👑 Our story 👑 |BLACKPINKxEXO

Bởi whitebearindahouse

104K 10.7K 6.8K

Тэс ондоо хайрын түүхүүд... Дөрвөн удаа! 4 өөр амтыг нэг зохиолоос мэдрэнэ гэдэг содон биш гэж үү? Хагацашгүй... Xem Thêm

💙❤️💛💜
💙1💙 (Life is fun)
💙2💙
💙3💙
💙4💙
💙5💙
💙6💙
💙7💙
💙8💙
💙9💙
💙10💙
💙11💙
💙12💙
❤1❤ (Don't touch)
❤2❤
❤3❤
❤4❤
❤5❤
❤6❤
❤7❤
❤8❤
❤10❤
❤️11❤️
❤️12❤️
💛1💛 (Dream is impossible)
💛2💛
💛3💛
💛4💛
💛5💛
💛6💛
💛7💛
💛8💛
💛9💛
💛10💛
💛11💛
💛12💛
💜1💜 (I'm so special)
💜2💜
💜3💜
💜4💜
💜5💜
💜6💜
💜7💜
💜8💜
💜9💜
💜10💜
💜11💜
💜12💜
Инээмээр байвал ороод ир. ^^
Инээлгэнэ гэж бодож байгаа. :*
Come back?

❤9❤

1.5K 190 88
Bởi whitebearindahouse

Харц минь тогтворгүйтэж, түүний үйлдлийг хүлээсээр байж ядна. Би хүсэж байна. Ким Жунины хайрыг. Одоо надад ганц л зүйл хэрэгтэй. Түүний зөөлхөн тэврэлт...

Анх удаагаа Жунины хацарт халуу дүүгэхийг би мэдэрлээ. Тогтвортой тунгалаг нүд нь ойр ойрхон анивчиж, бандгар булбарай уруулаа хазлахыг нь харлаа. Тэр үнэхээр зөвшөөрөх бололтой. Үргэлж өөртөө итгэлтэй байсаар ирсэн ч энэ удаад улам ихээр итгэл бадран асаж байна.

Түүний гар надад бага багаар наалдах бөгөөд итгэлгүйхэн ойртох бие нь туйлын хайр татмаар. Миний нүүрэнд баяр баяслын мишээл тодрон шинэхэн хайрын эзнээ угтаж авахад хэдхэн хором үлдсэнийг мэдэрч байлаа.

Яг энэ хором... Би энэ л мөчид үүрд оршихыг хүсэж байна. Түүнтэй хамт би, надтай хамт тэр. Өөр юу ч хэрэггүй.

"Бэлтгэл ажил бэлэн үү!?"

Бидний хачирхалтай байдлыг харан том нүдлэх багш... Жунин бид хоёр гэнэт ухаан орсон юм шигээр тэврэлтнээсээ цочоод, дороо бөндгөс хийн даруйхан 10 метрийн зайд зогсов.

Жунин: Ю-Юу... Н-Нөгөө... Түүнийг халуураад байна гэж бодсон юм!

Жунины хэт сандарсандаа тавих шалтгааныг сонсоод бага зэрэг ширүүн харахад Жунин "Тэр халуурснаас би халуурвал зохино" гэх утгагүй үгийг нэмэн хэлэв.

Бидний ажлийн үйл явцыг нягтлах гээд ирсэн багш Жуниныг шоолон инээд алдав. Тэгээд тэр бүгдийг хараагүй юм шигээр, эсвэл бид хоёрт эвгүй уур амьсгал бүрдүүлэхгүйн тулд юуг ч асуугаагүй юм.

Багштай хамт зарим зүйлс дээр шинэчлэлт хийсээр өдрийн хоолны цагийг ч ажиллан өнгөрөөв.

Бохирдуулсан даавууны илүүдэл хогийг цэвэрлэн зогсох Жунины хажууханд очин суулаа. Өдрөөс хойш тэр надтай огт үг сольсонгүй. Хайртай нэгэн минь над руу харахгүй байх үнэхээр хэцүү зүйл юм.

Би: 14 хоног үлдсэн байна.

Хоолойгоо сонсгохгүй байсан залуу гүнзгий амьсгаа авсаар "Тиймээ" гэлээ.

Би: Бидэнд дахиад 14 хоног байна. Энэ богино хугацааг мөрөөдлийн байлгах уу, эсвэл энгийн байлгах уу? Чиний сонголт.

Жунин дахиад л чимээгүй байдалтайгаар толгой дохив. Ёстой нэг. Энэ залуу цагаа тулсан үнэхээр ичимхий хүн юм. Догь үсний засалттай бяцхан жаал юм биз дээ.

Би гадуур хувцасаа өмсөж эхлэхэд Жунин ч бас өмсөөд эхэллээ.

Би: Хэрэггүй дээ. Өнөөдөр тус тусдаа харьцгаая?

Жунин гайхаж байсан ч "За" гэсэн хариултыг өглөө. Хэдийгээр түүний хажууд дахиад нэг минут  болтугай удаан баймаар байгаа ч одоогын нөхцөлд энэ нь хамгийн тэнэг шийдвэр болох болно. Гэнэтийн сэтгэлээ илчлэлтэнд Жунин тэртээ тэргүй маш их цочирдсон шүү дээ. Түүнд дахин дахин дарамт болвол би үнэхээр дургүй хүрмээр хүн болж хувирна.

Хүлээх хэрэгтэй. Миний сэтгэл татам чанар Жуниныг мансууруулах хүртэл. Итгэл дүүрэн харц, өвдөг сөгдөм гоо үзэсгэлэнд минь дийлдэх цагт... Тэр над дээр  өөрөө ирнэ. Би итгэлтэй байна.

Хоёр уут дүүрэн тортой зүйлсээ дийлж ядан дотогш орлоо. Өдийд эд бужигнаж байх ёстой атал нам гүм байдалд автсан хоосон байшин намайг угтав. Чэёон эмнэлэгт байгаа. Магадгүй нөгөө хоёр түүнтэй хамт байгаа байх гэсэн бодолдоо итгэн сэтгэл дүүрэн гал тогоо руу зүглэв.

Яг энэ мөчид хачин чимээ яагаан байшинд бүдэгхэн дуулдав. Ойрхон биш ч сайн сонсогдож байна. Хэн нэгний уйлах дуу нь...

Би хана налан суугаад чимээгүйхэн чагнаж байлаа. Хэнд ч мэдэгдэхгүй гэсэндээ, магадгүй өөрөө өөрөөсөө харамлах нулимсаа бага багаар цувуулах нэгэнд хань болохыг хүсэвч зориг минь хүрээгүй юм.

30 гаруй минут өнгөрч эвгүй уур амьсгалтай болгохгүйн тулд дөнгөж сая л ирж байгаа дүр эсгэн дотогш дахин орохдоо "Би ирлээ" гэж чангаар хэлэв. Түрүүхэн мэгшиж байсан Жисү эгч дээд давхраас гүйн бууж ирээд намайг тэврэх аядан "Хоо! Манай Жэндүк гоё юм авчиржээ!" гээд инээв.

