👑 Our story 👑 |BLACKPINKxEXO

By whitebearindahouse

104K 10.7K 6.8K

Тэс ондоо хайрын түүхүүд... Дөрвөн удаа! 4 өөр амтыг нэг зохиолоос мэдрэнэ гэдэг содон биш гэж үү? Хагацашгүй... More

💙❤️💛💜
💙1💙 (Life is fun)
💙2💙
💙3💙
💙4💙
💙5💙
💙6💙
💙7💙
💙8💙
💙9💙
💙10💙
💙12💙
❤1❤ (Don't touch)
❤2❤
❤3❤
❤4❤
❤5❤
❤6❤
❤7❤
❤8❤
❤9❤
❤10❤
❤️11❤️
❤️12❤️
💛1💛 (Dream is impossible)
💛2💛
💛3💛
💛4💛
💛5💛
💛6💛
💛7💛
💛8💛
💛9💛
💛10💛
💛11💛
💛12💛
💜1💜 (I'm so special)
💜2💜
💜3💜
💜4💜
💜5💜
💜6💜
💜7💜
💜8💜
💜9💜
💜10💜
💜11💜
💜12💜
Инээмээр байвал ороод ир. ^^
Инээлгэнэ гэж бодож байгаа. :*
Come back?

💙11💙

1.8K 215 79
By whitebearindahouse

Аюул намайг бүчин авахыг мэдсэний дараа хөшчихдөг юм. Газар дороос олон салаа гарнууд ургаж гарч ирээд хөлийг минь тавихгүй зуурчихна. Тэдгээр гарнууд хэтэрхий хүчтэй болохоор сүүлдээ би эсэргүүцэхээ ч больдог.

Яагаад заавал би юм бэ? Энэ дэлхийд асар олон хүмүүс зэрэгцэн оршиж байхад тэдгээр хүмүүс биш яагаад би гэж. Энэ гутранги байдал огтхон ч бишээ. Бодит үнэн байгаа юм. Бусдын адил дардан амьдарсангүй. Ямагт аюулд өртөж өөрийн биеийг чилээрхүүлнэ. Би өвдөж, би шаналдаг. Үргэлж.

Им багшийн харц өмнөх шигээ эелдэг, оюутнуудаа хайрладаг хүн шиг байсангүй. Цуврал алуурчиных гэмээр хурц төрх нь зүрхийг минь хэдэнтээ шүргээд өнгөрөхдөө гүнзгий зүсэлтийг үүсгэчихэв.

Им багш: Чэёонаа, юундаа яаарсан юм бэ? Багштайгаа хийх ажил их байна шдээ. Жаахан зугаац л даа?

Тэр эрхзүйн танхимын хаалгийг түгжсэн хойноо над руу ойртохдоо ийн хэллээ. Би шүлсээ залгилан өршөөл эрсэн харцаар түүнээс гуйна. Намайг гэмтээх болов уу? Сталкер өмнө минь зогсож байгааг мэдсэн болохоор тэр намайг яасан ч зүгээр өнгөрөөхгүй дээ...

Им багш хацранд минь хүрж байлаа. Яг л нэг тийм таалсан маягаар. Түүний гарыг дагуулан харахад хөлс духыг минь даган урсахаас өөр юуг ч үл хийж чадна.

Им багш: Пак Чэёон, чи мэдэх үү? Үнэндээ чамайг тэдэнд өгөх биш би өөрөө авахыг хүсэж байгааг. Миний эрхшээлд амьдрахыг чи хүсэж байна уу?

Тэр юугаа яриад байнаа... Хэтэрхий гаж юм.

Багш над руу улам ойртсоор түүний гар бүр гуяанд минь хүрж эхлэв. Ийм зүйл байж болно гэж үү. Энэ хүн... Намайг хүчирхийлж байна уу даа?

Миний айсан төрхийг харсан Им багш гэнэт инээд алдан надаас огцом холдоод ардаа нуун тас атгасан байсан өрөөсөн бээлийг минь булаагаад авчихав.

Им багш: Жирх ч хөөрхөн амьтан шүү. Бодвол найз залуу чинь чамд өгсөн биз?

Айж сандарсандаа хариулж үл чадаж байхад Им багш явсаар өөрийн утасаа барьж аван түүнд саяхан ирсэн зурваснуудыг устгах шиг болов. Тэгээд тэр өөрийн симийг утаснаасаа салган аваад шүүгээнд нь байсан намайг энд тэндээс дарсан зургуудын хамтаар төмөр сагсанд хийн гал асааж орхив. Хормын төдийд авалзан асах гал... Үгүй байлгүй дээ! Нотлох баримт байхгүй болчихлоо.

Галын цог ийш тийш үсчиж, бага зэргийн халууныг тэрхэн зуурт мэдрүүлнэ. Нүдний өмнө шатаад дуусах тэдгээр баримтыг үгүй болсныг ойлгох би яг одоо хөшүүн биеийнхээ эсрэг тэмцэж, ургамал аятай гүнзгий шигдсэн тэдгээр гарнуудыг хуу тасдаж хаялаа. Тэгээд харц минь багшаас нууцаар хаалга руу зүглэж байв. Намайг хараагүй байгаа дээр, надад анхаарал хандуулахаас нь өмнө... Эндээс зугтах хэрэгтэй!

