👑 Our story 👑 |BLACKPINKxEXO

By whitebearindahouse

104K 10.7K 6.8K

Тэс ондоо хайрын түүхүүд... Дөрвөн удаа! 4 өөр амтыг нэг зохиолоос мэдрэнэ гэдэг содон биш гэж үү? Хагацашгүй... More

💙❤️💛💜
💙1💙 (Life is fun)
💙2💙
💙3💙
💙4💙
💙5💙
💙6💙
💙7💙
💙8💙
💙9💙
💙10💙
💙11💙
💙12💙
❤1❤ (Don't touch)
❤2❤
❤3❤
❤4❤
❤5❤
❤6❤
❤7❤
❤8❤
❤9❤
❤10❤
❤️11❤️
❤️12❤️
💛1💛 (Dream is impossible)
💛2💛
💛3💛
💛4💛
💛6💛
💛7💛
💛8💛
💛9💛
💛10💛
💛11💛
💛12💛
💜1💜 (I'm so special)
💜2💜
💜3💜
💜4💜
💜5💜
💜6💜
💜7💜
💜8💜
💜9💜
💜10💜
💜11💜
💜12💜
Инээмээр байвал ороод ир. ^^
Инээлгэнэ гэж бодож байгаа. :*
Come back?

💛5💛

1.6K 211 162
By whitebearindahouse

Өнгө өнгийн гэрэлтүүлэг, сэтгэл сэргээсэн гэгээлэг хөгжим. Хүүхэд байсан үеээ дурсан багачуудын тоглодог морин тойруулаг дээр сууна. Азаар хүмүүс багассан болохоор намайг шүүмжлэх этгээд байсангүй. Ганцаараа. Бас тухтай юм.

Морин тойруулаг явсаар түүний зогсож байгаа газрыг өнгөрөв. Энэ үед "Би нээрээ ганцаараа биш байгаа юм байна." гэх бодол орж ирлээ. Сухо руу яг л жаахан хүүхэд шиг гараараа даллахад тэр хөнгөхөн инээгээд өөдөөс минь даллаа.

Түүнийг энд ирнэ гэж бодоогүй болохоор. Санаандгүй таарсан уу аль эсвэл... Мэдэхгүй хэрнээ жижиг сүүгээр дайлсанд туйлын баяртай байгаа минь хачин юм.

Сүү амттай байсан болохоор биз. Өөр ямар ч шалтгаан байх учиргүй.

"Сайхан шөнө байна шүү!"

Тэр одоог хүртэл хажууд минь зэрэгцэн алхаад их дотно юм шигээр ингэж хэллээ.

Би: Зуныг санагдуулж байгаа биз?

Цоглогоор хэлэхэд Сухо нухацтай царайлаад "Зүгээр юм уу? Дотор чинь давчдаад хэцүү биш байна уу?" гэлээ.

Ойлгохгүй байна. Тэр надад дургүй болсон. Бидний өмнөх зүйлс бүгд дуусчихсан. Гэтэл яагаад... Надад анхаарал хандуулаад байгаа юм бол?

Би толгой дохин хальт инээгээд "Би ойлгочихлоо! Ямар азаар Ким Жисү би суут ухаантан юм. Дарга минь дээ! Бүү ичингүйр!" гээд түүнийг бараг л сэтгэл хөдлөлөөрөө цохиод авах дөхөв.

Сухо нүүрээ үрчийлгээд: Би юунд ичих юм бэ?

Би: Аягүү! Мэдэж байж ингэх юм уу? Эвгүй байдалтай хамт сэрсэн болохоор надаас ичээд байгаа биз дээ? Буруу ойлголцсон гэдгээ мэдсэн юм чинь дахиж тэгэх хэрэггүй дээ! (゚ヮ゚)

Хэлэх үгээ хэлчихээд урагш алхах гэтэл Сухо гарнаас минь татаад зогсоочих нь тэр. Түүн рүү гайхан харах үед Сухо нухацтай царайлан "Дахиж юу? Юуг тэгэх хэрэггүй гэж?"

Тэр үнэхээр хачин байна. Харц нь тогтвортой, шүлсээ залгилаад л. Өө лүд гэж! Тэр намайг хорхойтой араандаа зуучихсан юм шиг байна!

Би: Үгүй ээ яахав... Хэхэ! Өнөөдөр гэнэт надад санаа зовоод байгаа юм шиг мэдрэгдээд. Би буруу бодсон юм шиг байна өө. Саяны хэлснийг март март!

Сухо үг хэлсэнгүй над руу харсаар байхад нь би чангаар инээн "Надад нэг нууц арга байдаг юм. Хүмүүсийн хэлснийг мартахыг хүсвэл өөрийн бодлын уутаа өөр бодлоор дүүргэх хэрэгтэй. Эхлээд ямар ч хамаагүй хоол, видео тоглоомын тухай бод. Хэрвээ тэгвэл-"

Сухо: Чиний зөв юм байна. Би чамд санаа зовсон. Бас анхаарал тавьсан.

Тэр над руу мишээхдээ гарнаас барихаа болив.

Сухо: Гэхдээ энэ зүйл тэр явдлаас болоогүй... Байх.

Яах аргагүй Т.Т Удахгүй ажил дээр тамын өдрүүд ирэх бололтой.

Сухо: Яагаад гунигтай байсан юм бэ? Надад хэлэхгүй байж ч болно л доо. Гэхдээ...

Би: Өө нуух юу байх билээ. Нэг галзуу хүүхэн байдаг юм. Тэр мөнгөөр зодоод намайг их сургуульд орох бүх арга замыг боочихсон гэсэн.

Хэнэггүйхэн хэлсэн үгийг сонсоод Сухо байдгаараа том нүдлэн "Боломжтой гэж үү? Чи хэлсэнд нь итгэчихсэн юм уу?"

Би: Мэдээж. Би оролдож үзсэн ч огт бүтээгүй. Тиймээс гадны нөлөөтэй байж л таараа.

Сухо: Арай бууж өгөх гэж байгаа юм уу?

