👑 Our story 👑 |BLACKPINKxEXO

By whitebearindahouse

104K 10.7K 6.8K

Тэс ондоо хайрын түүхүүд... Дөрвөн удаа! 4 өөр амтыг нэг зохиолоос мэдрэнэ гэдэг содон биш гэж үү? Хагацашгүй... More

💙❤️💛💜
💙1💙 (Life is fun)
💙2💙
💙3💙
💙4💙
💙5💙
💙6💙
💙7💙
💙8💙
💙9💙
💙10💙
💙11💙
💙12💙
❤1❤ (Don't touch)
❤2❤
❤3❤
❤4❤
❤5❤
❤6❤
❤7❤
❤8❤
❤9❤
❤️11❤️
❤️12❤️
💛1💛 (Dream is impossible)
💛2💛
💛3💛
💛4💛
💛5💛
💛6💛
💛7💛
💛8💛
💛9💛
💛10💛
💛11💛
💛12💛
💜1💜 (I'm so special)
💜2💜
💜3💜
💜4💜
💜5💜
💜6💜
💜7💜
💜8💜
💜9💜
💜10💜
💜11💜
💜12💜
Инээмээр байвал ороод ир. ^^
Инээлгэнэ гэж бодож байгаа. :*
Come back?

❤10❤

1.6K 170 88
By whitebearindahouse

Би над шиг байхаа больж байгаагаа мэдэрч байна. Маш удаанаар хувьсах бие хүн минь буруу луу биш зөв рүү тэмүүлэх боллоо.

Өмнө нь хамаагүй мэт амьдарсаар ирж... Тэдгээр хий хоосон өнгөөрөөсөн аз жаргалгүй өдрүүд хайран юм.

Өөртөө дэндүү итгэлтэй байсан юмсан. Би хамгийн шилдэг нь гэдэгт, би хичээвэл бүгд болно гэж. Гэхдээ үгүй юм байна. Энэ хэрхэвч муу зүйл биш. Магадгүй... Хэн нэгнээс суралцах боломж гарч ирнэ гэдэг гайхалтай зүйл бололтой. Надаас илүү хүн байна гэж бодох нь зугаатай юм.

Ялангуяа тэр нэгэн гайхалтай хүн үргэлж хажууд минь байх үед. Хар буруу санаагүй зүгээр л хажууд байхдаа гялтганадаг залуу. Энэ бол Ким Жунин. Миний үлгэр дуурайлал авдаг хүн, зүрхний минь чандад ургасан цэцэгсийн бал бурам билээ, тэр.

Жунин хааяахан над руу харан айлгүйтэн инээж байлаа. Тэр үед нь би догдолж байсан ч аль болох юу ч болоогүй юм шиг царайлна. Зугаатай байна.

Жунин: Ядарч байна уу?

Би: Үгүй ээ. Харин чи?

Жунин: Үнэндээ бол тийм. Чи минь үнэхээр мундаг эмэгтэй юм.

Жунин ингэж хэлээд инээмсэглэхдээ үсийг минь илж байв. Түүнд эрхлэн суухдаа гайхамшиг тохиосон өдөр түүний өгсөн бяцхан бэлгэнд хүрж байв. Жижигхэн бөгж... Асар их хайраар бүрдсэн бөгж. Тэр минь надад зориулж өөрөө хийсэн юм.

Би: Жунинаа, бид илүү их ажиллах хэрэгтэй.

Жунин: Мэднээ. Уучлаарай.

Би: Юунд вэ?

Жунин: Чамаар үргэлж туслуулдагт.

Тэрний тогтвортой харц нь нааш чиглээд ийн хэлэх үед би өөрийн мэдэлгүй Жуниныг зөөлөн цохиод "Дахиж битгий ингэж хэлээрэй. Бид чинь хамтрагчид?"

Түүний амнаас сонсохыг хүсдэггүй юм. Жунин мэдэхгүй байх. Түүнтэй хамт ажиллаж эхэлснээс үзэл бодол минь хэр их өөрчлөгдсөн болохыг. Хэнбугайг ч өөрөөсөө илүүд гаргадаггүй, өөрийгөө хатан гэж өргөмжилдөг байсан Жэнниг тэр үгүй хийхэд тусалж байгаа шүү дээ. Тийм байтал... Уучлал гуйх нь тэнэг зүйл.

Жунин гэнэтхэн чанга инээн: Хамтрагч гэнэ шүү.

Түүний үг хачин санагдсан тул "Эхх?" гээд ярвайхад Жунин надтай ойртон духан дээр минь зөөлхөн үнсээд "Миний эмэгтэй юм байж" гэж шивнэв.

Аиш! Энэ залуу өөрийгөө ичимхий гэж ам нээх бүртээ хэлдэг байж яахаараа хийж байгаа үйлдлүүд нь ийм байдаг байна?

Өөрийнхөө мэнчийтлээ улайсан царайг хараад гайхах шиг. Жунины үйлдэлд догдлон, өөрийнхөө байдлыг нуухаар угаалгын өрөө зүглэсэн ч... Хэн бэ? Ямар их инээмсэглэл вэ. Энэ би гэж үү? Нүүрэнд минь ийм тод инээд бий болж болдог хэрэг үү.

Энэ өдөр толины тусгалд өөрийгөө таниагүй юм. Баяртай байсан болохоор тэр байх. Хэзээ сүүлд үнэн сэтгэлээсээ байснаа санахгүй нь.

-

Эцэст нь шоуны цаг ирлээ. Удаан хугацаанд бэлдсэн Жунин бид хоёрын ид шидээ толилуулах цаг. Олон хүн цугларсныг үзээд амьсгаагаа дарж ч чадахгүй болтолоо сандрах Жуниныг хараад би чимээгүйхэн гараа явуулан түүнийг хөтөлчихөв.

Жунин нүдээрээ инээн: Би айгаагүй ээ.

Би: Мэднээ.

Жунины харц өөрчлөгдөн одоогын нөхцөлд би биш, тэр л намайг тайвшруулаад байна уу гэлтэй гарыг минь атгаж байв.

