👑 Our story 👑 |BLACKPINKxEXO

By whitebearindahouse

104K 10.7K 6.8K

Тэс ондоо хайрын түүхүүд... Дөрвөн удаа! 4 өөр амтыг нэг зохиолоос мэдрэнэ гэдэг содон биш гэж үү? Хагацашгүй... More

💙❤️💛💜
💙1💙 (Life is fun)
💙2💙
💙3💙
💙4💙
💙5💙
💙6💙
💙7💙
💙8💙
💙9💙
💙10💙
💙11💙
💙12💙
❤1❤ (Don't touch)
❤2❤
❤3❤
❤4❤
❤5❤
❤6❤
❤7❤
❤8❤
❤9❤
❤10❤
❤️12❤️
💛1💛 (Dream is impossible)
💛2💛
💛3💛
💛4💛
💛5💛
💛6💛
💛7💛
💛8💛
💛9💛
💛10💛
💛11💛
💛12💛
💜1💜 (I'm so special)
💜2💜
💜3💜
💜4💜
💜5💜
💜6💜
💜7💜
💜8💜
💜9💜
💜10💜
💜11💜
💜12💜
Инээмээр байвал ороод ир. ^^
Инээлгэнэ гэж бодож байгаа. :*
Come back?

❤️11❤️

1.3K 188 88
By whitebearindahouse

Бие минь яг л хийгүй хоосорч буй шаар шиг нуран унаж, сэтгэл минь юу ч үгүй болтлоо эзгүйрэв. Хоолой боогдох шиг хачин мэдрэгдэхэд чангаар орь дуу тавин уйлж эхэллээ.

Энэ үед Жунины гайхшран намайг аргадах гэсэн хүслийг мэдрэх сөхөөгүй хөөрхий Инсог бодон дотоод оюундаа өөрийгөө алахыг хүсэж байсан юм.

Тэр үхчихвэл би амьдрах эрхгүй гэж бодсон. Түүнийг инээж байхыг дахиж харахгүй юм бол өөрийн ирээдүйгээ чөтгөрт зарахдаа баяртай байхаа ойлгосон.

Төсөөлж байгаагүй түүнийг үг дахин дахин бодогдоод Инсо намайг "сайн хүн" хэмээсэнд баярлаж эсвэл гомдож байх шиг хачин мэдрэгдэнэ.

Яагаад... Яагаад би сайн хүн гэж? Яагаад чи үргэлж сайхан сэтгэлтэй гэнэн хэвээрээ л байгаа юм бэ. Чиний бяцхан зүрхийг асар их өвтгөсөн байхад... Намайг тэгж бодсон хэвээрээ гэж үү?

"Жэнни? "

Жунины хоолой одоо л нэг юм хажууд хүрж ирэх шиг болов. Би гэнэт ухаан оров уу гэлтэй дээш босоод "Ж-Жунин... Надад туслаач?" гэж чичигнэсээр хэлэв.

Жунин намайг хажуунаас түшин "Мэдээж би тусланаа. Одоо тайвшраад яах ёстойг минь хэлээч." гэхэд би толгой дохин Крисийн хэлж өгсөн эмнэлгийг санах гэж хичээв.

Жунин: Ким Инсо хаана байгаа вэ?

Эмнэлгийн үүдэн дээр очин сураглахад түүнийг сэхээн амьдруулах тасагт байгааг бидэнд дуулгасан юм. Яаравчлан гүйн очиход Крис байдгаараа айсан байртай нааш цааш холхин намайг л хүлээж байсан гэсэн шиг шуудхан тэврээд авлаа.

Крис энгэрт минь шигдэн жаахан жаал шиг нулимсаа нуулгүй уйлахдаа "Тэр өөрийгөө хороох гэсэн" гэдэг үгсийг дахин давтсаар өөрийгөө ямар их үзэн ядаж байгаагаа хэлнэ. Хэдийгээр би тайвширч Крисийн толгойг илж байсан ч үнэндээ юуг ч хэлж чадаагүй юм.

Учир нь "Бүх зүйл зүгээр болно" гэсэн үгс дэндүү хүнддэх юм шиг. Энэ үгийг би түүнд хэлэх нь бүү хэл өөрөө тэгж бодохгүй байлаа. Инсо өөрийн амьдралаа цэглэхээр зориг шулуудсанд миний нөлөө ямар их билээ дээ...

Хүйтэн коридор цаг минут тутамд улам л жихүүцмээр болж байлаа. Хэдхэн алхмын цаана хүмүүс үхэл амьдралтай тэмцэн амь насныхаа шалгуурт шүүгдэж байхад хүйтэн байх нь аргагүй гэмээр.

Би өөдрөг нэгэн биш ч Инсог биднийг орхиод явахгүй гэдэгт итгэлтэй байсан юм. Саяхныг хүртэл уйлсан Крис одоо мөрийг минь дэрлэн гүн нойрондоо автах бөгөөд харин би Инсог сэргэвэл яах тухайгаа бодно.

Дахиад нилээдгүй хугацаа өнгөрөх үед намайг өөр нэг айдас бүрхээд эхэллээ. Инсо сэргэлээ. Гэтэл тэр өөрт нь амьдралыг дахин авчирсанд баярлахгүй бол яах вэ? Түүнийг эмнэлэгт хүргэж ирсэн Крисийг үзэн ядаж, сэргэхийг нь хүлээж байсан намайг дахиад үзэн ядвал... Тэр үед яах хэрэгтэй вэ?

"Чиний тэвдсэн төрх намайг ч бас эвгүйрхэх шиг болж байна шүү."

Бодлыг минь таслан орж ирсэн Жунины зүг харахад тэр өөдөөс минь хөнгөхөн инээмсэглээд зогсож байлаа.

