👑 Our story 👑 |BLACKPINKxEXO

By whitebearindahouse

104K 10.7K 6.8K

Тэс ондоо хайрын түүхүүд... Дөрвөн удаа! 4 өөр амтыг нэг зохиолоос мэдрэнэ гэдэг содон биш гэж үү? Хагацашгүй... More

💙❤️💛💜
💙1💙 (Life is fun)
💙2💙
💙3💙
💙4💙
💙5💙
💙6💙
💙7💙
💙8💙
💙9💙
💙10💙
💙11💙
💙12💙
❤1❤ (Don't touch)
❤2❤
❤3❤
❤4❤
❤5❤
❤6❤
❤7❤
❤9❤
❤10❤
❤️11❤️
❤️12❤️
💛1💛 (Dream is impossible)
💛2💛
💛3💛
💛4💛
💛5💛
💛6💛
💛7💛
💛8💛
💛9💛
💛10💛
💛11💛
💛12💛
💜1💜 (I'm so special)
💜2💜
💜3💜
💜4💜
💜5💜
💜6💜
💜7💜
💜8💜
💜9💜
💜10💜
💜11💜
💜12💜
Инээмээр байвал ороод ир. ^^
Инээлгэнэ гэж бодож байгаа. :*
Come back?

❤8❤

1.3K 202 84
By whitebearindahouse

Хэн нэгэн хүнийг мэддэг болох амархан. Ердөө царайг нь хальт хараад мэдэрч болно. Зарим онцгой тохиолдолд чиний уулзсан тэр нэгэн чамаас хэзээ ч салашгүй гүн гүнзгий холбоог бий болгочихдог. Тэр холбоо бат бөх бас тэвчээртэй.

Инсо бид хоёрыг холбосон тэр зүйл дэндүү хүчирхэг байсан гэж би боддог. Тийм болохоор л... Тэр намайг уучилж байсан.

Ээжээс минь үүдэлтэй асуудал даамжирч, надтай харьцахаа байсан Инсо эргэн ирсэн юм. Тэр яг л урьдынх шигээ хөнгөн мишээгээд намайг "найз"-аа хэмээсэн хэвээр байлаа. Тэр үед би бодсон юм.

Түүний найз байгаа цаг хугацаагаа нандигнана гэж. Инсогын итгэлийг үгүй хийлгүй энэ дэлхийн хамгийн шилдэг найз байна гэж...

2 сар өнгөрсөн байлаа. Ким Инсог элит гэр бүлийнх биш гэдэг мэдэгдсэнээс хойш. Буруу ойлголт засагдаж, тэр бид хоёр яг л өмнөх шигээ, магадгүй өмнөхөөсөө ч илүү дотно болсон байсан юм.

Сургуулийнхан түүнтэй муухай харьцахаа больсон. Юмс мартагдаж, шарх анидаг шиг. Инсогын тухай зүйлс аажим аажимаар намжсаар.

"Жэнни! Жэнни!"

Инсо хаа холоос над руу гүйж ирээд ямар нэг бичигтэй цаасаа сунгав. Түүний түрэмгий байдлыг гайхан бүлтгэнэсээр гарнаас нь тэр цаасыг авав.

Би: Энэ юу вэ?

Инсо: Захиа!

Би: Тиймээ. Захиа байна. Гэхдээ-

Инсо: Хайрын захиа!!

Би инээд алдан: Инсо минь дээ. Бид жижүүр хийж байна. Ангиа цэвэрлээд түргэхэн явах хэрэгтэй.

Инсо: Жэнни, би тоглоогүй шүү. Миний шүүгээнд энэ захиа байсан юм. Тэгээд би уншаагүй! Сандраад байна!

Би: Уншаагүй юм бол яаж хайрын захиа гэдгийг нь мэдэж байгаа юм бэ? гэхэд Инсо чанга гэгч нь инээгээд "Зүгээр л. Тэгж мэдрэгдээд байна" гэлээ.

Инсо захиагаа аван гүнзгий амьсгаа авсаар уншиж эхлэв. Түүний хацар хэрхэн яагааран ичингүйрч, захианы үг нэг бүрийг хайрлан байхыг харах надад сайхан байлаа. Ээжээс болж шархлаад байсан найз минь жаргалтай байх миний сэтгэлийг цатгаж байсан хэрэг.

Инсо: Ж-Жэнни. Чи итгэхгүй дээ!

Тэр захиагаа уншиж дуусав уу гэлтэй ийн хэлэв.

Би: Хэнээс юм? Юу гэсэн байна.

Инсо: Энэ Крисээс байна.

Би: Крис?

Инсо толгой дохин "Манай ангийн Крис Ву. Чи мэднэ дээ... Би түүнд сайн болчихсон гэж хэлж байсныг санаж байна уу?"

Нээрээ тэгж хэлсэн юм шиг санагдан толгой дохиход Инсо намайг чанга гэгч нь тэвэрч аваад "Энэ яг зүүд байхаа! Тэр надад захиа өгнө гэдэг гайхалтай биш гэж үү!?"

Би: Тиймээ. Гайхалтай зүйл.

Инсо: Ёош! Ахлах сургуулийн амьдрал одоо л бүрэн утгаараа сайхан болох бололтой!

Инсо жаргалтай байсан. Хайртай хүнээсээ захиа авсан болохоор. Зүрхэнд нь төрсөн итгэл нь биелсэн учир. Гэтэл... Крис...

Хэд хоногын дараа Инсо байдгаараа инээчихсэн хүрж ирээд намайг налан суув.

Би: Яасан бэ? Гоё зүйл тохиогоо юу?

Инсо: Крис өдрийн хоолоо хамт идэж байхыг асуусан.

Түүний баяртай хэлэх үг намайг бага зэрэг гомдоож орхив. Өдөр бүр надтай хооллодог байж гээд л... Крисээр намайг сольчихсон юм шиг бодогдсон. Зүгээр л атаархчихсан.

Инсо: Жэнни! Битгий ийм царай гарга! Хүсвэл чи, би, Крис гурвуулаа хооллож болно шдээ!

Хэдий түүнд гай болмооргүй байсан ч Инсогын үгс намайг баярлуулсан. Тэгээд би зөвшөөрсөн юм.

Инсо урьд өмнөхөөсөө ч их инээмсэглэж, намайг ганцаардуулахгүйн тулд анилгүйгээр харин ч маш их анхаарал тавьж байлаа. Түүний хажууд суух Крис ч бас инээсээр. Түүнийг сайн залуу юм байна гэж дүгнэсэн.