Би: Тийм ээ. Бууж өгөөд FREEDOM амьдарна даа!

Сухо: Тэнэгтээч!! Хэдэн жил хичээсэн билээ? Яаж бууж өгч болдог юм!?

Тэр үнэн сэтгэлээсээ уурлачихсан. Яг л өмнөх шиг. Өмнө нь миний ээж мэтээр надад үглэдэг байсан тэр өдрүүдтэй адилаар.

Сухо толгойгоо базлан: Ахх! Уучлаарай. Би өөрийгөө хянаж чадсангүй.

Тэр явган хүний замын хажуудах сандал дээр суучихлаа. Сухогын хачин байдлыг гайхаад амаа ангайчихсан би ч түүнийг даган суув.

Сухо хэсэг тайвширсны дараа "Гэхдээ байнаа, бууж өгөхөд хэтэрхий амархан биш гэж үү? Мөнгө юу юм бэ? Чамд авъяас байгаа. Бас чи юу юунаас илүү мөрөөдөлдөө хайртай."

Түүний амнаас мөрөөдөл гэх үг гарч ирэх үед түүний өмнө нь хэлж байсан зүйл нь санаанд ороод ирлээ.

"Мөрөөдөл гэнэ ээ? Мөрөөдөл... Чи мартчихжээ. Миний мөрөөдлийг үгүй хийсэн хэрнээ... Яаж мөрөөдөл гэх үгийг амнаасаа унагаж чадав аа?"

Маш сайн гэж хэлэхгүй ч Сухог би мэднэ. Саяхан л тэр маш их дургүйцлээр эдгээрийг хэлж байсан. Гэхдээ одоо миний мөрөөдлийг орхигдуулахыг хүсэхгүй байх юм. Яах вэ? Мэдмээр байна. Өөр аргаар олж мэдэх хэрэгтэй юм болов уу?

Би: Би үнэхээр хариуцлагагүй. Хэдийгээр өөрийгөө тийм биш гэж бодсоор ирсэн ч магадгүй чиний зөв байх. Чи хэлсэн дээ. Би чиний мөрөөдлийг үгүй хийсэн гэж. Юу гэсэн үг юм бэ? Би огт мэдэхгүй байна.

Энэ тухай асууна гэж тэр бодоогүй байх. Бага зэрэг шоконд орсон нь нүүрний хувирлаас нь илт байсан ч Сухо даруй өөрчлөгдөн инээгээд "Нөгөө аргаа хэрэглээд тэдгээр үгсийг мартаарай. Хэт уурласан байсан болохоор тэнэг зүйл хэлчихсэн байсан." гэлээ.

Түүнд итгэж чадахгүй харсаар байхад Сухо "Одоо чиний тухай ярьвал ямар вэ? Үнэхээр бууж өгөх юм уу? Ким Жисү бууж өгнө гэхээр биеээр хүйт даах юм."

Тэр булзайруулж байна. Сэдвийг өөрчлөх юм шив.

Би: Өөр арга байхгүй ээ. Хэрымыг алдаггүй л юм бол.

Сухо инээд алдан: Алах хэрэггүй ээ. Бодоод үз дээ. Өнөөдөр бас маргааш. Хоёр өдөр биз дээ? Маргаашын дараа маргааш. Түүний дараа ч дахиад л маргааш болно.

Би: Байж байгаарай! Хэдэн маргааш гэсэн бэ?

Сухо: Миний хэлэх гэсэн зүйл нь маргааш бүх зүйл өөр болж болно гэх гээд. Өнөөдөр хэдий харанхуй байв ч маргааш гэрэл цацрах ч юм билүү. Уначих вий гэж айхынхаа өмнө оронд нь нисчих вий гэж догдлох хэрэгтэй.

Түүний халуун дотно үгээр анилдсан нүд минь нээгдсэн юм. Хэсэг ухаан самуурчээ. Сухогын түмэн зөв. Сөгдөн мөргөөд талархъя! Би ойлголоо. Бууж өгөхгүй!!! Хэзээ ч.

-

Би: Лалиса бос!

Хөлөө алцайлгаад хэвтэж байсан Лиса надад ач холбогдол өгсөн ч шинжгүй "Өөрөө хэн бэ?" гээд чихээ ухлаа.

Би: Ирээдүйн Холливуд-ын жүжигчин болох хүн байна.

Лиса эвшээлгэн: Өнөөдөр яагаа вэ? Их хүсэл тэмүүлэлтэй байх чинь. Амралтын өдөр гээд гоголзоод байгаа юм уу?

Би: Чи мөрөөдлийнхөө төлөө тэмцэх хэрэгтэй! Бид нисэж ч болно шүү дээ! Амжилт гэдэг зүгээр байж байхад л өөрөө гүйгээд ирдэг тийм амар зүйл биш!!

Би хэт хөөрөн бүр том өрөөгөөр дүүрэн эргэлдээд замдаа таарсан Далгомыг хүртэл тэвэрч аваад "Маргаашын дараа маргааш байдаг. Тэгээд дахиад маргааш болно. Маргааш бас дахин маргааш. Маргааш л бидэнд байгаа!" гэх үгсээ дуу болгон аялаж байв.

Лиса хэдийн залхаад эвшээлгэн "Би хангалттай хичээнгүй хүн. Ганц өдөр тайван хэвтүүлээч дээ, гуйя."

Намайг эргэлдэн бүжиж байхыг харсан Чэёон дуу дуусахад хаанаас ч юм гэнэт гарч ирээд алгаа ташин "Таны зөв. Эгчээ, би таны фен!" гэж дэмжин орилов.

Далгомыг удирдан жижигхэн хөлнүүдээр нь ёслуулахдаа өөрөө ч хамт ёсоллоо.

"Маргаашын дараа маргааш байхгүй байж ч болно. Хэн ч үхэж болдог. Маргааш гээд догдлоод сууж байхад чинь хүртэл хүмүүс үхсээр л байгаа."

