👑 Our story 👑 |BLACKPINKxEXO

By whitebearindahouse

104K 10.7K 6.8K

Тэс ондоо хайрын түүхүүд... Дөрвөн удаа! 4 өөр амтыг нэг зохиолоос мэдрэнэ гэдэг содон биш гэж үү? Хагацашгүй... More

💙❤️💛💜
💙1💙 (Life is fun)
💙2💙
💙3💙
💙4💙
💙5💙
💙6💙
💙7💙
💙8💙
💙9💙
💙10💙
💙11💙
💙12💙
❤1❤ (Don't touch)
❤2❤
❤3❤
❤4❤
❤5❤
❤6❤
❤7❤
❤8❤
❤9❤
❤10❤
❤️11❤️
💛1💛 (Dream is impossible)
💛2💛
💛3💛
💛4💛
💛5💛
💛6💛
💛7💛
💛8💛
💛9💛
💛10💛
💛11💛
💛12💛
💜1💜 (I'm so special)
💜2💜
💜3💜
💜4💜
💜5💜
💜6💜
💜7💜
💜8💜
💜9💜
💜10💜
💜11💜
💜12💜
Инээмээр байвал ороод ир. ^^
Инээлгэнэ гэж бодож байгаа. :*
Come back?

❤️12❤️

1.8K 234 119
By whitebearindahouse

Үнэндээ би юуг ч хэлж чадаагүй юм.

Хоосон царай, итгэж ядсандаа лугшин өвдөх цээж... Би яаж ч зүрхлээгүй.

Жунин над руу гуйсан харцаар ширтээд "Жэнни" хэмээн нэрийг минь зөөлхөн хэлэхэд би толгой сэгсчиж эхлэв.

Миний хувь тавилан яагаад надад ингэж ихээр хатуурхдаг юм бол? Би түүнтэй хамт байхыг л хүссэн. Гэтэл... Яагаад?

Балмагдсан хачин авирыг минь үгүй хийхийг хүсэх шиг тэрээр гарнаас атгаад "Одоо л хэлж байгаад уучлаарай. Гэхдээ..."

Тэр үгээ таслан хэсэг амьсгаа аваад "Хамтдаа явцгаая? Жэнни... Надтай хамт Парис яваач?"

Би: Ю-Юу?

Жунин ихэд хөөрч догдолсон өнгөөр "Тэнд чиний хүссэн бүх зүйл бий. Би чамайг юугаар ч дутаахгүй амьдруулж чадна. Тиймээс гуйя. Надтай хамт яв л даа?"

Би тэнэг биш. Түүний хэлсэн үгнээс утга учрыг ялгаж чадсан. Гэхдээ энэ мөчид хариулах гэсэн ч чадаагүй. Чимээгүй байдлыг минь анхааралтай ажиж байсан Жунин шөнийн тэнгэр лүү ширтэн үл ялиг инээсээр "Надтай хамт байхыг хүсэхгүй байгаа бол би юуг ч буруутгахгүй ээ." гэлээ.

Би: Мэдээж би хүсдэг. Харин чи л хүсдэггүй нэгэн нь гэж бодож байна.

Гэнэтхэн өрнөсөн харилцан яриа хоорондох уур амьсгалыг хүйтэн болгож орхив. Түүнтэй энэ маягаар зэрэгцэн суугаад л байх хачин санагдсан тул шуудхан дээш босоод гэрийнхээ зүг алхаж эхлэв.

Жунин намайг гүйцэн ирээд явуулахгүй гэх шиг гарнаас минь зуурахдаа "Намайг уучлаарай!" гэж чанга дуугаар хэллээ.

Би: Юунд тэр билээ?

Жунин: Битгий ингэж хар л даа. Хэрвээ... Хэрвээ чи намайг битгий яв гэвэл би явахгүй байж чадна! Тиймээс-

Би: Утгагүй юм ярихаа больж үз. Жунин. Би бодох хэрэгтэй. Чи олон хоног алга болчихоод гэнэтхэн надаас Парис явахыг асуусан. Бас болих гэж юугаа яриад байгаа юм?

Миний хэлэхийг сонссон Жунины нүүрэнд бүдэгхэн инээмсэглэл тодорч "Чамгүйгээр амьдарч чадахгүй болохоор" хэмээн шивнэв.

Би: Чиний мөрөөдөл шүү дээ.

Жунин: Тиймээ. Гэхдээ мөрөөдлөөс ч илүү зүйл гэж байдаг юм.

Тэр оройн Жунины хэлсэн үгс надад тэврэлт болж чадаагүй. Жунин жаахан хүү шиг аашилж байсан. Бүгдийг сэтгэл хөдлөлөөрөө шийддэг бяцхан жаал шиг... Харин би илүү болгоомжтойгоор бодож байлаа.

Жунины ирээдүй миний ирээдүй хэрхэн холбогдож болох вэ? Парист очоод уран бүтээлч болох нь Жунины хүсэл болохоос минийх мөн билүү? Ингэхэд би яг юуг мөрөөдөж зорьдог хүн бэ?

Эдгээр асуултууд дэндүү хэцүү юм. Хариулах шаардлага тулгарах үед зугтмаар санагдаж байна.

"АААААА!!!! ЛАЛИСА!!!"

Үгүй ээ... Энэ л биш шүү!

Тайван бодлыг минь үгүй хийх гэсэн шиг өрөөний хаалгыг хүчтэй саван эгч дүү сахилгагүй тэнэгүүд ноцолдсоор орж ирлээ. Тэд Лисагын орон дээр алалцан юунаас ч юм нэг зүйлээс болоод чин сэтгэлээсээ ноцолдож байв.

Урьд өмнө нь ийм зүйл болж байсан ч энэ удаагийнх арай үнэмшилтэй байх чинь. Аишш. Хэзээ том болох хүмүүс вэ?

Байзаарай... Тэд тоглоогүй юм шиг байна?

Тэдний зүг санаа алдан ширтвэл Чэёон дөнгөж ирж байгаа бололтой гадуур хувцастай чигтээ гүйн орж ирээд тэднийг болиулах гэж оролдож эхлэв. Гэсэн ч хүчирсэнгүй, тэд үргэлжлүүлэн зодолдсоор.

"Яршигтай юм" гэж бувтнасаар дээш босон нэгнийгээ зууран үстэх шахсан гарыг нь татах гэж үзлээ. Тэгтэл хэн нь ч юм бэ намайг гэж танилгүйгээр нүүрэн дундуур минь цохиод авах нь тэр.

Чэёон амаа даран "Эгчээ!" гэж сандрангуй хэлэхэд тэд юу хийснээ ойлгох шиг хоёул сэгсийсэн үстэй хүмүүс над руу ширтэж эхлэв.

Тэднийг өрөөний буланд зэрэгцүүлэн өвдөглүүлж суулгаад хоёр гарыг нь дээш өргүүлэв. Одоог хүртэл нэгэн рүүгээ огт харахгүй байх нь тэднийг жинхэнээсээ муудалцсан гэдгийг илтгэх аж.

Би: Юу болсныг хэлэхгүй бол энэ чигтээ хонуулна шүү.

