👑 Our story 👑 |BLACKPINKxEXO

Von whitebearindahouse

104K 10.7K 6.8K

Тэс ондоо хайрын түүхүүд... Дөрвөн удаа! 4 өөр амтыг нэг зохиолоос мэдрэнэ гэдэг содон биш гэж үү? Хагацашгүй... Mehr

💙❤️💛💜
💙1💙 (Life is fun)
💙2💙
💙3💙
💙4💙
💙5💙
💙6💙
💙7💙
💙8💙
💙9💙
💙10💙
💙11💙
💙12💙
❤1❤ (Don't touch)
❤2❤
❤3❤
❤4❤
❤5❤
❤6❤
❤7❤
❤8❤
❤9❤
❤10❤
❤️11❤️
❤️12❤️
💛1💛 (Dream is impossible)
💛2💛
💛3💛
💛4💛
💛5💛
💛6💛
💛8💛
💛9💛
💛10💛
💛11💛
💛12💛
💜1💜 (I'm so special)
💜2💜
💜3💜
💜4💜
💜5💜
💜6💜
💜7💜
💜8💜
💜9💜
💜10💜
💜11💜
💜12💜
Инээмээр байвал ороод ир. ^^
Инээлгэнэ гэж бодож байгаа. :*
Come back?

💛7💛

1.7K 204 133
Von whitebearindahouse

Би: Хэлээч дээ? Яах гээд байгаа юм?

Сухо: Байж бай. Би хэлнэ, тэнэгээ.

Би бага зэрэг залхаад байсан болохоор хошуугаа унжуулан "Сухо, чи ямар хэцүү юм бэ? Удахгүй хичээлийн хонх дуугарлаа шдээ?!" гэхэд Сухо инээмсэглэн "Бүхэл хичээлийн турш нэг хором ч алгасахгүй унтдаг юм байж."

Би: Хөөе! Чи муу! Үхмээр байна уу!?

Сухо над руу хэлээ гарган: Ммнай! Худлаа юм уу? Үнэн шд. Чамд их санаа зовдог шүү золиг минь. Заримдаа бүр үхчихээгүй байгаа гэж айгаад амьсгалж байгаа эсэхийг чинь хүртэл шалгадаг.

Би: Ким Жүнмён! Өөдгүй ширээний хамтрагч минь! Чи юугаа ярих гээд байгаа юм бэ? Яах гэж хар өглөөгүүр дээвэр дээр авчирсан юм?

Сухо хариулахын оронд дахиад л тэнэг хүн шиг ганцаараа инээн "Бид эцэст нь ахлах сургуульд орсон!" гэлээ.

Нойр минь үнэхээр хүрч байсан болохоор би байдгаараа эвшээлгэн "Тэгээд? Аишш! Чиний зөв. Ким Жисү үнэхээр хөгширч эхэлж байгаа юм байна даа!"

Сухогын урам хугарсан юм. Тэр их хачин царай гаргаад "Үнэхээр мартчихжээ."

Би: Юуг вэ?

Сухо: Ахх! Чамайг тэнэг гэдгийг чинь мартчихаж. Дараа хэлье. Одоо явцгаая.

Тэр гараа халаасандаа хийж аваад түрүүлээд дээврийн хаалга руу алхав.

Надаар тоглоод байгаа юм байх даа? Дээвэр дээр гарч ир гээд л. Тэгснээ дараа болъё ч гэх шиг. Өөдгүй золиг!

Анх гавлуулж танилцаж байсан миний хамгийн хайртай найз Ким Жүнмёнд би шинэ хоч олж өгсөн. Сухо. Түүнийг би Сухо гэж дууддаг. Надаас өөр хүн тэгж дууддаггүй л дээ. Би хүмүүст хоч өгөх дуртай! Ирээдүйд ч гэсэн олон хүн миний өгсөн хочинд дуртай байна байх.

Сухо надад их сайн. Тэр намайг өөрийнхөө дүү шиг л халамжилж, үргэлж хажууд минь байдаг. Нэг удаа хөрш ахлах сургуулийг хэсэг танхай охидтой зодолдоод, нэгэн зэрэг түлхүүлээд хэцүүдэх үед Сухо яг л баатар шиг гэнэт гарч ирээд намайг үүрээд зугтаасан. Тэр золигыг тийм их зоригтой гэдгийг анх тэгж мэдсэн юм даа.

Түүнд би эрхлэх дуртай. Хичнээн дураараа аашилж, олон зүйл нэхсэн ч Сухо золиг хэзээ ч "Үгүй" гэж байгаагүй. Тийм болохоор хааяа би давардаг байх. Гэсэн ч тэр одоогоор юу ч хэлээгүй явна.

Ингэхэд яагаад юу ч хэлдэггүй юм бол? Тэр тэнэг болохоор уу? Эсвэл уурлах систем тархинд нь суугаагүй юм байх даа. За яахав. Шалгаад л үзчихье.

Түүний гуяны дотор хэсгийг нь чимхэн авахад Сухо байдаг чангаараа орилоод дээш босчихлоо. Математикын багш халзан Рюү хичээл үймүүлсэн гээд бачуураад Сухог чихэдсээр ангиас гаргалаа. Яанаа! Би арай дэндүүлчихсэн үү?

Сухо хичээл тартал гараа өргөн ангийн гадаа өвдөглөсөн юм. Би түүнээс маш их санаа зовж, бас над руу галзууртлаа уурлана байх гэж бодоод ойртохоос хүртэл их айсан.

Эртнээс хэрэгжиж ирсэн гайхалтай аргаа бодон инээд алдсаар түүн рүү ойртож чадахгүй айхаа болилоо. 4 ширхэгээрээ холбогдсон гүзээлзгэнтэй сүүнд жижиг соруул хатган түүн рүү сунгахад Сухо над руу харж эхэллээ.

Би: Рюү багш хэдийн явчихсан.

Сухо: Жисү.

Би: Э-Энийг чамд...

Их айж байсан ч тэр нөгөө л нэг гэнэн инээдээрээ инээгээд сүүг надаас авсан юм. Түүнийг уурлуулах гэсэн биш муухай байдалд оруулсан. Ер нь ч надад сайн сайхан хандаж байгаа сэтгэлийг нь уурлуулж сорих гэдэг би их тэнэг хүн юм даа.