Аажимаар хойш ухарсаар чимээ гаргахгүй хаалганы өмнө тулж очлоо. Им багш ноцож буй гал руу ширтсээр байна. Тэгэхээр би аюулгүй!?

Хаалганы бариуланд хүрэв. Бурхан минь. Энэ хаалга ийм билүү? Зөвхөн түлхүүрээр л онгойх юм биш биз?

Аажуухан байхыг хичээж байсан би нэг л мэдэхэд галзуу хүн шиг бариулнаас зууран сэгсчээд тэвдсэн маягаар шүд зууна. Гуйя! Онгойгооч дээ!!

Хоромхон зуурт өсөж байсан найдвар минь огцом доош шалдаа буухтай зэрэгцэн Им багш мөрөн дээр минь гараа тавих мэдрэгдлээ. Нулимс дуслуулсаар түүн рүү харахад багш чангаар инээгээд "Нэмэргүй дээ. Эртээд л гүйцээчих байсан. Чиний гайтай Чанёол чинь бидэнд саад болоогүй бол чи хэдийн энэ орчлонгоос арчигдчих байсан."

Тэр Чанёолын нэрийг мэдэж байна. Бишээ... Мэдэх нь ойлгомжтой. Им багш чинь сталкер шүү дээ. Тэр миний талаарх бүгдийг мэднэ.

Багшийн гар эрүүнээс минь хүчтэй зулгаан өөр лүүгээ харуулахдаа "Би чамайг одоо яахчгүй. Сургуулийн орчинд юуг хийж чадах билээ. Харин дараа... Яахыг таа л даа?" гэж зэвүүнээр хэлэв. Тэр намайг ам нээхийг шаардаж байлаа. Элдвээр хараагаагүй ч түүний харц ямар нэгэн зүйл хэл гэж тушаасан байдалтай үзэгдсэн сэн. Яг л түрүүн хэлсэн шигээ. Түүний эрхшээл дор бяцхан туулай мэт айн чичигнэх гэж. Ямагт сул дорой, үргэлж хулчийсан төрх... Тэр ийм байдлыг минь хүсэж.

Би: Г-Гуйя... Б-Би юуг ч буруу хийгээгүй. Миний амийг өршөө. Амь минь тийм ч үнэтэй биш. Таны хувьд... Зүгээр л орхичихож болохгүй юм уу? Та хожим үйлийн үрээ эдлэнэ!

Миний тэвдсэндээ нулимс дуслуулсан хэлсэн өчүүхэн үгс Им багшийн инээдийг хүргэлээ. Тэр инээд алдсаар "Амаа хамхисан чинь дээр шүү!! Ааа ер нь тэгэхгүй байсан ч чам шиг өчүүхэн бэтэг намайг яаж ч чадахгүй. Гэхдээ элдэв зүйл чихэнд минь сонсогдсон тэр цагт чиний Чанёол шороон дор булшлагдана гэж мэд. Би түүнийг чинь шавьж алж байгаа аятай л хялбархан дөнгөж чадна. Надад алдах зүйл гэж байхгүй!"

Чиний Чанёол шороон дор булшлагдана гэж мэд.

Чанёол... Булшлагдах...

Тэр яагаад ийм бузрын үгс хэлж байгаа юм бэ. Хараал аятай энэ үгийг яаж юу ч болоогүй мэт хэлж чадав!!!

Хүн гэдгээ мартсан байж. Энгийн, даруу, ичимхий нэгэн. Хэзээ нэгэн цагт хувирч чаддаг. "Энэ чинь хэн бэ?" гэж бодтол. Хурмаст тэнгэрийг хэлэгнүүлтэл. Бид уурлаж чадна. Сул доройчууд бидэнд уур уцаар гэж байдаг. Бусдын адил хүн болохоороо, гал лугаа адил дуугаа асааж улам өндөрсгөх боломжтой.

Айдас чамайг хүрээлэн авах бүрт бусдад найдах гэсний хэрэггүй. Энэ амьдралд чи ганцаараа зочилсон. Эргээд буцахдаа ч ганцаараа мөхдөг. Бүх зүйлийг бусдад даатгаад өөрөө ард нь нуугдах миний ганц хийж чадах зүйл юм гэж үү? Үгүй ээ! Би үүнийг зөвшөөрөхгүй. Би тэмцэнэ. Өөрийнхөө төлөө. Чанёолын төлөө!

Айн чичигнэх биш заримдаа ч болтугай Жэнни эгч шиг хүчирхэг байхаар шийдсэн минь зөв сонголт байсан юм. Иймдээ ч Им багшийн ширүүн төрхтэй эн тэнцэхүйч хүчирхэг Чэёон нэгэнтэй бүрэлдэн бий болжээ.

Би шийдсэн. Яг одоо энэ газарт намайг аврах хэн нэгэн супер баатрыг хүлээхгүй ээ. Би өөрөө өөрийгөө аврах аврал нь болог.

Мөснөөс ч хүйтэн харц минь Им багшийн гайхширалыг төрүүлсэн үү гэлтэй түүнийг "Юундаа ингэж харна вэ~ Үгэнд минь орохгүй юм уу?" гэхэд хүргэв.