Тэдний нэг нь ч ам нээсэнгүйд би санаа алдан "Ингэж байгаа бол яах вэ дээ. Өнөөдөр би Чэёоны өрөөнд хононо. Та хоёр эвлэрэхээс нааш эндээс гарахгүй шүү." гээд тэднийг цоожлон орхив.

Чэёон болон Жисү эгчийн байрладаг өрөөнд орвол Чэёон байдгаараа айж сандарсан бололтой хумсаа мирэн чичигнээд сууж байлаа. Жисү эгчийн орон дээр хэвтэх үед л намайг анзааран "Тэд юу болсныг хэлсэн үү?" хэмээн түргэхэн асуув.

Би: Хэлээгүй.

Чэёон: Одоо яана аа! Тэд хэзээ ч эвлэрэхгүй бол яах вэ?

Би: За боль доо. Тэд хэлээгүй ч юунаас болсныг би бараг гадарлаж байна.

Чэёон: Үнэхээр үү!

Би: Тиймээ. Бодвол эгчийн наргианыг Лиса даагаагүй биз. Өөр юу боллох билээ. Тэд байнга л маргаж байдаг. Тийм биш гэж үү?

Чэёон доош харан толгой дохив. Түүнд ингэж хэлсэн ч санаа зовохгүй байж чадахгүй биз. Чэёон үнэхээр эмзэг нэгэн шүү дээ.

Би: Биднийг энэ байшинд анх ирсэн өдрийг санаж өайна уу?

Чэёон: Юу? Т-Тийм ээ.

Би: Бид тэр өдөр л анх уулзсан. Харин тэр хоёр биднээс өмнө нэгнийгээ мэддэг байсан. Тэдний харилцаа иймхэн зүйлээс болж өндөрлөхгүй. Нэгэндээ хичнээн их анхаарал халамж тавьдаг тухай таамаглаж ч хүчрэхгүй нь.

Түрүүнээс хойш сулбайсан Чэёон одоо инээмсэглэж байлаа. Би түүнтэй хамт инээсэн ч үнэн хэрэгтээ Ким Жунинаас үүдсэн асуултууд надтай хамт байсаар л байв.

Маргааш өглөө нь цоожилсон хаалгыг тайлж өгсөн юм. Жисү эгч чимээгүйхэн хажуугаар минь өнгөрөн гарахад Лиса царайгаа урвайлгаад намайг харснаа хэвтээд өглөө. Жижиг зүйлээс болоогүй нь гарцаагүй. Гэсэн ч дахиж асуухгүй ээ. Тэдний байдлаас ч илүү сэтгэл зовоосон зүйлс зөндөө байхад.

-

"Бид асуугаад үзвэл болно шүү дээ." гэх Жунины хоолой. Жунин намайг байхгүйд миний тухай багштай ярилцаж байхыг нь би чимээгүйхэн сонсож зогсоно. Бодох хэрэгтэй гэж хэлсээр байтал тэнэг хүн шиг яаж байгаа нь энэ вэ?

Жунины үгэнд багш санаашран "Жэнниг гэсэн сэтгэлийг чинь ойлгож байгаа ч агентлаг түүнийг ч бас ажилд авахгүй л байх. Чи ойлгох хэрэгтэй. Жэннигин хувцсанд сэтгэл хөдлөл байдаггүй. "

Жэннигийн хувцсанд сэтгэл хөдлөл байдаггүй.

Хараал ид. Багшийн зөв...

"Та чинь юугаа ярина вэ!! Түүний хувцас миний мэдэх хамгийн гайхалтай бүтээл!" гэх Жунины хоолой дэндүү ууртай сонсогдоно.

Үүнээс илүүг сонсохыг хүсээгүй болохоор нууцаар чагнахаа байн өөр тийш явлаа. Нилээд хэдэн минутын дараа эргээд ирэхэд Жунин ганцаар угтан авав. Тэр намайг хараад инээмсэглэн тэврэх ч түүний доторх яахаа мэдэхгүй тээнэгэлзэл өвтгөж байгааг мэдэрч байна.

Тэр энгэрт минь шигдээд сул дуугаар ярьж эхлэв. Юун тухай ярих гээд байгааг нь мэдэж байсан тул түүнээс урьтан "Парис явах гэж байгаа залуу ийм завтай байх гэж. Бэлтгэлээ хангах хэрэгтэй шүү дээ. Бидэнд цаг алга!"

Жунин том нүдлэн "Би чамгүйгээр хаашаа ч явахгүй!" гэж чанга хэлэхэд нь түүний үсийг зөөлхөн илбээд "Хэний дураар ингэж хэлж байгаа юм? Би чиний хүүхэд юм уу? Миний өмнөөс шийдвэрлэх хэрэггүй."

Жунин: Гэхдээ-

Би: Өглөөний цайгаа ууцгаах уу? Ойрхон шинэ газар нээгдсэн байна лээ.

Энэ мөчөөс өөртөө тавьсан шалгуур минь эхэлж байх шив. Мөсөн зүрхтэй гэсэн биз дээ? Ким Жэнни. Зүрхээ хайлуулж яасан ч болохгүй шүү.

Жунины хоол нэг л орж өгөхгүй харагдана. Хэдийгээр хооллоё гэхэд дургүйцэхгүй байсан ч хоолоор тоглон нааш цааш болгох түүнд юм иднэ гэдэг хэцүү даваа гэмээр.

Түүнийг хар гэсэн шиг зоригтойгоор томоор будаанаас аваад ам руугаа хийн "Мм! Ямар гоё амт вэ. Солонгос хүн болж төрсөндөө баярлаж байна шүү!" гэхэд Жунинд хичээл зүтгэл минь үйлчилсэнгүй.

Би: Тэнэг. Чи хамгийн тэнэг нь.

Амандаа үглэсээр түүнд зориулж мах, ногоо элбэг хоолноос томхонг савхдаад ам руу нь чиглүүлэв.

Би: Аа гээрэй. Ааа!

Жунин итгэлгүйхэн амаа нээх үед нь би баяртай нь аргагүй хоолноос өгөв. Үүний дараа түүний уруулны хажууд наалдсан будааг шоолон инээлээ. Жунин үг дуугарахгүй, хариу үзүүлэхгүй ч би сайтар мэдэж байсан юм. Түүний хүслийг...

Өрөөнд минь дарааллан байрласан маникен дээр өлгөөтэй хувцсаа хараад өглөө багшийн хэлснийг бодов. Дан ганц би тэгж бодоогүй байх нь.

Тиймээ. Яах аргагүй... Миний гаргасан шийдвэр зөв. Яг одоо Жунинтай хамт явбал түүнд би гай л болно. Жунин олонд танигдсан алдартай дизайнер болж чадна. Надгүйгээр...

"Явах уу?" гэх Жунины хоолой ард сонсогдож би даруйхан нулимсаа залгиж орхив. Тэгээд түүнийг тэврэн аваад "Хаантан минь, би чамд хайртай"

Тэр балмагдсан ч инээгээд "Гэнэтхэн хэлэхээр чинь гайхлаа шүү. Би ч бас чамд хайртай." гэхэд нь нүдээ анин уруул руугаа заагаад "Хайртай л юм бол юу хийхээ мэдмээр юм даа!"