Би: Жунин. Чамайг харьчихсан гэж бодсон.

Жунин: Тэнэгхэн минь дээ. Би яаж явах билээ.

Би: Яагаад үгүй гэж?

Жунин: Миний бие яг одоо чамд санаа зовсондоо байж ядан байна шүү дээ. Жэнни. Чи их тухгүй харагдаж байна. 5 минут ч болтугай гарч агаар амьсгалсан нь зөв.

Тэр миний хариуг сонсолгүйгээр өөрийн дураар гарнаас татахад би гараа татан аваад "Эмчийн юу гэхийг сонсохоос нааш би хаашаа ч хөдлөхгүй ээ."

Жунин: Гуйж байна шүү дээ. Чи энэ маягаараа бачимдаад өөрийнхөө биеийг муутгачихна.

Би хальт инээд алдаад: Тэр нь дээр. Инсо тэнд тэмцэж байхад би агаар амьсгалаад явж байх ёстой гэж үү!?

Жунины өөдөөс чанга орилох үедээ би өөрийгөө хянаж чадаагүй юм. Жунин надад уурлаагүй. Тэр зүгээр л өөрийнхөө бодлыг хэлсэн байх.

Жунин: Жэнни, чи дэндүү хувиа хичээгээд байна гэж бодож үзсэн үү?

Би: Юу гэнээ?

Жунин: Чи өвдчихвөл би яах юм бэ. Өөрийгөө үл тоох бүртээ яагаад чамайг гэсэн миний хайрыг бас бодолцдоггүй юм?

Би: Би хэзээ...

"Явчихаад ир дээ. Би эндээ байж байх болохоор." гэх Крис нэгэнт унтахаа байн дээш өндийгөөд ингэж хэллээ. Магадгүй тэр эхнээсээ л сэрүүн байсан биз. Зүгээр л унтаж байгаа дүр үзүүлвэл түүнд амар байсан байх.

Намайг санаа алдаад дээш босоход Жунин түрүүлэн хаа нэгтэй рүү алхаж байв.

Түүний хажууд гэм хийсэн охин шиг гар хуруугаа оролдон доош харан сууна. Миний эвгүй бөгөөд өөртөө итгэлгүй байдлыг мэдсэн Жунин санаашраад гарнаас минь атгалаа.

Дулаахан гар... Хэцүү үед үргэлж тайвшруулж өгдөг түүний ид шидтэй зэвсэг. Үүнд би дуртай.

Жунин: Дотор чинь бачимдаад хэцүү байна уу?

Би: Тийм. Намайг Инсогын тухай бодлууд, миний хийсэн нүгэл бүр тамлаж байна.

Жунин: Нүгэл гэнээ?

Би: Үнэнийг хэлье. Яг одоо... Бүгдийг ярьсны минь дараа надтай хэвээрээ үлдэх эсэх сонголтыг чамд үлдээе.

Жунин хэсэг чимээгүй байснаа "Тэгж тохиръё" гэлээ. Түүний энэ үгэнд бага зэрэг гайхширав. Магадгүй Жуниныг "Чи хэн ч байсан би чамайг хэзээ ч орхихгүй" хэмээн хэлээсэй гэж хүсэж байсан байх.

Нүдээ аниад ярьж эхэллээ. Өөрийнхөө өнгөрснийг ярьж эхлэх үед түүний нүд рүү харах зориг надад байгаагүй юм.

Жунинд би юуг ч нуулгүй үнэнийг ярьсан. Бага нас минь ганцаардмал байсныг, ээжийгээ үхээсэй гэж хүсдэгээ, амьдрал надад утга учиргүй тухай, дунд сургуульдаа харь оронд хэрхэн ад үзэгдсэнээ гээд л... Бүгдийг нэгд нэгэнгүй тоочсон юм. Үүний дараагаар түүнд Солонгост буцаж ирээд Инсотай найзалсан түүхээ ярьж эхлэв. Энэ үедээ би яагаад ч юм нүүр дүүрэн инээмсэглээд тухайн үеийн бяцхан Жэннигийн аз жаргалыг дахин мэдрэх шиг боллоо.

Бидний нөхөрлөлийг сэвтүүлэхэд гар бие оролцсон ээжийнхээ түүхийг ярьж, хэрхэн сургууль даяараа Инсог ядуу хэмээн шоолж байсныг хэллээ. Тэр үед Жунин зүгээр л урагш ширтэн ямар нэг бодолд дарагдсан байв.

Үүний дараа Кристэй уулздаг болж Инсод муухай сэтгэгдэл төрүүлэхүйц үйл явдлыг хийснээ хэлэв. Буруу замаар орсон тухайгаа бас хэлсэн. Архи ууж, тамхи татахдаа огт харамсдаггүй байсан тэнэг өөрийгөө түүнд ил болгон хэллээ.

Үүний дараа Жунины хувирлыг хүлээн түүн рүү ширтэхэд саяхныг хүртэл өөр тийш харж байсан тэр над руу харж эхлэв.

Тэгээд түүний хэлсэн үг намайг уйлуулж орхисон юм.

"Чи буруугүй юм байна шүү дээ."

Зүгээр л уйлчихсан миний төрхийг үзсэн Жунин хацрыг минь илэн аваад намайг дурлуулсан тогтуун харцаараа аргадан "Инсо ч бас тэгж бодсон байх. Тэгээд л тэр чамайг сайн хүн гэсэн бодлоо үгүй хийгээгүй өнөөг хүрсэн биш гэж үү? Түүнийг гомдоосон хоёр түүх бүрт чи дангаараа нөлөөлөөгүй гэдгээс гадна бүхэл хугацаанд чи Инсог гэсэн хайраа үгүй хийгээгүй байна. Чи харамссан. Энэ чинь л зөв. Энэ бүгд чиний буруу биш ээ. Магад хэний ч буруу биш." хэмээн хэлнэ.

