👑 Our story 👑 |BLACKPINKxEXO

Von whitebearindahouse

104K 10.7K 6.8K

Тэс ондоо хайрын түүхүүд... Дөрвөн удаа! 4 өөр амтыг нэг зохиолоос мэдрэнэ гэдэг содон биш гэж үү? Хагацашгүй... Mehr

💙❤️💛💜
💙1💙 (Life is fun)
💙2💙
💙3💙
💙4💙
💙5💙
💙6💙
💙7💙
💙8💙
💙9💙
💙10💙
💙11💙
💙12💙
❤1❤ (Don't touch)
❤2❤
❤3❤
❤4❤
❤6❤
❤7❤
❤8❤
❤9❤
❤10❤
❤️11❤️
❤️12❤️
💛1💛 (Dream is impossible)
💛2💛
💛3💛
💛4💛
💛5💛
💛6💛
💛7💛
💛8💛
💛9💛
💛10💛
💛11💛
💛12💛
💜1💜 (I'm so special)
💜2💜
💜3💜
💜4💜
💜5💜
💜6💜
💜7💜
💜8💜
💜9💜
💜10💜
💜11💜
💜12💜
Инээмээр байвал ороод ир. ^^
Инээлгэнэ гэж бодож байгаа. :*
Come back?

❤5❤

1.9K 207 108
Von whitebearindahouse

Хүн бүрийг тойрон оршсон боломжит гарцнууд. Намайг. Чамайг. Бид бүгдийг. Тэдгээр гарцнууд яах ч аргагүй болсон үед ихэвчлэн энгийн үеийнхээсээ илүү тодорч гарч ирэх нь олонтаа. Мухарт шахагдаад, битүү ханаар тусгаарлагдах үед байдлыг дээрдүүлэх шинэ содон арга хэмжээ байсаар л байдаг. Үүнийг бид аюулыг давах буюу асуудлаа шийдэх гэж нэрлэдэг.

Яг одоо миний хамгийн том асуудал болох тэр байдаг шигээ л тайван байдлаар өөдөөс минь хараад сууж байна.

Энэ өглөө түүнээс зугтана гэж өөртөө мянган удаа хэлсэн ч намайг төвөггүйхэн өөртэйгөө хадсан тэрээр чадалтай хүн юм.

Жунин намайг түүн рүү ширтэж байгааг мэдэрсэн гэмээр үл ялиг инээмсэглэн "Чи одоог хүртэл дасахгүй байна уу?" гэлээ.

Би: Үгүй ээ.

Жунин: Тэгээд яагаад?

Тэр таамаг дэвшүүлэх гэж байснаа гэнэтхэн надтай ойртон зөвхөн бидэнд сонсогдохоор хоолойгоор "Гадаад байдал тийм чухал хэрэг үү? Хүмүүс яг л бурхан харчихсан аятай над руу ширтээд байх юм" гэв.

Үнэхээр л Жунины өөр байгааг мэдэрсэн олон хүний царайнууд биднийг хүрээлжээ. Би дэмий санаа алдаад түүнд хариулахын оронд үл тоохоор шийдэв. Эдгээр хүмүүсийг дээ. Ноомой мэт харагддаг байхад нь тоогоогүй юм байж Жунины дотор оршдог Кай гэх нэгнийг ил гарахаар ингэтлээ сонирхох гэж. Бас Жунин яагаад гэнэтхэн ийм байдалтайгаар сургууль дээр ирэх болов? Ямар шалтгаантай юм бол?

Түүнээс болоод дэндүү их зүйл толгойд бодогдож байсан. Би өөрийгөө хянах гэж чадлаараа хичээсэн хэрнээ Ким Жунин гэх хүн бодлоос огт гарахгүй юм.

Миний оюунд өөрийн дураар нэвтрээд тэр битгий хэл зүрхэнд минь засаглалаа ноёрхуулж байгаа нь дургүй хүргэм. Эсвэл баярламаар ч юм шиг. Ахх мэдэхгүй ээ!

Өдрийн хоол арай гэж өндөрлөж Жунинд элдэв шалтаг хэлээд орхиод явлаа. Түүнээс хэдийн 50 метр хол ирчихсэн байтал одоог хүртэл зүрх салганаж байв. Салганах гэдэггүй билүү... Догдлох?

Өөрийгөө яагаад байгааг ойлгохгүй, энэ бүгдийг зүгээр л завтай байсны хор уршиг гэж бодох болов. Үүндээ бат итгээд галзуу хүн шиг ажиллахаар шийдлээ. Юу ч бодохгүй байхын тулд ажиллах хэрэгтэй бололтой! Суух ч зав өөртөө олголгүй үргэлж зүтгэ!

Энэ байдлаар 17 цаг хүртэл тасралтгүй ажилжээ. Утсанд дуудлага ирээд намайг сатааруулаагүй бол хэзээ болих байснаа мэдэхгүй юм. Хэт улайрах зарим талаараа буруу байж болох ч одоогийн нөхцөл байдалд давуу тал болж байх шиг.

Би утсаа аваад: За. Яасан Лиса?

Лиса үнэн цоглог хоолойгоор "Хүндэт аниа минь та билээ! Таньдаа ямар их хайртай гэдгийг мэддэг ч болоосой!!"

Нэг л эвгүй зүйл ханхлаад ирэх чинь.

Би: Юу гуйх гээв?

Лиса зог туссан ч даруйхан "Та үнэн мэдрэмжтэй юмаа. Юм гуйх гэж байгааг минь яг мэддэг байна шд!"

Би: Үнэхээр илт байлаа л даа.

Лиса: Та яг одоо Донук их сургууль дээр яваад ирээч! Энэ үнэхээр чухал хэрэг. Бид Чэёонд том тус хүргэнэ. Бас Жисү эгч ийшээ ирж яваа.

Би: Нэг л ойлгохгүй байна. Бид юугаар туслах юм?