Би: Мэдээж... Орохгүй. Чи түүнийг минь сүрдүүлдэг хэн юм бэ? Худал үгсээрээ намайг айлгаж чаднаа гэж санаа юу!!?

Им багш: Чэёонаа, чи том алдаа үйлдээд байна. Би хэлсэн. Тэр нэг амьтныг чинь шавьж мэт л няц гишгэлж чадна.

Би: Би чиний талаар бүгдийг хүмүүст хэлнэ. Ямар гээч бузар үйл үйлдэж явдагыг чинь. Чамд тэдгээр хохирсон хүмүүсийн нулимсны үнэ цэнийг тайлбарлаад ч ойлгохгүй болохоор үйлдлээрээ харуулъя! Тархинд чинь хүрэх замдаа төөрдөг байж болох ч биед үүссэн шарх мунхаг гэдгийг чинь мэдрүүлэх биз!!

Им багш: Энэ муу чинь!!! Юу юу гэнээ!!

Би: Багш хүний ёс суртахуун гэж байдаг юмсан. Чам шиг амьтан бүгдийг нь хоолтойгоо холиод идчихэж! Бишээ. Чи хүн л бол бага ч бол угай хийсэн зүйлүүддээ харамсах хэрэгтэй биз дээ? Гэхдээ байнаа, яаж хоолойгоор чинь хоол давдаг юм бэ!!!

Им багш: Би чамайг дуугай бай гэсэн байхаа!

Би: Чиний хэргийг илчлэх болно!! Чи удахгүй шоронгын хадаас болно гэж мэд!!!

Зарим хүчтэй өвдөлт надад ухаарал хайрладаг. Би үргэлж өөрийгөө буруутган тэр хүний үүднээс асуудлыг авч хэлэлцэх гэж оролддог юм л даа. "Би байсан бол яах байсан бол?", "Гарцаагүй шалтгаан байгаа биз" гээд л. Гэхдээ энэ удаагын өвдөлт надад тийм мэдрэмж төрүүлсэнгүй. Зүгээр л уур. Зүгээр л өвдөлт. Яг л шууд утгаараа. Ямар нэг түүнийг зөвтгөх гэсэн хүнд сэдэв орж ирээгүй.

Угаасаа Им багш засрашгүй мулгуу нэгэн гэдгийг ойлгосон. Түүний талаас бодох гэсэн ч хүсэл төрөөгүй юм.

Им багш миний чанга дууг дахиж тэвчээгүй болохоор намайг хүчтэй алгадан унагаав. Миний уур уцаар л хүрж байсан. Түүний зүг асах ширүүн харцыг үзсэн Им багш улам л уурсан дахин нэг удаа түс хийтэл алгадан авлаа. Ам даган шингэн зүйл урсах нь цус байсан юм. Бага зэрэг час хийсэн өвдөлтийг тэрхэн үед тийм ч сайн хүлээж аваагүй.

Тэр үед гэнэтхэн чимээ гарахад бид хоёул түргэн уцаараа барих гэж ядна. Хаалга тогшин "Энд хэн байна?" гэх хэн нэгний тэвдсэн хоолой. Магадгүй дахиад жаахан л удсан бол юу болох байсныг би мэдэхгүй. Им багш өөрийн үсээ илбэн ууртай төрхөө дорхоноо үгүй болгоод гарнаас хүчтэй татан дээш босгож ирээд "Сайн сонс. Элдэв үг хэлээд үзээрэй" гэж шивнээд бага зэрэг шүүрэх цусыг гараараа арчив.

Им багш болгоомжлонгуй хаалга онгойлговол хэн нэгэн эмэгтэйн хоолой дахин дуулдана. Тэд ямар нэг зүйлийг хоорондоо ярилцах ч гүн шоконд орсон надад ойлгогдоогүй. Удалгүй Ким Инсо гэгч бидний өмнө зогсчихсон намайг ажиглана. Харин Им багш элдэв зүйл ярин инээмхийлж байв.

Им багш: Бид Чэёоны Австрали дахь амьдралын тухай ярилцаж байлаа л даа. Чи хүсвэл нэгдэж болно шүү. Тийм ээ Чэёонаа?

Багшийн над руу харах төрхөнд түүний дүрмээр явахгүй бол алж орхино шүү гэсэн харц нуугдана. Би шүлсээ залгилсаар бушуухан толгой дохив.

Инсо: Түүний уруул сэтэрчихэж. Ямар нэг зүйл болжээ дээ?

Им багш: Түүний нэг зуршил юм уу даа? Битгий уруулаа хамаагүй хазалж бай. Тэгээд л ингэж өвдөж байгаа юм шд!

Би: Т-Тиймээ. Өвдөж байна.

Саяхны их зориг минь үгүй болоод хорон санаанд уудлагдсан эрийн хэлсэнээр бүгдийг гүйцэлдүүлнэ. Эрхзүйн танхимд өөр оюутнууд нэмэн орж ирсэнээр бид гурвын яриа эцэслэгдэв. Саяхан зовж, саяхан хүчирхийлэлд өртсөн би яг одоо юу ч болоогүй юм шиг урагш ширтэн сууна...

