👑 Our story 👑 |BLACKPINKxEXO

By whitebearindahouse

104K 10.7K 6.8K

Тэс ондоо хайрын түүхүүд... Дөрвөн удаа! 4 өөр амтыг нэг зохиолоос мэдрэнэ гэдэг содон биш гэж үү? Хагацашгүй... More

💙❤️💛💜
💙1💙 (Life is fun)
💙2💙
💙3💙
💙4💙
💙5💙
💙6💙
💙7💙
💙8💙
💙9💙
💙10💙
💙11💙
💙12💙
❤1❤ (Don't touch)
❤2❤
❤3❤
❤4❤
❤5❤
❤6❤
❤7❤
❤8❤
❤9❤
❤10❤
❤️11❤️
❤️12❤️
💛1💛 (Dream is impossible)
💛2💛
💛3💛
💛4💛
💛5💛
💛6💛
💛7💛
💛8💛
💛9💛
💛10💛
💛11💛
💛12💛
💜1💜 (I'm so special)
💜3💜
💜4💜
💜5💜
💜6💜
💜7💜
💜8💜
💜9💜
💜10💜
💜11💜
💜12💜
Инээмээр байвал ороод ир. ^^
Инээлгэнэ гэж бодож байгаа. :*
Come back?

💜2💜

1.4K 180 153
By whitebearindahouse

Би: За яахав. Тэгж их хүсээд байвал намайг аваад яв л даа.

Сэүн царайгаа мушилзуулан "Хүсэхгүй байвал орхиод явчхаж болох юм уу?"

Би: Мэдээж үгүй!

Сэүн: Тэгээд юун их зантай юм билээ. Хурдан суу. Би хөдлөх гээд байна.

Тэр саяжингаа хэмхэрхий машинаа асаах гэж үзсэн юм. Тэгээд болсон бололтой өөрөө суудлаа эзэлчихсэн надад хэлж байгаа нь энэ.

Би нэг чанга санаа алдаад хаалганы бариулд дөнгөж хүрээд байтал Сэүн хөдөлчихлөө.

Тэр чангаар инээгээд "Хаха! Саяных наргиан байлаа. Одоо суу суу." гэхэд нь хэдий дэлбэрэх шахсан ч хүргүүлэх гэж байгаа юм болохоор тэвчив. Тэгээд дахиад гараа сунгахад Сэүн яваад эхлэв. Эцэстээ би сууж чадсангүй чадуулж, сайн танихгүй хачин юмны тоглоом боллоо.

Би: Хөөе.

Сэүн хэт их инээсэн болохоор нулимс нь гарч, түүнийгээ гараараа арчин аваад "Яасан?"

Би: Би чамд манай эгч Сөүлийн цусгүй алуурчин хочтой байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Надаар оролдоод хэрэггүй дээ. Ер нь их гарзтай юм болно шүү.

Сэүн эрүүндээ хүрэн бодолхийлээд "Хмм. Сонирхолтой сонсогдож байна. Тэр эгчийнхээ дугаарыг өгчих."

Пүүү! Ямар бузрын амьтан бэ!

Би тайван байхыг хичээгээд зүгээр л машинд нь орон суулаа.

Сэүн: Дугаар нь?

Тэр утсаа гаргаад ирчихсэн үнэн сэтгэлээсээ хүсээд байх шиг. Хах! Чи манай Жисү эгчийн толгойг эргүүлж чадлаа юу! Тэр нөхөр тахианы махнаас өөр зүйл хүсдэггүй юм! Тэгээд ч түүний дугаарыг чамд яг өгч харагдаач.

Би зальтай гэгч нь инээд алдаад Жэнни эгчийн дугаарыг тод чанга хоолойгоор хэлж өглөө. Чи ч дууссан даа. Жэнни эгч чам шиг завхай залуусыг тайган болгож чадахаар аймар хүн юм чинь!

Сэүн: Зиа, тэгвэл хөдөлцгөөх үү?

Би: Тэгээч дээ.

Сэүн гоёмсог хар шил гаргаж ирэн зүүгээд, чанга хөгжим тоглуулаад машинаа хөдөлгөлөө. Ер нь бол хөдөлсөн гэхээсээ илүү галзуу хүн шиг л давхиад эхэлсэн л дээ. Бүх цонхоо онгойлгоод, толгойгоо нааш цааш савчуулаад л.

Машин барьж чаддаг юм уу ер нь?

Би чимээгүйхэн суудлаа улам хойш налж, шүлсээ залгилаа. Амьд буух баталгаа шаардах хэрэгтэй юм шиг ээ.

Тэр хотын төвөөр ухаанаа алдсан хүн шиг давхисаар ашгүй нэг юм гэрлэн дохио таарч, түр зогслоо. Түрүүнээс хойш биеэ чангалж явсан би маш тэвдсэн хоолойгоор "Чи яаралгүй явахгүй юм уу? Арай Бусан хүртэл давхих юм биш биз дээ?"

Сэүн: Давхих? Би удаан явсан шд.

Би: Юу!!! Хүн итгэхээр үгээр донгод доо! Муу тахиа!

Сэүн: Залуу охид хурдан давхихад дуртай байдаг юмсан. Чи яг эмээ шиг юм байна. Сонирхолгүй.

Тэр шууд л өөрийнхөөрөө намайг дүгнэн доош нь хийв. Үгүй ээ, энэ чинь танилцаад удаагүй залуугаасаа ийм үг сонсох ямар ой гутмаар мэдрэмж вэ!?

Би: За тэгэхээр сонсож бай! Машин барьж чаддаг л юм бол хүн шиг яваадах!

Сэүн: Үнэндээ чадахгүй шүү. Би өмнө нь дөрвөн ч удаа жолооны шалгалтдаа унаж байсан юм.

Би: Юу!!! Намайг яг одоо эндээс буу-

Сэүн: Okeyy!! Цахилгаан Маквин урагшаа!!!

Ингэж л амьдрал минь дууссан байдаг юм.

Сэүн: Өхх! Ямар сэжгийн юм бэ!

Би доош тонгойгоод бөөлжиж байсан юм. Гэтэл энэ муу нуруун дээр дараад өгөхийн оронд хамраа чимхээд нялцагнаад зогсож байх шив.

Би: Хүний үнэргүй н*вш!

Түүн рүү муухай харж аваад дээш босоход Сэүн "Бидэнд дахиад туулах ёстой урт зам байна. За алив!"

Би: Гүйцээ. Дахиж наад үзлийн машинд чинь суухгүй. Амьд буухгүй нь лав.

Өөрийнхөө цүнхээ үүрээд "Бэмбэмийг би очсон даруйдаа ална даа." гэж бувтналаа.