Жунин: Бид гайхалтай зүйлийг бий болгосон. Үүнийг хүмүүс анзаарж л таарна. Үр дүн сайн гарнаа.

Би: Мундаг. Би ч бас тэгж бодож байна.

Гэрэл унтрав. Хойшилсон шоуг дахин товлосон байтал ийм их хүн ирсэн нь Жунинд хэр их хүн найддагын илрэл. Түүнийг минь хэр гайхалтай гэдгийг энэ үдэш л батлан харуулна.

2 цаг үргэлжилсэн шоуны төгсгөл ирж нижигнэсэн алга ташилтын бүүвэйнд Жунин бид хоёр хөтлөлцсөн чигтээ тайзан дээр гарцгаав. Биднийг танилцуулан нэрийг минь хүмүүст сондор мэт дуулган, бид ч бахархалтай нь аргагүй инээж байв.

Алдаж боломгүй цаг хугацаа юм. Би энд үүрд гацмаар байна.

"Эгчээ! Жэнни эгчээ!"

Бүх загвараа танилцуулаад дууссан хойно зочидтой ярилцан зогсоход хаа нэгтэйгээс чанга чимээ ойртож байв. Арай үгүй байлгүй гэж бодон шүлсээ залгилсаар чанга чимээний зүг харахад манай гурав гэгээн дүрээрээ малийчихсан зогсож байлаа.

Жисү: Эёо! Хонгор мээнь!!

Лиса: Таныг дуудаад байхад бүр ширлээд өөр тийшээ хараад л байх юмаа.

Чэёон: Бид ирлээ эгчээ! ^^

Би: -_- Та гурав...

Миний тааламжгүй царайг үзсэн тэд нэгэн зэрэг дуугаа хураацгаав. Яаснаа мэдэхгүй байх шив. Тэнэгүүд!

Би бүгдийг нь чирэн хүн багатай орчин луу аваачив. Шоу болж байгаа газрын том тагтан дээр гарсан хойно Жисү эгч гараа татаж аван хошуугаа унжуулаад "Эхнэр минь, чамд би хангалтгүй юм гэж үү?" хэмээх утгагүй зүйлийг хэллээ.

Лиса: Яасан бэ эгчээ? Та биднийг ирсэнд арай дургүйлхэж байгаа хэрэг үү?

Лисаг ийн хэлэхэд Чэёон шүлсээ залгилан хариултыг минь хүлээх бол Жисү эгч гараа хавсраад амжив.

Би: Тэр биш ээ. Би та гурвыг угаасаа урьсан биз дээ. Энэ асуудал биш.

Жисү, Чэёон, Лиса: Тэгээд юу нь буруу гэж!?

Тэднийг нүдээрээ дээш доош гүйлгэсээр санаа алдах би "Та гурав гэрийнхээ хувцастай ирчихээ юу? Яагаад арга хэмжээнд зориулж ядаж цэцэгтэй ноосон өмдөөгүй солиогүй юм бэ Т.Т"

Жисү: О.О Нээрээ тийм байна! Мартчихаж!

Лиса: Аишш! Үүнээс болж энэ хүртэл чирэгдсэн байх нь. Бүр айж байлаа шүү.

Чэёон: Биднийг уучлаарай...

Лиса: Энэ гэхдээ Жисү эгчийн буруу!

Хэдийнээ миний хэлснийг мартаад цаг агаар хэрхэн хурдацтай дулаарч байгааг ярьж байсан Жисү эгч өөрийнхөө нэрийг сонсоод цочис хийн "What! Лалиса муу золиг дахиад л над руу хэргээ чихэж байна!"

Лиса: Эгч та хоолны нэвтрүүлгээ хойшлуулчихсан бол бидэнд бэлдэх цаг хангалттай гарах ч байсан юм билүү.

Чэёон: Н-Нөгөө...

Жисү: За зүгээр байгаарай. Та муу хоёр нялх дуртай нь аргагүй шүлсээ гойжуулаад зэрэгцэж суугаад үзэх чинь билээ!

Лиса: Тэр бол-

Би: За дуугүй дуугүй.

Тэдний амыг гараараа даран яршигтай маргааныг нь өндөрлүүлэв.

Энэ үед тагтан дээр санаандгүй гарч ирсэн Жунин намайг олж хараад "Өө Жэнни! Энд байсан юм уу?" гэж дуу алдав.

Жисү: Үүхүү! Энэ амьтан чинь хэн бэ? гэсээр Жунин луу гэтэх үед Лиса түүнийг болиулан "Та аймар байна. Больж үз" гэв.

Чэёон: С-Сайн байна уу!

Лиса: Паста дандаа сандрах юмаа. Ёстой нэг.

Тэдний байдлыг ажисаар байх Жунин бөхийн "Өөрийгөө албан ёсоор танилцуулъя. Намайг Ким Жунин гэдэг. Кай гэж дуудаж байгаарай." гэх найрсаг танилцуулгыг үзсэн манай гурав учрыг ойлгохгүй таг хөлдүү царайлсаар байв.

Яах ч аргагүй юм шив.

Би: Миний найз залуу байгаа юм. Битгий тасалдчихсан бичлэг шиг гацаад бай!

Тэд шоконд орсон аятай 10-аад секунд дуугүй зогссоноо нэгэн зэрэг "Найз залуу!?" гэж орилолдов.

Жунин: Тиймээ. Таатай байна!

Жуниныг бахархалтайгаар гарнаас минь атгах мөчид би хайртай. Тэр үнэхээр гайхалтай. Дахиад л түүнд дуралчих шиг боллоо.

Жуниныг багш дуудах үед тэр манай гуравт бөхийн дараа дахин уулзахыг ерөөгөөд дотогш гүйгээд орчихов.

Мэдээж дүрэм ёсоор түүний бие холдов уу үгүй юу Лиса Жисү эгч хоёр намайг сугадан аваад элдвийг шалгаана. Харин Чэёонд хэлэх зориг байхгүй тул тэр дэмий нүдээ анивчиж байлаа.