Лиса: Чэннийг нэг балай юм элдвээр хэлээд байсан. Хөгжөөн дэмжигчид бүртгүүлсэн байж бла бла гээд! Бид түүнд тусалбал арай дээрдэх байх.

Би: Чадахгүй ээ. Би хэдийн шөнө болтол ажиллахаар шийдсэн.

Утасны цаанаас ч хэнгэрэг цоортол орилох Лисагын чанга харуусалтай зэрэгцээд урлангын хаалга онгойж Жунин ороод ирсэн. Түүнийг яах гэсэн санаатай хүрч ирснийг гадарласан болохоор би "Лиса. Намайг очиход тосоод аваарай. Анх удаа сургууль руу чинь очих болохоор төөрч магадгүй."

Лиса: Хоо! Ereelly!!? Та ойртоод ирэхээрээ залгаарай за!!

(таслах~)

Хэт хөөрсөн Лисагын дуудлагыг таслаад дараа нь гараа хавсрав. Харин Жунин саяхныг болтол чимээгүй зогссон тэр хэвэндээ гацжээ.

Гар цүнхээ мөрөндөө үүрээд ямар нэг зүйл орхисон үгүйгээ нягталж байв. Тэгээд Жунины хажуугаар зөрөн хаалган дээр очлоо. Тэр хөдөлгөөнгүй хэвээр.

Би санаашрангуй "Чамайг гаднаас чинь түгжчихэж болох юм уу?" гэлээ.

Жунин гэнэт л ухаан орох шиг гялс гүйн гарлаа. Донук их сургууль руу зүглээд алхаж эхэлсэн ч тэр дагасаар л байв. Хачин зүйл нь тэр огт юм хэлсэнгүй. Энэ байдал жаахан эвгүй л юм.

Түүнээс залхсандаа биш ээ. Үнэнийг хэлэхэд Жунинтай үг солихгүй зүгээр л хамт зэрэгцээд алхах, өөд өөдөөсөө харах зэрэг нь намайг тайвшруулж өгдөг. Түүнтэй хамт байх л юм бол намайг тамладаг бүх бодлууд хоосорчихдог гэж хэлж болно. Харин ч би баяртай байна. Гэхдээ... Түүнээс асуух хэрэгтэй.

Би: Жунин.

Алхахаа болиод түүн рүү нухацтай харахад Жунин ч бас өөдөөс минь харав. Тэгээд тэр намуухан хоолойгоороо "Жэнни." гэлээ.

Би: Чи өнөөдөр яагаад хар хилэн жакет өмссөн юм? Ихэвчлэн өмсдөг шоотой цамц хаана байна. Бас яагаад үсээ засуулсан юм бэ?

Жунин учиргүй чангаар инээснээ: Чамд таалагдана гэж бодсон юмсан. Ахх! Би ч дүүрсэн тэнэг юм даа.

Би: Зүгээр л хэлээдэх. Чи яагаад надад таалагдахыг хүсэв?

Жунин хэсэг чимээгүй болсноо туйлын нухацтайгаар "Өөрийгөө чамд таалагддаг үгүйг мэдэхийг хүссэн." гэлээ.

Би: Юу гээч хариулт вэ?

Жунин: Жэнни. Чи бухимдах хэрэггүй. Үнэндээ чи инээж байхдаа илүү хөөрхөн. Болж өгвөл дахиж битгий хөмсгөө зангид.

Тэр зөвшөөрөлгүйгээр хацрыг минь илээд ингэж хэлэв. Түүнээс болоод огцом давшлах зүрхний цохилтоос болоод хойш ухрахад хүрлээ. Тэгээд би"Надад битгий хүр!!" гэсэн.

Энэ надад шинэ зүйл байсан. Шинэ мэдрэмж болохоор яахаа мэдэлгүй муухай ааш гаргачихлаа...

Жунин байдалд орсондоо биш, тэр зүгээр л миний чанга үгийг ойлгоогүй болохоор надад бөхийв. Тэгээд "Зорьсон газартаа аюулгүй очих. Энэ миний харахыг хүссэн зүйл. Тэгвэл би ч ингээд явъя даа."

Тэр ингээд л буцаад алхаж эхэллээ. Ингэхдээ нааш эргэж харсангүй. Гэтэл би гэж тэнэг түүнийг над руу дахин нэг удаа ч болтугай хараасай гэж хүссэн. Үнэхээр... Би түүнд сайн гэж үү!?

-

Лиса: Ёош! Эгчээ та яг сайхан цагтаа ирлээ.

Би: Бид цаг тохирсныг санахгүй юм.

Лиса бантсан ч байдлыг хөнгөхөн аргалахыг хүссэн болохоор худлаагаасаа хөхөрсөөр "Хаа байсан 20 минутын өмнө эргээд л орлоо гээд байсан хүн хааччихав аа!? Энэ Жисү эгч цаг барина гэсэн зүйл огт байхгүй шүү!"

Би: Чамайг эгчтэй цаг тохирсон гэж бодохгүй л байна шүү.

Лиса: Э-Эгчээ! Намайг битгий бантаагаад бай л даа!

Би: Чи л өөрөө тэнэг юм яриад байна шд.

Лиса: Хурдлаарай гэх чинь 30 минутын дотор яаралтай ир гэсэн далд утгатай, за юу.

Би: Анх удаа л тийм зүйл сонсож байна. Тэгээд ч хурдал гэж хэлэх цаг тохирох хоёр чинь өөр ойлголт!

Бид бараг л барилцаад авах шиг. Тэнэг зүйлээс болоод чанга дуугарцгаах биднийг гайхан харах оюутнуудын харцаар гэнэт тэнэг хүмүүс шиг инээлдэв. Энэ үеэр манай цуутай хоцрогч юу ч болоогүй юм шиг амттан идсэн шигээ тайван сайхан алхаад, бас болоогүй бидэн лүү даллаад нааш ирж байв.