Олон жил надтай хамт явсан бул хар чулууг Жунин хэдхэн үгсээрээ жижиг жижиг хэсэг болтол нь арилгасан юм. Тайвшран уужуу байдлаар нэг сайн амьсгаа авахад Жунин намайг тэврээд авлаа. Бүх л гомдлоо тайлаад өөрийгөө буруугүй гэж үзэх ёстой ч би тэгээгүй. Уйлсны учир гэвэл түүнийг тайван хүлээж авсанд баярласан хэрэг.

Би: Гэхдээ... Чиний буруу.

Жунин: Чи өөрийгөө уучилж чадахгүй гэж үү?

Би: Энэ асуудал цор ганц би өөрийгөө уучлах тухай биш. Чиний хэлдгээр 2 асуудал миний ээж, Крис хоёртой холбоотой. Гэхдээ... 3 дахь асуудал цор ганц миний муу бодлоос болсон юм.

Жунины нүд томрон "Өөр түүх байгаа юм уу?" гэлээ. Нуух хэрэг алга. Нуучихвал би хэзээ ч өөрийгөө дийлэхгүй. Тэр намайг үзэн ядсан ч би харамсахгүй ээ.

Үл ялиг мишээсээр Жунины тэврэлтээс салан "Тиймээ. Өөр нэг түүх бий." гэж хэлэв.

-

Одоогоос 4 жилийн өмнө~

Итгэл гэдэг зүйл их хачин. Нэг итгэчихвэл тэр хүндээ бүхнээ зориулсан ч чи огт айхгүй. Харин тэр их итгэлийг нь алдвал яаж ч хичээгээд дахиж итгэж чаддаггүй.

Магадгүй надад л хачин санагддаг байсан байх. Юу хийснээ мэдсээр байж хөөрхий Инсогоос өөртөө итгэхийг шаарддаг байсан. Яг л тэнэг хүн шиг...

Эдгээр тэнэг бодлоо Инсог гэсэн хайр хэмээн тодотгодог байлаа. Яаж ч зовоосон түүнийг эргээд ирнэ гэж бодсон. Тэр эргэж ирээд инээгээд өмнөх шигээ надад итгэх учиртай. Учир нь би түүнийг алдахыг хүсээгүй. Утгагүй байгаа биз?

Би бүрмөсөн Крисээс харьцаагаа таслаж түүнтэй огт хамааралгүй байсан гэдгээ Инсод ойлгуулах гэж хичээж байв. Гэсэн ч Инсо өдөр бүр надаас зайлсхийж ойртох тусам улам бүр хол очихыг хүсдэг байлаа.

Тэр намайг өөдгүй нэгэн гэсэн бодолдоо бүрэн дүүрэн автчихсан. Хэдий үнэн байж болох ч гэлээ түүнд тэгж бодогдохыг яагаад ч юм хүсээгүй.

Юуг хийвэл Инсогын хувьд эргээд чухал нэгэн нь болох вэ?

Энэ бодол намайг галзууруулж байна. Өдөр бүр түүний дэргэд байхыг хичээвч огт болохгүй юм.

Спорт өдөрлөг өндөрлөхийн алдад ойрын зайн уралдаанд оролцож байсан Инсо бэртчихсэн юм. Хажуу талд гүйж байсан охины хөлөнд тээгэлдэн унажээ. Түүний өвдгөн дээр том шалбархай үүсэж юу хийхээ мэдэхгүй харан зогсох олон Инсог айлгахаас өөр нэмэргүй.

Тэдний дундуур орон баатарлаг нэгэн шиг Инсог үүрээд эмчийн өрөө лүү би гүйсэн. Тийм ч их хүчгүй хэрнээ Инсод тусламж хэрэгтэйг ойлгосон даруйд турьхан бие минь цэнэглэгдэх шиг болж билээ.

Түүнээс их зүйл хүлээгээгүй ч над руу харахгүйгээр "Би өөрөө дөнгөчих байсан юм." гэж хэлэхэд надад хичнээн муухай мэдрэгдсэн гэж санана. Яагаад ч юм... Би өөрийн ухаанаа алдсан.

Үүний дараа би түүнтэй ойртох гэж хичээхээ больж жинхэнэ утгаараа өөдгүй н*вш шиг зан гаргаж эхэлсэн юм. Тэгээд урт удаан өвөл үргэлжилж Инсог найзаа гэж бодохоо болихоор шийдсэн юм.

Өвөл дэндүү удаан байсан сан. Хүйтэн шуурга дэлхийд биш миний сэтгэлд шуурдаг байлаа. Нэг үгээр би эргээд маш их ганцаардалтай өрөвдөлтэй нэгэн болчихсон.

Хаврыг нэхэж байсан ч харамсалтай нь дахиж хавар ирээгүй юм...

20 нас хүрдэг жил буюу тэр жилийн хавар төрсөн өдрийн үдэшлэгийг минь сүр дуулиантай тэмдэглэнэ гэж ээж өөрөө шийдвэр гаргасан юм. Энэ далимаар Инсотай эвлэрэх гэсэн нууцхан бодол надад төрсөн тул тийм ч дургүйцсэнгүй зөвшөөрөв.

Хулчгар бас тэнэг би өөрийн биеэр түүнд урилга өгч чадсангүй. Инсогын шүүгээнд нууцаар үлдээсэн урилгыг тэр хэрхэн хүлээн авахыг сэмхэн холоос ажиглан зогсож байхад бяцхан догдлол намайг хүрээлж байв.