Хэдхэн секундын дараа духанд минь хүрэх түүний чмйглэг уруул мэдрэгдэв. Тэнэг залуу. Уруул руугаа зааж байхад духан дээр минь үнсэх шив.

Жунин: Хайртай болохоор нандигнахыг хүсдэг.

Тэр ийн хэлээд инээд алдахад би ичсэндээ улайсан хацраа хянах гэж хичээж байв. Энэ залууг яаж явуулна даа. Тэр өдөр амьдралын минь хамгийн хүнд хэцүү толбо болох биз.

Салж чадахгүй удаан эрхлээд сүүлийн удаа гэсэн ч дахин дахин шуналтан тэвэрдэг. Бид нэгэндээ хайртай. Хайр сэтгэл эд буцалж байгаа ч илүү зүйлийг би зөвшөөрөхгүй.

Миний бодлоор хайр гэдэг нь нэгнийгээ амжилтанд хүрэх үед бахархан дэмжихийг хэлнэ. Миний төсөөлдөг хайр ийм л байна.

Жунин ч бас адилхан бодож эхэлсэн байх. Өнөөдрийн турш хуучин шигээ энгийн байж, өөрийнхөөрөө зөрүүдлээгүйд баяртай байна.

Чэёоныг байхгүйд Лиса Жисү эгч хоёр туйлын чимээгүй байлаа. Тэд тус тусдаа өөрсдийн зүйлээ хийцгээн хооллох үед ч ам нээсэнгүй. Тэдний ийм байхыг үзэх их хачин санагдана. Тэдний маргаан ингэж удаан үргэлжилнэ гэж хэзээ ч бодож байсангүй.

Би нэг удаа урт гэгч нь санаа алдаад: Өчигдөр та хоёрыг эвлэрээрэй гэж хэлсэн юмсан.

Лиса: Хоолонд баярлалаа.

Лиса ярилцахыг хүссэнгүй дээш босоод яваад өгөв. Лисаг явсан хойно би Жисү эгч рүү нухацтай ширтсээр "Та хоёр яачихаад байгаа юм бэ?"

Жисү эгч асуултанд хариулахын оронд савхаа хүчтэй гэгч нь доош тавих нь тэр. Түүн рүү хөмсгөө атиралдуулан харвал эгч "Миний буруу. Гэхдээ үүнд Лиса ч бас хамааралтай. Тэр ахлах сургуулийн сурагч шиг л аашилж байна."

Би: Юу болоод байгааг хэлэхгүй юм биз дээ?

Жисү: Тийм гэж айж байна. Энэ бидний асуудал.

Би: Тэгсэн байлаа ч Чэёон бид хоёрт тухгүй санагдаж байна. Уур амьсгалыг бүр мөсөн үгүй хийхээсээ өмнө эвлэрвэл сайн шүү.

Жисү эгч толгойгоо барин гэнэтхэн чангаар орилоод "Агуу Ким Жисү миний бие ийм байдалд орох гэж. Ойлгосон болохоор санаа зовох хэрэггүй. Хэд хоногтоо багтаад байдлыг гартаа оруулна!"

Эгчийг эргээд цоглог үгс хэлсэнд өөрийн эрхгүй инээмсэглэх би толгой дохиод "Тэгвэл сайн байна." гэлээ.

Эгч инээд алдсаар дээш босоод хөргөгч онгойлгон ямар нэг зүйл хайх бөгөөд олсонгүй бололтой гадуур хувцсаа өмсөөд эхлэв.

Би: Хаачих нь вэ?

Жисү: Дэлгүүр. Лисаг найрахад гүзээлзгэнэтэй сүү хэрэгтэй. Үгүй гэж үү?

Би: Дахиад л өнөөх арга. Та ч бууж өгөхгүй хүн юмаа.

Жисү: Энэ арга минь үргэлж бүтдэг юм.

Тэр ингэж хэлснээ гэнэтхэн урвагар царайлан "Нэг удаа огт бүтэж байгаагүй. Ганцхан л тохиолдол." хэмээн бувтнав.

Эгчийн хачин байдал ойрд ихсэж байгаа. Тэр ганцаараа уйлж бас их хүчээр инээдэг болсон. Түүнд юу тохиолдсоныг таах хэцүү юм.

Ойр хавиа цэвэрлэж байтал нэг зүйлээс нуугдан алхах Лисаг олоод харчихлаа. Тэр надад баригдсанаа ч мэдэхгүй нууцаар гадуур хувцсаа өмсөх бөгөөд ардаас нь гэтэж очоод хоолойгоо засахад мангар чангаар орилож эхлэв.

Лиса: Эгчээ!

Би: Яагаад байгаа юм бэ?

Лиса: Та өөрөө! Хүн айлгачих юмаа. Жисү эгчийг байна гэж бодлоо.

Би: Хмм. Чи хаачих гээв?

Лиса гар хуруугаа оролдсоор: Үгүй яахав... Онцын зүйл байхгүй л дээ.

Би: Ойлгомжтой. Эгч саяхан гарсан. Одоо явбал түүнтэй ойрхон таарах байх.

Лиса: Ю-Юу яриад байгаа юм! Та арай намайг Жисү эгчид амттан авчрах гэж бодоо юу!? Үгүй ээ! Би хэзээ!

Би: Тэнэг ч хоёр бол доо. Хурдхан гар золиг минь.

Лиса үс толгойндоо хүрч ядсаар "Биднийг уучлаарай" гэсээр гүйгээд гарчихлаа.

Тэд орж ирэхгүй нилээдгүй хугацаа өнгөрч Чэёон тэднээс түрүүлээд ороод ирлээ.

Чэёон эргэн тойрноо харсаар маш болгоомжтой хандах бөгөөд үүнийг нь мэдсэн би "Тэд эвлэрч байгаа байх. Санаа зовсны хэрэггүй" гэлээ.

Чэёон: Тийм гэж үү! Үнэхээр ашгүй дээ Т.Т

Би хаалганы зүг цонхоор харсаар: Хэлээгүй юу. Тэд зүв зүгээр болчхож.

Нэгнийгээ мөрөөр нь тэврэн элдвийг ярин инээлдээд орж ирж буй хоёр эгч дүүсээ ширтэн зогсох Чэёон бид хоёр ч бас инээж байсан юм.

-

Крис: Галзуу сонсогдож байна.

Крисийн үгийг сонссон Жунин санаа алдан "Тийм байгаа биз. Жэнни үнэхээр хатуу хүн юм."

Крис: Гэхдээ би түүнийг ойлгож байна.

Жунин инээсээр Крисд нэг хундага хийж өгөөд "Чи түүний найз болохоор ойлголгүй яахав." гэж жаахан хүүхэд шиг гомдолтойгоор хэллээ.

Крис: Хэдийгээр түүний найз мөн ч гэсэн мэдэхгүй зүйл их бий шүү. Миний мэддэг Ким Жэнни хэзээ ч шийдвэрээсээ буцдаггүй хүн. Тэгсэн атлаа дотроо маш их шаналдаг.

