👑 Our story 👑 |BLACKPINKxEXO

whitebearindahouse által

104K 10.7K 6.8K

Тэс ондоо хайрын түүхүүд... Дөрвөн удаа! 4 өөр амтыг нэг зохиолоос мэдрэнэ гэдэг содон биш гэж үү? Хагацашгүй... Több

💙❤️💛💜
💙1💙 (Life is fun)
💙2💙
💙3💙
💙4💙
💙5💙
💙6💙
💙7💙
💙8💙
💙9💙
💙10💙
💙11💙
💙12💙
❤1❤ (Don't touch)
❤2❤
❤3❤
❤4❤
❤5❤
❤6❤
❤8❤
❤9❤
❤10❤
❤️11❤️
❤️12❤️
💛1💛 (Dream is impossible)
💛2💛
💛3💛
💛4💛
💛5💛
💛6💛
💛7💛
💛8💛
💛9💛
💛10💛
💛11💛
💛12💛
💜1💜 (I'm so special)
💜2💜
💜3💜
💜4💜
💜5💜
💜6💜
💜7💜
💜8💜
💜9💜
💜10💜
💜11💜
💜12💜
Инээмээр байвал ороод ир. ^^
Инээлгэнэ гэж бодож байгаа. :*
Come back?

❤7❤

1.6K 201 55
whitebearindahouse által

Одоогын цаг хугацааг би шинэ дэлхий гэж нэрлэнэ. Миний хувьд бүх зүйлсэд нь ханамгүй, дэндүү шинэлэг ертөнц билээ. Хийж үзээгүй, хийж үзэхийг хүссэн асар их бодрол бий. Тэдгээрийг гүйцэлдүүлэх тэмүүлэл байгаа ч өнгөрсөнтэй холбоотой хуучин дэлхийн зүрх эмтрэм явдлууд хойш зууран авч үлдэх юм.

Солонго даган алхахдаа гэнэтхэн орь ганцаар байгаагаа мэдсэн. Эргэн тойронд надаас өөр хэнбугай байсангүй. Их хүсэл дотроос минь идэж эхлэхийн цагт хийсэн нүгэлдээ дарагдан хязгааргуйн хар далайд ууссаар.

Залуу нас жаргалтай бас зугаатай гэгддэг. Гэхдээ... Яагаад би алыг нь ч мэдэрч чадахгүй байгаа юм бэ?

Одоогоос 4 жилийн өмнө~

Ээж: Жэнни~~

Ээжийн хоолой ойртох шиг санагдахад би худлаагаасаа унтаж байгаа дүр эсгэн буруу харан хэвтлээ. Ээж миний орны хөлд тухлан суугаад үсийг минь илбэх шиг болоход би шүдээ зуув. Яагаад ч юм түүнээс эх хүний хайр халамж гээчийг мэдэрч үзээгүй. Хааяахан илэрхийлдэг түүний худал хэв маяг таалагдсан удаагүй.

Би: Өглөө болчихжээ.

Ээж: Жэнни.

Тэр царайгаа төв болгочихов. Гэнэт хувирсан илэрхийлэмж нь надад таалагдаагүй болохоор "Юу гэж?" хэмээн болгоомжлонгуй асуув.

Ээж: Хүсвэл чи буцаж болно. Шинэ Зеланд тийм ч муу газар биш шүү дээ.

Ойлгомжтой. Тэр дахиад намайг ятгахыг хүсэж.

Би: Мэднээ.

Ээж: Тэгвэл яагаад?

Би: Харин л дээ.

Би дээш босон үсээ боож эхлэхдээ "Муугүй газар ч гэлээ тэндэхийн сургуулийнхан намайг үзэн яддаг шд. Бүр бүгд намайг жигшдэг."

Ээж: Тэгсэн ч гэсэн. Ямар үнэтэй сургууль билээ!? Шууд ингээд л гэнэт Солонгост хүрээд ирэхээр яах болж байна.

Би: Та харамлаад байгаа юм уу? Үнэндээ нэг удаагын дэлгүүр хэсэг мөнгө чинь л биз дээ.

Ээж дуугаа хураахад би түүн рүү харан "Тоглосон юм"

Олон жил орь ганцаар харийн улсад сууршьсан болохоор Сөүлийг нүдээрээ харах сайхан мэдрэгдэнэ гэж бодсон. Хөвсгөр цас, сэрүүвтэр уур амьсгал... Ийм гайхалтай орчин бүрдсэн байхад яагаад огт догдлохгүй байна вэ?

Өөрийнхөө сэтгэл хөдлөл дурамжхан хандан цонх руу ширтэхээ байх тэр үед Жан жолооч "Бага хадагтай?" хэээн болгоомжлонгуй дуугарав.

Би: За?

Жан жолооч: Бид бараг л ирчихлээ.

Би: Ойлголоо.

Элитүүдийн сургууль гэх балай тодотголтой шинэ шорон. Ямар ч инээд хөөр, догдлол гээч нь надад үгүй. Жан жолоочоор хүргүүлэн баян, эрх, тэнэг гүнж шиг аашилахдаа хэнээс ч санаа зовсонгүй хар тансаг машинаас буун төв сургууль руу чиглэн алхана.

Шинэ хөөрхөн охиныг харан дор бүрнээ шүүрс алдах тэдгээр хөвгүүд. Огт хараагүй охин бүх анхаарлыг өөртөө татаж байгаад атаархан үхэх дөхөх охидууд. Яршигтай юм.

Багш намайг суралцах ангид хүргэн өгч тодоор сурагчдад танилцууллаа. Баян айлд төрж өссөн тэдгээр болчимгүй хүүхдүүд бүгд худал инээцгээн алга ташина. Өөрийнхөө нэрнээс бусдыг нууцлахаар шийдсэн би богино танилцуулгаа хийчихээд дуугай болоход багшид хэлэх үг олдсонгүй бололтой суухыг хүсэв. Яг тэр үед...

...чи ирсэн. Ким Инсо.

Ангийн хаалга дахин онгойвол цоглог инээмсэглэлтэй хөөрхөн охин орж ирлээ. Тэр ч бас өнөөдрөөс энэ ангид суралцах болсон шинэ хүүхэд байсан юм. Хувь тохиол эсвэл бурханы бяцхан тохуурхлаар бид нэг анги болсон нь энэ байлаа.

Хажууханд суух охин над руу гараа сунгаад миний орон зайг сүйтгэхийг хүсэв. Түүнийг үл тоон байдаг л дүр эсгэгч гэж дүгнээд байтал тэр зөвшөөрөлгүй надад хүрэн хүчээр гарыг минь атгаад "Муухай байна шүү. Бид хоёулаа нэг өдөр сургуульд ирлээ шүү дээ? Яагаад найзлаж болохгүй гэж? Мм?"

