👑 Our story 👑 |BLACKPINKxEXO

By whitebearindahouse

104K 10.7K 6.8K

Тэс ондоо хайрын түүхүүд... Дөрвөн удаа! 4 өөр амтыг нэг зохиолоос мэдрэнэ гэдэг содон биш гэж үү? Хагацашгүй... More

💙❤️💛💜
💙1💙 (Life is fun)
💙2💙
💙3💙
💙4💙
💙5💙
💙6💙
💙7💙
💙8💙
💙9💙
💙10💙
💙11💙
💙12💙
❤2❤
❤3❤
❤4❤
❤5❤
❤6❤
❤7❤
❤8❤
❤9❤
❤10❤
❤️11❤️
❤️12❤️
💛1💛 (Dream is impossible)
💛2💛
💛3💛
💛4💛
💛5💛
💛6💛
💛7💛
💛8💛
💛9💛
💛10💛
💛11💛
💛12💛
💜1💜 (I'm so special)
💜2💜
💜3💜
💜4💜
💜5💜
💜6💜
💜7💜
💜8💜
💜9💜
💜10💜
💜11💜
💜12💜
Инээмээр байвал ороод ир. ^^
Инээлгэнэ гэж бодож байгаа. :*
Come back?

❤1❤ (Don't touch)

3.4K 226 101
By whitebearindahouse

❤❤❤Jennie❤❤❤

"Бага зэрэг хачин харагдахгүй байна уу?"

Би: Жисү. Би хэлсэн. Миний сонголтыг битгий шүүмжил.

Жисү бараг л уйлах шахан "Чи намайг бүр эгч гэхээч больж Т.Т"

Би нүдээ эргэлдүүлсээр: Эгч шиг байж байж л эгч гэж дуудуулна биз дээ? Тэгээд ч нэг насны зөрүү хэнд хамаатай гэж.

Жисү: Яа Ким Жэнни! Чи их өөдгүй үг хэлж байна!! Бяцхан Жисүг битгий гомдоо (˃﹏˂)

Жисүгийн элдэв үгийг үл тоон түүнд гар утас, түрүүвч зэргээ бариулаад хувцас солих өрөө лүү алхаж эхэллээ. Жисү ардаас гүйж ирээд "Жэнни" гэхэд би дахин нүдээ эргэлдүүлсээр "Дуугай эндээ хүлээж бай." гэж бувтнав.

Жисү: Гэхдээ---

Би: Жаахан хүүхэд шиг гоншигноод байлгүй зүгээр л хэлсэнийг минь хий.

Өөрийн сонголтондоо бахархсаар Жисүгийн үгийг нээх сонсолгүйгээр өмсөж байсан цамц, футволкоо тайлан Жисүд бариулаад цамцаа аван дотогш орлоо.

Үгүй ээ яахав. Төгс л юм. Иймэрхүү байхад багш намайг хангалттай сайн гэж хүлээн зөвшөөрөх байлгүй дээ. Би эрхийг авч чадна. Яах аргагүй миний стиль хамгийн шилдэг нь.

Мөрөө гаргадаг цэцгэн хээтэй цамц болоод бариу цэнхэр жийнсийг авахаар шийдээд бас болоогүй Жисүд өмссөн байгаагаа харуулах гээд гарав. Эндээ хүлээж бай гэж захин захин орсон юмсан. Хаашаа алга болчихов?

Дэлгүүрээр нэг Жисүг хайлаа. Энэ хүн чинь намайг хаяаад яваад өгчихсөн юм байх даа!?

Яах вэ!? Тооцоогоо хиймээр байвч хэтэвч минь Жисүд яваа! Энэ дэлгүүрээс гарч чадахгүй нь! Хувцас минь ч Жисүд яваа шүү дээ! Наашаачгүй цаашаачгүй гацчихаж байгаа юм уу?

Дэлгүүр хэсэцгээх хүмүүс миний сууж байсан газрын хажуугаар зөрөхдөө уулга алдацгааж байв. Магадгүй миний стиль имиж, төгс биеийн галбир, үзэсгэлэнтэй төрхнөөс минь болоо биз.

Гаран дахь "chanel" ийн үнэтэй алмазан шигтгээтэй цаг руугаа харсаар "Ямар муухай удаж байнаа? Үнэхээр намайг мартчихаад харьчихсан юм биш биз?"

Нилээдгүй удаан суув. Худалдагч нарын хуурамч инээдэнд намайг сэжиглэсэн тийм нэг хачин байдал ажиглагдана. Аргагүй биз. 30 гаруй минут гарахгүй, хувцас авахчгүй энд ингээд л суугаад байгаа юм чинь!

Яадаг юм билээ? Дахин нэг удаа цаг руугаа харлаа. Хмм. Олчихлоо!

Би яг л олзоо хайж буй араатан шиг хэн бүхэн рүү ширүүн харцаа шидсээр хурдтай алхана. Тэр хаана байна!? Надад баригддаг л юм бол үхсэн гэж мэд!!

Түүнийг хайн нилээдгүй явав. Эцэстээ Жисүг түргэн хоол зардаг хэсэгт сууж байхыг олж харсан юм!Тэр тэнэг хүн шиг ганцаараа инээж ийш тийш ширтээд ямар ч шалтгаангүй жаргалтай харагдана. Атаархмаар юм. Яаж? Яг яаж вэ! Тэр ямар нэг бяцхан зүйлээс, аль эсвэл хөгийн 4D ертөнцдөө яаж ийм жаргалтай инээж чаддаг юм бэ!

Би: Хөөш!

Жисү цочис хийн над руу огцом эргэж харахдаа жогтой инээн: Өөө Жэнни-яа. Миний эхнэр өлсөж байгаа биз дээ? Би хоол захиалчихсан.

Би: Юу! Үхсэний чинь хоол! Та намайг ямар ичгэвтэр байдалд оруулсанаа ер нь мэдэж байна уу!?

Жисү: Яа! Хоолыг битгий басаарай! Хоолгүйгээр амьдарч чадахгүй юм байж. Тэгээд ч хоёулаа бидний ирээдүйн хүүхдийн төлөө сайн хооллох хэрэгтэй. Нээрээ бидний хэн нь төрөх юм бэ? Хоёулаа эмэгтэй юм чинь аль нь ч байсан яахав тэ :3

Түүний цоглог инээдийг сонссон би улам уцаарлан: Битгий гаж юм яриад бай! Яаж надад хэлэхчгүйгээр ганцааранг минь орхиод энд ирж чадаж байнаа! Би тэнд бараг 30 минут хүлээсэн!