Лиса Жисү эгчид хандан "Та дандаа л гахайлах юмаа. Жаахан түргэн ирж болсонгүй юу?"

Жисү эгч харин хэнэггүйгээр инээд алдан: Харин Ким Жисү тэгээд байдаг юмаа. Гэхдээ байнаа. Би гэдэг хүн чинь тайван байхдаа аз жаргалтай байдаг байхгүй юу~

Лиса: Нэг өдөр намайг үхлээ гээд утасдвал тайван байхдаа жаргалтай гэж тэнэгтсээр таныг хүрж ирэхэд би хэдийн талийчихсан байх биз.

Лиса толгой сэгсчин үнэн сэтгэлээсээ хэлэхэд Жисү хөхөрсөн хэвээрээ "Тийм болохоор тийм үедээ Чэёон луу ч юм уу эсвэл эхнэр лүү минь залгаарай. Ааа болохгүй. Чэёон үхэж байна гэдгийг чинь дуулвал яахаа мэдэхгүй сандрана. Тэгээд яаана гээч чи-"

Эгч хэтэрхий их зүйл яриад байсан болохоор би амыг нь гараараа таглаад "Бидэнд хийх зүйл байгаа байхаа?"

Лиса: Өө нээрээ тийм шдээ!

Би: -_- Ийм л хүмүүс дээ.

Лиса Жисү эгчийг жаахан дүү шигээ хөтлөөд "Таныг ингэж авж явахгүй бол ангайж явж байгаад төөрчихнө. Хөгжөөн дэмжигчид хувцасаа сольдог газар ойрхон. Чэёон тэнд л байгаа даа." гэсээр биднийг дагуулан нэг зүг рүү хурдлав.

Лиса: Юу гэж байгаа юм!

-Хэлээд байна шдээ. Гадны хүмүүсийг хувцас солих өрөө лүү оруулахгүй.

Би: Юу вэ. Яршигтай юм. /бувтнах/

Биднийг хориглосон нэг эмэгтэй үнэнгээсээ хэлээд байв. Тэр үед Жисү эгч хөмсөгөө зангидан аль болох аймар царай гаргах гэж хичээсэн ч үнэн инээдтэй байгаад байлаа.

Жисү: Чи өмнө нь Сөүлийн цусгүй алуурчин, аймшиггүй эрэлхэг зоригт, ганц цохилтоор бүгдийг нам дарагч Ким Жисү гэж сонсож байсан л биз. Тэр чинь би байгаа юм.

Эгч ингэж хэлээд өөртөө итгэлтэйгээр урагш явахад нөгөө охин бууж өгөх шинжгүй эгчийг хойш түлхлээ.

Жисү: О.О Энэ муу чинь!

Лиса: Яа! Гуйж байна шдээ! Бид найздаа бараагаа харуулчихы л даа Т.Т

Би: Иймэрхүү хүмүүсээс гуйсны ч хэрэггүй. Алив Лиса холдоодох.

Лиса дуулгавартайгаар надад зам тавьж өгвөл би бидэн рүү цэхэлзээд байгаа охины өмнө тулж зогслоо.

Тэр шүлсээ залгилаад "Яасан бүдүүлэг амьтад вэ!"

Би ёжтойгоор жижиг инээмсэглээд: Чамайг араандаа зуухаас өмнө холдвол яасан юм?

Жисү: Тийм шүү! Би бас араандаа зууна шүү!!

Жисү эгч хөөрөн үсэрч цовхичоод ингэж хэлэхэд Лиса түүнийг холдуулж Жэнни эгчид даатга гэх дохиог өгөхөөс гадна "Ямар юмны чинь араа. Таны араа хорхойнд идэгдээд дуусаж байгаа биз" гэлээ.

Би: Дахиж хэлэхгүй шүү.

Миний харц догшин муурных шиг. Заримдаа надаас аймшигтай аура ялгардаг гэлцдэг. Хүчтэй харцнаас минь зүүгдээтэй ямар нэг улаан цэнхэрдүү оч гялтганаад л. Би өөрийнхөө харцанд дуртай биш ч хүмүүсийн амыг хамхиулах таатай нөхцлийг миний дүр төрх бий болгодог.

Бид дуу шуутайхан дотогш дайран оров. Чэёоны ам ягьгүй томоор ангайж таг хөшиж орхижээ.

Жисү: Ээегүү! Миний муу Паста бүр шоконд ороод таг гөшчихсөн байна шд.

Лиса: Чэнн! Энэ бол гэнэтийн бэлэг!

Би: Ганц дүүгээ дайны талбар луу ганцааранг нь явуулахгүй шүү!!!

(За энэ хэсэг өмнө нь Чэёоны боть дээр гарч байсан. Санаж байгаа хүн байгаа л байх. Тэгээд ерөнхийдөө энэ хоёрын маань түүх цаг хугацааны хувьд зэрэг өрнөж байгааг мэднэ биз ээ 😜)

Хөгжөөн дэмжигчийн бэлтгэл дууссан хойно бид дөрөв дарааллаж суугаад амьсгаагаа дарж байв.

Лиса: Тэд ч үнэхээр мангас юм даа.

Жисү: Хэлээд юу гэхэв. Яаж 2 цаг тасралтгүй бэлтгэл хийчихээд эрч хүчтэй хэвээрээ байдаг байнаа!?

Чэёон амаа даран инээд алдаж байгаад тайвширсан хойноо "Та наргүйгээр өнөөдрийг яаж давах байснаа үнэхээр мэдэхгүй нь. Бүгдэд нь баярлалаа!"

Би савтай усаар амны цангаагаа тайлсаар тэдний яриаг чимээгүй чагинаж байсан. Гэтэл Жисү эгч Чэёоны талархалд худлаагаасаа уйлан дуугаран биднийг инээлгэж байснаа гэнэт ядарсан уу гэлтэй "Уснаасаа!" гэж албатай юм шиг захиргаадлаа.

Би: Дуусчихсан.

