ч биш. Харин ч тэдэндээ тусалж, санаа тавьж чадахгүй байгаадаа гэмшиж байна.

Гараа салж унатал хичээлээ хийж, зомби шиг амьтан орондоо орлоо.

~~~Лисагын зүүдэнд~~~

Эрт урьдын цагт үзэсгэлэн төгөлдөр нь бүрдсэн Лиса хэмээх гүнж байдаг байлаа. Тэр урт шаргал үстэй бөгөөд бүхий л өдөржин алтлаг үсээ самнан өөрийн өндөр харшид ханхүүгээ хүлээн суудаг юм гэнэ.

Нэг өдөр эрэлхэг зоригтой ханхүү болох Шиүмин өөрийн хүлэг морио унан давхиж ирж яваа харагдав. Лиса гүнжийн сэтгэл ихэд хөөрөөд байтал ханхүү өөрийн дурлам хоолойгоороо "Та үсээ доош буулгаач. Би түүгээр тань дээш гарах гэсэн юм." хэмээлээ.

Лиса гүнж үсээ доош шидэхэд ханхүүгийн урд очихоор тийм уртаар намирав. Ханхүү үсээр биеэ ороон яг дээш гарахын даваан дээр Сэүн гэх нэртэй хорон санаат гэнэт гараад ирлээ.

Сэүн хорон муухайгаар инээгээд өөрийн хоёр метр гаруй урт хамраа үрчийлгэн Лисад хандан "Чиний ид шидтэй үсийг чинь зарж байгаад зөндөө олон хоол авч иднэ дээ! Мухахаха!" гээд л хлрон санаатны инээдээрээ инээж эхлэв.

Ханхүүг ухас хийхийн даваан дээр хорон санаат гүнжийн шаргал үсийг хайчилж орхилоо.

Ингэж л хорон санааи ялалт байгуулж, ханхүү гүнж хоёр хэзээ ч уулзаж чадахааргүй болсон юм.

У Сэүн! Бүх юм чамаас болсон!!!

~~~Лисагын зүүд төгсөв~~~

Нэг мэдэхэд би хэвтээгээрээ хоёр хөлнөөсөө чирүүлчихсэн шат уруудаж явлаа.

Гал тогооноос "Жисү!! Хурдлаач ээ! Хийсэн хоол хөрөх нь байна!" гэх Жэнни эгчийн орилох дуулдах бөгөөд үүний хариуд намайг зөөж явсан Жисү эгч "Очиж явна өө!" гэлээ.

Энэ арай дэндэнэ ээ! Ийм эгч гэж юу байдаг юм!

Би: Яая л даа! Та намайг алах нь байна!!

Жисү эгч хариуд минь хүн аймаар инээдээрээ инээгээд "Зүгээр дээ дүү минь. Би луут бөмбөлөг цуглуулаад чамайг эргээд амилуулчихна."

Юу! Тэр үнэнээсээ хэлээд байна уу? Баттай үхэх юм байна л даа! Би үхэх нь!!

Би: Бурхан минь!! Жисү эгч солиотой юм байна!!!

-

Би: Гэнэт ингээд л сууж байсан чинь тэнгэрээс боодолтой мөнгө унаад ирдэг бол ч...

Бэмбэм: Галзуу солиотой хүн шиг юу ярина вэ?

Би: Яагаад болохгүй гэж! Би тийм зүйл байлгамаар байна!!

Хоолны танхим дүүртэл чангаар хэлэхэд Бэмбэм худлаагаасаа хүн амьтнаас санаа зовсон царайлаад "Жаахан аяар л даа! Муу хүний дуу чанга, хоосон сав чанга чимээтэй байдаг гэдэг байх аа."

Би: Гэхдээ л! Хэцүү байна!!

Ширээ дэрлэн унжуу царайлаад байтал Бэмы намайг дуудаад нэг зүйл харуулах гээд улайраал эхлэв.

Би: Бас яасан бэ? Надад угаасаа амьд явах хүсэл алга.

Бэмбэм: Хальт амьдрах хүсэлтэй болоод нэг юм харчхаад үх л дээ!?

Түүний хэлсэн газар луу харахад У Сэүн цартай хоолоо барьчихсан хүүхэн алхаагаараа ширээн дундуур бүжиж байлаа.