Жисү: Битгий уурлаа ма хонэе. Чи гэхдээ үгийг минь огт сонсоогүй шд! Хүн яг "Мааая давсаг фүүл болчихлоо" ингээд хэлэх гээд байхад яваад өгчихсөн биз дээ!
╮ ( ≧ ᵌ≦) ╭

Би: Ёстой нэг. Өөрийгөө өмөөрч байх шив. За тэгээд угаалгын өрөө ордог юм байж. Гэхдээ ийм удна гэж байх уу! Бас нойлд сууж байх ёстой хүн яагаад энд байж байгаа юм!!?

Жисү: Харин эргээд очих гэсэн ч өлсгөлөн ходоод минь янзан бүрийн идэх зүйл рүү чиглээд... Нэг мэдсэн чинь л би энд сууж байсан! Энэ газар нэг л биш! Би өөрийн мэдэлгүй хүрээд ирчихсэн!

Би: Нэг л биш зүйл ганц л байна. Тэр нь та!

Жисү: Үнэхээр инээдтэй юм!! Энэ явдлыг бид бусдад ярьж өгөх хэрэгтэй гэснээ хэт их хөхрөн инээснээс болоод урссан нулимсаа арчаад энгэртээ тэвэрсэн байсан хувцасыг минь унагааж орхив.

Жисү сая л санасан гэмээр "Байзаарай! Эхнэр минь, энд юу болоод байна? Хувцас чинь энд, түрүүвч чинь ч энд. Чи яг яаж гарч ирсэн юм бэ?" гэж хэлэхдээ нүд нь золтой л аяганаасаа бүлтэрчихсэнгүй.

Би зүүн гарынхаа бугуйнд хүрж ядсаар: Цагаараа тооцоо хийчихсэн.

Жисү: Юу! Нөгөө chanel ийн үнэтэй цагаараа юу?

Би: Тиймээ.

Жисү: Юу вэ! Бушуухан очиж авы!

Би: Хэрэггүй! Надад бардам зан гэж байдаг юм. Түүгээр тооцоогоо хийчихээд эргүүлээд ав гэж байгаа хэрэг үү! Үхсэн ч чадахгүй гэж байна!

Жисү намайг гайхан бүр нүдээ онийлгож ирээд "Элийрээд байгаарай" гэж шивнэлээ.

Би: Үнэнгээсээ! Надад тэр зэргийн зүйл юу ч биш!

Жисү: Ахх~ Баян айлын энхрий гүнж аргагүй ондоо ёооом (ʃƪᵕωᵕ)

Би: -_- Зүгээр л хурдхан явцгаая. Наад хөгийн зүйлс чинь миний гарын хоолыг гүйцэхгүй гэдэгт итгэлтэй байна. Лиса Чэёон хоёр ч биднийг хүлээж байгаа биз.

Жисү: Хммм~ Гэхдээ би үүнийг үнэхээр хүсэж байна!

Тэр үгэнд орохгүй зөрүүдэлсээр муухай хурц үнэртэй халуун ногоотой тахиа руу заав. Тэгээд уурыг минь хүргэж орхисон юм. Эцэстээ Жисү их дэлгүүрээс гарахгүй хэмээн үүдний хаалганы хоёр талаас байдгаараа зууран ертөнцийн мөхөл нүүрлэсэн мэт чангаар хашгирах бөгөөд би ардаас нь чангайж байж арай хийн чирж авч гарлаа.

"Бид ирлээ~ Лимарио, Ружэхээн!! Гүйгээд ирцгээгээрэй! Эхнэр минь надад юу авч өгснийг хараач!!"

Жисү дотогш орсон даруйдаа уйлагнан байж авхуулсан амттангаа гайхуулав. Тэгвэл Лиса ганцаараа амттангын сургаар гүйж ирлээ. Лиса мэдээж шууд л чихэр лүү дайрсан. Харин Жисү ууттай амттангаа түүнд алдчихгүйг хичээн элгэндээ нааж байлаа. Тэд их хөгжилтэй харагдаж байна. Би ч бас тэдэнтэй нэгдээд инээж болно. Гэхдээ... Гэхдээ тэгэхгүй ээ. Мөс шиг хүйтэн надад инээд баясал зохихгүй.

Тэдний хажуугаар чимээгүйхэн зөрөн гараад оройн хоол хийх ажилдаа орлоо.

-

Нүүрэндээ маскаа тавьж дуусчихаад ерөнхийдөө би унтахад бэлэн боллоо. Маргааш их эрт явна. Надад хийх ажил их бий.

Унтах санаатай нүдээ анив. Гай газар дороос гэгчээр Лиса балайр чанга инээх нь хэн нэгэн намайг алгадаад авсантай тэнцэх сэргэг байдлыг өглөө.

Лиса: Хахаха! Ямар тэнэг юм! Юу? Үнэхээр гэж үү! Азгүй гахай!!

Тэр одоо хэнтэйгээ яриад инээгээд унав аа? Унтмаар байхад гайтай гэж!

Лиса: Бэмы!! Үнэхээр үү!? Чи ямар тэнэг юм бэ!!

Дахиж тэвчихгүй нь ээ! Энэ охин Жэннигийн аашыг хөдөлгөчихлөө!

Би: Амаа татаж болохгүй нь уу айн!

Лиса цочсон бололтой хэвтэж байснаа годгос хийн тэгээд болоогүй надаар тоглох шиг орноосоо унан жүжиглэлээ.

Би: Хэнтэйгээ яриад инээгээд байдаг юм!!? Бид нэг өрөөнд байдаг. Тийм байж яагаад ганцаараа байгаа юм шиг чанга чанга орилоод байгаа юм бэ!!!

Лиса Тайландаар ямар нэг үг хэлээд утасаа таслан миний өмнө гэмших шиг доош харав.

Би: Сайн байна. Одоо өлгийндөө ороод унт бяцханаа! Дахиж чанга дуугараад үзээрэй!

Лиса надад бөхийн: За эгчээ.

Түүнийг дуулгавартай нь аргагүй орондоо ороход би сая нэг амар амгалан болон нүдээ анилаа. Байзаарай. Гэхдээ энэ охинд арай хэтэрхий хандчихав уу? Одоо инээмсэглээд дотно яриа өрнүүлвэл... Үгүй дээ. Тэгвэл тэр улам л гайхана. Зүгээр л унтаад өг Жэнни!