Эмхлэн цэгцлээд дээш сайтар хаман боосон үсийг минь тэр сэгсийлгэн миний толгойг зөөлхнөөр илнэ.

Сухо: Зүгээр дээ. Чамайг тэнэг гэдгийг би ямар мэдэхгүй биш.

Би: Над руу уурлахгүй юм уу? Гар чинь өвдөхгүй байна уу?

Сухо: Үгүй ээ. Огтхон ч өвдөхгүй байна. Бүх хичээлээс чөлөөлөгдөж энд шийтгэгдэх харин ч сайхан байсан!

Би: Худалч! Зүгээр л над руу уурла л даа.

Сухо дээш босон: Чамд би яаж уурлаж чадах юм бэ? Ангиас цүнхийг минь аваад ирээч. Хоёулаа харьцгаая.

Түүнийг хэвийн байгаад миний сахилгагүй зан хөдлөөд Сухог хүзүүдэн тэврээд "Эишш! Яагаад нэг удаа ч болов надад уурладаггүй юм бэ!? Яасан? Би тийм хөөрхөн байна уу?" гээд тоглоод хэллээ.

Би байнга л дэггүйтдэг шигээ тоомжиргүйтсэн хэрэг. Гэхдээ Сухогын харц тоглоом биш байлаа.

"Тийм ээ. Чамд уурлаж чадахгүй. Учир нь чи дэндүү хөөрхөн."

Шоконд орсон. Том нүд гаргаж, хацар минь идэх дуртай улаахан алимтай адилхан өнгөтэй болсон байлаа. Сухо надтай ойрхон байснаа улам бүр ойртоод хацар дээр минь шоб хийтэл хурдхан үнсээд авсан. Үүнээсээ их ичсэн гэмээр цааш хурдхан алхаад "Г-Гадаа хүлээж байя!" гэж чанга хэлснээ нэг л үг дутуу санагдсан бололтой дахин эргэж хараад "Т-Тэнэгээ!!" гэж нэмж ориллоо.

Хэн ч үгүй мэт хоосон орчин, дулаахан намрын аажмаар жаргах нар нь сургуулийн коридорыг ид шидийн үлгэр дээрх шиг нүд гялбам харагдуулж байсан юм. Сайн найздаа үнсүүлсэн бяцхан охин гэнэн томоогүй зүрхэндээ удирдуулж "Анхны хайр" гэсэн үнэ цэнэтэй мэдрэмжийг амтлаад ичингүйрэн догдолж зогсоно.

-

Сухо үргэлж манай гэрт ирдэг байлаа. Та хэд гайхаж байна уу? Ойрхон амьдардаг ижил насны хүүхдүүд найз болсон. Бас бидний эцэг эхчүүд ч найзууд. Тиймээс Сухогын гэр манай гэр шиг. Манай гэр харин түүний гэр мэт болоод удаж байна.

Улаан алимын хальсыг нямбай гэгч нь арилган суух Сухо дууссан бололтой хэрчиж тавиад нэг том зүсмийг нь сэрээгээр хатган ам руу минь ойртууллаа.

Би: Яагаад байгаа юм бэ?

Сухо: Өөрөө яагаад байгаа юм? Ид л дээ?

Би: Ү-Үгүй ээ. Идэхгүй!

Саяхны явдлыг бодоход л зүрх галзууран савлаж байхад түүгээр алим амандаа хийлгэлээ юу!

Сухо инээд алдан: Манай Жисү юу вэ? Юу болоов? Цаг минут тутам өөрт нь өртэй аятай надаас идэх зүйл нэхээд байдаг байсан.

Би ичингүйрэн түүний царай луу эгцэлж ч харж чадах тийм ихээр сэтгэл хөдөлж байлаа. Гэсэн ч түүнд мэдэгдүүлэхийг хүссэнгүй гарнаас нь булааж аваад өнөөх алимыг идэж гарав.

Сухо: Ёстой нэг. Чи ч ёстой хамгийн мангар нь юм даа.

Тэр ингэж санаашраад гэнэтхэн надтай ойртон уруулны хажууханд минь хүрчихэв. Галзуу юм. Би яг галзуурах нь ээ! Энэ золиг хэзээнээс ийм царайлаг болчихсон юм болоо!?

Сухо нүдээрээ инээгээд "Энд. Энд жимснээсээ наачихсан байна."

Миний өрөөний хаалга гэнэт онгойлоо. Ах минь байх бөгөөд ах Сухог харсан даруйдаа "Ээж! Энэ золиг бүр манайд хүргэн орчихоо юу!?" гээд байдаг чадлаараа орилов.

Би: Ахаа! Та гар л даа!

Ах: Жисү! Яаж намайг хөөж чадаж байна? Чацуу юм шиг л байх юмаа.

Сухо: Сайн байна уу ахаа.

Ах: Чи золиг минь ингэж байхаар нэг мөсөн хүрч ирээд манайд амьдарчихаач.

Ах үргэлж биднээр тоглоом хийдэг. Энэ удаад ч бас тэгсэн. Гэтэл тэр...

Сухо: Одоохондоо арай болоогүй ээ. Сургуулиа төгсөж, их сургуулиа ч бас төгсөх хэрэгтэй. Түүний дараа л танайд хүргэн орно доо.

Ах: Ээеүү! Овсгоотой нөхөр шүү.

Гэтэл тэр... Өмнө нь ч бас ийм байсан билүү? Ахын тоглоомонд Сухо ийм янзаар л хариулдаг байсан. Тийм байтал яагаад энэ удаагынх илүү сандармаар, нэг үгээр догдлом байна вэ?

Сухо: Би явлаа. Маргааш анги дээр уулзъя.

Саяхан гарсан зодоонтой кино дуусаад ердөө 3 секунт болж байхад тэр ийн хэлээд дээш бослоо. Түүнийг явна гэхэд их муухай санагдаад байсан тул би дагаад босчихов.

Сухо: Юу вэ? Чи хаачих гээв?

Би: Б-Би юу? Нөгөө... Ким Жисү энэ золиг зайрмаг идэхийг хүсээд байна гэнээ. Энэ бие маань хэрэглээ шаардлага их өндөр бололтой шүү! Хэхэхэ!