Жисү: Эхх? Би хорчийж үхлээ Т.Т

Түүний хэлснээс болсондоо ч биш сургуулийн ойр орчмоор явах хүсэлтэй байсан болохоор "Усанд явчихаад ирье" гээд тэднийг орхин явлаа.

Усаа авчихаад энэ тэрүүгээр харан алхаж байв. Донук их сургууль ч дажгүй бололтой шүү. Ядаж л энд намайг басамжлагч өчүүхэн амьтад алга.

Ийн бодсоор өөрийн үзэлээ ямар инээдтэйгээ ойлгов. Тэд намайг бассан ч надад хамаагүй шүү дээ. Тэгэхээр ялгаа байхгүй юм байна. Тамирын талбай руу буцаад алхаж явлаа. Одоог хүртэл урсах хөлсийг үзэн ядах биш удаан эрчимтэй дасгалууд хийгээгүй бодон сэтгэл амар алхаж байсан.

Хажуугаар зөрөх тэр нэгэн... Үс нь намилзаад, харц нь ч хэвээрээ. Би яахаа мэдэхгүй гацаж билээ. Тэгээд шууд л түүнийг дахин харахын тулд эргэсэн. Гэхдээ коридорт би ганцаараа зогсож байсан.

Бага зэргийн баярлах шиг. Үгүй ээ! Боломжгүй зүйлд найдсан нь утгагүй хэрэг байж. Үхсэн хүн эргэж амилахгүй нь ойлгомжтой шүү дээ.

-

Тэр хүн дахиад л намайг чиглээд хаа холоос хүрж ирж байлаа. Түүнээс зугтахын оронд хүлээн зогсож, бүр тосон авах санаатай хэд хэд урагш алхасан минь би биш үү гэлтэй.

Саяхан шинээр янзлан, хоёр хуваасан үсэндээ олон удаа хүрэх нь тэрний ичиж сандарч байгаагын илрэл. Жунины энэ төрх надад таалагддаг нь үнэн. Өмнөх ноомой байдалд нь ч бусдыг татах увидас нуугддаг байсан. Яах гэж байгааг нь мэдэхгүй ч түүнийг миний хажууд байгаад баярлаж байлаа.

Жунин: Жэнни. Чи яг одоо надад дургүйлэхээд яваад өгч магад. Гэхдээ аан гээч...

Тэр ардаа барьсан байсан тортой зүйлээ надад харуулан "Би чамд хоол бэлдэж авчирсан. Өглөөний хоол. Сайн болсон үгүйг мэдэхгүй ээ. Эртээдийн чиний хийж ирснийг бодоход энэ юу ч биш байх. Гэхдээ-"

Би: Тэгье. Хамт хооллы.

Жунины нүд гялтганан тэр толгой дохив. Хичээнгүйлэн шарсан бүрмэл тахиа, кембаб гээд хангалттай цадах хоолнууд аж. Гэхдээ өглөө идэхэд жаахан тохиромжгүй. Жунины сэтгэлийг бодоод л идэж дуусгах шив.

Би: Эртээд хэлсэн зүйл чинь байнаа. Чи надад хамт ажиллах санал тавьсан даа.

Жунин саваа хурааж байснаа болин "За?" гэв.

Би: Магадгүй бидний гараас сайн бүтээл гарах байх. Сүүлийн үед өөрийнхөө дутуу дулимаг байдлыг ихээр мэдэрсэн ч энэ явдлаар сайжрах ёстой гэж шийдлээ.

Жунин суудал дээрээ тогтож чадахгүй ихээр баярлаж байсан. Түүнийг тэгж ихээр инээхийг би анх удаа л харсан юм. Хачин юм даа. Миний тусламж тийм их дутагдаад байсан гэж үү?

Хэдхэн минутын дараа тэр надад өөрийн санаагаа дэдгэж байв. Байж боломгүй. Би лав хэзээ ч ийм зүйлсийг сэдэж чадахгүй.

Жунин: Энэ коллекцийн сэдэв нь "Уйтгарын эсрэг" байх болно. Би өөрийн дотоод зовлонгоос болж шаналж ирсэн олон хүнийг мэддэг. Гэхдээ би тэднийг өрөвдөхөөс хэзээ ч туслаж үзээгүй. Тэр өдөр шоуг үзэх гэж ирэх тэр олон хүмүүс дан ганц сэтгэл ханамжыг бус тайвшралыг мэдрээсэй гэж хүсэж байна. Эхлээд бусдыг амраадаг өнгөнүүд буюу цайвар...

Тэрний үгс хаа хол байгаа юм шиг дуулдаж эхэлсэн. Яг л том зааланд ороод ирэхэд цуурайтдаг шиг. Энэ миний төсөөлөл байх. Түүнээс болоод жингүйдэх сэтгэл минь ийн мэдэрч байсан. Ажилаа тайлбарлахдаа хичнээн жаргалтай байсныг нь дүрслэхэд үгсийн сан минь хэт дутмаг юм. Түүнээс болоод амталсан тэр мэдрэмж их өөр байсан. Дэндүү гэнэтийн болохоор Жунинаас харцаа нэг хором ч садгаж чадаагүй.

Зүрхийг минь хайлуулсан тэр хүн. Илүү дутууг хийж, чихэнд минь цэцэг ургуулсангүй. Хэт их хичээл зүтгэл биш энгийн даруу төлөвөөрөө намайг бүрэн татаж чадсан. Цээж хавиар ус гүйх шиг. Миний мөсөн зүрх өөрөөсөө гэрэл цацруулсан тэр нэгний хүч нөлөөнд үгүй болж байсан. Хэзээ ч хайрлахгүй гэсэн бат итгэл тэр үед оргүй хоосон худал болон хувирч билээ.

Сэтгэлээ хуурах шиг хөгийн юм үгүй. Хичнээн ихээр түүнд дурлаж байгаагаа мэдсээр байу хашилт тавихад үр дүнгээ өгсөн удаагүй.