Өглөөний 5 цаг 47 минут. Бүгд л нам унтацгаана. Харин би дээш босоод бэлдэж эхэллээ. Энэ үед Чэёон өрөөнд орж ирээд аймшигтайгаар хурхиран унтах Лиса руу харан толгойгоо сэгсчив.

Би: Өглөөний мэнд Ружэ.

Чэёон: Өглөөний мэнд эгчээ.

Би Лиса руу харан инээмхийлээд: Тэр их аймар унтдаг гэхэд Чэёон ч намайг даган инээгээд "Харин тийм. Харанхуйд харвал цочихоор унтах юм."

Бид Лисагын талаар ярин инээлдэсний дараа би үргэлжлүүлэн нүүрээ будаж эхэллээ. Чэёон зомби шиг унтах Лисаг сэрээх гэж их л зовж байгаа гэмээр. Гуйж, уурлаж, аргадаж үзлээ. Харин хэнэггүй Лиса хурхирсаар л.

Чэёоны олон удаа хийх гэж оролдсон үйлдлийг би өөрийн чанга дуугаараа ганц хашгираад л гүйцээж орхив.

Би: Одоо босохгүй бол дахиж хэзээ ч унтаж чадхааргүй болгоод хаячихана шүү!!

Лиса нүдээ нээгээд хэдэнтээ анивчин, дээш босоод суниаж эхэллээ. Чэёон бүр намайг биширчихсэн уулга алдсаар "Эгчээ! Та үнэхээр гайхалтай!". Би Чэёоны гэнэн цайлган занд дуртай. Тийм болохоор ч юм уу хүчлээд хүчлээд ховорхон айлчилдаг инээмсэглэл нүүрэнд минь тодров.

Цаг болохоо байж байгааг анзаарсан би бушуу босоод гархынхаа өмнө Чэёон руу нүдээрээ ирмэлээ. Тэгвэл тэр "Та арай л эрт явах гэж байгаа биш үү?" хэмээн лавлав.

Би: Тиймээ. Бас их оройтоно байх.

Чэёон: Оройтоно гэнээ?

Би: Тиймээ. Баяртай хүүхдүүдээ!

Түүнд тайлбарлах элдэв цаг байсангүй. Зүгээр л хурдхан гадагш гаран Крисийг хүлээн зогсоно. Крис удсанчгүй машинаараа давхилаад ирэв.

Түүний хажуу суудалд суусан даруйдаа мэндийн зөрүүгүй "Бага зэрэг хоцорлоо" гэж хөндий хэлэхэд Крис "Догь залуус хоцордог юм."

Би: Догь залуус харин ч цагийн өмнө ирээд зогсож байх ёстой?

Крис: Ээе анд минь. Чи дэндүү байна шүү. Чамайг хүргэж өгч байхад даа!

Түүний гомдоллыг сонссон би бага зэрэг инээсээр "Өнөөдөр гайхалтай өдөр байх болноо" гэж бувтнав.

Крис хар нүдний шилээ дээш аван ингэхдээ "Би чамайг чадна гэдгийг чинь мэднэ" гэв.

Би: Тиймээ. Ким Жэнни би бүгдийг нь зажилах болно!!

Крис машинаа зогсооход би чамин өндөр өсгийт дээрээ сурамгай гэгч нь алхаад буулаа. Намайг олж харах зарим хүмүүс хачин царайлна. Аргагүй дээ. Тэд намайг яахир хатуу хүн гэж боддог. Надтай нөхөрлөж үзээгүй байж шүү дээ. Тэд зүгээр л сайхан харагддаг хүн бүхнийг их зант гэж дууддаг.

Шалгаруулалт болох танхимд очлоо. Оюутнууд инээлдэн ямар нэг зүйлс ярьж байснаа намайг харсан даруйдаа дуугаа хураачихав. Харин би тэдний энэ тэнэг үйлдлийг огт тоосонгүй зүгээр л хаа нэгтэйд очин суугаад багшийг орж ирэхийг хүлээлээ. Угаасаа тэдний намайг юу гэж бодох, яах ийх нь огт хамаа алга. Хэрэггүй хог шаарнуудыг нүдээ аниад өнгөрөөх нь тайвшрал олгодог юм.

Багш бараг л хоцорсон. Би цаг баримталдаггүй хүмүүст үнэхээр дургүй. Тэд бусдын үнэ цэнэтэй цаг хугацаанаас зулгааж байгаагаа ойлгодогчгүй!

"Тэгэхээр та бүгд энэ тэмцээнд ялсанаар өмнө чинь нээгдэх асар том боломжыг мэдэж байгаа байх гэж найдаж байна. Тэгж ойлгож болно биз дээ?"

Тиймээ. Би мэдэж байна! Өнгөрсөн жил Крисд боломжоо алдсан. Харин энэ удаад яасан ч үгүй!! Би боломжыг атгаж аваад хамгийн сайнаараа гүйцэлдүүлнэ!!

Өөртөө бат итгэлтэй байсан би багшийн хэлэх дараагийн үгс бүрийг анхааралтай сонсон байлаа. Удалгүй зөвлөгөөн дуусч биднийг явж болохыг хэлэв. Өөрт төрсөн шинэ санаагаа даруй тэмдэглэн бусдаас арай хожуу танхимаас гарлаа. Тэгээд танхимын үүдэнд туйлын зэвүүцэм явдал эд дундаа өрнөж байхад гарч ирсэнээ ойлгох шиг болов.

Хэсэг залуус сул дорой нэгнийгээ дээрэлхэж байсан юм. Хараахан гар хүрээгүй ч хэл амаараа доромжилно. Юу гээч... Тэд мэдэхгүй бололтой. Биеийн шархаас илүү сэтгэлийг шарх хүнийг алдаг. Тэд энийг мэдэхгүй юм шиг байна.

"Царай муутаа, чи яаж энэ сургуульд тэнцсэн юм бэ? Сөүлийн их сургууль чам шиг амьтныг хүртэл тэнцүүлээд үнэхээр шалдаа буугаа шив."

Хэн нэгэн ийн хэлээд инээд алдав. Би үзэн яддаг. Ийм зүйлийг... Царай? Тэр өөрөө тийм царайлаг хэрэг үү? Хөгийн мэлхий шиг юм байж.

