👑 Our story 👑 |BLACKPINKxEXO

Galing kay whitebearindahouse

104K 10.7K 6.8K

Тэс ондоо хайрын түүхүүд... Дөрвөн удаа! 4 өөр амтыг нэг зохиолоос мэдрэнэ гэдэг содон биш гэж үү? Хагацашгүй... Higit pa

💙❤️💛💜
💙1💙 (Life is fun)
💙2💙
💙3💙
💙4💙
💙5💙
💙6💙
💙7💙
💙8💙
💙9💙
💙10💙
💙11💙
💙12💙
❤1❤ (Don't touch)
❤2❤
❤4❤
❤5❤
❤6❤
❤7❤
❤8❤
❤9❤
❤10❤
❤️11❤️
❤️12❤️
💛1💛 (Dream is impossible)
💛2💛
💛3💛
💛4💛
💛5💛
💛6💛
💛7💛
💛8💛
💛9💛
💛10💛
💛11💛
💛12💛
💜1💜 (I'm so special)
💜2💜
💜3💜
💜4💜
💜5💜
💜6💜
💜7💜
💜8💜
💜9💜
💜10💜
💜11💜
💜12💜
Инээмээр байвал ороод ир. ^^
Инээлгэнэ гэж бодож байгаа. :*
Come back?

❤3❤

2K 207 112
Galing kay whitebearindahouse

"Яаааа! Яаааа!! Яа!"

Нүүрэндээ тос түрхэнгээ унших дуртай номныхоо мөрүүдийг гүйлгэн харж байв. Жисү эгчийн гайтай орилоон дээд давхрын яг хаанаас гараад байгааг мэдэхгүй ч энд хүртэл дэндүү тод сонсогдоно. Аймар бас чихэнд чийртэй юм.

Би: Эгчээ!! Аманд чинь оймсоо чихэхээс өмнө дуугүй болсон чинь дээр шүү!!

Зүгээр л бусдын адил хөгжилтэй байх гэсэн үгсийг минь Лиса сонсчихсон бүр хачин царайлаад "Та шивэртэй юм уу?" гэх нь тэр.

Чэёон Лисагын үгэнд сандраад "Лис! Юу гэж эгч шиг цэвэрч хүн..."

Тэр Лисагын өмнөөс сандарсан харагдана.

Би: Ёохх. За за. Би явж унтлаа. Арьсаа амраах хэрэгтэй.

Хөгжилтэй зан би биш юм байна. Тэгэхээр дараа арай өөр зүйлийг туршиж үзнээ.

Сүүлийн үед биш ээ, өнгөрсөн 2 өдөрт хатуу самар байхыг хүсэхээ больсон. Би юунд ч догдолдоггүй, чин сэтгэлээсээ инээдэггүй. Дахиж төмөрнөөс ч цэвдэг нэгэн баймааргүй байна. Өөрийн дотрох баяр хөөрөө харахыг хүссэн. Хэтэрхий инээсээр уйлахад ямар мэдрэгддэг бол? Элгээр хүнд оргин, хацар таталддаг уу? Чин сэтгэлээсээ бахиран уйлах ямар бол? Цээж гашуунд живээд, нүд тойрон улайх уу?

Мэдмээр байна. Бусад шиг байх ямар байдгыг...

Тэр гурав доод давхарт кино үзэн шуугисаар л. Харин би өөрийн орон дээр унтахад бэлэн болоод хэвтчихсэн ч унтаж чадахгүй байв. Энэ шөнө би зүүд зүүдлээсэй. Уйтгартай, гунигтай эсвэл утгагүй. Аль нь ч болно. Олон жил мэдрээгүй хөрчихсөн тэр сэтгэл хөдлөл наддаа эргээд ирээсэй.

Ямар шалтгаанаар юм бүү мэд. Би өөрчлөгдсөн. Зүүд гэдэг хиймэл ертөнц надаас урваад уджээ. Эргээд авчрахын тулд яг юуг хийх ёстой юм болоо?

Унтахынхаа өмнө сүүлийн удаа ямар нэг зүүдний сүүдрээс нь ч болтугай зуурахыг хүсээд нүдээ анилаа. Харанхуй нүдний булчирхайг дүүргээд аажим аажмаар яагаан байшингаас холдон одож байгаагаа мэдэрнэ.

-

"Honey!!!"

Энэ хоолой чинь... Жисү эгч үү?

Нүдээ тайван нээхэд Жисү эгч нүүртэй тулчихсан хамаг байдгаараа малийгаад байж байв. Ямар ч зүүд байсангүй. Эсвэл дахиад л мартчихсан уу? Харамсалтай юм.

Намайг дээш өндиймөөр байна гэж харцаараа хэлэхэд Жисү эгч уруулаа хазлан "Манай Жэндүк ойрд улам л хөөрхөн харагдаад байгаа. Чи надтай Жэнсүү гэсэн шипийг бодит болгомооргүй байна гэж үү?"

Би: -_- Таны наргиан дахиад л хэтэрчихлээ.

Миний хувиралгүй үгэнд Жисү: Тийм гэж үү? гээд бодол болсоор дээрээс минь бослоо.

Би: Хоёр дүү хаачсан болоод та намайг оролдоод сэрээдэг билээ?

Жисү: Явчихсан шд.

Би: Та тэгээд явдаггүй юм уу?

Жисү бамбагар уруулаа албаар цорвойлгон унжуулаад гунигтай төрхийг харуулав.

Жисү: Чи мэдэж байж... Би явмаар байсан ч явж чадахгүй.

Би: Өө нээрээ тийм. Сургуулиасаа хөөгдчихсөн шд.

Жисү эгчийн харц огцом өөрчлөгдөн: Хэлсэн байхаа! Тэд биш би тэднийг голсон гээд байхад!!!

Гэрийн хувцсаа хайж олоод нэг нэгээр нь өмсөх явцдаа "Тийм байх өө." гэж хариулав.

"Тэгж ярьвал би аймар амжилттай явж байна гэж зүүдэлсэн юм чинь. Их сайхан зүүд байсан л даа. Нээх тасархай амттай. Даанч тэнэг Лимарио над руу ус цацаад сэрээчихсэн." гэх Жисүгийн үгс чихэнд сонстлоо.

Би зог тусан: Юу гэнээ? гэхэд Жисү инээд алдсаар "Яагаав дээ, Чэёон та хоёрыг анх байшинд ирэхэд дарвайтал чинь шүршсэн усан буу! Тэрүүгээр Лалиса тэнэг золиг-"

Би: Биш ээ. Өөр юу гэсэн бэ?

Жисү: Өөр өө? Аан! Би зүүдэлсэн. Амжилттай явж байна гэж.

Эгч зүүдэлсэн байх нь ээ. Бүр амттай зүүд гэнэ.

Өөрийн мэдэлгүй санаашран байх бөгөөд эгч үүнийг анзаарсан бололтой жижигхэн биеээрээ гүйн ирээд тас хийтэл тэврээд авав.