Хичээл дуусах мөчид Инсо миний өмнө хүрж ирээд "Пак Чэёон байхаа" гэж асуулаа.

Би яг одоо хашгирахыг хүсэж байна. Өмнө минь зогсох эмэгтэйд бүгдийн хэлээд надад туслахыг гуйхыг хүсэж байна. Хаашаа ч хамаагүй зугтаад дахиж хэзээ ч энд ирэхгүй байхыг... Тэр намайг хүнд хэлж чадахгүйг мэднэ. Гэхдээ заавал ингэж хяналт хийх албагүй.

Инсогын ардханд зогсоод бидний зүг анхааралтай ажиглах Им багшийг үзсэн би "Т-Тиймээ. Би Чэёон" гэж хэлэв.

Инсо: Үнэндээ би чамайг бага зэрэг мэднээ. Чи Ким Жэннигийн найз?

Би: Т-Тийм! Жэнни эгч та хоёр өмнө нь уулзаж байсан.

Тэр зураглал толгойд орж ирэв. Жэнни эгч Инсогын өмнө өвдөг сөгдөж байсан тэр дүр төрх.

Инсо: Чамайг түүнтэй адил адгын амьтан гэж боддог.

Би: Өршөөгөөрэй?

Инсо: Ким Жэнни шиг хөгийн ө*өгчин. Чи тийм л хүн биз.

Би: Эгчийг минь битгий гуниглуулах муухай үгс хэлээч!

Инсо: Чамайг би Им багштай амрагын харилцаатай гэж бодож байна. Цус ч биш, уруулын будаг шиг л харагдсан.

Би: Юу?

Инсо: Бусдын хөнжилд шургах биш, өөрийн хүчээр амьдарч үз. Бусад оюутнууд шиг хичээж амьдар гэж байна!

Тэр огт ойлгомжгүй утгагүй зүйлс ярьчихаад гараад явлаа. Харин танхимд дахиад л Им багш бид хоёр...

-Хараач. Тэд бидэн рүү их сайхан харж байгаа биз. Хэрвээ чи болсон бүгдийг мартаад надтай хамт байна гэвэл ийм л сайхан байна.

Тэр намайг тэврэн хажууд алхсаар ийн чихэнд шивнэнэ. Айсандаа гараа чанга атгахаас өөр хийх зүйл үгүй... Бусдаас ангид хүчтэй Чэёон. Тийм байхыг хүсдэг ч хоромхон зуурт эсрэгээрээ болж хувирна. Эрэлхэг зоригыг минь эргүүлээд өг. Яагаад надаас булааж байгаа юм?

Им багш: Тийм гээд л хэлчих. Пак Чанёолыг хог шиг хаяаад багшийнхаа хажууд бай. Тэгвэл би наймаачдад чиний тухай зүйлс цуцлагдсан гэж хэлнэ. Бодоод үз л дээ? Нэг сумаар хоёр туулай. Ердөө хэлснийг минь хийсэн байхад л өөрийгөө ч, Чанёолыг ч аварч чадна!?

Дотор жихүүцүүлмээр түүний хүйтэн үгсийг сонсох тутам мухардалт орж байлаа. Им багш юу ч болоогүй юм шигээр инээд алдсаар "Миний тухай хүмүүст хэлсэн байх юм бол... Юу болохыг мэднэ биз дээ?" гэлээ. Тэр цоожтой амтай байхыг минь дахин нэг удаа сануулаад намайг орхин өөр нэг хорон зүйлээ хийхээр одов.

Бага зэргийн хөхөрсөн хацар минь сая нэг хөндүүрлэн эвгүй болох бөгөөд өвлийн хүйтэн уур амьсгалд намайг удаасангүй Чанёолын машин хүрж ирсэн юм. Түүнийхээ царайг олж харсаны дараа надад тийм нэг гэмших бодол төрж билээ.

Хэрвээ байдал буруугаар эргэвэл тэр минь над шиг юмнаас болж бэртэх нь байна. Өөрөөсөө биш, бусдаас болж зовж шанална.

Миний гунигтай байдлыг анзаарах Чанёолын цог дөл дорхноо унтарч, үүгээр ч зогсохгүй машинд нь орсоноос хойш хацар луу минь ширтээд байлаа. Би худал инээн хацраа дарж ядаад "Аа энэ үү? Зүгээр л өнөөдөр дэндүү ачаалалтай байсан болохоор ядарсан юм шиг байна." гэлээ. Гэхдээ Чанёолын байдал намайг худлаа ярьж байгааг мэдсэн юм шиг. Би яг л нүгэлтэн шиг доош хараад л... Үүний дараа бид дахин ярилцаагүй юм.

Буухын минь өмнө бодож байсанчлан Чанёол ам нээлээ.

Чанёол: Чэёонаа. Би худал хуурмагыг тэвчиж чаддаггүй. Чи мэднэ дээ. Би чамд бүх нууцаа хэлдэг. Энэ удаад чи ч бас... Шудрага үнэнийг надад дэлгэ л дээ?

Би: Худал? Би худлаа яриагүй ээ.

Буруу байсан. Зүгээр л бүх зүйлсийг хэлэх хэрэгтэй байсан. Эдгээрийг илүү дэвэргэж, илүү их асуудал тарихаас өмнө энэ бяцхан хар энергийг нухчин дарах ёстой. Даанч... Би хулчгар.