"Хөөе сулбагараа, чи шал хөгийн харагдаж байна"

Бусдад дооглуулан зогсох тэр залуу надад хэн нэгнийг санагдуулж билээ. Өөрийн мэдэлгүй тэдгээр бүдүүлэг амьтад руу ширүүн харчихсан зогсож байв. Тэдний голуур ороод л. Надад бусдын хэрэг огт хамаагүй. Гэхдээ иймэрхүү үйлдлийг үнэхээр тэсэж чадахгүй юм!

Тэд намайг харсан даруйд царай нь илт цонхийж түрүүний элдвээр хэлэхдээ гаргасан итгэлтэй төрхнүүд үгүй болжээ.

Би: Яасан? Та хэд дахиад хуцсаар л байх уу? Эсвэл...

Тэдэнд амьд байгаа дээрээ зайл гэж харцаараа дохиход хоёр нөхөр нь зугтаагаад алга боллоо. Харин нэг их пээдийсэн залуу нь ганцаар хоцрон ингэхдээ "К-Ким Жэнни! Чамд хамаагүй асуудал шүү!" гэж хоолойгоо чичигнүүлсээр хэллээ.

Би: Өнөөдөр миний хувьд бэст өдөр байх ёстой. Гэхдээ чам мэтийн хүн намайг уурлуулж орхисноор тийм байхаа больчихлоо.

"Ч-Чамаас айна гэж бодоо юу!"

Би: Мэдээж. Чи айхгүй байгаа юм уу? Бүх хүмүүс л хэлдэг биз дээ? Намайг догшин муур гэж.

"З-За яахав! Энэ удаад л! Дараа таарвал суултууранд нүүрээ угаахдаа бэлдээрэй хөгшөөн!"

Тэр сүүлийн өгүүлбэрээ хажууд минь доош харан зогсох залууд хандан хэлсэн юм.

Би: Арчаагүй юмнууд.

Тэдний ардаас дахин нэг хараачихаад байж байтал нэрийг нь огт тогтоож чадаагүй тэр залуу сул дуугаар "Чамд баярлалаа" гэж хэллээ. Түүнийг сандарсан байх гэж бодсон. Айсандаа өмдөндөө дусаах шахсан гэж бодсон. Гэхдээ хоолойнд нь айсан шинж огт алга. Энэ одоо тэнэг юм байх даа? Яаж ийм тайван байдаг байна.

Түүний байгаа байдлыг дээш доош гүйлгэн хараад бага зэрэг хачин мэдрэмж төрлөө. Урт саглайсан үс нь түүний царайг бараг л харагдуулахгүй аж. Яаж юм харж, яаж урдахаа ажидаг юм бол? Бас энэ зохицолдоогүй хувцас... Жисү эгчээс ч мэдрэмжгүй золиг байна. Гар хуруугаа оролдоод л, эмэгтэй хүнтэй ярихдаа шал ширтэж байна уу даа? Үнэхээр доожоогүй юм.

Би: Чамайг яагаад тэдэн шиг амьтанд элдвээр хэлүүлээд байдгыг ойлгочих шиг боллоо.

Тэр: Ю-Юу?

Би: Юу ч бишээ. Дараагийн удаад бүсгүй хүнээр авруулах биш тэдний өөдөөс босох эр зоригтой байхыг хүсий.

Өөртөө итгэлтэй алхалсаар үл таних эрэгтэйг орхин одлоо. Тэгээд ангидаа очив.

Би: Крис! Чи өнөөдөр таслана гээ биз дээ.

Крис утасаа оролдоод байж байсан ч миний дуунаар над руу эргэж харан ингэхдээ инээд алдаад "Тийм ээ. Чамайг ямаршуу байсан бол гэж сонирхоод эргээд ирлээ. Уг нь клуб орох гэж байсан юм."

Би: Худлаа байлгүй дээ. Өдөр дөнгөж эхэлж байхад клуб нтр гэсэн хөгийн газар луу очих? Чи лав галзуу байх.

Крис халааснаасаа тамхи гаргаж ирсэн боловч арай ч шуудхан асаасангүй зүгээр л ёозоорондоо зуулаа. Намайг тамхинд дургүйг мэддэг болохоор тэгсэн байх.

Крис: Тиймээ. Миний амьдрал тийм л байсан. Байх ч болно. Чиний яриаг чинь сонсчихоод тасаллаа.

Би: Хүсээд байвал яриад өгье. Үгүй ээ яах вэ, бүртгүүлсэн хүмүүсийг хараад байх нь ээ намайг гүйцэх хүн үгүй юм шиг мэдрэмж төрсөн.

Крис: Яахх! Аргагүй л Ким Жэнни. Үнэхээр бардам ярьж байна шүү.

Би: Өнгөрсөн жил орж чадаагүй ч энэ удаад болгоод тавина.

Крис хар шилээ зүүн догь байраар толгойг минь илсээр "Ах нь явж зугаацлаа. Чи сайн бэлдээрэй дээ. Өнөөдрөөс коллекцээ хийж эхэлнэ биз." гэхэд би ярвайн "Өөрийгөө хэнтэй ярьж байна гэж бодоов? Надад аль хэдийн бэлэн болсон хэд хэдэн коллекц байгаа."

Крис: Пээх? Хэдийнээ бэлэн болчихсон гэнээ!

Би урагш алхлан цүнхээ нэг газар тавьчихаад инээд алдан толгой дохив.

Крис: Галзуу хүүхэн! Яаж амжуулдаг байнаа?

Би: Зарим нэг хүнийг клуб дотор хүүхэн шуухан эргүүлж байхад би энд ажиллаж байдаг сайн охин л доо.

Өөрийгөө магтахдаа ичиж эмээдэг хүмүүсийг би ойлгодоггүй ээ. Надад байгаа чадвар, миний бий болгосон хөдөлмөр. Түүнийгээ өөрийн амаар ярих юу нь тийм буруу гэж?

Крис: Заза. Ойлголоо. Дараа уулзий.

Тэр ингэж хэлээд гараад явлаа. Дараа гэж түүнийг бараг долоо хоног харахгүй биз. Түүн шиг ирэн яван байдаг залуус ч асуудал шүү.

Цэлгэр цонхоор бүүдгэр сар харагдах тэр агшинд, юмс бүдгэрэн харанхуй даах үед огт завсарлагаангүй ажилласан би харих ёстойгоо ухаарлаа. Хөдөлмөр амьдралыг минь амттай болгож өгдөг. Залхуучуудаас хэд дахин илүү хичээсэн зүтгэл минь заавал намайг амжилтанд хүргэх учиртай. Энэ л хэвшсэн дүрэм, батлагдаагүй хууль биз дээ? Тэдний ялзарсан тархинд өөрийгөө бодож байгаа шиг нь өчүүхэн амьтан биш гэдгийг мэдрүүлэх супер цохилт байх болно! Заавал.