Дээш босоод гаран алхахдаа чамаас зугтаж байгаагаа мэдээгүй. Анх удаа хэн нэгэн надтай үнэн сэтгэлээсээ хандахад айсан.

Гайхалтай цаг агаар, сэтгэл уянгалуулах дуу хөгжим, нүд баясгах урлагын тэнгэр бас өвөрмөц хүмүүс... Миний хувьд юу ч биш байлаа. Намайг илэрхийлэх үг зөвхөн "хар" байсан. Сонирхохгүй бол тэдгээр олон сая анхаарал татагч эд зүйлс өнгөө алддаг. Ямар ч зүйлд шунадаггүй, хүсдэггүй би яг л робот шиг юм.

Би ийм л хүн бололтой.

Хэдэн сарын дараа шинэ сургууль минь Шинэ Зеландад байх үетэй адил болсныг анзаарсан юм. Надаас салангид өрнөдөг ахлах сургуулийн амьдрал эхэлсэн байсан. Хүүхдүүд надаас айсандаа ойртдоггүй, ангиас минь хэн ч надтай ярьдаггүй, харцнаас минь болж шалтгаангүйгээр уучлалт гуйна.

Хичээгээд нэмэргүй гэдгээ мэдрээд байна. Хичээвэл улам л хөөрхийлөлтэй байх биз. Эсвэл дахиад шилжих хэрэгтэй юм болов уу...

Багын ажлийг сурагчид өөрсдөө багаа сонгон хийх хэрэгтэйг багш хэлж нэг цагийн чөлөөт орон зайг олгов. Эргэн тойронд нэгнийгээ олсон цоглог дуу хоолойнууд дуулдсаар. Гэвч харамсалтай нь тэдэнтэй хамт би байсангүй.

"Аягүү! Энэ хүүхдүүд үү!"

Сандал шалан дээгүүр чирэгдэж ширээний минь урд тавигдана. Тодоос тод гэрэлтэх тэр охин надад зориулан инээгээд "Намайг хэтэрхий чалчаа болохоор багууд авдаггүй ээ. Харин чи? Чи яагаад ганцаараа суугаад байгаа юм?" гэхэд нь надад хариулт байсангүй.

Магадгүй би өөрөө ч мэдэхгүй болохоор тэр биз.

Инсо: Тэд хөөрхөн болохоор чинь урихаас айгаад байгаа бололтой. Хоёулаа л нэг баг болохоос.

Би: Тэгэх шаардлагагүй.

Хөндий байдлаар тэгж хэлэхэд минь Инсо юу ч бодолгүй инээн мөр хэсэг рүү минь зөөлхөн шудраад "Юу ярина вэ?! Хоёулаа хамтры л даа! Би ядаргаатай байхгүй ээ! Амлы!!"

"Чи ч хэдийнээ ядаргаатай болоод ирэх шив."

Инсогоос өөр хэн нэгэн ийн хэлэхэд өөр нэг сандал ширээний минь хажууд тавигдсан байлаа.

Инсо: Юу гэнээ! Хэн бэ чи муу!!

"Би Крис Ву. Унтаж байх хойгуур багш гэдэг юм баг энэ тэрээр хуваагд гэчихэж. Яахав гурвуулаа хамтры."

Анхных байлаа. Анх удаагаа л... Хүмүүс надтай бусадтай адилхан харьцсан.

Тэр явдлын дараах өдрүүдэд Инсо над дээр өөрөө хүрж ирээд яриа өддөг болсон. Бусадтай ямар байдаг тэр л инээдээ тодруулаад намайг найзаа гэж хэлсэн. Төрсөнөөсөө хойш анх удаа... Хэн нэгнийг найз байж үзсэн.

Инсо: Хөөе? Тараад хаачих уу? Кино үзэх үү? Эртээдийнх шиг инээдмийн кино үзэж байж мэлэн хойлог царайлахгүй шүү. Энэ удаад жаахан инээгээд өг. Эсвэл чиний нүүрэнд гажиг байдаг юм уу? Шүдээ гаргаад инээх амархан шдээ. Хар даа. Нээг! Хоооёр! Гурав! Ингээд л болоо. Хүүе? Жэнни?

Инсо ганцаараа ярьсаар явна. Энэ хооронд утсаараа ямар нэг зүйл харж байсан би намайг дуудах дуунаар дээш болон "Юу гэсэн бэ?" гэхэд Инсо "Зүгээр л.. Хамт кино үзэх үү гээд л"

Би: Кино үзэхгүй ээ.

Инсо: Эээ!

Би: Өөр юм хийе. Т-Танайд очье!!

Сайн найзтайгаа хийх зүйлсийн жагсаалтаа гар утаснаасаа харсан юм. Миний хүсэж ирсэн тэдгээр мөрөөдөл шиг хол тэдгээр хүслүүд... Би бүгдийг нь Инсотай хамт гүйцэлдүүлмээр байна.

Инсо: Манай гэрт үү?

Би хэдий үүнийг асуухаас маш их ичсэн ч гэлээ, хэрвээ ичсэн хэвээр байвал юмс хэзээ ч өөрчлөгдөхгүй гэдгийг сайн мэдэж байсан. Тэгээд өөртөө арай итгэлтэйгээр "Тийм. Болно биз дээ?" хэмээв.

Инсо инээсээр: Бололгүй яахав. Хөөх! Бодоод байсан би анх удаа найзыгаа гэртээ аваачих гэж байгаа юм байна.

Би: Тийм гэж үү?

Түүний гэрт очих анхны найз нь болсондоо яагаад ч юм баярлан догдлоно.

Инсо: Гэхдээ дараа болы.

Би: Яагаад?

Инсо: Манайх засвар хийж байгаа. Сүүлийн үед байшиндаа ойр ойрхон шинэчлэлт хийдэг болсон шүү дээ. Чамайг хурц будагны үнэрт зовоомооргүй байна.

Би: Ойлгомжтой. Тэгвэл дараа болы.

Миний сэтгэл дундуурхан байдлыг Инсо цоглог хоолойгоороо "Харин хоёулаа танайх руу явбал ямар вэ? Би үнэхээр их хүсэж байна" гээд гэрэл цауарсан инээдээрээ инээв.

Түүнийг гэртээ авчирвал гарах эсрдэлийг тооцсон ч сайн найзтайгаа хийх жагсаалтаа гүйцэтгэхийг илүүтэй хүссэн. Тэгээд л тэнэг би шуудхан найзыгаа дагуулаад харьсан хэрэг.

Эхэндээ цэлгэр талбайтай саруул байшинд хэн ч байгаагүй тул бид хүссэнээрээ инээн, түүнд өрөөгөө танилцуулах зугаатай байлаа.

Инсо: Хөөх! Чиний загварын мэдрэмж гайхалтай юмаа.

Түүнд хувцасны өрөөгөө харуулахад ийн уулга алдсан юм.