Мангар харанхуй энерги биднийг бүрхэж эхлэхэд би хоолойгоор нь бус үнэрээр нь хэн гэдгийг мэдэж авлаа. Жэнни гараа хавсран хана налан зогсох бөгөөд түүнтэй ойртон онийсоор "Эхнэр минь. Ямар нэг чөтгөр чиний биед байна. Тайван байгаарай. Би одоохон гаргаад өгье!"

Жэнни намайг давуулан хоёр дүү рүү хараад "Гэрээ жаахан цэгцэлвэл яасан юм? Гадаа хашаа шүүрдэнэ гээд хэд хоносон бэ? Би дахиж хэлэхгүй шүү." гэж анхааруулаад л яваад өглөө.

Лиса Чэёон хоёр шууд л Жэннигийн хэлснийг хийхээр хоёул хаалга руу зүглэхэд нь би тэднийг дагаад гутлаа өмсөж эхэллээ.

Лиса: Та хэрэггүй ээ.

Би: Юу!? Би яагаад хэрэггүй гэж! Хамгийн хэрэгтэй хүнийг хэн гэдгийг хэлээд өгөх үү? Би! Ким Жисү би гэж байна!

Лиса: Сарандаваагын лекцэнд суучихсан аятай юм яриад байсан хүний юунд найдаж томчуудын ажил хийлгэх юм бэ? Ммнай!

Лиса над руу хэлээ гаргаж аваад гараад гүйчихлээ. Түүний ардаас шумбаад орох гэтэл Чэёон намайг татан зогсоогоод байнгын хүндэтгэлтэй байдлаараа хараад "Лиса тоглосон юм аа. Бид гурав ярилцаад таныг энэ ажилд оролцуулахгүй гэж тохирсон. Тиймээс та санаа зоволгүй тайван амар." гээд гарыг минь атгав.

Би: Гэхдээ яагаад вэ? Би хүсэж байна шд! (๑ˇεˇ๑)

Чэёон: Та ажил хийгээд их ядарч байгаа. Бид таныг бодоход бүтэн өдөржин сургууль дээрээ байдаггүй. Тийм болохоор...

Миний сэтгэл хэт их хөдөлж байсан болохоор Чэёоныг өргөн агаар дээр хэдэнтээ эргүүлээд буулгав.

Би: Авв! Ямар хөөрхөн юм бэ та хэд!! Бүр өшиглөөд унагаачихмаар хөөрхөн юмаа!!!

Би аль болох өөдрөг байхыг хичээж байгаа. Яг л Жисү шиг. Юу ч болж байсан бууж өгөлгүйгээр дараагийн боломжыг бий болгодог тийм Жисү. Боломжгүй мөрөөдлийг боломжтой болгож, урам хугарсан харц биш бахархсан алга ташилт... Үүнийг би бүтээх болно.

Өрөөндөө ганцаар тааз ширтэн хэвтээд хальт эвшээлгэн "Маргааш юм байх даа. Өнөөдөр үнэхээр хийцгүй байна. Маргаашнаас л алаад өгөхөөс." гэж өөрөө өөртөө хэлэв.

Энэ үед утас минь дуугарлаа. Бодвол Бэкхён л биз гэж бувтнаад шууд л дуудлагыг авахад огт өөр хоолой намайг угтлаа.

Хэт их баярласан болохоор хоолой минь хатаж байсан юм.

Суёон: Дэбакк! Тэр бүр өөрийн биеэр чам руу ярьж урьсан байх нь ээ!

Би: Харин тийм. Би их гайхсан.

Суёон бараг л уйлах шөхөн: Болж дээ чи минь! Т.Т Сургуульдаа ч явж чадахгүй хичнээн хэцүү байгаа бол? Тэр муу өөдгүй Хэрымд өөрийнхөө чадлыг мэдрүүлээд өг!

Би: Одоохондоо баттай болоогүй шд.

Бага зэрэг ичингүйрэн хэлэхэд Суёон "Мэдээж ойлгомжтой! Чи оролдоод үзсэн л бол заавалчгүй дүрээ авч чадна."

Би: Эиш! Жан Суёон чи хэтрүүлээд байна шүү!

Суёон: Тийм байна уу? Дуртай л байгаа юм байж золиг чинь.

Уулзаагүй удсан найзтайгаа уулзахад тэр намайг дэмжсэн хэвээрээ л байсан юм. Гэртээ харих замдаа би хамгийн аз жаргалтай нэгэн байсан. Одоо ч гэсэн хэт догдолсондоо байж ядан өөрийн эрхгүй инээмсэглэж байна.

Дараагийн өдөр нь түүнтэй ажлаас өмнө таарна гэдгээ мэдэж байсан. Сухог хараад холуур тойрсонгүй гүйж очоод өглөөний мэндийг асуулаа.

Сухо: Сэтгэл санаа чинь их сайжирчээ.

Би: Мм. Тийм шүү.

Сухо: Ашгүй дээ.

Би: Чиний хэлсэн үнэн юм билээ. Өнөөдөр харанхуй байсан ч маргааш гэрэл цацарч болдог. Үнэхээр үнэн үг. Чамд их баярлалаа.

Сухо надаас юу болсныг асуусангүй зүгээр л талархлыг минь хүлээн аваад халуун дотноор инээмсэглэж байсан юм.

Маргааш дүрийн сонгон шалгаруулалт болно. Би их сандарч байсан болохоор бүтэн өдөржин оюун ухаан минь орж гараад байв. Тэгэх бүртээ өөртөө анхааралтай бай гэж сануулаад зөв хийхийн төлөө хичээнэ.

Ажлын цаг дуусаж Хэми эгчтэй хамт компаниас гаран алхаж байлаа. Тэр үед Бэкхён таарсан бөгөөд түүнийг таньсан эгч сандран "Сайн байна уу та!" гэлээ. Бэкхён эгчид дохин мэндэлсний дараа над руу харахад ёс жудаггүй байж болохгүйгээ ойлгон би ч бас мэндэллээ.

Бэкхёнийг над руу харц салгахгүй ширтээд байсанд нөхцөл байдлыг ойлгосон эгч ямар нэг шалтаг хэлээд яваад өглөө.