Би: Юу хийгээд байна аа?

Жисү: Чи уйлах гээгүй юм уу? Эгчийнхээ төлөө уйлах хэрэггүй ээ! Би заавал амжилтанд хүрнэ. Угаасаа!!

Би: Ер нь бол надад хамаагүй л дээ. Харин та яаж зүүд зүүдэлснээ л заагаад өгчих.

Эгч гайхсандаа нүдээ томруулах үед би тэнэг асуултныхаа хариултыг сонсохоос тэсэн ядаж байсан юм. Эгч хэд хэдэн зөвлөгөө өгсөн. Бүр маш нухацтайгаар өгсөн шүү. Яг л өөрийгөө лектор шиг бодчихсон харааны шилээ зүүж байгаад л ярьж өгсөн гээч. Надад тус болж магадгүй л юм.

Ойрд хийх ажил багатай багш ч намайг амарч болно гэсэн болохоор өнөөдөр үдээс хойш сургууль дээр ирлээ. Хачин нь байнга надаас өөр хүн байдаггүй урланд Крис хэдийн ирчихсэн байж байлаа.

Крис: Юу вэ! Битгий бурхан харсан юм шиг царай гаргаад байгаач.

Би: Бурхан гэх шиг.

Өөрийн цүнхээ хаа нэгтэйд тавихдаа түүн рүү ярвайв. Харин Крис өөрийнхөө үсийг сэгсийлгээд надтай ойртсоноо нүсэр биеээрээ налаад эхлэв.

Би: Яаж байнаа? Хурдан холдооч.

Крис үл ялиг жогтойгоор инээн: Яасан? Ахаасаа болоод догдлоод байгаа юм уу?

Түүний хэт цадиггүй байдалд хамгийн тохирох үйлдэл болох нүүр мангасдалтыг хийж гүйцэтгээд "Балай минь ус цасанд орооч. Өчигдөр шоудсан юм уу?"

Крис: Аргагүй л Жэнни Ким!

Би: За яршиг. Заваан амьтан чинь хэзээ болих юм бэ?

Крис: Энэ хөгийн ертөнцийг илүү дээр болох тэр үед болих биз.

Би: Сонирхолтой л юм. Тэгвэл чи хэзээ ч болихгүй нь дээ.

Бидний яриа нэг тийм сонин шинжтэй болчихсон байв. Тэр үеийг төгс мэдэрсэн Крис чангаар хөхрөөд "Нээрээ уржигдар яагаад намайг хаяаад явчихсан юм бэ?"

Уржигдар гэсэн үгийг сонсоход л тэр даруй Ким Жунин гэх хүний хачин байдал толгойд буулаа. Ямар хүн хэт чанга дуунд анхаарлаа сайн төвлөрүүлдэг байна? Тэр яагаад тийм өөр юм бол... Эгэл нэгний шамдан бүтээсэн уран бүтээл юм байх даа.

Крис: Хөөе Жэнни?

Би: Юу гэж?

Крис: Яагаад намайг хаяаад явчихсан юм бэ гээд байна.

Би: Мэдэхгүй л юм. Чи Ким Жунины ангийг мэдэх үү?

Крис сонссондоо итгэж өгсөнгүй бололтой "Хэн гэнээ?" гэхэд би "Чинийхээр бол Кай. Түүний суудаг ангийг заагаад өг дөө."

-

Би: Би Ким Жэнни байна. Хэлэх зүйл байгаа болохоор орлоо. Ойлгов уу?

Хаалга тогшоод хариулахгүй байсан болохоор ингэж хэлээд дотогш орлоо. Онгорхой хаалга, эмх замбараагүй урлан л нүдний өмнө ил болов. Энэ мөчид Жисү эгчийн зөвлөгөөний нэг дэхь дүрэм болох "Аливааг гэгээлэг талаас нь харах." гэсэн инээдтэй өгүүлбэр толгойд бодогдлоо. Энэ замбараагүй орчинг гэгээлгээр харах гээд үзье л дээ.

Сайн ажвал хөглөрсөн эд бүхэн утга учирыг бий болоод, эзнийхээ үйл хөдлөл бүрийн хариулт болон бүтжээ. Базаад хаясан ноорог хүртэл үнэт цаас мэт, дутуу орхисон загварчилгаа нь ирээдүйд олны хайрыг хүртэх энэгүй заяат юм шиг.

Түүний гэх зүйлс бүрт хоёр өнгө зонхилох бөгөөд харцаа салгамааргүй тийм л шинэлэг санагдаж байлаа.

"Жилийн эцсийн шоу коллекц" гэсэн гарчигтай том хавтас урлангийн ширээний голд хэвтэх ба миний гар тэр хавтас руу зүглэнэ.

Хаалга онгойх чимээ тархийг дорхноо ачааллуулж гараа татан аваад ардаа нуулаа. Ким Жунин намайг гайхан зогсож байлаа. Бас болоогүй өдрийн төлөвтөө шилжчихжээ.

Би: Нөгөө... Юу байна?

Миний бантсан үгийг дуулсан тэрээр хариу мэндлэхийн оронд толгой бөхийлөө. Түүний харц намайг түүний урланд юу хийж байгаа талаар сонирхон тэнээд байх шиг.

Би: Аа! Тэр бол надад чиний тухай хэлэх зүйл байна.

Жунин санаа алдаад: Ойлголоо. Гэхдээ чи ч бас ойлгох хэрэгтэй. Надад он гарахаас өмнө дуусгах хангалттай олон ажил бий. Үнэндээ чиний сэтгэлзүйн тэмцэлдээнд нэгдэх бодол алга.

Хөөх. Хатуу боловч үнэн үг шив. Түүний одоогийн гадаад төрхийг хараад хэн ч иймэрхүү зүйлээр ам нээх зоригтой эр гэж бодохгүй нь мэдээж. Гэхдээ би мэддэг. Түүнийг тийм ч сулбагар, хүчгүй нэгэн биш гэдгийг. Тэр хоёр өөр хүнд хувиран жүжиглэдэггүй. Ким Кай-ын байгаа байдал ерөөсөө л тийм. Гагцхүү хаана, хэзээ, хэн байхаа чөлөөтэй сонгодог төрлийн хүн.

Би: Чи буруу ойлгочихлоо. Өнгөрсөн хэд хоногт надад шинэ зүйлийг сургасанд талархах гэж ирсэн юм. Чамд баярлалаа. Өөрөөрөө байх, эрх чөлөөтэй байх... Чамаас сурах зүйл их юм. Цаашдаа ч бас үргэлжлүүлэн үлгэр жишээ авч болно биз дээ?

Түүний царай нэг л тайван. Дорвитой их сэтгэл хөдлөлийг ил болоогүй ч, хэдэн секундын өмнөхыг бодвол хамаагүй уужирсан харагдана.