Би бага зэрэг ичис хийн: Тийм байна уу? гэхэд Инсо "Мм! Чи лав мундаг хувцасны дизайнер болно доо!"

Хувцасны дизайнер... Хэзээ ч тэгж бодож байгаагүй юм байна.

Яг ингэж л. Тэр амарханаар миний мөрөөдлийг олж өгсөн хүн байсан. Шаварт цутгасан нэгэн хэвийн амьдралаас татаж гаргаж, маргаашийг утга учиртай угтуулах болсон ачтан байсан.

Түүний явах цаг дөхөх үед гай газар дороос гэдэг шиг ээж минь гэртээ орж ирлээ. Инсог олж харсан ээж уруулаа мушилзуулаад, тавгүй байгаа нь дэндүү илт. Түүнд итгэдэггүйдээ биш, ганц удаа ч болов ээж шиг минь байж өгөөч гэсэн гуйлтаар сэмхэн толгойгоо сэгсчихэд үүнийг олж хараагүй ээж "Эцэг эх чинь юу хийдэг юм" гэлээ.

Инсо гэнэтийн асуултанд гайхширан чичигнэсэн хоолойгоор: Хоолны сүлжээ...

Би: Сүлжээ рестаронууд ажилуулдаг юм!

Ээж: Ямар нэртэй юм.

Би: Ээж!

Ээж: Яасан? Яагаад чанга дуугараад байгаа юм. Миний охинтой найзалж байгаа хүүхэд бидний түвшинд хүрж байгаа үгүйг мэдэх ёстой биз дээ.

Би: Та юу яриад байгаа юм бэ! Надад тэр түвшин чинь хэрэггүй гэж байна! Тэгээд ч тэр санааг чинь зовоохгүй хангалттай баян айлынх болохоор битгий ийм зүйлс ярь!!

Түрүүхэн инээд бялхаж байсан газар ширүүн үгс давтагдаж эхлэхэд эвгүй байдалд дасаагүй Инсо "Би ингээд явъя даа. Танилцахад таатай байлаа хадагтай." гээд бөхийгөөд гараад гүйчихэв. Түүний ардаас ухас хийх үед ээж "Хаачих гээв!?"

Би: Найз минь таниас болоод шархлачихлаа. Би очиж уучлалт гуймаар байна.

Ээж: Дэмий зүйл ярьж байх шив. Юуг буруу хэлсэн гэж өмнөөс минь уучлалт гуйх гээв. Сайн сонс. Миний охин байгаа цагт чи хэзээ ч, хэнээс ч уучлалт гуйн толгой бөхийхгүй гэж мэд!!

Ухаан орсон цагаас минь хатуу байсан аав, цадиггүй байсан ээж... Би залхаж байна. Дүрэм журам, эрх мэдлийг нь өөрөөсөө зайлуулмаар байна!

Нулимс тээсэн нүдээр түүн рүү хараад "Та яагаад ганц удаа ч болов миний ээж шиг байж болдоггүй юм? Тавь!" гээд ээжийн гарыг түлхээд Инсогын ардаас гарлаа.

Харамсалтай нь чи хэдийн миний хөл төвьж үзээгүй газар луу яааравчилсан байсан Инсо.

Маргааш өдөр нь Инсо хичээлдээ ирээгүй юм. Надаас болж ирээгүй байхдаа гэж эмээн, багагүй санаа зовон суухад Крис нэртэй залуу хажууд минь хүрж ирээд "Сонсоогүй юм уу? Түүнийг өвдсөн гэсэн."

Би: Юу?

Крис: Чи найздаа санаа зовоод байгаа юм биш үү? Тэр өвдсөн гэж багш хэлсэн.

Би: А-Аан. За.

Крис: Би гэрийнх нь хаягыг олоод өгөх үү? Чи эргэхийг хүсэж байгаа биз дээ.

Би: Мэдээж... Гэхдээ яаж олох юм?

Крис: Миний хувьд амархан. Би нэг багшийг таньдаг юм. Тэр эгч олоод өгчих байх.

Түүнийг бараг л буруугаар ойлгон хөмсөгөө зангидахад Крис том нүдлэн "Хөөе хадагтай! Би хэзээ ч багшдаа сэтгэл алдарч үзээгүй юм шүү!" гэлээ.

Би: Би юу гэсэн юм.

Дараагийн завсарлаганаар хэдийн Инсогын хаягыг олчихсон Крис өөртөө итгэлтэйгээр "Би хэлээ биз. Би бүх зүйлийг олж чаддаг."

Цаасан дээр шивэгдсэн хаяг руу ширтэн инээмсэглээд "Тиймээ. Харлаа. Мундаг юм."

Крис: Гэхдээ ямар ч баярлалаа байхгүй юу?

Би: Баярлалаа.

Крис: Чи эелдэг үедээ өхөөрдөм юм гээч догшин муураа гэснээ эрүүнд минь хальтхан хүрээд яваад өгөв.

"Ямар гаж амьтан бэ" гэх бодол төрөн өөрийн эрхгүй хачин болов. Гэсэн ч гартаа атгаатай хаяг руу харан баярын инээдээ нууж чадахгүй байлаа.

Чихэр жимсгэнэ, биед тустай тан зэргийг аваад заасан хаягийн дагуу зорив. Гайхширмаар зүйл гэвэл явах тусам огт өөр орчинтой нүүр тулж байв.

Би: Энэ гэж үү?

Инсогын гэр бодосноос минь огт өөр байсан юм. Хэмхэрхий хаалга, жижиг байшин, өнгө дарсан хашаа...

"Чи энд юу хийж байгаа юм бэ?"

Ард дуулдсан хоолой Инсогынх байлаа. Тэр маск зүүчихсэн, нүд нь ядрангуй харагдана.

Би: Ч-Чамайг эргэх гэж ирсэн!

Инсо: Эргэх гэнээ? Нээрээ тийм л дээ. Дотогшоо ор л доо. Өмнө нь засвар хийж байгаа гэж хэлсэнд уучлаарай. Гэхдээ би хэзээ ч өөрийгөө баян гэж худлаа яриагүй шүү.

Тэр огт сандарсангүй зүгээр л эелдэг байдлаараа ийн хэлсэн сэн. Түүний гэр хэдий жижиг ч асар том аз жаргал дотор нь нуугддагыг ойлгосон. Инсогын гэр бүлтэй хамт идсэн тэр оройн хооллолт үгээр хэлэмгүй амттай байсан.

Инсо өөрийн өрөөндөө намайг дагуулан орлоо. Нүд минь шуудхан нээгдэх олон номнууд руу гөлрөх үед минь Инсо чанга инээн "Намайг номын цагаан солиотой гэж ээж байнга хэлдэг. Гэхдээ эдгээр номны ачаар хуримтлагдсан мэдлэгээр л над шиг айлын хүүхэд элит сургуульд орсон юм шүү дээ."