Тэр өдрөөс хойш хоёулахнаа явдаг байсан Инсо бид хоёр дээр Крис нэмэгдэх боллоо. Би үүнийг тийм ч муу зүйл гэж бодоогүй ээ. Дахиад нэг найзтай болчихсон юм шиг л мэдрэгдсэн.

Нэг орой унтах гэж ядан ээжийн яршигтай дүр эсгэлтийг тэвчин хараал идсэн хар энергитэй байшингаас нэг өдөр ч болтугай ангижрахыг хүсэх хүсэлдээ автаад байлаа. Тэр үед миний аврал болсон хэн нэгэн утас руу минь залгасан юм. Тэр хүн Крис байлаа.

Крис: Унтаж байхад чинь залгачихсан уу?

Хэн болох тухай ээжийн санаа зовнилт дургүй хүргэнэ. Би зүгээх л энэ гэрээс явахыг хүсдэг.

Би: Үгүй ээ. Тэгээгүй.

Крис: Чи тэгвэл завтай байгааб айх нь ээ.

Би: Тийм. Яасан?

Крис: Уулзах уу?

"Ким Жэнни! Чи үнэхээр ээжийгээ үл тоосоор л байх уу!" гэх ээжийн хоолой чангарах үед өөр арга үлдээгүйг ойлгон "Тэгье" гэчихсэн.

Дургүй хүргэдэг газраасаа түр ч боловч салсан нь шоронгоос гарч байгаатай адил сайхан санагдсан сан. Крисын хэлсэн газарт ирэхэд Инсо байхгүй байгааг мэдээд их гайхаж билээ.

Тэгээд түүнээс Инсог асуухад Крис инээд алдаад "Инсог ээж аав нь гаргахгүй дээ. Би албаар дуудаагүй юм."

Би: Эхлээд наад үгээ хэлсэн бол-

Крис: Чи ирэхгүй байсан биз дээ.

Тэр миний хэлэх гэснийг таачихав.

Би: Мэдээж.

Крис: Манай гэрт өдөр бүр хэрүүл өрнөдөг юм. Би залхаад, ганцаардаад хэн нэгнийг дуудмаар санагдсан. Тэгээд бодоод үзсэн надад найз байдаггүй юм байна.

Яагаад ч юм тэр үед Крис надтай адил мэдрэгдсэн юм. Тэрний одоогынх нөхцөл над шиг санагдсан.

Крис халааснаасаа нэг зүйл гаргаж ирээд амандаа зуусан. Тэгээд үзүүрээс нь эхэлж асаах үед би тэр зүйлд татагдах шиг өөр дээрээ туршихын түйс болж байлаа. Болохгүй гэдгийг мэдсээр байж.

Крисын хэрхэн тамхи татахыг анхааралтай харан, сониучирхан байхыг тэр мэдээд над руу сунгасан юм. Тэр үед нь би эргэлзсэн ч гэлээ эцэстээ амандаа хүргэн, сорж эхэлсэн.

Тэр үед л... Би болих хэрэгтэй байсан юм.

Крис бид хоёр яг үүн шиг нөхцлөөр хэд хэдэн удаа уулзацгаасан. Гэхдээ Инсогүйгээр. Энэ бид хоёрын хоорондох нууц байлаа.

Ээжийг надад заах гэж оролдох үед. Мөнгөө гайхуулан бусдад томрох үед. Аавын хормойнд шигдэн яг л бүхнийг атгачихсан мэт авирлах үед.

Би Крис рүү залгасан.

Крис надад өөрийнхөө аргаар тайвшрахыг сургасан. Яг л түүн шиг би эвдэрч эхэлсэн. Тамхи, архи, шөнийн клуб... Би бүгдийг нь үзсэн.

Сааралтах утаа намайг тайтгаруулж, мансууруулах шингэн надад дэм өгч, чанга чимээнд бүжих зугаацуулагч болсон. Би донтчихсон.

Хэдхэн цагийн дотор өөрийгөө мартаж, өөрийнхөө тухай бүхнийг гээхэд ертөнц хавьгүй дээр болсон юм шиг мэдрэгдэх мэдрэмжинд хууртчихсан юм.

Инсотай хамт зэрэгцэн алхаад гэр лүүгээ явцгаана. Бидний салдаг гудам арай ойртоогүй байсан учир тайван алхаж байлаа.

Инсо: Чи ойрд бүр олдохоо байжээ. Хамт кино үзээгүй их удсан байна.

Инсо гэнэтхэн ам нээв. Түүний нухацтай байдал намайг түгшээх үед Инсо чанга инээд алдаад "Гэхдээ зүгээр дээ. Санаа зовосны хэрэггүй шүү" гээд цоглог гэгч нь урд минь гаран хурдтай алхаж эхлэв.

Найзынхаа цуцашгүй гэгээлэг байдалд атаархан эсвэл өхөөрдөн явахад минь Крис гэж тэнэг залгаж байх нь тэр. Өнөө орой гарахаар тохирсныг мэдсээр байж болгоомлохгүй залгадаг түүний буруу!

Утасаа авах гээд сандчих үедээ халаасанд байсан асаагуураа унагааж орхив. Инсог хараагүй байх гэж бодон даруй буцаж хийгээд дуудлагаа авлаа.

Би: Яасан

Крис: Одоо хаана байна.

Би: Гэр лүүгээ харьж байна.

Крис: Мм. Би очоод авъя.

Инсо сая нэг над руу эргэж харах үед би аль болох тайван байхыг хичээн "Тэгэхгүй байсан ч болно" гэв.

Крис: Би яг одоо үнэхээр их сэтгэлээр уначихсан байна. Эцэг эх минь намайг энэ орчлонд төрөх ёсгүй, алдаа гэж дуудсан.

Түүний зовлонгоо тоочихыг цагаа олоогүй гэдгийг хэлж чадахгүй хий дэмий санаашраад "Ойлголоо. Хүлээж байя." гээд дуудлагыг салгалаа.

Инсо миний хажууд хүрж ирэн "Хэн юм бэ"

Би: Зүгээр л... Тийм ч чухал хүн биш дээ.

Инсо: Чамайг анх удаа л утсаар ийм удаан ярихыг харлаа. Сайн байна! Миний найз ашгүй уулздаг хүнтэй болоо юу? Аливээ хэл л дээ! Хэн юм бэээ :3

Би: Тийм биш ээ.

Инсо: Ер нь ч би их боддог байсан юм! Крис бид хоёрын хажууд хэцүү байдаг байсан биз дээ? Болоо шдээ миний муу найз!

Би: Тийм биш гээд байна шдээ!!

Уурлачихсан. Өөрийн мэдэлгүй  Инсод муухай аашлахад Инсогын инээмсэглэл үгүй болсон төрх намайг алгадах шиг болсон.