Лиса: Та үнэхээр амжуулах юмаа.

Жисү: Эхнэр минь! Чи намайг төгс хуурчээ! Би гэж хүн цаашдаа ганц бие гозон толгой үүрд явах юм гэж үү!?

Лиса: Эгчээ, үерхэж удаагүй ч гэлээ хэлэх хэрэгтэй шдээ.

Би: Үнэндээ бараг 14 хонож байна.

Тэд нэгэн зэрэг "Юу!!!" гэж чарлахад би чихээ таглан "Заавал хэлэх албатай юм уу? Шоу дуусчихсан. Эртхэн харьцгаа даа."

-

Насан туршид мартагдхааргүй дурсамж болох гайхам өндөр амжилтыг хэзээ ч ганцаараа гүйцэлдүүлдэггүй. Үүний жишгээр Жунин шоунд оролцсон ажилчид, модель, багш нарыг бүгдийг нь дайлахаар болсон юм.

Ирээдүйд зарцуулна гэж хадгалж ирсэн мөнгөнөөсөө авч байгаа болохоор тийм тансаг газарт дайлж чадахгүй нь ойлгомжтой. Гэсэн ч ийм зүйлд сэтгэлээсээ хандах Жуниныг ажихдаа түүний зөв хүмүүжлийг биширсэн сэтгэлээ барьж ядна.

Саянаас хойш над руу илт хандраад байсан эрэгтэй миний хажууд сууж байсан багш бид хоёрын дундуур шахан суугаад, сөжү аягалсан хундагыг надад өгөх гэв. Тэр хэдийн согтсон болохоор хэл ам нь эвлэхгүй арай ядан "Уучих! Сонбэгээ хүндлээд бүгдийг нь нэг амьсгаагаар!" гэж дуу алдав.

Яршигтай ч гэлээ согтуу хүн хэлсэн үгийг ойлгодоггүй болохоор дуугүй сөжүг нь уучихав. Тэгтэл тэр хүн надад дахиад нэгийг хийж өгөөд бүр давран хайрын хундага хийхийг хүслээ.

"Яасан бэ? Надтай хайрын хундага хийчих л дээ! Бүгдээрээ хүсэж байгаа биз дээ? Намайг дагаад хэлээрэй! Жэнни! Жэнни!"

Талархлын үдшийг өөрийнхөө хий дэмий зугаацалд дагуулах тэр хүн ганцаараа орилон багш, модел нар харин хачин харцгаана. Энэ үед түрүүнээс хойш дуугүй суусан Жунин хүрч ирээд аль болох эелдгээр "Сонбэ, ганцаараа орилох чинь хүмүүсийг тавгүйтүүлнэ шүү дээ"

"Юу!? Чи муу н*вш жилийн хамгийн эрэлттэй оюутан болсондоо их зан суучихаа юу!"

Би: Энэ муу чинь!

Намайг уурандаа босох гэхэд Жунин болиулан "Хайрын хундага гэсэн байхаа. Надтай түүнийгээ хийчих? Заавал түүнтэй байх албагүй биз дээ" гээд сөжү аягалахад согтуу толгой бантан "Жэнни ерөөсөө угаагүй шдээ! Түүнд л өгнө" гэж бууж өгөхгүй зөрүүдлэв.

Жунин: Түүний оронд би уучихъя. Түүнийг биш намайг шах.

-

Би: Архи сайн даах юмаа.

Саянаас хойш дуугүй алхах Жунинд ийн хэлвэл тэр "Цаашдаа хэн нэгэн чамайг зовоогоод байвал шууд надад хэлж бай."

Би: Хэлээгүй байсан ч болох юм биш үү?

Жунин ууртайгаар над руу харахад би "Хэлэхгүй байхад олоод ирдэг. Чи тэгнэ биз дээ? Уриагүй байхад надад туслана. Тийм ээ?"

Жунин: Ёстой нэг.

Би: Гэхдээ байнаа. Ямар сайн архи даадаг юм бэ? Саяны галзуу амьтан чамд хэдэн хундагыг өгөв өө.

Жунин: Архи бол аргаа барсан хүмүүсийн сонгодог сонголт байхад ууя гээд зовхооргүй амархан зүйл. Гагцхүү чи согтохгүй гэж бодож, архины муу талыг сайтар мэддэг байхад л болчихно.

Би: Өүү! Тийм байсан юм уу?

Жунин инээд алдан: Том ажлийн ард гарчихлаа. Тэгэхээр маргаашнаас бид эрх чөлөөтэй болох нь ээ!

Би: Гэхдээ бид маргаашнаас хамт ажиллаж болохгүй юм байна. Би чиний урланд дахиж очихгүй юм гэж үү?

Намайг хошуугаа цорвойлгон хэлэхэд Жунин "Хэн тэгж байна. Хамтрагч байхаа больсон ч найз охин минь хэвээр биз дээ? Тэгээд ч чиний гарт миний өгсөн бөгж байсан цагт бид өдөр бүр уулзаж байна" хэмээн итгэлтэйгээр хэлэв.

Жунинтай хамт яагаан байшин руу зорих хугацаа гайхмаар хурдан өнгөрдөг. Хайртай хүнтэйгээ хамт байгаа болохоор, дахиад жаахан л гэж тэмүүлэх тусам зөрдөг цаг хугацаа дэндүү өөрийнхөөрөө юм.

Жунин: Тэгвэл...

Тэр гарнаас минь тавих гэж яаарсангүй, харин ч эсэргээрээ атгалтаа чангална.

Би: 5 минут. Чамд надтай байх дахиад 5 минутыг л өгье.

Жунин: Чи үнэхээр хатуу самар юмаа Т.Т

Би: Аливээ! Цаг явсаар л байна шүү.

Жунин гэнэтхэн сандран "Тийм үү! Тэгвэл ойрт!" гэхэдээ бараг хашгарчихав.