Би: Чи мундаг юмаа Инсо.

Инсо: Нээрээ юу!? Битгий ийм юм ярь даа. Золиг минь бид чинь найзууд шүү дээ! Эвгүй байна. Эвв!

Тэр мөр лүү минь зөөлхөн нудран тоглоом хийхэд бид зэрэг инээд алдацгаав. Орой болтол түүнтэй хамт кино үзэж, тоглоом тоглон хөгжилдөв. Гэр лүүгээ харих зам хэдий хол байсан ч найзыгаа хүнд өвдөөгүйг мэдэх намайг баяртай болгосон юм.

Гэртээ ороход оройтож ирдэг аав ирчихсэн ээжтэй хамт хоолны ширээний ард суун жимс идэцгээж байлаа.

Би тэдэнд бөхийсөн болоод өрөө лүүгээ зүглэх гэтэл аав "Сургууль чинь таалагдаж байгаа биз дээ. Хэрвээ дасахгүй байвал солиод өгч чадна шүү."

Намайг хариулаагүй байтал л ээж түрүүлж ам нээн "Гайгүй нь гайгүй л дээ. Гэм нь янзан бүрийн хүүхдүүд хамт сурдаг юм билээ. Ким Инсо гээд сурагч нь арай гэж орсон ядуу гэр бүлтэй хүүхэд байна лээ."

Гэнэтийн байсан. Ээжийг яаж энэ тухай мэдсэн бодоход дотор харанхуйлсан.

Би: Та... Я-Ямар аймшигтай юм бэ!?

Ээж: Аймшигтай нэгэн нь чи л байна! Ганцаараа гэмт хэргээр дүүрсэн газар луу явна гэнээ!

Би: Намайг дагаа юу!

Ээж: Чиний л төлөө. Дахиж тийм үмхий газарт хөл тавиад үзээрэй.

Би: Арай дэндүү юм!! Хэн болчихоод... Үгүй ээ. Ямар эрхтэй гэж найзыг минь оролдоод байгаа юм!

Ээж: Оролдох гэнээ!? Уг нь хуруугаа ч хүргээгүй байгаа юмсан!!

Би: Тэгээд үзээрэй л дээ!

Ээж: Надад дэндүү амархан шдээ Жэнни. Чи өөрөө хэлсэн шүү! Би---

"Больцгоо!" хэмээх захиргаадсан чанга хоолой аавынх байсан юм. Түүний үгээр дуугаа хураасан над руу хараад аав "Өрөө лүүгээ ор!" гэлээ.

Тэдэн лүү харан чангаар хөхөрсөөр "Юутай сайхан гэр бүл вэ. Мэдээж дуртайяа би өрөө лүүгээ явах болно." гээд дээшээ өгсөхөөр явав.

Амандаа "Хараал ид! Хараал ид" гэж бувтнасаар орон дээр байх дэрээ хамаг чадлаараа нүдэн уураа гаргах гэж хичээнэ.

-

Маргааш өглөө нь сургууль руугаа урам зоригоо алдсан хийгүй шаар шиг л зүглэлээ. Сургуулийн уур амьсгал урьд урьдныхаас нэг л өөр байх бөгөөд би ганцаараа ямар нэгэн үйл явдлаас хоцорчихсон уу гэлтэй.

Ангийн хаалгийг гулсуулан дотогш ороход чимээ аниргүй байдал ноёрхоно. Гайхмаар нь Инсо ямар ч нүүрний хувиралгүйгээр ширээний ард сууж бусад хүүхдүүд харин зогсоогоороо байлаа.

"Инсо. Хэл дээ. Ядуу байх ямар вэ?"

"Чамайг тэтгэлэгээр суралцдаг гэсэн. Арчаагүй юмаа~"

"Бохир харагддаг байсныг чинь гайхах хэрэггүй байж!"

"Муу новш, олон өдөр бидний нэг мэт дүр эсгэж иржээ."

"Яагаад юу ч дуугардаггүй байна? Аан. Ам нээчихвэл догь байдлаа алдах гээд байх шиг байна"

Тэд дуу нэгтэйгээр инээлдэцгээж энэ үед Инсо хөдөлгөөнгүй байхаа болин чимээгүйхнээр дээш бослоо. Ангиас гарах гэхэдээ надтай нүүр тулсан тэрээр анх удаагаа над руу муухай харсан юм.

"Чамайг ийм хүүхэд гэж бодоогүй юмсан. Би чамайг найзаа гэж итгэсэн. Гэтэл чи хаа хамаагүй миний тухай хуцажээ дээ. Инээдтэй юмаа Жэнни."

Намайг мөрлөн гарсан Инсо уйлах гээд байж ядсан харагдсан. Өөрийгөө өмөөрөх, эсвэл түүнийг доромжилсон олон руу хашгичах биш найзынхаа ардаас гаран явахад Инсо угаалгын өрөөний нэг тасалгаанд орсон даруйдаа мэгшин уйлж эхэлсэн юм.

●●●

Одоо үе~ (2018 он)

Инсогын царай хэвээрээ харагдана. Огтхон ч өөрчлөгдөөгүй түүний төрхөнд байсан ганц ялгаатай зүйл нь намайг үзэн ядсан ширүүн харц л байсан юм.

Инсо над руу 5 орчим секунд ширтсэнийхээ дараа тойрон алхаж эхлэх тэр үед өөрийгөө захирч чадалгүй зогсоосон би "И-Инсо. Э-Энэ би байна. Ким Жэнни" гэж аяар дуугарав.

Инсо гарыг минь хүчтэй түлхэн тавиулаад дуугаралгүй цааш алхахад түүнийг олон удаа хайсан болохоор зүгээр явуулахыг хүссэнгүй дахин нэг удаа гүйцэж очоод "Чамтай ярилцахыг хүсэж байна." гэлээ.

Түүний харц улам бүр догширч, намайг харахыг хүсэхгүй байгаа нь илт. Харин эсрэгээрээ миний нүдэнд бяцхан баярын нулимс цийлэгнэж "Амьд байгаад чинь баяртай байна" гэж шивнэв.

Инсо: Би чамайг танихгүй юм. Хэн гэлээ? Жэнни? Анх удаа л сонсож байна.

Тэр надад дахин ярих боломжыг олголгүйгээр танихгүй царайлан цааш алхаллаа.

Хоосон болчихож билээ. Инсотой удаан хугацааны дараа уулзах тэр богино агшинд юу хийхээ мэдэхгүй сандран дайвалзаад л... Уучлалт гуйх тухай олон өдөр бодож бүр бэлтгэл хийсэн хэрнээ яагаад зүгээр л явуулчихав даа.

Намайг санахгүйдээ биш ярилцахыг хүсэхгүй байгаадаа явсан байх. Мэдээж түүний зөв. Яаж өөрийг нь гуниглуулсан хүнтэй уулзаад сууж байх юм. Би ч дэндүү хүн бололтой.