Сэүн ч гэлүү Саун ч гэлүү ямартай ч тэнэг амьтныг хаяаад ойрхон автобусны зогсоол бараадав. Тасалбараа авчхаад хүлээн суух үед аль хэдийн өдөр дундаа орчихсон байлаа. Очих гэсээр байтал ажил дуусчих юм байна л даа.

"Наадах чинь камер уу?"

Ганцаараа эморох санаатай байтал нээх хачин хоолой гэнэт орж ирээд цочсондоо орилох шахав. Харвал саяхан хаяаад ирсэн Сэүн сууж байв. Тэр цүнхтэй зүйлсийг маань ихэд сонирхсон байртай харна.

Би: Чи энд ямар чөтгөрөө хийгээд байгаа юм бэ? Машинаараа давхиад явах чинь яагаав!

Сэүн: Тэгэх гэж үзсэн л дээ. Гэхдээ тэр машин сэг байна лээ. Дахиад асахаа байчихсан.

Би: Байна лээ гэх шиг. Өөрөө давхисаар байгаад тийм болгоо биз.

Сэүн: Үгүй үгүй. Пэг ахаас өнөө өглөө туусан машин. Эвдэрхий гэж яаж мэдэх билээ.

Тэр хэнэггүй инээгээд хэлээ гаргав. Гаж юм бэ!? Эргүү.

Би: Би тасалбараа буцаалаа.

Сэүн: Яагаад?

Би: Яаж чамтай хамт явдаг юм.

Сэүн: Би ч бас хүсэхгүй л байна шд. Хоёулаа тусдаа явна гэж бодоод л байж байя. Тэгээд л болоо биш үү?

Нээрээ л тийм юм байна. Түүнийг байхгүй гээд төсөөлөөд үз. Хөөх! Болж байна шүү. Түүний оронд уббагаа бодъё. Шиүмин убба...

Сэүн: Хөөе? Яагаад инээгээд байгаа юм? Аймар байна шүү.

Би: Убба...

Сэүн: Юу элийрээд...

Нэг мэдсэн гажгийн оронд уббаг төсөөлчихсөн хацранд нь хүрчихсэн сууж байлаа. Сэүн хачин царайлан хөл гараа хавчаад их л сандарсан бололтой. Галзуурах шахсанаа ойлгоод өөрийгөө бараг л алгадаад авах гэж байх үед ашгүй автобус ирлээ.

Сэүнийг байхгүй гэж бодох нь үнэхээр нөлөөтэй байлаа. Би зүгээр л өөрийн бодолдоо автаж, чихэвчээр дуу сонсон цагийг өнгөрөөсөн. Хааяахан надтай хувь заяагаар холбогдсон уббагаа бодон инээмсэглээд л. Бусан хүрэх зам зугаатай байлаа!

17 цаг өнгөрч байхад хүрэх ёстой газраа дөнгөж л очив. Манайхан бүгд ажлаа дуусгачихсан, өнөөдрийн зураг авалт өндөрлөсөн байсан! Эцэстээ гэхэд би жил бүрийн уламжлал болсон зураг авалтаа хийж чадсангүй.

Энэ бүгд Сауны л буруу!

Ингэж бодоод надтай хамт автобуснаас буусан Сэүн рүү муухай харахад тэр хэн нэгнийг хайж байснаа олсон бололтой хаа нэгтэй рүү гүйгээд эхэллээ. Тэр гүйж явсаар Шиүмин уббаг тэврээд авах нь тэр.

Тэд их дотно бололтой. Ахх! Убба! Тэр одоо ч сайхан харагдаж байна! Бас Сэүн мэтийн жижиг гаруудтай харьцдаг үнэхээр сайхан сэтгэлтэй хүн юм!!!

"Өө! Лиса!"

Хайр дурлалдаа умбан, живж байхад өөдгүй амьтны хоолой сонсогдов. Бэмбэм тэвэр дүүрэн амттан барьчихсан юу ч болоогүй юм шигээр над руу бүлтэлзэнэ. Харин би толгойноосоо уур савсуулан багалзуурыг нь шахаж эхэлсэн юм даа.

-

"Тэгэхээр, 19 цагт бид хоолоо идэх болно. Үүний дараа чөлөөт цаг. Тэгээд өглөө 8 цагаас зураг авалт эхэлнэ."

Оршуулган дээр ярьж байгаа аятай үг хэлдэг, өмнө нь огт харж байгаагүй эрэгтэй рүү ширтсээр Бэмбэмд ойртон "Энэ гөлчгөр хэн бэ?" гэлээ.

Бэмбэм: Усан сэлэлтийн багийн шинэ туслах багш гэсэн. Гялтгар байгаа биз? Кёнсүү гэдэг юм.

Би: Толгойнд нь гэрэл ойж байна. Гоё юмаа. Халзан болмоор санагдчихлаа.

Бэмбэм: Түүний хоч "Өндөг Сүү" гэсэн.

Би: Өндөг?

Бэмбэм: Тхх. Толгойноос нь болоод, бас өндөг шиг өөгүй нэгэн болохоор оюутнууд тэгж дууддаг гэсэн.

Би: Вахаха! Үнэхээр хөгжилтэй юм!!

Нэг мэдсэн эргэн тойрноо мартчихсан гэртээ байгаа аятай амаа том ангайгаад инээж байдаг шүү. Манай ангийнхан, усан сэлэлтийн тамирчид гээд бүгд нааш харж байна. Бас миний убба... Тэр гайхсан байх даа.

Би: Юу... Нөгөө...

Шиүмин уббагаас харцаа салгахгүй гацахад тэр инээмсэглэж эхлэв. Намайг өхөөрдсөн юм байх даа? Ёндоо!!!

Кёнсүү: Заза. Хоолны цаг. Эмэгтэйчүүд нь дагаад яваарай.

Уйтгартай хоолойтой багшийг дагаж яваад хоол аягалж эхлэв.

Миний ардханд Бэмбэм, Сэүн бас хамгийн гол нь Шиүмин убба сууж харагдав. Нэгэнт өөрсдөө бие дааж аялдаг юм хойно сайхан үйлчлээд өгнөө.

Би: Заа! Хоол ирлээ!

Шиүмин уббагын хоолыг өгчхөөд өөрөө өөдөөс нь харан суулаа. Ах инээмсэглээд идэж эхэлсэн бөгөөд түүний байгаа байдал уран баримлыг санагдуулав.

Түүн рүү хайрын харц шидэх юутай сайхан. Үнэхээр аз жаргалдаа умбаж үхэх нь ээ!

Шиүмин: Сүүлд салхинд гарснаас хойш хэр удсан юм бэ? Танай ангийнханд маш их баярлаж байна.

Бэмбэм: Зүгээр дээ ахаа. Та нарыг бидэнд тусалж байгаад баяртай байна.

Бэмбэм хэзээ түүнтэй ийм дотно болчихсон юм бол? Ашш! Өдөр намайг байхгүйд бүх зүйл орвонгоороо эргэсэн юм шив.