Би: о.О Тэгж яах юм?

Жунин: Ю-Юу яах гэж!

Би: Ойртуулж яах гээд байгаа юм бэ?

Жунин: З-Зүгээр... Хэлснээр минь хий л дээ!

Би нүдээ онийлгон: Ямар сэжигтэй байнаа? Үгүй ээ. Айчихлаа!

Түүнээр тоглон хэлэхэд Жунин атгасан гараар минь дөрөөлөн өөр лүүгээ татаад огцом гэгч нь үнсээд авах нь тэр. Өмнө нь хацар дээрээ, духан дээрээ олон удаа үнсүүлж байсан. Нэг ч удаа урууландаа түүнийг ойртуулаагүй. Үгүй ээ. Хэнийг ч ойртуулж үзээгүй.

Заримдаа ичимхий, заримдаа хэний ч гүйцэлдүүлж чадахгүй зүйлийг эмээлгүй хийдэг... Энэ жинхэнэ Жунин юм уу?

Түүний итгэлтэйгээр үнссэн богино үнсэлт намайг биш Жуниныг ичээсэн байлаа. Тэр шуудхан хойш эргэн "Б-Баяртай! Өглөө ирж явъя! Надад машин байхгүй ч дулаахан энгэртээ наагаад эсэн мэнд явуулах болноо!!"

Тэр над руу эргэж ч харж яадахгүй тийм ихээр ичсэн хэрнээ эдгээрийг хэлээд амжсан. Түүний цааш алхахыг ширтэн зогссоор байх би хөнгөхөн мишээсээр "Тэнэг" гэж бувтнав.

"Би мэдрэмжтэй байгаа биз!"

Би: Лиса. Урдаас минь холдооч дээ.

Зурагт үзэж байхад Лисагын том бие дэлгэцийг гэнэт халхлаад ирсэн.

Лиса: Та хар л даа! Юуны магад гээд дарчихсан юм. Та хоёрыг үерхдэг гэдгийг мэдээгүй байсан байж ийм гоё зураг дарчихсан. Хар л даа эгчээ! Гоё байгаа биз дээ!?

Нүүрэн дээр тулган харуулах бидний тайзан дээр байхад авагдсан зургийг харсан даруйдаа "Би тэнэг гарчихаж" гээд дөэш босов.

Лиса: Үүе л дээ! Та авахгүй юм уу?

Би өрөө лүүгээ алхсаар "Үгүй ээ. Тэртээ тэргүй бидэнд өчнөөн зураг байгаа."

Жэнниг дээш гарсан хойно гат тогооноос том уут дүүрэн попкорн дамжилсаар ирэх Жисү Чэёон хоёр Лисад хандан нэгэн зэрэг Жэнниг сурав. Энэ үед Лиса буйдан налан суугаад санаа алдан "Эгч надад их хатуу байх юмаа." гэлээ.

Чэёон яг л энэ зовлонг сайтар ойлгож байгаа хүн шигээр Лисагын гарнаас атган нүд рүү нь харсаар "Чамд ганцхан биш ээ" гэхэд Жисү хангинатал инээд алдаад "Азгүй бацаанууд! Миний эхнэр надад хичнээн сайн ханддаг гэж санана."

Лиса, Чэёон: Харин ч эсэргээрээ. Тэр таныг үзэн яддаг байх.

Жисү: О.О Тийм үү?

Лиса: Мэдээж.

Жисү: Гэхдээ тэр надад өглөө болгон хамгийн эхэнд шарсан өндгөө өгдөг!

Лиса: Тэр өндөг нь хамгийн эхэнд шарагдаад хөрчихсөн, тосон дор удчихсан байдаг юм эгчээ.

Жисү: Өө маая гооод!! Би яг уйлах нь ээ Т.Т

Чэёон: Ямартайч эгчийг хэзээ бидэнд үнэн сэтгэлээ нээхийг мэдмээр байна.

Лисагын утсанд ирэх зурвас Жэннигээс байлаа.

"Саяны зургаа явуулчих. Хэрэг болохгүй ч байж л байг" гэх үгсийг уншаад Лиса нүүрэндээ мишээл тодруулсаар "Миний бодлоор тэр бидэнтэй сэтгэлээсээ харьцдаг. Зүгээр л сайн илэрхийлж чаддаггүй байх."

-

Гоё гарчээ. Бид гоё гарсан байна.

Лисагын явуулсан зураг руу удаан гэгч нь ширтэв. Үнэндээ зургийг харсан даруйдаа баярлан цовхичмоор байсан. Гэхдээ эвгүй санагдаад байсан болохоор зурвасаар л авахыг хүссэнээ хэлж чадлаа.

Жунин луу шуудхан бидний гайхалтай зургийг илгээхэд түүнээс дорхноо хариу ирэв.

"Чи хөөрхөн байна ❤"

Түүний зурвасанд хөөрөн догдолсоор юу гэж хариулахаа бодон бодсоор, бараг 100 удаа арилгаж дахин бичсэний эцэст "Мэднээ" гэсэн тэнэг зүйлийг бичээд явуулчихлаа.

Илүү сайн найз охин баймаар байх юм. Гэтэл дандаа л утгагүй зүйл хийчихнэ. Би ч үнэхээр тэнэг юм даа!

"Түрүүн гайхсан биз дээ... Гэнэтхэн үнссэнд уучлаарай."

"Зүгээр."

"Уурлаагүй юм уу?"

"Үгүй ээ."

"Ашгүй дээ. Маргааш уулзацгаая ❤"

Тэр их зүрх явуулах юмаа. Харин би түүн рүү нэг удаа явуулж үзсэн билүү?

Зүрх явуулна гэж бат шийдээд догдолсоор арай ядан илгээх товчин дээр дарах гэсээр байтал Жунин түрүүлээд чатнаасаа гарчихав. Өөртөө бөөн урам хугарсан ч, түүнийг ядарснаасаа болоод түрүүлээд унтах гэж байна гэж бодоод зүгээр л инээмсэглэв.