Би: Түүнтэй хамт мах шарж идн гээд тохирчихоод байхад үргээгээд хаячих юмаа.

Бэкхён: Чи өөрчлөгдөхгүй гэчихээд саяных юу вэ?

Гараа халаасандаа хийн жинхэнэ захирал төрхөндөө орчихсон зогсоод байхаар нь түүнийг хүзүүдэн доош хамаг хүчээрээ дараад авлаа.

Би: Өөр яах юм тэнэгээ! Эгчийн хажууд "Яа Бюн тэнэгээ!" гэх байсан юм уу!?

Бэкхён хошуугаа унжуулан: Тэгж болно шд.

Түүнийг тавьсныхаа дараа үсээ янзлан хоолойгоо заслаа.

Би: Чамд дуулгах сайхан мэдээ байна. Би дахиж кинонд тоглож магадгүй болсон.

Бэкхён том нүдлэн "Нээрээ юу!?" гэлээ. Би ч инээсээр толгой дохиход Бэкхён намайг тэврээд авах нь тэр. Муу золиг эгчээсээ илүү баярлаад байгаа юм байх даа?

Намайг тавихгүй удсанд "Хөөе тэнэгээ, захирлыгаа нэг хачин хүүхэн тэврээд зогсож байгааг ажилчид чинь харвал яана вэ?" гэхэд Бэкхён тавих нь бүү хэл улам чангалаад "Хачин биш болохоор яахчгүй дээ."

Би: Одоогын нөхцөлд бол би хачин л харагдана.

Бэкхён: Хачин биш хөөрхөн гээч.

Түүнээс гэнэт айн байдгаараа түлхээд "Чи сая юу гэсэн бэ?" гэхэд Бэкхён инээд алдан "Аливээ явцгаая. Нэгэнт намайг ямар хүн гэдгийг мэдчихсэн юм чинь өдөр бүр машинаараа гэрт чинь хүргэж өгч байя."

Тэр түрүүлэн алхаад яваад өгсөн. Нэг л сэжигтэй санагдан түүний ардаас даган машинд нь суулаа.

Бэкхён: Өлсөж байна уу?

Би: Аишш! Хэми эгчтэй мах идэх гэж байсан шд нээрээ. Т.Т

Бэкхён: Ахдаа даатгачих.

Тэр өөртөө итгэлтэйгээр намайг хаа нэгтэй рүү дагуулан явж байлаа. Нээх удсангүй бид тансаг рестаронд хүрч ирсэн бөгөөд хаа сайгүй ихэмсэг хүмүүсийг хараад яагаад ч биеэ бариад байлаа.

Бэкхён: Юу авмаар байна?

Би түүнээс цочих дөхөн сандарсаар менюг гүйлгэн хараад хамгийн бага үнэтэй саладыг хэллээ.

Бэкхён: Хөөх! Чамайг мэддэг болсноос хойш анх удаа бага хоол захиалахыг чинь харлаа! Ваав!

Би: Хөөе тэнэгээ, энд би удаан байж тэсэхгүй юм шиг байна аа.

Бэкхёнд шивнэхэд тэр гайхан "Яасан бэ? Бие чинь өвдөө юу?" гэхэд нь толгойгоо сэгсчээд "Үнэндээ амьсгалах арга алга. Үнэхээр тухгүй юм." гэлээ.

Дассан газрын даавуу зөөлхөн гэдэг шиг байнгын ордог гудамжны жижиг мухлагт орж ирсэн хойно нэг тийм сайхан болоод ирлээ. Энэ удаад би өөртөө итгэлтэйгээр "Эгчээ энд мах авъя!" гэж орилов.

Бэкхён шанаагаа тулан миний зүг ширтээд "Жисү өөрийнхөөрөө байх газар энэ байж. Би буруу бодсон байна."

Би: Ганц Жисү ч биш шүү. Бюн тэнэг энэ газарт л хамгийн сайнаараа идэж чадна.

Бэкхён: Чиний зөв!

Би: Ингэхэд намайг дүрдээ тэнцчихвэл бэлэг авч өгөөрэй.

Бэкхён: Бэлэг? Мэдээж. Одоо өгчих юм уу? Алив ахдаа дансаа.

Би: Аишш! Энэ мууг хараад байгаарай. Тэнэгээ, би мөнгөнд дургүй. Наадхаа өөр хүнд л хэл.

Бэкхён байдгаараа хөхрөн намайг шоолон инээж байснаа "Мэднээ. Би наргисан юм." гэлээ.

Бэкхёнтай хамт хөгжилдөн дараа нь гэртээ хүргүүлсэн юм. Найз минь жаахан хачин болчихсон юм шиг мэдрэгдээд байсныг хэлэх хэрэгтэй. Яагаад ч юм тэр урьдынх шигээ ихээр тоглоом хийгээгүй. Огт хийгээгүй гэсэн үг биш л дээ. Ердөө багаханг л наргисан.

Маргааш миний хувьд чухал өдөр. Хэрым энэ талаар мэдээгүй нь сайн хэрэг. Ер нь мэдсэн байсан ч намайг дахиж хорьж дийлж чадахгүй. Түүнд өөрийгөө батлах л үлдлээ. Эцэстээ хэн нь хамгийн шилдэг нь болох бол? Харж байгаарай.

Би: Үгүй ээ... Байж боломгүй юм.

Би: Ахх!? Унтаад өгөөч дээ! Нүдээ анисан ч огт нэмэр алга!

Би: Жисү. Гуйя... Унтчих тэгэх үү? Т.Т

Би: Өлбийсөн хулгайч чинь жирийн үедээ бүтэн өдөр унтдаг байж ганц шөнө зүгээр унтчихгүй юм аа! 😬

Би: Гуйя. Унтаарай. Бүүвэй~ Бүүвэй~

Өөрөө өөрийгөө тэврээд унтуулах гэж хичээн бүүвэйн дуу аялах үед хажууд минь нойрсож байсан Чэёон сэргэчихэв. Түүний хоолой нойрмог байдлаас нь болоод бага зэрэг зууралтан надад санаа зовон асуулаа. Гэтэл миний байж байгааг дээ! Нойрмоглох нь бүү хэл тархи маш сэргэг байгаад байх юм.