Жунин: Тэгэхээр өөр шиг тань хүнээс ийм үг сонсох өдөр ирдэг байх нь ээ?

Жунин тэгж хэлээд гараа халааслахад түүний мэдрэмжгүй хувцаслалт тэрхэн агшинд үнэхээр донжтой харагдлаа. Би өөрийн мэдэлгүй түүн рүү тасралтгүй гөлрөв. Явахгүй бол болохгүй нь. Яагаад ч юм өөрийгөө өөр хүн шиг мэдрээд байна. Жисү эгчийн зөвлөгөө надад арай л хурцадсан юм байх даа?

Анги руугаа алхах замдаа бодлоо. Хэзээ хамгийн сүүлд уучлалт гуйж байснаа санадаггүй. Гэхдээ саяных юу байсан бэ? Би яагаад...

"Хээе!"

Хажууханд цоглог хоолой дуулдав. Ер нь бол яг чихэн дээр минь хэн нэгэн чарласан гэхэд болно. 2 хоногын өмнө танилцсан Лухан гэгч над руу даллан байдгаараа малийгаад байж байв.

Би: Өө! Хөгшин ах.

Лухан: Юу! /улайх/ Миний үеийнхэн сонсвол гомдсондоо уйлах байх шүү!

Би: Гэхдээ үнэн биз дээ?

Лухан: Үгүй шдээ хө! Би чинь дөнгөж л-

Нээх урт юм ярих хандлагатай болчхоор нь түүний үгийг таслаад "За тэгвэл би явлаа~" гээд өөрийнхөө замаар алхах гэв. Лухан намайг зогсоох гэсэн шиг "Хүлээж байгаач!" хэмээн чангаар хэлэв.

Лухан гүйцэж ирээд: Хамт хооллоцгооё?

Би түүнийг басах шиг инээгээд: Өөртэй чинь үү? Үгүй дээ баярлалаа.

Лухан: Биш гэм дээ! Чамайг Кайтай найз болохыг хүсдэгийг чинь анзаарсан. Би яг одоо дүү рүүгээ ороод хамтдаа хооллох гэж байгаа юм.

Би: Кайтай хамт хооллох оо?

Шал утгагүй юм. Би тэгж яах юм?

Лухан намайг дахин ам нээхээс өмнө "Зүгээр л дагаад яв аа!" гээд буцаад Жунины байдаг анги руу чирээд эхэллээ.

Хэдэн минутын дараа би тэдэн рүү муухай царайлан, хурдан эндээс явах талаар бодоод сууж байлаа. Хоол идэх дуршил хаачсан юм бүү мэд. Байнга байдаг шигээ хатуу загинаад хаяаад яваад өгөх бодол хангалттай дотрыг эзлэв ч, Лухан гэх хүний цайлган заныг хага дарахыг хүссэнгүй. Намайг хамт хоолохыг хүсэж байхад нь ямар муухай зан гаргаад явалтай нь биш. Эсвэл тэгэх хэрэгтэй юм болов уу? Би үргэлж л тэгсээр ирсэн байж яагаад өнөөдөр...

Лухан: Аа гээрэй!

Нээх заваан яг л Лисагын мөрөөддөг кдрама дээр гардаг тийм авиа бодлыг минь нэвт цавчин ороод ирэв. Харах нээ Лухан Кай руу бөөрөнхий мах сунгачихсан нөгөөдөх нь ч бүр байдгаараа инээж өгч байлаа. Хөөх! Бараг л анх удаа л харж байна. Жунин инээхээрээ ингэж харагддаг байх нь ээ.

Жунин: Ахаа, олон хүн байна шдээ. Биднийг буруугаар ойлговол яах юм?

Лухан: Зүгээр шд. Хайртай ахдаа эрхэлж байгаа хүн л байна гээд тоохгүй ээ.

Гахх. Юу вэ? Яагаад зүгээр ярьж байгаа нь хүртэл нуль эгёо байгаа юм? Үнэхээр өнөө маргаашгүй 30 хүрэх гэж байгаа хүн мөн юм уу даа?

Жунин миний төв царайтай харц тулгараад инээхээ больчихов. Бид ямар ч шалтгаангүй нэгэн рүүгээ хачинаар харж байлаа. Жунин яг одоо юу бодож байгаа бол? Хэн хүнээс илүү түүнийг юу боддог тухай маш олон таамаглал тодроод ирэх юм.

Би: /дээш босох/ Та хоёр тухтай хоолло доо. Би явлаа.

Магадгүй үүнээс илүү удвал би галзуу төсөөлөлдөө бүрэн автах байх. Тэгээд л орхиод гараад ирсэн. Өөр зүйлс хамаагүй болохоор... Ер нь тэгээд хэзээнээс би хүмүүсийн бодолд анхаардаг болчихсон юм.

Нэг ийм зүйл байдаг даа. Стресстэх, сэтгэлээр унах эсвэл өөрийгөө танихаа байх үедээ галзуу юм шиг ажилладаг хүн. Би тийм төрлийнх бололтой.

Сургуульд надаас өөр хүн байхгүй мэт гүн аниргүй ноёлжээ. Яагаад ч юм хэн ч байхгүй зураглал энгийн үеийнхээс хэд дахин ихээр таалагддаг. Иймдээ ч өөрийн мэдэлгүй инээмсэглэсээр урагш ахиж байв. Урлангын минь ойролцоо дуулдах ямар нэг бүүдгэр аялгуу чихэнд хүрэв. Хаанаас гарч буй ямар ая болохыг сонирхож, ул мөрөөр нь хөөлөө. Нэг мэдэхэд хаалганд нь жижиг завсар гарсан жижиг ангийн үүдэнд ирчихсэн байв. Энэ завсраар л чимээ гараад сургуулийг тэр чигт нь нам гүм хөгжимд эзэмдүүлсэн байж.

Хаалганы жижиг зайгаар харахад хуучны пянз тоглуулагчын намуухан эгшигт өөрийн мэдрэмжээр бүжиглэж буй нэгэн дээр харц тогтов. Тэр залуу бүх л орчлонг ор тас мартчихсан  мэт, зовлон бэрхшээлээ хөгжмийн аялгуунд албаар идүүлсэн байлаа. Яагаад... Гунигтай сарны туяа түүн дээр ирэхдээ ийм гайхалтай харагдаад байгаа юм бол?

30 гаруй минутын дараа тэр хүн сургуулийн үүдээр гарч ирлээ. Хөлөө чилтэл хүлээсэн би ёолон түүний анхаарлыг татах бөгөөд Жунин гайхсан гэдэг нь илт.

Би: Арай дэндүү гэж бодохгүй байна уу?

Жунин: Юу тэр вэ?

Би: Ямар хүн гарч ирэх гэж ингэж уддаг юм. Эмэгтэйчүүд ч ийм их цаг зарцуулдаггүй дэг.

Жунин миний яриаг өөрчлөн зөвхөн өөрийнхөө сонирхсон асуултаа тулгалаа.