Энэ хүнийг дээ. Одоог хүртэл энэ зангаа засаагүй байх шив. Бид гурваас нууцаар уйлж, бидний өмнө аз жаргалтай дүр эсгэдэг турьхан эмэгтэй. Жисү эгч ийм хүн.

Би: Тиймээ. Тарвас бас жүрж байгаа. Бас танд зориулаад гоё тахиа авчирсан юм.

Жисү эгч инээд алдсаар: Гоё доо! Лалисад өгөхгүй бүгдийг нь иднэ дээ~ гэсээр ууттай зүйлийг аван цааш алхахад нь би хий дэмий санаа алдахаас өөр юуг ч хийж чадсангүй.

Миний мэдэх хамгийн тэвчээртэй хүн юмсан. Яагаад уйлсан юм болоо?

-

Чэёон: Мм. Би бараг л эдгэрчихсэн!

Лиса: Аишш! Тэгсэн ч гэсэн чамайг ийм болгосон хөгийн амьтдыг бодох тусам галзуурах гээд байна!

Чэёон хөнгөн инээгээд: Баярлалаа Лиса.

Лиса хажууд нь дуугүй зогсох Жисү эгчийг хальт шүргэн дохио өгөхөд юуны ч тухай юм бэ бодолд дарагдаад байсан Жисү эгч шуудхан инээгээд "Том боссыгоо яаж байнаа Лалиса!?"

Лиса: Хүүхэд дээр эргэж ирчихээд манараад л зогсоод байх юм?

Жисү: Өө тийм байна! Жэндүк, Паста, Лимарио! Би та гуравт бага сургуулийн хүүхдүүдээ баздаг байсан гашуун, чихэрлэг намтараа хүүрнэе!

Дүү нар Жисү эгчийн ярианд инээх бол би яаж түүнийг ийм хэвийнээр инээж байгааг бишрэн эсвэл гайхсандаа харцаа үл салгаж чадсан юм.

Утсаараа тоглон эмнэлгийн зоридорт сууж байсан Жисү эгчийн хажууд хүрж ирээд суулаа. Эгч над руу хараагүй ч намайг гэдгийг мэдсэн юм шигээр "Яасан, амь амьдрал минь? Намайгаа санаа юу?" гэхэд нь би нухацтайгаар "Бүх зүйл зүгээр биз дээ?" гэлээ.

Жисү: Чи мэднэ дээ. Чамд ганц л зүйл хэлье.

Эгч тоглоомоо түр зогсоох товчин дээр нь дараад над руу биеэрээ эргэн нухацтай харав.

Толгойгоо дохих үед Жисү эгч "I'm Jisoo. I'm okey!" гэснээ балайр чангаар инээн буцаад тоглоомондоо орлоо.

Түүнээс хялбархан үнэнийг сонсчихно гэж бодсон би л тэнэг юм. Ёстой нэг. Үнэхээр хачин хүн шүү.

Жисү эгчийн байгаа байдлыг харан өөрийн мэдэлгүй хайр цацарсан нүдээр түүн рүү ширтээд, инээмсэглэж байлаа. Эгчид үнэхээр л юу ч болоогүй байх. Өөр нэг найзыгаа алдахгүй гээд бодон бодон асуусан ч тэр үнэхээр зүгжэр бололтой.

Дэмий санаа зовжээ.

Лиса: Юу!! Битгий худлаа ярь!

Жисү: Нээрээ нээрээ. Би чамд тоож худлаа ярьлаа юу?

Лиса: Тэгвэл та яаж олж чаддаг юм?

Жисү: Хэлээд байна шдээ. Тэндхийн босс нь миний шавь байгаа юм. Тэгээд надад үнэгүй эрх өгсөн! :3

Лиса одоо л эгчид итгэн тэд гудманд явж байгаагаа ч умартан хоёул хөтлөлцөөд жаахан хүүхдүүд шиг тойрон бүжиж эхлэв. Би тэднээс санаа зовсонгүй. Заримдаа тэдний гэгээлэг байдлыг харах сайхан байдаг.

Жисү: Эхнэр минь? Чи хамт биз дээ?

Лиса: Тийм шүү! Та хамт биз дээ? Бүгдээрээ Чэёоныг гарахаар хамтдаа ядаргаагаа тайлцгаая!

Жисү эгч бариа, массаж хийлгэх үнэгүй эрхээ хуваалцсан юм. Давгүй газар гэсэн шүү.

Би: Болох л юм. Гэхдээ хуваариа харж байж больё.

Жисү: Ээе! Битгий ингэж хэл!

Лиса: Ээ эгчээ Т.Т Хамт явья л даа?

Би: 1 сарын хэдэнд гэлээ?

Жисү, Лиса: 3нд!

Тэдний амнаас энэ өдрийг сонсоод зүгээр л би чимээгүй инээгээд "Амжихгүй юм байна."

Жисү, Лиса: Юу! Яагаад!

Би: Тэнэгүүдээ, наад өдрөөр чинь миний олон өдөр нойр хоолгүй зүтгэсэн ажлын үр дүн гарах өдөр.

Жисү: Юун ажил?

Лиса: Яагаав дээ нөгөө загварын-

Жисү: Ямар загвар?

Лиса: Хувцасны л байхгүй юу!

Жисү: Жэнни яахаараа... Пүүү базарваань! Нээрээ Жэнни чинь дизайнер шд!

Би: -_-

Лиса: Ээ л дээ! Өдөр яваад л нээх удахгүй эргээд ирнэ шдээ?

Би: Бэлдэх зүйл их байгаа. Тэгж ойлго.

Тэдний гоншигнох сонсогдоод байсан болохоор чихээ таглан түрүүлэн хурдтай алхаад "Би явлаа. Орой гэрт тааръя" гэсээр тэднийг гудманд орхин өөрөө сургууль руу яааравчлав.

Урлангын гаднаас ч сонсогдох багш Жунин хоёрын яриа. Би орох гэснээ болин түр азналаа. Одоо бараг миний хэрэг байгаа юм болов уу? Тэд үйл ажиллагааныхаа тухай ярьцгааж байна.

Нилээдгүй удаан гадна суусан хойно багш урлангаас гарж ирээд намайг харсан даруйдаа уулга алдан "Жэнни? Чи орохгүй юу хийж байгаа юм?" гэлээ. Түүний дуунаар Жунин ч бас гараад ирэв.

Түүн рүү харахгүйг хичээн худлаагаасаа "Дөнгөж сая ирлээ" гэхэд багш инээсээр толгой дохин өөрийн ажил руугаа яван одов. Тэгээд дахиад л тэр бид хоёр хоцорлоо.

Өмнө нь түүнтэй хоёулахнаа байхад огт чимээгүй байх явдалгүй, их инээгээд л зөндөө хөгжилтэй байдаг байсан. Гэтэл өнөөдөр яачихаа вэ? Бид тийм нэг нам гүм байдалтай удлаа.

Ерөөсөө болохгүй нь. Түүнтэй ямар нэг зүйлийн талаар ярилцах хэрэгтэй. Энэ байдлаар илүү удвал би галзуурах байх.