Өөрийгөө хэдийн алдчихсан гэдгээ тэр мөчид ухаарсан юм.

Би: И-Инсо... Би... Би хашгирах гээгүй юмаа.

Инсо: Жэнни. Энэ зүгээр дээ. Би олон зүйл асуусандаа хараисаж байна. Намайг уучлаарай.

Инсо өөр зүйл хэлээгүй. Тэр хүчээр шахуу инээгээд гэр лүүгээ харьсан. Харин би дотоор оюундаа өөрийгөө үнэлэх үнэмлэмжээ өөрчлөх хэрэгтэй болсноо ойлгоод, өнөөдрийнхийг сүүлчийнх гэж бодох хэрэгтэй гэж үзсэн юм.

Крис тун таагүй харагдана. Түүний амыг хүрээлсэн шалбархай харцнаас минь огт салсангүй. Гэртээ ирэхэд тэр надаас түрүүлээд ирчихсэн намайг хүлээгээд зогсож байсан юм.

Крис: Орж хувцасаа солино биз дээ?

Би: Дүрэмт хувцастай байж архидах юм бол би цагдаа дээр очих уу?

Крис: Тийм гэж бодож байна.

Би толгой дохин Крисийн хажуугаар өнгөрч, гэрийн үүд рүү ойртоно. Тэгээд гэнэт нэг зүйл санасан юм шигээр түүн рүү буцаж алхаад ойртон ирэхдээ "Өнөөдөр бид сүүлийн удаа хамт байна." гэв.

Крис: Сүүлийн удаа? Яагаад?

Би: Инсогын өмнө буруутай юм шиг санагдаж байна.

Крис: Бидний хооронд юу ч байхгүй шүү дээ. Түүний өмнө буруутай байх хэрэг байхгүй.

Би: Мэднээ. Гэсэн ч хэрвээ Инсо биднийг түүнгүйгээр их олон удаа уулзсаныг мэдвэл шархлах байх.

Крис: Мм. Ойлголоо.

Түүнийг тийм олон зүйл яриагүйд санаа амрав. Сүүлчийнх болохоор айдасгүйгээр тайвшрахыг хүсэж байна.

Бид олон удаа давтаж хийсэн учир дундаа тавьсан өндөр градустай зүйлсийг зоволтгүй ууцгаана. Крис согтохоороо тэнэг хүн шиг инээгээд байдаг. Тэр энэ удаад ч инээсээр "Би тэдний нүд рүү нь харж байгаад хэлсэн. Төрсөнд минь уучлаарай! гээд."

Түүний үгсийг сонсон чимээгүй суусаар. Бид тийм ч удсангүй гадагш гараад би Крисийг таксинд суулгаж өгөхөөр болов.

Крис: Жэнни.

Тэр гэнэтхэн над руу дөхнө.

Би: Яасан?

Крис: Битгий хөдлөөрэй.

Тэр ийн шивнэснээ гэнэтхэн намайг тэврээд авлаа. Крисийн яагаад байгааг ойлгох ч сөхөө үгүй. Түүнийг согтуудаа тэнэгтэж байна гэж бодсон.

Крис хэсэг тэвэрч байснаа болин тэврэлтээсээ ч хачин зүйл хийх гэж үзнэ. Тэр намайг үнсэх гэсэн шиг ойртож байв.

Тэгээд бас больчихсон. Би ч түүнийг алгадахад бэлэн байлаа. Крис миний арагшаа харж байснаа инээд алдан "Чи намайг согтчихож гэж бодсон уу?"

Би: Юугаа хийгээд байгаа юм? Алуулахыг хүсээ юу? Бид тийм харилцаатай биш юмсан.

Крис: Мэднээ. Үнэндээ би чамайг сонирхлоо ч надад боломж байхгүй биз.

Түүн рүү хөмсөгөө зангидахад Крис дахин инээд алдаад "Уучлаарай. Одоо би явъя даа. Чи ч бас болгоомжтой хариарай." гэд яваад өгөв.

Тэр үеийн Крисийн хачин байдал намайг тийм ч их бодолд автуулаагүй. Харин маргааш нь бий болсон Инсо бид хоёрын эвгүй уур амьсгал тэр явдлын тухай бодоход хүргэсэн юм.

Би: Инсо. Уур чинь гараагүй юм уу? Өчигдөр чам руу муухай аашлах гээгүй юмаа.

Инсо: Үгүй ээ. Би тэрэнд уурлаагүй.

Инсо хөндий байдлаар хэлэв.

Би: Тэгээд яасан юм бэ?

Түүний гарнаас атган асуухад Инсо гараа хүчтэйхэн шиг татаж аваад "Чи мэдэж л баймаар юм."

Би: Би юуг мэдэж байх ёстой гэж?

Инсо: Битгий жүжиг тавиад бай Жэнни. Үнэндээ юу гээч. Би мэдэж байсан. Крис та хоёрыг хамт байхыг олон удаа харсан. Гэхдээ би тэнэг хүн биш! Өчигдөр... Ч-Чи үнэхээр өөдгүй хүн юм. Яаж намайг түүнд хайртай гэдгийг мэдсээр байж...

Инсогын нулимс цийлэгнэсээр хэлэх үгсийг сонсохоос өөр юуг ч хийж чадаагүй. Надад гомдоллон уйлах охиныг аргадах ёстой байсан юм. Түүнээс уучлалт гуйж, өвдөг сөгдөх хэрэгтэй байсан.

Инсо надаам шалтгаан олж хараагүй. Тэр намайг тайвшрахын тулд Кристэй уулздаг байсныг буруугаар ойлгочихсон.

Би: Чи яаж байгаа юм!

Крис толгойгоо базлан: Яа... Би шартаад байна. Битгий хүүхдүүдийн анхаарлыг над руу хандуулаад бай.

Би: Чи өчигдөр албаар тэгсэн биз дээ?

Крис над руу энэ удаад жинхнээсээ анхаарлаа хандуулан "Юуг" гэх үед найзаасаа хөндийрсөн байдлаа бодсоор шүлсээ залгилан "Миний ардханд байсан Инсод харуулах гэж албаар... Тэвэрч, бас үнсэх гэж байсан биз дээ?"

Крис: Тиймээ. Би тэгсэн. Инсо шиг охидод дургүй болохоор. Миний ардаас гүйгээд байдгаас нь залхсан болохоор. Үгээр хэлээд ойлгодоггүй мал болохоор нь үйлдлээрээ харуулсан юм.