Урилга хараад инээх болов уу? Эсвэл сандраад эргүүлээд хийх байх даа? гэх зэрэг олон бодолд дарагдан зогссоор байхад Инсо огт эргэлзсэнгүй урилгыг олон хэсэг болгон ууртайгаар урчихсан юм.

Энэ үед түүнийг надад дахин ирэхгүй гэдгийг бүрэн ойлгосон. Урилга урсанд биш, тэр зүйл яг л бидний нөхөрлөл шиг салан унаж билээ.

Инсод би гомдоогүй ээ. Гомдох эрхгүй гэдгээ мэдэж байсан болохоор. Хэнээс болж ийм байдалд хүрлээ дээ. Түүнийг би ойлгож байна.

Сургуулийн олон хүүхдээр дүүрсэн хуурамч инээдээр цэнэгжсэн олны сонирхолгүй үдэшлэг. Төрсөн өдөр минь байхад намайг баярлуулах зүйл огт үгүй. Хаа нэгтэй рүү ширтэн суугаад хуурамч хүмүүсийг хурдан зайлахыг хүлээнэ.

"Хонгор минь. Жаахан ч болтугай инээмсэглэ л дээ. Чи минь инээхээрээ хамгийн үзэсгэлэнтэй нь биш гэж үү?"

Надтай дотно мэт царайлан ийн хэлэх ээжийг хараад дотор минь үймэрч түүнээс холдож байвал хаашаа ч явсан хамаагүй гэх бодол намайг эзэмдэв.

Ээжийн энхрийлэлээс зугтан гэрийнхээ тагтан дээр гарлаа. Нам гүн өвлийн нэгэн оройд хүйт даасан моддын салхинд исгэрэх шуугиан дуулдана. Нүдээ анин тайвширч зогсохдоо амар амгаланд минь халдах өөр нэгэн дууг олж сонслоо.

Ямар нэг хачин чимээ. Өмнө нь мэдэрч байгаагүй тийм цочирдом чимээнүүд...

Би: Доор хэн байна!? Доор юу болоод байнаа!!?

Миний орилоноос болж тагтны доор цуглаж байсан хүмүүс тарчих шиг боллоо. Хэн нэгний ганцаар хэвтэх зураглал бүүдийн тийм ч тод харагдсангүй.

Хөл минь хэн гэдэг нь танигдахгүй хөөрхийлөлтэй нэгэн рүү хамаг хурдаараа тэмүүлнэ. Гүйн очоод харахад Инсо хагас ухаангүй байдалтай хүйтэн газарт хэвтэж байлаа.

Энэ үед би мэдсэн. Өөрийгөө ямар тэнэг, хэр анзааргагүй гэдгээ. Инсог ядуу айлын хүүхэд гэдэг мэдэгдсэнээс хойш сургуулийнхан түүнийг дээрэлхдэг байсан юм билээ. Түүнийг шоолохоо больсныг анзаараад бүх зүйл зүгээр болчихжээ гэж бодсон минь тэнэглэл байсан. Бүхий л хугацаанд Инсо өөрийн зовлонгоо нууж ирсэн юмсанж.

Инсогын хажуунаас түшин ид дундаа өрнөх үдэшлэгийг сүйрүүлэх гэсэн шиг сүртэй нь аргагүй орж ирээд бүгдийг дуугаа хураан айтал нь хэргийн эздийг хайн ориллоо.

Үнэхээр аймар төрхөөс минь эмээсэн хулчгарууд дуугаа хураан чимээгүйхэн үдэшлэгийг орхино.

Хэргийн эздийг олж чадаагүйдээ уурлан байхад ээж Инсог таниад түүнийг хөөж эхэллээ. Юу юугүй ээжийн өөдөөс сөрөх гэхэд Инсо мөрнөөс минь чангахан базан болиулахдаа "Ээжийнхээ өөдөөс үг хэлж болдоггүй юм шүү дээ" гэж шивнээд өөрийн хүслээр гарч одов.

-

Бүхнийг ойлгосон болохоор тэмцэхээр шийдсэн юм. Түүнийг харанхуй нүхэнд орхилгүй гараа сунган татна гэж өөртөө амласан.

Сайнгүй харагдах Инсо дээр гүйн очоод "Яах гэж сургууль дээр ирсэн юм бэ? Чөлөө аваад хэд хоног амрахгүй дээ."

Инсо над руу нэг хараад дараа нь санаа алдан "Ким Жэнни, танд хамаагүй л баймаар юм" гээд хөндий маягаар хэллээ.

Би: Би лав тэгж бодохгүй байна.

Инсо намайг тоолгүйгээр зайгаа барин яваад өглөө. Гэхдээ би бууж өгөлгүй түүний хажууд байсаар ирсэн. Дахиж түүнийг хэн нэгэн өвтгөх боломжыг олгоогүй. Бас хэрэгтэн ч надад олдсонгүй явсаар.

Инсогын бие дээрх хөхрөлтүүд бүдгэрсээр шарх аньсан гэж хэлж болно. Миний хичээл зүтгэл бага багаар үр дүнгээ өгсөөр Инсо надад дахин итгэж эхэлжээ. Ямар нэг зүйл болвол надад бүгдийг нуулгүй хэлэхээ амалсан. Бас би түүний зовлонг үүрэлцэх найз нь байна гэдгээ байнга хэлдэг байлаа.

Хоног өнгөрөх тусам бид хуучин шигээ болж байгаа юм шиг санагддаг байлаа. Гэхдээ... Миний хувьд л тийм байсныг мэдсэн.

Юу ч болсон хэлнэ гэсэн түүний үг... Ор үндэсгүй худал байсан юм. Түүний гарны далд хэсэгт орших хөхрөлт нүдэнд минь тусахад би юу юугүй уйлчих дөхөж билээ.