Би: Чи-

Жунин: Нөгөө-

Бид зэрэг ам нээсэн нь энэ байлаа. Үүний дараа Жунин инээгээд "Чи эхлээд хэл" гэхэд надад түүний юу гэх гэж байсан нь илүү сонирхолтой санагдан "Үгүй ээ чи эхэлсэн нь дээр"

Жунин: Хоолондоо орох уу гээд л?

Харамсалтай юм. Би дахиад л хэт их зүйл горьдчихож.

Би: Би ч бас тэгж хэлэх гэж байсан юм гээд түүнээс түрүүлэн гадагш гарлаа.

Түүнийг өөртөө дурлуулна гэж бодсон. Гэтэл яагаад ийм амархан хулчийгаад байгаа юм бол? Тэр... Би түүний сэтгэлд ойртохын тулд яг юуг хийх ёстой вэ.

Жунинтай зэрэгцэн суугаад хооллох хоолыг илүү амттай болгодог. Түүнтэй байх хугацаагаа ихэсгэхийн тулд албаар би удаан иддэг. Жунинд хөөрхөн харагдах гэж хааяа нэг би худлаагаасаа үсээ янзлан, хөнгөхөн инээдэг. Түүний төлөө л би хийж үзээгүй бүх зүйлсийг туршиж байна.

Түүнийх болохын тулд л... Би өөр нэгэн шиг болчихдог.

Турьхан, энхрий нэгэн биш байж. Түүнд таалагддаг эмэгтэй шиг байх гэж хичээнэ. Жунинаас болж би нүүрний будалтаа өөрчилж, хэзээ ч өмсөнө гэж бодож байгаагүй эмэгтэйлэг хувцасаа өмссөн.

Тийм байтал тэр яагаад огт над руу харахгүй байгаа юм бол?

Би: Үүнийг юу гэж бодож байна.

Жунин хоолноосоо анхаарлаа түр салган над руу харах үед ямар ч эрийг урхидаж чадах ялдам харцаараа түүнийг ороон авч, хөөрхөн инээдээрээ инээлээ.

Жунин: Юу тэр билээ?

Түүний ямар ч илэрхийлэмжгүй нүүрний хувиралтай асуултанд би огт санаа зоволгүйгээр "Миний төрх" гэж хариулав.

Жунин сая л ичих шиг боллоо. Тэр чичигнэсэн хоолойгоор "Юу гэсэн үг вэ" гэхэд би "Чи намайг хөөрхөн гэж боддог уу?"

Жунин хэлээ залгичихсан уу? Яагаад... Тэр яагаад огт дуугарахгүй байгаа юм бэ. Нэг удаа ч болтугай хэлчихсэн байхад миний эд эс бүхэн хайраар тэтгэгдэх гээд байхад. Худлаа ярьчихаж болохгүй юм уу? Чиний худал намайг баярлуулна шүү дээ...

Би: Ядаж ганц удаа, тэгж бодож байсан уу?

Энэ асуулт маш их найдвараас урган гарч ирсэн нандин асуулт. Гэтэл тэр хариулаагүй.

Дээш бослоо. Тэгээд түүнд аль болох юу ч болоогүй юм шигээр харьцахыг хичээн "Хийх зүйл байхгүй биз дээ? Бид хувцаснуудаа хэдийн бэлэн болгочихсон. Би эрт гэр лүүгээ явлаа. Болно биз дээ?"

Жунин: Т-Тиймээ. Болно.

Эргэж харахгүй гэж дотор хүндээ анхааруулан хэдэн зуун удаа шивнэээр арай гэж хоолны танхимаас гаран явав. Амар биш юм. Хайртай хүнээсээ хариу хайрыг хүртэх гээч нь...

Цас бударсан өдөр байлаа. Цасанд дургүй гэхгүй ч, онцгой сэтгэгдэл хэзээ ч төрж байгаагүй юм. Юунаас ч юм бэ болоод асар их шархалсан би хар хурдаараа гаран алхахдаа найз Крисээ олж харлаа. Тэр хүн нээх явдаггүй газрыг далимдуулан олж суугаад тамхи гээчийг угсруулан сорж байв.

Түүний дэргэд очиход Крис шуудхан тамхиа унтраах гэлээ. Тэр үед нь би "Тэгэх хэрэггүй ээ. Хүссэнээрээ тат."

Крис: Яагаад? Чи үзэн яддаг шд.

Хальт инээгээд түүн рүү харан: Үнэндээ би ч бас тамхичин байсан. Хуучин дурсамж бодогдоод байдаг болохоор л тамхыг хол байлгахыг хүссэн хэрэг.

Крис энэ үгсэд минь зориг оров уу өөртөө итгэлтэйгээр тамхиа сорон утааг нь буцаан гаргасаар.

Крис: Чиний бодлоор Инсо тамхичин эрд сайн хандах болов уу?

Түүний асуулт их хачин юм.

Би: Мэдэхгүй л юм.

Крис: Мэдэхгүй байх нь ээ.

Би: Түүн дээр ойрд очоогүй ээ.

Крис: Харин би байнга очиж байгаа.

Ямар нэгэн чөтгөрийн бодол надад орж ирээд даруй Крис луу харахад тэр том нүдэлснээ чангаар инээн "Инсог өөртөө татах гээд байна уу? гэж асуух гээ юу? Үнэндээ бол тиймээ" гэлээ.

Би: Хөгийн н*вш.

Крис: Хөөе!

Би: Тэр чамайг яг дахиж тоогооч. Бүр хэт үзэн ядсандаа харахыг ч хүсэхгүй байхад.

Крис: Харин тэгээд л чамаас асууж байхад даа. Би түүнд өөрийгөө тэр чигт нь залаад, зүрх сэтгэлээсээ өршөөл эрсээр байгаа цагт Ким Инсо намайг арай өөрөөр харах л болно.

Би: Итгэлтэй байх шив.

Крис: Би чинь догь залуу шүү дээ!

Түүнийг удаан хугацааны дараа хуучин шигээ үг хэлэхэд би тэсэлгүй инээчихэв.

Би: Тиймээ. Чи хичээж байгаа нь сайн зүйл.

Крис: Тэр мэдээж. Харин би чамайг их гайхаж байна. Чи буугаад өгчихсөн юм уу?

Крисийн асуулт намайг бодолд автахад хүргэв. Нээрээ би яасан юм бол? Буугаад өгчихсөн юм уу. Ийм амархан уу? Хэрвээ тийм бол би хорвоогын хамгийн өөлгүй нэгэн. Харин үгүй бол... Надад эмээлт дэндүү их байгаа бололтой.

Би: Мэдэхгүй байна. Миний түүнд хийсэн зүйлс чинийхээс илүү их болохоор тэр юм шиг байна.

Крис: Чи айгаа юу?

Намайг дуугаа хураахад Крис чанга дуугаар "Өхх! Хачин юмаа. Ким Жэнниг мэддэг болсноос хойш анх удаа айдас хүйдэстэй байхыг нь харлаа."

Би: Чи муу шудрага бусын хонгил руу ормооргүй л байвал дуугүй бай!!

Крис намайг шоолон чанга хөхөрч байснаа саяхан дууссан тамхины ишээ ойролцоох хогийн сав руу шидэн гоол оруулаад буцан ирэхдээ "Охидод ямар залуу таалагддаг юм бэ?" гэсэн хачмн асуултаа шуудхан тавив.