Өдөр бүр хөл тавьдаг газартаа тайван алхалсаар очиж намайг хүлээсэнгүй ажилаа эхэлсэн Жунин нүдэнд дулаахан харагдана. Түүний нүдэнд бүдэгхэн туяарах эрч хүч намайг инээмсэглүүлж, дахин нэг удаа түүнд дуралчихсан.

Миний хайр ондоо. Би хайртай ч хэзээ ч сэтгэлээ илчлэхгүй биз. Надтай байвал шархладаг тэдгээр өрөвдөлтэй хүмүүсийн нэгээр түүнийг өргөмжлөмөөргүй. Магадгүй үүрд нууцлан чимээгүй явах нь зөв.

"Өглөөний мэнд. Сайхан амарсан уу?"

Эелдэг түүний асуултанд толгой дохин "Мэдээж. Харин чи?" гэхэд Жунин "Би ч бас. Ажилтай байсан юм уу? Би чамайг их хүлээлээ."

Жунины үгс далд утга байгаагүй байх. Гэхдээ л хоосон үгсээс би утга учирыг хайдаг байлаа. Намайг хүлээсэн гэхэд нь баярлаад яагаад хүлээсэн юм бол доо гэх утгагүй бодол орж ирнэ. Тэгээд дараа нь хамтрагчаа хүлээх нь догдлом биш гэж итгээд тэнэг бодлоо авч шидэхийг хүсдэг.

Би: Мм. Очих газар байсан юм.

Жунин: Тийм байх нь ээ.

Үнэнээ хэлвэл зүгээр юмсан. Өнгөрсөнд үйлдсэн муу зүйл, муухай дурсамж, надад гомдсон найз... Бүгдийг нь сэтгэлээ онгойтол ярихыг хүсэх юм.

Би: Хэрвээ байнаа.

Жунин дуугаа хураан анхаарлаа надад төвлөрүүлэх үед би гар хуруугаа оролдсоор "Хэзээ ч дахиж уулзахгүй байх даа гэж бодож байсан хүнтэйгээ уулзсан бол... Чи яах байсан бэ?"

Надад түүний зөвлөгөө дутаад байсан. Жунины ганцхан үг хөл дээрээ тогтох утга учирыг бэлэглэх юм шиг. Тийм мэдрэмж төрөөд байна.

Жунин: Хэзээ ч уулзахгүй байх даа гэж бодсон хүн гэнээ...

Жунин хэсэг бодолхийлж байснаа нүүрэнд нь мишээл тодрон "Тэгвэл гайхалтай байх болно. Ирээдүйд чинь хамт байхаар харагдаагүй хүнтэйгээ уулзаж чадаж байна гэдэг. Өнгөрсөнд сайн хандаж чадаагүйгээ хариулж нандигнах нь дэндүү сайхан биш гэж үү? Би баярлах байсан."

Баярлах. Баярлах ёстой. Түүний зөв. Инсо миний найз байсан. Тэр бол үнэн сэтгэлийн инээдийг минь ил болгож чадсан хамгийн анхны тусч нэгэн шүү дээ. Би баярлах ёстой юм байна. Жунины хэлснээр хичнээн олон удаа нуруугаа харуулаад цааш алхсан ч түүнтэй уулзаж байгаадаа жаргалтай байх учиртай.

Жунин: Ямар нэг зүйл болоо юу?

Би: А-Айн? Аа! Үгүй үгүй. Яавал гэж дээ. Ажилаа хийцгээе!

Коллекцэд гарахад хэдийн бэлэн болсон 20 гаруй загвараа маникенуудад өмсгөн зөвлөгөө өгөх багшийг хүлээн сууцгаана. Жунин сандарч байгаа нь илт бөгөөд тогтож байж чадахгүй байс гээд л урлангаа тойрон алхах аж.

Саяхан нэг аяга кофе уучихаад дахиад нэгийг найруулах гэхэд би аягыг нь өөртөө авчихав. Жунин гайхан гөлрөх үед санаа алдан аягыг өөр газар тавиад түүний гарнаас атгалаа.

Би: Бид их хичээсэн шүү дээ. Ялангуяа чи. Багшид таалагдана гэдэгт итгэлтэй байнаа.

Ж

унин: Зориг өгсөнд баярлалаа. Гэхдээ... Би яагаад сандрахаа больж чадахгүй байгаа юм болоо?

Би үл ялиг инээмсэглэн Жунины гарнаас атгах атгалтаа илүү хүчирхэгжүүлж "Би чамд итгэж байна. Бүх зүйл зүгээр?" гэхэд Жунин толгой дохив. Түүнээс холдох гэж завдах үед Жунин эсрэгээрээ надтай улам ойртон эрүүгээрээ мөрөн дээр налас хийн тэврээд авлаа.

Би: Я-Яасан?

Жунин: Мм? Яагаачгүй.

Би: Яагаад гэнэтхэн тэврээд авав аа? Аливээ холд.

Холдохгүй бол би хэт догдлосноос болоод үхчих байх.

Жунин: Яг одоо. Энэ мөчид надтай хамт байгаад баярлалаа Жэнни. Чиний ачаар би урагш ахих хүсэлтэй болж байна. Үнэхээр их талархаж байна.

Түүнд чимээгүйхэн налуулаад зогсохдоо бодсон сон. Чи биш би л ингэж хэлэх хэрэгтэй хүн юмсан гээд. Чиний ачаар хэцүү үед тэвчээртэй бүсгүй байгаа гээд. Хэлэхийг хүссэн. Бүх зүйл оройтохоос өмнө тэр үед л зоригтойгоор хэлдэг байж...

-

"Та хоёрыг хамтран ажиллаж байгааг мэдэх цочирдуулсан ч санааг минь амраасан юмсан. Гэхдээ... Эдгээр даашинз тийм ч сайн болоогүй бололтой."

Нас тогтсон эмэгтэй багшийн үг бид хоёрыг мэдээж баярлуулсангүй. Дэндүү ихээр итгэж хүлээж байсан болохоор тэр биз.

Би: Шалтгааныг нь асууж болох уу?

Багш: Онцгой зүйл бараг л үгүй. Мэдээж биед эвтэйхэн байж магадгүй ч жилийн эцсийн шоугаар сургуулиа сурталчлах нь хамгийн чухал байдаг. Илүү их гялтгар, чамин байсан нь дээр гэж бодож байна.

Багш эелдэг өнгөөр хэлсэн ч дургүй хүргэмээр зарим зүйлсийг тэвчиж чадсангүй уруулаа мушилзуулах үед Жунин үүнийг анзаарсан гэмээр гарнаас минь атган толгой сэгсрээд өөрөө надаас урьтан ярьж эхлэв.