Сэүн: Гэхдээ бид яг яах гэж ирсэн гэлээ?

Шиүмин: Биднийг модель болгож зураг авна. Тэгээд тэрүүгээр үзэсгэлэн гаргана. Миний зөв биз дээ, Лиса?

Би: Тийм ээ! Гэрлэцгээе!( ≧ ᵌ≦)

Шиүмин: Ю-Юу?

Бэмбэм: Хүүе, Манабон. Яагаад надад 2 ширхэг л мах байгаа юм бэ?

Гүн банталтанд ороод байж байтал Бэмы гэнэт л махны хэрүүл хийгээд ороод ирэв. Ашгүй дээ. Ямар азаар Бэмы тэнэг юм. Үгүй бол би яах учраа олохгүй гацах байлаа.

Бэмбэм: Яаж аягалсан болоод 2 ширхэг мах л хоолонд минь ордог байнаа?

Би: За, чи дуугаа аяд. Аягалж өгсөн. Болоо юм биш үү!

Шиүмин: Минийхээс авах юм уу?

Убба өөрийнхөө хоолыг Бэмы рүү сунгахад Бэмбэм том нүдлээд "Юу вэ!!! Шудрогос хаана байна! Ахад аяга дүүрэн мах байна шд!" гээд л чарлаад эхлэв.

Түүний их шуугианы дундуур Сэүн мэлэн хойлог царай гаргаж байснаа "Залуусаа, та нарт мах байгаад байгаа юм уу?"

Өө хөөрхий. Миний хурган заль баригдааский. За яахав яахав. Миний хөөрхөн убба их идээрэй. Ниэдада. Унанана.

-

Бэмбэм: За! Бүгд орно шүү! Тэгж байж л гоё шийтгэл гарч ирнэ.

Бэмбэм амралтын өрөөнд баахан хүмүүс цуглуулчихсан хөзрөөр нэг балай тоглоом тоглох гээд байлаа. Убба оролцохгүй байгаа болохоор надад ч нээх тоглох хүсэл төрсөнгүй. Найзыгаа ямар чанга дуутай болохыг гайхсаар чимээгүй сууж байлаа.

Бэмбэм: Дахиад 3 хүн дутчихлаа. За байз... Шиүмин ах орох уу?

Шиүмин: Би тоглоомонд сайн биш болохоор...

Бэмбэм: Зүгээр шд. Бид заагаад л өгчихнө.

Шиүмин ах инээгээд урагш суулаа. Тэр орох нь! Тэгвэл би ч бас!!?

Бэмбэм: Одоо дахиад 2 хүн!? Хэн саналаараа-

Би: Би би!

Бэмбэм: Өөр орох хүн байхгүй юм биз дээ. Тэгвэл би өөрөө сонголоо шүү.

Би: Хөөе! Наад нүд чинь юм хардаг юм уу? Би гээд байна шдээ!

Бэмбэм: За тэгвэл сонголоо шүү.

Би: БЭМБЭМ!!! БИ ГЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ!!!

Бүгд: О.О

Би: Өө fu.. Нөгөө... Би хамт тоглоё? Хэхэ.

Үгүй ээ! Убба миний орилохыг сонсчихлоо. Тэр айсан байх даа? Хурай хурай. Тугалга хайлуулдаг юм билүү.

Бэмбэм: Албаар сонсоогүй царайлаад байхад тэнэгтээд орилж гэнэ. Чи тогловол гарцаагүй ялагдана шд. Азгүй юм байж юун ч шийтгүүлэх дуртай юм билээ.

Харж л бай! Би уббатайгаа хамт шийтгүүлэх юм чинь.

Бэмбэм: Одоо 1 хүн. Тэгвэл яг сайхан таарах гээд байна.

"Залуусаа, та нар өндөг багшийг харсан уу?"

У Сэүн тоглоом тоглож байгааг мэдэлгүй орж ирснээр Бэмбэм юм хойно түүнийг явуулалгүй татан оролцууллаа. Хэдийгээр тэнэг амьтантай тоглохыг хүсэхгүй байсан ч яая гэхэв. Убба байгаагаас хойш тэвчдэг хэрэг.

30 минутын дараа~

Би: Үгүй ээ!! Шударга бус байна!!! Ийм зүйл гэж байдаг аа!?

Бэмбэм: Заза. Тэгвэл Лиса Сэүн хоёр шийтгүүлнэ. Яаж шийтгэцгээх үү?

Би: Хүүе байж бай! Сэүн чи хэл л дээ. Ийм зүйл гэж байхгүй гээд!

Сэүн рүү харахад тэр тоож байгаа шинжгүй эвшээлгээд "Надад лав хамаа алга."

Ингэж л би шийтгүүлсэн юм. Азгүй амьтан ч бол доо. Убба маань яваад өглөө. Харин би энэ тэнэг гартай хамт шийтгүүлнэ.

Би: Яая л даа! Жаахан аяархан!

Бэмбэм: Чи ч азтай байна шүү, Манабон. Усан сэлэлтийн багийн хамгийн царайлаг залуутай хамт уяагаар холбуулаад л байж байдаг.

Сэүн эвшээлгэн: За хурдал хурдал. Хийх юм их байна.

Бэмбэм бид хоёрын гарыг чангахан холбож орхиод сэтгэл хангалуун гэгч нь инээмсэглээд "За тэгвэл би ингээд явъя даа. Хэрвээ уяаг тайлах юм бол!! Юу болохыг хэлэхээс ч айж байна шүү. Кк! За bye!"

Золиг чинь юун ч хурдан гүйгээд алга болдог юм билээ. Сэүнтэй хоёулхнаа үлдчих гэж. Хурдхан өнөөдөр дуусаасай. Ямар ч олон зүйл болчихов. Унтах хүртлээ хоорондоо холбоотой байна гэдэг дэндүү харгис юм.

Хэсэг сууж байгаад хажуу тийш харлаа. Тэгээд цочиж орхив. Сэүн шанаагаа тулчихсан надтай аймар ойртчихсон сууж байдаг шүү. Золтой цочоод явчихсангүй.

Сэүн өөрийнхөө царайг тэмтэрч үзсэнээ: Яасан? Өмнө нь над шиг урлагийн бүтээл мэт царайтай хүн харж байгаагүй юм уу?

Би: -_- Чи үнэхээр яршигтай юмаа. Өөртөө дэндүү итгэлтэй. Тэгснээ нээх худлаа. Ямар гайгаар бүтэн өдөржин чамтай зууралдаж орхив.

Сэүн: Тэр яах вэ, Данми. Энэ хачин юмаа тайлах хэрэгтэй байна.

Сэүн ингэж хэлснээ өөртөө итгэлтэйгээр уяаг оролдоод эхлэв. Бэмбэм галзуу амьтанг хэн хүнээс илүү мэддэг болохоор уяаг татан болиуллаа.