Би: Надаас болоод сэргэчихсэн үү?

Чэёон: 3 цаг өнгөрч байна. Эгчээ, таны бие муу байгаа юм уу?

Би: Үгүй ээ. Өглөө чухал ажилтай болохоор ингээд тэнэгтээд байх шиг байнаа. Хэхэ!

Чэёон: Эгчээ, би нэг арга мэдэх юм байна. Нэг удаа жаахан байхад Элис эгч хэлж өгч байсан юм. Та хонь тоолох хэрэгтэй.

Би: Хонь тоолох? Ямар хонь? Австрали хонь уу? Монгол хонь юм уу?

Чэёон инээн: Зүгээр л хонь. Таны төсөөлөл болохоор ямар хонь гэдгийг мэдэхгүй юм. Эхэндээ тэнэг санагдсан ч нээрээ л тоолоод байхаар залхаад унтчихсан байсан.

Би: Тэгвэл миний хонинууд сортой үстэй, рок стильтэй байх болноо.

Чэёон эргэж хөрвөөсөөр: Гайхалтай сонсогдож байна. Та унтаж чаднаа. Амжилт хүсье.

Чэёоны нойр аймшигтай ихээр хүрч байсан болохоор тэр шууд л буцан унтаж харин Жисү амандаа "Нэг хонь, хоёр хонь" гэсээр үглэж эхлэв.

Өглөөний 7 цаг. Сөүл хотод намрын шинэ халуун оргисон гайхалтай өдөр эхэллээ. Зөнгөөрөө эрт сэргэсэн Чэёон дээш босоод хэд хэд суниалган шинэ өглөөний гоёмсог нарыг харахаар цонх руугаа дөхөв. Энэ үед ямар нэг учир битүүлэг чимээ хаанаас ч юм бэ бүдэгхэн дуулдаж Чэёон байдгаараа айж эхлэв. Энэ чимээ хажуу орноос нь байсан ба Чэёон итгэж өгөхгүй ойртоод тааз руу гөлрөн нүдээ бараг цавчихгүй хэвтэх Жисүд хүрч ядав.

Чэёоны хүрэлтээр Жисү гэнэтхэн "Арван дөрвөн мянга гурван зуун далан гурван хонь!" гэж чангаар хэллээ.

Чэёон: Б-Бурхан минь! Та одоог хүртэл тоолсоор байгаа юм уу?

Жисү дээш өндийн Чэёоны зүг харан улайж, хөхөрсөн нүдээрээ ширтээд хальт инээмсэглэв.

Жисү: Өглөө болчихжээ. Чиний арга их нөлөөтэй байлаа. Чэёоны ачаар би хонинуудтай найз болсон.

Жисү маш учир битүүлгээр орноосоо босон гараад явахад Чэёон эгчийнхээ сүнс чөтгөр шиг арзайсан үс, зүүдэнд ормоор инээдийг бодсоор зүрхэн хэсэгтээ даран гүнзгий амьсгаа авлаа.

-

Нүдээ нээлттэй явах хэцүүгээр барахгүй хачин ихээр хорсон өвдөж байлаа. Өөрийгөө хүн шиг харагдуулахыг хүссэн ч нэг л болж өгөөгүй бөгөөд Лисагаар нүүрээ будуулсан ч толинд хараад цочсон юм.

8 цагт хоцролгүй очоод өөрийн ээлжээ хүлээн томоотой сууж байв. Шалгаруулалт эхлэх цаг болж шүүгчид буюу кино багийн хүмүүс өрөө лүү орцгоов. Надтай утсаар ярин холбогдсон эгч харцаараа надад дохин амжилт хүсэх шиг. Тэрээр миний өмнө нь тоглож байсан туслах дүрүүдээс чадварыг минь олж хараад өөрийн биеээр шалгаруулалтанд орохыг урьсан юм.

Хэд хэдэн шинэхэн жүжигчидтэй гол дүрийн найзын дүрийн төлөө өрсөлдөнө. Би багагүй сандарч байсан ч өөрийгөө чадах ёстойгоо давтан хэлсээр өөрийн ээлжээ хүлээн байж ядаж байлаа.

"И Савол, На Хэёон, Ким Жисү."

Миний хажууд сууж байсан хоёр эмэгтэйн хамт намайг дуудан сүүлийн удаа гүнзгий амьсгаа аваад дотогш орлоо.

Надтай холбогдсон туслах найруулагч эгч болох Нам найруулагчаас гадна өөр 2 хүн суужээ. Тэдний харц зүрх зогсоом хэрцгий. Ийм харцыг би алуурчин харц гэж нэрлэмээр санагдлаа.

Бүгд өөрсдийгөө танилцуулахаар боллоо. Өнөөх хоёр эмэгтэй танилцуулгынхаа ардаас сурж төгссөн гадаадын үнэтэй том сургуулиудын нэрийг дуудахад би нэг их сүрдэн жижигрээд эхлэв. Миний ээлж болсныг хэлэхэд би шүлсээ залгилан алуурчин харцнуудтай нүүр туллаа.

Яагаад ийм их сандраад байна аа? Энэ байдлаараа юу ч хийхгүй байвал би сонгогдож чадахгүй байх. Одоо яавал дээр вэ? Огт хэвийн болохгүй нь.

Чамд авъяас байгаа. Бас чи юу юунаас илүү мөрөөдөлдөө хайртай.

Сухо... Чи худлаа яриагүй. Тийм үү? Би үнэхээр чадварлаг бас мөрөөдлөө хайрладаг бол дуугүй зогсоод л байж болохгүй.

Чухал мөчид тэр оройн Сухогын үгс яагаад бодогдсон тухай ойлгохгүй юм. Гэхдээ нэмэр болсон нь сайн хэрэг байлаа.