Өдрөөс өдөрт Ким Жэнни өөрөөсөө өөр нэгэнд бүрэн анхаарлаа хандуулж эхэлсэн. Өглөө сэрэхдээ түүнийг боддог. 24 цаг түүнтэй хамт байхын тулд зориулагдмаар байвч бид хамтдаа 6 цаг л суудаг байсан.

Энгийн хэрнээ догдолмоор үйлдлийг тэр байнга хийдэг. Өөрөө ч үүнийгээ мэддэггүй байх. Тэр дүр эсгэдэггүй. Цаанаасаа л бусдаас өвөрмөц зан нь түүний минь гоёл аж.

Хэзээ ч ханахгүй байх. Түүний төрхийг ажихад. Жунин намайг өөрийг нь хараад байгааг мэдсэн хэрнээ элдэв үг хэлсэнгүй харин ч өөдөөс минь харж эхлэв.

Жунин хэсэг харж байснаа: Чи миний юу гэж боддогыг таадаг ч болоосой.

Би: Би ч бас тэгж хүсэж байна. Гэхдээ чиний харцнаас би хэзээ ч баттай үнэнийг мэдэж үзээгүй. Тогтвортой, гүн нүд чинь юуг өгүүлдэг юм бэ?

Жунин инээмсэглэн: Юуг ч биш. Одоогын энэ байдлыг илүү удаан санаж байхыг л хүсэж байна.

Тэр ингэж хэлээд үргэлжлүүлэн ээлжит загвартаа сэтгэлээ зориулав. Би ч бас зүгээр зогсохын оронд ханцуйгаа шамдан ажилд нэгдлээ.

Тогтоогоогүй дүрэм аятай орой бүр гэрт минь хүргэж өгдөг залуу. Тэр миний алхаанд тааруулж алхаж, хүнд цүнхийг минь үүрч өгч, уйдаах завгүй сонирхолтой зүйлийг ярьж өгдөг. Тэр мэдрэмжтэй. Бас дэндүү соёлтой юм. Надаас өөр эмэгтэйтэй ч бас ингэж харьцдаг байх даа? Энэ бага зэрэг сэтгэл өвтгөм юм.

Гэрийн үүдэнд ирсэн хойно түүний юу гэхийг хүлээж эхлэхэд Жунин "Өнөөдөр хэцүү байсан биз дээ?" гэлээ.

Би: Үгүй ээ. 6 цаг ажиллах юу ч биш.

Огт эргэлзээгүй бодлыг минь тэр өөр үгээр няцаасан.

Жунин: Бишээ. Өндөр өсгийт. Үнэндээ жирийн хөнгөхөн кеттэй бүсгүйчүүд хөөрхөн харагддаг.

Тэр ингэж хэлчихээд инээмсэглэн цааш алхлаа. Юу вэ? Түүнд л хөөрхөн юм байгаа биз. Яагаад надад энийгээ хэлээд байгаа юм!

Гэрийн уур амьсгал байдаг шигээ. Хаана ч юм чанга хоолойгоор амандаа орсоноо дуулах Жисү эгч, ямар нэг учир нь үл олдох зүйлийг чалчих дуртай Лиса, амьгүй эдлэлээс ч уучлалт гуйн бөндөгөнх Чэёон. Энэ өдөр ихэвчлэн намайг залхаагаад байдаг тэдний авир надад таалагдсан. Хэрвээ би ганцаараа амьдардаг байсан бол яах байснаа бодохоос ч бие эвгүйрхэнэ. Заримдаа утгагүй ч тэдний тус бүрийн байдал миний цааш амьдрах, инээмсэглэх хүч болдог бололтой.

Би: Хүмүүсээ~ Хоол болчихсон шүү!

Тэд надад ихэнхдээ тусладаггүй, гэрийн ажлийг сэтгэлд минь тултал хийсэн удаагүй. Гэхдээ тэдэнд уурлах биш харин ч баяртай байна. Намайг уурлуулж, бас инээлгэдэг хүмүүстэй байна гэдэг чинь... Хамгийн том бэлэг юм шүү дээ.

Би: Би явлаа. Та хэд гархаасаа өмнө аягануудаа заавал угаагаарай. Хэлсэн шүү.

Хэдийн өглөө болж гардаг цаг минь өнгөрчихөөд байсан тул ингэж хэллээ.

Жисү эгч амандахаа идэж дуусгалгүй хариу хэлэхийг эрмэлзэж "За хонэе!" гэхэд Чэёон инээж, Лиса харин нүдээ миний зүг онийлгоно.

Би: За Лиса. Яачихав?

Лиса: Ү-Үгүй ээ яагаачгүй. Таныг ямар нэг өсгийгүй зүйл өмсчихөөд сургууль руугаа явах гэж байгааг харин хачин санагдаад л...

Би хөлд эвтэйхэн цэвэрхэн цагаан кетнийхээ зүг бахархсаар харан "Та хэд ч бас ингэж явж байгаарай. Байнга өндөр өсгийт өмсөөд байлгүй" гэчихээд гадагш гарлаа.

Жэнниг гарсан хойно үлдсэн гурав нь том нүдэлцгээж хэлэх үг олдохгүй байлаа.

Жисү: Жэнни минь хар өглөөгүүр согтуу байсан уу даа? Юу хэлэх нь энэ вэ.

Чэёон: Үгүй ээ. Эгч архинд дургүй.

Жисү: Мэдэж байна Пастахан минь. Энэ зүгээр л зүйрлэл окэй?

Лиса: Зүйрлэл гэж энийг хэлдэггүй юм эгчээ. Тайланд хүнээс ийм үг сонсохоосоо ичээч. Биднээс хэл бичгийн дүрмийн шалгалт авахад гай болж би таныг гүйцнэ дээ.