Өрөөг минь гэрэлтүүлэх сар луу хараад би шивнэлээ. Бидний хайрыг үүрд мөнх байгаасай гэж...

-

Чимээгүй боловч догдлом. Бидний болзоо тийм байдаг.

Бусад шиг кино үзсэнгүй зэрэгцэн суугаад ном уншдаг юм бид. Энэ нь хамаагүй хөгжилтэй. Сүүлд уншсан номныхоо гайхалтай хэсгүүдийг нэгэндээ ярьж өгөхөд ямар гоё байдаг гэж санана.

Жунин: Энэ номыг хичнээн уншсан ч огт уйдахгүй юмаа.

Тэр номын сангаас гарч явахдаа тун сэтгэл хангалуун байдлаар хэлэв.

Би: Харин тийм.

Жунин: Ингэхэд дараачийн болзоон дээрээ юу хийхийг хүсэж байна?

Би бодолд орон: Хмм. Хамтдаа бялуу хийцгээх үү?

Жунин: Бялуу? Би сайн биш шд.

Би: Би ч бас.

Жунин: Тэгээд яагаад?

Би: Зүгээрээ. Чамтай хамт байвал би бүгдийг хийж чадах юм шиг санагддаг юм. Өөрсдөдөө итгээд үзэцгээе?

Жунин гарнаас минь атгахдаа "Ухаантай шүү манай хөөрхөнөө. Ойлголоо. Хоёулаа хамтдаа боломжгүй зүйлийг ч хамтраад төгс хийцгээе."

Амалсан ёсоороо бид бялуу хийцгээх ажилдаа оров. Жунины гэрт нам гүм бас амттан хийхэд тохиромжтой орчин хангалттай бүрдсэн байлаа. Түүний гэрт анх удаа ирж үзэж байгаа ч түүний үнэр хаа сайгүй шингэсэн газарт байх надад гоё санагдана.

Би: Чи хэзээнээс ганцаараа амьдардаг болсон юм бэ?

Жунин хөргөгчнөөсөө элдэв материалыг гаргаж байхдаа "Харин л дээ. Олон жил өнгөрсөн байна" гэж хариулав.

Би: Олон жил гэхээр ахлах сургуульд байхаасаа хойш уу?

Жунин: Тийм байх.

Би: Чи ганцаарддаг байсан уу?

Жунин инээд алдан "Үгүй ээ"

Түүний хариултанд гайхаад байхад Жунин хуучин дурсамжуудаа бодон мишээсээр "Чи Лухан ахыг санаж байна уу?" гэлээ.

Би: Тиймээ. Нөгөө жаахан царайтай хөгшин ах.

Жунин: Тэр хүн надад хань болдог байсан юм. Ганцаараа байдаг надад үргэлж тусалж, өдөр бүр оройн хоолоор дайлдаг байсан. Тэр манай хөрш ах байхгүй юу.

Би: Тийм байх нь. Дараа түүнтэй дахиад таарвал талархах хэрэгтэй юм байна.

Жунин: Тиймээ. Тэр миний хувьд чухал хүн. Гэхдээ... Тэр Нами эгчтэй уулздаг болсоныг мэдэх үед надад үнэхээр хачин сэтгэгдэл төрсөн. Ахыг би хүндэлж, хайрладаг ч гэлээ түүнийг дотроо хааяахан үзэн ядах болсон.

Ойлгомжтой. Жунин Нами гээчид олон жил сайн байсан. Тэр үед хэцүү санагдсан биз.

Жунин: Өө! Би юу ярих нь энэ вэ! Энэ талаар ярихаа зогсооцгооё. Бүгд өнгөрсөн зүйл шүү дээ.

Би: Заримдаа өнгөрсөн зүйлс одоо үед ч амьдарсаар байх үе бий.

Жунин: Юу?

Өөрийнхөө өнгөрснөө гэнэт санан өөрийн мэдэлгүй ам нээчихсэн. Жунины санаа зовсон царайг өөрийн инээдээрээ аргалан "Дэмий ярьж байнаа! Одоо гол зүйлээ хийцгээе!" гээд түүн дээр очлоо.

Эцэстээ дахиад л хулчгар зан үйлдчихлээ. Жунинд би өөрийн өнгөрснөө магад хэзээ ч ярьж дөнгөхгүй байх.

Хэдийн бэлэн болсон бидний хайраар бий болсон амтат бялуу. Анх удаа хийж байгаа ч дэндүү сайн гүйцэтгэсэн болохоор хүрэхээс ч эмээн ширтээд зогсож байв. Тэр мөчид Жунин хүрэхэд ч хайран нандин бялууны кремнээс нялгадан аваад хамран дээр минь нааж орхив.

Үнэндээ би уурлах байлаа. Түүнээс өөр хүн ингэсэн бол шүү дээ. Гэхдээ Жунины сахилгагүй төрхөнд хайр хүрэн хүрж чаддаггүй мөнөөх бялуунаасаа кремийг аван зөрүүлэн нялах гээд Жунины ардаас хөөж эхэллээ.

Хэзээнээс гэдгийг яг тодорхой мэдэхгүй ч Ким Жэнни гэж нэгэнт байхаа больсон байлаа. Хуучны би өөрчлөгдсөөр, хорвоогын хамгийн жаргалтай нэгэн болсон юм.

Жунинтай байх хором мөчүүд үнэ цэнэтэй, түүнээс ирж буй бүх хайр сэтгэлийг минь толботуулах нэг ч тохиолдол гарсангүй. Бидний харилцаа өдөр бүрээр улам ойртсоор, Жунины халамж ч илүү ихээр өсөж байв. Түүний хажууд байхдаа би эрх жаахан охин болох дуртай. Харцаараа дохиход л тэр хэлүүлэлтгүй ойлгоод дулаахан тэврэлтээрээ намайг тэвэрч авдаг байлаа.

Жунин: Өнөөдөр хамтдаа очих газар байна.

Би: Хаана юм бэ?