Сухо инээмсэглэн: Ойлголоо. Хамт гарцгаая. Би чамд авч өгөх болохоор.

Сухогын хажууд ойрхон алхаад оройн сэрүүнд явах нь хөгжилтэй. Тоолж барамгүй олон удаа энэ хавиар хэссэн ч энэ удаагынх дэндүү өвөрмөц санагдаж байна.

Сухо: Май. Чиний дуртайг авсан болохоор яаралгүй идээрэй.

Би: Мм. Баярлалаа.

Сухо: Ингэхэд чи өнөөдөр нэг л хачин байх чинь. Даруухан болчихсон ч юм шиг? Эсвэл бие чинь өвдөөд байгаа юм уу?

Тэр дэндүү тэнэг бас шийдэмгий хүн. Сухо гараа явуулан духан дээр минь наагаад инээмсэглэнэ.

Сухо: Зүгээр л байх юм. Ёстой нэг!

Намайг зүгээр байгаад баярласан эсвэл өөр ямар нэг шалтгаанаар өхөөрдөн хацрыг минь чимхээд авахад би өөрийн мэдэлгүй гаран дахь зайрмагаа унагааж орхилоо.

Үнэхээр муухай санагдаж билээ. Миний хувьд эрхэм нандин хүний авч өгсөн зайрмаг байтал... Нүдэн дээр нь унагаачихсан.

Сухо яг л өмнөх шигээ намайг шоолон инээгээд шинэ зайрмаг авч өгөхөөр цааш эргэв. Тэр үед би яг л хэн нэгэнд ховсдуулчихсан мэт түүний гарнаас хөтлөн зогсоолоо.

Сухогын харц тогтворгүй байх бөгөөд их гайхсан бололтой. Харин би ичиж сандрахаа хойш тавиад зориг шулуудан гүнзгий амьсгаа авлаа.

Би: Чи... Яагаад намайг үнссэн юм бэ? Надад сайн юм уу? Эсвэл найз болохоор уу? Яагаад намайг үнсэж байгаа юм!? Тэр балай үйлдлээс чинь болоод би... Б-Би чамд галзуу аятай дурлачихаад байна тэнэг минь! Гэтэл чи тэр талаар нэг ч үг хэлэхгүй юм. Чи муу! Чи муу өөдгүй амьтан!!

Сухо: Ю-Юу?

Түүнээс ичсэн. Би мэдрэмжээ удаан тэвчиж чаддаггүй. Би их түргэн. Ким Жисү хуурч чадахгүй. Нээлттэй ном шиг, бичээстэй самбар шиг мэдрэмж бүхэн минь ил байвал тэр бол би. Гэхдээ анх удаа. Анх удаа л мэдрэмжээ ил болгосондоо харамсана.

Нүдээ анилаа. Би бараг л уйлсан. Бусдын өмнө уйлах дургүй би уйлах шахсан. Гэхдээ түүний хэлсэн дараагын үг нулимсыг минь үгүй хийлээ.

Сухо: Чи өөрөө... Чи өөрөө л санахгүй байсан шд. Тэр өдөр дээвэр дээр чамтай уулзахад чи амлалтаа огт санаагүй. Тийм болохоор би айсан. Айсан гэдэг өөрөө байж боломгүй шалтаг ч гэлээ чамд сэтгэлээ илчлэвэл хаягдана гэж айсан юм.

Би: Амлалт гэнээ?

Сухо: Тиймээ. Бид амлалт өгсөн. Тэр жил... Анх танилцсан жил гэхээр 4 жилийн өмнө. Ким Жисү Ким Жүнмёнтай ахлах сургуульд орохоороо үерхэнэ гэсэн. Хэдий тоглоом байсан ч би бүгдийг санаж байна. Магадгүй тэр үеэс л ахлах сургуулийг хүлээн догдолж ирсэн байх.

Сухо надтай улам ойртон зогсоод "Баярлалаа. Ким Жисү. Би чамд үнэхээр их баярлаж байна. Сэтгэлийг минь хүлээн аваад зогсохгүй эргүүлэн хайрлах болсонд!" хэмээлээ.

Миний хацар улайн үг хэлж ч чадахгүй байхад Сухо инээмсэглэлээ барьж дийлэхгүйгээр зогсохгүй халааснаасаа ямар нэг зүйл гаргаж ирээд гаранд минь зүүж өгөх нь тэр.

•••

Сухо надад гаднах хүрмээ тайлж өгөөд ард талаар минь нөмөргөлөө. Түүний үйлдлийг ажин чимээгүй суухад тэр "Миний сэтгэлээ илчлэлтэд яг одоо хариул гэхгүй ээ. Хэдэн хоног, хичнээн жил ч байсан чиний хариултыг хүлээх болохоор."

Би: Үгүй эсвэл уучлаарай гэвэл яах юм бэ? Тэр их хүлээлт чинь яах юм.

Сухо: Тийм болохоор л тийм олон жил болсон ч зүгээр гэж байна. Заавал "Тэгье" гэсэн хариулт авна. Тиймээс өөр зүйл хэлэх бол хариулах гэсний хэрэггүй.

Би: За. Ойлголоо.

Сухо: Бас тэр сэсан фенийг баталгаатай саатуулсан. Хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг хүлээнэ гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ... Гэхдээ байнаа, юуны магад түүнээс өөр хэн нэгэн чам руу дахиад дайрч магадгүй. Өнөөдрийнх шиг зүйл дахиж болвол би тэвчихгүй. Тиймээс түр зууртаа хамтдаа харьж байцгаая.

Би санаа алдан: Сухо. Биш ээ. Даргаа. Танд их баярлаж байгаа ч хэрэггүй дээ. Кино зураг авалт их гарч ирэх болохоор тэгж төвөг удмааргүй байна.

Сухо: Яагаад төвөг болно гэж. Бид нэг дүүрэг, нэг хороололд байхад. Хэд алхаад л танайх харагдахаар тийм ойрхон. Хүсэж байгаа болохоор чамайг ч бас зөвшөөрөөсэй гэх байна.

Хөөх. Яагаад ч юм бүх зүйл тэр жилийнхээс өөр юмаа. Бидний нас, бидний нөхцөл, бидний дэлхий хүртэл. Их өөрчлөгджээ.