Би: Чамаас лав шал өөр.

Крис: За больж үз. Би жинхэнэ мөрөөдлийн эр шүү!

Би: Тэгвэл би асууя. Залуусд ямар бүсгүй таалагддаг юм?

Бидний нэгэндээ тавьсан ижил утгатай хоёр асуулт цөхрөлийнх байсан юм.

Крис: Чам шиг лав биш гэхэд бид хоёр зэрэг инээлдэцгээв.

-

Цаг хугацаа дэндүү хурдан юм.  Нэг мэдэхэд л бүх зүйлс ойртоод ирчихэж. Бас хулчийж явсаар нилээд удлаа. Өдөр хоногыг хийцгүйрэн өнгөрөөх нь бага зэрэг хачин. Минут бүрийг үр бүтээлтэй байхаар зорьдог байж ийм нөхцөл ирэхэд ганцаардах юм. Биш ээ. Өмнө нь завгүй байдлаар ганцаардлаа анзаарахгүй өнгөрдөг байсан байж.

Гарын хоолоо бэлдээд тавьчихсан Жисү эгч Лиса хоёрын ирэхийг хүлээн сууна. Цагийн зүү намайг чадах гэсэн шиг маш удаанаар эргэлдэн, сүүлдээ байж суухын аргагүй мэдрэмжийг мэдрэнэ.

Суух арга алга! Дахиж ингээд байж байж тэвчихгүй нь!!

Би: Байна уу? Та хаана байна?

Жисү эгч утасны цаанаас чангахан эвшээлгэсэн хойноо  "Автобусанд" гэлээ.

Би: Хурдал л даа! Аль түрүүнээс хойш наадхаасаа буугаагүй байгаа юм уу?

Жисү: Аиш! Яагаад хүн яааруулаад байгаа юм бэ?

Би: Хийх зүйлгүй байх, тэр ялангуяа өдөржингөө гэртээ ганцаараа байх ямар аймшигтай гээч!

Жисү: Би олйгож байнаа. Та гурвыг хичээлдээ явчихаар би байнга л хана ширтээд сууж байдаг байсан.

Би: Намайг өөртэйгөө зүйрлэх хэрэггүй. Таныг бодвол гэр орноо буулгах бус гялалздаг болгочихоод сууж байна, за.

Жисү: Эвий хөөрхий эхнэр минь их зүдэрчээ! Бүр сэтгэл хөдөлчихлөө. Эгч нь сайхан зантай байна. Миний хөөрхөн дүү юу захих---

Би: Хуцаад байлгүй өөрийгөө л эсэн мэнд аваад ирэхээ бод. Өөр захих юм алга.

(таслах~)

Жисү эгчийн дуудлагыг салгачихаад Лиса руу залгах гэж байтал муу хүнийг дурсахаар гэдэгчлэн манай магнэ дуу аялсаар орж ирээд "Өө эгч! Та басйаар л байгаа юм уу?"

Би: -_- Тэгээд үхвэл гэж.

Лиса тэнэг гэмээр инээн: Манай 4D хөгшин аниа ирээгүй байгаа юм уу?

Би: Тхх. Би яг чам руу залгах гэж байлаа. Хоолоо ид.

Лиса: Окэйй! Хайртай шүү Жэнни эгчээ! гэсээр хоолны сураг сонсоод баярласандаа намайг тэврэх гээд ойртоход нь би мангастан холдуулаад "Гараа угааж байж надтай метрийн зайд ойртож болно" хэмээн үхлийн харцаар харан хэлэв. Лиса шүлсээ залгиласнаас дахиж ойртох гэж чичирсэнгүй цаашаагаа чимээгүйхэн холдов.

Удалгүй Жисү эгч ирлээ. Өлөн хүн гэж айхавтар байдаг гэдгийг шинээр мэдэж авлаа. Хашаагаар орж ирж байхдаа л "Хоо! Бүлгоги хийчихэж!" гэж үнэрээр нь таниад орилох нь сонсогдсон юм даа.

Жисү: Мм! Taste so niceu!!

Лиса эгчийг шоолон инээсээр: Бас хурган хэлтэй айн! гэхэд Жисү эгч өөрөөрөө бахархсан царай гарган "Эгч нь гоц ухаантай л даа" гээд онгиров.

Би: Заваан юмнууд хоол идэж байхдаа ярьдагаа болиорой өөе.

Лиса: Тийшд.

Би: Нэн ялангуяа чамд хэлж байна тэнэгээ!

Харваас Лиса руу харж байгаад хэлсэн чинь нөгөө тэнэг Жисү эгч рүү хараад "Гэнээ хө"

Жисү: Эвв! Ингэж байж алуулав даа Лалиса. Ясыг чинь түүх гэж хар ядаргаа шүү.

Би: Ёохх. Одоо нэг л үг дуугарсныг нь үнэхээр алчихна шүү.

Тэд хоёулаа дуугүй болоход ашгүй чих амран хоолондоо яаарав. Нэг их дуулгавартай байсан Жисү эгч 1 минут ч хүрэхгүй хугацааны дараа хэлснийг минь мартчихсан гэмээр "Гэхдээ байнаа" гэх нь тэр.

Юу юугүй савхаа дээш далайх гэж байгаад эгчийн "Чэёоныгаа санаж байна. Хамт дөрвүүлээ суугаад хоолломоор байна" хэмээн нэмж хэлэхийг сонсоод аажмаар гараа доошлуулав.

Лиса: Чэёон... За байз. Би нэг чухал юмыг мартчихсан юм шиг байх юм.

Би: Ойлгож байнаа. Гэхдээ удахгүй тэр эргээд ирнэ дээ.

Лиса: Сонин юм даа. Юу билээ?

Жисү эгч хошуугаа унжуулан "Тэгсэн ч гэсэн! Би бяцхан дүүгээ тэврээд унтмаар байна!"

Лиса: Ангийнхаа хаалгыг түгжсэн, шүдээ угаахаа мартаагүй, Бэмбэмд өнөөдрийн сүүлчийн шанаадалтыг нь өгсөн... Юу мартчихав аа?

Би: Чэёон ч бас хүсэж байгаа байхаа. Бид түүнийг гарж ирэхээр гэртээ үдэшлэг зохиож болох юм.

Жисү: Нээрээ болох юм уу?

Би: Тхх. Хийцгээе?

Лиса хөлөө дээшлүүлэн тун эрэгтэйлэг байраар суугаад, аман дахь хоолоо зажилангаа "Хөөе хоёроо, миний бодлыг уншаад мартсан юмыг минь хэлээд өгөхгүй биз? Тэгэхгүй-"

Би, Жисү: Битгий хуцаад бай! Бид хоёр уянгалж байна!

Лиса: О.О Айн?

Жисү: Ёстой нэг! Хөлдүү царайлчихаад юугаа ч яриад байгаа юм!

Би: Бид хоёр Чэёоны тухай ярьж байна тэгэх үү!?

Лиса гэнэтхэн дээш босон зогсоод чанга хоолойгоор "Нээрээ тийм шдээ!!! Би гацуур олох хэрэгтэй! Маш томыг!!" гэлээ.