Түүнийг алгадан авахад Крис инээд алдаж байснаа ангийн үүд рүү толгойгоо гэлжийлгээд "Инсо. Сонссон биз дээ? Би чамд хайргүй. Анхнаасаа зүгээр л уйдсандаа зугаацаж байсан юм." гэх нь тэр.

Инсо надад хэлсэн үгсдээ гэмшин буцаж орж ирэхдээ Крисийн хэлэхийг сайтар сонсож авсан байлаа. Тэгээд тэр уйлсан. Надад эсвэл Крисд дэндүү их гомдсон болохоор. Бардам зангаа гээсэн, тэр.

Муухай өдөр байж билээ. Инсог 2 дахь удаагаа хэн нэгнээс болж шархлах үе. Яагаад ч юм дахиад надтай хэт хамааралтай байсан гашуун мэдрэмж... Би Инсог алж байгаагаа мэдээгүй... Түүний зүрхэнд мянга мянган зүүг нэгэн зэрэг зоосоор байснаа ойлгоогүй.

●●●

Ойлгосон гэж бодож байсан ч үгүй юм шив. Тэр үеийн Инсогын мэдрэмжийг өөрийн биеэр мэдэрсэн юм шиг боддог байсан. Гэхдээ үгүй байж.

Хайртай нэгэн чинь чамтай биш өөр нэгэнтэй жаргалтай байхыг харахад Инсод ингэж мэдрэгдсэн байх нь ээ. Их аймар юм.

Жунин тасралтгүй өөрийн зүрхэндээ нуусан дурлалт бүсгүй рүү ширтсээр. Түүний нүднээс би хүсэл, хайр, гунигыг мэдэрч чадаж байна.

Би шархлаж байна. Хүн төрөлхтөнд ганцхан зүрх байдаг нь харамсалтай. Жунины зүрх нь энэ эмэгтэйгээр дүүрсэн байхад миний хичээл зүтгэл өчүүхэн болоод хувирчих юм.

Удаан хугацаанд чимээгүй суусан бид. Танхил инээмсэглэлтэй эмэгтэйн "Их ажиллаад ядарч байгаа байх гэж бодоод авчирсан юм. Үүнийг уугаад ч болтугай эрч хүчээ нөхөж байгаарай" гэх Жунинд тавьсан анхаарал халамжаар үгүй болов.

Жунин үг дуугарах сөхөөгүй зүгээр л бүсгүйн гаранд нь атгуулах тан руу ширтэнэ. Эмэгтэй дээш босоод "Ажилд нь төвөг болсонд уучлаарай" гээд надад бөхийн санаа зовсон харцыг Жунин руу шидсээр урлангаас гаран явав.

Түүнийг гарсан даруйд өгсөн танг нь хогийн сав руу хийх Жунинаас би огт эмээлгүйгээр, сэтгэлийг нь ойшоолгүйгээр асуулаа.

"Тэр хэн юм бэ?" гэж.

Тохиромжгүй цаг ч гэлээ, би ч гэсэн хүн болохоор. Би Жунинд хайртай болохоор... Түүний хариулт сонирхолтой байсан.

Жунин: Өөдгүй хүн байгаа юм. Битгий тоо. Тэр энд дахиж ирэхгүй ээ. Битгий санаа зов.

Дорвитой хариулт болж чадаагүй. Тиймээс ч би бууж өгөхийг хүсэхгүй. Жунины худалд итгэх тэнэг нэгэн би биш. Түүний эд, эс бүхэн тэр эмэгтэйгээс болоод гунигт автаж байгаа атал яахан би зүгээр орхих билээ.

Маш их бодролууд. Эргэн тойронд минь асуудлаар дүүрэн. Тайван байх нэг хором ч алга. Аливаа юмс хүссэн шиг минь хялбархан байдаг бол... Илүү амар байх байлаа.

"Жэнни"

Харьж явахад минь дуудсан хоолой нэг л танил. Харвал удаан уулзаагүй Крис зогсож байлаа.

Бид хуучин цагаа дурсан, ахлах сургуульд байхдаа хийдэг байсан муу зуршилаа сэргээх шиг өөдөөсөө харан суугаад архи тулгацгаана.

Би: Чи хаагуур байсан юм бэ?

Крис: Гэртээ.

Би: Яагаад нэг ч удаа сургууль дээрээ ирэхгүй байсан юм?

Крис: Зүгээр л. Өнгөрсний тухай бодолд дарагдаад.

Би: Инсотай холбоотой юу? Үнэндээ би ч бас өөрийгөө үнэхээр их үзэн ядаж байна.

Крис: Тэр үед би Инсод тэгж хэлэх хэрэггүй байсан.

Би: Тиймээ. Чи тэгэх хэрэггүй байсан.

Крис инээсээр: Би саяхнаас Инсог харах гээд ойр ойрхон сургууль дээр нь очиж байгаа.

Би: Би ч бас.

Крис том нүдлэн "Бид яагаад таараагүй юм бэ?"

Би: Хэн мэдлээ.

Крис: Тэр сайнгүй харагдсан. Ахлах сургуулийн үеийнх шиг хөөрхөн инээмсэглэлтэй охиныг түүнээс олж хараагүй.

Би: Бид тийм болгосон шүү дээ Крис. Амьдрал түүнийг тийм болгосон.

Крис хундагатай зүйлээ нэг амьсгаагаар ууж орхиод "Цаг хугацааны машин байдаг ч болоосой."

Би: Тиймээ. Би ч бас тэгж бодож байна.

Кристэй ярилцасны дараа сэтгэл санаа хавьгүй дээрдсэн байлаа. Ямартайч Крис харамсаж байгаа нь сайн зүйл. Бид ийм ихээр харамсаж байхад Инсо хэзээ нэгэн өдөр бага ч болтугай уучлах байх гэсэн горьдлого төрж байна.

Гэртээ тийм ч орой очсонгүй. Дээд давхарт шуугиан болно. Гэртээ ирсэн гэдгээ чангаар хэлэн инээх гэсэн ч тэнхэл үгүй. Тэдэнтэй нэгэдн хөгжтлдмөөр байвч намайг зовоох асуудал хэт олон юм.

Тэгээд зүгээр л эгч дүүсийнхээ яриаг анхааралтай сонсон зогсож байлаа. Чэёоныг доошоо бууж ирэх гэж байгааг мэдсэн учир хана налан хэлэх үгээ бодос хийв. Чэёон гарах гэж байгаа бололтой гутлаа өмсөж эхлэх бөгөөд миний царай луу эгцэлж харж чадахгүй байв.

Би: Би нүгэлтэн болохоор буруу хүлээсэн юм. Өөр зүйл байхгүй. Ойлгов уу?