Жунин ширээн дээр гараараа тулан миний зүг тогтуун харсаар "Чи очоод ойлгоноо" гэхээс өөр үг огт хэлсэнгүй.

Тэр дорвитой үгээр илэрхийлээгүй байтал л миний бие түүнд ийм ихээр итгэж байх гэж. Жунин хэлсэн байвал бусад огт хамаагүй мэт авирлан, түүгээр нүд хийж амьдрахыг хүснэ.

Жунины сэтгэл шиг тогтуун салхи үсийг минь нааш цааш сэвэлзүүлэн тоглох бөгөөд зорьж ирсэн газрыг нь шуудхан ойлгосон болохоор ягигүй сандралд автаад байлаа. Жунин тэр үед хөнгөхөн инээгээд дотогшоо оров.

Жунин: Ааваа. Хүү нь ирлээ.

Жунины аавын чандрын өмнө зэрэгцэн зогссоор байхад Жунин намайг танилцуулах гэсэн шиг гарнаас минь атгаад "Энэ хүн бол миний найз бүсгүй. Ааваа, та хэлдэг байсан шүү дээ. Ээж шигээ хүнтэй уулзаарай гэж. Олон жил түүн шиг хүнийг бодсон ч би олж чадсаан. Түүнийг Ким Жэнни гэдэг."

Би: У-Уулзсандаа таатай байна!

Тэнэг хүн шиг шилэн хоргоны зүг бөхийхөд Жунин намайг шоолон "Өөрөөрөө л бай. Тэгвэл аавд чи таалагдана" гэлээ.

Би: Би гараад байж байх уу? Чамд ярих зүйл байгаа байлгүй дээ.

Жунин баглаа цэцгээ дотор байршуулаад "Үгүй ээ. Байхгүй юм байна. Өнөөдөр чамайг танилцуулах гэж л ирсэн юм." гээд аавдаа нэг бөхийсөөр намайг дагуулан гадагш гарлаа.

Сөүл буцах зам яагаад ч юм хол, яагаад ч юм сэтгэл хөндүүрлэм байв. Бид нэг ч үг солиогүйгээс гадна Жунины гунигтай харц түүнийг аавдаа хэр их хайртай байсны илрэл гэмээр. Элдэв буруу үг хэлчихвэл түүнийхээ сэтгэлд юм хийчихнэ дээ гэх бодол намайг бүрхэн аваад чимээгүйхэн хамтдаа гунигт автахаас өөр чадах зүйл огт байгаагүй юм.

"Чи сонирхохгүй байна уу?" гэж хэдийн шөнө айлчилсан Сөүлийн гудмаар зэрэгцэн алхахдаа Жунин асуув.

Би: Юуг.

Жунин: Ээж шиг минь хүн гэж яг ямар хүн болохыг.

Би: Сайн хүн биз дээ?

Жунин инээд алдан: Тиймээ. Миний ээж яг л чам шиг бусдын төлөө гэсэн хүн. Тэр бусдыг бодож, хайрладаг. Ээж минь сайхан цэцгийг тасдах бус услан, хөгжүүлдэг хүн. Яг л чам шиг.

Жунины зүйрлэлүүд намайг дотроос минь хэдэн зуун удаа алж орхив. Цэцгийг би асардаггүй. Харин үндсээр нь тасалж орхидог. Хүмүүсийг би боддоггүй... Сайхан сэтгэлийг нь үгүй хийсэн удаатай. Инсо... Би түүнийг алсан.

Жунин намайг ингэж боддог байх нь. Ичмээр юм. Өөрийгөө жигшиж байна. Бас тэр миний үнэнийг мэдсэн цагт бүх зүйл дуусах бололтой...

-

Миний төрөлх авир... Догшин, хэрцгий, мөс шиг.

Гэхдээ би Жунины хажууд өөр нэгэн шиг байдаг. Зөөлхөн, намдуу, энхрий. Өөрийн мэдэлгүй өөр дүрд хувирчих юм. Тэр миний хуурамч талд татагдсан юм шиг. Хэрвээ ямар ч сайхан зүйлд баярладаггүй гэдгийг минь анзаарвал би түүнгүйгээр амьдрах дээрээ тулах вий гэхээс айна.

Өнгөрсөн дурсамжууд намайг алах шахан, өдөр бүр нууцаа дарах гэж байдаг чадлаараа хичээсээр.

Тэр хүнд л сайнаар харагдъя. Түүний хувьд сахиусан тэнгэр шиг бодогдохыг хүсэж байна.

Жунин: Аль нь зүгээр вэ?

Жунин хавтас дүүрэн шивээсний зургуудыг эргүүлсээр асуув. Бид гаран дээрээ жижиг хос шивээс хийлгэхээр болсон юм. Бидний ээлжит сахилгагүйтэл энэ билээ.

Жунин: Жэнни?

Би: Харин л дээ. Чи сонго. Чамд аль нь зүгээр байна?

Тэр инээсээр "Чамд таалагдаж байгаа нь" гэх үед би нүдэнд хамгийн ихээр өртөөд байгаа шивээсний зураг луу заалаа.

Одоог хүртэл улаан хүрээ татаж, бага зэрэг чимчигнэн өвдөх гар луугаа хоёул харсаар.

Жунин: Сайхан санаа байлаа.

Би: Их хүмүүс хийлгэдэг гэсэн. Гэхдээ хамаагүй ээ.

Жунин намайг тэврэн аваад "Чи миний хатан. Би чиний хаантан юм уу?"

Би: Чи миний цорын ганц.

Жунин: Хайртай шүү Жэнни.

Би өвдөлтөөс айдаг. Энэ удаад айгаагүй нь хачирхалтай. Магадгүй тэр хажууд минь байсан болохоор айгаагүй биз.

Ээлжит загварынхаа ерөнхий санааг гаргачхаад түр амсхийн ангиасаа гарлаа. Хүйтэн ус уун сэрүүцчихээд буцаад орох гэх үед тэр нэгний танил хэрнээ үзэн ядалт дүүрсэн дүр төрх намайг угтав.