Жисү эгч бид хоёр хачин царайлсаар байхад Лиса ямар нэг зүйлийг амандаа бувтнан өөрийгөө мартсан гэдэгт итгэж ядсаар хоолноос хэд хэд халбагдаад гацуурны эрэлд гарчихав.

Жисү: Хөөрхий минь, шилжилтийн нас нь айхтар орой өрнөж байх шиг байна. Яаана даа яаана гээд юу ч болоогүй юм шиг буцаад хоолоо идэж эхлэв. Би ч хэсэг байж байгаад хоолоо үргэлжлүүлэн идлээ.

Унтах гээд хичээх үедээ яагаал ч юм Жунины тухай бодолд дарагдчихдаг. Түүнтэй уулзсангүй бараг л 7 хоног өнгөрлөө. Гэтэл тэр намайг огт хайж ирэхгүй юм? Миний саналыг үнэхээр зөвшөөрөхгүй юм болов уу... Гэхдээ эртээд бараг л намайг тэврэх гэж байсан биз дээ? Түлхэж болох байсан байж ойртсон шүү дээ. Эсвэл би зүгээр л төсөөлсөн юм болов уу?

-

Шинэ он гарах ойртсоор. Одоо л бодлууд цэгцэрч эхэлж байх шиг. Би тайван байгаа. Урьд урьдныхаасаа хэд дахин илүү. Жунин, Инсо, ээж. Надад бодогдох зүйл алга. Би зүгээр л ирээдүйдээ бүхнийг даатгаад тайван амар хүнийхээ хувьд хүн шиг амьдармаар байна. Нүгэл буян аль альныг нь бодохоо байгаад гүнзгий амьсгалаад урагш явъя.

Бүх зүйл болдогоороо болох болохоор. Айхаа болих хэрэгтэй.

Өглөө босоод утасаа шалгалаа. Хэнээс ч дуудлага, зурвас байсангүй. Энэ нь миний инээдийг хүргэж, Жунинд үнэхээр боломжгүй бололтой гэх өөр нэг хачин бодол төрөв. Тэр надад сайн биш. Шохоорхож ч үзээгүй. Өмнө нь дотно байдаг байсан өдрүүд миний төсөөлөл байсан юм шиг байна.

Тэгээд л гүйцээ... Мэдсээр байж яагаад гуниглаад байгаа юм бол? Бүгдийг хойш тавихаар болчихоод түүний нэр толгойд орж ирээд байх юм.

Миний өртөнцөд дураараа орж ирдэг чи муу залуу юм Ким Жунин.

Би: Эрэгтэй хүнд аль нь гоё вэ?

Худалдагч бүсгүй эелдэг гэгч нь ойртон ирээд "Сайн байна уу. Хэдэн настай хүнд вэ?" гэлээ.

Би: 25 тай.

Худалдагч толгой дохин эрээлжлэн дараалласан олон зангианаас хоёрыг нь онцлон аваад "Цэнхэр судалтай нь чамин бас цэвэрхэн харагддаг. Харин энэ улаан хүрэн. Сайн брендийнх болохоор шинэ жтлийн гайхалтай бэлэг болдог."

Би: Хмм.. Хоёулаа гоё юм.

Нэгийг нь сонгохдоо эргэозэн зогсоход худалдагч "Хоёулаа найз залууд тань төгс тохирох байх гэж бодож байна. Алыг нь ч сонгосон бай тань шиг эмэгтэйгээс бэлэг авч байгаа тэр залуу их азтай хүн юм." хэмээн бараагаа зарах гэж хэлсэн үү гэмээр үгсийг хаялаа.

Худалдагчийн хэлсэн "найз залуу" гэх холбоо үг яагаад ч юм намайг баярлуулан "Хоёуланг нь хамтад нь боогоод өгчих" гээд сэтгэл хангалуунаар инээмхийллээ.

"Манайхаар дахин үйлчлүүлээрэй!"

Саяхан боолгосон бэлгээ энгэртээ тас тэврээд хэт хөөрсөн догдлол дундаа өөрийгөө ч танихааргүй жаргалтай Жэнни нэг л мэдэхэд сургууль дээр, Жунин бид хоёрын дурсамжын ундрага болсон газрын үүдэнд ирчихсэн байх нь тэр.

Би: Би тэнэг юм. /бувтнах/

Хойш эргээд буцаад алхахдаа яг өөдөөс минь алхан ирэх Жуниныг олж харлаа. Тэр шал руу ширтчихсэн нэг тийм гунигтай гэмээр харагдана. Санаа минь зовоод байсан учир шуудхан гүйж очихыг хүснэ. Гэхдээ би тэгээгүй юм.

Ойрхон байх нэг ангид гүйн орж Жунины сүүдэр хаалганы цонхоор алга болохын алдад арай хийн амьсгаа авав. Тайвширсан ч ямар нөхцөлд байгаагаа мэдэхгүй явж. Хичээл эд дундаа орж байсан ангид дайран орж ирээд хачин үйлдэл хийх над руу 10 гаруй оюутан том нүдлэнэ.

Би профессэр багшаас уучлалт гуйгаад бантсандаа шууд л сургуулиас гүйгээд гарчихлаа.

-

Өнөөдөр бол 12 сарын 31 ны өдөр. Хүн бүрийн хүсэн хүлээдэг ид шид бялхсан цагаан өдөр. Гэхдээ би энэ баярыг үнэн сэтгэлээсээ тэмдэглэж байснаа санадаггүй юм. Жил бүр ганцаараа том байшинд суугаад ээж аавыг хэзээ ирэх бол хэмээн горьдон суудаг байсан хүүхэд нас минь шинэ жилийг таалз үзээгүй болохоор тэр биз.

Чэёоны өрөөнийхөө дүүд тавихаар санаачилсан гэнэтийн бэлгэнд оролцсондоо баяртай байлаа. Миний бага нас баярлаж үзээгүй шиг Бёл нэртэй хүү ч бас шинэ жилийг тэмдэглэж үзээгүй юмсанжээ. Түүнд дурсамж болох зүйлд тусалсанаа хэзээ ч мартахгүй биз.

Үдээс хойш Жисү эгч Лиса хоёр өөр ажилтай гээд би ганцаараа харьж байлаа. Жунинд авсан бэлгээ яагаад ч юм цүнхлээд, бүтэн өдөржингөө эргэлзэн явжээ. Түүнд өгөх хэрэгтэй юу? Эсвэл яршиг уу...

Хундэ дүүрэгт очих автобус буудал дээр ирж зогсоод жолооч ах намайг суух үгүйг асуух үед би эргэлзэхээ байн "Үгүй ээ. Суухгүй" гэж хариулаад би гүйж эхлэв.

Би шийдчихлээ. Үгүй ээ. Миний зүрх шийдчихсэн. Хичнээн хорьсон ч уулзмаар байна. Зүрхээ хүлсэн ч түүний зүг тэмүүлээд байна. Нууцаар харах хангалттай биш юм. Түүнээс би илүүг хүсэхээ больж чадахгүй нь.