Жунин: Тийм байх нь ээ.

Крис: Чи тэгээд яах гэж байна даа?

Жунин: Хэрвээ би Парис явахаа больчихвол Жэнни намайг үзэн ядна даа.

Крис: Тэр тэгэх байх. Өөрөөс нь болоод больсныг мэдвэл чамтай яасан ч дахиж уулзахгүй.

Жунин: Тэгсэн мөртлөө надтай хамт явахыг хүсэхгүй байгаа. Би яах ёстой юм болоо?

Крис: Түүнд маш их бахархал бий. Бас бардам хүн шүү дээ. Явах хүртлээ энгийн үе шигээ байсан нь дээр гэж бодож байна.

Жунин: Чи намайг тэгэх сэтгэлийн хаттай нэгэн гэж бодож байна уу?

Крис: Үгүй. Гэхдээ Жэннигин төлөө тэгсэн нь дээр.

Жунин баруун гаран дээрх шивээсээ ширтсээр мишээн "Би хичээнээ. Түүний төлөө. Өдөр бүр хичээж амьдрана."

-

Тэр унтаж байгаа байх даа. Одоо залгавал авахгүй нь ойлгомжтой. Гэхдээ хоолойг нь сонсохыг хүсээд байх юм.

Шинэхэн оны хүйтэн тэнгэр лүү ширтсээр дотроо би үл ялиг жиндэн бодолдоо хайртыгаа санан байлаа. Энэ үед яг л намайг мэдэрсэн мэтээр Жунинаас дуудлага ирэх бөгөөд түүний өчүүхэн үйлдэлд хөөрөн догдолсон би хоолойгоо засан энхрий дуугаар мэндийг асуулаа.

Жунин: Унтахгүй юу хийж байгаа юм бэ?

Би: Мэдэхгүй. Би өөрийгөө аргадаж суулаа.

Жунин: Жэнни... Чамаас асууя. Сүүлчийн удаа болохоор дахиж битгий уурлаарай.

Түүний хоолой нэг л хачин байсныг дуулаад би дорхноо ойлгов. Тэнэг залуу чинь согтчихоо юу даа?

Би: Юу юм? Асуу л даа.

Жунин: Надтай хамт Парис явахыг тэгтлээ хүсэхгүй байгаа юм уу?

Би: Тийм ээ. Парис миний хүсдэг зүйл биш.

Жунины инээх сонсогдож удалгүй тэр "Ойлголоо. Дахиж асууж чамайг зовоохгүй ээ." хэмээв.

Гэсэн ч түүний гаргах хачин авиа буюу уйлах дуу нь намайг хачин болгож байлаа.

Би: Жунин. Бид хол байлаа гээд салахгүй шүү дээ.

Жунин: Би мэднээ. Г-Гэхдээ... Үнэхээр хэцүү байна.

Би: Үнэндээ чамд атаархаж байна. Чи минь их мундаг болохоор атаархаад байна.

Жунин: Мангар.

Түүний хоолойг сонсоод би тэвчсэнгүй. Эгч дүүс минь хэдийнээ нойрссон болохоор биёэ барих хэрэг алга. Тиймээс... Өнөөдөр л хамтдаа уйлчихъя. Дахиж ийм зүйл болохгүй ээ.

Тэр орой бид хамт байгаагүй ч бидний зүрх зэрэгцэн суугаад уйлсан юм. Нэгнээсээ санаа зоволгүйгээр аргадан хайрлаж нулимсаа дуслуулж байлаа.

Харин дараачийн шинэхэн өглөө ирэхэд бид өнгөрөх шөнө тохиосон их нулимсаа ор тас мартсан дүр үзүүлж, юу ч болоогүй юм шиг хөтлөлцөн сургуулийн зүг явцгаав.

-

Хавар иржээ. Сакура мод цэцэглэх нь бусдад тааламж өгөх ч миний хувьд Жунины явах өдөр ойртож байгааг мэдрүүлэн гунигт автуулна.

Саяхан ирсэн зурвасаа байн байн харсаар итгэж чадахгүйгээр инээмсэглэн миний хувьд чухал нэгнийг ирэхийг хүлээн сууна. Түүний царай тодрон алхаа нь түргэсэж байгаа явдал кафен шилэн цонхны цаанаас харагдана.

Инсо өөдөөс минь харан суух үед би хөнгөхөн инээгээд "Чи сайн харагдаж байна." гэлээ.

Инсо: Тиймээ. Миний бие сайн байгаа.

Би: Ашгүй дээ.

Инсо: Чамтай уулзах гэж дуудсанд минь шалтгаан байна.

Би: За. Үнэндээ чамаас зурвас ирсэн тэр үе амьдралын минь хамгийн гайхалтай баярлам мөч байлаа.

Инсо инээлээ. Миний ярианд яг л хуучны өдрүүд шиг цоглогоор хариу барив. Энэ мөч ямар гоё юм бэ? Хуучны найз... Хуучны нөхөрлөл... Бүгд саяхан юм шиг санагдаж байна.

Инсо: Өнөөдөр манай сургуулийн Им Тэюул багшийг Пак Чэёонтай байхыг би харсан. Пак Чэёон. Тэр чиний найз мөн үү?

Би: Тиймээ. Мөн.

Инсо: Тэр багш Чэёоныг цохисон бололтой байсан. Түүний уруул цус болсон байсан. Түүнд санаа зовсон ч Им багш ардханд байгаад басйан болохоор хачин зүйл хэлчихсэн. Багш мэдээгүй байх. Чамд хэлсэн нь дээр гэж бодлоо.

Инсо бид хоёр өөр зүйлийн тухай огт яриагүй юм. Тэр дүүд минь учирсан аюулыг надад дуулгаж хэцүү үед нь хамт хань болохыг надад даатгасан хэрэг.

Түүний сэтгэл уужирч надтай ярих хэмжээнд хүрсэн ч эргээд найзлах хүслийг мэдрээгүй юм. Магадгүй миний бодсон зөв биз. Бид нэгнээ уучилсан ч хуучин шиг байнга цугтаа инээлдэнэ гэсэн ойлголт үгүй болжээ.

-

Би: Би хайр яаж мэдрэгддэгийг мэдэхгүй юм.

Миний сул дуугаар хэлсэн үгэнд гайхсан Чэёон "Юу? Та гэхдээ найз залуутай биз дээ?" гэлээ.

Би: Бид өөрсдийн сэтгэлээ бүрэн ойлгоогүй яваа. Би хайр яаж мэдрэгддэг, хэрхэн хайрладаг тухай юуг нь ч мэдэхгүй. Миний хайр бусдаас бага зэрэг өөр. Бусдаас тусгаарлагдсан хүн болохоор өөр байдаг юм. Би хэзээ ч түүнд үнэн сэтгэлээ нээхгүй байх. Та хэдэд ч бас.

Энэ бодол минь үүрл хэвээрээ орших биз. Жунинд хайртай. Эгч дүүсдээ хайртай. Гэхдээ чин сэтгэл гэж юу болохыг ойлгохгүй байна. Яавал бшрэн дүүрэн хайрлах вэ?