Удаан алхаж арай гэж үүдээр ороход Жисү Чэёон хоёрын догдолсон төрх намайг угталаа. Салж унатлаа ядарч байхад бас юув дээ? Яршигтай юм.

Жисү: Чи... Хүнтэй болзоод байгаа юм уу? Тэр хар чинь хэн юм! Жичүг яаж хуурч чадаж байнаа?

Жисүгийн юу яриад байгааг ойлгохгүй Чэёон руу харахад тэр мөн л миний хариултыг тэсэж ядаж байгаа бололтой догдлоно. Хөгийн юм. Өглөө эрт ажиллах, шөнө болтол хичээллэхийг минь хэнд ч хэрэггүй болзоо гэж боджээ дээ.

Би: Тийм ээ. Яасан?

Зүгээр л тэднээр тогломоор санагдсан. Хөгийн асуултанд нь хөгийнөөр хариулчихлаа.

Жисү: Би хэлээ биз! Гэтэл Лалиса та хоёр юу гээд байлаа!!

Чэёоний хацар ямар нэг шалтгаанаас болоод улайчихав. Инээдтэй л юм. Би лав хэзээ ч хүнтэй нэр холбогдмооргүй байна. Амьдралд саад учруулах хайр гээч зүйлийг лав хүсэхгүй байна даг.

Би: Одоо үүднээс холдоцгоо охидоо.

Өөрийн зөөлхөн хийгээд бөндгөр бамбаруушны хэлбэр бүхий таавчигыг өмсөн тэдний хажуугаар зөрөөд дээш өрөө лүүгээ алхав.

"Тэглээ гээд чи оройтож болно гэсэн үг биш шүү!" хэмээн чангаар хашгирсаар Жисү ардаас дагаад ороод ирэв. Салж унах гэж байсан би хэдийн орон дээрээ хэвтээд өгсөн байлаа.

Жисү: Чи бүр хэт их болзосноосоо болоод ядарч уналаа л даа!

Тийм дээ. Түүнд өөрийн хийсэн зүйл, өдөр тутмын амьдралаа тоочоод байх сонирхол алга.

Жисүд нуруугаа харуулан хэвтээд өгөв. Тэгвэл эгч өөрөө өөртэйгөө ямар нэг зүйл чалчиж байгаад гараад явчих шиг боллоо.

Хэд хоног галзуу юм шиг шоунд бэлдсээр. Би өөрийгөө коллекц гаргах сурагчаар сонгогдоно гэдэгтээ бат итгэлтэй байсан юм. Иймдээ ч хариу дүн гараагүй байхад хувцаснуудаа бэлдээд бүр алхах моделоо хүртэл бодоод амжив.

Жисү: Юу!!! Шудрага бус байна! Энэ хар л даа! Жисүгийн агуа алхаа гишгээг хар гэж байна!

Эгч ой гутмаар гулжигнасан алхаагаар гал тогоонд хэдэнтээ тойрон үзүүлнэ. Эгчийг харан байдгаараа инээд алдах Лиса Чэёон хоёр луу харсаар "Та хоёр ойлгосон биз дээ?"

Чэёон гар хуруугаа оролдсоор: Ойлгох нь ч ойлгосон л доо. Гэхдээ... Би чадна гэдэгтээ итгэлгүй байна.

Лиса: Уг нь би зурагчины хувиар оролцоно гэж бодсон. Гэхдээ яахавээ. Эгч гуйж байгаа юм чинь модель болноо.

Жисү эгч гараа өргөн бидний яриаг тасалсаар: Би! Би! Намайг анзаараач! Миний гоо сайхан байдал хэнийг ч дагуулахгүй шүү! Гуйж байна шдээ Т.Т

Чэёон: Т-Тиймээ. Миний оронд Жисү эгч байвал дээр...

Жисү: Ээе! Манай Ружэхэн зөв ярьлаа!

Лиса Жисү эгчийн дух руу няслан: Битгий хүүхдийн тархи угаагаад бай. Оронд нь гарна чихшиг!

Би: Угаасаа тагжгар модель хэрэггүй.

Жисү эгч эрс гутран доош суудалдаа суухдаа уруулаа унжуулах нь инээдтэй харагдана. Түүнээр тоглох их хөгжилтэй шүү. Энэ чөтгөрийн санаа бодол шиг байх л даа. Гэхдээ надад таалагддаг юм. Мэдээж би гурвууланг нь өөрийн тайзан дээр алхуулнаа. Гэхдээ эхлэлд нь бага зэргийн хачир байвал илүү зугаатай.

Миний өдөр яг л бусад өдрүүдтэйгээ адил гайхалтайгаар эхэлсэн юм. Бусдын бодол надад хамаагүй болохоор намайг хараад шивнэлдэх үгсийг нь сонссон ч сонсоогүй мэтээр урагш алхална. Тэдний яриагаар бүгд болдог байсан бол Ким Жэнни гэдэг хүн жинхнээсээ адгын амьтан болох биз. Өмнө нь тийм байсан байж болноо. Гэхдээ одоо лав биш шүү. Би засарсан.

Ээж: Жэнни~ Би зөндөө уучлалт гуйсан шүү дээ.

Ээж минь намайг утасны цаанаас аргадаж байв. Буцаад ирэхийг гуйгаад элдэв үгсээр эрхлүүлээд л. Харин би байнгын төв царайны төлөвөө тохируулсан тул "Хэрэггүй ээ. Уучлалтайгаа цааш явж үз."

Ээж: Ядаж ээждээ хаана байрлаж байгаагаа хэлж болохгүй юм уу?

Би: Юу вэ? Дуудлагыг чинь тоож авч байгаад талархах хэрэгтэй биш үү? Хаягаа хэлэх? Үгүй дээ. Аягүй бол аль хэдийн мэдчихсэн л байгаа. Хөгийн мөрдөгч хөлслөөд намайг дагуулах таны хувьд хүүхдийн тоглоомноос амархан биз. (Админыгаа уучлаарай. Бодит амьдрал дээр Жэнни ээжтэйгээ хичнээн сайхан харьцдаг, бас хичнээн дотно билээ :"3 Энэ зүгээр л өгүүллэг шүү дээ, уучлаарай 🙏)

Ээж: Яаалаа гэж дээ! Ээждээ---

(таслах~)

Надад биш өөрийн гоо сайхны бүтээгдэхүүндээ илүү хайртай эмэгтэйтэй удаан ярих хүсэл төрсөнгүй. Сайхан өдрийг минь самраад орхичихдог тэдгээр хүмүүс яг юу бодож байдаг бол? Амьдралд минь саад болоод байгаагаа хэлүүлэлтгүй ойлгоод төвөг болохгүй зайлаад өгөх хэрэгтэй биз дээ.