Би: Болохгүй ээ! Шийтгэл бол шийтгэл! Бид зөрчвөл Бэмы юу хийх бол гэдгийг бодмооргүй байна!

Сэүн: Тэгвэл хальт?

Би: Болохгүй ээ! Тэрэнд баригдчихвал балрана.

Сэүн: Тэр харахгүй ээ.

Би: Тэнэг минь хэрвээ бид баригдвал улам хүнд шийтгүүлнэ гэдгийг ойлгохгүй байна уу!?

Сэүн: Харин чи л хоосон толгойлчихоод ойлгохгүй байх шиг байна.

Сэүн ингэж хэлээд холбоотой уяагаа тайлан хаа нэгтэй рүү алхаад эхэллээ. Энэ үед зэвүүцсэн би түүнийг зогсоогоод "Мэдрэл амьтан! Хаачих гээв! Энийгээ эргүүлээд зүү!" гээд уяагаа холбох гэж оролдох үед Сэүн "За яахав. Тэгвэл хамт явъя л даа."

Анх удаа түүн шиг ядаргаатай хүнтэй уулзаж байна!

Би: Хаашаа явах гээд байгаа юм бэ!?

Сэүн: Шээс хүрээд байна шд!

Түүнийг худлаа маяглаж байна гэж бодсон юм. Гэтэл юу гэсэн бэ? Бүр хэлэх үггүй болчихлоо. Ичиж үхмээр юм!

Тэр "Надтай хамт нойл орохыг хүсээд байх шиг байна тэ?" гэснээ биеэ халхлан маяглаад дараа нь чангаар инээд алдлаа.

Сэүн баахан инээж байснаа нүдээ онийлгож ирээд "Гаж донтон." гэх шиг.

Би: Битгий хуц!

Ёоооё! Би нээрээ үнэхээр азгүй булдруу юмаа. Өдийд уббатайгаа хамт зэрэцэж суугаад л хайрын үгсээ шидэж байна гэж төсөөлсөн. Гэтэл бодит байдал дээр эрүүл үгүй нь мэдэгдэхгүй юмтай балай зүйлс яриад л сууж байна! Т.Т

Сэүн: Чамд би таалагдаж байна уу?

Би: Үгүй.

Сэүн: Яагаад? Сайн хар л даа. Надад ханагар цээж, өргөн мөр, өтгөн хөмсөг, өндөр хамар гээд бүх зүйл байна.

Би: Байдаг л юм байгаа биз. Хамгийн гол нь чамд энэ байхгүй.

Зүрхэн тушаа гараа тавин цэцэн хүн шиг хэлэхэд Сэүн инээд алдан "Тэр бол магадгүй л юм. Баахан охидуудтай уулзаж байсан ч нэгийг нь ч үнэнээсээ хайрлаж үзээгүй. Надад үнэхээр зүрх байдаггүй байх."

Өдөржин хэрэлдсэн түүнээс анх удаа сул дуугаар үг хэлж, гунигтай харцаар ширтэхийг нь үзлээ. Би ганц удаа ч болов үерхэж үзэхийг хүсэж байсан. Гэхдээ түүнийг хараад тийм ч их хүсэх зүйл биш гэдгийг олйгох шиг.

Би: Чи яг хэдэн хүнтэй үерхэж байсан юм бэ?

Түүнд дэм болчих санаатай ойртон суугаад асуулаа. Тэгвэл Сэүн маш нухацтайгаар бодолд автаад эхэллээ. Удалгүй хуруунуудаа нэг нэгээр нь гозойлгоод тоолоод эхлэв.

Тэгж тэгж байснаа тэнэг хүн шиг инээд алдаад "Би таалж явснаас тоолж явсангүй ээ." гэдэг байгаа.

Би: Аишш! Чамтай хүн шиг ярина гэж боддог би тэнэг байхаа.

Сэүн: Бодоод байхад бүгд алдаа байж. Гэхдээ чамд л гэж хэлэхэд чи миний дараагийн алдаа болж болно шүү.

Би: Өө яасан хачин санал вэ? Яах юм бэ. Хэрэггүй.

Сэүн: Зоз. Болихгүй юу. Сөүлд очоод ганц ирмэхэд л охидууд унаж тусдаг юм чинь. Тэд миний хойноос дугаарладаг гээд л бод.

Би: Их юмаараа гайхуулж гэнэ. Хөөрхий хүмүүс. Өмнөөс нь бүр шимширч байна. Тэдэнд ухаан гэж байдаггүй нь лав.

Сэүн: Харин ч чи хоосон толгойтой болохоор ингэж хэлж байна! Эмэгтэй хүн мөн юм байгаа биз дээ? Яаж намайг!?

Би: За юу гэх вэ. Жаахан даруулгатай ярина шүү.

Хачин юм байж. Чиний хажууд миний убба жинхэнэ сайхан залуу.

Хийх юм олдохгүй эморох хандлагатай сууж байтал уяа гэнэт татагдан бараг л чирэгдэх шахлаа. Гайхтал Сэүн тэнэг өөрийн дураар босоод явж байдаг байгаа.

Би: Хөөе! Хэлж байж яв л даа! Ингэхээр чинь би татагдаад байна шд. Өөрийгөө ганцаараа гэж бодоо юу!

Сэүн: Орой болтол энд ингээд байх юм уу? Бусанд ирсэн байж гунигтай юм.

Би: Юу? Тэгээд хаачих гэж байгаа юм? Багшид хэлэхгүй явж болохгүй.

Сэүн: Ойрхон далайн эрэг явлаа. Чи өөрөө л мэд.

Би: Өөрөө мэд гэнээ!? Бид холбогдчихоод байна эргүү минь ээ!

Сэүн: Өө яана! Тэгвэл тэгээд хамт явах болж дээ.

Тэр өөртөө мангар итгэлтэйгээр алхаад эхэллээ. Хүн яаж ийм илжиг шиг байж чаддаг байнаа!!?

Хэдийгээр дургүйцэж байсан ч далайн эрэг тэр мэдрэмжийг хормын дотор үгүй хийчихлээ. Зөөлхөн сэвшээх салхи, жаргаж буй наран, тэгээд бас гунигтай намуухан давлагаа.

Би далайд дургүй ээ. Гоёмсог үнэр, тансаг үзэмжид нь ч дургүй. Харах бүрт ээж минь бодогдоод байдаг болохоор. Далай чи намайг сул дорой болгочихдог. Төрсөн гэрийг минь санагдуулж, мэгшин уйлмаар болдог.

Би үргэлж л хүсэж ирсэн. Солонгос улс миний хүслийн оргил нь байсан. Эцэстээ би ирсэн ч ганцаардал намайг угтсан. Жаахан надад "Сайн байна уу?" гэхээс өөр мэдэх үг байгаагүй. Өөрийн мэдрэмжээ илэрхийлж ч чадахгүй, дандаа ээжийгээ санан уйлдаг байж билээ.