Удаан хараагүй эсвэл зугтахыг хүссэн тэр нэгэн...

Бид сургуулийн гадаах талбайд уулзацгаана. Намайг хайж ирсэнд баярлах ёстой ч айж байна.

Би: Үүнийг чамд.

Тэрний дуртай байсан жүржийн ундааг сунгахад Инсо авсангүй. Аргагүй дээ. Тэр миний гараас авахыг яахан хүсэх билээ.

Инсо: Ким Жэнни. Чамд анхааруулах гэж ирсэн юм.

Түүний эдгээр үгс надад ял ноогдуулахаар ирлээ гэж байгаатай адил сонстон тэрүүхэн тэндээ шүлсээ залгилаад амжив. Инээдтэй байгаа биз. Хүчирхэг юм шиг үргэлж байдаг байж.

Би: Ю-Юу гэсэн...

Инсо: Чамайг үнэхээр жаргалтай байхыг чинь харлаа. Хөгийн юм. Чамд ичих нүүр байна уу?

Түүний зөв... Би жаргах эрхгүй шүү дээ.

Инсо: Надад юу хийснээ мартаа юу даа? Эсвэл өнгөрсөнд болсон зүйлсийг нүдээ аниад өнгөрүүлэхээр шийдээ юу?

Би: Би... Н-Намайг уучлаарай.

Инсогын нүд миний уучлалтыг сонсоод асах шиг болж ширүүн хоолойгоор "Үгүй. Ким Жунин билүү? Түүнийг би оролддог юм уу. Яг л чи миний залууг өөртөө дурлуулсан шиг. Тийм өвдөлт ямар байдгийг мэдэрмээр байна уу?"

Инсогын амнаас Жунины нэрийг сонсоно чинээ санаагүй. Үг дуугарч чадахгүй дэмий доош ширтэн байхад Инсо дээш босон "Үгүй ээ. Болохгүй юм байна. Тэр үед бид найзууд байсан. Тэгэхээр миний өвдөлтийг чи мэдэрч чадахгүй. Харин оронд нь өөр өвдөлтийг мэдрүүлье. Чиний залуу чамайг ямар нүглүүдийг үйлдсэнг мэдэхгүй байх. Тийм үү?"

Үгүй ээ. Битгий! гэх айсан харцыг минь Инсо үзээд үл ялиг инээсэн болоод "Хүлээж байгаарай. Нүүрээ халхалсан багийг чинь юу ч биш болгоод өгнө."

Түүнийг явсны дараа би их удаан тэндээс хөдлөөгүй юм. Намайг хүрээлсэн миний муу талууд босголгүй шаналгахад нуугдахыг хүссэн. Хулчгар би, аймхай би... Үнэхээр Инсо тэгж чадна. Түүнд хийсэн зүйлийг бодоход түүний сүрдүүлэг хангалттай. Тэр дуугүй байхыг хүсэхгүй нь мэдээж. Зүгээр л хүлээн зөвшөөрөх ёстой байтал нуугдан зугтахыг хүсдэг би үнэхээр л муу хүн юм.

"Энд байсан юм уу? Яагаад орохгүй байгаа юм бэ?" хэмээн намайг чиглэсээр алхах Жунин. Түүнийг харах төдийд Инсогын хэлсэн үг бодогдож би шуудхан дээш босоод "Би явлаа" гэж хэлэв.

Жунмн: Ийм эрт үү?

Би: Нөгөө... Бие минь тавгүй байх шиг.

Надад санаа зовох Жунин ойртон ирээд духан дээр минь гараа тавиад "Халуунгүй байна. Юу нь өвдөж байгаа юм бэ?" гэхэд би түүнээс бултах шиг холдчихсон байв.

Би: Зүгээр л толгой тавгүй байна.

Жунинаас илт жийрхээд байсанг тэр анзаарсан болохоор тэр биз. Жунин дуугаа хураачихав. Тэр үед би мөнөөх их айдсаа өвөртлөөд аль болох хол зугтаж байлаа.

Инсог ийм хүчирхэг байхыг үзсэнгүй. Түүний харц, үгээ хэлж буй байдал намайг хангалттай айлгаж дөнгөсөн. Магадгүй дэндүү их бурууг хийсэн болохоор айсан биз. Одоог хүртэл бодогдох түүний сүрдүүлгэ... Жунин мэдэж юмсан. Яасан ч болохгүй.

Өчигдөртэй харьцуулахад айдас минь яг хэвээрээ. Нүдээ аних төдийхөнд зугтсаар ирсэн өнгөрсний өдрүүд тодроод ирнэ. Зугтах тусам улам тодрох нь аймшигтай юм.

Лиса: Яа У Сэүн! Чи муу өрөө өгөөч ээ!!

Лисагын утсаараа ярин орилох дуулдаж бас ч үгүй ядаргаатай санагдав.

Лиса: Тэгнээ!! Шүүхдээд аьна шүү!

Бүгд л хувиа хичээсэн. Би ганцааоаа биш.

Би: Лиса.

Түүнийг дуудахад Лиса дорхноо над руу харан утсаа таслачихав.

Лиса: За эгчээ?

Би: Чи үнэхээр уур хүргэж байна. Энэ өрөөнд ганцаараа байдаггүй биз дээ. Үргэлж чанга чимээ гаргах юм.

Лиса: Тэгвэл би гараад ярьчихья даа.

Би: Үгүй ээ. Би гарлаа. Чи үлдээд хүссэнээрээ орилж үз.

Өрөөнөөс гаран явлаа. Хэрвээ дахиад удсан бол Лисаг гомдоох үг хэлчих юм шиг санагдаад байсан юм.

Өөрийгөө хянах гэж хичээж байсан. Надад тавгүй зүйл тохиох үед өөр бусдад түүнийгээ цацдаг муухай зангаа тэвчихийг хүссэн. Гэхдээ угаалгын өрөөний гадна хөлөө хавчин чимээгүй суух Жисүг хараад муухай ааш минь сэдэрсэн үү гэлтэй.