-Нөгөө...

Ажлын минь өрөөнд хэн нэгэн танихгүй хоолой дуулдан уур уцаар минь улам ширүүсээд эхлэв. Залуу минь, чи буруу үедээ ирлээ дээ. Мөсөн гүнж сэргэчихсэн байхад хүрж ирдэг азгүй л юм.

Миний ширүүн хурц харц ямар ч хутганаас илүү иртэй. Хөндий хүйтэн аура залууг айлгаагүй хэрэг үү? Яагаад тэр ямар ч хөдөлгөөнгүй таг гацчихав.

-Намайг санаж байна уу? Эртээд үүдэнд...

Би: Үгүй ээ. Анх удаа л өөр шиг чинь доожоогүй хүнийг харж байна. Саад болоод байлгүй хурдхан эндээс гар! Хэн чамайг орж ирэхийг зөвшөөрсөн юм!!

Надад нэг муухай зан бий. Уурласан үедээ хаа хамаагүй газарт, эсвэл хэнд ч хамаагүй уураа гаргачих гээд байдаг...

-Зүгээр л... Багш өнөөдөр хариуг хэлнэ гэснийг дамжуулах гэж ирсэн юм.

Түүний сул хэрнээ тайван хоолой нь балмагдуулж орхив. Тэгээд хэн болох тухай бодол гэнэт толгойд орж ирсэн. Тэр өдөр зөвлөгөөн дуусаад гарах гэж байхад хэдэн залуусд элдвээр хэлүүлж байсан сулбагар эр. Тэр мөн байлаа.

Би: Ойлголоо.

-Тэгвэл...

Тэр надад бөхийсөөр гаран одоход удалгүй аяар хаагдах хаалга дуулдана. Юмаа бэлдэж эхлэхдээ би арай тайвширсан байв. Ямар нэг загварын мэдрэмжгүй залуугын хачирхалтай тайван байдлаас болоод тэр юм уу мэдэхгүй. Ямартайч уур гэж юу болохыг мартсан байлаа.

Жил бүр зохиогддог уламжлалт тэмцээн байдаг юм. Хэн нэгэн шилдэг оюутан шалгаруулж тэр нь жилийн эцсийн коллекцийг гаргадаг. Олон хүмүүс үзэх нөлөө бүхий шоу болно. Иймдээ ч олон дизайнер бүртгүүлжээ. Гэсэн ч би өөртөө итгэлтэй байна. Миний загвар ялна гэдэгт.

Олон багш нар хэрэгтэй хэрэггүй юм баахан чалчисны дараа ашгүй удаан хүлээсэн тэр мөч минь ирэв. Тайзны өмнө гарахдаа бэлдээд суудал дээрээ байхдаа ч хувцасаа гөвөн бэлдэж байлаа.

-Ингээд та бүгдэдээ манай багш нарын нухацтай ярьж байгаад шийдсэн үр дүнг хүргэх гэж байнаа. Энэ үүрэг хариуцлагыг үүрүүлэхдээ бид маш олон зүйлийг харсаан. Тэр шилдэг дизайнер дан ганц ганган хээнцэр зүйлийг сэтгэдэггүй. Тэрээр өөрийн хувцасаараа бусдыг эмчилдэг. Маш гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн тэр хүн бол ирээдүйд гялтганах залуу од байх болно. Ингээд 2018 оны шилдэг коллекцийг олонд таниулах тэр хүндтэй уран бүтээлчийн нэр бол...

Юун ч айхтар магтдаг юм билээ. Зүгээр л нэрийг минь дуудчихгүй. /инээмсэглэх/

-... нэр бол Ким....

Индэр дээр зогсож байсан багш албаар үгсээ таслан оюутнуудыг улам сандаргаж байлаа. Ким овогтой хүн байх нь тодорхой болсон тул өөрийгөө биш гэдгийг мэдсэн зарим нь хэдийн сэтгэлээр унаад байлаа. Харин миний харц тайз руу нүд цавчилгүй ширтээд хичээл зүтгэлийнхээ шагнал болох тэр нэр хүндийг хүлээж ядна.

-Ким... ЖУНИН!!!

Юу... Хэн гэнээ?

Миний нэр байсан бол олон оюутнуудын алга таших чимээ нь танхимыг доргиох байлаа. Даанч хэн ч өмнө нь сонсож байгаагүй тэр нэр микрофоноор цангинасан тул хоорондоо шивнэлдэн ийш тийш харах хачирхалтай байдал бүгдийг нөмрөв.

Би ч бас эргэн тойрноо харсаар хөмсөгөө зангидана. Галзуу юм! Яаж!! Яаж ийм зүйл болдог байна!!

Хэний ч танихгүй тэр оюутан аажуухнаар алхалсаар тайзан дээр гарч ирэв. Түүнд өргөмжлөл хийгээд энэ боломжыг атгаж авсанг баталгаажуулах эд зүйлсийг гардуулан өгнө.

Миний уур маш их хүрч байсан юм. Юунд гэж үү? Өөрийгөө биш байгаад хэт бардсандаа биш ээ! Зүгээр л багш нарын нүдийг сайтар угаачихмаар санагдсан!! Намайг ялсан тэр хүн доожоогүй сулбагар залуу мөн байсан. Хачирхалтай намуухан хоолой, царай нь ч харагдахгүй саглайн ургасан урт үстэй, мэдрэмжгүй хуучных гэмээр хувцаслалт. Тиймээ. Тэр мөн байсан.

Заалны хаалга хүчтэй савагдан хаагдлаа. Ямар нэг зүйлийг ярих гэж хичээн байсан тэр нэгний хоолойг давахаар чанга чимээ хаалга хаагдахад гарсан юм. Би ууртай гэгч нь алхалсаар хаашаа ч юм явж байв. Зүгээр л тэвчихгүй нь! Тэдний ирээдүйд санаа зовж байна. Ядаж өшөө олигтой хүн олдоогүй юм байх даа? Юуны чинь жилийн шилдэг шоу!!! Бөөлжис цутгаж байна!!!