Одоо ч нилээдгүй хэдэн жил өнгөрчээ. Би уйлахаа байсан ч сэтгэлд хүнд оргидог хэвээрээ. Ээжтэйгээ түргэхэн уулзах юмсан. Дулаахан энгэрт нь тэврүүлэх юмсан.

"Юу вэ? Уйлах гээд байгаа юм уу?"

Сэүн миний зүг өлийчихсөн ихэд сонирхон асуулаа.

Би хурдхан толгой сэгсчээд "Тэнэг юм уу? Яагаад уйлна гэж?!"

Сэүн: Би лав бүр уйлмаар болчихлоо. Яг энэ эрэг дээр хоёр ч найз охиндоо хаягдаж байсан юм байна.

Би: Гаххх! Завхай залуу!

Тэр үед би бодохдоо Сэүнийг худал хэлсэн байх гэж сэжиглэсэн. Гунигтай төрхийг минь үзээд тэр гэнэтхэн л хачин юмаа ярьсан. Дараа нь уяагаа сэмхэн тайлаад албаар хол алхан зайгаа барьсан. Яг л надад ганцаараа байх цаг өгөхийг хүссэн юм шиг.

Элсэн дээр суугаад тайван ажиж байх үед Жисү эгчээс дүрсээ харж ярих хүсэлт явууллаа.

Сүлжээнээс болж бага зэрэг саатсан ч холбогдож чадав.

Жисү: Яа яа!! Лалиса!!! Хайруудаа хүрээд ирээрэй! Би холбогдож чадлаа!!!

Дэлгэцэн дээр эгчийн цоглог төрх харагдан би өөрийн мэдэлгүй инээмсэглэлээ.

Түүнийг бусдыгаа дуудав уу үгүй юу дорхноо цугларан намайг харахыг хүсэх шиг ойртоцгооно.

Би: Аа юу вэ? Би ямар хэдэн жилээр хол явчихсан байгаа биш дээ.

Тэдэнтэй ярих гоё байна. Яагаад гэдгийг мэдэхгүй ч хэдийн санаад эхэлчихсэн байж.

Жисү: Лалиса чи гоё хоол идсэн үү?

Жэнни: Ахх! Битгий ямар хоол гэдгийг нь сонирх. Зүгээр хоолоо исдэн үү л гээч дээ.

Жисү: Гэхдээ надад идсэн үгүй нь биш ямар хоол гэдэг нь чухал.

Тэднийг шуугих хооронд би өөрийгөө бус далайн эрэг лүү камераа шилжүүлэн харууллаа.

Чэёон: Ваа!! Далай харагдаж байна!

Би: Энд цаг агаар үнэхээр гоё байна. Бид үүний л зургийг дарах гэж энэ хүртэл ирсэн шүү дээ!

Чэёон: Бас өөр зүйлийн зургийг ч дарж байгаа байж.

Чэёонд тамирчдын зураг авах гэж байгаагаа хэлчихсэн юм. Буруу зүйл хийчихлээ гээд сандарч байгааг нь ээ. Хөөрхөн шүү Чэнн.

Жэнни: Наадах чинь юу гэсэн үг юм?

Жисү: Нохойны зураг уу?

Би: Аа! Тамирчдын зураг.

Чэёон: Тиймээ. Тамирчид.

Би: Жисү эгч намайг эзгүйд өрөөнд минь ороогүй л гэж найдаж байгаа шүү.

Жэнни эгч инээд алдсаар Жисү эгчийг ардаас нь тэвэрч аван: Орохоор бархав. Чиний чихрийн цуглуулга аюулд орчихсон байгаа.

Би: ААААА!!!! ЖИСҮ ЭГЧЭЭ!!!

Жисү: Аиш! Чи хэлэхгүй гээ биз дээ!?

Жэнни: Би тэгсэн гэж үү? Хэзээ тэр вэ гэсээр гэмгүй царай гарган мэдэн будилж эхлэв.

Чэёон: Эгч бүр өнөө орой чиний орон дээр унтах гэж байгаа.

Жисү: За яадаг юм. Лалиса чи сүржигнэхээ больж үз. Би чиний хөөрхөн чихмэлүүдийг тэврээд Далгомтайгаа хамт орон дээр чинь унтана гэж мэд.

Би: Битгий тэгээ! Манай Чэнн ганцаараа өрөөндөө яаж байх юм?!

Чэёон: Тэр талаар бол санаа бүү зов.

Жэнни: Учир нь Чэнн ч бас бидний өрөөнд унтана.

Жисү: Энэ бол бидний чамгүйгээр шөнийг өнгөрөөж байгаагаа тэмдэглэх охидын үдэшлэг!

Би: Т.Т Юу вэ та гурав!!

Чэёон: Лиса-яа тэгвэл гурван эгч нь ингээд унтъя даа.

Жэнни: Бид бараг шөнөжингөө юм ярьж, хөгжилтэй тоглоом тоглоод нойргүй хонох байхаа даа.

Жисү: Энэ үнэхээр гоё байх болно.

Би: Яааа!! Тэгээд үзээрэй! Үнэхээр надгүйгээр тэгээд үзээрэй л дээ!! Та гурвыг би өршөөх---

(тасрах~)

Юу вэ! Саяных юу байсан бэ?! Миний чих зөв сонссон уу! Тэд үнэхээр надгүйгээр тийм дурсамжтай зүйл хийнэ гэнээ!!!

"Хоосон толгойтой дээрээс нь чарлаа. Яана даа яана."

Би: Би харимаар байна! Намайг Сөүл хүргээд өгөөч!

Сэүн: Би машин барихгүй байхаар шийдсэн. Өөрийнхөө төлөө, бас ирээдүйн эхнэрийнхээ төлөө. Авто ослоор явчихвал эхнэр минь сайхан залуутай гэрлэх боломжгүй болчихно шүү дээ.

Би: Ахх! Муухай юмаа! Эгч нар минь надгүйгээр гоё зүйл хийх гэж байна!! Т.Т

Сэүн: Эгч гэнээ?

Би: Тхх. Надад 3 эгч байгаа. Гэхдээ нэг нь надтай чацуу л даа. Сараараа л эгч. Түүнийг Пак Чэёон гэдэг. Тэр жаахан сандруу ч гэлээ, жинхэнэ найз байж чаддаг. Дараа нь Жэнни эгч. Би түүнийг догь гэдгийг итгэлтэй хэлж чадна шүү! Энэ эгч зүгээр л гайхалтай. Түүнд чадахгүй зүйл гэж байхгүй. Дараа нь Жисү эгч. Тэр жаахан... Биш ээ. Их тэнэг. Бас нялх хүүхэд шиг аашилдаг. Дандаа эрхлэнэ. Тэгснээ нээх том яриатай. Намхан юм байж. Гэхдээ яахав, түүнд хайртай минь үнэн.