Түүнд хатуу загинахын оронд хаачих гэж байгааг нь асууж, бага зэрэг санаа зовнин гарахыг нь болиулах хэрэгтэй байсан юм...

Чэёон: З-За. Би Жисү эгч Лиса хоёрт юу ч хэлээгүй ээ!

Би: Өдөр ууртай байсан юм. Үнэндээ хамаа алга. Хэлсэн ч хамаагүй болохоор.

-

Тэр өдөр Чэёон гэртээ ирээгүй. Тэр алга болсон.

Жисү эгч хөл алдан сандран гүйж орж ирээд асар их айдсаар "Ч-Чэёон орж ирээгүй л байна уу!?" гэж биднээс асуув.

Лиса: Тэр Пак Чанёолтай уулзана гээд гараа биз дээ. Үүдэнд л байгаа биз.

Жисү эгч дороо эргэлдэн нэг л хачин авирлана. Лиса дээш босон түүний хажууд очоод "Та одоо яагаад байгаа юм бэ? Хайч чулуу даавуудаад хожигдсон нь та шдэ! Ганц удаа хог гаргаад асгасандаа гутраад байгаа юм уу?"

Би: Эгчээ. Юу болоод байгаа юм?

Жисү эгч Лиса бид хоёр луу ээлжлэн харсаар "М-Миний бодлоор Чэёон... Т-Тэр алга болчихлоо!"

Бид олон удаа түүн рүү утасдаж, байж болох газруудаар нь хайн гүйсэн юм. Гэсэн ч удалгүй Чэёоны найз гэх Лэе нэртэй залуу бидэнд түүнийг эмнэлэг дээр авчирсан байгааг хэллээ.

Ухаангүй хэвтэх Чэёоны өмнө буруутай юм шиг... Би яагаад түүнд арай зөөлөн байж болоогүй юм бэ? Яагаад дандаа болоод өнгөрсөн хойно харамсдаг юм бэ!

Би: Би явлаа.

Лиса намайг татан зогсоогоод "Ийм үед л бид түүнтэй хамт байх хэрэгтэй?"

Би: Мэднээ. Гэхдээ... Гэр бүл, хайртай залуу нь хүртэл түүнд дэм болох гээд хамт байхад нь би яах юм бэ? Би чинь... Ө-Өөдгүй н*вш шүү дээ.

Тэднийг орхин Чэёоны ухаангүй хэвтэх өрөөнөөс гаран явлаа. Замдаа Жисү эгчтэй таарч тэр ч бас намайг явуулахгүйг хичээв. Хаачих гэж байгаагаа мэдэхгүй ч энд байвал галзуурах гээд байсан. Тэгээд л өөрийгөө тойруулсан ханыг босгочихсон.

Хүчтэй юмсан. Би их хүчирхэг эмэгтэй шүү дээ. Тийм байж яагаад...

Нуран унах би өвдөгөө тэврээд уйлж байв. Надтай хамт сэвэлзэх салхи аргадах нь битгий хэл, улам бүр гуниглуулан өвтгөнө.

-

Ганцаараа байхыг хүссэн. Тэгээд би ачаагаа бэлдээд түр хугацаанд эгч дүүсдээ хэлэлгүйгээр цуглуулсан мөнгөөрөө өөр жижиг өрөө түрээслэв. Хоёр гурав хоносны дараа сэтгэл санаа арай дээрдэж, Жисү эгчээс ирсэн "Чэёон сэргэсэн" гэх мессэж намайг баярлуулав.

Сургуульдаа очихгүй байгаа болохоор Жуниныг харахгүй. Энэ нь амар юм. Түүнд хайртай нэгэн байхад би юу ч биш.

Инсог хайж олоогүй болохоор бодогдохгүй амар байна. Түүнээс зугтах үед би өөрийгөө аай дээрээр мэдрэх шиг.

Хөшигөө хаагаад харанхуй өрөөнд ганцаараа бүгэх үед хорвоо ертөнц надаас ангижирсан. Тайван орхиод , оролдох гэж хичээгээгүй.

Олон цаг тийм байдлаар уджээ. Ганцаараа байх үед бодол цэгцэрсэн ч, санаа зовнилтууд минь үгүй болоогүй. Чэёоныг инээж байхыг харахыг хүсэж, зүгээр байгаа даа гэх санаа зовнилт намайг дотроос минь иднэ.

Би: Байна уу?

Жисү эгч хангинасан инээдээрээ цаанаа ямар нэг зүйл ярьж байснаа "Аанхан. Байна байна" гэлээ.

Би: Чэёон гайгүй юу?

Жисү: Яагаад өөрөө хүрж ирээд гайгүй байгааг нь харж болохгүй гэж.

Би: ...

Жисү: Чамайг ирэхгүй бол тэр гомдох байх. Завгүй байгаа гээд хэлчихсэн болохоор ачаагаа гэртээ аваачиж тавьчихаад тайван яваад ир.

Эгч ийн шивнээд тасалчихав. Яах вэ? Түүний хэлснээр яваад очих хэрэгтэй юу...

Дахин утас минь чичигнэв. Жисү эгч үнэхээр тэвчээргүй юмаа гэж бодсоор шуудхан аваад "Ойлголоо доо! Би одоохон очлоо" гэж муухай аашилан хэлэх үед Жунины "Ашгүй дээ" гэх хоолой сонсогдов.

Би: Жунин?

Жунин: Чи намайг гэж бодоогүй байх нь ээ.

Би: Тиймээ.

Жунин: Утасаа авсанд чинь баяртай байна. Би чам руу хэдэн зуун удаа залгасныг чи мэдэхгүй дээ.

Тэр яах гэсэн юм болоо?

Би: Ойлгож байнаа. Гэхдээ хэлчихье. Би дахиж чамтай ажиллахгүй ээ. Коллекцээ өөрөө дуусгачихна биз. Бас бид дахиж уулзахгүй байх. Тийм болохоор-

"Яагаад?"

Түүний ганц үг намайг дуугүй болгов.

Би: Чи мэднэ шүү дээ хэмээн болгоомжлонгуй хэлэхэд Жунин "Чи хаана байна?" хэмээв.

Жунин маш хурдан хүрээд ирсэн юм. Түүнээс зугтахыг хичээсэн ч царайг нь харах төдийд сэтгэл дүүрээд ирсэнд өөрийгөө зүхмээр байна.

Жунинд цай аягалан өгөв. Жунин амтлан ууж байгаад "Яагаад гэрээсээ явсан юм бэ?" гэлээ.

Би: Түр зуур л. Удахгүй буцаад нүүх байх.