"Намайг яах гэж хүлээсэн юм?" гэх хөндий хэрнээ үнэн үг чихэнд минь хүрлээ. Би ч мэдэхгүй энэ асуулт... Уг нь би ийм хүн биш юмсан.

Би: Яагаад хүлээж болдоггүй юм?

Жунин санаа алдан: Шалтгаан байх хэрэгтэй биз дээ.

Удахгүй аадар асгарч магадгүй үүлсийн зүг ширтээд үл ялиг гунигтайгаар "Надад наад зүйл чинь байдаггүй юм." гэхэд Жунин мөн л хачин царайлав.

Би: Юу гээч. Чиний тухай хэнд ч хэлэхгүй ээ.

Түүний хэрхэн бүжиглэж байсан талаар хүнд хэлэхгүй гэж байхад тэр баярлах ёстой. Гэтэл огт тоосон шинжгүйгээр "Хэлсэн ч болно оо." гэдэг байна шд.

Би: Болно гэнээ! Бүх л сургуулийнхан чамайг гаж гэвэл чи баярлах уу?

Яагаад ч юм түүний байнгын уйтгартай хийгээд тайван харц ширүүсэн "Хэн бүжгийг гаж гээв!"

Би: Би. Бүжиг гаж биш ч харанхуй шөнө ганцаараа бүжиглэх чинь гаж.

Жунин: Хүсвэл дараа надтай хамт бүжиглээрэй. Хоёулаа гаж байцгаая.

Түүний уур хоромхон зуурт алга болоод ингэж хэлэв.

Би: Гайхалтай. Би бодолцож үзье. Харин одоо явбал ямар уу?

Мартаж орхижээ. 22 цаг өнгөрчихөөд байхад явах автобус байна гэж үү дээ!

Автобусны буудал дээр хоосон мэдрэмжийг амтлаад удав. Гай газар доороос гэгчээр бодож байсанчлан, гэнэтхэн л аадар бороо асгарчихсан. Сэрүүн уур амьсгалд таг хөдөлгөөнгүй суух бид хоёр түр завсарласан бичлэг шиг инээдтэй харагдсан байх даа.

"Танайх эндээс холгүй биз дээ?" гэж Жунин ам нээлээ.

Би: Тийм л дээ. Гэхдээ танайх?

Жунин: Би хамаагүй шд. Эхлээд би чамайг хүргээд өгье.

Тэр миний бодлыг сонирхоогүй. Шууд л үүргэвчнээсээ өөрт байсан шүхрээ гаргаад ирсэн.

Жунин: Явцгаая?

Хаачих ч замгүй гацчихсан болоод ч тэр үү эрэгтэй хүнтэй ойртохыг үзэн яддаг би түүний үгэнд орсон юм. Мэдээж хэрэг ганц хүний шүхэр яаж хоёрын хоёр хүнийг халхлах билээ. Жунин намайг хүндлэн өөрөө норж явсан. Шүхэрт багтаагүй нэг мөр нь тэр чигтээ норсон байгаа нь тодхон харагдаж байсан. Гэсэн ч түүний юу ч болоогүй юм шиг урагш харах нь магтууштай юм. Эр хүн ийм л байх ёстой.

Бидний хөл нэгэн зэрэг урагш ахих бөгөөд аадар борооноос болоод тогтсон шинэхэн тогтоол дээр гишгэхэд гутал заваарч, шавхай болж байв. Ийм нөхцөлд явахыг үзэн ядаж, гутлаа завааруулвал тэвчиж чаддаггүй ч Жунины тайван байдал намайг тэнэг хүн шиг болгоод байв. Огт уурлахгүй зүгээр л энэ замыг илүү урт үргэлжлээсэй гэж хүсэх юм.

Жунин: Энэ мөн биз дээ?

Өмнө нь нэг удаа хүргэж өгч байсан туршлагатай тэрээр надаас урьтаад гэрийг минь олоод өгөв.

Би: Мөн.

Жунин: Би чамайг бүр дотогш оруулаад өгөх үү? Үгүй ээ. Чи ерөөсөө шүхрийг аваад ор. Тэгэхгүй бол норчихвол бие чинь өвдөнө.

Бид тийм ч дотно биш. Гэхдээ яагаад хоёулаа хэн нэгэнд ховсдуулчихсан юм шиг авир гаргаад байгаа юм бол? Ямар ч шалтгаангүй түүнтэй хамт харихыг хүссэн. Бас тэр огт төвөгшөөх зүйлгүйгээр гэрт минь хүргэж өгөөд, замын туршид гараа чилээн надад шүхэр барьж өгсөн. Тэгснээ гэнэтийн халамж...

Намайг норчихвол өвдөнө гэсэн ч одоог хүртэл норсоор байх тэр өөрөө бүр хүнд өвдөх биш үү? Жунины норсон хувцас руу гөлрөөд "Цүнхээрээ халхавч хийгээд гүйчихнэ." гэлээ.

Жунин тэнэг хүн шиг чангаар инээв. Энэ нь миний гайхлыг төрүүлээд зогсохгүй анх удаа надаас болоод инээсэн болохоор сонирхолтой санагдав.

Би: Тэгвэл ингээд яв даа.

Түүний хариуг хүлээсэнгүй би шуудхан ногоон зүлэгтэй хачин хашаагаараа орох гэлээ. Гэтэл яасан гэж бодно. Ким Жунин намайг огцом өөр лүүгээ харуулж татсанаа өөрийн шүхрээ гарт бариулаад, малгайтай цамцныхаа малгайг өмсөж аваад гүйгээд явчихсан.

Аадар бороон дунд цааш гүйн холдох Жуниныг харагдахаа болих хүртэл ширтэн зогслоо. Ямар хүн гэхээрээ ийм хачин байдаг байна аа?

Яагаан байшингийн хаалгаар ороход зарим доод давхрын өрөөний гэрэл асаалттай байлаа. Учир юу вэ гэвэл Лиса унтахын оронд гэнэт асгарсан борооны зургийг амжин дарж байсан юм.

Лиса: Өө Жэнни эгч!

Түүний хажууд тулж очсон хойно Лиса ингэж уулга алдав.

Лиса: Нөгөө хоёр чинь унтаж байгаа. Жисү эгч сая баахан хуурай агсан тавьсан. Нэг юм яриад л бахираад байсан. Тэрийг нь Чэёон бид хоёр ерөөсөө ойлгоогүй ээ.

Би: Гоё гарч байна уу?

Лисагын яриаг анхаараагүйд тэр бантах шиг болоод хэсэг дуугүй байснаа "Тийм сайн бишээ. Энэ байдлаараа эхний семистер минь таагүй л байх нь."

Би: Ммм.