Амьсгаадсан миний төрхийг олж харсан Жунин. Тэр дахиад л ганцаараа, өөрийн үлгэрийн орондоо ажиллаж байсан юм. Тэр дээш босоод аяар миний нэрийг дуудлаа.

Жунин: Жэнни?

Түүнийг харж чадлаа. Эцэст нь... Өөрийгөө дийлээгүй хүчин мөхөстөөд арай гэж би хүрж ирлээ. Одоо би үхсэн ч чадна.

Би: Өнөөдөр баярын өдөр. Гэтэл чи ажиллаж байна.

Жунин толгойн ардаа хүрэхдээ тэнэг гэмээр гэнэтхэн инээгээд "Харин тийм. Өөр хийх зүйлээ бодоод олсонгүй" гэлээ.

Түүн рүү ширтэн зориг орох гээд байж ядтал Жунин энэ байдлыг үгүй болгох гэсэн шиг "Уулзаагүй багагүй уджээ. Тиймээ?" гэв.

Тэр үед нь би түүнтэй ойртон ирээд цүнхнээсээ нандигнан бэлдсэн бэлгээ гаргаж ирэв.

Жунин: Энэ чинь...

Би: Бэлэг. Шинэ жилийн мэнд?

Гуйя... Бэлгийг минь аваач? Урмыг минь бодоод авчих.

Түүний ямар хариу үйлдэл үзүүлэхийг тэвчиж чадсангүй бэлгээ сунгасан чигтээ нүдээ тас анилаа. Миний дараагийн сэтгэл хөдлөл бүх зүйл Жунинтай холбоотой байгаа нь бага зэрэг хачин.

Түүнтэй анх уулзаад хэзээ ч ингэтлээ хайрлана чинээ санаагүй. Түүний харцанд сэлж чадахаар гүн утгыг би огт хардаггүй байсан. Мөсөн хатан миний бие хэзээ ч нарны цацраг шиг залууд хайлна гэж төсөөлөөгүй.

"Уучлаарай"

Дотор минь харанхуйлав. Итгээгүй болохоор нүдээ нээхэд үнэхээр л Жунин бэлгийг минь аваагүй чигтээ зогсож байв. Тэр нүд рүү минь хараад дахиад хэлэв.

"Уучлаарай" гэж...

Би галзуурч байх шиг. Түүнээс дахиад нэг удаа татгалзсан хариу авчихсан уу? Зүгээр л хөгийн бэлэг байтал. Зүгээр л сэтгэлийг минь бодоод авчих ёстой байтал!!

Маш их хайраар бий болсон тэр цаасан хайрцагтай бяцхан бэлэг газарт түг хийн унахад миний нүдэнд хурсан нулимс намайг хаалга руу чиглүүлэв. Түүнд л нулимсаа харуулж болдоггүй юм шүү гэх бодол төрж, хурдтайгаар улам бүр хурданаар гүйв.

Сэтгэл шимшрэнэ гэдэг аймар юм... Зүрхээр хатгуулах үед бууны сум нэвтлэхтэй адил, эсвэл түүнээс илүү ихээр өвдөх шиг.

Өөрийгөө нуух амаргүй юм. Тэр надаас татгалзсан гэх бодол хааяахан гэнэт сэдрэн баясгалантай байх мөчүүдийг минь хороож байв.

Хэдий 2 өдөр өнгөрсөн ч би тайвшрахгүй юм. Жунин надад хэт нөлөөлөөд би эрүүл ухаанаа алдсаар байна.

Хайч чулуу даавуугаар шийтгэл оногдуулан тоглож байтал сүүлдээ тэдний чимээ шуугиан намайг залхааж эхлэв. Иймээс чимээгүйхэн дээш босоход Жисү эгч "Юу вэ?  "Хайрт эхнэр минь. Чамайг ингэ гэж авж суугаагүй юм шүү." гэсэн утгагүй наргианаа хийв.

Чэёон: Эгчээ, та өрөө лүүгээ явлаа юу?

Би: Би та гурав шиг завтай хүн биш болохоор дахиад тоглохгүй ээ.

Тэднийг орхин харанхуй өрөөндөө орж ирээд хана луу ширтэн хэсэг хэвтэв. Удалгүй хэн нэгний "Эгчээ, та зүгээр үү?" гэх хоолой сонсогдсон нь Чэёоных байлаа.

Тэр зүгээр үү гэнэ. Санааг нь зовоомооргүй байгаа ч яах вэ... Би үнэхээр зүгээр биш байна.

Юу гэж хэлэхээ мэдэхгүй чимээгүй л байсаар. Түүнийг яваад өгвөл амар байна. Яг одоо ганцаараа байхыг хүснэ.

"Эгчээ" гэх Чэёоны хоолой дахин сонсогдож, энэ нь түрүүнээс хойш тайван байх гэж хичээсэн намайг босгоход хүргэв. Яршигтай юм.

Хаалгаа нээхэд Чэёоны гар үл ялиг чичигнэх нь надаас айж байгаа нь илт. Би тийм хүн айхаар мангас юм уу? Магадгүй тийм байх.

Өөртэйгөө тэмцэлдсээр арай хийн "Яах гээв?" гэхэд Чэёон "Н-Нөгөө... Саяхнаас хойш танд тавгүй байгааг би анзаарлаа л даа. Эгчээ... Та хэрвээ хүс---"

Би муу хүн. Яах аргагүй үзэн ядмаар төрлийн хүн. Саяхан эмнэлгээс гарсан дүүдээ ийм муухай хариу барих ч гэж. Яагаад түүний үгийг гүйцээлгүй хаалгаа савж орхив доо. Харамсаж байгаа ч эргээд нээж чадахгүй нь... Өөртөө дургүй хүрч байна. Бүр маш их.

Олон цаг амьд үгүй нь мэдэгдэхгүй байдалтай явсаар уджээ. Шоуны өдөр ирсэн гэсэн шиг багшаас ирэх дуудлага намайг тайван суулгасангүй.

Жисү эгч, Лиса, Чэёон гурав массажны газар луугаа явах гээд бэлдэцгээнэ. Тэдний инээлдэхийн холоос ажин зогсож байтал Жисү эгч над дээр гүйж ирээд "Үнэхээр явахгүй юм уу?" гэлээ.

Толгойгоо сэгсчихэд Лиса цаанаас нь "Тэгвэл ядаж шоундаа бэлдэхээр яв л даа эгчээ? Та одоо хаягдчихсан хүн шиг балайраад л байгаад байх юм."

Жисү: За тэнэгтээрэй. Манай Жэнни хаяна уу гэхээс, хаягдах хүн мөн үү? Өөртэйгөө андуураад байгаа юм уу хаашайн.

Лиса: Хүүе! Би яачихаад байгаа юм!

Чэёон: Ю-Юу нөгөө... Цаг боллоо?

Жисү: Өө тийм байна! Заза баяртай!

Тэд бөөн сүр дуулиан болон гарцгааж би санаа алдалттайгаа л хоцров.

Цагийн зүү бага багаар ахин шоуны цаг болоход ердөө 2 цаг хүрэхгүй хугацаа үлджээ. Хэдийгээр хөлс, хөдөлмөрөө шингээсэн зүйлсээ эцсийн удаад хянаж, янзалмаар байгаа ч... Жунинтай нүүр тулахаас ичиж байна.