Бүх зүйл зүгээр эсэхийг лавлахад тэр надад итгэж чадалгүй "зүгээр" хэмээн хариулсан.

Гэхдээ... Хүн гэдэг амьтан хичнээн зовж байсан юу ч болоогүй юм шиг дүр үзүүлж чаддаг авъяастай байдгыг би хожим ухаарсан юм.

Өөдгүй санагдсан. Би бүх сэтгэлээ алган дээрээ тавиад түүнд зориулах гээд байхад тэр огт хүлээж аваагүй.

Миний уур хүрсэн. Үзэн ядсан... Тэгээд л тэр их сэтгэлээ өөрийн гараар няцалж орхисон биз.

Инсог дээрэлхдэг, өвтгөдөг байсан охидыг хэн болохыг мэдсэн. Тэр охид надад долигонож найз мэт дүр үзүүлдэг байдаг л арчаагүй хүмүүс байлаа.

Албаар тэдэнтэй нийлж хэдэн өдөр явахдаа Инсогын айсан царайг харан түүнийг яах бол гэдгийг хүлээсэн. Гэсэн ч тэр надад гомдож байна гэж хүрж ирэх нь бүү хэл намайг яг л ийм хүн гэсэн шиг тоогоогүй нь улам шарыг минь малтаж орхив.

Тэдгээр охид цуглан Инсогын сул дорой байдлын тухай ярилцаж байв. Тэдний хажууд ирэхэд бүгд дуугаа хураан миний зүг айсан байртайгаар ширтэнэ.

Би: Та хэд байжээ.

"Ж-Жэнни! Биднийг уучлаарай!"

"Бид болих гэж байсан юмаа!"

"Үнэндээ тийм ч их өвтгөж үзээгүй шүү. Зүгээр л..."

Тэдний өчүүхэн тайлбар инээдийг минь хүргэн "Та нарт ямар ашигтай гэж түүн шиш өчүүхэн нэгнийг өвтгөдөг юм бэ?"

"Нээрээ тийм юм байна."

"Бид дахиж тэгэхгүй ээ!"

Би инээд алдсаар: Надад хамаагү шүү дээ. Тэр миний хуучин найз. Одоогийн найз нар минь та нар. Үүнд буруу зүйл юу байна? Хүчтэй нь хүчгүйгээ ноёлдог нь байгалийн жам биш гэж үү?

Энэ үгийг хэлэхдээ би галзуурсан байсан. Дотроос минь гомдлын уур хилэн намайг идэж байлаа.

Тэр орой сургууль хэдийн тарсан байх үед ойролцоох гудманд цугласан хэсэг охид өөр нэгэн охины үснээс зулгаан элдэв бусаар харааж байсан юм. Тэднийг нууцаар даган энэ хүртэл ирсэн ч шуудхан л Инсотай уулзана гэж санасангүй.

Нилээд удаан зогссоны дараа нуугдахаа байн тэдний хажууд ирэн зогсов. Үс нь сэгсийж хацартаа хэд хэд алгадуулсан Инсо намайг олж хараад ямар нэг шалтгаанаар уйлчихлаа.

Магадгүй түүнийг аварна гэж найдсан биз.

Би: Та нар болхи юмаа. Арай хол очиж наад бузрын үйлээ хийж болохгүй юу?

Инсогын нулимс зогсонги болж тэр итгэж ядахгүй харцаар над руу ширтэнэ.

Би: Багш нарт харагдахгүй газар оч. Би юуг ч хэлэхгүй болохоор.

Охид дуугаа хураахад тэдний нэг нь "Алсан ч надад хамаагүй болохоор хол очиж зугаац гэж багйаа хэрэг үү?" гэхэд би Инсо руу ширтсээр "Үгүй ээ. Надад итгээгүй хүн надаар хайрлуулах эрхгүй гэсэн үг."

Тэдэнд нуруугаа харуулан явах гэвэл Инсогын цөхөрсөн хоолой дуулдаж ардаас нь охидын нэгийнх нь "Энэ муу чинь!" гэж хараах дуулдав.

Эргэж харвал охидын гарнаас мултарсан Инсо доош сөгдсөн байртайгаар "Жэнни... Миний буруу? Намайг уучлаарай." гэлээ.

"Муу арчаагүй амьтан! Яаж биднийг үл тоож---"

Охид руу ширүүн хараад "Эндээс явцгаа. Амаа хамхиад үүрд алга бол. Үгүй гэвэл насаар чинт шоронд хатаах чадал надад бий шүү."

Охид сүүлээ хавчин зугтав. Энэ үед Инсо дээш босон зогслоо.

Би: Юунд уучлалт гуйсан юм.

Инсогын нүднээс нулимс урсан: Би дахиж тэгэхгүй ээ. А-Амлаж байна?

Би: Юуг?

Инсо: Бид... Н-Найзууд биз дээ?

Би инээд алдан: Найзууд гэж үү... Найзууд нэгэндээ итгэдэг биз дээ?

Инсо гэнэтхэн дэлбэрэх шахам уурлан гараа чанга атгаж байгаад "БИ ЧАМАЙГ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА!!!" хэмээн байдаг чадлаараа орилсон юм.

Би: Ойлгомжтой. Намайг үзэн яддаг болохоор намайг үл тоодог байх нь.

Инсо: Яагаад надад ингэж хандаж байгаа юм бэ?

Би: Харин чи... Тэр амлалт чиний хувьд юу байсан юм? Би биднийг илүү дээр байж чадна гэж бодсон. Гэтэл чм надаас бүхнийг нуусан. Ингэснээс үхсэн юм шиг үүрд амьдралаас минь алга болчихвол---

Инсо: Тиймээ. Болж байна. Би үхээд өгье. Би үхчихвэл болох юм байна.