Би хатуу нэгэн юм болов уу? Сухогын хэлснээр тэр надад одоог хүртэл сэтгэлтэй хэвээрээ байна. Гэтэл би... Надад түүнийг гэх сэтгэл бага ч болтугай бий билүү? Мэдэхгүй юм. Магадгүй үгүй юм уу...

Би: Би ирлээ!

Хүзүүнд тулгасан хутга, хуучин найз залуугаа одоог хүртэл надад сэтгэлтэйг мэдсэн гээд л өнөөдөр багагүй их зүйл тохиосон. Гэхдээ надад элдэв бодолд автах хэрэг үгүй. Би урагш ахих хэрэгтэй. Болсон бүгдийг мартаад инээмсэглэ.

Би инээх дуртай. Учир нь миний инээдээр өөр нэгэн ч бас инээмсэглэдэг.

Намайг орж ирсэн үгүйг ч анзаарах сөхөөгүй Лиса үүдний жижиг гэрлийн дор ганцаараа сууж байлаа. Хоолойгоо чангахан засахад тэр над руу харав. Харин би нүүр дүүрэн инээмсэглэлээ.

Ядарч, сульдсан Лисагын төрхөнд ч мөн инээд тодрон тэр "Өө эгч. Та яасан эрт ирж байх юм бэ?"

Би: Эрт гэнээ? Лалиса, чи бүр донгиодчихсон юм биш үү. Шөнө дунд өнгөрч байхад.

Лиса: Юу!? Аль хэдийн үү?

Тэр цаг хугацааг ч умартсан байснаа ойлгон дээш хурдхан бослоо.

Би: Ингэхэд юу хийгээд ухаан жолоогүй сууж байгаа юм бэ?

Лиса: Ойрд хичээл ихтэй байгаа юмаа. Тэгээд л. Заза дээшээ гарцгаая.

Надад дахин нэг удаа чамайг хайрлах боломж олгооч?

Бие минь надаас унтъя гэж гуйх ч тархи, зүрх хоёр минь нэгэн зэрэг ажиллаад болж өгөхгүй юм. Түүний хэлснээр хариулах хэрэггүй юу? Эсвэл "Би чамд дахиж хэзээ ч сэтгэлтэй болохгүй. Тиймээс бушуухан боль." гээд хэлэх хэрэгтэй юм болов уу.

Ахх! Мэдэхгүй ээ! Надад түүнийг гэх сайхан сэтгэл нэгээхэн ч үгүй. Кино зураг авалтандаа бие сэтгэлээ бүрэн зориулах хэрэгтэй. Өөр юу ч битгий бод!

Гэж хэлсэн ч... Чэёоныг сэрээхгүйг хичээн сэмээрхэн хуучин зүйлсээ ухчихсан улайран сууж байна. Дор хаяж 3 эсвэл 4 жил огт гаргаж ирээгүй эд зүйлс дундаас ямар нэг зүйл хайсаар нилээн удаж олж чадахгүй байгаадаа сэтгэлээр унана.

Би: Хаашаа орчихов оо? Төрсөн гэртээ үлдээчихсэн юм байх даа.

Ардханд амьсгалаа чимээ их ойрхон сонсогдон гайхаад харахад миний хөөрхөн Далгом ээжийгээ санасан бололтой зогсож байв. Түүнийг харан инээмсэглээд "Ядарсан юм уу? Тэгвэл унтацгаая даа." гээд энгэртээ тэврээд орондоо орлоо.

Өглөө гэх шинэ боломж айлчилж Ким Жэнни эртлэн босоод хайртай эгч, хөөрхөн дүү нартаа зориулж өөрийн гараар амттай өглөөний хоол бэлдэнэ. Чин сэтгэлээсээ хийж дуусгасан хоолоо ширтэн инээмсэглэж байснаа царайгаа хувирган ууртай төрх гаргаад бусдыгаа чанга дуугаар дуудахаар болов.

Жэнни: Хөөе! Бүгдээрээ хүрч ирээд өглөөний- гээд гүйцээж амжаагүй байхад нь "Хоо! Энэ жинхэнэ гэж үү?" гэх үг сонсогдон Жэнни цочсондоо золтой орилчихсонгүй.

Жэнни: Юу вэ! Хэзээ ирсэн юм!?

Би: Сая. Дөнгөж сая!

Жэнни: Сүнс чөтгөр аятай байх юмаа. Дуудаж амжаагүй байхад яаж овоо орноосоо хөндийрөөв?

Би: Миний хамрыг түрээслэдэг хүн ажилаа их сайн хийдэг юм билээ. Үнэрээр нь унтаж байхдаа хувцаслаад, унтсан хэвээрээ буугаад ирсэн. Тэгээд чамайг "Хөөе!" гэхэд сэргэчихсэн.

Жэнни: Тэнэгтэхээ больж үз. Хоёр жаахныг дуудаад ир.

Би: Аягүү! Миний эхнэр наддаа босс нь юмаа.

Жэнни: Хурдал гэж байна шүү!

Түүний ширүүн хэрнээ өхөөрдөм занг эгдүүрүүлсээр нөгөө хоёрыгоо дуудаж босгохоор явлаа. Чэёоныг сэрээх гэснээ бодоод байсан Чэёон намайг сэрээснийг нь санан болив. Тэгээд огцом эргээд Лисагын өрөө лүү ороход балайр золиг шүлсээ гойжуулчихсан нам унтаж байна шүү.

Би хоолойгоо засан хүн шигээр хэллээ.

Би: Лиса. Миний хөөрхөн дүү босоорой. Өглөө болчихсон. ^^

Лиса гараа явуулан гэдсээ маажиснаас өөр ямар ч сэргэх шинж харагдсангүй. Гэсэн ч бууж өгөөгүй би инээх аядаад түүний мөрийг сэгсчин "Лалиса! Одоо босох цаг! Ажил амьдрал чинь хэцүүдлээ!"

Лиса хөдөлгөөнгүй байж байж байснаа гэнэтхэн мангар хурдтай босоод суучих нь тэр. Үг хэлэх гэж байгаад золтой л цочоод хэлээ хазчихсангүй. Уур хүрэн түүний толгойн ар луу нэг сайн цохиод авахад Лиса "У Сэүн! Бүх юм чамаас болсон!" гээд орилох нь тэр.