Хэрвээ миний буруу байвал яана. Амжилтанд хөтөлж, ирээдүйн төлөө тавьж явуулах нь хайрлах арга биш байвал би хожим нь харамсах байх даа.

Жунин 7 хоногын дараа явна. Бидэнд цуг байх 7 хоног л бий. Энэ богино хугацааг яаж үнэ цэнэтэй болгох вэ?

Шөнө дунд болох дөхөж Жунины гэрийн кодыг хийсээр цагтай уралдан би дотогш орлоо. Тэр минь хэдийнээ унтсан байх бөгөөд удахгүй явах гэж байгаа гэсэн шиг хаа сайгүй гүйцэт эмхлээгүй эд хогшил харагдана.

Түүнийг өглөө сэрэхэд би гэнэтийн бэлэг байхыг хүссэн юм. Өглөөний унд бэлдэж өгч, нүдээ нээгээд хамгийн анх харах хүн нь болмоор байлаа.

Жунины хажуугаар шурган хэвтсэн даруйд миний хүйтэн биенээс болоод тэр сэргээд "Хэзээ ирсэн юм бэ? Намайг сэрээхгүй дээ." хэмээгээд над руу эргэж хараад тэврээд авав.

Би: Сая орж ирсэн юм. Сэрээхийг хүсээгүй. Гэтэл өөрөө их нохойн унталттай хүн юм шив.

Жунин: Ганцаараа амьдардаг залуугын гэрт орж ирээд л. Зоригтой бүсгүй юм шив.

Би: Чамаас айна гэж үү?

Жунин: Айх хэрэгтэй шд.

Жунины үсийг илсээр "Үгүй ээ. Хэзээ ч айхгүй биз." гэхэд тэр нүдээ анин инээмсэглээд "Чамаас болоод би их эрх болоод байгаа шүү. Хариуцлагаа хүлээнэ байгаа?"

Би: Шүүхдээд хүлээлгэхгүй юу.

Жунин намайг тэврэх тэврэлтээ улам хүчтэй болгоход би орилон "Хөөе тэнэгээ! Энэ чинь өвдөж байна"

Жунин: Шүүхдээд хариугаа аваарай.

Би: Муу тэнэг!

Түүнийг байдгаараа балбаж эхлэхэд Жунин чанга инээд алдсаар над руу хэлээ гаргаж байлаа.

6 цагт сэрүүлэг хангинан Жунин нүдээ нээлээ. Тэр сэрсэн даруйдаа хажууд нь байхгүй Жэнниг хайн эргэн тойрноор харав. Удалгүй түүнд үнэртэх тааламжтай үнэр Жуниныг гал тогоо руу хөтөлж өөрийнх нь цагаан сорочикыг өмсөн хоол бэлтгэж буй Жэнниг хараад инээмсэглэв.

Түүний ардаас тэврэн авахад Жэнни "Нүүр гараа угаачихаад ир. Бараг л бэлэн болчихлоо." гэхэд Жунин "Бид яг л гэрлэчихсэн юм шиг санагдчихлаа. Хурдхан шиг гэрлэх юмсан!"

-

Жунинтай хөтлөлцсөөр байгаад гар бүр хөлөрч орхив. Үүнийгээ яаж хэлэх тухайгаа мэдэхгүй дэмий хөтлөлцсөн гарнууд руу ширтэхэд Жунин үүнийг мэдэх шиг гарнаас минь тавилаа.

Хөлрөхөө больсон ч гар хоосон оргин нэг л хачин оргиход Жунин нөгөө гарнаас минь хөтлөөд авлаа. Түүнийг яаж огт үг хэлээгүй байхад бүгдийг мэдээд байгааг гайхан бас ч үгүй хайр хүрэн инээд алдав.

Жунин: Өглөө болгон ингээд алхдаг бол гоё байхгүй юу.

Би: Байнга алхдаг л биз дээ?

Жунин: Гэрээс чинь очиж аваад алхах, хамтдаа гэрээс гараад алхах хоёрын дунд маш их ялгаа байдаг юм байна.

Би: Хачин юм даа. Надад ялгаагүй санагдаал байна шд.

Жунин: Хмм. Муу мэдрэмжгүй мангар.

Би: Юу гэнээ! Эзнээрээ оролдсон нохой, бурханыг бассан ард зүгээр өнгөрдөггүй юм шүү.

Жунин: Эвв! Аймар юм.

Түүнийг айлгүйтэн дуу алдахад гарнаас нь хөтлөх хүчээ чангалан "Тиймээ. Би их аймар шүү!" гэв.

Жунин инээж байгаад гэнэтхэн том нүдлэн хаа нэгтэй рүү гөлөрчихөв. Юу болсныг асууж ч амжаагүй байхад гарнаас хөтөлсөн чигтээ "Автобус!! Бид хоцрох нь!!" гэж орилоод намайг чирээд гүйчихэв.

Автобусны ардаас байдаг хурдаараа гүйцгээж арай ядан амжиж суулаа. Байдгаараа амьсгаадан үхэх гэж байхад тэнэг хүн шиг инээх Жунин руу харсаар "Дараагийн автобусанд сууж болох л байсан." гэж гомдоллон хэлэв.

Жунин олон хүний нүдэн дээр хоёр хацрыг минь шахан гараараа цорвойлгон бариад "Энэ нь илүү хөгжилтэй шд." гээд инээд алдлаа.

Түүний инээмсэглэлд би дуртай. Инээх болгондоо над руу хардагт нь ч бас дуртай. Инээх үед тогтуун нүд нь сахилгагүй харцаар солигдож, оч шиг гялтганах болгондоо намайг дурлуулдаг.

Өөрөөсөө айчихлаа. Хэн нэгэнд ийм ихээр дурлаж байгаадаа бүр бардчихлаа.

Бүхэл өдрийн туршид Жунинаас нэг алхмын зай ч холдоогүй юм. Байнга гарнаасаа хөтлөлцөн бүх зүйлсийг хамтдаа хийсээр бүр давран хамт угаалгын өрөө орох гэж тэнэгтсэн шүү. Харихдаа хүртэл хамтдаа байгаа нь баярламаар.

Жунин бүхэл өдөржин сахилгагүйтээд их ядарчээ. Тэр мөриг минь дэрлэн харих замдаа унтсаар явлаа. Түүнийг сэрээхгүйн тулд болгоомжтой нь аргагүй зургаа дараад өөрийнхөө бас Жунины утасны нүүр зураг болгоод сольчихлоо.

Үнэндээ би ч бас ядарчихаж. Бүхэл өдөржин хичээлийн хажуугаар түүнтэй уаахан хүүхэд шиг тоглосон шүү дээ. Хэдхэн минут унтахад зүгээр байлгүй.

Зүүдэндээ хүртэл Жунинтай таарахыг хүсэх юм. Өдөржин хамт байсан хэрнээ дахин дахин шунаж байгаа минь инээд хүргэмээр. Өөрийгөө хэзээ ч ингэтлээ их сэтгэлээр ханлана гэж бодож явсангүй. Би Ким Жунины бүтээл бололтой. Түүний ачаар сийлэгдсэн хамгийн өвөрмөц уран бүтээл нь би.