"Наад балайг чинь харсаар байгаад залхчихсан." гээд буцаад хэвтэх гэтэл Бэмбэм "Үгүй ээ. Чи өмссөн цамцыг нь хар даа. Чиний одоо өмссөн байгаатай яг ижилхэн байгаа биз дээ!"

Нээрээ л бид галууны зурагтай нимгэн цамцны цэнхэр, яагаан хоёр өнгөнөөс нь өмссөн байлаа.

Бэмбэм яг л драма үзээд догдолдог өсвөр насны охин шиг зүрхээ дараад бархираад эхлэв.

Бэмбэм: Аая! Та хоёр яг үерхээд байна тэ!?

Би: о.О Яагаад ийм үйлтэй зүйл бодов!?

Бэмбэм: Яагаад гэнэ шүү! Та хоёр адилхан цамц өмссөн байна! Хос цамц! :3

Би: Чи ямар Dispatch уу? Чинийхээр бол ийм цамц өмссөн бүх хүмүүс хосууд юм байна л даа. Бид л мэдэхгүй байгаа болохоос энэ цамцыг хэдэн хүн өмссөн бол!!? Бид бүгдээрээ хос уу, айн!

Бэмбэм: Жаахан тайван л даа?

Би: Бага галзуур!

Шал дургүй хүрэн Бэмыг ганцахранг нь хаяад явлаа. Болж муу тэнэг. Яахаараа тэгж боддог байна аа!

Өдөржин ийш тийш гүйсээр оройхон салж унах гэсэн хүн гэрийн зүг тэмүүллээ. Эргэн тойрноо анзаарах сөхөөгүй байтал нээх муу ёрын хоолой "Яачихаа вэ?" гээд ороод ирэв.

Би: Ядарч байна. Өөр яасан юм шиг байна?

Сэүн: Харах болгондоо хэрүүл хийх гэж яарах юм. Угаасаа хэрэлдэхээс хойш жаахан байзна л даа.

Би: Наад цамцаа шатаагаарай. Дахиж өмссөн байгаад үзээрэй.

Сэүн: Яагаад вэ? Үүнийг надад нэг охин өгч байсан юм. Заримдаа түүнийгээ санахаараа өмсдөг байхгүй юу.

Би: Эээ бузар булай!

Сэүн: Ингэхэд чи үргэлж л урвайж явах юм. Заримдаа инээж байгаач.

Би: Би байнга инээдэг. Чамаас бусадтай нь.

Сэүн: Хөөх! Өөдгүй юм.

Би: Баярлалаа!

Түүнээс залхаад байж байтал нүдний буланд нэгэн өхөөрдөм жижигхэн муужгай үзэгдэж, Сэүнийг хаяаад гүйн очлоо.

Би амьтдад үнэхээр их хайртай. Ялангуяа муурнуудад. Тэд надад хөөрхөн санагддаг. Энэ бяцхан сарвуугаа өргөх нь хичнээн эгдүүтэй гээч!

Муурыг илж ноолон энгэртээ наагаад л, олон өдрийн стрессээ үгүй хийнэ. Энэ байдлыг минь ажих Сэүн толгой сэгсрэн "Гудамжны муур юм биш үү? Ингэж хамаагүй хүрч болж байгаа юм уу?"

Би: Муу тэнэг. Надад хамаагүй ээ.

Сэүн: Би чиний төлөө л хэлж байна даг.

Би: Зарим муур эзэнтэй, харин зарим нь гудмаар хэсүүчилдэг. Шударга бус биш үү? Тэд адилхан амьтад байхад яаж ялгаварлаж болох юм бэ? Би түүнийг анхаарал тавьж чадах хүмүүст нь хүргэж өгнөө. Тэр ч бас хайрлуулах ёстой.

Хөөрхөн муужгайг амьтны асрамжийн газар хүргэж өгсний дараа салах ёс хийх болов. Түүнд сүүлийн тэврэлтээ өгөөд гадагш гарах үед хэдийн харанхуй болчихсон байлаа.

Намар цагийн адал явдалтай, завгүй нэгэн үдэш байлаа. Явсан гэж бодтол үгүй байх хачин залуу. Тэр намайг хүлээн зогсох аж.