Лиса над руу гөлөрч байснаа өмнө нь харж байгаагүй шүхрийг анзаараад "Та нөгөө хөөрхөн шүхрээ яасан болоод хар шүхэр авсан юм? Эсвэл өөр хүнийх юм уу?" хэмээн их л сонирхсон маягаар асуулаа.

Би: Илүү шүхэр хэрэгтэй биз дээ.

Тэр дахиж юм асуусангүй. Өдөржин галзуу хүн шиг ажилласнаас болоод ядарч байгаагаа гэртээ орж ирээд л мэдэрсэн тул өрөө лүүгээ бушуу зүглэлээ.

Өрөөндөө орсон хойно Жунины шүхрийг хатаахын тулд дэлгэн тавив. Тэгээд цүнхэнд минь өнөөдрийн турш явсан өөрийн шүхрээ гаргаж ирлээ.

Үнэндээ би муу хүн хэвээрээ байгаа бололтой. Шүхэр байсаар байтал байхгүй дүр үзүүлээд хэн нэгнээр энэ хүртэл хүргүүлж ирсэн. Тэр яаж харьсан болоо? Ахх!! Би дэндүү шуналтай юм.

Өнөөдөр болж өнгөрсөн үйл явдлуудаас өөрийгөө хачин болоод байгааг гадарлав. Лиса хэдийнээ хажуу орон дээр хурхирч эхлэхэд би огт унтсангүй бодолд автаж байв.

Мөсөн хатан эсвэл жирийн нэгэн. Аль нь илүү сайхан бол? Надад үлдсэн цаашдын амьдралдаа аль Жэнниг сонговол би жаргалтай явах вэ? Бяцхан зүйлд баярламаар байна. Сэтгэлээ ханатал уйлъя. Хэн нэгэнд дотоод гүнээ уудлах юмсан. Шархалж, хайрлуулж, халамжлуулж бас инээмээр байна.

Олон зүйл бодож байсан миний нүдний зовхи хэдхэн минутын дараа хүнд оргиод эхлэв. Тарчлаан байдаггүй амар амгалан шинэ дэлхийд зорчих галт тэргэнд суухыг хүслээ. Хоцорчихгүй л бол... Би суунаа.

~~~

Нүдээ нээсэн чинь дотор минь нэг л онгойчихсон, ямар нэг хэцүү зүйлийг бүрмөсөн аваад хаячихсан юм шиг болчхож. Айдсаа хаясан уу? Эсвэл айдсандаа дасаа юу? Мэдэхгүй.

Эргэн тойронд өвлийн уур амьсгал бүрджээ. Цав цагаан цас будран орох агаад арьсанд минь аяар хүрэхдээ үл ялиг гижиг хүргэнэ. Өөрийн мэдэлгүй инээд алдаад урагш гүйлээ. Хачин юм даа. Намар дөнгөж эхэлсэн байтал энэ их цас хаанаас ундрана вэ? Өчигдөрхөн бороо орж байсан. Гэтэл энд цас л байна.

Огт даарсангүй. Бас ядраагүй. Тэнэг хүн шиг ганцаар гүйсээр л. Гишгэлт бүр минь хөлнөөс хайрах биш зөөлхөн хөвөнд хүрсэн юм шиг таатай. Шалтгаангүй баясалтай явсаар... Яваад л. Хүн амьдардаг гэмээргүй цав цагаан орчлон огт дууссангүй. Хачирхалтай юм.

~~~

"Нөгөө... Эгчээ?"

Танил хоолой чихэнд бус тархинд цуурайтах үед нүд нээгдэв. Зовхи одоог хүртэл хүнд оргих нь нойр ханаагүйг хэлэх бөгөөд өөдөөс минь нүд салгалгүй ширтэж Чэёон үг дуугарсангүй.

Би: Өглөө болчихсон уу?

Чэёон зүгээр байж байхдаа л надаас эмээгээд байдаг зуршлаараа гар хуруугаа оролдоод "Тиймээ. Тэгээд таныг сэрээхгүй бол хичээлээсээ хоцроно гэж бодсон. Та хоцрогдлыг үзэн яддаг шүү дээ."

Би: Тийм үү?

Намайг дээш өндийхөд мишээсэн царай нүүрнээс огт салаагүй юм. 3 эсвэл 4 жилийн дараа анх удаа зүүд гээч заримдаа амт муутай, хааяахан хамгийн жаргалтай болгодог тэр зүйлийг мэдэрлээ. Энэ таатай зүйлийг ахин дахин үзэх сэн.

Шулуун үсээ дээш шуугаад доош 1 давхар луу буухдаа ардаас минь дуулгавартай дагах Чэёонд хандан "Та хэд цайгаа уугаагүй л байгаа биз. Ийм үед би юу гэж хэлдэг билээ!" гээд үл ялиг ууртай дуугарав.

Чэёон: Тийм биш ээ. Эгчээ, та харах хэрэгтэй!

Тэр жаахан хүүхэд шиг хөөрөн, намайг хөтлөөд шатаар гүйж эхэллээ. Гал тогооноос шатсан үнэр үнэртэх бөгөөд намайг харсан даруйдаа бүтэлгүйтлээ догь позоор далдлах хоёр тэнэг нүдэнд минь харагдав.

Чэёон: Бид танд дандаа төвөг учруулдаг. Өдий том насанд хүрсэн хэрнээ жаахан хүүхдүүд шиг хоол ундаа бэлдүүлдэг. Тэгээд бид гурав өнөөдөр танд зориулж өглөөний хоол бэлдсэн!!

Чэёон хэт сэтгэл хөдлөлтэйгөөр хэлж байхад шууд урмыг нь хугалахыг хүссэнгүй.

Би: Үгүй ээ, яахав. Тэгвэл амсаж үзье л дээ?

Дурамжхан дүр үзүүлэн ширээний ард суухад Жисү эгч "Хонгороо, чи өндөгний ороомог гэж дуулсан уу? Тэр чинь энэ шүү дээ!" гэсээр хааш  яаш базаад тавьчихсан юм шиг зүйлээ нээх сүртэй том тавганд хийгээд, өмнө минь тавив.

Лиса Чэёон хоёр миний илэрхийллийг хүлээн ширээний ард, өөдөөс минь хараад суучихлаа. Гайгүй байгаа? Ийм зүйл идвэл сүүлд нь өвдөх вий дээ? Яршиг зүгээр л үзлийн харагдаж байна гээд өөрөөсөө холдуулчих уу?

Нүдээ эргэлдүүлээд гартаа савхаа барин тэр үзээрийн зүйлийг ам руугаа чиглүүлэв. Эхэндээ гайгүй байсан ч удах тусам түлэнхий амт нь амтагдаад хэцүүхэн л хоолойгоороо гулсууллаа даа. Тэд хоорондоо алгаа цохилцож, өөрсдөөрөө бахархан орилолдоод эхлэв. Урмыг нь бодоод дахиад нэгийг амандаа хийлээ. Гэтэл юу вэ!

Би салфетканд тэр заваан зүйлийг гаргаж хаялаа. Жинхнээсээ бөөлжих нь ээ!