Би: Намайг Ким Жисү гэдэг. Энэ жил 23 настай. Би ахлах сургуульд байхаасаа эхлээд жүжигчин болохыг мөрөөдөж ирсэн. Хэдийгээр бүтэлтэй удаа байгаагүй ч би бууж өгөх тухай бодохгүй ээ. Хүн болгон л мөрөөддөг. Минийх хажууд нь бусадтай адил байж болох ч би илүү хүчирхэгээр мөрөөдлөө бодит болгохыг хүсэж байна. Бас Мин Шинёний дүрд миний зан ааш их тохирно гэж бодож байна! Юу юунаас илүү надтай адил дүр болохоор чин сэтгэлээсээ илэрхийлж чадна гэдэгтээ итгэлтэй байнаа!

Маш чангаар төгсгөлөө хийж дуусгахад над руу нэг ч удаа эгцэлж хараагүй нэг шүүгч бага зэрэг хөндий маягаар "Сургуульд сурдаггүй юм байна. Үнэн үү?" хэмээн танилцуулгаас минь уншсаар хэллээ.

Би: Тийм ээ. Үнэн.

Тэдний царай хачин болцгоов. Тэр үед би сандарч байсан ч суудлаасаа босчихов. Өрөөнд байсан хүмүүсийн нүд над дээр төвлөрч тэр үед нь би "Сургуулийг тийм чухал гэж бодохгүй байна. Сургуульд сураагүй ч хүсэл тэмүүлэлээ алдсан удаа байхгүй. Хүн бүхэн сурч чаддаггүй юм. Надад зүгээр л боломж дутсан хэрэг!" хэмээн чангаар хэлж орхив.

"Жисү-ши, буцаад суудалдаа суугаарай."

Би: Өршөөгөөрэй.

Доош суусан хойно тэд олон зүйлсийг нэг нэгээр нь асууцгаав. Миний хажуудах эмэгтэй өөрийн биеийн галбираа хэрхэн хадгалж үлддэг тухай асуугаагүй байхад ярьж эхэлсэн бөгөөд шүүгчид түүнийг анхааралтай сонсоцгооно.

"Өглөө бүр эрт босоод 30 минут дасгал хийдэг. Биеэ халааж байгаад гар, хөл, бэлхүүс гээд бүхий л биедээ анхаарах дуртай. Эхэндээ их хэуүү санагддаг байсан ч хийх тусам дасаад их тааламжтай болсон. Бас долоо хоногт хэд хэдэн удаа тусгай багшаараа yoga заалгадаг."

Тэр өөртөө их итгэлтэйгээр хэлж дуусахад түүний биеийн гайхалтай бүтцийг олж харан бүр шүтээд өөрийн мэдэлгүй алга ташчихлаа. Дахиад л эвгүй байдалд орон санаа зовсондоо доош харахад Нам найруулагч "Ингэхэд Жисү-ши, өөрт тань биеэ хөгжүүлэх ямар нэг арга байгаа болов уу? Дасгал ч вм уу?" гэж их л сонирхсон байраар асуулаа.

Би: Амьсгалах гээд л үү?

Тэд инээлдэцгээв. Хэрэггүй зүйл хэлчихсэнээ ойлгон өөрийгөө цохин аваад бодолд автав.

Дасгал. За байз хэзээ хамгийн сүүлд хийлээ? Ахлах сургуульд байхдаа биеийн тамирын хичээл дээр? Тэр хавьцаа л бололтой.

Би: Аан! Байхгүй юм байна.

Тэнэг хэрнээ цоглог хариултыг минь сонсоод тэд зэрэг толгой дохицгоов.

3 хоногын дараа эцсийн байдлаар жүжигчдийн бүрэлдэхүүнийг зарлана гэсэн. Ахх! Надад хэлэхгүй байсан ч би мэдэж байна. Яах аргагүй бүтэлгүйтчихлээ!

Ажил дээрээ урамгүйхэн орж ирэхэд манай хэлтсийнхэн намайг их асуултаар булцгаав. Тэд ажил багатай байсан бололтой бүгдээрээ гар гартаа аяга кофе барьчихсан бөөгнөрөөд зогсож байв. Сухо ч бас миний хариултыг хүлээн над руу харах бөгөөд бүтэлгүйтсэн гэдгээ хэлж чадахгүй тэгс гээд аргалаад өнгөрөөлөө.

Хэми эгч өчигдрийн тухай ихэд сониучирхсан бололтой гэмээр надтай ойртон ирээд ажилчдаас нууцаар "Бюн захирал та хоёр ямар холбоотой юм бэ?" гэж шивнэлээ.

Би: Холбоо? Аан. Бид найзууд юмаа.

Хэми: Ээе! Найз гэнэ шүү. Эрэгтэй эмэгтэй залуу хүмүүс зүгээр л найз байна гэж үү?

Эгч шивнэхээ болин ажилчдын нүдэн дээр чангаар хэлчихэв. Тэр санаа зовсон бололтой инээд алдаад "Бид өөр зүйл ярьсан юмаа!" гэлээ.

Бүгд дуугүй болцгоох тэр эвгүй агшинд ирсэн харагдаагүй Хуанли орж ирснээр уур амьсгал хэвийн болов. Бидэн дээр ирэлгүй алсын зайнаас арагшаа харж байгаад мэндлээд өөрийн суудалдаа шуудхан суусан Хуанли их л сэжигтэй санагдан хамгийн түрүүнд сахилагагүйгээрээ би түүн дээр очив. Хуанли гараараа баружн нүдээ там дарчихсан байх бөгөөд бага зэрэг ууртайгаар "Буцаад яв л даа! Яах гэж над дээр ирээд байгаа юм бэ!?"

Би: Зүгээр л. Энүүгээр зугаалж явна даа.

Тао: Тархи үнэхээр байдаггүй гэлтэй.

Түүнийг муухай ааш гарган доош болох үед огцом хөдлөөд гарнаас нь татаад тэгтлээ их нуугаад байсан нүдийг нь харлаа.

Би: Пээ! Юу бэ!

Тао бушуухан нүдээ таглав. Ажилчид Хуанлигын ширээн дээр цугларцгаалаа.