Би: Юу вэ? Өнөөдрийн хэрүүл хангалттай биш байна уу?

Сэүн: Тийм ээ. Дахиад хэрэлдмээр санагдаад.

Би: Хачин юм аа!

Сэүн: Би хачин биш ээ. Харин ч сайхан залуу шүү.

Би: Чиний ч сайхан гэж юу байх вэ.

Сэүн: За яана вэ! Өөрөө хэр царай муутай гэдгээ ер нь мэдэх үү!?

Би: Би царай муутай юм бол хөөрхөн охин гэж хаана ч байхгүй мэдээ! Тэгээд ч!

Сэүн: Тэгээд юу!

Би: Чи муу өөрөө хэрэлдэх гэж байгаа юм шиг царайтай юм байж!

Сэүн: Ёстой мөрөөдөв өө!

Хачин ч гэлээ У Сэүн өнөөдөр сайхан зантай байлаа. Тэр намайг гэрт минь дөхүүлж өгөөд зогсохгүй дугтуйтай мөнгө өгсөн юм. Би мэдээж авахыг хүсээгүй.

Гэтэл тэр "Бодоод байсан миний буруу байсан юм шиг байна лээ. Би угаасаа давгүй айлын хүү болохоор иймэрхүү мөнгө юу ч биш. Угаасаа нэг охинтой хийх болзооны л зардал. Тэрэн дорхноо чи өрөө дуусга. Мөнгө дутвал тэрийгээ өөрөө олно биз. Заза. Чиний царайг удаан хараад байсан чинь нүд хорсчихлоо. Би явлаа." гэсэн.

Тэр өдөр би бодсон юм. У Сэүн үнэндээ тийм ч муу залуу биш гэдгийг. Бага зэрэг сайхан сэтгэлтэй, тусч хүн. Тэгж харагддаггүй ч гэсэн. Сэүн үнэн хэрэгтээ зөөлхөн нэгэн байсан юм.

-

Өнөөдөр бол Чусок (ургацын баярын өдөр) болдог өдөр. Бүх хүмүүс ар гэр, хамаатан садандаа очиж хүндэтгэл үзүүлдэг бөгөөд Солонгосчуудын хувьд гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх боломж юм.

Өнгөрсөн жил ганцаараа яагаан байшиндаа хоцорсон. Энэ жил ч ялгаагүй ганцаараа үлдэх бололтой. Ийм үед л гунигтай болох юм даа. Бүгд баярлаад гарахад би ганцаараа гэрээ сахидаг.

Жисү: Ээе! Гоё шүү Жэнни! Чи яг л Жангум шиг харагдаж байна.

Жэнни: Та одоо ханбуг өмссөн хүн болгонд л тэгж хэлж байгаа харагдах юм.

Жисү: Бүгдээрээ гоё харагдаад байдаг юм аа!

Чэёон: Би болчихлоо. Нагац эгч маань хүлээж байгаа. Түрүүлээд явлаа.

Би: За! Баяртай! Гоё тэмдэглээрэй!

Жисү: Алив үнжий мүнжий аажий баажий!

Жэнни: Сэжгийн юм! Чэёонаа шууд гүйгээ яв!

Чэёон: За!

Жисү: Эээ!!

Би: Ким гахай, таны ч бас явах цаг болчихсон юм биш үү?

Жэнни: Юу!?

Би: Б-Биш ээ! Ким гахай гэж Жисү эгчийг хэлсэн юм!

Жисү: Юу!?

Би: За та бол битгий маягла. Хурдан гараач.

Жисү: Хэхэ! Заза. Би явлаа! Амжилт гээрэй!

Жэнни: Хамт гаръя. Лиса, чи гэрээ сайн харна шүү. Бид маргааш өглөө эрт ирэх болохоор.

Би: За~ Бүү санаа зов доо. Бүгдийг надад даатга! Би чинь насанд хүрсэн эмэгтэй хүн шүү дээ. Чаднаа!

Их шуугиан алга болж том гэртээ ганцаараа хоцорсон байлаа. Цонхоор эгч нараа харан даллаж, хамт явж чадахгүйдээ гуниж байна.

Юу хийх вэ? Ганцаардал мэдрэхийг хүсэхгүй юм.