Түүнийг сэрчихсэн юм байх гэж бодоод хартал нүд нь аниатай чигээрээ мөртлөө амандаа нэг зүйл бувтнасаар л байв. Нүднийх нь дээд доод зовхийг салган нээх гэж үзэхэд бүтсэнгүй шүү. Ямар наалдан падаар наачихсан биш дээ! Юу вэ энэ одоо!?

Жэнни: Жисү!! Хурдлаач ээ! Хийсэн хоол хөрөх нь байна!

Би: Очиж явна өө!

Лиса: Яая л даа! Та намайг алах нь байна!!

Түүний хөлнөөс чирэн шатаар уруудаж явахдаа Лиса руу харж хөөрхөн инээдээрээ инээгээд "Зүгээр дээ дүү минь. Би луут бөмбөлөг цуглуулаад чамайг эргээд амилуулчихна."

Лиса: Бурхан минь!! Жисү эгч солиотой юм байна!!!

Өчигдөр юу ч болоогүй. Тийм сэтгэлгээтэй сэрсэн болохоор. Эрч хүчтэй байнаа.

Чэёон: Жэнни эгч та үнэхээр төгс юмаа. Би тань шиг болохыг хүсдэг!

Жэнни гараа хавсран дээш ширтээд "Ружэхэн минь. Чи 1000 жилээр эрт байна." гээд маяглахад Чэёон үнэн сэтгэлээсээ хөөрөн догдлоод "Вуааа! Эгч үнэхээр догь!" гэж уулга алдав.

Миний өвчин гэнэт хөдлөн өөрийн мэдэлгүй дээш босоод "Ямар авъяасыг минь үзмээр байна!?" гэж асуухад Чэёон "Бүжиг!" гээд инээлээ.

Лиса: За больж үз. Эгч бүжиглэхээр өмнө жил согтуудаа Хундэд ирхээргүй болтол ичмээр бүжиглэсэн нь санагдаад байдаг юм.

Чэёон: Нээрээ тийм! Тэр үед би анх удаа Жисү эгчийг цохиод унагаамаар санагдсан шүү.

Би: Яа Паста! Чи ийм хүн байжээ.

Жэнни: Дахиж тэгж бодоогүй биз. Энэ маанаг тийм хүн биш ээ.

Жэнни биднийг нэг их тоохгүйгээр хоолоо иднэ.

Чэёон: Үнэндээ Жисү эгчийг өдөрт дор хаяж 2 удаа алаад нуучихмаар санагддаг!

Би: Юу!!!

Чэёоны инээд замхран яг л бяцхан гөлөг шиг нүдээр над руу ширтээд "У-Уучлаарай!"

Би: За яахав. Тэгвэл дуулж үзүүлье. Дууг минь сонсоод шүтэн бишир!

Хоолойгоо нэг сайн засаж аваад халбагаа микрофон аятай бариад дуулж эхэллээ.

Би: Baby shark do-do do do-do-do~
Baby shark do-do do do-do-do~
Baby shark do-do do do-do-do~
BABY SHARK!!

Жэнни: Аишш!

Жэнни намайг хэтэрхий гоё дуу дуулсанд яагаан байшингаас хурдтай гараад явчихсан. Чэёон алгаа ташин намайг дэмжих бол Лалиса золиг харин "Юу вэ! Та одоо жаахан хүүхдийн дуу дуулаад байх юмаа. Наадхыг чинь цэцэрлэгийн хүүхдүүд дуулдаг юм!" гээд муухай ааш гаргав.

Би: Жаахан хүүхдийнх гэнэ шүү. Том хүний дуу гэж юу байдаг юм!

Лиса: Мэдэхгүй ээ. Өөр дуу дуул!

Би: Ямбатай золиг. За яахав. Сонсож бай. Шүлсээ арчих алчуураа бэлдэнэ биз.

Би хоолойгоо засан бэлэн болоод сандал дээр гараад л үнэн цоглогоор хашгиран дуулж эхэллээ.

Би: Sarangeul haessda!
Uriga manna~
Jiuji mothal chueogi dwaessda!

Лиса: БОЛИОЧ!!!

Би: Бас яав даа!?

Лиса: Наадах чинь ч бас хүүхдүүдийн дуулдаг дуу.

Би: Юу гэнээ? Дахиж тэгж хэлээд үзээрэй чи! Чамайг iKON-ий убба нартаа хэлж загинуулна шүү!

Лиса: Алдартай дуу болохоор цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл дуулдаг юм!

Би: Надад хамаагүй ээ! Би дуулах л болно. Sarangeul haessda uriga manna!!

-

"Найруулагчаа!"

Дахиад л энэ тэнэг. Яршигтай амьтан бэ!

Жу Чансог галзуу амьтан найруулагч дээр очоод "Энэ шинэ жүжигчин чинь надтай огт зохицохгүй байна шдээ! Тэр хэлэх үгээ ч олигтойхон чадахгүй байна!" гээд урвагнан гомдол тавив.

Яах аргагүй сайн л хэлсэн юмсан. Надад үнэхээр асуудал байгаа юм гэж үү?

Би: Дахиад ганц удаа! Ганц удаа явчихъя.

Зураг авалтын багийнхан гэрэл, чанга яригч гээд бүх зүйлээ бид хоёр дээр ойртуулан их няхуур эхэллээ.

Өөрийнхөө хэсгийг олон удаа давтсан. Энэ удаад илүү сайнаар!

Чансогыг сугадан ойртоод "Хагас сайн байвал ямар вэ? Бид хоёулаа бялуунд дуртай биш гэж үү?" гээд түүн рүү инээмсэглэн "Кафед болзох хамгийн шилдэг нь!" гээд бага зэргийн эгёо оруулан хэллээ.

Хүйтэн хөндий эсрэг дүр маань гараа татан авахад түүний ардаас даган болзооныхоо тухай ярьсаар байх дэггүй Мин Шинёоноор бидний богино хэсэг дууслаа.

"Авлаа" гэж хэлэхэд байдгаараа баярлан үсэрлээ. Харин Жу Чансог над руу харж байгаад толгой сэгсчээд цааш яваад өгөх нь тэр.