Энэ удаад би хүмүүсийн ярьдаг нэгэн шиг болсон байлаа. Бүгд рүү хүйтэн харц шидээд бусдаас өөрийгөө тусгаарлан ганцаар алхах хөндий нэгэн. Мөсөн гүнж, мөсөн хатан гэх хаа хамаагүй тэнэг хочтой нь нийцэхүйц. Би дэндүү удаан хүлээсэн. Тэр хэмжээгээрээ маш их хичээсэн. Гэтэл... Яагаад?

Надаас үргэн холдох хүмүүсийн зай тавьж өгөх нь амар юм. Тэдэнтэй шахцалдаж цагаа барахгүй нь сайхан хэрэг. Ийм адгын газарт дахиж байх хүсэл алга. Гэрээсээ яаж зугтсан тэрэн шигээ. Энэ сургуулиас ч бас зайлаад өгье.

Би: Чи хаана байна?

Крис: Догь залуу нь хол байнөө.

Би: Яг одоо хүрж ирээд ав.

Крисийн хоолой утасны цаанаас гайхширан цангинаж "Эхх? Тэгж чадахгүй ээ" гэлээ.

Би: Крис Ву!

Крис санаа алдан: За даа за! Хаана байгаа юм? Хаана уйлагнаад сууж байна? Очихоос доо.

Би согтохыг хүссэн. Өнөөдрийн шударга бус явдлын дараа бүх зүйлээ мартаад жингүйдэх мэдрэмжийг захиалсан. Гэхдээ уур хүрмээр нь бид дэндүү сайн архи даадаг бололтой. Оюун санаа минь хийсээд өгчихгүй одоог хүртэл надтай хамт байгаад л байх юм. Заримдаа ч болтугай хагацахыг хүсдэггүй юм байх даа? Би залхаад байхад, чи яагаад залхдаггүй байна.

Крис: Жэнни.

Би: Би мэднээ! Юу гэх гэж байгааг чинь.

Крис: Бид согтоно гэж худлаа юм байна. 3 шил? Одоо хангалттай биз дээ?

Би: Гашуун зүйлийг хамаагүй ихээр хоолойгоороо давуулбал миний хилэн арай намсах байх гэж горьдсон.

Крис: Надад юу болсныг хэл л дээ. Яахав. Догь зөвөлгөө өгч чадна шүү.

Би: Хэрэггүй ээ.

Үгүй дээ баярлалаа Крис. Чи бол зугаа цэнгэлд бүрэн автсан муу эр. Тийм хүний зөвөлгөөг яагаад сонсоно гэж? Би өөрөө тийм болох гээд чиний үгээр явах хэрэг үү. Угаасаа ч надад би л үргэлж зөвлөгч нь байсан. "Би" гэдэг нэртэй танихгүй эмэгтэй намайг дотроос минь захирсаар ирсэн. Өөр хэн нэгэн надад үнэн сэтгэлээ нээх, эсвэл би үнэнгээсээ нөхөрлөнө гэсэн зүйл хэзээ ч байхгүй биз. Яагаад гэж үү? Мартаа юу даа, би чинь мөсөн зүрхтэй. Хэзээ сүүлд уйлсанаа ч санахгүй байна...

Албаар тэгдэг юм биш. Цаанаасаа л ийм. Надад дорвитой сэтгэл хөдлөл гэж байдаггүй. Байгаа ганц нь уур уцаар л юм. Баярлах, гомдох, догдлох, хайрлах, сандрах... Тэдгээр сэтгэл хөдлөлүүд бүгд надтай ойртохыг хүсдэггүй байх.

Крис: Хөөе~ Би одоо мануухай юу?

Би: Мануухай байсан ч болоосой.

Крис: Ганцаар бодолд автаад байлгүй өөр зүйлс хийцгээе! Энэ бөглүү газраас холдоод арай өөр газар луу зүглэвэл ямар вэ?

Би: За боль доо. Чи өнөөх клубээ яриад байна уу?

Крис: Мэдээж. Гэхдээ энэ удаад өөрийнхөө бус чиний төлөө. Заримдаа бүх бодлоо хогийн саванд чихэхийг хүсвэл өгзөгөө хөдөлгөөд бүжиглэх хэрэг гардаг юм.

Би: Хмм. Хачин л сонсогдож байна.

Крис: За аливээ! Хуучны цагаа дурсацгаая л даа? Шоу цэнгээний хатан хаан хэзээнээс ийм ёс журамтай болчихоов!!

Би санаа алдан эцэстээ Крисийн ятгалтанд автчих шиг боллоо. Нэг л мэдэхэд чанга диффузер гаднаас ч сонсогдох архи, тамхи, мансууруулах бодисны нишүүн үнэр нэвт шингэсэн тэр бөглүү газарт ирсэн байв.

Крис ямар нэг тасалбар маягын зүйлийг хоёр хурууныхаа салаагаараа барин тийм нэг донжтой маягаар хамгаалагчид нарт харуулав. Тэд хальт хараад л ямар хүндтэй эрхэм болохыг ойлгосон гэмээр биднийг олон хүний оочирлосон эгнээг алгасаад шуудхан нэвтрүүллээ.

Би: Саяных юу байсан бэ.

Крис: Нини минь дээ. Энэ бол vip хүмүүст зориулсан бяцхан үйлчилгээ.

Би: Онгирч гэнэ. Энд чинь өөр олигтой зүйл байгаа л гэж хэлээрэй дээ.

Нээх их сонирхоогүй. Өмнө нь иймэрхүү газраар галзуу хүн шиг л хэсээд явдаг байсан. Гэхдээ сүүлд орсоноос нилээдгүй удаан хугацаа өнгөрчихөж. Шинэ содон зүйл үгүй танил уйтгартай дүр зургууд. Хэн нэгний хараанд өртчих санаатай олон бүсгүйчүүд эрчүүдийн өмнүүр дайвалзан нөгөөдүүл нь ч таалж байгаа гэлтэй виски залгилангаа тоочигнон авна.

Крис намайг залхаагаад байсан учираас бараг л хөөх шахам хаа нэгтэй рүү явуулчихлаа. Өөрөө ч намайг манаад сууж байхаар өөр бүсгүйчүүдтэй хамт зугаацах сонирхолтой байсан болохоор дуртай нь аргагүй холдоно. Бас нэг гашуун амттай зүйлийг хоолойгоороо гулсуулсаар л... Ухаанаа алдахыг хүссэн ч хэтэрхий хашир би одоог хүртэл сэрүүн л байна.