Тэр ингэж хэлээд хажуугаар минь зөрөн явах гэв. Инсог татан зогсоогоод "Тэгж хэлэх гээгүй юм. Бид зүгээр л ойлголцохгүй байна шүү дээ."

Инсогын харц урьд өмнөх гэнэн цайлган, цоглог охиных шиг биш өш хонзонгоор дүүрсэн өөр нэгнийх шиг харагдаж байлаа.

Инсо: Миний хувтд хангалттай. Би үхчих болохоор одоо хамаагүй. Угаасаа энэ амьдрал намайг залхааж байна.

Гарыг минь хүчтэй түлхээд хаашаа ч юм яваад Инсо дахиж ирээгүй. Түүнийг сураглан асуусан боловч амжилт олоогүй. Хэдэн долоо хоногын дараа түүнийг үхсэн хэмээн ангийн багш зарлаж, би гэдэг хүн өөрийн нүгэлдээ ороогдон өөрийгөө үзэн ядаж эхэлсэн юм.

___

Түүх өндөрлөхөд намайг гэсэн Жунины хайр ч бас өндөрлөв.
Би тэгж бодсон юм. Урам хугарсан харц Жунинд тодорно.

Би: Чи хэлж байсан даа. Ээжтэй чинь би их адилхан гээд. Үнэндээ тийм биш байгаа биз. Би ийм л хүн. Би бол мөс... Чи намайг хайлуулсан ч хүйтэн жавар дайрахад ус эргээд л хөлдөнө. Хэзээ чиний сэтгэлийг үгүй хийхээ хэлж мэдэхгүй юм. Намайг уучлаарай...

Түүнд ярих боломжыг өгөлгүйгээр орхин одлоо. Ингэхдээ гаран дахь бөгжөө сууж байсан сандал дээрээ хөнгөхөн гэгч нь үлдээсэн юм.

Ийм зүйл болно гэдгийг гадарладаг байсан ч ийм хурдан айлчилна гэж даанч санасангүй.

Би гомдоллохгүй ээ. Хорвоо дээр сайн охид өчнөөн бий. Тийм байтал над шиг цэвдэг нэгэн Жунинд хэрэггүй. Тэр бол өөрийн гэсэн бахархалтай, үзэл бодолтой нэгэн. Түүнийг нь няцаах хорт хавдар болохыг хүсэхгүй байна.

Буцаад эмнэлэг рүү ороход ганц Крис биш нилээд хэдэн хүн ирчихсэн байлаа. Инсогын ээж намайг харсан даруйдаа таниж түүний царай уур хилэнгээр асав.

Намайг нүдлэн үзэн ядан орилох бөгөөд Крис тэр эгчийг болиулах гэж ятгаж эхлэхэд би зүгээр гэдгээ хэлээд түүний өгч байгаа өвдөлтийг зөв зүйл гэж бодлоо.

"Хөөрхий охин минь!! Чамаас болж амьдрах хүсэлгүй болсон!! Энэ хэд дэхь удаагийнх билээ дээ! Бурхан түүнийг аваад явах дөхлөө!!! Чи хариуцлага хүлээх юм уу!!!"

Доош харан зогсохоос өөр хийх зүйл үгүй. Инсогын өнгөрсөн үнэхээр хэцүү байсан. Үүнд би хамгийн их нөлөөтэй. Түүнийг олон удаа шархлуулсан шүү дээ. Тийм сэтгэлээр яахан ирээдүйг гэгээлгээр төсөөлөх билээ. Сэтгэл гутралд нэрвэгдэж олон удаа амиа хороох тухай бодно гэдэг... Би мангас шиг юм.

Эмнэлгээс нэг мэдэхнээ гарчихсан хаашаа ч юм алхлана. Хүйтэн гудманд суугаад өвдөгөө тэврэхдээ олон шалтгаантайгаар өөрийгөө үзэн ядах хорсолдоо уйлж эхэллээ. Инсо. Жунин. Та хоёрыг харахаас ч айж байна. Над шиг хүн... Амьд байгаа нь гутамшиг бололтой.

"Гараа өгөөч хадагтай."

Удаан хунацааны дараа чилсэн биений минь өвдөлтийг мэдсэн юм шиг ирж таарсан Жисү эгчийн хоолой дуулдлаа. Түүн рүү харах үед эгч чанга гэгч нь инээгээд "Миний үзэсгэлэнтэй гүнж. Яагаад энд байгаа юм бэ?"

Би: Эгчээ... Ж-Жисү эгчээ...

Тэр доош явган суусныхаа дараа над руу бүлтгэнэн хараад "Миний хөөрхөнөө яасан юм бэ?" гээд намайг тэврэн авахад би түүнийг тэврэн жаахан хүүхэд шиг уйлж эхлэв.

Би: Б-Би муу хүн. Надад зүрх сэтгэл байхгүй. Надтай байвал зовох болно. Би нүгэл үйлдсэн. Өөрийгөө... Өршөөж чадахгүй!

Миний утгагүй үгс нулимстай холилдоод эгчид ойлгогдохгүй байсан биз. Гэсэн ч эгч намайг тэвэрсэн чигтээ "Хүн болгонд өөрийн гэсэн түүх байдаг юм. Сайхан муухай хоёр түүх бий. Муухай түүх нь өнгөрсөнд болсон байж болох ч сайхан түүхээ одоо бичих ёстой. Тиймээс битгий уйл. Май, энэ гүзээлзгэнэтэй сүү. Өөртөө авсан ч чамд өгч байна! Сайн охин болоод дахиж уйлж болохгүй шүү. За юу? "

Тэр орой эгч намайг гудманд ганцаараа шаналан суухад олоод, чихэрлэг амттай сүүг өгснийхөө дараа жаахан хүүхэд шиг чанга гэгч нь хөтлөөд гэр лүү явж билээ. Эгчийн өгсөн тэр ер бусын сүү тун амттай байсан санагдана. Түүний инээд, урам зориг, хайр байгаагүй бол тэр өдөр ямар галзуу зүйл хийх байснаа би өөрөө ч мэдэхгүй юм.