Богино хугацааны завсарлага эхэлж савтай уснаасаа балгалаад сууж байхад ойрд олж хараагүй ховрын бараанаас дуудлага ирэв.

Би: Яа Бюн Бэкхён!

Бэкхён хоолойг минь сонсоод шууд л инээн "Намайг санасан уу? Би чамайг зөндөө саналаа."

Би: Санах гэнэ шүү. Чамд хэлэх их олон зүйл байнаа! Одоо завтай юу?

Бэкхён: Нөгөө... Завгүй ээ. Дөнгөж сая онгоцноос буусан. Шууд компани руу явах ёстой.

Би: Өө хөөрхий. Захирал хүн ондоо ондоо. Тэгвэл яахав дээ.

Бэкхён: Өнөө орой уулзацгаая.

Би: Би завгүй ээ.

Бэкхён: Чи яагаад завгүй гэж?

Би: Би ч бас завгүй эмэгтэй шүү! Амжихгүй. Тэгж ойлго!

Бэкхён: Чи арай... Нөгөө хачин даргашуу юмтай хамт-

Би: Бага галзуур тэнэгээ!

Бэкхён: Үгүй бол ашгүй дээ! Бүр баярлачихлаа. Ерөөсөө чамайг шагнанаа.

Даргашуу юм гэх Сухогын талаар цухас ярьсан байхад л зүрх хачин ихээр догдлоод Бэкхёний юу гэхийг ч сайн сонсож чадахгүй байсаар дуудлага тасарсан бололтой "Дийд дийд" гэх чимээ сонсогдоод болив.

Өөрийн дураар надад сэтгэлээ илчлээд! Түүнээс нь болоод л догдолсон хэрэг. Өөр ямар ч шалтгаан байхгүй!

Хажууханд байсан Чансогт ч бас дуудлага ирсэн бөгөөд гөлрөөд сууж байсан надад тэмдэглэсэн дугаар нь харагдчихсан. Сандран дээш босоод хүнгүй газар луу яарах Жу Чансогын ардаас даган бослоо.

Чансог: Хэрымаа, битгий ийм цагаар залгаж бай л даа. Зураг авалтын баг биднийг холбоотойг мэдчихвэл бөөн юм болно шд. Үгүй ээ. Би уурлаагүй. Эээ! Миний хөөрхөн гүнж битгий ингэ л дээ? Чиний хэлснээр Ким Жисүг унагаах гэж хичээж байгаа болохоор битгий санаа зов оо. Хүлээгээд харж бай. Ах нь чаднаа. Ахдаа итгэ, за юу? За. Үнсье.

Чансог ярьж дуусаад эргэж хараад надтай нүүр тулав.

Чансог: Ч-Чи! Хэзээнээс энд!?

Би: Ухаан орооч? Хэдий хайртай байсан ч өөр нэгний амьдралыг сүйтгэх үйлдэл хийх ёсгүй биз дээ?

Чансог: Нэгэнт мэдэгдчихсэн юм чинь хэлчихье. Энэ кино чиний сүүлчийн кино байна. Би аль чадхаараа хичээх болохоор чиний нэр төр шалбаагтай хутгалдана.

Өөрийн гэсэн тархигүй, яг л Хэрымтэйгээ адилхан ухаан дутмаг залуу намайг түлхэх шахам хажуугаар зөрөөд өнгөрлөө. Өөдгүй амьтад байх юмаа. Хачин зүйлс хийлээ гээд би бууж өгөх юм шиг байна уу?

Би хэн билээ? Би бол Ким Жисү. 10 удаа унасан ч дахиад босож чадах тэр Ким Жисү чинь би гэж байна.

Хэзээ ч битгий чадахгүй гэж бод. Чадахгүй гэж айсан зүйлс харин ч эсэргээрээ том сорилт болж бүтдэг нь хачин.

"Би чаднаа. Бүтнэ." хэмээн шивнэж бай. Амьдрал сонсоод баярладаг юм.

Удаан ирээгүй газартаа хөл тавихад тийм нэг дотно бөгөөд хачирхалтай мэдрэмж төрж байлаа. Танил зүйлс дэндүү олон болохоор бүх л зүйлс нүдэнд дулаахан, тэр хэрээрээ үнэтэй дурсамжуудыг бүтээхэд тусалсан аж.

Гэрийнхээ хаалгаар ороход буцаад жаахан болчихсон юм шиг, эргээд арван хэдэн настай бяцхан Жисү мэт мэдрэгдэнэ.

Намайг тэвэрч авах ээж аавын минь дулаахан хайр. Ах эгчийн минь санасан сэтгэл. Бүгд мэдрэгдээд гайхам ихээр баяслыг надад авчрав.

Би: Миний ээжийн гарын хоол энэ дэлхийн хамгийн суут бүтээл бололтой!

Ээж минь инээд алдсаар: Манай бага охин ч дуу чимээ ихтэй хэвээрээ байна шүү. Тийм гоё байна уу?

Би: Тийм! Үнэхээр гоё байна!

Аав: Заза. Тэгээд хүүхэд шиг ирхээрээ эрхлээд унах юм.

Би: Аягүү! Аав минь цагдаа гэсэн шиг даацтай бас эр хүн шиг үг хэлэх юмаа!

Эгч: Хэд хонох юм бэ? Эгч нь маргааш буцах болохоор аав ээжид хэд хоног хань болвол яасан юм.

Би: Маргааш дахиад зураг авалттай. Тэгэхээр хонохгүй явна.

Эгч: Юу!? Хонохгүй юм бол яах гэж ирдэг байна?

Эгчийг ээж цохин аваад "Чи яагаад охиныг минь хөөгөөд байна! Миний бага охин хүссэн үедээ ирж, хүссэн үедээ явах ёстой гэж мэд."

Эгч: Яаая л даа! Энэ том толгойт охин чинь харин би биш юм уу!?

Ах: Ингэхэд Жисү хурдан гэрлээч. Чи хөгшрөх нь байна.

Би: Ах таныг бодвол залуухан шд.

Ах: Юу!!

Би: Муу ах минь бүр цагаан үстэй болчихсон ч юм шиг.

Ах: Хөөе! Үгүй шүү! 30 хүрээгүй байж яаж цагаан үстэй болдог юм!!