Тэд гурвуулаа том нүдлэн нэгэн зэрэг нүдээ цавчив. Бүгдийг шударгаар хэлэхээр шийдсэн би санаа алдаад доош суулаа.

Лиса: Танд таалагдаагүй юм уу?

Чэёон: Одоо яана аа! T.T

Жисү: Муу золиг чинь! Яах гэж анхнаасаа идсэн юм бэ!?

Тэд дор бүрнээ өөр өөр үг хэлэхэд би бүгдийн амыг нь татуулахын тулд ширээн дээр нүдэв.

Би: Сайн сонсоцгоо. Хэн та нарт өндөгний ороомгийг хийх болгондоо өөр зүйлсээр хийдэг гэж хэлсэн юм? Эхнийх нь түлэгдсэн бас ногоон сонгино амтагдаж байсан. Хоёр дахь нь тос ихтэй бас!! Яагаад ороомгон дотор догбугги явж байгаа юм бэ!?

Миний ууртай хоолойг сонссон Чэёон бараг л уйлах дөхөөд доош харангаа гунигт автав. Харин Лиса тэвчсэнгүй бололтой "Би хэлээ биз дээ! Гэтэл та ингэж хийдэг юм гээд л мэдэмхийрээд л байсан!!" гэж Жисү рүү ориллоо.

Эгч миний хэлснийг ч бүрэн ойлгоогүйгээр зогсохгүй "Зүсэм болгонд нэг догбугги дотор нь зажилагдвал шилдэг  шдээ! Битгий тоглоод бай л даа. Яасан мэдрэмжгүй юм бэ!? Үүүү!! Ким Жэнни болъё оо!" гэж үнэн сэтгэлээсээ хэлэв.

Эцэстээ тэд биш би тэднийг уламжлалт ёсоороо хооллож дуусаад гэрээсээ гарлаа. Өөртөө итгэлтэй байдлаар цэнэгжсэн, бас дээрээс нь урьд өмнө нь амтлаагүй зүйлтэйгээ дахин учирсан болохоор сэтгэл санаа минь туйлын таатай байгаад байв. Ямар сайндаа л дүрмийн дагуу намайг муулж буй хүмүүсийн яриа огт дургүйцлийг минь хүргэхгүй байх вэ дээ.

Өндөр өсгийт дээр явахад коридорт миний гутлын чимээ хадна. Дотор байгааг нь мэдэх болохоор орж болох эсэхийг асуусан ч гүй шуудхан орчихлоо.

"Тийм гэж үү? Гэхдээ... Таныг харахыг үнэхээр их хүсэж байна шд. Нүүна, дүүгээ тоо л доо? Мм?"

Нэг тийм нялцганасан заваан хоолой чихэнд минь сонсогдох үед буруу үедээ ороод ирснээ ойлголоо. Жунин намайг байгаа үгүйг ч мэдэхгүйгээр утсаар ярьсаар л байв. Түүний жаргалтай хэрнээ үл ялиг эрхэлж байгаа байдал шинэлэг л юм. Гэхдээ хэнтэй ярьж байгаа юм бол доо?

Тэр утсаа тасалсан хойноо ч хэт жаргалтай байгаагаасаа болоод амандаа дуу хүртэл аялна. Тэгээд ажлаа үргэлжлүүлж хийх гээд эргэхдээ сая нэг юм намайг олж харлаа.

Жунин: Чи!

Тэр ичиж байх шиг.

Жунин: Х-Хэзээ орж ирсэн юм? Бүгдийг нь сонсчихсон уу?

Би: Тэгсэн.

Жунин: Энэ зүгээр л миний танил эгч байгаа юмаа. Ойрд уулзаагүй тэгээд-

Яагаад түүний тайлбарыг сонсох ёстойгоо ойлгоогүй болохоор би яриаг нь таслан "Ойлгомжтой. Хайртай бүсгүйтэйгээ ярьж байсан биз дээ?" хэмээн хувиралгүй асуув.

Жунин дорхноо инээд алдаж, тэр битгий хэл толгойн ардаа хүрч ядаад "Тийм илт байна уу?"

Би: Би чиний шүхрийг эргүүлж өгөхөөр ирсэн юм. Май. Өчигдөр их тус болсон шүү.

Жунин шүхрээ надаас авсан хойноо "Уг нь би чамд бэлэглэсэн шд. Бидний нөхөрлөлийн эхний бэлэг байсан."

Би: Нөхөрлөл? Инээдтэй хүн юмаа. Би ийм доожоогүй хүнтэй яасан гэж найзлах юм?

Жунины царай хачин болох нь түүний мэдрэмжгүй үсний засалтны цаанаас ч тодхон харагдав.

Тэр үед нь би чанга инээгээд: Тоглосон юм. Чиний ачаар миний өглөө сайхан эхэлсэн. Тиймээс баярлалаа гээд хэлчихье.

Жунин: Өчигдрөөс хойш өөрөө надад хоёр ч удаа баярлалаа гэж хэллээ. Гэхдээ би яг юунаас болсныг нь огт ойлгохгүй нь. Талархал гэдэг хэлж байгаа хүнд нь аз жаргал болоод зогсохгүй нөгөө хүндээ таатай мэдрэгдэх ёстой. Гэтэл би нэг л итгэж өгөхгүй юм.

Би: Чи мэдээд хэрэггүй дээ. Тэгвэл баяртай?

Жунины ангиас гаран явлаа. Үгүй бол өөр хүн орж ирээд биднийг харчихна.

Өөрийн бүтээлээ хийгээд тайван сууж байлаа. Эхэндээ давгүй ахицтай явж байсан ч, минут өнгөрөх тусам дотроос минь ямар нэг зүйл намайг алж байгаа нь мэдрэгдээд байв. Илүү ойлгомжтойгоор бол ходоод өвдөж байна!! Бүр маш их! Тэд надад юу гээч зүйлийг хийгээд өгчихсөн юм бэ!!

Бушуухан хаа нэгтэй рүү яарах тэр үед Крис тэнэг ангид орж ирээд "Хээе! Сайхан бүсгүй минь! " хэмээн долигоноод эхлэв. Түүнтэй элдэв юм ярих чадал байсангүй гарах гэтэл тээглээд байхаар нь бүр мангастаад холдууллаа.

Угаалгын өрөөнд гараа угаахдаа одоог хүртэл өвдсөөр байгаад тэр гурвыг амандаа харааж байв. Ялангуяа Жисү эгчийг! Тэнэг царайлаад хамаг болохгүй юманд дандаа толгой цохиод явж байх юм аа!

Муу хүнийг дурсахаар гэдэг дээ. Энэ үед Жисү эгчээс дуудлага ирэв. Тэр үнэн цоглог хоолойгоор "Эхнэр минь, өлсөж байна уу? Өглөөний бидний хийсэн хоолноос жаахан үлдсэн шдээ. Тэрийг аваад сургууль руу чинь очих уу?"