Хацар дээрээ дарахад өвдөж байлаа. Хэдэн цаг тэвчиж байсан би угаалгын өрөөнд ганцаар хоцорсон үедээ өөрийн айсан төрхийг толинд олж харлаа. Заримдаа би тольтой ярилцдаг сан. Аль болох гэгээлгээр инээмсэглээд "Чи сайнаараа хичээж байгаа" гэж урам өгдөг. Гэхдээ энэ удаад арай өөрөөр. Урам биш аргадал хайрлахыг хичээнэ.

Чи буруугүй ээ. Бүх зүйл сайхан болно. Им багш юуг ч хийж чадахгүй. Арчаагүй түүний хэрэг илрэнэ. Тэр хүртэл тэсэх хэрэгтэй. Чанёолын төлөө. Жаахан л тэсчих. Гэмт хэрэгтэн юуг ч үйлдэж чадах болохоор түүнийхээ аюулгүй байдлын төлөө. Чи чадах ёстой! Заавал.

(Чкккк~)

Юу вэ? Зураг дарах чимээ. Сонсож байсан юм байна. Хаана? Им багш уу! Тэр намайг зовоох гээд гэр хүртэл минь дагаад ирж!

Угаалгын өрөөнд би цор ганцаараа байгаа гэдгээ мэдэж байсан. Намайг хүрээлсэн дөрвөн ханаас өөр зүйл байгаагүй. Гэхдээ дотроос минь зулгаах тэр хий хоосон чимээ дахин дахин дуулдаад намайг сөхрүүлж орхив. Доош шалан дээр хүчтэйхэн суусан хойноо бусдад өөрийн өчүүхэн төрхөө мэдэгдүүлж, эгч дүүсийнхээ санааг зовоохгүйн тулд амаа чангахан гараараа таглан чимээгүйхнээр уйлж эхэллээ. Нулимсыг зүгээр л асгаруулна. Гэхдээ болгоомжтойгоор. Тэд минь миний асуудлыг мэдчихвэл... Аюулд орно шүү дээ.

Саяжингаа уйлсан болохоор бүрэн гүйцэт хатаагүй нулимс, улайсан нүдээ ил барьсаар угаалгын өрөөнөөс гарлаа. Саяхан яагаан байшинд их чимээ хадаж Жисү эгч Лиса эгч хоёрын шуугиан уур амьсгалыг өргөж өгч байсан. Гэхдээ одоо энэ харанхуйд хэн ч алга. Тэд бүгд явчихсан уу гэлтэй.

Өрөөнүүдээр явж шалгаад тэднийг байхгүй байгааг ойлголоо. Ганцаараа байх хэрэгтэй байсан болохоор тэр юм уу энэ тохиолдолыг сайн зүйл гэж хүлээж авав.

Харанхуй өрөөгөөр сүлжин явахад хэн нэгний зурс хийн өнгөрөх дүрс үзэгдээд дахин Им багшийн тухай бодол гэнэт бодогдон айсандаа шалан дээр уначихав. Чихээ даран өршөөл эрэн уйлахад хэн нэгний дулаахан гар надад хүрэх шиг болов.

Тэгээд айдас минь үнэхээр утгагүй зүйл болж өндөрлөлөө. Хэн нэгэн аймар хүн, эсвэл Им багш бишээ. Зүгээр л өрөө лүүгээ алхаж явсан Жэнни эгч байж таарсан.

Бид хоёул хүйтэн шөнөөр гадагш гарчихсан байшингынхаа саравчинд зэрэгцэн сууна. Хоёулаа шар айраг гартаа барьсан байх бөгөөд энэ нь ядаж л биднийг дотроос минь дулаацуулж өгөх шиг.

Жэнни: Тэгэхээр...

Би: За эгчээ.

Эгч удаан чимээгүй суусны эцэст хэлсэн ганц үг нь энэ байсанд би түргэхэн хариулав.

Жэнни: Өнөөдөр чамд юу тохиолдсоныг Инсо надад дуулгасан.

Би: Инсо? Гэхдээ тэр---

Жэнни: Тиймээ тэр бүгдийг ойлгосон. Инсог тэнэг гэж бодоогүй биз дээ? Цус будаг хоёрыг ялгахгүй хүн гэж байхгүй.

Би: Тэр яагаад танд? Би та хоёрыг найзууд гэж бодсон. Гэхдээ Инсо их муухай үгс хэлээд байсан.

Жэнни эгч шар айрагнаасаа балгалсаар: Бид муу харилцаатай байсан.

Би: Тэгвэл яагаад...

Жэнни: Энэ чухал биш. Гол нь чиний асуудал. Чи яах гэж байна? Тэр галзуу гаж донтой амьтныг илчилнэ биз дээ. Одоо хэн гэдгийг нь мэдчихсэн юм чинь амархан байлгүй.

Би: Үгүй гэж айж байна. Им багш бүх нотлох баримтыг өөрийн гараар шатаачихсан. Миний нүдний өмнө.

Жэнни: Ямар нэг зүйл үлдсэн л байж таараа.

Би: Жишээлбэл?