Нэг мэдсэн чинь Сэүнд хайртай эгч дүүсийнхээ тухай бүхий л зүйлсийг ярьчихсан сууж байлаа. Цаг орой болсныг анзааралгүй ярьсаар л байсан. Яриад л. Их олон зүйлс чалчсан байхад Сэүн огт залхаагүй. Тэр яриаг минь сонсоод л чимээгүй суусан.

Хачин юм шүү. Өнөөдөр анх удаа уулзсан байж. Өмнө нь хэрэлдэж байсан ч өнөөдрийнх албан ёсных. Тийм байж яагаад хуучны танил мэт мэдрэмж төрүүлээд байгаа юм бол? Тухтай, сэтгэлд амар юм. Түүнтэй харьцах их амархан.

Бид найзууд аятай л инээлдсэн хүмүүс эргээд очлоо. Гадаа хэдийн шөнө болчихсон байх бөгөөд хэр удаан ярьж сууснаа ч мэдэхгүй юм.

Амралтын газрын үүдэнд олон хүмүүс бөөгнөрсөн байлаа. Тэдний дундаас Шиүмин убба биднийг харсан даруйдаа гүйн ирээд баярласандаа намайг тэврээд авав.

Шиүмин: Лиса! Бид чамд санаа зовж байлаа!

Сэүн: Санаа зовсон? Надтай байсан шд.

Шиүмин: Тэгээд л тэр.

Сэүн: Өө за больж үз. Би энэ нэг юмыг яавал гэж. Надад бас шалгуур байдаг юм шүү.

Би: Чи муу юу гээд!

Шиүмин ах инээмсэглэсээр эргэж харан "Тэд энд байна!" хэмээн орилоход өндөг багштай хамт хүмүүст гүйлдэн ирлээ.

Бэмбэм: Ёохх! Хүн айлгачих юм.

Түүнийг хүзүүдэн аваад "Ниээ хөөрхий дөө. Эгчдээ санаа зовоо юу?" гэхэд Бэмбэм төв царайлан "Ээжид чинь юу гэж хэлж алуулна гэдгээс л айлаа."

Би: Зайлж үз!

Сэүн: Одоо энийг тайлчих уу?

Шиүмин: Юу вэ? Уяа юу?

Өөө үгүй ээ! Убба яг буруугаар ойлгох нь!

Би: Тэр нөгөө... Энэ бол!

Сэүн: Энэ уяаны ачаар тэр надад улам их сайн болсон.

Бэмбэм: Сайн болсон!? Манабон чи ч азтай золиг юмаа.

Би: Юун азтай? Сэүн. Юугаа яриад байгаа юм!? Убба, тийм биш ээ!

Шиүмин убба зүгээр л инээмсэглэв. Юу ч бүтэхгүй нь. Бүгд бодсоноос минь өөр байгаад байна!

Шиүмин ахыг хүмүүс дуудан авч явсны дараа би Сэүн рүү үхлийн харцаар харлаа. Тэгэхэд Сэүн уяагаа тайлж дууссан байх бөгөөд хэнэггүй нь аргагүй "Яав?"

Би: Чамд сайн болсон гэж юу гэж байгаа юм!?

Сэүн: Найз шиг болоо биз дээ?

Би: Тэгээд тэрийгээ аятайхан хэлээч дээ! Убба буруугаар ойлгочихлоо!

Сэүн: Ямар хамаа байнаа. Хайртай хүндээ өөрийгөө буруу ойлгуулсан хүн шиг балайраад. Хоосон толгойтоо, би явлаа. Өнөөдөр хамт байх хөгийн байсан ч бас жаахан хөгжилтэй байлаа.

Тэр ингэж хэлээд толгойн дээр минь гараа тавин дээрэлхэх шиг хачин үйлдэл хийгээд яваад өгөв.

Би: Ёоххх! Ийм эргүү байх гэж.

Бэмбэм: Дажгүй л залуу шд.

Би: Тэгж энэ тэр! Энэ нэг юмны дажгүй гэж юу байх вэ дээ!

Бэмбэм: Ядаж л чамаас дээр.

Би: Хүүе үгүй шүү!

Бэмбэм: Тэгвэл чи яагаад одоо хүртэл ганц бие юм!? Нэг ч удаа үерхэж байгаагүй биз дээ?

Би: Т-Тэр бол... Тэр бол! Би дэндүү царайлаг бас сайхан сэтгэлтэй болохоор.

Бэмбэм үгийг минь сонссон даруйдаа татаж унан үхтлээ хөхөрсөөр "Ингэж хэлж байж шоронд оров оо!"

Үнэхээр ачаалалтай бас урт өдөр дуусах болжээ. Ангийнхаа охидтой зэрэгцэн хэвтэхдээ л ямар их ядарснаа мэдрээд байлаа.

Бүтэн өдөржин шал тэнэг юмтай зууралдаж, эцэстээ гэхэд уббатай хэдхэн үг л солих шив. Урагштай зүйл огт байсангүй.

Би: Зозо. Энэ ч яах вэ. Унтъя даа.

Тархи: Үгүй шүү. Бид өнөөдөр тохиосон бүх бүтэлгүйтлүүдийг чинь үргэлжлүүлэн бодох болно!

Би: О.О

-

Бусанаас автобус хөдөлж бид буцаад Сөүлийн зүг хөдөллөө. Би маш их хичээл зүтгэл өвөртлөн уббагын хажууд суух боломж олсон ч... Өндөг багш хүйтэн хоолойгоор "Би энд сууна гээд захичихсан." гээд л хөөсөн шүү.

Маш их гомдолтойгоор хойш явтал Бэмбэм гэж тэнэг охин найраад юун надтай хамт суух. Тэгээд ганцаараа сууж явахаар болсон.

Гэтэл автобус хөдлөхийн даваан дээр үл бүтэх нөхөр хоцрон орж ирээд миний хажууд суухаас өөр аргагүй болчихдог юм байна. У Сэүн! Тэр яахаараа хөдлөх цагийг мартаад хоцордог юм бэ!! Хачин амьтан!

Би хөмсгөө зангидан гараа хавсраад тун ууртайгаар "Чамаас хагацах юмсан." гэхэд Сэүн эвшээлгэн "Угаасаа дахиж таарахгүй биз. Би сургуульдаа явдаггүй юм."

Би: Хоо! Нээрээ юу!?

Сэүн: Юу вэ? Тийм гоё байна уу?

Би алаг нүдэндээ оч гялтгануулан инээгээд: Үгүй ээ!

Сэүн: Ямартай ч бид дахиж таарахгүй. Тэгж ойлго.