Түүний шууд л нөгөө балайр зүйлээ ярихад нь би огиулах шахан "Танд л гэж хэлэхэд, хүн төрөлхтний амар тайван, аюулгүй байдлын төлөө наад зүйлээ яг одоо хогийн саванд хий!"

Жисү: Юу гэж байгаа юм~ Эсвэл эгч нь дахиад шинийг хийгээд өгөх юм уу?

Би: Гуйя! Дахиж л битгий элдэв юм хийгээд өгчхөөрэй дөө!

Эгчид яагаад надад хоол хийж өгч болохгүй гэдгийг 1000 шалтгаан, үндэслэл, баталгаатайгаар тайлбарлав. Дараа нь агаар амьсгалахын тулд оюутнуудыг амарч, биеийн чилээгээ гаргахад зориулсан дажгүй тохижилттой тагтан дээр ирлээ.

Савтай уснаас балгалан агаар амьсгалангаа бусад оюутнуудыг цайны цагаараа юу хийдгийг ажлаа. Зарим нь модны сүүдэрт хосоороо юм ярин суунгаа хамтдаа идэх гэж зорьж авчирсан хоолоо хувааж идэж байгаа харагдана.

"Пээх! Энэ дэлхий ч ялзарч дуусаж байна даа. Ямар сургууль гэхээрээ хичээлдээ анхаарч байгаа хүн гэж нэг ч байдаггүй байна. Хаа сайгүй хосууд л байх шив." гэж өөрөө өөртөө шивнэлээ.

Савтай уснаасаа дахин хэд хэд балгалаад байтал хэн нэгний "Атаархуу гэдэг нь." гэх намайг дооглосон хоолойг сонсоод бараг л хахах дөхөв. Гэхдээ би хэн билээ дээ.

Би: Крис. Тэнэг минь, намайг дагаа юу?

Крис миний хажууд зогссон хойноо ууттай зүйлээ сарвайв.

Би: Энэ чинь юу юм?

Крис намайг мангастаад "Жаахан боловсон байгаач!"

Би урдуураа орсон үсээ үлээс хийн: Чи үхмээр байгаа юм уу? гэхэд Крис "Түрүүн гэдэс чинь тавгүй байсан биз дээ. Наад эмнүүдээсээ уучих. Би алыг нь сайн гэдгийг мэдэхгүй болохоор бүгдийг нь авчихсан юм."

Түүний их сэтгэл гаргасан тор дүүрэн эмнүүд рүү ширтээд "Мөнгийг ч ёстой цацаж дээ. Ямар хүн гэхээрээ ийм их эм авдаг байна?"

Крис: Чи хэзээ ч баярлалаа гэхгүй юмаа.

Би: Тэгж хэлдэг шд.

Крис: Миний санахын бидний танилцсанаас хойш нэг ч удаа надад тэгж хэлж байгаагүй.

Үнэхээр үү? Олон жил өнгөрсөн байхад түүнд нэг ч удаа талархаж байгаагүй гэж үү? Тэгсэн хэрнээ мэддэг болоод сар ч болоогүй Жунинд хоёрын хоёр удаа талархсан байдаг. Үнэхээр л муу хүн юм.

Крис: Хөөе? Хариулаач ээ!

Тэр нэг зүйл асууж л дээ. Асуултыг нь сонссонгүй.

Би: Тийм шүү. Чи зөв хэллээ.

Крис: Юу!! Тэгээд чи үнэхээр Кайд сайн юм уу О.О

Би: Байзаарай. Чи юу гэсэн юм?

Зүгээр л тайлбарыг нь сонсох яршигтай байдаг болохоор амыг нь дагуулчихсан. Тэгтэл би хэнд юу болчихов!

Крис: Би асуусан шдээ! Чамайг Кайд сайн юм уу гээд!

Би: Тэгвэл би-

Крис: Аишш! Мэдээд байсан юмаа. Миний муу найз гэхдээ зөв сонголт хийлээ. Олон жил ганцаараа явлаа шд. Болж байна шд. Яаж чамд нэг хар юм олж өгнө гэж боддог байсан юм!! Хахаха! Кай гарч ирээгүй бол чи тэнэг царайлаад насаараа ганц бие гозон толгой...

Крис хэт хөөрөн чангаар ярьж байгаад миний ширүүн харцнаас болоод сүүлдээ хоолой нь гарахаа байх шиг боллоо.

Яаж бодхоороо намайг Жунинд сайн гэж боддог байнаа? Галзуу амьтан. Тэгээд ч хамгийн хэрэггүй зүйл бол хайр. Би тэгж л бодсоор ирсэн. Үргэлжид урагш ахих хэтийн зорилгод минь тэр хайр гээч нь хаалт болно гэдгийг би сайн мэддэг. Миний бодлоор би ойрын 10 жилдээ хэн нэгнийг хайрлахгүй байх.

Крис: Гэхдээ харамсалтай юмаа.

Би: Бас юу вэ?

Бид тагтыг тулан урагш ширтэцгээнэ. Хаашаа гэдэг нь тодорхойгүй ч нэг зүгт харж байгаад итгэлтэй байна.

Крис: Нэг эмэгтэй байдаг. Тэр Кайд хэцүү үед нь тус болдог байсан. Кай бүр багаасаа л тэр эгчийгээ хайрладаг болсон. Чи мэдэх үү? Кай хачин хүн болохоор биш тэр хүндээ сэтгэгдэл төрүүлэхийн тулд өдөр бүр өөрөөсөө өөр хэв маягаар хувцаслаж, биеэ авч явдаг юм.

Крисийн эдгээр үгс намайг нэг л хачин болгочихов. Түүнийг яаж энэ тухай мэдсэн, бас үнэн худал гэдгийг нь мэдэхгүй. Гэхдээ итгэхээс өөр арга алга. Жунин үнэхээр л хэн нэгэн хүнтэй жаргалтайгаар ярьж байсан шүү дээ. Гэхдээ ямар хүн тийм стильд татагдана гэж?

Крис: Бас Кай-ын сонирхол чамаас тэс ондоо.

Би: Их ярих юмаа. Инээд хүрчихлээ байна. Тэгээд ч ямар эрүүл хүн надаас татгалздаг юм!?

Жунинд сайндаа ч биш Крисийн хэлсэн үг дургүйг минь үнэхээр хүргэчихсэн.

Крис: Кай татгалзана. Тэрэнд сэтгэл хөдлөл ихтэй, түүгээр хамгаалуулж, бүлээн энгэрт нь мэгшин уйлах энхрий бүсгүй таалагддаг. Долгион зөөлөн инээмсэглэлтэй бас бусадтай эелдэг байдаг тийм хүн.

-

Би өөрийгөө тийм ч дутуу үнэлдэг гэж бодохгүй байна. Тиймээ. Яах аргагүй би өөртөө үнэхээр итгэлтэй.