Жисү гараа хавсран: Хмф! Зүгээр л биднээс ганц Жэнни л өндөр өсгийт өмсдөг. Гэтэл тэрнийг сая юу гэсэнд гайхсанаа л хэлсэн юм за. Тэнэг Лалиса!

Лиса: Юу!! Таны буруу хэлсэн чинь үнэн л биз дээ!

Жисү: Юу гэнээ муу бяцхан бацаан!

Лиса: Хэн нь бяцхан бол доо!!

Тэднийг ээлжит хэрүүлээ хийж эхлэхэд Чэёон байдгаараа сандран даруй дээш босоход Лиса хэрэлдэж байсан ч түүнд хандан "Буцаад суу" гэхэд Чэёон үгэнд нь оров. Хэсэг хугацаа өнгөрсөн ч эгч дүүс нь ам уралдан үг сөрсөөр байхад Чэёонд ямар нэг зүйл хэлэх ёстой гэсэн бодол орж ирэн эхний үгээ хэлээд байтал Жисү гартаа тааралдсан пунчигыг аманд нь хийчихэв. Эцэст нь Чэёон бууж өгөөд зүгээр л амтархан идэхээр шийдсэн юм даа.

-

Дөнгөж 9 өнгөрч байхад өөрийн анхаарлаа хэдийн бүрэн ажилдаа зориулсан Жунин. Заримдаа түүний ингэж их ажиллах санааг минь зовоодог. Тэр өөрийгөө умартаад ажилаа нэгт тавьдаг хүн.

Түүнд өгөх гээд авсан савтай цайгаа Жунины хажууд тавьлаа. Тэр үүгээр намайг хүрж ирснийг мэдэн ингэхдээ зүгээр л дулаахан инээмсэглэлээр мэндчилэв. Жунин доош харан хөнгөхөн кет өмссөнийг маань мэдсэн. Тэгээд тэр дээш босоод задгайлсан үсийг минь зөөлхөнөөр илээд "Хөөрхөн байна" гэлээ.

Ганцхан үйлдэл нь ховс мэт надад үйлчилсэн. Уруулаа хазлан түүнийг хэр ихээр намайг догдлуулж чадсаныг гайхаж байлаа.

Жунин мөрөө базлан авчирсан зүйлийг минь уух үед хажууд нь очиж зогсоод "Өнөөдөр хэд хүртэл ажиллах юм. Би бүгдээр тусалж чадна шүү" гэж хэллээ.

Жунин: Харин л дээ. Чамайг оройтуулмааргүй байна.

Би: Би оройтсон ч болно л доо.

Жунин: Тийм үү? Тэгвэл ч өөр хэрэг шүү.

Түүнийг ингэж хэлсний дараа утас нь ширээн дээр пижигнэв. Жунин дуудлагаа авахын оронд дууг нь хаачихсан.

Би: Авахгүй юм уу? Хүсвэл би гараад байж байя.

Жунин: Үгүй ээ. Тэгэх хэрэггүй. Хэрэгцээгүй хүний дуудлага байна.

Тэр ингэж хэлээд хүчээр инээмсэглэлээ. Богино хугацаанд түүний тухай ихээр сонирхдог зуршилтай болсныг хэлэх үү, хэн залгасан тухайд хачирхалтай таамаглалууд бодогдоно. Энэ хооронд Жунины утас руу нилээдгүй олон удаа залгасан. Тэр утасаа унтраах, эсвэл аваад ярих зэргийг хийгээгүй. Үл тоон урдах зүйлдээ анхаарлаа хандуулсан.

Удалгүй дуудлага биш зурвас бололтой ирэхэд Жунин утасаа дээш авлаа. Зурвасыг уншаад түүний гаргасан царай их хачин. Юун тухай байсныг мэдэхгүй ээ. Таамаглаж ч чадахгүй нь. Надад санагдсан нь уу, эсвэл үнэхээр л тэр дуудлаганаас болоод бид гадуур гарахаар болов уу... Үгүй л байгаасай.

Жунин гэнэтхэн л надтай зугаалахыг санал болгосон. Энэ долоо хоногт олон цагаар ажилласаар ирсэн болохоор өнөөдрийг амралт шиг хүлээж авахыг надаас хүссэн юм. Шалтгаан нь юу ч байсан муухай санагдаагүй. Түүнтэй хамт салхилах надад сайхан санагдахаас өөр яах билээ. Би ч дэндүү өрөвдөлтэй нэгэн болчихож. Өөрийгөө танихгүй байна.

Бид тийм ч олон хүнгүй ойрхон хүрээлэнд хамтдаа сууж байлаа. Намайг бага зэрэг уйдаж байгааг мэдсэн шиг Жунин "Түр хүлээж байгаарай" гээд хаашаа ч юм гүйгээд явчихлаа. 5 минутын дараа тэр унадаг дугуй хөтлөчихсөн хажууд минь хүрж ирээд "Би тийм ч хурдан давхихгүй ээ. Тиймээс сундлуулахад айх зүйлгүй" гээд инээмсэглэв.

Нэг л мэдэхэд мөнөөх хүчирхэг, ховор инээмсэглэлтэй мөсөн гүнж хэн нэгэн залууд сундлуулчихаад хар бараан бэхээр зурагдсан дэлхийг өнгөт болгон харсан шигээ жаргалтайгаар зугаацаж байв. Хайр гээч нь намайг өөрчлөөд байх шиг. Жунины ардаас тэврээд, өөрийгөө түүнд даатгах их амархан. Тэрэнтэй л цуг байвал цаг хугацаа уян болдог. Үүрд биш гэдгийг мэдэх ч энэ хоромд инээж байвал бусад нь хамаагүй. Ердөө л энэ байж. Жаргалтай байхыг хүссэн минь биелэлээ олчихлоо.

"Жэнни, чи халууцаж байна уу?"

Бид модны сүүдрэнд хорогдон, ногоон зүлгэн дээр сууцгааж байсан. Юу ч дуугараагүй байхад надад анхаарах тэр эрхэм санаа зовнингуй ийн асуулаа.