Би ахын үснээс гялс нэг хар үс зулгаан аваад "Авчихлаа! Цагаан үс!" гэхэд ах "Худлаа ярихаа боль! Улаан цайн хар үс зулгаачихаад!!"

Аав: Энэ золигнууд! Бүгдээрээ явцгаа! Би эхнэртэйгээ тайван суугаад хоолломоор байна!!

Манай гэр бүл нэг иймэрхүү. Хааяахан ажлаа тарж ирчихээд аав ээждээ үнсүүлэх гээд нааш тэмүүлдэг юм. Хэзээ ч ирсэн хаалга нь үргэлж нээлттэй, халуун дулаан хайраараа бүрэн тайтгаруулдаг газар гэрээс минь өөр хаана ч үгүй.

Ирсэн зорилгоо санан хуучин байсан өрөө лүүгээ орлоо. Бүх зүйлс ахлах сургуульд байхдаа үлдээсэн тэр чигтээ байгаа нь гоё. Заримдаа өрөөндөө орж ирээд тойруулаад харахад их нандин санагддаг сан.

Шургуулгаа татан наана цаагуур нь хайсан ч огт олсонгүй. Хайрцаг саваар хүртэл хайсан. Гэхдээ тэр зүйл алга. Үнэхээр гээчихсэн бололтой.

Сүүлийн найдвар шиг санагдан явхынхаа өмнө ээжээс асуулаа.

Би: Та сайн санахгүй байж ч магадгүй. Гэхдээ санаж байвал хаана хийснээ хэлчих. Хэлэхгүй байсан ч зүгээр л дээ. Гэхдээ надад үнэхээр чухал зүйл болохоор би-

Ээж: Миний охин яасан их ярьдаг юм. Ээж нь ойлгосон шдээ.

Би толгойгоо маажсаар хэнэггүй инээд алдан "Тийм байна уу?"

Ээж: Би хараагүй ээ. Чамд тийм хөөрхөн зүйл хэн өгсөн юм бэ?

Би: Дээр үед нэг найз маань бэлэглэж байсан юмаа.

Ээж: Ямар найз? Чамд их олон найз байсан шд.

Би: Тэрийг та мэдэх гэсний хэрэггүй дээ.

Ээж: Их энгийн зүйл байхад яагаад заавал олдохгүй байгаа тэрийг гээд байгаа юм бэ?

Би: Хичнээн энгийн эд ч гэлээ жинхэнийг нь гүйцэх нь үгүй. Миний хувьд цорын ганц болохоор...

Үүднээс аав биднийг дуудахад би ээжийгээ мөрөөр нь тэвэрсээр гарлаа.

Бид гэр бүлийн тэврэлт хийн байрны гадаа удаан гэгч нь хөдөлгөөнгүй зогсов. Эхэндээ бөөн хайранд умбаад баяртай инээж байсан ч удах тусам нэг зүйлийг анзааран уур гэнэт буцлаад ирэх нь тэр.

Энэ одоо юу вэ!? Надаас бусад нь яагаад ийм өндөр байгаа юм! Бүр зэвүү хүргэчихлээ!

Би: Би явлаа.

Тэд гайхацгаан тал талаас асуух бөгөөд сүүлийн хувилбар болох ах "Наадах чинь яг өндрөөсөө болоод уурлачихлаа." гээд яг таачихав.

Би муухай царайлан: Тийм ээ. Яагаад аав, ээж, ах, эгч дөрвүүлээ ийм өндөр байхад би 162 см байгаа юм бэ!

Аав: Манай удмынхан их өндөр хүмүүс.

Би: Би ч гэсэн удам чинь!

Ээж: Миний охин ганцаараа ийм хөөрхөн жижигхэн, авсаархан байгаагаараа бахархах хэрэгтэй шүү дээ.

Би: Тэгсэн ч гэсэн. Ядаж эгчийг эмэгтэй хүүхэд гээд жаахан намхан төрүүлчих хэрэгтэй байсан юм.

Эгч: Байж боломгүй зүйл ярихаа боль. Би чамаас түрүүнд төрөхдөө ээжийн бүх гоё зүйлсийг нь авч төрсөн.

Би: Зөвхөн өндөр за! Бусад зүйлээр би илүү!

Ах байдгаараа инээн: Чам дээр алдаа гарчихсан юмаа. Унтамхай, залхуу, сул амтай, ухаан муутай, намхан. Царайнаас өөр юу байна?

Аав, ээж, эгч: Ахын чинь зөв.

Би: Хөөш!! Та нар яаж чадав аа!!!

-

Удаан явсаар гэрийнхээ ойролцоо ирлээ. Цаг агаар таалагдсан болохоор удаан тайвнаар яагаан байшин руугаа дөхнө. Доош ширтэн явган хүний заман дээрх хээнүүдийн зураасан дээр гишгэхгүй тоглож эхэллээ.

Гэнэт хэн нэгний инээх дуулдан харахад Бюн тэнэг намайг шоолчихсон байж байлаа.

Би: Бэкхёнаа!

Түүнийг харан хэтэрхий их баярласнаас болоод гүйн очоод тэврээд авав.

Бэкхён: Сайн уу? Хүүхдээрээ хүн гуай.

Би: Чи ажилтай гэсэн биз дээ? Энд яагаад байгаа юм?

Бэкхён: Ажилтай байсан ч чамайг харахыг хүсээд хүрээд ирсэн. Чи баярлах хэрэгтэй шүү.

Би: Мэдээж! Би их баяртай байна. Чамд хэлэх зүйлс зөндөө их байна. Альнаас нь эхэлдэг юм билээ?

Бэкхён толгойг минь илэн инээмсэглэхдээ "Яагаад бид дараагийн домогт хожилоо өнөөдөр гүйцэлдүүлж болохгүй гэж? Тоглох явцдаа ярьж болно шүү дээ."

Би: Болж байна. Үлгэрийн орон луу явцгаая!

PC тоглоомны газар зэрэгцэн сууугаагаад тоглох явцдаа кинонд тоглож байгаагаа хэлэхэд Бэкхён ихэд баярлан бүр бэлэг авч өгнө гээд л захирал убба шиг царайллаа. Гэхдээ би өөрөө авч өг гэж өмнө нь хэлж байсан л даа. Ккк!