"Сэрээрэй. Үйлчлүүлэгчээ, одоо буух хэрэгтэй. Эцсийн буудал дээр ирчихсэн."

Танихгүй хоолой сонсогдож, аажим аажмаар оюун ухаан минь эргэж ирлээ. Хэдхэн минут гэсэн ч хэдийнээ хамгийн эцсийн буудал дээр ирчихжээ. Биднийг буухгүй хоцорсонд жолооч ах өөрийн биеээр сэрээж байгаа нь энэ байлаа.

Түүнээс уучлалт хүсэн бөхийгөөд Жуниныг сэрээх гээд сэгсчихэд ах бидний өхөөрдөм байдлыг магтан өмнө нь эхнэртэйгээ ингээд явдаг байснаа хуваалцлаа.

Жунин эргэн тойрноо харан инээд алдсаар "Үнэхээр хол ирчихжээ." гэхэд нь би бугуйн цаг руугаа харан санаа алдан "Энэ сүүлийн автобус байсан. Яаж буцна даа."

Жунин: Нэгэнт энд ирчихсэн юм чинь далай харцгаая.

Тэр гарнаас минь атгаад хаашаа ч юм дагуулж алхаад эхлэв.

Би: Далай гэнээ?

Жунин: Далай үнэртэхгүй байна уу? Сурагч байхдаа энүүгээр их ирдэг байсан юм. Эндхийн эргээс үнэхээр гоё харагддаг шүү.

Би түүнд итгэн толгой дохиод Жунины хөөрөн баясан ярих түүхийг анхааралтай сонсож байлаа.

Түүний хэлснээр далай өргөн бас сайхан харагдаж байсан юм. Бид нүдээ анин уушгиа дүүртэл амьсгаа авцгаана.

Би: Гоё юмаа.

Жунин: Тийм байгаа биз. Би далайн эрэг дээр амьдрахыг хүсдэг. Ирээдүйд эрэг дээр байшин барина.

Би: Сайхан хүсэл байна.

Жунин: Тийм шүү. Өглөө сэрээд хамгийн түрүүнд цэлгэр далайг олж хараад л. Төсөөлөхөд гоё санагдаж байна.

Би: Тийм байна.

Жунин: Чамд иймэрхүү хүсэл бий юу?

Би: Иймэрхүү гэнээ?

Жунин: Тийм газар амьдрана даа гэсэн хүсэл.

Би бодолхийлж байгаад гэнэтхэн инээхэд Жунин гайхсан бололтой асуулаа. Гэсэн ч би инээдээ барьж чадсангүй үргэлжлүүлээд "Чамайг далайн эрэг дээр гэж байхад ямар өөр газар хэлэлтэй нь биш дээ. Хамт амьдрах байж өөр газар хэлвэл тэнэг биш гэж үү?" хэмээн арай ядан хэлэв.

Жунин гарыг минь үнсэн аваад "Нээрээ тийм. Би юугаа асуучихав даа. Тэгэхээр бидний байшин далайн эрэг дээр байрлах нь ээ."

Түүнийг налан далайн зүг ширтсээр: Өнөөдөр дуусдаггүй бол сайхан сан.

Жунин: 24 цаг хэтэрхий цөөхөн юм.

Түүнийг удахгүй явна гэж болоход сэтгэл хөндүүрлэн өөрийн мэдэлгүй нулимс дуслуулж байлаа. Үүнийг минь мэдээгүй мэт дүр үзүүлэх Жунин" Бүр даарчихсан байна шүү дээ. Миний хатан даарч болохгүй ээ." гээд өөрийнхөө хүрмийг надад нөмрүүлээд ямар ч хамаагүй дууг амандаа аялаж байлаа.

Жунины хоолойнд арай тайвширсан би түүний өөдөөс харан суухад Жунин нулимстай нүдэн дээр минь үнсэв. Тэгээд дахиж битгий уйлаарай гэх шиг нөгөө нүдийг минь ч гэсэн үнсэн хайрлалаа.

Үүний дараа бид нэгэн рүүгээ аажмаар ойртсоор нандигнан хааяахан бий болгодог хайрын үнсэлтээ нэгэндээ бэлэглэсэн юм.

"Эхнээр! Сэрээрэй!!"

Жисү эгч чихэн дээр минь чанга гэгч нь орилсноор өглөө эхэллээ. Өчигдөр Жунинтай хамт байсаар үнэхээр орой орж ирсэн болохоор тэр юм уу маш их унтчихжээ.

Би: Цаг хэд болж байна.

Жисү: 12.

Би огло харайн дээш босоод "Намайг яагаад одоо сэрээж байгаа юм бэ!"

Эгч хэнэггүй нь аргагүй эвшээлгэсээр "Сайхан нойр байхад унтуулсан нь зөв. Сэрээсэн учир гэвэл Далгом бид хоёр уйдаад байсан юмаа!" гэх нь тэр.

Би: -_- Би тэгээд та болон нохойг чинь яаж зугаацуулах юм бэ дээ?

Жисү: Харин л дээ. Эгчтэйгээ тогломооргүй байна уу? Алив ээ хөөрхөн Жисүтэй нуугдаж тоглооч! Гуйж байна!

Надтай наалдан нялхраал байх эгчийг цааш түлхсээр явахдаа бэлдэж эхлэв. Намайг хувцсаа өмсөн нүүрээ будах бүхэл хугацаанд толгойдоо орж ирсэн есөн шидийн зүйлсээ шүүхгүйгээр ярих эгчээс сүүлдээ бүр залхан "Өнөөдөр ажилгүй юм уу даа?" гэж асуув.

Жисү: Ажил? Байхгүй шдээ. Жэндүк, чи надтай хамт-

Би: Харь гаригийнхаа найз нартай өнж дөө. Би явлаа!

Сургуулийн зүг яаран явахдаа одоог хүртэл залгаагүй байх Жуниныг яасныг гайхна. Ямар нэг зүйл болсон юм байх даа?

Хамаг хурдаараа гүйсээр багшид юу гэхээ бодож байтал өөр нэгний гүйх дуун сонстлоо. Тэр нэгэн нь Жунин байх бөгөөд үнэхээр их гүйсэн бололтой бүр амьсгаадаж байлаа.

Би: Юу вэ? Одоо ирж байгаа юм уу?

Жунин: Унтчихжээ. Харин чи?

Би: Би ч бас.

Өөрсдийгөө шоолон инээлдэж байх хооронд ус авах гээд түр гарсан байсан багш бидний хажууд ирчихсэн "Өө за! Найзалж байж болноо. Тэгснээ хоёул албаар хоцроно гэнээ!!" гэсээр бидний нэг нэг чихнээс зулгаан авч анги руу оров.

Энэ өдөр, маргааш нь, тэрний дараа өдөр... Бид үргэлж цугтаа байсан. 7 хоног маш хурдацтай өнгөрч хэдэн сар цуглуулсан дурсамжаас илүү нандин зүйлсийг энэ богино хугацаанд хийж амжсан юм. Түүнтэй байсан 7 хоногт би хэзээ ч төсөөлж байгаагүй зүйлсийг мэдэрсэн.