Эгчид тэврүүлээд би гүн гэгч унтсан юм. Жилийн өмнө ч бас намайг ингэж аргадаж байсан. Жисү эгч бүгдийг өөрийн сайхан сэтгэлээр зөөлрүүлж чаддаг гайхалтай хүн юм. Үнэхээр мундаг бас үнэхээр атаархмаар.

-

Крис: Уучлаарай.

Урдах кофеноосоо балгалаад чанга инээн "Галзуу амьтан бэ?!" гэхэд Крис доош харсаар "Би Инсог сайн харж хандаж чадсангүй. Түүнийг үхэх хүсэлтэйг мэдэж байсан. Тэгээд өдөр бүр түүн дээр очиж түүний аймшигтай бодлыг үгүй болгохын тулд хичээсэн. Гэхдээ... Санаснаас минь хэцүү зүйл байж."

Би: Тэр амьд. Энэ л чухал.

Крис: Удахгүй эмнэлгээс гарна гэсэн. Чи ядаж нэг удаа түүн дээр очихгүй юм уу?

Би: Түүнийг намайг харахыг хүсэж байгаа гэж бодохгүй юм.

Крис: Инсо надад бүгдийг хэлсэн. Өмнө нь чиний хэлснээс ч илүү дэлгэрэнгүйгээр.

Би: Түүнийг үхсэн гэж сургуулийнханд хэлэх шийдвэр гаргахад хүргэсэн хүнийг намайг гээд үү? Бүгд үнэн шүү.

Крис: Тэр биш ээ, тэнэг минь!

Би: Эхх? Тэгээд юу юм.

Крис: Тэр ээжээс чинь мөнгө авч байсан юм байна лээ.

Гайхширсан төрхийг минь харсан Крис санаа алдан "Үнэндээ Инсо ч бас тийм цэвэр ариун хүн биш. Сонин байгаа биз? Тэр өөрийн зовлонг ашиглаад мөнгө авч үхсэн дүр үзүүлсэн. Тэр мөнгөөрөө дуртай хамтлагийнхаа тоглолтыг үзэж бас бус зүйлд ашигласан юм гэнэ лээ."

Би: Крис. Хачин наргиан хийхээ больж үз. Үнэхээр цагаа олохгүй юм.

Крис: Наргиан? Догь залуус наргиан хийдэггүй юм.

Тэр дээш босон хар элгэн малгайгаа өмсөхийнхөө хажуугаар "Нээрээ тэр амьд байгаадаа баяртай байгаа. Инсогын сэтгэл санаа дээрдсэн. Тэр бэлэн болсон үедээ чамтай уулзана гэж байна лээ." хэмээн хэллээ.

Үг дуугарч чадахгүй байсан надад Крис "Одоо уйтгарлан суухаа болихгүй юм уу? Залуу нас хэтэрхий богино шүү дээ. Тийм биш гэж үү?" гэсээр кафег орхин явлаа.

Түүний ардаас "галзуу амьтан"
гэж шивнэсээр үлдэхдээ яагаад ч юм би инээмсэглэж байлаа.

Хэцүү гэж бодож ирсэн зүйлс үнэндээ их амархан юм. Итгэх, уучлах, хайрлах... Та хүсвэл амьдрал хялбархан байх боломжтой. Өөртөө саад тавиад байгаа болохоор бүх юмс ярвигтай санагддаг.

Энэ өдөр сэтгэл тэнүүн бас бие хөнгөн санагдана. Доторх ачаа хэдийн үгүй болчихсон болохоор тэр биз.

Гэхдээ сургууль дээр ирээд ганцаардлыг мэдрэх юм. Жунин хаашаа ч юм явчихсан түүний урлан эзгүй байдаг. Энэ маягаар хэдэн долоо хоног өнгөрчихөж. Миний бодлоор бид салчихсан ч түүнийг гэсэн шунал одоог хүртэл байсаар байна.

Багшаас илүү түлхүүр авчихсан болохоор хүссэн үедээ бидний жаргалтай гэсэн өдөр хоног бүрээ өнгөрөөсөн жижиг урлангийн өрөөндөө орж болдог. Хаашаа ч харсан дурсамжууд ил болохоор энэ газарт би хайртай байдаг юм.

Хэсэг ажиллаж байгаад ядаргаагаа тайлахаар хичээн түр хугацаагаар унтах гэж үзлээ. Жунины дэрлэдэг байсан дэрийг тэврээд нүдээ аниад хэвтэв.

Зүүдэндээ би Жунинд илүүлээд хэвтэж байлаа. Жунин намайг унтахыг харан зөөлхөн инээгээд л. Дэндүү жаргалтай зүүд юм.

Нүдээ нээн харахад урланд харанхуй даачихсан байх бөгөөд хэдийн үд өнгөрчихжээ. Дэндүү их унтсанаа ойлгон өөрийгөө зэмлээд маргааш илүү их ажиллахаа анхааруулав.

Урлангийн өрөөгөө цоожлон зогсоход хэн нэгний хөлийн чимээ ойртох шиг сонсогдоно. Удсанчгүй тэр миний хажууханд ирчихсэн зогсож байлаа.

Би: Жунин...?

Жунин: Сэрчихсэн юм уу? Би хучих юм хайж байгаад ирлээ. Гэхдээ олсонгүй ээ. Ххэ!