Би: Чи бод доо. 30 давсан насны эр хүнийг би нэг дайраад л дийлчихсэн. Түүний дөрвөн мөчийг өчөөд дээр нь суух их сонирхолтой байсан шүү.

Бэкхён: Тэнэгтээч! Тэгж байгаад муу зүйл болсон бол яах юм!? Сэсан фен гэдэг юм чинь гаж солиотой юмнууд байдаг гээ биз дээ!?

Би: За~~~ Юундаа догь дүр эсгээд байгаа юм. Чамайг тэнэг гэдгийг би мэднэ шүү.

Бэкхён тоглохоо болиод над руу хараад эхлэв.

Бэкхён: Тэгж байгаад үхчихвэл яах юм. Амь насанд чинь муу зүйл тохиовол яах болж байна. Зоригтой байлгүй зугтах хэрэгтэй байсан юм. Яагаад дийлнэ гэдэгтээ тийм итгэлтэй байдаг байна?

Тэр их нухацтайгаар, үнэнгээсээ хэлсэн. Нэг үгээр Бэкхён надад маш их санаа зовжээ.

Би: Би гол дүр юм чинь үхэхгүй тэнэгээ! Энэ зохиолын гол дүрүүдийн нэг үхчихвэл тэгээд л шууд дуус болдог юм байгаа биз дээ!

Эвгүй санагдсан болохоор ингэж хэлсэн. Тэгсэн ч Бэкхён над руу санаа зовон харахаа больсонгүй.

Бэкхён: Дараа нь ямар нэг зүйл болоогүй биз дээ? Тэр гаж амьтан дахиж чам дээр ирээгүй нь сайн хэрэг.

Үгүй ээ. Ирсэн. Над руу хутга тулгасан. Ална гэж хэлсэн. Гэхдээ Сухо намайг аварсан. Сухо тэр хүнийг цохин унагаад намайг энгэртээ тэврэн аргадсан.

Би: Тийм шүү. Дахиж ирээгүй нь болж.

Бэкхёнаас салан яваад гэр лүүгээ алхахдаа их олон бодолд дарагдсан байсан юм. Өнөөдөр хүртэл тэр зүйлийг хайхын тулд хол гэр лүүгээ явснаа бодож, Сухогын тухай ганц үг л намайг сандраан догдлуулж байгааг ч бодсон.

Бодоод бодоод олдоггүй хариулт байсан ч бол гоё байхгүй юу. Хариултыг нь тодорхой гадарлаад байгаа минь уур хүрмээр.

Өнгөрсөн зүйл. Мартагдсан байсан гэж өчнөөн өөртөө хэлж байхад... Зүрх түрээслэгч ажилдаа муу юм.

Хөөх. Өнөөдөр юу болох нь энэ вэ? Яагаан байшингийх үүд их эрэлтэд ороо шив.

Саяхан Бэкхёний намайг хүлээж байсан тэр газарт Сухо зогсчихсон намайг хараад даллаад өөрөө гүйгээд ирлээ. Бэкхёнтай уулзсанаас ялгаатай нь түүн рүү би гүйж очоогүй явдал байлаа. Яагаад ч юм бие минь хөшин юу ч хийж чадахгүй бөгөөд ганцхан дотроос халуун шатах хачин мэдрэмж төрнө.

Сухо: Яагаад ийм орой... Хааччихаад ирж байгаа юм бэ?

Би: Чамд хамаагүй.

Сухо инээн: Чамайг гэртээ байгаа гэж бодсон хэрнээ энд зогссоор л байсан. Би ч ямар нэг зөн совинтой бололтой шүү.

Би: Яах гэж энд зогссоор л байсан юм.

Хүйтэн хөндий байдалд огт шантраагүй Сухо "Нэг зүйлийг сонирхоод л. Ахлах сургуулийн эхний жил... Тэр жил болсон хамгийн нандин үйл явдлыг чамайг санаж байгаа эсэхийг асуухыг хүссэн юм." хэмээлээ.

Би: Үгүй ээ. Огт санахгүй байна. Тэр жилийн хамгийн нандин үйл явдал нь миний жүжигчин болох их хүсэл төрж эхэлсэн. Өөр юу ч биш.

Сухогын царай дүнсгэр болон тэр ямар нэг зүйлийг халааснаасаа гаргаад ирлээ.

Алган дээр нь тодхон харагдах зүйл... Миний хайж хол очсон жижиг эдлэл. Түүнд байжээ.

Сухо: Үүнийг ч бас санахгүй байгаа юм уу?

Тэр надтай ойртон нэг гарнаас минь барихад би даруйхан татахыг хичээв. Гэсэн ч Сухо дахин бариад яг л өмнөх шигээ хуруунд минь зүүж өгөв.

Сухо: Тэр үед чи лаазтай ундааны жижиг татуурыг бөгж болгосонд гайхаж бас баярлаж байсан. Над руу хараад инээмсэглээд тэвэрсэн. Санахгүй байна уу?

Яах аргагүй мөн байна. Илүү гоё болгох гээд өнгөөр будан хувиргасан тэр хэвээрээ.

Би яаж мартах билээ. Хичнээн удаа улирал солигдсон тэдгээр дурсамж бүр хэзээ ч алга болхооргүй тийм гүн холбоогоор надтай уяатай шүү дээ...

-
-
-
-
Зөндөө хайрлаж өгөөрэй 🙆💜💜💜

Weiterlesen

Das wird dir gefallen

1.1M 46K 52
Being a single dad is difficult. Being a Formula 1 driver is also tricky. Charles Leclerc is living both situations and it's hard, especially since h...
425K 12.1K 50
Bree Rogers is moving to a new city. With severe social anxiety, she isn't too happy about this development, but she's not one to complain. Toby (Tub...
81.3K 7K 41
"Зүгээр л...намайг энэ муу залуугаас нуугаад өг, гуйя" "За тэгвэл о-" түүнийг үгээ таслахын хажуугаар бид хаалга тасхийн хаагдах дууг сонслоо.
683K 33.7K 24
↳ ❝ [ ILLUSION ] ❞ ━ yandere hazbin hotel x fem! reader ━ yandere helluva boss x fem! reader ┕ 𝐈𝐧 𝐰𝐡𝐢𝐜𝐡, a powerful d...