Яагаад Крисийн балай үгнүүдээс болоод миний гайхалтай өдөр сүйрчихэв ээ? Жунины сонирхол тийм л юм байгаа биз. Ер нь хэнд хамаатай юм бэ? Уйлах тийм чухал юм уу! Ямар хүн уйлж байхад нь дурлах юм. Уйлах сул дорой байдлын илрэл бус уу!?

Зүгээр байхын аргагүй цаанаасаа уур хүрээд бүгдийг унтсан хойгуур стрессээ тайлах гээд доош буулаа. Би уурлахаараа ямар нэг зүйл хийхгүй л бол тайвширч чаддаггүй. Ном унших, тоо бодох эсвэл галзуу хүн шиг ажиллах гээд аль нь ч байсан болно. Гэхдээ маргаашид хэрэгтэйгээ бодоод хоолны хачир бэлтгэхээр шийдэв.

Цагийн зүү шөнийн 2 цаг 10 минутыг заана. Галзуу хүн шиг хурдтай ямар ч хамаагүй ногоонуудыг хэрчихэд гарах чанга чимээнээр манай хэд л тайван унтаж чадна биз.

Томхон сонгино аваад уурандаа хэд хуваагаад л богино хугацаанд жирийтэл хэрчээд дуусгачихав. Дахин нэг удаа том сонгиныг голуур нь зүсэхэд яасан гэж бодно? Ааг ихтэй сонгиныг дундуур нь хуваах үед ааг урсаад миний нүдэн дээр ачаалал өгсөн. Хоёр нүдний дээд доод зовхи зэрэг таталдан, хорсох бөгөөд хэдхэн хормын дараа гайхамшиг тохиосон юм.

Нүдэнд бөөгнөрөх нулимс дусал дуслаар хацар даган урсах үед бахдал дүүрэн чангаар инээд алдлаа.

Хэн намайг мөс гэлээ? Ямар хүмүүс намайг төмөр гэлээ? Мөс уйлдаг юм уу, төмөр шархирдаг юм уу?

Бас... Чи! Чиний буруу байсан гэдгийг батлах болно!!

-

Өдөржин завгүй ажилласан Жунин гэртээ ирсэн ч дахин дахин ажилласаар дөнгөж л орондоо ороод байлаа. Жилийн эцсийн шоунд бүх зүрх сэтгэлээ зориулахдаа хоногт 4 хүрэхгүй цаг унтаж, заримдаа огт цурам хийхгүй шүд зууна. Энэ удаад дэрэн дээр толгой тавив үгүй юу нам унтчихав. Бүр хувцсаа солих ч цаг үгүй, анх гэртээ яаж орж ирсэн тэр чигтээ унтаад өгчээ.

Шөнийн 3 цаг дөхөж байхад Жунины утсанд дуудлага ирэв. Залгаж байгаа хүн нь бууж өгөх дургүй бололтой дахин дахин дуудуулсаар л. Анзаарахгүй унтаж байсан Жунин нүдээ нээн утсаа чихэн дээрээ тогтоон тавиад, зууралдсан хоолойгоор "Байна." гэж хэллээ.

Залгасан хүн нь эмэгтэй хүн байх бөгөөд Жунины нойр бараг л сэргэн яаж дугаарыг нь олсон тухай бодолд түрхэн зуур автаад амжлаа.

Жэнни: Би мөс биш!

Жунин: Юу биш ээ? Цаг хэд болж байгааг ер нь мэдэх үү?

Жэнни: Хөгийн амьтад намайг үргэлж л хүйтэн зүйлтэй зүйрлэдэг.

Жунин түүний утгагүй ярианд үл ялиг уцаарлан хөмсгөө зангидаад байхад Жэннигийн "Надад уйлдаг систем, нулимсны цорго гэж байдаггүй юм байх л гэж бодсон!! Олон жилийн дараа би уйллаа! Би чадсан!" гэх зэрэг сэтгэл нь хөдөлсөн, тэр хэрээрээ гомдол тайлагдсан үгсийг сонсоод Жунины атиралдсан хөмсөг тэнийгээд ирэв.

Жунин: Сайн байна. Мундаг.

Жэнни: Өө яана аа? Чи унтаж байсан уу?

Жунин: Үгүй ээ. Ажиллаж байсан. Санаа зовох хэрэггүй ээ.

Жунины цагаан худал Жэнниг тайвшруулсан юм.

Жэнни: Дугаарыг чинь Крис өгсөн. Аа тийм. Түрүүн хэт баярлаад тэгээд өөрийн мэдэлгүй залгасан байна. Битгий буруугаар бодоорой.

Жунин тасралтгүй инээд алдан "Ойлголоо доо. Ямартай ч одоо уйлах хэрэггүй ээ. Чиний өмнөөс баяртай байгаа ч сайн амрах нь чухал шүү дээ."

Жэнни: Чи яагаад надад анхаарал тавиад байгаа юм бэ?

Жунин: Болохгүй юм уу?

Тэд хэсэг ярилцсаны дараа Жэннигийн асуултанд Жунин хариулахаа больсон байгааг анзаарав. Жунин унтахгүй гэж хичээсэн ч нойрондоо дийлдээд унтаад өгсөн нь энэ байлаа. Жэнни ч үүнийг нь ойлгох шиг намуухан хоолойгоор "Сайхан амраарай" гэж шивнээд дэлгэцэн дээрх улаан тэмдэг дээр дарсан юм.

-
-
-
-
Олон сар жил оруулаагүй жаахан эвгүй байна. Бас та хэдээсээ эмээж байнаа. Хэдий заалт тавьсан ч тэр нь хүрэлгүй удсан ч сүүлийн өдрүүдэд бол оруулна гэж амлачихаад оруулаагүй. Дүн гарах өдрүүд үргэлжлээд үнэндээ зохиолууддаа анхаарч чадахгүй юмаа. Амрахаар идэвхтэй болноо 😊💜




Ipagpatuloy ang Pagbabasa

Magugustuhan mo rin

2.4K 207 37
Terlahir kembali di dunia Zongman yang berbahaya. Xia Chuanyou baru berusia tujuh belas tahun dan mengetahui bahwa dia telah berubah menjadi gadis pe...
850K 39.6K 61
Taehyung is appointed as a personal slave of Jungkook the true blood alpha prince of blue moon kingdom. Taehyung is an omega and the former prince...
780 169 14
-عشق همه اش درباره اعتماده. انقدر به طرف مقابل اعتماد پیدا می کنی که با وجود تمام علامت های خطری که دور و برش هست قلبتو دو دستی تقدیم اش می کنی چون م...
670K 33.3K 24
↳ ❝ [ ILLUSION ] ❞ ━ yandere hazbin hotel x fem! reader ━ yandere helluva boss x fem! reader ┕ 𝐈𝐧 𝐰𝐡𝐢𝐜𝐡, a powerful d...