Энэ лав миний амьдралдаа сонссон хамгийн сайхан үг байхаа.

Эцэст нь гэртээ ирлээ! Бурхан минь! Би яг салж унах нь ээ! Намайг түшээд аваач!! Т.Т

Орой болсон ч эгч нарын ирэх цаг арай болоогүй болохоор тэр юм уу гэр эзгүй хоосон. Ганцхан Жисү эгчийн гутал байгааг мэдсэн би санаа алдан "Эгчээ! Би ирлээ!" гэж орилов.

Тэр хариулсангүй. Угаалгын өрөөнд нөгөө юу яаж байгаа юм байна гэж бодоод шууд л өрөө лүүгээ зүглэлээ.

Өрөөнийхөө хаалгыг дөнгөж онгойлгов уу үгүй юу өөдөөс лазер туяа угтдаг байгаа. Би чангаар орилоод дараа нь харсан чинь Жисү эгч байлдагч аятай тоглоомон малгай өмсчихсөн, жаахан хүүхдийн лазер бууг бариад, миний орны цаагуур нуугдаад байж байлаа.

Түүний энэ байдлыг харсандаа итгэж ядаад чимээгүй ширтэхэд эгч өнөөх лазераа дахин нэг удаа нүд рүү минь тусгаад эхлэв.

Би: Болиоч дээ!! Та яагаад байгаа юм бэ!!?

Жисү: Лалиса! Олон юм ярихгүйгээр хажууд хүрч ирээд суу. Тэгвэл аминд чинь өлзийтэй шүү!

Би: Юу? Яагаад вэ?

Жисү: Хурдлаач! Манай байшинд аймшигтай зүйл тохиогоод байна!

Түүний үгэнд дуртай дургүй орон хажууд нь очоод суулаа. Эгч хаалганы хажуу дахь хананаас харцаа салгахгүй байх бөгөөд тэр их нухацтайгаар "Чи харж байна уу? Тэр бол бидний дайсан."

Би: Миний хараа тийм сайн биш л дээ.

Жисү: Аалз! Тэнд аалз байгаа! Их хүчтэй аалз шүү! Бусад аалзнаас тэс өөр!

Түүний хэлсэнчлэн том аалз ханан дээр хөдөлгөөнгүй болсон харагдана. Яагаад одоо л анзаардаг байнаа?

Би: Тэгээд юугаараа өөр юм бэ дээ?

Жисү эгч үнэн сэтгэлээсээ "Түүнд найман хөл байсан! Энэ лав харь гаригийн аалз байх! Элдэв аюултай байж юуны магад гээд алж чадахгүй байна. Эсвэл бүр лабораторид өгдөг юм билүү гэж бодоод."

Дээш босон санаа алдлаа. Ийм хачин хүн гэж бас байдаг аа?

Би: Тэнэгтээд бай л даа эгчээ! Аалз болгон найман хөлтэй байдаг! Тэгээд ч сургуульдаа эргээд ор! Хийх зүйлгүй удахаар ийм тэнэг зүйл хийж байгаа юм шд!

Би ингэж хэлээд урагш явахад Жисү эгч босож ирэн "Лалиса!? Чи яах гэж байна!?"

Би: Алъя. Би Тайландад төрсөн. Энэ аалз юу ч биш. Та айгаад алж чадахгүй байгаа биз дээ?

Жисү: Үгүй ээ! Хэрэггүй! Түүнд онцгой хүч байвал яах юм бэ! Тэр гэнэтхэн нисээд эхэлчихвэл!!?

Эгч намайг зогсоох гэж оролдоод гарнаас татас хийв. Би эсэргүүцэн ноцолдсоор бид санамсаргүйгээр гэрлээ унтрааж орхилоо. Тэгээд түргэхэн эргүүлээд асаав. Гэтэл... Аалз байсан байрандаа байхгүй байх нь тэр!!!

Би, Жисү: АААААААААА!!!!!

"Ажилгүй юмнуудаа!! Битгий орилоод байгаач! Гэр ингэж хардаг юм уу!!! Хохино шүү зүгээр! "

"Би Чэёон байнаа! Эгч ууртай байна шүү! Зугтаарай!"

Жэнни: Чи дуугүй бай!

Чэёон: З-За эгчээ... (╥﹏╥)

Тэд хамт орж ирсэн бололтой доод давхраас яриа нь сонсогдоно.

Би: Тэгээд хэлээч. Та гурав надгүйгээр үдэшлэг хийсэн үү, үгүй юу?

Оройн хоолоо идэх гээд бүгдээрээ тойрон суух үед асуулаа. Би их нухацтай байсан. Үнэхээр их!

Чэёон: Ү-Үгүй!

Жэнни: Тхх. Хийсэн.

Жисү: Вуаа! Энэ үхрийн мах уу!? ヾ(✪‿✪)シ!

Би: Би гомдолтой байна!!!

Жэнни: Засс. Юун сүртэй юм. Угаасаа чамаар яах ч юм билээ.

Энэ эгч! Үнэхээр хэрцгий!

Чэёон: Би... Б-Биднийг! Үнэхээр уучлаарай Лис!

Харин энэ нөхөр яагаад сандраад байнаа?

Жисү: Энэ махнаас бөөндөх хэрэгтэй. Эхнэр минь. Чи өдөр болгон энэ махаар хоол хийж байгаарай. Үнэхээр яаж ийм гоё амттай байнаа? Тэ манайхаан? Тэ! Тийм ээ? Тээээ!?

Мэдэхгүй юм даа. Тэр лав цоо эрүүл биш байх.

Энэ хэдээс хамгийн гайгүй жирийн хүн нь би юм шиг. Гарцаагүй... Би юм байна.

-

Бэмбэм: Хээе хээе! Болгоомжтой гэм!

Би: Чи өргөөч дээ! Би ганцаараа өргөөд байх юм!

Бэмбэм: Би дийлэхгүй шдээ ийм юмыг. Чи л чадна.

Том хайрцагтай шинэхэн камер. Дөнгөж сая гадаадаас орж ирсэн үнэтэй эд. Бас хүнд. Гэтэл энэ муу хүүхэн шиг гар дийлэхгүй гээд уйлан дуугараад надаар бүгдийг нь өргүүлж байгаа нь энэ.

Хамаг хөлс цуван арай ядан оруулж ирсэн өөрөөрөө хэсэг бахархан зогсов.

Бэмбэм надад кофе найруулаад өгөхдөө "Чи ёстой сайн байлаа. Дараагийн удаад зөөхөд тийм хэцүү биш биз дээ?" гэж авдаг байгаа.

Би: Битгий солиор!

Бэмбэм: Чи ер нь яаж ийм хүчтэй байдаг юм бэ? Хачин юм шүү.

Би: Чи ч мэдэхгүй л дээ тэнэг болохоор. Бидний ээжүүд жирэмсэн байхдаа гар барьчихсан! Тэгээд л...