Жунин: Мэдээж таны зөв. Сургуулиа сурталчилах ёстойг ч бид мэднээ.

Багш: Сайн хэрэг. Дараа долоо хоногт илүү дээр болгочихсон байна гэж найды.

Жунин: Тэр боломжгүй.

Багш сэтгэл хангалуун алхаж байснаа Жунины үгээр байрандаа зогсон бидэн лүү хөмсөгөө зангидав.

Багш: Юу гэсэн үг билээ?

Жунин: Таны үгээр загваруудадаа өөрчлөлт оруулах бодол алга. Бид эдгээрийг маш их хайраар урлаж ирсэн болохоор. Та ойлгож өгнө үү.

Багш: Ким Жунин. Чи ойлгохгүй байна уу? Энэ загварууд чинь зүгээр л!! Нэг үгээр уйтгартай байна.

Жунин: Мэднээ. Тийм болоод л сонгосон. Гадна үзэмжийг чухалчилдаг болсон өнөө цагт эгэл даруу хэрнээ бие амраах хувцас хийдэг болмоор байна. Ядаж манай шоуг үзээд... Тайвшраад буцаасай гэж.

Багш хэлэх үггүй болон хоолойгоо засаад "Бодлоо өөрчлөхөд оройтоогүй шүү" гээд л гараад явчихлаа.

Би инээмсэглэн: Гайхалтай юм гээч. Ким Жуниныг бүр шүтчихлээ.

Жунин нухацтай царайлан: Чи өнөөдөр надтай хоно.

Би: Юу?

Буруу сонсчихов уу яав.

Жунин: Багш миний шарыг гозойлгочихлоо. Хэрвээ дургүйцэхгүй бол надтай хамт шөнөжингөө ажилламаар байна уу? Энд?

Би: Дургүйцэх ч юм байхгүй л дээ. Гэхдээ найзуудын маань санаа зовох байх.

Жунин: Нээрээ тийм. Тэгвэл хүчлэхгүй дээ.

Жунин өнөөдөр бодож олсон шинэ санаагаа туршихаар болон урландаа хоцорч харин би харих цаг болсон учир гэрийн зүг явна. Байнга Жунинтай хамт гэртээ харидаг болохоор тэр юм уу нэг л хоосон оргивч үүнийг бараг л анзаарах сөхөөгүй Инсогын тухай бодолд автан байсан юм.

Яагаан байшинд гайхмаар үнэр хангинаж би золтой л зүүд байна гээд андуурчихсангүй. Хаа сайгүй саван, бок үнэртэх бөгөөд цэвэрлэгээний хувцас өмсөн энэ тэрүүгээр завгүй алхах гурав намайг анзаарах сөхөөгүй.

Тэднээс хамгийн түрүүнд Чэёон намайг олж хараад "Тавтай морил эгчээ" хэмээн эелдэг дуугарах үед хаа байсан гал тогоонд байсан Жисү эгч "Аааишш! Ямар эрт хүрээд ирэв ээ!" гэсээр над руу алхана.

Би: Юу гэж байгаа юм? Ингэхэд энд юу болоод байнаа? Маргааш ямар нэг баяр юм уу.

Дээд өрөөг хуу цэвэрлэж байсан Лиса ч бидэнтэй нэгдэх гээд хүрж ирэн "Бид гурав их цэвэрлэгээ хийж байгаа юмаа."

Би: Их цэвэрлэгээ? Тэгмээрсэн дээ энэ чинь одоо. Цэвэрлээгүй өрөө үлдсэн биз дээ?

Муу хувцасаа өмсөх гээд дээд давхар луу ухас хийх гэтэл тэр гурав намайг татаад болиулчихав.

Чэёон: Нөгөө... Та тэгэх хэрэггүй ээ.

Лиса санаа алдан: Тхх. Бид гурав дөнгөчихөнө. Уг нь бол таныг ирэхээс өмнө гялалзуулчих бодолтой байсан юм. Даанч... гээд Жисү эгч рүү харахад эгч "За уучлаарай даа! Бок гэж андуураад хуурай гурил усанд хийсэн нь миний буруу Т.Т"

Лиса: Энэ хөгшин эгч хамаг юм гурилтай хольж, гэр орон дэлбэлээд 2 давхар ажил хийх хэрэг гарсан.

Жисү эгч гэмээ ухаарах шиг хошуугаа унжуулан доош харах үед Чэёон эгчийг сугадан авснаа надад хандан "Хэдхэн минутын дараа дуусчихнаа эгчээ."

Лиса: Энэ хавьд одоохондоо мэргэжилтнүүдийн анхаарал хэрэгтэй учир та түр ажлийн байрыг орхино уу.

Жисү: Найз залуутай болсон гэчихээд ерөөсөө ч уулзаж харагдахгүй шүү. Өнөөдөр болзоод ав.

Тэд аальгүй гэгч нь инээлдэцгээн хоорондоо жиг жуг хийцгээнэ. Тэдэнд худлаа гэдгийг хэлээгүй юм байна. Хамаа алга.

Би: Тэгвэл би эргээд сургууль орлоо. Тэндээ ажиллаж хононо.

Тэд том нүдлэх үед Чэёон сандчин "10 минут л хангалттай!"

Би: Та гурав л хэлсэн шүү. Би явлаа. Баяртай.

Тэдний өмнө хаалга хаагдаж бүгд Жэнниг яааран гарахад нь шоконд оржээ.

Лиса: Эгчийг зүгээр гэж бодож байна уу?

Жисү: Өмнө нь ч бас хэд хэдэн удаа шөнөжингөө ажиллаад хонож байсан л даа. Заза! Өөдрөг байцгаая. Бид чинь цэвэрлэгээний бурхад шүү дээ!

Лиса ярвайн: Эгчээ, та өөрийнхөө шүүгээг янзлах шаардлагатай юм байна лээ шүү.

Жисү: Хөөш! Чи муу миний шүүгээнд ойртоо юу!

Лиса: Сонин үнэр ялгараад байхаар нь л!

Жисү: Яа!! Би саяхан цэвэрлэсэн юм шүү!

Лиса: Аан. Бодвол манай эрэний өмнөх тэд дүгээр зууны үед биз.

Чэёон инээд алдан тэдний хөгжилтэйгөөр мэтгэлцэхийг ажисаар "Явцгаая" гээд хоёуланг нь сугадан ажилдаа орлоо.

-

Энэ чинь... Пянз байх шив.

Одоо үед пянз тоглуулагч хэрэглэдэг хүн үнэхээр ховор. Тэр ялангуяа зөөлөн хэмнэлтэй аялгуунд ганцаар бүждэг хүн байраг үгүй биз. Сонирхолтой хүн шүү. Өмнө нь ч бас нэг удаа ийм байдалтай хар билээ. Гэхдээ тэр үед Жуниныг сайн мэддэггүй байсан. Тэр үетэй харьцуулахад одоогын түүний мэдрэмж тодхон харагдана.