Юмс үргэлж хугацаатай байх юм. Үнэхээр гунигтай. Хэзээ ч тавихгүй гэсэн хөтлөлтөө болиулах цаг нэгэнт ирчихжээ. Яаж ч зөрүүдэлсэн бид шийдчихсэн болохоор эцсийн мөчид тунин өөрчлөгдөж болохгүй гэдгээ сайтар мэдэж байлаа.

Жуниныг гаргаж өгөхөөр цугласан цөөхөн хэдэн найзууд нь түүнд сайн сайхан үгсийг харамгүй зориулж байлаа. Цагийн зүү эргэлдэх тоолонд бид нэгнээсээ секунд холдохгүй тэврэлдэн тэр минь байн байн хацар дээр үнсэн авна.

"Сөүл хотоос Парис хотын чиглэлд нисэх Air-32 онгоц нисэхэд бэлэн болсон тул зорчигчид..."

Хэзээ ч сонсохыг хүсээгүй үгс бүгдийн чихэнд дуулдлаа. Жуниныг дээш босоход найз нөхөд нь түүнийг тэврэн авцгаав. Бүгд ямар нэг зүйлийг ярин инээлдэцгээх ч надад тэдний хоолой сонсогдсонгүй бага багаар холдож байв. Үгүй ээ. Дуу хоолой бус миний бие холдох шиг санагдана.

"Жэнни" хэмээн шивнэх хоолойг сонсоод л юу хийх ёстойгоо гэнэт санан дээш бослоо. Жунины харц тогтворгүй бас түгшсэн байдал биеийг нь бүрхэн авчээ.

Бид үг хэлэлцэхгүй минут хэртэй зогсоцгоосон хойно тэр эхлээд гарнаас минь атган өөртөө ойртуулан биеийг минь татаад чангаар тэврэн авлаа. Тэгээд зөвхөн бидний л ойлгож чадах нандин үгсийг чихэнд минь хэлж байсан юм.

Жунин: Энэ бол хагацал биш. Би заавал эргэж ирнэ. Өдөр болгон залгаж өөрт тохиосон адал явдлаа чамдаа хэлж байна. Биес минь хол орших ч бидний сэтгэл цугтаа хэвээрээ байнаа. Үүнийг битгий мартаарай. Жэнни... Б-Би.... Үнэхээр их...

Тэр уйлах гээд байсан юм. Тийм болохоор түүний яриаг болиулан уруул дээр нь үнслээ. Бидний урт үргэлжилсэн үнсэлтийн дараа толгойгоо нийлүүлэн нэгэн рүүгээ ширтэхэд би "Мэднээ. Би бүгдийг мэднэ." гэж хэлэв.

Жунины нүдэнд хурсан нулимс юу юугүй доош урсах гэж тэмүүлэх бөгөөд дахин нэг удаа явах хэрэгтэйг зарлах дуунаар бид нэгнээсээ холдоцгоов.

Бид зэрэг алхсан юм. Гэхдээ хоёр өөр зүг рүү. Нулимсаа тэвчилгүй хоёул уйлж, бүрсийн харагдах ирээдүй рүү ойртох гэж хичээж байсан юм.

Түүнийг цааш орохыг нь би хүлээн зогсоогүй. Салах ёс хийчихээд гарах гарц руу алхаж эхэлсэн. Хэцүү байсан. Хашгирахыг хүссэн. Түүнийг татан зогсоогоод чангаао тэвэрмээр байна. Гэхдээ...

Би эргэж харахгүй ээ.

•••

6 жилийн дараа~

Тайвшир... Бүх зүйл зүгээр. Чи сайн байсан. Өнгөрсөн бүх хугацаанд хамгийн сайнаараа хичээсэн. Тиймээс үүнийг харамсахгүйгээр хийе. Хэзээ ч мартахгүй байхаар гүйцэтгэе.

Нүдээ анин дотоод оюундаа шивнэсэн үгсээ бодит болгохоор би эргэлзэхгүйгээр урагш ширтлээ.

"Шоуг эхлүүлэх үү? Үзэгчид тэсэн ядан хүлээж байна."

Туслах ийн хэлэхэд би инээн: Эхэлцгээе. Бүх моделиуд бэлэн биз дээ?

"Тэд таны дохиог хүлээж байна."

Би: Тэдэнд эхэл гэж хэл.

Шоуны цаг ирлээ. Олон жил өөрийн хүчээр шүд зуун мэрийж ирсэн анхны шоу минь... Өнгөрсөн дэхь бүтэлгүйтэл, надад нуруугаа харуулсан хүмүүс бүгд өнөөдрийг бүтээлцэхэд тусалжээ.

Энэ бүх хугацаанд би юу юунаас илүү эрх чөлөө гэж юу болохыг мэдэрсэн. Эрх чөлөө үргэлж дотор минь байрладаг. Миний сэтгэлзүй, оюун минь цаашид юугаар ч тусгаарлагдахгүй. Өөртөө би боломжыг өгсөн болохоор юу ч намайг чангаан зогсоож дийлэхгүй.

Далавчаа дэлгэсэн байхад хүн бүр нисэж чаддаг.

Жисү: Алив ээ! Хүүхдүүдээ!! Тулгацгаая!!

Эгчийн хэт хөөрөн дээш босоод чангаар орилох дууг үздэггүй Лиса ярвайсаар "Та согтож болохгүй ээ. Эгчээ, түүнд хэл л дээ." гэж миний зүг шивнэв.

Би: Өнөөдөр бол миний баярбн өдөр. Би юуг ч хорихыг хүсэхгүй байна.

Жисү: Лалиса чи сонссон биз! Эхнэр минь намайг зүгээр өнгөрөөж байна! Хнн! Би ялсан!

Лиса: Юун ялах вэ бас!?

Жисү эгч ямар нэг дууг дуулан эргэн тойрноор бүжээд эхлэв. Лиса дахиад л чихээ таглан "Та согтохоороо дуулж ч чадахаа байчихдаг юм байна."

Жисү: Өнөөдөр шоун дээр яг ийм дуу гарсан. Тэгэхэд моделиуд үнэхээр янзтай харагдсан шүү. Аххх! Тэд ч догь юмаа.

Эгчийн амандаа бувтнан буйдан дээр хэвтэхийг ажин суух Лиса бид хоёр зүгээр л инээмсэглэсэн юм.

Хоёр гартаа баахан хоол барьсаар нааш дөхөх Чэёонд туслахаар Лиса өндийлөө. Чэёон ширээн дээр өөрийн гараар бэлтгэсэн хоолнуудаа тавин "Сайн болсон үгүйг мэдэхгүй ч заавал идээрэй!" хэмээн сандран хэллээ.

Би: Өмнөхөөсөө арай дээрдээ байлгүй дээ. Айлын эхнэр болсон юм байна.

Чэёон яг л хоолоо шалгуулах гэж байгаа дадлагжигч шиг миний амсахыг нүд салгалгүй ажин шүлсээ залгилна.

Лиса: Хооо! Хоол шиг амтагдаж байна!

Жисү: Яа Лалиса! Хуучнаа дурсаад эгчийгээ хооллоод өгөөч.