Жэнни: Бурхан минь гэж! Би яаж мэдэх юм бэ? Чи хуулиар сурдаг юм бол өөрөө сэтгээд олооч дээ!

Би: За! Уучлаарай!

Эгчийн түргэн хэлэх ууртай үгс бас миний хурдан хариултын дараа хэсэг чимээгүй уур амьсгал айлчлав. Тэгээд бид бодлоороо харьцсан юм шигээр л зэрэг инээдлээ. Эгч намайг мөрөөр минь тэврэн өөртөө ойртуулан суугаад "Жисү эгч Лиса хоёр чиний хөхрөлтийг анзаарахчгүй инээлдэж байгаа биз дээ. Битгий юм бодоорой. Тэдний амьдрал биднийх шиг хар бараан явдлаар дүүрэн биш болохоор төсөөлөхчгүй байгаа юм. Хэлвэл санаа нь их зовоцгоох байх даа."

Би: Гуйя... Тэдэнд битгий хэлээрэй. Асуудлыг шийдвэрлэх хүртэл. Тэднийг мэдээсэй гэж хүсэхгүй байна.

Жэнни: Би бүрэн амлаж чадахгүй ээ. Хэрвээ тэд намайг шалгаагаад байвал хэлж л орхино. Битгий найдаарай.

Би: Эгчээ, би ойлголоо. Гэхдээ та надад зөвлөөч. Би хайртай залуудаа худлаа хэлчихсэн. Хамгийн гол нь түүнд яасан ч үнэнийг хэлж болохгүй. Тэр мэдчихвэл хэт уурласандаа Им багшийг зодчих биз. Тэгээд нөхцөл байдал хүндрэнэ. Чанёол минь аюулд орно. Би яах ёстой вэ?

Жэнни эгч хэсэг бодолхийлсэнээ: Би хайр яаж мэдрэгддэгийг мэдэхгүй юм.

Би: Юу? Та гэхдээ найз залуутай биз дээ?

Жэнни: Бид өөрсдийн сэтгэлээ бүрэн ойлгоогүй яваа. Би хайр яаж мэдрэгддэг, хэрхэн хайрладаг тухай юуг нь ч мэдэхгүй. Миний хайр бусдаас бага зэрэг өөр. Бусдаас тусгаарлагдсан хүн болохоор өөр байдаг юм. Би хэзээ ч түүнд үнэн сэтгэлээ нээхгүй байх. Та хэдэд ч бас.

Эгчийн хэлэх хачирхалтай үгсээс би нэг л зүйлийг ойлгож байлаа. Эгч байнга ярихаас бултдаг өнгөрсөн амьдралынхаа тухай хэлж байна. Тэр бидэнд хэзээ ч энэ тухай үнэн сэтгэлээ нээхгүй. Магадгүй энэ нь манай танхимын Инсотой холбоотой байж болох ч. Тэр яасан ч хэлэхгүй.

Урьд өдөр нь таагүй салцгаасан ч Чанёол юу ч болоогүй юм шиг инээмсэглэсээр ирж авлаа. Тэр надад уурлаж бас үхтэлээ санаа зовсоноос болоод унтаагүй гэдэг нь доод зовхинд нь үүссэн хөх туяанаас тодхон харж болно. Гэхдээ Чанёол байнга л ил гаргадаг хүмүүжилтэй зангаараа надаас элдэв зүйл шалгааж зовоогоогүй. Тэр үргэлж ингэдэг. Олон асуултаар булж яг одоо хэлэхийг шаардалгүйгээр намайг өөрөө бэлэн болсон үедээ хэлэх хүртэл хүлээдэг. Надад итгэдэг болохоор л тэр.

Гэхдээ би итгэлийг нь хөсөрдүүлнэ. Чанёолын төлөө. Хэрвээ түүний л төлөө гэвэл бараа болоод Хятад руу явна. Гэмт хэрэгтэний гарт гэмгүй хайртыгаа алуулахын оронд энэ зэргийг хийж чадна. Түүний төлөө би амиа өгч чадна.

Чанёол: Чэёон?

Намайг буух гээд бэлдэж байхад тэр нэрийг минь аяар дуудав. Одоо л асуух нь. Би хэлж чадахгүй байдаг... Чи мэдчихвэл Им багш биднийг хамтад нь ална. Тэр тэгж мэднэ шүү дээ!

Түүний зүг болгоомжлонгуй харахад Чанёол ямар нэг үг хэлэх гэснээ болиод инээмсэглэн "Тарах цагт чинь ирээд авъя." гэж хэллээ.

Би: Мм! Баярлалаа.

Юу гээч хөндий уур амьсгал вэ? Энэ байдлаараа удвал Им багшийн хүссэн зүйл биелэлээ олох нь. Үгүй ээ, сайн ч юм уу. Чанёолоос холдвол тэр минь аюулгүй үлдэж чадна шүү дээ.

Энэ удаад ч бас бүх зүйл зүгээр мэтээр машинаас буулаа. Түүнийхээ цайлган сэтгэлд сэв суулгаж, санааг нь зовоохыг хүсээгүй болохоор. Гэсэн ч Донук их сургуулийн босгоор давах төдийд айдас авчрах ирээдүйг зөгнөх шиг болов.