Бүтээлч сэтгэлгээгээ тэр ийм аргаар олж авдаг байлаа. Хэсэг мэргэжлийн гэмээр модерн хэв маягын үзүүлбэр үзсэний дараа өндөрлөхөд би онгорхой хаалгийг тогшин өөрийгөө ирсэнийг мэдэгдүүлэв.

Бага зэрэг хөлөрсөн Жунины дух руу ширтсээр "Би эргээд ирлээ" гэх үед Жунин баярлаж байгаа бололтой байдгаараа инээмсэглэн "Жэнни хамгийн шилдэг нь" гэлээ.

Би: Яагаад хөлөрчихсөн юм.

Жунин хэлэхээсээ ичих шиг "Яахав. Зүгээр л" гээд хөлсөө арчив.

Түүний сандрахыг харан худлаа хэлж байгаа нь хүртэл эгдүүтэй юм даа гээд бодоод зогстол Жунин "Ингэхэд оройн хоол идээгүй биз дээ?"

Би: Тхх.

Жунин: Өнөөдөр би даая. Юу идмээр байна? Бүгдийг нь захиалаад өгий!

Би: Өхх! Халамжтай хүн байх нь ээ.

Жунин: Тийм шүү. Би ч бараг "убба" гэж дуудуулахаар мэдрэмжтэй хүн л дээ. Манай Жэнни юу идэх үү?

20 минутын дараа бид ширээ дүүрэн хүйтэн гоймон, хачирнуудтай найзлаад байлаа.

Жунин: Хүйтэн гоймон идээгүй уджээ. Тэгвэл эхлэцгээх үү?

Би ч нилээдгүй өлссөн байсан тул савхаа салган гартаа барьсаар толгой дохиж зэрэг шахуу хоол руугаа дайрлаа. Хэдхэн минутанд ховх сорон дуусгасан бид лаазтай зола залгилахдаа инээлдэцгээнэ.

Жунин: Чамайг ингэж их идэж байхыг анх удаа л харлаа.

Тэрний үг намайг ичээж эсвэл санаа зовоов. Би үнэхээр тэнэг. Сайн залуугынхаа өмнө чаж хамаагүй идэж чадав аа!?

Би: Тэгээд! Өлссөн байсан болохоор л гээд бувтнахад Жунин надтай нүүрээ ойртуулаад эхлэв. Зүрхний хэмнэл алдагдах шахан том нүдлэсээр өөр юуг ч хийж чадахгүй байх агшинд тэр гараа огцом явуулан уруулны минь баруун хэсэгт наалдсан байсан соусыг арччихаад эргээд холдлоо.

Жунин: Хүн гэдэг амьтан гэдэс цатгалан үедээ сэтгэл хангалуун болдог гэж би боддог.

Би: Угаасаа ойлгомжтой биз дээ.

Жунин: Тиймээс хэн нэгний өмнө хоол идэхдээ битгий санаа зовж байгаарай. Тэгээд ч Жэнни хоодлож байхдаа хамгийн үзэсгэлэнтэй нь биш гэж үү?

Түүний үгэнд цохиулах шиг болж хурдтай дээш босон зогсоод "Б-Бид ажиллах хэрэгтэй биз дээ? Ингэсээр байтал хамаг цаг явах нь байна!" гээд бантсандаа хэлж орхив.

Жунин намайг ажиглан инээсээр: За~

Жунины шинэ санаа бол хийсэн даашинзнууд дээрээ бага зэргийн чимэг нэмж өгөх байсан.

Жунин: Үнэнийг хэлэхэд өдөр багшид хэлсэн зүйлсээ сүүлд дахин бодоод бага зэрэг харамссан юм л даа. Би дэндүү цадиггүй загнисандаа харамсаж байна.

Би: Юунд тэр вэ? Би ч бас чамтай санал нэг байсан.

Жунин: Тиймээ. Ерөнхийдөө өөрийн бодлыг хэлсэн ч чимэг болох зүйл багаханг нэмбэл илүү дээрдэж ч болно.

Би: Тэгвэл хийгээд үзэх үү?

Тасралтгүй олон цаг ажилсан ч тэд хүссэн үр дүнгээ олж авсан юм. Багахан чимэг болох гоёмсог бүс хийж тум бүртээ өөр өөрийн онцлогыг шингээсэн учир коллекцэд төгс зохицох шинэлэг шийдэл болжээ. Жунин Жэннид зориулж уух зүйл авчирсан ч Жэнни хэдийн нойрондоо дийлдэн ширээ дэрлээд унтаад өгсөн байлаа.

Жунин түүний зүг харан хөнгөхөн инээмсэглэчихээд нөмрөх зүйл авчиран хучиж өглөө. Өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлэх гэж хичээсэн ч тайван амрах Жэннигийн дүр төрх түүнд үзэсгэлэнтэй харагдан өөрийн мэдэлгүй Жэнниг ширтчихсэн байж байлаа.

Жунин Жэннигийн намирсан зөөлхөн үсэнд хүрэх гэснээ гэнэт болин "Болохгүй юмсан. Уучлаарай. Жэнни... Би тэр өөдгүй эмэгтэйг мартаж чадахгүй бололтой. Чамтай хамт өдөр бүр яг өнөөдрийнх шиг инээгээд л байхыг хүссэн ч болохгүй юм. Би дэндүү өөдгүй нэгэн юм шиг байна." хэмээн бувтнаад түүнээс алгуурхан холдов.

-

Донук их сургуульд дахин хүрж ирээд шууд л хуулийн танхим руу зүглэв. Энэ өдрийн сүүдчийн лекц өндөрлөх үед бүх оюутнууд гаран явцгаана. Хамгийн сүүлд үлдэн өөрийн эд зүйлсээ хураах Инсо руу аажимаар ойртон тулж ирэхэд тэр мөнөөх жигшсэн харцаараа над руу харлаа.

Би: Инсо. Намайг үзэн ядаж байгааг чинь би мэднээ. Ичгүүргүйгээр энд дахиад хүрээд ирлээ. Намайг санахгүй мэтээр зөрөөд өнгөр. Надад уурлан хашгир. Юу ч хийсэн байсан чамтай дахин уулзсан нь намайг баяртай болгосон.

Инсо яриаг минь үл тоон явсангүй чимээгүй чагинах нь урам өгч би "Нэг найз минь хэлсэн юм. Хэзээ ч уулзахгүй гэж бодсон хүнтэйгээ дахин учирвал нандигнах хэрэгтэй гэсэн. Чи санаж байна уу? Бид... Үнэхээр дотно байсан тэдгээр өдрүүдийг."

Чимээгүй зогссоор байсан Инсо "Харин би л асууя. Санаж байна уу?
Бидний дотно байдал хэрхэн бага багаар бутран унасныг."