Би: Хмм. Тийм ээ.

Үнэндээ бол үгүй. Би тийм ч амархан хөлөрч, халууцдаггүй төрлийн хүн. Гэхдээ ингээд худлаа яриад түүнээр халамжлуулахыг хүссэн.

Жунин: Тэр хар даа. Зайрмагны машин. Бага байхад зайрмагны машин хараад хүүхдүүдтэй цралдаж очоод худалдаж авдаг байж билээ. Энэ жижигхэн тэрэг тэр үед хорвоогын хамгийн догь зүйл шиг санагддаг байсан.

Тэр дээш босоод "Би явчихаад ирье!" гээд хажууханд байх зайрмагны машин луу зүглэж эхлэв. Түүнийг ардаас нь харан суухдаа шалтгаангүйгээр би инээж байсан. Хүүхэд шиг гүйн, намайг удаан хүлээлгэхгүй гэсэндээ бүдрэх шахах тэрнийг хараач дээ. Ийм байхад яаж хайрлахгүй өнгөрч чадах юм.

Жунинаас зайрмагыг аван "Баярлалаа" гэлээ. Тэр толгой дохисоор өөрийнхийгөө яааран идэж эхлэв.

Жунин: Бага насны тэр гоё амтыг гүйцэхгүй юм даа. Гэхдээ сэрүүцүүлж байна шүү. Тийм ээ?

Түүний баяртайгаар инээхийг сонсоод зүгээр л толгой дохив. Би амттанд хэзээ ч дурлаж үзээгүй ээ. Бодоод байхад Жунины ярьж байгаа шиг дурсамж надад байхгүй юм байна. Бусад хүүхдүүд шиг тоглож наадах дургүй байсан. Амттанд биш элдэв сургалтанд хамаг цагаа зарсан. Тоглох найз, хүрээлэх багачууд... Надад байгаагүй.

Жунин: Чи яагаад дизайнер болохоор шийдэж байсан бэ?

Түүний үг намайг цочоож, хариулах гэсэн ч хоолой гарсангүй. Шалтгаангүй шүү дээ. Надад байдаг авъяасанд тулгуурлаж тэр олон мэргэжлээс сонгосон.

Энэ үед чихэнд ээжийн минь хэлж байсан үг орж ирэв.

"Аавынхаа эмнэлгийг өвлөж авахын тулд чи минь чадварлаг эмч болох ёстой."

Төрхөөсөө л түүний тушаалаар ирсэн. Ээжийн хүссэнээр хичээлээ хэзээ ч орхигдуулж үзээгүй. Түүний тулгадаг байсан олон зүйлийг мөрдөн явахдаа робот шиг л амьдарч байсан. Түүнийг нэг л өдөр эмч болох ёстойг минь сануулахад гэнэт би зөрүүдлэмээр санагдаж байсныг саналаа.

Би: Зүгээр л. Тэр хүнээр өөрийнхөө амьдралыг чиглүүлэхийг хүсээгүй. Би ямар ч мэдрэмжгүйгээр сургуульд элссэн. Тэр хүний ууртай царайг харахыг хүсээд... Тэгээд л дизайнер болсон.

Жунин таг гацжээ. Миний юун тухай яриад байгааг тэр сайн ойлгоогүй. Мэдээж л дээ. Хэн үүнийг ойлгож чадах юм.

Доош харцаа бууруулан гэнэт толгойд бодогдох ээжийн дүрс санааг минь чилээрхэж эхэллээ. Өөрийн мэдэлгүй гараа чангаар атгалж, уур минь хүрж эхэлсэн.

Жунин: Зүгээр ээ. Хүн болгонд тийм үе байдаг юм. Гэсэн ч чи алдаа хийгээгүй л байна шүү дээ. Мэдрэмж байхгүйгээр шийдсэн ч чи харамсахгүй байгаа биз дээ? Одоо бол мэргэжилдээ дурлачихсан. Тийм биз дээ?

Жунины тайван өнгөөр хэлсэн үгс, магадгүй юуг ч бодоогүй зүгээр л надад зориулсан. Гэхдээ... Миний уурыг алга болгосон. Тэгээд үнэхээр түүний хэлснээр мэргэжилдээ яваандаа дурлачихсанаа мэдэрсэн.

Жунин өөр лүү нь ширтэх намайг олж хараад инээмсэглэхэд түүний амны хажууд наалдсан шоколадны өөдөс нүдэнд туслаа. Юу ч бодолгүй гараа явуулаад арчихад энэ үйлдлээс болсон нөлөө буюу хэт догдлол дараа нь мэдрэгдлээ. Жунин ч бас юу ч бодоогүй байх. Гэхдээ түүний гар ч өөрийн мэдэлгүй хөдөлчихсөн. Эргэн тойрон дахь шуугианаас ангижран өөрсдийн ертөнцийн үүдийг нээхээр зэхэх бид. Түүний дулаахан гар миний гарнаас атгаж байлаа. Харцаараа бид тэврэлдээд, юуг ч юм бэ ярьцгаасан.

Өдрийн тэр явдлаас хойш зүрх булгилахаа больсонгүй. Энэ байдлаараа Жунинтай олигтой ч ярилцаж чадалгүй бидний хамгийн анх хамтдаа зугаалсан хором урсан дуусчээ. Жунин дасал болсоноороо гэрт минь хүргэж өгөөд маргааш уулзацгаая гэсэн үгээ хэлэв. Түүний ардаас харан хоцрохдоо гүнзгий амьсгаа авлаа. Эдгээр олон мэдрэмж дэндүү төөрөлдмөөр. Заримдаа яршигтай, заримдаа зугаатай санагддаг. Аль нь зөв болохыг мэдэхгүй.

Надад бодогдох болсон ганц л зүйл бий. Ким Жунин гэдэг хүн миний хайраар жигүүрлэсэн. Тиймээс улам бүр өндөрт дүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ганцхан заяагдсан зүрх минь тэр чигтээ түүний төлөө цохилж байхад яасан ч тэр минь нисэж чадна.