Олон тийш хоёр гурваараа сүлжилдэн туйлын зугаатай явах оюутнуудын харцнаас би хараахан учирч амжаагүй яваа шаналалыг нь дорхноо олж чадаж байлаа. Тэд бүгд зугаатай харагдаж байна. Бодвол Им багшийг сайн хүн гэж хардаг байх даа. Тусч нэгэн. Оюутнууддаа хайртай сайн багш.

Энэ хэргийг таслан зогсоохгүй бол эмэгтэй оюутнууд бие сэтгэлээрээ хохирох тохиолдол улам ихэснэ... Яг одоогын нөхцөл байдал дан ганц миний тухай асуудал огтхон ч биш. Бусдад мэдэгдэлгүйгээр, бусдыг сэжиг авхуулалгүйгээр... Хэрхэн, яаж гэмт хэрэгтэний эсрэг тэмцэх вэ?

Хаанаас гэнэтхэн Им багш гараад ирэх бол гэсэн бодлоо тээгээд болгоомжлонгуй алхалж явна. Хэн нэгэн хүний гар мөрөн дээр минь дарах үед өөрийн эрхгүй айн чичигнэж, нүдээ даруй анилаа.

-Чэёон? Чи зүгээр үү?

Энэ Лэеийн хоолой байв. Би тайвширсан ч энэ тэвдсэн төрхөө юу гэж тайлбарлахаа бодно.

Лэе: Яагаад ингэж айсан харцаар хараад байгаа юм бэ?

Би: Айн? Т-Тийм бишээ!

Лэе: Би өчигдрийн явдалд уучлалт гуйх гэсэн юм. Чиний хэлдгээр бидэнд Им багшийн туслалцаа хэрэгтэй гэж бодож байна. Тиймээс би---

Би: ХЭРЭГГҮЙ ЭЭ!! БИТГИЙ Л ДЭЭ!

Миний чанга хашгираан коридорт цуурайтаж намайг сайн танихгүй оюутнууд галзуурал гэж хүлээж аван инээлдэцгээв. Харин Лэе тэвдсэн маягтай над руу хараад "Чэёон. Чамд юу болоод байгаа юм?" гэж нухацтайгаар асуулаа.

Юу гэж хариулахаа мэдэхгүй нь. Үнэндээ Чанёол мэдэхгүй л бол итгэлийг минь даахаар бусад хүмүүст хэлж болно биз дээ... Лэе энэ хэрэгт гүтгэгдэж байсан. Тэр жинхэнэ хэрэгтэнийг хэн болохыг мэдэхийг үнэхээр их хүсэж байгаа байх.

Дотоод би надтай тэрсэлдэх агшин. Юу гээч, би зөв зүйл хийж байгаа эсэхээ мэдэхгүй. Ямартайч ганцаараа энэ бүгдийг даван туулж чадахгүй болохоор... Гуйя.

Надад туслаач.

Би: Лэе. Намайг анхааралтай сонс.

Лэе нухацтайгаар толгой дохиход би эргэн тойрноо харж аваад: Гэхдээ энд боломжгүй. Бид хүмүүс багатай газар очиж ярилцвал дээр. Өөр хүнд хэлж байгааг түүнийг хараасай гэж би хүсэхгүй байна.

Лэе ойлгосон бололтой намайг дагуулан хаа нэгтэй рүү алхана. Бидний хувьд чимээгүй ярилцах газар нь зөвхөн энэ л гэлтэй. Түүний ажилладаг хуучин клубын өрөөнд орж ирээд тайвшрахын тулд гүнзгий амьсгаа авав.

Лэе: Энэ юун тухай болохыг асууж болох уу?

Тэр намайг ажиж байгаад болгоомжлонгуй ийн асуув.

Би: Сталкерийн тухай.

Лэеийн царай эрс өөрчлөгдөв. Тэр шоконд оржээ.

Би: Би түүнийг хэн болохыг мэднэ. Хэн болохыг нь, намайг яасныг нь, одоогын нөхцөл байдал маш муу байгааг... Хэлсэн нь дээр юм шиг байна.

Лэе: Сталкерийн хэн болохыг мэднэ гэнээ! Ү-Үнэхээр үү?

Би толгой дохихдоо нүдээ анин нэг өдрийн дотор намайг шаналгаасан тэр олон үйл явдлыг хэрхэн түүнд эмх цэгцтэй ярих тухайгаа бодлоо. Эцэст нь арай гэж ойлгов. Би хэлэх ёстой.

Лэе: Чэёон?

Тэр намайг хүлээж тэссэнгүй нэрийг минь дуудлаа. Аргагүй дээ. Лэе энэ бүхнийг мэдэхийн төлөө хичнээн шөнө нойргүй явсан билээ.

Би: Тэр хүн бол---

-Өхх! Оюутнууд аль хэдийн цуглачихаа шив! Багшийгаа ойлгоорой. Профессэр нарын сургалтанд суугаад хэлсэн цагаас чинь жаахан хоцорчихлоо!

Буурьтай суурьтай царайлах Им багш. Тэрэнд бараг л баригдах дөхлөө. Өөр хүнд хэлж байгааг минь тэр мэдсэн бол... Бид дуусах байсан.