Жунин чимээгүйхэн толгой дохиод дараагаар нь "Тэгэхээр би юуг мэднэ гэж?" гэсэн асуултыг тавив.

Би: Бүгдийг.

Жунин: Жэнни. Яагаад байгаа юм бэ? Илүү тодорхой ярь л даа.

Түүний эргэлзээд, ойлгохыг хүсэж байгаа тэр олон зүйлсийг би өөрийн амаар ярих гэж үү? Аймшигтай юм. Би чадахгүй шүү дээ.

Би: Март даа. Одоо чи яв.

Түүнээс харцаа бууруулав. Өдийг хүртэл өөрийгөө хүчирхэг гэж бодоод андуурсан байна. Би тэнэг юм. Өөрийн сэтгэлээ илэрхийлж ч чаддаггүй сул дорой нэгэн байж...

Намайг дээш босон Жунинаас аль болох хол байх гэж хичээх үед Жунин надтай алхам алхмаар ойртон ирээд өөр лүүгээ харуулсан юм.

Жунин: Гуйя. Би найзыгаа алдмааргүй байна.

Түүний амнаас намайг "найз" гээн тодорхойлолт гарлаа. Тэр намайг эрхэмлэдэг, хайрладаг. Гэхдээ найзын хувиар.

Би: Чи ойлгохгүй бололтой. Жунин. Чи одоо үнэхээр явсан нь дээр.

Жунин: Үгүй ээ. Яагаад байгаагаа хэлэхгүй бол яасан ч явахгүй.

Би: Тэгэх хэрэггүй ээ. Ч-Чи ойлгож чадахгүй.

Жунин хөмсөгөө атиралдуулан хоёр мөрнөөс минь барин сэгсчинэ.  Тэр ууртай байна.

Жунин: Хэл л дээ! Би ийм ойлгомжгүй зүйлийг үзэн яддаг. Чи яагаад ойрын үед өөр байгаа юм? Ямар нэгэн шалтгаанаа надад хэлээч дээ! Тэгж байж! Тэгж байж л... Би чамайг ойлгоно шүү дээ.

Би: Хайртай.

Жунины хөмсөг тэнийв.

Хэдийнээ цийлэгнэсэн нулимсаа би тэвчиж чадсангүй "Би чамд хайртай болчихсон. О-Одоо яах вэ?" гэж шивнэхэд Жунины гар хүчгүйрэн доош сулбайв.

Түүн рүү харахаас ч эмээж байна. Одоо надад зориг үлдсэнгүй. Би яагаад хэлчихэв дээ?

Чимээгүй болсон уур амьсгал үргэлжилсээр. Гэсэн ч Жунин намайг ийм байдалтайгаар орхин яваагүй юм. Ачааг минь өргөлцөн хамт лифтэнд оров. Жунин намайг хүргэж өгөх гээд байгаа бололтой.

Хэзээ ч хэлэхгүй гэж бодсон. Ахх! Одоо яах вэ? Үнэхээр эвгүй юм.

Хацар халуу оргин, шал ширтсээр явах үед бидний сууж явсан лифт чичигнэн, гэрэл нь анивчаад эхлэв. Арай үгүй байлгүй дээ гэж бодсон ч хуучин орон сууцны лифт гацчихав. Бид сандралдан тусламж хүсэх гэж оролдлоо. Даанч жижүүр нь холбоогоо авсангүй, бараг холбоо ажилладаг үгүй нь мэдэгдэхгүй байв. Утасны сүлжээ ч алга. Бид зөндөө хашгирсан ч цөөхөн оршин суугчтай газар тул хүн биднийг олж сонсоно гэдэг худлаа байлаа.

Яагаад заавал ийм үед!? Би Чэёон дээр очих ёстой. Бас ийм их зүйл чирчихсэн, жижиг талбайтай газар!! Бас сэтгэлээ илчилсэн залуутайгаа ийм байдалтай удах ямар хөгийн юм бэ!

Олон минут зогсоор. Удалгүй Жунин хөлрөөд эхэлсэн. Одоо яаанаа? Бид энэ байдлаараа удвал тэр хэцүүдэх нь. Түүнд агаар хэрэгтэй байсан. Иймээс ч би дээгүүрэх зүйлээ тайлж орхиод түүгээрээ аль болох сэвж өгөхийг хичээж байлаа. Гэсэн ч нэмэр болсонгүй Жунин амьсгаадсаар доош унаад өглөө. Миний дотор нэг л харанхуйлаад өөрийн эрхгүй түүнийг зүгээр эсэхийг асуун хоолой зангирчихсан байж байв.

10 гаруй минутын дараа нь тэр тайвширав. Үгүй ээ. Би л тайвширсан. Жунин байнга тайван байдаг шүү дээ. Уйтгартай гэмээр харц нь ч эргээд ирчихэж. Тэгэхээр бие нь арай гайгүй байгаа бололтой.

Лифтний бөгчим зайнд түүнийг хэвтүүлнэ гэдэг амаргүй даваа байсан юм. Намайг зогсонго байнга тохиолдолд нөгөө хүн маань хэвтэнэ гэдэг ойлголт боломжгүй тул би ч доош суугаад Жунинд өвдөгөө дэрлүүллээ. Ингэж л багтаж чадсан. Өөр ямар ч арга байгаагүй.

Бид энэ байдлаараа нилээд удлаа. Цаг гаран лав өнгөрсөн байх. Унтчихсан гэж бодож байсан Жунин "Өвдөгөө дэрлүүлж байгаад баярлалаа" гэж хэлэв.

Би: Энэ сүртэй зүйл биш. Зүгээр л миний ч бас хөл чилээд доош суумаар байсан юм.

Жунин: Тийм дээ.

Дахин ноёлсон нам гүм байдал удсангүй мөн л Жунины үгээр таслагдлаа.

Жунин: Бид энэ дотор хамтдаа үхэх нь.

Би: За яаалаа гэж.

Жунин: Үнэндээ би их ичиж байна. Энэ явдлыг санасан хэвээр байхад лифт гацахаа больсноос үхсэн нь дээр биз.

Би: Тийм их ичээд байгаа хэрэг үү?

Жунин: Чи бүр төсөөлж ч зүрхлэхгүй.

Би: Аан гээч. Сүүлийн өдрүүдэд асуух гээд зүрхлээгүй маш олон зүйлс байна.

Жунин: За.

Би: Чи хариулах юм уу?

Жунин: Дургүйцэх зүйл алга. Би чин сэтгэлээсэ хариулахыг хичээх болноо.

Би: Эхний асуулт... Чи хуурамч эсвэл жинхэнэ. Аль нь вэ?