Эхлээд би кино үзлээ. Хөгжилтэй бас сонирхолтой кино сонгосон ч тийм ихээр таалагдсангүй.

Дараа нь Жисү эгчийн компьютерыг ашиглан тоглоом тоглов. Эгчийг яагаад энэ зүйлд тийм их дуртайг гайхав.

Жэнни эгчийн хувцасны шүүгээгээр сонин сайхан юу байгааг шалгалаа. Хэсэг загварын шоу хийж байгаад гэнэт алуулж магадгүй гэсэн мэдрэмж төрөөд орхилоо.

Чэёоны чандлан нуудаг өдрийн тэмдэглэлийг нээн уншлаа. Тэгээд хэсэг шоолж инээх ч сайхан байсан шүү. Түгжээтэй дэвтрийг нь нээж чадахгүй гэж боддог тэр ч гэнэн юм даа. Угаасаа бидний анх уулзсан өдөр гэдгийг хэн ч шууд л мэднэ шүү дээ.

Тэнэг хүн шиг баахан зүйлс хольж идлээ. Удалгүй гэдэс өвдөж, бараг л үхэх шахав. Тэгээд дахиж хөргөгч рүү ойртоогүй.

Энэ мэтээр өөрийгөө хөгжөөсөөр нилээд их цаг явууллаа. Бүтэн өдөржин ганцаараа байна гэдэг гунигтай юм. Интернетэд ч юм байхгүй. Зурагтаар баярын тухай л гарна.

Орой болтол унтахаар шийдэв. Уббагаа зүүдлээд нойрсох минь. Миний убба ч бас гэрийнхэнтэйгээ инээгээд л гоё байж байгаа даа.

Ингэхэд убба минь биш балай Сэүн зүүдлэгдэх вий дээ? Тэр дандаа зүүдийг минь бусниулдаг. Энэ удаад ч бас тэгвэл үнэхээр өршөөхгүй гэж мэд.

Оройн 19 цагийн үед ямар нэгэн үл мэдэх шалтгаанаар сэргэлээ. Гадаа намрын шиврээ бороо орж, хоосон байшинг маань сэрүү татахад хүргэнэ.

Байж болох бүгдийг хийсэн болохоор энэ удаад буйдан дээр эвхэрч хэвтэхээс өөр зүйл бодогдсонгүй.

Гэтэл хаалгаар "Гадаа юу болоод байна даа!?" хэмээн бувтнасаар Жэнни эгч ороод ирлээ.

Би ихэд гайхан шууд л дээш босоод: Эгчээ!? Та яагаад хүрээд ирэв ээ? Маргааш өглөө ирнэ гэсэн.

Жэнни эгч шүхрээ хатаахаар үүдэнд тавиад "Харин тиймээ. Баяр сунжраад олигтой зүйл юу ч алга. Угаасаа би гэрийнхнээ үзэн яддаг шд. Ээжтэй удсанаас үхсэн минь дээр биз." хэмээн үнэн сэтгэлээсээ хэлэв.

Хэдийгээр муухай ч гэлээ, эгчийг хонолгүйгээр эргэж ирсэнд би их баяртай байлаа. Ганцаардал минь мартагдаж, эгчийг чангаар тэврэхээс өөр бодогдох зүйл байсангүй.

Жэнни: Хоол хийж идсэн юм уу?

Би: Үгүй ээ. Өдөр л хальт...

Жэнни эгч нуруу луу минь тас хийтэл цохин аваад "Ийм байж яаж нөхөрт гарна!? Би бүр мэдсэн юм шиг мах авъя гэж бодоод байсан юмаа."

Би: Ххэ! Би одоо маханд гүйгээд ирье!

Жэнни: За тэг.

Яг гутлаа өмсөөд гарах гэхэд хаалга өөрөө онгойлоо.

Би: Чэёон?

Чэёон шалба норсон байх бөгөөд тэр хөнгөхөн инээгээд "Нөгөө... Гэрт мах байхгүй байсан уу? Би авчирсан." гэх нь тэр.

Би: Гайхалтай!

Түүнийг харсандаа ч бас баяртай байлаа. Чэёоныг чангаас чанга тэвэрч, нойтон хувцсаа солиход нь тусалсан юм. Энэ хооронд Жэнни эгч амттай хоол хийж өгч байлаа.