-Хадагтай. Өөрөө их ганцаардсан харагдаж байна.

Нэг эрэгтэйн хоолой ард дуулдсан ч удалгүй хажууд минь ирээд суучих шиг болов. Миний үнэ цэнийг мэдэхгүй иймэрхүү газарт яриа өрнүүлэх? Харах ч хүсэл төрсөнгүй түүнийг тоолгүй үргэлжлүүлэн уусаар.

Тэгвэл өнөөх чинь бууж өгөх шинжгүй элдэв юм донгосоод л байв.

-Хоёулаа илүү дотно танилцвал ямар вэ?

Би: ...

-Магадгүй бид хоорондоо зохицох ч юм билүү.

Би: ...

-Хөөе? Ядаж над руу харахгүй юм уу. Энд байгаа бүсгүйчүүл бүгд намайг хүсэж байхад та л ганцаар өөр зүйл бодох юм.

Хэт бардчихсан үгийг нь үнэхээр тэвчсэнгүй ууртайхан хажуу тийш харлаа. Бодож байснаас минь өөр нэгэн байв. Миний бодлоор цамцныхаа хэрийг ч бүрэн арилгаж чаддаггүй, хэр бардсан ч дэндүү доогуур үнэлэгдмээр биеэ өвч явдаг нэгэн гэж бодсон. Тэгвэл өөдөөс минь харан суух нүдэнд дулаахан дүр төрхтэй, өөрийн гэсэн имиджийг бүрдүүлсэн царайлаг залуу юу болж таарав?

Эсвэл би согтчихоо юу. Тийм л бололтой.

Би инээд алдан: Өөртөө итгэлтэй л юм. Гэхдээ яаанаа? Би чамайг хүсэхгүй байна шд.

Залуу ямар ч хувиралгүй царай гаргасаар надтай ойртоод ямар нэг зүйл шивнэв.

-Одоо ойлгов уу? Үнэндээ чи ч бас надад онц биш байна.

Тэр ингэж аяар хэлээд түрүүлээд алхан явлаа. Түүний ардаас даган гарах би гараа чанга атгана. Юу гээч доромжлол вэ! Анхаарал тавьж байгаа дүр эсгээд басаж байгааг чинь харж байна шүү!!

Би: Хөөш! Чи хэн юм! Яасан хөгийн хүн бэ!!!

Гарсан даруйдаа ингэж хашгирахад тэр залуу халааснаасаа тамхи гаргаж ирэн асаагаад "Миний нэр чамд илүүц биз."

Би: Шал хөгийн юм. /бувтнах/ Би яагаад чамайг дагаад гараад ирсэн юм?

-Би хэлсэн. Чамайг хэдэн залуус онилчихсон уух юманд чинь эм хийх гэж байсан. Хайран сайхан охин насаа иймэрхүү газарт үдэж байснаас дуугай намайг дагаж гараад гэртээ хүргүүл гэж хэлээ биз дээ?

Үнэн худлыг нь мэдэхгүй юм. Гэхдээ байж болох л хувилбар. Угаасаа ч энд удаан байх хүсэл байгаагүй.

Би: За яахав. Хүргэж өгөх гээд хүсээд байгаа юм бол явцгаая л даа.

Түрүүлж алхан яагаан байшингийн зүг чиглэлээ. Хачин гэмээр нь тэр залуу намайг үнэхээр л сонирхсон шинжгүй зүгээр л ардаас даган явна. Би хэзээ ч харанхуйгаас айж байгаагүй ээ. Учир нь би өөрөө харанхуйн эх үүсвэр байдаг болохоор. Тэр харанхуй миний найз шиг байдаг ч үргэлж ганцаардуулдаг. Гэхдээ үл таних эрхмийн нөлөөгөөр ардаа хамгаалалттай явах нь бага зэргийн тухтай л юм.

Би: Тэгэхээр... Одоо нэрээ хэл?

-Миний нэр тийм чухал хэрэг үү.

Би: Тиймээ. Дараа найз минь яагаад орхиод явсныг асуувал чиний нэрийг хэлээд чам руу буруугаа тохох болохоор маш хэрэгтэй.

-Чи Крисийн найз байхаа.

Би: Юу? Чи яаж?

-Крис миний ч бас найз. Аан тийм. Намайг Кай гэж дуудаж байгаарай.

Би: Кай?

Кай: Тэгвэл дараа дахин таарвал тэр үедээ надтай илүү аятайхан харьцаарай. Өнөөдөр өдөр чи тун өөдгүй байсан. Миний баяраа тэмдэглэх мөч байхад хаалга савж гараад л? Ялагдаж сурах хэрэгтэй биш гэж үү?

Би мэдэн будилсаар сая л Кайн хоолойг манай сургуулийн ноомой Ким Жуниныхтай адилхан байгааг ойлглж авсан юм. Намайг дахин үг дуугарч амжаагүй байхад тэр үл ялиг бөхийсөөр буцаад яваад өглөө.

Тэр надад маш их төөрөгдөлийг бэлэглээд яваад өглөө. Ямар хачирхалтай хүн бэ?

-
-
-
-
Манай хэд бүгд мэдэж байсан юм байна лээ :"3 Дараагийн гишүүн Жэнни гэдгийг 😂 Та хэд чадсаан! 😂 Заза ямартайч таалагдана гэж найдаж байна.

Continue Reading

You'll Also Like

36.8K 1.8K 9
Миний хувьд хэзээ ч хүрч чадахгүй оргил мэт.... Тэр залуу бол тэр хол орших хаант улсын хаан...харин би жижигхэн тосгоны жирийн л нэг охин. ...
244K 7K 34
"Really? You strip yourself of your best defense- against me?" Diana chuckled. "My defense?" "They were yours." [Infinity War + Endgame + WANDAVISI...
684K 33.8K 24
↳ ❝ [ ILLUSION ] ❞ ━ yandere hazbin hotel x fem! reader ━ yandere helluva boss x fem! reader ┕ 𝐈𝐧 𝐰𝐡𝐢𝐜𝐡, a powerful d...
37.9K 6.2K 23
Нэгэн хос сэтгэл зүйчид хандана. . . Тэдэнд шийдэж чадахгүй гэр бүлийн асуудал тулгарсан бололтой. . . Гэвч тэд асуудлаа хамт шийдэхийг хүссэнгүй. Ту...