Түүний инээдийг сонсоод би шуудхан л тэврээд авлаа. Жунин ч бас намайг зөрүүлэн тэврэх үед би өөрийгөө хянаж чадсангүй уйлчихав.

Жунин: Юу болсон бэ? Битгий уйл л даа. Мм?

Би: Т-Тэнэг амьтан! Чамайг намайг хаяад явчихсан гэж бодсон!!

Жунин: Уучлаарай. Гэхдээ тэнэгхэн минь дээ. Хаан эзэн хэзээ хатнаа байхгүйд жаргалтай байж чадах юм.

Би: Тэнэг над дээр эргээд ирж байгаад баярлалаа!

Жунин инээсээр намайг өөр лүүгээ харуулаад гаранд минь бөгжөө зүүж өгөв.

Жунин: Энэ бөгж чиний гаранд байхдаа л гялтганадаг. Тиймээс дахиж хэзээ ч битгий тайлаарай.

Би: Мэдээж.

Жунин: Тэр өдөр чи үнэхээр аймар байсан шүү. Би анх удаа л тийм аймар эмэгтэйг харсан. Өөрийнхөө бодлыг шууд хэлээд бөгжөө тайлаад явахад чинь ямар их айсан гээч!

Би инээд алдсаар "Намайг үзэн ядна гэж бодсон юм."

Жунин: Би ч бас сайн хүн биш шүү дээ. Алдааг нь ойлгож байж хосууд болдог. Тиймээс дахиж тийм зүйл болохгүй. Хэзээ ч.

Би: Тиймээ. Чиний зөв. Би үнэхээр түргэн шийдвэр гаргасан байна.

Жунин: Муу мангар.

Түүнийг намайг өхөөрдөн дуудсан ч нэг бодол толгойноос гарсангүй би нухацтай царайлан "Яагаад одоо л ирж байгаа юм бэ?" гэж асуулаа.

Жунины инээд арилан тэр санаа алдаад "Юу болсныг би тухтай ярьж өгье. Үүнээс өмнө оройн хоол идэцгээх үү? Өлсөж байгаа биз дээ."

-

Жунин: Ахх! Хатантайгаа хамт хооллоогүй удсан байна шүү. Нэмж юм захиалах уу? Ахаасаа санаа зоволтгүй бүгдийг нь хэл!

Би: Тийм зүйл байхгүй ээ. Одоо юу хэлэх гээд байгааг чинь сонсмоор байна.

Жунин хэлэхэд бэлэн биш байгаа юм шиг. Ярианы сэдвийг өөрчлөөд аль болох өөр зүйлд сатааруулах гэж хичээнэ.

Энэ маягаар явсаар намайг хүргэж өгөх цаг болсон байв. Жуниныг салах ёс хийгээд явах гэхэд нь цамцных нь хоолойноос татаж зогсоогоод "Хөөе залуу. Өөрөө нэг зүйл мартаад байгаа юм биш үү?" гэлээ.

Жунин шүлсээ залгилан: Юу?

Би: Хэлэх юм байгаа л юмсан. Намайг тэнэг гэж бодоо юу?

Жунин чанга дуугаар инээснээ "Нээрээ тийм л дээ. Анхнаасаа л хэрэггүй хэлнэ гэж хэллээ Т.Т"

Бид ойролцоох модон сандал дээр суусан хойно түүнээс харцаа салгахгүй ширтсээр яг л байцаалт авж байгаа нэгэн шиг "Тэгэхээр багш чамайг хаачсан тухай хэлэхгүй байсан. Тэгээд бүр надад ч хэлэхгүйгээр өөрөө хаана, яах гэж, ямар учираас байж байгаад ирдэг билээ?"

Жунин: Бурхан минь. Чиний харц намайг галзууруулах нь ээ!

Би: Галзуурах? Зүгээр хэлээдэх л дээ!!

Жунин: Чи галзуурмаар догшин хэрнээ дур булаам харцтай юмаа.

Би: Ким Жунин. Одоо тоглох цаг мөн гэж үү?

Жунин: Тиймээ. Намайг уучлаарай.

Тэр инээд алдсаар удалгүй дуугаа хураан тэнгэр өөд ширтлээ. Тэгээд маш хачин байраар "Өнгөрсөн өдрүүдэд би Парист байсан юм." гэх нь тэр.

Би: Парис?

Жунин: Парисийн алдартай агентлаг намайг сонирхсон. Тэгээд тэд надад ажлын санал тавьсан. Жэнни... Би удахгүй Парис явах гэж байгаа.

Түүний хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн үгс... Намайг гуниглуулсан юм. Гайхалтай хайрын түүхэд төгсгөл бий. Яг л үүн шиг. Төгсгөл ийм байдаг бололтой.

-
-
-
-
Дахиад нэг хэсэг... ТvT Удаасанд уучлаарай 🙇‍♀️ Байнга л удаах юм даа. Цагаа зохицуулах их хэцүү юм 😭

Continue Reading

You'll Also Like

2.4K 207 37
Terlahir kembali di dunia Zongman yang berbahaya. Xia Chuanyou baru berusia tujuh belas tahun dan mengetahui bahwa dia telah berubah menjadi gadis pe...
81.2K 7K 41
"Зүгээр л...намайг энэ муу залуугаас нуугаад өг, гуйя" "За тэгвэл о-" түүнийг үгээ таслахын хажуугаар бид хаалга тасхийн хаагдах дууг сонслоо.
815 178 15
-عشق همه اش درباره اعتماده. انقدر به طرف مقابل اعتماد پیدا می کنی که با وجود تمام علامت های خطری که دور و برش هست قلبتو دو دستی تقدیم اش می کنی چون م...
425K 12.1K 50
Bree Rogers is moving to a new city. With severe social anxiety, she isn't too happy about this development, but she's not one to complain. Toby (Tub...