Жунин огт эргэлзсэнгүй шуудхан хариуллаа. "Хуурамч" гээд.

Би: Яагаад тэр билээ?

Жунин: Хэдийгээр миний нүд, хамар, ам, зүрх сэтгэл, бие гээд миний гэсэн зүйлс минь төрөлхийн буюу жинхэнэ ч гэлээ миний хувь хүн ялзарч эхэлж байгаа. Би жижиг алдаа ихээр гаргаж, үргэлж л бусдад шарх үлдээдэг. Хорвоо шарх сорвиор өөрийгөө далдалчихаар үнэн төрхийг нь би олж чадахгүй юм. Тэгээд л аажимаар улам бүр уусан орж, би "би биш" болчихдог.

Би: Миний бодлоор чи хамгийн ихээр өөрийгөө таних гэж эрмэлздэг нэгэн.

Жунин: Баярлалаа. Гэхдээ тийм биш ээ.

Би нүдээ аниад ярьж эхэллээ. Хэзээ сүүлд ингэж сэтгэлээ нээлээ? Хугацааг нь мартаж орхижээ. Гэхдээ энэ удаад жинхнээсээ хэлье.

Түүнд сэтгэлээ илчилсэн гэдэг ичмээр үнэнийг мартаад тайван ярилцахыг л хүснэ.

Би: Чамайг ойлгоход үргэлж төвөгтэй байдаг ч чи надад их том ач хүргэсэн. Чи бодож байгаа байх. "Юу юм болоо?" гээд. Энэ том сонсогдохгүй ч миний хувьд үргэлжид асуудал байсаар ирсэн зүйл байгаа юм. Магадгүй би одоог хүртэл, эсвэл яг одоо ч чамаас суралцаж байна. Чи надад...

Би үгээ гүйцээхийг хүссэн. Гэхдээ Жунин зүгээр л сонсохыг хүсээгүйдээ тасалдуулчихсан байх.

Жунин: Энэ асуулт биш байна.

Би: Би мэднээ Кай. Энэ асуулт биш.

Жунин хэсэг чимээгүй байснаа үл ялиг инээмсэглэн "Мөсөн хатан намайг анх удаа Кай гэж дуудлаа."

Би: Баяр хүргье. Миний амнаас хүссэн үгээ онож хэлүүлнэ гэдэг бараг л боломжгүй байдаг юм.

Удалгүй дахин бидний хооронд эвгүй уур амьсгал нүүрлэв. Бодох төдийд хаашаа ч хамаагүй нуугдмаар санагдана.

"Жаахан хүлээчих."

Би: Юуг?

Жунин: Би сэтгэлд чинь хариулнаа Жэнни. Надад зүгээр л хугацаа хэрэгтэй.

Би: Ойлголоо.

Тэрэнд хэрэгтэй хугацааг нь өгөхөөр шийдсэн. Асуух гээд бодож байсан Жунины хайрласан эмэгтэйг түрхэн хойш тавьсан. Түүнд өгсөн хугацааг бүрэн дүүрэн эдлүүлэх ёстой байх.

Миний зүрх түүний хайраар цангаж байна. Энэ их сэтгэлээ түүнд барьсаар, тэр авах болов уу? Ямар их хайртай болчихсоноо тоон утгаар хэлэхэд ч барагдахгүй юм шиг. Түүнд хайртай шалтгааныг асуувал би "Жунин болохоор л тэр" гэдгээс өөр юуг хэлж чадах бол?

Хэзээнээс, яагаад түүн шиг ид шидийн залууд сэтгэл алдраад, түүний ачаар зовлонгоо мартаж чадаад байгаа юм бол?

Жунины тайван нойрсохыг харахад л давчуу зайнд тавгүй суух жаргалтай болгож байна. Түүнтэй хамт байхад би энэ ертөнцийн хамгийн азтай нэгэн болдог.

Хүчээр хоёр тийш болгох лифтний хаалга онгойж хамгаалагч биднээс хэдэн зуун удаа уучлалт гуйна. Жунин өөрийгөө давчуу орчинд сайнгүй байснаасаа ичсээр байгаа бололтой гэрт хүргэж өгөн өгтөлөө нүд рүү минь эгцэлж харж чадаагүй юм.

Би: Хөөе.

Түүнийг шуудхан явах гэхэд нь зогсоов.

Жунин: А-Айн? Юу? За?

Би: Маргааш очноо.

Жунин: Хаана? Хэзээ? Яагаад?

Би: /инээх/ Чи сандрахаараа эгдүүтэй юм.

Жунин дахиад л хачин царайлахад би инээд алдсаар "Дахиад санал тавъя. Ким Жунин, би чамд хайртай. Энэ талаар маш сайн бодож үзээрэй. Над шиг хүнийг алдсан хойноо ухаарвал дэндүү харамсмаар биш гэж үү?"

Жунин: З-За.

Би: Аа тийм. Дахин хамтран ажиллах болсондоо таатай байна.

-

Би бол галзуу эмэгтэй. Надад яг одоо санаа тавих ёстой асуудал хэдэн зуугаараа бий. Би Инсод өртэй. Өөрийнхөө амиараа төлж байж л гүйцэх тийм том өртэй. Тийм байж яг одоо ганц залуугаас болоод ийм жаргалтай байгаадаа итгэхгүй нь.

Хаалгыг гурван удаа товшин үг хэлээгүй байхад нь дотор орлоо. Ким Жунин намайг орж ирж байгааг мэдсэн болоол тэр юм уу доороо тайван зогсож чадахгүй дэмий бөндгөнөнө.

Би цүнхээ эвтэйхэн газар байрлуулан тавиад "Чи ч бодосноос минь өөр юмаа. Яагаад жаахан хүүхэд шиг байгаад байгаа юм бэ? Сэтгэлээ илчлэлт чамд ингэтлээ нөлөөлөө юу?"

Жунин: Үгүй ээ! Ханиад хүрчихсэн юм!

Тэр худлаа ханиалгаж байснаа дэндүү хэтрүүлсэнээ ойлгох шиг аажимаар дуугүй болов.

Би: Заза. Залуу минь! Ажилдаа орцгооё.

Өчигдөр Чэёоныг эргэчихсэн. Гэртээ буцаж очсон. Бас миний хажууд Жунин байна. Яг одоо санаа зовниход дэндүү хайраг цаг хугацаа юм.

Хамаагүй ээ. Би хүссэнээрээ амьдрана. Ингэж бодож байгаад уучлаарай Инсо. Гэхдээ... Би яг одоо инээхийг л хүсэж байна.