Өглөө эрт утсанд зурвас ирлээ. Гайхмаар нь ойрын хэдэн өдөр холбоогоо хүчээр тасалсан Крис байсан. Тэр надтай уулзах хэрэгтэй байгаагаа, бидэнд харъяалагддаг ангид хүлээж байхаа бичжээ. Түүнийг надтай муухай авирласан, аль эсвэл миний хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж ирсэн жинхэнэ төрхийг минь шудрагаар хэлсэн болохоор бага зэрэг эмээж л байна. Гэхдээ яг одоо хулчийж явахаас илүүтэй шалтгаан гэж байгаа бол тэрийг нь мэдэх чухал санагдана.

Хаалгаар орсон даруйд тамхины нишүүн үнэр хувцсанд минь нэвт шингэж эхэллээ. Бага зэрэг хамраа үрчийлгэн хэзээний хэнэггүй байдлаар дотор тамхи татах Крис лүү ширүүн харав. Крис намайг ороод ирсэнг мэдсэн байж юу ч хэлсэнгүйд би "Уулзалгүй уджээ. Яах гэж дуудаснаа хэл л дээ."

Түргэхэн Жунин дээр очихгүй бол болохгүй. Тиймээс сул үг хэрэггүй шууд л асуух нь зөв.

Крис: Чи санаж байна уу?

Би: Юун тухай.

Крис: Хуучин өөрсдийгөө. Биш ээ. Бид одоог хүртэл өөрчлөгдөөгүй байх.

Гараа зангидлаа. Би энэ үгэнд дургүй. Тэр намайг ямар их хичээснийг мэдэхгүй. Би өөрийгөө өөрчилсөн. Гэтэл Крис бүгдийг мэддэг юм шиг амархан ярьж байна.

Крис: Бид баян, эрх, дураараа байсан. Би ч, чи ч хоёулаа. Хорвоо дээр өөрсдийг нь дийлэх хэн нэгэн үгүй мэтээр авирладаг байсан. Өөдөөс үг хэлсэн хүмүүст шийтгэл ноогдуулахдаа огт эргэлзэж байгаагүй.

Түүний үгээр ахлах сургуулийн үеийн миний байдал зэрвэсхэн бодогдлоо. Өөрийгөө дээр өргөмжилсөн цадиггүй охин... Миний дурсамжнаасаа устгахыг хүсдэг үе.

Би: Ммм. Санаж байна.

Крис: Мартсан гэж бодсон. Бид брл нүгэлтнүүд. Энэ үнэн хэзээ ч өөрчлөгдөхгүй.

Би: Тиймээ. Крис. Гэхдээ чи тойруулаад байлгүй хэлэх гэснээ хэлэх хэрэгтэй байна.

Крисийн харц огцом өөрчлөгдөн "Чи сүүлийн үед дэндүү жаргалтай байгаа. Энэ чинь уурыг минь хүргэж байна. Би тарчилж байхад чи инээсээр л."

Би: Юу гэж байгаа юм? Чиний юунаас болоод зовоод байгааг би мэдэхгүй. Гэхдээ... Хараал ид. Дахиж надтай битгий холбогдоорой.

Хатуухан хэлчихээд явахыг хүссэн. Үг гэдэг аймшигтай зүйл. Магадгүй хамгийн хүчтэй зэвсэг байх. Үеүүд нийлж үг бүтэхэд түүнээс шалтгаалж бид олон төрлийн сэтгэл хөдлөлийг зэрэг амталдаг. Хөлс дух даган бэржийж, гар салганахад Крисийн хэлсэн зүйл л хангалттай байсан. Мянган сумнаас ч хүчтэй өвтгөх энэ нэр... Аймар байна.

Крис: Ким Инсо. Түүийг мартсан л гэж битгий хэлээрэй дээ.

Крис лүү арай үгүй байлгүйдээ гэсэн харцаар харахад Крис татаж дуусгасан тамхины ишээ үнсний саванд хийв.

Крис: Бидний алсан охин... Тэр амьд. Амьд гэдгээр ч зогсохгүй.

Би: Ю-Юу!? Битгий худлаа хэл!!

Крис: Худлаа байсан ч болоосой. Гэхдээ энэ үнэн. Тэр Донук гэдэг нэртэй их сургуульд орсон байна лээ.

Крис дээш босон хаалганы бариулд надаас түрүүлэн хүрээд "Тэр чиний найз байсан. Гэхдээ энэ удаад эелдэг байхгүй л байх" гэсэн.

Тэгэхээр эртээдийн зөрсөн хүн... Яах аргагүй мөн байж. Инсо. Инсо. Инсо. Тэр үхчихсэн байх ёстой шүү дээ!!?

-
-
-
-
Их хачин биччихлээ. Гэхдээ та хэдийн сонирхоод байсан явдал удахгүй гарч эхэлнээ :)))





Weiterlesen

Das wird dir gefallen

257K 6.2K 52
⎯⎯⎯⎯⎯⎯⎯ જ⁀➴ 𝐅𝐄𝐄𝐋𝐒 𝐋𝐈𝐊𝐄 .ᐟ ❛ & i need you sometimes, we'll be alright. ❜ IN WHICH; kate martin's crush on the basketball photographer is...
4.3K 915 18
[COMPLETED] -Сугар дээр юу харсан тухайгаа бидэнд хэлээч? -Тэнд би тэднийг харсан. 開始-20210805 終-20210808 ©Aera.Neverland
244K 7K 34
"Really? You strip yourself of your best defense- against me?" Diana chuckled. "My defense?" "They were yours." [Infinity War + Endgame + WANDAVISI...
1M 55.3K 35
It's the 2nd season of " My Heaven's Flower " The most thrilling love triangle story in which Mohammad Abdullah ( Jeon Junghoon's ) daughter Mishel...