Лиса: Битгий давраад бай. Өөрөө идээч!

Жисү: Дээш болохоор дэлхий галзуу хурдтай эргээд байнаа... Дээрээс нь ходоодыг минь түрээслэдэг нөхөр хоол нэхээд аймар дуугаргаад байна шүү дээ! ԅ(¯﹃¯ԅ)

Лиса: Ёстой нэг. Та үүрд нялхаараа байх юм шиг ээ.

Лиса Жисү эгчид хоолноос үлээн ам руу нь хийж өгч байлаа. Би тэднийг ажин инээх үед Чэёон "Ямар байна? Амтлагч нь таарсан байна уу?" хэмээн намайг амссан гэж бодсон бололтой асууж гарав.

Би дүүгийнхээ хоолыг зажилсаар: Давгүй шүү. 10 аас 8 оноо өгье.

Чэёон бараг л уйлах дөхөн "Нээрээ юу! Баярлалаа эгчээ!!" гэж дуу алдан надад бөхийсөөр байхад Лиса цаанаас "Ингэхэд бид энд байгаад байх зүгээр үү? Нөхөр чинь хүрж ирээд гайхах вий дээ."

Чэёон: Чанёолд би хэлчихсэн болохоор тэр гайхахгүй ээ. Дахиад өөр зүйл нэмж хийх үү? Та хэд минь цадаж байна уу?

Жисү: Аххх! Чэёон шиг хөөрхөн эхнэртэй болох байсан юм.

Лиса: о.О Таныг согтоох хэрэггүй юм байна.

Би: Битгий хооллож байхад ярьцгаагаад байгаач. Яршигтай гэдэг нь.

Анхны шоугаа дуусгаад нэг байшинд амьдардаг байсан эгч дүүсээс ялгаагүй найз нартайгаа үдшийг зугаатаы өнгөрүүллээ. Бүгд ажил ихтэй байдаг болохоор хааяахан уулздаг ч уулзалт бүхэн яг л хуучных шиг инээд хангинасан, халуун дотно өрнөх юм даа.

Энэ өдрийн төлөө олон шөнө нойргүй хоносон. Ким Жунин... Чи надтай байсан бол бахархах байсан даа.

Шөнийн тэнгэр өөд хараад би инээж байлаа. Чамтай холбогдоогүй удаж дээ. Олон жил өнгөрсөн байна. Гэсэн ч чамайг гэсэн хайр одоог хүртэл зүрхний минь хаа нэгтэйд булгилах юм.

Чи хэдийн алдар нэрт хүрчихсэн. Харин би чиний ардаас чадах чинээгээрээ нэхэж байна. Жунин... Чамайг санаад байх юм.

Түүний тухай бодох болгонд хөл минь өөрийн мэдэлгүй хаа нэгтэй рүү чиглэдэг. Бидний хамтдаа ажилладаг байсан урлан руу... Сургууль тэр жижиг өрөөг яг хэвэнд нь орхисон бас би тэндхийг түрээслэн өдөр бүр ажилладаг. Жуниныг явсан тэр үеийнх шиг. Юу ч өөрчлөгдөөгүй бүх зүйл хэвээрээ байгаа.

Түүнтэй хамт зэрэгцээд алхдаг байсан газраар дурсамжуудаа цээжиндээ дурссаар урагш алхана. Урлагийн үүдэнд ирээд түлхүүрээ хаалганд зоолоо. Гэтэл... Түлхүүрийн хэрэг үгүй аж. Хаалга онгорхой байна. Яаж тэр билээ?

Яаравчлан дотогш гүйн орлоо. Урлан харанхуй байх бөгөөд сарны гэрэл өрөөг бүүдгэр цэнхэр туяагаар чимэж өгчээ. Цаахна зогсох нэгний царайг нь хараагүй ч шуудхан танисан би уйлж эхлэв.

Цонхоор ширтэн зогсож байсан Ким Жунин над руу эргэж харахад итгэж чадахгүй хэвээрээ байсан тул хүчтэйгээр уйлан амаа дарав.

Жунин хөнгөхөн инээсээр над руу ойртож ирэв. Тэр намайг гүйлгэн хараад урт хүрэн үсний үзүүрээс минь барин авч үнэрлэв. Түүний бяцхан энхрийлэл "Сайн сууж байсан уу?" гэх үгийн төлөөлөл мэт.

Жунин намайг тэврэн авав. Тэр тайван хэвээрээ бас тэврэлт нь дулаахан хэвээр.

Жунин нуруугаар минь зөөлхөн цохилон аргадаад "Би чамайг олоод ирлээ. Жэнни... Чи хөөрхөн хэвээрээ байна."

Би: Т-Тэнэг! Яагаад одоо ирж байгаа юм бэ?!

Жунин ч бас уйлж байгаа гэлтэй чичигнэн "З-Зөндөө их санасан. Намайг үнэхээр их уучлаарай!"

Би толгой сэгсчин: Одоо энэ хамаагүй ээ. Зүгээр... Бүх зүйл зүгээр.

Жунин: Тэр үед хэлж чадаагүй үгээ одоо хэлж болох уу?

Би: За. Хэлээч. Би сонсохыг хүсэж байна.

Жунин: Би чамд хайртай. Үнэхээр их.

Инээмсэглэн түүний нүд рүү харахад Жунин "Далайн эрэг дээр хамтдаа өөрсдийн байшингаа босгохыг зөвшөөрөөч?"

Тэр бас би... Хоёул хувиа хичээсэн хүмүүс байсан юм. Гэхдээ бид нэгэндээ хайртай хэвээрээ байлаа. Тиймээс хос шувууд эрх чөлөөгөө бие биенийгээ хэмээн хүлээж авахаар болсон юм.

-
-
-
-
Үүгээр Жэннигийн хэсэг өндөрлөж байнаа Т.Т Таалагдсан гэж найдаж байна. Дараагийн хөөрхөнөөрөө уулзацгаая 😜💜💜💜

Continue Reading

You'll Also Like

84.4K 13.2K 25
-Эмсийн хүрээлэн нээнэ! - Хатан минь юу айлдах нь энэ вэ? -Түүнийг өргөөндөө авч ирж чаддаггүй юм бол түүний очдог газарт би очно.
815 178 15
-عشق همه اش درباره اعتماده. انقدر به طرف مقابل اعتماد پیدا می کنی که با وجود تمام علامت های خطری که دور و برش هست قلبتو دو دستی تقدیم اش می کنی چون م...
37.8K 6.2K 23
Нэгэн хос сэтгэл зүйчид хандана. . . Тэдэнд шийдэж чадахгүй гэр бүлийн асуудал тулгарсан бололтой. . . Гэвч тэд асуудлаа хамт шийдэхийг хүссэнгүй. Ту...
252K 6.1K 52
⎯⎯⎯⎯⎯⎯⎯ જ⁀➴ 𝐅𝐄𝐄𝐋𝐒 𝐋𝐈𝐊𝐄 .ᐟ ❛ & i need you sometimes, we'll be alright. ❜ IN WHICH; kate martin's crush on the basketball photographer is...