Гэгээ тасарсаар байшин харанхуйлж эхлэв. Зүгээр суух нь, ялангуяа ганцаараа байх намайг тийм гэж хэлхээргүй ихээр гунирхуулж агаар амьсгалахаар болон гадуур хувцасаа өмсөөд гарлаа.

Хашаан дотор байдаг саравчиндаа суун өвлийн хүйтэн жаварт дарагдаад л. Ганцаараа ч гэлээ тайтгармаар байсан юм. Жуниныг яг одоо юу хийж байгааг сонирхож байна. Өдийд эд завгүй гүйж байгаа даа? Сургуулийнхан бидний бүтээлийг харах гээд тэсэж ядаж байгаа биз. Тайз засалт ямаршуу болсон бол? Моделуудаа сонгосон болов уу? Ахх. Би бүгдийг мэдмээр байна.

Муур гэхэд арай өөр чимээ яг хашааны хаалганы цаана дуулдав. Иймэрхүү зүйлсээс айж үзээгүй ч, хулгайч хэмээн сэжиглээд би дахин нэг удаа чимээ гарахыг чих тавин чагинав.

Зөн совин минь алдсангүй яах аргагүй ямар нэг хүн хашааны цаагуур нааш цааш холхиод байлаа. Нүдэнд туссан эхний зүйл болох том модыг гартаа барин хулгайчийг болгож тавихаар ойртож байв.

Алхам алхмаар гэтсээр хаалгыг аяар онгойлгоод, хүний үнэргүй амьтныг арагш харчихсан байхад нь хэд хэдэн удаа хамаг чадлаараа цохиод авлаа.

Би: Май чи муу! Ингээд хулгай хийгээрэй!!

Хулгайчын уулга алдаж байгаа нь нэг л танил байв. Гэсэн ч гэндэхгүй дээ гэж бодсоор дахин дахин нуруу луу нь модоороо савсаар. Хэд хэд цохисны дараа хулгайч эргэж харах үед түүнийг танив.

Бурхан минь гэж! Би юу хийчих вэ! Хулгайч гэнэ шүү! Энэ чинь Жунин байна.

Би: Ч-Чи!! Зүгээр үү!?

Шуудхан модоо доош хаяан цохисон газартаа хүрэх гэж ядахад Жунин зовиуртай царай гаргасаар "Яая!" гэж уулга алдаж байлаа.

Малгай өмсчихсөн байхад нь танихгүй би ч дэндүү тэнэг нэгэн юм. Хийсэн зүйлээ залруулах хэрэгтэй. Түүнийг өвтгөсөндөө харамсаж байна.

Би: Тэвчээрэй. Одоо өвдөх байх.

Түүний цээж нүцгэн байдал яг одоо тийм чухал биш. Зөвхөн нуруун дээр нь үлдсэн тод улаан зурааснууд л чухал. Бүр зарим хэсэгтээ шалбарчихаж! Би түүний толгой руу цохичихсон бол чах болж байна!!

Шархан дээр нь эмтэй хөвөнгөөрөө дарахад Жунин ёоолов. Азаар жижиг байгаа нь аз. Үгүй бол би өөрийгөө хараасандаа хэзээ ч уучлахгүй биз.

Цагаан боолтоор ороож өгч дуусаад "Болчихлоо" гэсэн ч Жунин чимээгүй суусаар л байв.

Би: Н-Намайг уучлаарай. Би үнэхээр чамайг хулгайч байна л гэж бодлоо.

Жунин: Энэ зүгээр дээ.

Бидний хооронд бий болох хачирхалтай чимээгүй уур амьсгал... Энэ байдлыг дахин мэдрэхгүйг маш их хүссэн юмсан. Гэтэл дахиад л нүүр тулчихлаа.

Жунин биднээс өөр хүн үгүй байшинг минь тойруулан харсаар "Найзууд чинь хаашаа явсан юм бэ?" гэлээ.

Би: Уг нь бидэнд үүнээс илүү ярих зайлшгүй шаардлагатай олон зүйлс байгаа юмсан. Үгүй гэж үү?

Жунин хэлэх үггүй болчихов. Би санаа алдаад "Тэд салон явсан"

Жунин: Чи яагаад яваагүй юм бэ?

Би: Харин л дээ. Яагаад гэж бодож байна?

Түүний асуултанд зөрүүлэн асуухаас өөр чадах юм алга. Саяхан надаас татгалзчихаад одоо энд ингээд сууж байгаа тэр бага зэрэг ичгүүргүй санагдана.

Жунин дээш босон өөрийн цамцаа өмслөө. Түүнийг гаргаж өгөх гээд дээш босон "Дахин нэг удаа уучлаарай" гэж хэт албаны хоолойгоор хэллээ. Жунин чимээгүй байсаар хаалга руу зүглэнэ. Түүнд хайртай хэвээрээ ч, бардам зандаа дийлдээд гараа атгахаас өөр хийх зүйл надад байгаагүй юм.

Жунин гарахынхаа өмнө "Харин намайг уучлаарай. Би их тэнэг хүн" гэх нь тэр.

Би гараа хавсран зогсоод: Юу гэсэн үг билээ.

Жунин над руу эргэж хараад цүнхнээсээ ямар нэг зүйл гаргаад ирэв. Жижиг учир харагдсангүй. Түүнийг анхааралтай ажин байхад Жунин надтай ойртоод эхлэв. Би айсандаа биш сандарсандаа түүнийг ойртох тоолонд арагшилж байлаа. Эцэстээ арагшлах газар хорогдон дуусаж, Жунин гарнаас минь атгаад дараагаар нь нэг зүйлийг атгууллаа.

Хүйтэн оргисон тэр зүйлийг үзэх гэтэл Жунин болиулаад зогсохгүй давхарлан гараараа атгаад "Би төсөөлж байснаасаа ч ичимхий нэгэн юм билээ. Намайг байхад битгий үзээч... Гуйя" гэж шивнэх төдий хэлэв.

Би: Үзэхгүй ээ. Гэхдээ яг яах гэж өгч байгаагаа хэлээч? гээд Жунины өгсөн зүйлийг халаасандаа хийчихэв.

Жунин: Б-Бэлэг... /шивнэх/

Би: Юу?

Жунин дахин хэлэх болсондоо хацар нь улайсаад ирэв. Гэсэн ч тэр хоолойгоо засаад "Шинэ жилээр чаид зориулж бэлдсэн бэлэг байгаа юм" гэх нь тэр.

Надад? Бэлэг? Тэр өөрөө өгч байна. Энэ чинь...

Өөрийн мэдэлгүй цийлгэнэсэн нулимсаа урсгачихгүйн тулд хүчээр цааш залгилчихав.

Үүнийг харсан Жунин инээмсэглээд: Зангианууд их гоё байсан. Бас надад туйлын зохиж байсан шүү.

Би зүүдлээд байгаа юм биш байгаа? Зөвхөн зүүдэндээ олж хардаг түүний төрх, зүүдний ертөнцөд л цуурайтдаг үгнүүд... Худлаа биш байгаасай.

Би: Я-Яагаад? Яагаад одоо ирж байгаа юм бэ?