Бэмбэмийн толгойноос уур савсан: Тэгээд юу гэж!!

Би: Чи хүүхэн шиг би банди шиг тэнэгээ! Заавал хэлүүлэх хэрэг байдаг юм уу!!?

Бэмбэм: Үгүй за! Би охин сонирхдог!

Би: Охин сонирхдог охин байдаг л юм!

Бэмбэм: Үгүй!!! Үгүй гэж байна!!!!

Түүнээс хэдийн залхчихлаа. Чарлаа амьтан шүү.

Би: За тэр яахав. Энийг нээж үзэцгээе!

Бэмбэм: Багшийг иртэл нь хүлээх хэрэгтэй. Эвдэрчихвэл яах юм.

Би: Эээ! Ганц л харчихъя л даа! Хичнээн их тоног төхөөрөмж дотор нь байгаа болоод ийм хүнд байх билээ? Ганцхан!?

Тэр яхир өвгөн шиг загнан толгойгоо сэгсэрлээ. Харин би сүүлийн арга буюу өхөөрдөм Шрекийн муур шиг царай гаргаад горьдлого тээв.

Бэмбэм: Миний ариун нүд юу харчих нь энэ вэ! Ариус!

Би: -_- Хөгийн амьтан. Найз ч бол доо.

Бэмбэм инээд алдан: Жаахан хүлээчих за. Би угаалгын өрөө орлоо.

Бэмбэм ч гарч, би маш их харах хүслээ тэвчсээр хоцорлоо. Кофегоо ширээн дээр тавиад том хайрцагтай зүйлс рүү нүд унагана.

Бэмбэм намайг мартаад мурьчих шиг боллоо! Угаалгын өрөө орно гээд зөндөө удлаа. Бараг 1 цаг болсон байх аа.

Би хангалттай тэвчсэн. Тийм ээ. Тэвчээр алдахад боломжын л хугацаа өнгөрлөө. Хальт задлаад үзэмжийг нь харчхаад л буцаад далд хийнэ. Ямар ч асуудалгүй. Их амархан!

Би: Хөөөх! Орчин үе ч өөр юмаа! Энүүгээр зураг дарна гэж үү? Гайхалтай!

Угсран босгосон том эдийг ширтэн уулга алдав. Ард хаалга онгойх дуулдахад би байдгаараа сандраад "Би нээе гэж нээгээгүй юмаа! Миний ихэр Ласи гэнэт гарч ирээд тэгээд..."

Бэмбэм байна гэж бодоод аймар их юм ярьчихсан. Гэтэл энэ чинь хэн бэ?

"Тэгээд Ласи яг юу гэсэн юм бэ?"

Би: У Сэүн! Дахиж таарахгүй гээ биз дээ! Гэтэл бид 3 хоногийн дотор дахиад таарчихлаа шд!

Сэүн: Нэг тиймэрхүү юм болох нь болсон. Харамсалтай нь би энэ жил дуусан дуустал хичээлдээ ирнэ.

Би: Юу!!! Үгүй ээ!!!

Сэүн: Надад ч бас муухай л байна. Нэг нөхөрт заавал сургуульдаа сурна гээд амлалт өгчихсөн.

Би: Байж боломгүй юм! Хэлсэндээ бай л даа! Эргээд яв! Чамайг харах муухай юм.

Сэүн инээд алдаад дараа нь ангийн ойр орчмыг тойруулан хараад эхэллээ. Тэр бүгдийг ихэд сонирхох бөгөөд түүнийг ажихад нэг бодол төрөв.

Тэр энд юу хийж байгаа юм бэ?

Би: Ингэхэд Бэмы байхгүй байна. Тэр гэхдээ удахгүй ирэх байх.

Сэүн: Түүнтэй уулзах гэж ирээгүй юм.

Би: Тэгээд? Яах гэж?

Тэр миний асуултанд хариулахын оронд нааш алхаад эхэллээ. Сэүн өөртөө итгэлтэйгээр надтай ойртох бөгөөд нэг алхам урагшлах бүрт нь би хойш нэг алхмаар ухарч байлаа.

Тэгсээр хойшлох газар үгүй болж би хананд тулчихлаа. Шоконд орж, бас уур ч хүрээд явчихсан. Надад гарах зай алга. Тэр намайг өөрийн том биеэрээ хашиж орхилоо. Хоёр гараараа тулж байгаа нь хичнээн хачин гээч! Бас энэ харц яг юу вэ!

Би: Ч-Чи яаж байнаа?

Сэүн: Өнгөрсөн 3 хоногт би их зүйл бодлоо. Тэр дунд хамгийн их бодогдсон нь чи байсан.

Утгагүй юм. Худлаа. Тэр худлаа ярьж байна!

Сэүн: Намайг сайн сонс. Би чамд татагдаж байна. Маш ихээр. Тиймээс-

Би: Х-Худал хэлэхээ больж үз! Хэн чам шиг завхай залуугийн үгэнд итгэдэг юм!!?

Анх удаа хэн нэгэн хүнээс ийм үгс сонсох нь бага зэрэг догдлом байсан. Гэхдээ тэглээ гээд түүний өөдгүй амьтан гэдэг нь өөрчлөгдөхгүй шүү дээ.

Сэүн: Энэ үнэн. Би яалаа гэж ийм зүйлээр тоглох юм бэ? Чамайг харахыг хүсээд ийшээ яаран ирсэн. Лиса...

Түүний харц... Тоглоом биш гэлтэй!?

Сэүн хэсэг чимээгүй байснаа маш догдлом хоолойгоор "Надтай үерхээч." гэх нь тэр.

-
-
-
-
Зөндөө, бүр зөндөө зөндөө удаан оруулсангүй. Намайг уучлаарай... 🙏🙏🙏

Continue Reading

You'll Also Like

81.2K 7K 41
"Зүгээр л...намайг энэ муу залуугаас нуугаад өг, гуйя" "За тэгвэл о-" түүнийг үгээ таслахын хажуугаар бид хаалга тасхийн хаагдах дууг сонслоо.
1.1M 44.8K 51
Being a single dad is difficult. Being a Formula 1 driver is also tricky. Charles Leclerc is living both situations and it's hard, especially since h...
247K 6.1K 52
⎯⎯⎯⎯⎯⎯⎯ જ⁀➴ 𝐅𝐄𝐄𝐋𝐒 𝐋𝐈𝐊𝐄 .ᐟ ❛ & i need you sometimes, we'll be alright. ❜ IN WHICH; kate martin's crush on the basketball photographer is...
2.2M 116K 64
↳ ❝ [ INSANITY ] ❞ ━ yandere alastor x fem! reader ┕ 𝐈𝐧 𝐰𝐡𝐢𝐜𝐡, (y/n) dies and for some strange reason, reincarnates as a ...