Түүний нүдний дээд зовхи нь маш томоор хавдчихсан байсан юм. Тэгээд л нуугаад байсан хэрэг л дээ.

Би: Яагаад хавдчихсан юм бэ?

Тао: Чамд ямар хамаатай юм!

Би: Муухай аашилж энэ тэр. Тархигүй ч гэсэн мэдлэг байгаа шүү. Алив харъя.

Түүний гарыг эвээр холдуулахад ажилчид дуу алдацгаав.

Хэми: Өмагод!

Тао: Сүртэй юм биш ээ. Зөгийнд хатгуулчихсан юм.

Сухо: Зөгийнүүд алга болчихсон баймаар юм. Намар болчихоод байхад.

Тао: Хэн мэдлээ. Хамгийн сүүлийнх нь манай гэрт байсан юм байлгүй.

Би: Харин ч гайгүй байна өө. Би 16-тай байхдаа царайгаа танихгүй болтол нь хатгуулж байсан юм. Зөгийн баланд шунаад модонд авиртал сүрэг зөгий ардаас минь хөөсөн!

Миний үгийг сонссон бүгд хачин царайлж байхад Сухо ганцаараа чангаар инээх нь тэр. Сухо бантан хоолойгоо засах бөгөөд тэр энэ түүхийг минь өмнө нь сонсож байсан болохоор инээсэн гэж бодлоо.

Би: Өөрөө зүгээр болдог юм даа. Огтхон ч хүрч, маажих гэсний хэрэггүй. Жаахан ариутгаад байвал удахгүй зүгээр болчихно оо.

Хэми: Ингэхэд яаж байгаад хатгуулчихдаг байнаа? Зөгий хүн хатгавал үхдэг гэж дуулсан юм байна.

Тао: Тийм ээ. Сая оршуулчихаад ирлээ. Давс давс гэж зөндөө хэлсэн ч өөрөөс нь айж байгааг маань дайрч байна гэж бодоод нисэж ирээд хатгачихсан! Т.Т

Түүний гомдоллон хэлэх үг яг л жаахан хүүхэд шиг санагдан биеэ барьж чадахгүй шоолж инээгээд "Хуанли минь дээ. Чи буруу хийсэн байна. Давс гэж хэлэхгүйгээр хөөрхөн зөгий, царайлаг зөгий гэсэн бол ичээд яваад өгдөг байхгүй юу."

Тао: Тэнэг юм ярихаа боль! Бас Хуанли гэж хэн юм айн!!!

Өдрийн цайны цаг болж хүн бүр гарахаар яаран би ч өглөөний шалгаруулалтын тухай нэг их бодохгүйг хичээгээд гарахаар боллоо. Бусдаасаа бага зэрэг хоцорчихсон болохоор юу юугүй гүйх гэтэл Сухо өрөөнийхөө үүдэнд зогсчихсон "Асуух юм байна." гэв.

Би: Айн? Чи яваагүй байсан юм уу?

Сухо толгойгоо маажис хийн өөр тийшээ харсаар "Ж-Жаахан завгүй байж байгаад хоцорчихож." гэлээ.

Би: За! Асуугаарай! Үгүй бол ходоодны маань хананууд хэдийн наалдаад эхэлчихэж.

Сухо халааснаасаа нэг зүйл гаргаж ирээд надад атгуулав. Би гайхсаар харахад киноны тасалбар байлаа. Түүн рүү хачин харахад Сухо чангаар инээн "Нэг найз маань өгсөн юмаа! Тэнэг золиг хоёрыг өгчихөж. Тэгээд ганцаараа үзэж тасалбараа үхүүлснээс хамт үзэх хүн хайдаг юм билүү гэж бодлоо!" хэмээн дуржигнуулав.

Би: Аймшгийн кино юм байна шд! Хооо! Би явнаа!

Сухо: Нээрээ юу!?

Би: Мэдээж! Би аймшгийн кинонд нугасгүй шд.

Сухо баярлан инээмсэглээд: Ашгүй дээ. Чамайг үгүй гэж хэлнэ л гэж бодсон. Тэгвэл өдрийн хоолондоо явцгаах уу даа?

-

Жинхэнэ тэнэг гэдэг нь би бололтой. Аймшгийн кино гэхээр л хэнтэй ч хамаагүй явна гээд зөвшөөрч л байдаг! Юу ч бодолгүй зөвшөөрсөн ч одоо харамсаж байна. Бас өнөөдөр шалгаруулалтын хариу гарах ёстой ч надад огт дуудлага ирэхгүй байгаа.

Бөөн гутралдаа автсан хүн хүйтэн ус залгилаад малгайтай цамцныхаа малгайг өмсөөд хаалга руу дөхлөө. Яг гарах гэж байхад Жэнни орж ирж таарлаа.

Жэнни: Юу вэ? Өнөөдөр ажил байхгүй гээ биз дээ? Хаачих нь уу?

Би: Кино үзэхээр явлөө.

Жэнни: Хэнтэй? Арай азгүй амьтан царайлаад ганцаараа үзэх гээ юу!

Би: Үгүй дээ. Нэг хүн байгөө. Одоо гарахгүй бол хоцорлөө. Баяртэй!

Намайг зулгаан зогсоох Жэнни үхлийн харцаар ширтэн "Арай эрэгтэй хүнтэй хамт үзэх юм уу!?" гэв.

Би: Тхх.

Жэнни хөмсгөө зангидан туйлын ууртай харагдана. Бөөн гутрал байсан ч түүний энэ байдал намайг сэргээж толгойд минь нэг зүйл "Донн~" хийгээд ороод ирэв.

Түүн рүү жогтой харц шидэн: Миний хайрт эхнэр намайгаа хардаа юу даа? Бүү санаа зов доо! Эгч нь чамайг хэзээ ч хуурахгүй болохоор!! (=ヮ=)

Жэнни: Ийм хувцастай явж болохгүй ээ. Хэн болзоо руугаа бэлтгэлийн өмдтэй явдаг юм!?