Жунины мөрөн дээр хүрэхэд тэр цоччихов. Түүний шоолон инээгээд "Өдөржингөө ийм хачин байх юм уу? Өдрийн хоолны цаг болчихлоо. Юу идэцгээх үү?"

Жунин: Би яваад ирье. Чи наанаа байж бай.

Би: Ганцаараа юу? Хамт явъя л даа?

Жунин огцом дээш босон "Ү-Үгүй ээ! Би явна. Чи үлдэнэ. Тэгээд л гүйцээ!"

Тэр надаас дөлөөд байгаа нь муухай юм. Гэхдээ энэ байдал нь бага зэрэг эгдүүтэй. Юмыг яаж мэдэхэв. Нэг өдөр тэр намайг гэсэн сэтгэлээ гэнэт ухаарах ч юм билүү? Тэр өдрийг хүртэл яагаад би хүлээж болохгүй гэж.

Дуу аяласаар зогсох үед минь хаалга онгойв. Жуниныг байх гэж бодсон. Гэсэн ч яг л өмнөх шиг тэр өөдгүй эмэгтэй өөдөөс минь инээчихсэн байж байлаа.

Тайван байхыг өөртөө мянган удаа сануулаад эмэгтэйн өөдөөс харан сууна. Тэр аягалж өгсөн цайнаас минь балгалсаар хөнгөн инээгээд "Гоё амттай юмаа!" гэлээ.

"Нини ирэх болоогүй юм уу?"

Дахиад л. Нини гэнэ шүү!

Би: Болоогүй. Чи түүнээр яах гээв.

Бүсгүй тод нүдлэн "Би 90 оных."

Би: О.О 90 ээ?

Тэр надаас дүү юм шиг харагдсан шдээ. Байж боломгүй юм!

Би хоолойгоо зассаар "Хэнд хамаатай юм. Тэгвэл хэлчихье. Эгч гуай! Өөрөө ямар хорон архаг санаа өвөртлөчихөөд манай Жунины эргэн тойронд хамуу шиг наалдаад байгаа юм бэ дээ!?"

Миний бүдүүлэг байдалд тэр эмэгтэй гайхсан бололтой дуугүй болчихов. Өөрөө бахархан хорон санаатны царайг түүн рүү шидэхэд эмэгтэй гэнэтхэн чанга чанга хөхрөн инээд алдаад эхлэх нь тэр.

Тэр цүнхнээсээ ямар нэг гоё дугтуйтай зүйл гаргаж ирээд ширээн дээр тавьлаа. Би түүн рүү муухай харсаар нээж үзэхэд хуримын урилга байв.

Би: Лухан болон Шин Нами?

Эмэгтэй рүү гайхсаар харахад "Би удахгүй Лухан гэдэг хүнтэй гэрлэх гэж байгаа юм. Бид олон жил үерхсэн ч манай Нини биднийг хүлээн зөвшөөрдөггүй байсан юм. Тэгээд түүнд хэцүү санагдаад муухай харьцаад байгаа. Чи ойлгоорой."

Би: Байзаарай. Юу гэсэн үг вэ? Илүү тодорхой хэл!

Нами: Би Нинигын гэрийн багш байсан юм. Тэр үед Нини жаахан байсан. Тэгсэн хэрнээ надад сэтгэлээ илчилж байсан. Мэдээж би хүлээж аваагүй. Удалгүй Лухантай танилцсан. Тэр хоёрыг танилууд, бүр ах дүүс шиг холбоотойг би яаж мэдэх билээ. Жунин намайг одоо хүртэл мартаагүй гэж бодож байгаа. Гэхдээ тэр зүгээр л тулгамдаад байгаа юм. Намайг үзэн ядаж байгаа байх. Гэхдээ би, бид бууж өгөхгүй ээ. Дүү минь чи түүнд ойлгуулаад өгөөч?

Би хөнгөн инээсээр: Ийм учиртай байжээ.

Нами нэртэй эгч хэсэг сууж байгаад явж, бас намайг Жунинтай хамт хуриманд нь очвол баярлах болно гэдгээ хэлэв. Урилга руу ширтсээр суух үед Жунин ирж байгаа бололтой чимээ гарлаа. Түүний зүг инээсээр очихдоо би огт эргэлзсэнгүй тэврээд авав. Жунин бантан намайг түлхэж ч чадахгүй хий дэмий байдалд орж байхыг нь мэдсэн ч би тавиагүй юм.

Жунин: Ж-Жэнни?

Би: Жунинаа, би үүнээс илүү хүлээж тэсэхгүй ээ. Яг одоо асууна. Чи хариул.

Жунин: Гэхдээ чи надад хугацаа өгнө гэж тохирсон шүү дээ.

Би: Үгээ буцааж авлаа. Чи миний хувьд хүчилтөрөгч. Хүн яаж хүчилтөрөгчгүйгээр амьдарч чадах юм бэ?

Жуниныг гацах үед би түүнийг улам чанга тэврэн "Хэрвээ зөвшөөрвөл намайг зөрүүлж тэвэр. Үгүй гэж бодож байвал түлхээрэй. Чи чадна биз дээ?"

Жунин руу өнгийн ийн хэлэхэд Жунины хацар байдгаараа улайсаж тэр толгой дохив.

Яг одоо надаас байгаа бүхнийг булаан авч, бүх зүйлээрээ би хоосорсон ч гэрэлтэж чадна. Яагаад гэвэл би Ким Жунин гэдэг залууд дурлачихсан. Түүнийг хайрлаж, түүнээр хайрлуулахын төлөө би байж ядна. Ийм байхад юу ч үгүй хоосон байлаа ч миний зүрхэнд сая сая одод гийх болно.

-
-
-
-
Зөндөө хүлээлгэчихээд сонирхолгүй хэсэг оруулсанд уучлаарай Т.Т

Continue Reading

You'll Also Like

890K 41.1K 61
Taehyung is appointed as a personal slave of Jungkook the true blood alpha prince of blue moon kingdom. Taehyung is an omega and the former prince...
81.3K 7K 41
"Зүгээр л...намайг энэ муу залуугаас нуугаад өг, гуйя" "За тэгвэл о-" түүнийг үгээ таслахын хажуугаар бид хаалга тасхийн хаагдах дууг сонслоо.
2.3M 117K 65
↳ ❝ [ INSANITY ] ❞ ━ yandere alastor x fem! reader ┕ 𝐈𝐧 𝐰𝐡𝐢𝐜𝐡, (y/n) dies and for some strange reason, reincarnates as a ...
23.5K 3.6K 22
Гуйж байна BTS л биш шүү! Өөр ямар ч хамтлаг байсан хамаагүй. . .