Би: Юу хийж байгаа юм. Хурдан орооч.

Жисү: Чшш! Паста дотор байгаа юмаа. Яаруулж түүнийг сандраахыг хүсэхгүй байна.

Би: Юугаа яриад байгаа юм!? Тэнэг юм уу?

Жисү эгч надаас айв уу гэлтэй хачин царайлаад "Ружэ! Чи хэтэрхий удаад байна!" гэж орилов.

"Аа за! Би одоо гарлаа!" гэх зөрүүлэн орилох дууг сонсонгоо гараа хавсрав.

Жисү: Тэр нь дээр шүү! Үгүй бол чи сүүлд нь турсик угааж өгөх ажилтай болох нь байна!

Чэёон хамаг байдгаараа инээсээр гарч ирэхэд Жисү эгч түүнтэй зөрөн орлоо. Яагаад ч юм Чэоёний юу ч болоогүй юм шиг байх байдал дургүйг минь хүргээд "Сайн уу эгчээ" гэх үгэнд нь бүдүүлгээр хариу барьчихлаа.

Би: Жисү энд бараг 20 минут тэвчиж суулаа. Гэхдээ чамайг сандраамааргүй тайван байлгамаар байна гээд зүгээр л энд суугаад байсан. Тийм болохоор нь би загинаж байгаад хэлүүллээ.

Чэёон: 20 минут? Өхх! Би үнэхээр уджээ!

Би: Тиймээ. Дараагийн удаад хараал идсэн энэ байшинд ганцаараа амьдардаггүй гэдгээ санаж үз. Бусдын эрх ашгийг игыг ойлгож, хүндлэж сурсан цагт л чи хүн болно. Ойлгоо?

Түүний хажуугаар зөрөн өнгөрөхдөө бодов. Би юугаа хэлчихнэ энэ вэ? Үнэндээ би өөрөө тийм хүнлэг нэгэн билүү. Бусдыг зовоодог, ойлгодоггүй нь би өөрөө шүү дээ.

Гэрээсээ цухуйхгүй байвал бүгдийг гэгээлгээр харж чадах юм шиг бодсон ч үнэндээ өөрийн үйлдсэн нүглээ нууна гэдэг хэцүү зүйл юм. Ялангуяа надад санаа тавьдаг нэгэн бий болсноос хойш... Тэнэг зан гаргах хэцүү юм.

Жунин бага зэргийн ууртайгаар "Чи надад хэлэхгүй юм уу?" гэж асуув.

Гэрээс минь дуудан гаргачхаад асуух зүйл нь энэ. Өөр зүйл хүлээгээгүй ч хэцүү юм. Хэзээ нэгэн цагт хэлэхээ мэдэж байсан хэрнээ...

Би: Чи надаас айх байх.

Жунин: Юугаа ярина вэ. Би юу гэж хайртай эмэгтэйгээсээ айх юм.

Би үл ялиг инээсээр шөнийн тэнгэр лүү ширтэн амьсгаа аваад дараа нь нүдээ анив. Түүний царайг харах бүрт өөрөөсөө ичих юм.

Би: Миний найз байсан юм. Сайн найз минь... Миний төлөө гэвэл хэнтэй ч хамаагүй сөрж чадах тийм эрхэм найз байсан.

Намайг дуугаа хураан Инсогын тухай бодож эхлэх үед Жунин "Ким Инсо юу?" хэмээх нь тэр.

Үгүй ээ! Арай ч үгүй байлгүй дээ. Инсо үнэхээр түүнтэй уулзсан хэоэг үү!?

Айсан харцаар Жунин луу харахад тэр "Өнөөдөр Ким Инсо надтай ирж уулзсан."

Би: А-Арай...

Хараал ид. Өөрийнхөө нүглийг өөрийн амаар хэлэхийг хүссэн ч хэтэрхий оройтчихож.

Жунин: Тэр өөрийгөө чиний хуучны найз гэж танилцуулсан. Бас... Жэнни чамайг сайн хүн гэсэн.

Жунины сэтгэлээсээ хэлэх үгсийн дараа бодол минь самууран халаасанд дуугарах утасны дуудлага сонсогдоогүй юм. Нилээд удаан хугацааны турш чимээгүй байсны дараа утсаа авахад Крисийн сандарсан бас ч гэж уйлсан гэмээр хоолой тодорч ирэв.

Крис: Ж-Жэнни!

Би: З-За?

Крис: Инсо... И-Инсо тэр... Чи эмнэлэг дээр хүрээд ирээч?

Инсо намайг сайн хүн гэсэн. Түүнийг хэдэн зуун удаа шархдуулсантай тэмцэх хэмжээний сэтгэлийн шархыг өгсөн байтал... Түүний хувьд сайн хэвээрээ байснаа дөнгөж олж мэдсэн. Гэтэл Инсо дахиад л үхэл рүү яаарчихсан байх юм...

-
-
-
-
2 хэсгийн дараа Жэннигийн маань боть дуусах нь дээ...

Continue Reading

You'll Also Like

4.3K 915 18
[COMPLETED] -Сугар дээр юу харсан тухайгаа бидэнд хэлээч? -Тэнд би тэднийг харсан. 開始-20210805 終-20210808 ©Aera.Neverland
36.8K 1.8K 9
Миний хувьд хэзээ ч хүрч чадахгүй оргил мэт.... Тэр залуу бол тэр хол орших хаант улсын хаан...харин би жижигхэн тосгоны жирийн л нэг охин. ...
251K 6.1K 52
⎯⎯⎯⎯⎯⎯⎯ જ⁀➴ 𝐅𝐄𝐄𝐋𝐒 𝐋𝐈𝐊𝐄 .ᐟ ❛ & i need you sometimes, we'll be alright. ❜ IN WHICH; kate martin's crush on the basketball photographer is...
85.7K 4.7K 10
Гол дүр: EXO Chen Төрөл: хайр дурлал, ахлах сургууль