Тэр шал өөр зүйл ярин над руу цэхэлзэв. Би их гүн гайхшралд өртсөн болохоор "Болзоо биш ээ!" гээд хөхөрлөө.

Би: Галзуу юм! Болзоо гэнэ шүү! Хэн хэнтэй болзоонд явна гэж! Хахаха!

Жэнни над руу үхлийн харц шидээд: Хар халуунд зудын амьтан аятай. Алив дагаад яв.

Тэр намайг хүчээр дээд давхар луу чирэн авч явлаа. Би дэлхий сөнөж байгаа аятай орилоод түүнийг эсэргүүцэх гэсэн ч ийм үедээ огт дийлдэж үзээгүй Жэннигийн сүр хүч агуу байсан юм.

Жэннигийн гарын булчинг маш сэжигтэйгээр болгоомжтой тэмтрэхэд ямар ч булчин гээд байх зүйл байсангүй.

Би: Аймар юм! Яг яаж вэ!

Жэнни: Дуугүй бай даа. Энийг өмсөөдөх.

Би: Одоо би ийм юм өмслөө юу тэ!?

Жэнни: Салгалаад өсгийтэй гутлан дээр явж чаддаггүй билүү. Заза. Энэн дээр пүүз байсан ч дажгүй харагдана даа.

Тэр намайг үл тоосоор өөрийнхөө хийх зүйлийг л хийгээд байлаа. Хүчээр үсний боолтыг минь авч хаяаад, өөрийнхөө хувцасыг өмсгөсөн. Болзоо биш гээд байхад шүү дээ! Би аймшгийн кинонд дуртай тэгээд л гүйцээ!

Жэнни: Дажгүй шүү. Бэлтгэлийн өмднөөс лав дээр. За ингээд явж үз.

Тэр надад үг хэлэх боломж олгосонгүй хөөгөөд гаргачихлаа. Итгэж ядсаар цагаасаа хоцорчихлоо гэж бодон тохирсон газар луу хамаг хурдаараа гүйв.

Азаар хоцорсонгүй хүрч ирэхэд Сухо байсангүй. Яарах хэрэггүй байжээ. Тэр хоцорч байна.

"Өө Жисү!"

Нээх балайр танил хоолой. Дуудсан зүг рүү нь харахад Бюн Бэкхён зогсож байлаа. Тэр инээсээр над дээр ирээд энд юу хийж байгааг асуулаа.

Би: Аймшгийн кино үзэх гээд. Харин чи?

Бэкхён: Би ч бас! Би ганцаараа явж байна! Чамаас асуух гэсэн ч зориг хүрээгүй юм. Ингэж таарах гэж!!

Бэкхён маш их хөөрсөн байлаа. Түүнтэй ярин зогсож байхад Сухо гартаа хоёр попкорн барьчихсан хүрээд ирлээ.

Бэкхён: Энэ хэн бэ? Чамтай хамт яваа юм уу?

Бэкхён шууд л Сухо руу муухай харав. Харин Сухо түүнийг тоосонгүй над руу харан инээмсэглээд "Чи хөөрхөн харагдаж байна." гэлээ.

Би: Ю-Юу? Аан. За!

Бэкхён: Хөөе! Юм асуугаад байна шдээ!! Энэ залуутай хамт явах юм уу?

Сухо: Бюн захиралаа, сайн байна уу.

Бэкхён: Юу вэ? Манай компаных юм уу?

Сухо: Маркетангын хэлтсийн дарга Ким Жүнмён байна.

Бэкхён: Сайн хэрэг. Захирлын чинь хувьд хэлчихье гэснээ гэнэтхэн намайг өөртөө татан "Энэ бүсгүйгээс хол байвал сайн байна."

Бүлтгэнэсээр Бэкхёний хачин байдлыг гайхаж ядаж байхад Сухо инээмсэглэсээр гаран дахь зүйлсээ доош тавиад намайг татах нь тэр.

Сухо: Захирал хүн өөрийн эрх мэдлээ ийм зүйлд ашигладаг гэж бодсонгүй. Миний хариулт бол "Үгүй. Хүсэхгүй байна."

Бугуйнаас минь татах Сухо Бэкхён руу муухай харсаар "Жисү, явцгаая." гэлээ. Түүнийг явах гэтэл нөгөө гарнаас минь зуурах Бэкхён "Хэн хэнтэй хамт явна гэж? Тэр энд үлдэх болно." гэж хэлэв.

Сухо: Үгүй ээ. Тэр надтай хамт явна.

Сухо дахин нэг удаа татахад Бэкхён улам чанга атгаад "Би тэгж бодохгүй байна."

Хоёр талаас минь зуурах энэ хүмүүс. Яагаад байна аа? Булаацалдаж ирээд л. Золигнууд чинь ямар надад сайн биш дээ? Юу вэ!! Юу болоод байгаа юм бэ!? Үнэхээр ойлгохгүй нь ээ!!!

-
-
-
-
Сайн найрвал ийм хурдтай uodate хийгддэг 😜 Энд үнэн кино шиг юм болоодэйнаа 🙈🙈🙈 Нээрээ бүгдээрээ сайхан наадаарай 😘💜

Continue Reading

You'll Also Like

1M 55.1K 35
It's the 2nd season of " My Heaven's Flower " The most thrilling love triangle story in which Mohammad Abdullah ( Jeon Junghoon's ) daughter Mishel...
84.4K 13.2K 25
-Эмсийн хүрээлэн нээнэ! - Хатан минь юу айлдах нь энэ вэ? -Түүнийг өргөөндөө авч ирж чаддаггүй юм бол түүний очдог газарт би очно.
36.8K 1.8K 9
Миний хувьд хэзээ ч хүрч чадахгүй оргил мэт.... Тэр залуу бол тэр хол орших хаант улсын хаан...харин би жижигхэн тосгоны жирийн л нэг охин. ...
94K 1.3K 57
Title 满级大佬穿回真千金/The full-level boss wears back to the real daughter Author 一江听月 Su Yu is a fast-traveling boss, and the system rewards her to choose...