Би: Чусок ч гэсэн ингээд хамт байгаа нь ямар сайхан бэ!?

Чэёон: Энд Жисү эгч л алга. Тэр байсан ч болоосой.

Жэнни эгч хоолноосоо идэнгээ: Түүн шиг нэгэн их идэхээс өөр тусгүй. Өдийд гэрийнхэнтэйгээ булаацалдаад л идэж өгч байгаа биз.

Би: Тийм байх. Эгчийг аман дахь хоолоо залгиж амжаагүй хэрнээ дахиад чихэж эхлэхэд нь "Ким гахай" гэж дуудаад шоолох үнэхээр гоё шүү.

Бид гурав том эгчийгээ санан ярих үед Жэнни эгчийн утас ширээн дээр дуугаран чичигнэв.

Жэнни эгч инээмсэглэн ярьж дуусаад "Жисү эгч биднийг ямар зайрмаг захихыг асууж байна." гэлээ.

Хэдхэн минутын дараа бид дөрвүүл цуглачихсан дулаахан байшиндаа ширээ тойроод хооллож сууцгаана.

Миний сэтгэл их хөдөлсөн байлаа. Тэднийг бүгдээрээ эргээд ирнэ гэж огт бодоогүй болохоор үнэхээр гоё байна.

Би: Гэхдээ та нар энд байж болох юм уу? Гэр бүлтэйгээ хамт байх ёстой. Гэтэл-

Жисү: Лалиса! Чи тэнэг юу ч ойлгохгүй юмаа.

Чэёон: Тийм тийм! Тэнэг Лис.

Жэнни эгч ч бас ойлгож байгаа гэмээр чимээгүйхэн инээв.

Би: Юу? Би юуг ойлгохгүй гэж?

Жисү: Бид хамтдаа нэг гэр бүл шүү дээ. Дөрвүүлээ байхдаа бүгдээрээ хамгийн хайр татам гэр бүл байж чаддаг.

-

Хонх дуугарлаа. Эгч нар завгүй байсан болохоор намайг онгойлгохыг хүссэн юм. Өнөөдөр шиг халуун дотно уур амьсгалтай сайхан өдөр хэн байдаг билээ?

Үүдний жижиг дэлгэцэнд хэн ч харагдахгүй байлаа. Яах аргагүй хонх дуугарсан байтал хэн ч алга.

Бага зэрэг айсан боловч түүнээс илүүтэй сонирхол төрөөд байсан учраас гадагш гарлаа. Эгч нараас нэгийг нь дагуулж явах гэснээ эргэлзэн зүгээр л өөрөө явж шалгахаар болов.

Хашааны хаалгыг зөөлхөн онгойлгоход үнэхээр л хэн ч байсангүй. Хундэ гудам эзэнгүйрч, нам гүн харагдана. Зөвхөн хаалганы өмнө байх ямар нэг том савтай зүйл л нүдэнд тусна.

Үл мэдэх тэр савнаас ямар нэг авиа гарах шиг болоход би түргэхэн нээж үзэв.

Тэгвэл саарал цагаан алаг жижигхэн муужгай өөдөөс минь нүдээ анивчих нь тэр. Яаравчлан муужгайг дээш өргөж, хэн гээч нь энд үлдээгээд явсныг гайхаж эхлэв.

Муурны хүзүүнд зүүсэн оосор дээр "Түүнийг Лео гэдэг." гэх жижигхэн бичиг байлаа.

-
-
-
-
Лисагын хэсгүүд таалагдаж байна уу? 🤔🤭💜

Continue Reading

You'll Also Like

3.1K 108 8
What happens when your best friends turns out to have a crush on you but you promised yourself to another guy? Follow the story off Tess aka Dae a gi...
4.3K 915 18
[COMPLETED] -Сугар дээр юу харсан тухайгаа бидэнд хэлээч? -Тэнд би тэднийг харсан. 開始-20210805 終-20210808 ©Aera.Neverland
85.7K 4.7K 10
Гол дүр: EXO Chen Төрөл: хайр дурлал, ахлах сургууль
1.1M 45.2K 52
Being a single dad is difficult. Being a Formula 1 driver is also tricky. Charles Leclerc is living both situations and it's hard, especially since h...