Намайг таниагүй гэдэг худлаа байх нь. Ашгүй дээ. Тэр ядаж л надтай ярилцаж байна.

Би: Инсо. Өнгөрснийг уучил гэхгүй ээ. Зүгээр л цаг хугацаа өнгөрөх тусам юмс илүү дээрдэнэ гэдгийг хэлэх гэсэн юм.

Инсо: Дээрдэх? Чи тоглоод байна уу? Юу дээрдэх юм! Чи, чиний ээж, Крис, ангийнхан... Та нараас болж миний амьдрал сүйрсэн. Яаж ч хичээсэн өмнөх шигээ жаргалтай инээж чаддаггүй болохоор. Хичнээн бодовч би би биш болчихсон нь үнэн учраас. Дэмий донгосохоо больж үз.

Би: И-Инсо. Би-

Инсо: Чамайг үзэн яддаг. Намайг үхсэн гэдгээр минь дурсаад юу ч болоогүй юм шиг инээгээд явах хэтэгтэй байсан юм! Хайж олж ирэх хэрэггүй байсан гээд байна!!!

Түүнд хэцүү байсан. Мэдээж... Миний амссан шананалалаас мянга эсвэл хэдэн сая дахин илүү шантармаар байсан.

Хэзээ ч нуран унана гэж бодоогүй бардам зан гэм нүглийн өмнө юу ч биш болоход хүйтэн шалан дээр сөгдөв. Өөрийн мэдэлгүй урсах нулимс гэмшлийнх байсан. Түүний өмнө ингэж их гэмшиж байгаа болохоор...

Би: Б-Би нүгэл хийсэн. Чиний өмнө насаараа төлөөд дуусашгүй их өртэй. Би... Б-Би юу хийх вэ?

Инсо ч бас уйлж байсан. Тэр нэг гараараа нулимсаа хүчтэйхэн арчин аваад "Дэндүү оройтсон. Бүх зүйл дууссан. Хэдийнээ."

Би: Гэхдээ... Б-Би...

Инсо: Үхээд өг. Тэгвэл уучлах болно. Тэдгээр өдрүүдэд намайг үхэл рүү түлхээд юу ч болоогүй мэтээр инээж байсан шиг. Үхсэн хойно чинь би инээгээд чиний тухай яръя.

Түүний харцнаас үзэн ядалт дэндүү ихээр ялгарах бөгөөд юу ч дуугарч чадахгүй ширтэх тэр агшинд танхимын хаалга онгойв.

"Э-Эгчээ?"

Танил хоолой нь Чэёоных байлаа. Тэр хажуудаа хэн нэгэн эрэгтэй хүнийг дагуулан бидний зүг гайхширан зогсож байв.

Чэёон: Та энд юу хийж байгаа юм бэ? Бас... Яагаад...

Инсо шуудхан дэвтэр номоо энгэртээ тэврэн гаран одож Чэёон миний зүг яааран гүйн ирээд босоход минь туслан түшис хийв.

Уурласандаа биш балмагдсандаа түүнээс гараа атаж аваад "Битгий миний хэрэгт орооцолд. Энэ талаар Жисү Лиса хоёрт хэлээд үзээрэй." гэхээс өөр хэлэх үг олдоогүй юм.

Өөрийнхөө арчаагүй байдал, өөрийнхөө муу талыг нуух нь зөв. Тэгээд ч тэдний санааг хий дэмий зүйлд зовоох нь утгагүй.

-

"Үхээд өг. Тэгвэл уучлах болно. Тэдгээр өдрүүдэд намайг үхэл рүү түлхээд юу ч болоогүй мэтээр инээж байсан шиг. Үхсэн хойно чинь би инээгээд чиний тухай яръя. "

Ингэтлээ ихээр үзэн яджээ. Яах вэ... Би юуг найдсан юм бэ. Мэдсээр байж яагаад тэгтэлээ ихээр уучлуулахыг хүссэн юм бол?

Дэндүү их бодолд автагдан арай хийж сургууль дээр ирлээ. Нулимс минь гүйцэт хатаагүй байсан учир Жунинтай нүүр тулахаасаа өмнө жижиг толинд өөрийгөө гоодов. Өрөвдөлтэй юм би. Хэцүү байхад, уйлмаар санагдахад хүчирхэг дүр эсгэх хэцүү юм.

Дотор ороход Жунин байсангүй. Харин өмнө нь огт харж байгаагүй эмэгтэй бидний шөнөжингөө хийсэн чимэглэлийг нухацтай ажин зогсож байлаа. Хаалга онгойх дуунаар над руу харсан эмэгтэй сандрах шиг болж надаас дэндүү өөр стиль болох гэнэн хонгор хувцасныхаа хормойноос барис хийн "Сайн байна уу. Зөвшөөрөлгүй орж ирсэнд минь уучлаарай." гээд эелдэг өнгөөр хэллээ.

Би: Зүгээр дээ. Гэхдээ ямар хэргээр?

"Энэ Нинигийн урлан мөн болов уу?"

Би: Нини?

Эмэгтэй инээмсэглээд "Биш ээ. Ким Жунины урлан гэх гэсэн юм." гэхтэй нь зэрэгцэн Жунин дотогш орж ирлээ.

Жунины харц шууд л тэр эмэгтэй рүү чиглэсэн сэн. Надад биш түүнд. Тэгээд би анзаарсан. Бас санасан. Жунинд хайртай хүн байдаг гэсэн гашуун боловч жинхэнэ үнэнийг. Тэгээд магадгүй шархалсан. Эсвэл гомдсон. Бодит байдлыг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй.

Ингээд хараад байхад анхнаасаа ойлгомжтой байж.

Үргэлж гайхшруулдаг байсан Жунины дөлгөөхөн нүдэнд би гэх хүн хэзээ ч оршиж байгаагүй юм.

Olvasás folytatása

You'll Also Like

254K 6.2K 52
⎯⎯⎯⎯⎯⎯⎯ જ⁀➴ 𝐅𝐄𝐄𝐋𝐒 𝐋𝐈𝐊𝐄 .ᐟ ❛ & i need you sometimes, we'll be alright. ❜ IN WHICH; kate martin's crush on the basketball photographer is...
94.1K 1.3K 57
Title 满级大佬穿回真千金/The full-level boss wears back to the real daughter Author 一江听月 Su Yu is a fast-traveling boss, and the system rewards her to choose...
1M 55.1K 35
It's the 2nd season of " My Heaven's Flower " The most thrilling love triangle story in which Mohammad Abdullah ( Jeon Junghoon's ) daughter Mishel...
2.4K 207 37
Terlahir kembali di dunia Zongman yang berbahaya. Xia Chuanyou baru berusia tujuh belas tahun dan mengetahui bahwa dia telah berubah menjadi gadis pe...