Жунин доош харсаар: Уучлаарай. Би өмнө нь ирсэн ч хулчгар зан гаргаад үүднээс чинь буцсан. Магадгүй өнөөдөр чи хүрж ирж намайг цохиогүй бол би бас л хулчгар загинах байсан байх.

Би: Үнэхээр гэж үү?

Жунин: Сургуульдаа ирэхгүй, надтай холбогдохгүй байхад чинь би ямар их санаа зовсоныг чи мэддэг ч болоосой.

Би: Чи санаа зовсон юм уу?

Жунины хацар улайраад ирэв. Тэр тэгсэн ч инээмсэглэн "Дэндүү ихээр"

Өнгөрсөн өдрүүдийн гомдол энэ мөчид тайлагдан Жуниныг шуудхан тэврэн авлаа. Өмнөхөөс ялгаатай нь тэр эргэлзэлгүй намайг зөрүүлэн тэврээд, тайтгаруулах гэсэн шиг нуруун дээр минь зөөлнөөр товшино.

Би: Яагаад тэр өдөр бэлгийг минь аваагүй юм бэ?

Жунинд тэврүүлсэн чигтээ дээш харан ийн асуухад тэр "Би шинэ жилийг тэмдэглэдэггүй болохоор" гэж хариулав.

Би: Гэхдээ бэлгийг минь авчихаж болох л байсан. Тэмдэглэдэггүй байлаа ч миний сэтгэл шүү дээ.

Жунин: Мэднээ. Намайг уучлаарай.

Би түүний энгэрт наалдан нүдээ аниад "Зүгээр дээ. Одоо бүх зүйл зүгээр. Чи хэлэхгүй байсан ч би ойлгоноо. Хүн бүхэнд хэлж чаддаггүй нууц гэж бий. Үүнийг нууц гээд л ойлгочихье."

Жунин: Гэхдээ... Би чамаас юуг ч нуумааргүй байна.

Түүний итгэлтэй үгсийг сонсоод нүдээ нээхэд Жунин хорвоогын хамгийн гунигтай хоолойгоор "Аавын минь тахилын өдөр 12 сарын 31нд болдог юм."

Дотор пал хийгээд л явчихав.

Тэгвэл Жунин "Хэрвээ тэр өдрөөр л би түүнийг дурсаж, хүндэтгэл үзүүлэхгүй бол болохгүй юм шиг санагддаг." хэмээн нэмж хэллээ.

Түүнээс холдон бараг л уйлах шахав. Би дэндүү уяхан болчихож. Өмнө нь үүнээс илүүг сонсоод мөс гэдэг нэрэндээ тохируулахын тулд огт гуниглаж үзээгүй. Магадгүй түүнд хайртай учираас. Түүний шаналал миний ч бас шаналал болохоор тэр юм байх даа.

Би: Б-Би мэдээгүй... Н-Намайг үнэхээр уучлаарай!

Жунин сандарсан хоолойг минь өхөөрдөн инээвхийлээд дахин өөртөө ойртуулан тэвэрлээ.

Жунин: Миний хэлж байсныг санаж байна уу? Чиний тэврэлт яг л аавынх шиг минь гэж. Чамайг тэврэхээр би тайвширдаг. Чи миний тайвшрах ухаан. Чи миний сэтгэлийг засдаг сахиусан тэнгэр.

Жунин ингэж хэлэхдээ толгойг минь илэн "Чамаас татгалзаагүй юм шүү. Зүгээр л би өөрийнхөө сэтгэлийг бүрэн ойлгоогүй явснаа ухаарсан. Харин одоо... Би ухаарсан, Жэнни. Албан ёсоор гуйя. Надтай үерхээч?"

Би инээмсэглэн толгой дохив.

Жунин: Ашгүй дээ! гээд тэврэлтээ чанга болгох үед би "Чамаас зугтаж чадахгүй юм шив" гэхэд Жунин "Арай өөрөө зүрхийг минь тэгж ихээр догдлуулчихаад ингээд л алга болчихно гэж бодоогүй биз дээ?"

Би: Бодсон.

Жунин: Одоо бодол чинь өөрчлөгдсөн. Зөв үү? Чи надад хайртай юу?

Түүний хэтэрхий шулуухан үгс намайг ичээв. Иймээс ч би Жунинаас салан албаар мөр лүү нь цохив. Жуниныг том нүдлэх үед би ээрч муурсаар "Ө-Өөрөө их нялуун юмаа! Би нялуун зүйлд дургүй гэдгээ эртхэн хэлчихье!!"

Жунин: Дуртай л юм шиг байсан даа.

Би: Ү-Үгүй за! Тэгээд ч цаг хэцүүдчихээд байгаа бус уу? Коллекц яах болж байна!?

Жунин энэ талаар мартчихсан байсан бололтой намайг хэлэхэд "Өө!" гэж орилов.

Би: Арай мартчихаа юу!

Жунин намайг чирэн хаалга руу гүйхдээ "Баларсаан!" гэж давтан даютан хэлнэ.

Би: Муу тэнэг!

Жунин гэнэтхэн чанга инээгээд гүйхээ больчихов.

Би бүр гайхаад: Яасан бэ? Хоцорсон ч гэсэн очих ёстой шдээ!

Жунин: Худлаа худлаа. Тоглосон юм. Коллекц болох өдрийн товыг хойшлуулсан. Тэгэхээр айх зүйл байхгүй.

Би: О.О Юу? Яагаад?

Жунин: Ким Жэнни гуай. Яаж намайг чамгүйгээр тийм үнэ цэнэтэй, чухал зүйлийг хийнэ гэж бодсон юм? Бидний дурсамжын хураангуйлал байтал... Би яаж ганцаараа хийх юм бэ? Чамгүйгээр тэдгээр хувцаснууд амьгүйтээд байсан юм.

Хэнэггүй гэмээр инээгээд өөдөөс минь ширтэх энэ залуу... Түүнийг намайг хайхлаж эхэлсэнд маш ихээр баяртай байна.

Одооноос тэр миний анхны бөгөөд сүүлчийн хайр байх болно.

-
-
-
-
Ингэхэд "My lord" хүлээж байгаа хүн ер нь байна уу?


Đọc tiếp

Bạn Cũng Sẽ Thích

815 178 15
-عشق همه اش درباره اعتماده. انقدر به طرف مقابل اعتماد پیدا می کنی که با وجود تمام علامت های خطری که دور و برش هست قلبتو دو دستی تقدیم اش می کنی چون م...
1.1M 45.1K 52
Being a single dad is difficult. Being a Formula 1 driver is also tricky. Charles Leclerc is living both situations and it's hard, especially since h...
84.4K 13.2K 25
-Эмсийн хүрээлэн нээнэ! - Хатан минь юу айлдах нь энэ вэ? -Түүнийг өргөөндөө авч ирж чаддаггүй юм бол түүний очдог газарт би очно.
2.2M 116K 64
↳ ❝ [ INSANITY ] ❞ ━ yandere alastor x fem! reader ┕ 𝐈𝐧 𝐰𝐡𝐢𝐜𝐡, (y/n) dies and for some strange reason, reincarnates as a ...