Нүднийхээ булангаар над руу харж байлаа. Түүнийг энд ирнэ чинээ санасангүй. Аймар байна. Энд байхыг хүсэхгүй нь.

Лэе: А-Аан та харин ч их эрт ирлээ.

Лэе сая нэг багшийн үгэнд хариулах сөхөөтэй болжээ.

Им багш: Тэгэхээр би хувьдаа та хэдийг зөв сонголт хийсэн гэж бодож байна. Хуулийн сургуульд удаа дараалан гэмт хэрэг үйлдээд байгаа тэр нөхрийг одоохон бариад авъя!

Лэе: Танд найдаж байгаа шүү.

Би: Лэе! Би явах ажилтайгаа гэнэт саналаа.

Худал инээд алдсаар түүний хариултыг хүлээсэнчгүй би хаалганы өмнө ирээд байлаа. Тэгвэл Им багш гараараа хаалга руу хүчтэй тулан намайг гаргахгүй гэх шиг зогсоов.

Би: Л-Лэе...

Хэт их айсандаа бувтнахад Лэе бидний хачин байдлыг анхааралтай ажаад "Ямар ажил юм? Бас яагаад багш та түүнийг гаргахгүй гэсэн шиг ингэдэг байна..."

Им багш: Өнөөдрөөс эхлээд би та бүгдтэй хамтран ажиллана. Ийм байхад дундаас нь ажилаа хаяаад явж болохгүй биз дээ? Аливээ Чэёонаа, чи юунд ингэтлээ яаарсан юм?

Биеэ барин хөдөлж ч үл чадна. Лэе бүхий л зүйлсээ Им багшид тоочин ярьсаар цаг хугацаа нисэх мэт өнгөрч байлаа. Би яах ёстой вэ? Лэед хэлмээр байна. Гэхдээ надад огт боломж олгохгүй байна шүү дээ.

Лэе: Өнөөдөртөө энэ хүртэл.

Им багш: Миний таамаг ч бас энэ гурван оюутан руу чиглэж байна. Харин чи. Чи юу гэж бодож байна?

Хөшөө мэт хөдөлгөөнгүй зогсох надад тавьсан гэнэтийн асуулт. Эдгээр оюутнууд буруугүй шүү дээ. Тэд бас л хэлмэгдэж байна. Яаж... Яаж улаан цайм ингэж ам бардам ярьж чаддаг байнаа?

Би: Би сайн мэдэхгүй юм.

Лэе: Маргааш дахин үргэлжлүүлцгээе. Өнөөдөр тусалсанд баярлалаа багшаа. /бөхийх/

Им багш инээд алдсаар: Зүгээр дээ. Сургуулийнхаа төлөө ажиллах нь багш хүний үүрэг гэж бодож байна.

Тэд салах ёс хийж байв. Маргааш уулзахаар тохироод холдоцгооно. Лэед надтай ярих асуудал байгаа учир Им багшийг түргэхэн явахыг хүлээж ядна. Им багш гарах гэснээ гэнэтхэн намайг энд үлдээж болохгүйг ойлгох шигээр "Хамт явцгаая. Эхний лекцийг би тавих байхаа? Бид нэг зүг рүү явах юм байна." гэж хэлээд миний зүг харлаа.

Яах ч аргагүй болсон би худал инээсээр "Дараа уулзъя Лэе" гэж хэлээд Им багшийн хамтаар өрөөнөөс гарлаа. Тэр анзаарсан болов уу? Лэе, аврал эрэх түгшүүртэй харцыг минь анзаарсан л гэж найдъя.

Дотрыг минь давчдуулаад байгаа үгсийг хэлэхийг юу юунаас илүү хүсэж байлаа. Лэед, Шимсолд, бүр Чанёолд хүртэл. Үнэхээр их хүснэ. Гэхдээ тийм завшааныг олгосонгүй Им багш бүхэл өдөржин намайг хянасан. Тэр... Тэр хянаад л. Хажуунаас минь огт холдоогүй.

Тарах цаг боллоо. Им багш одоог хүртэл хажууд минь зогсож байна. Түүний хажууд байхад мэдрэгдэх айдас алга болоогүй ээ. Магадгүй хэзээ ч алга болохгүй биз. Бүхэл амьдрал минь дээсэн дөрөөн дээр тогтож ядсаар.

Им багш шивнэлээ. Чанёолын машин ирэн зогсохыг ажисан даруйдаа. Тэр сталкер гэсэн шиг л Чанёолын машиныг надаас түрүүнд таниж харсан гээч.

Би: Ойлголоо.

Им багш: Сайн сана. Хэлсэнээр минь хийхгүй бол тэр үхнэ.

Би: Мэдлээ. Тийм зүйл болохгүй ээ. Би эсэргүүцэхгүй.

Урагш алхалсаар. Им багшийн бахдалтай гэгч нь инээх инээдэм ард сонсогдсоор л. Би Чанёолын машины хажууд ирээд дотогш орсонгүй цонхийг нь тогшив. Сэжигтэй үйлдэл хийж болохгүй. Им багш намайг ажиж байгаа.

Чанёол гайхсаар цонхоо доошлуулан: Яагаад суухгүй байгаа юм бэ?

Би: Чанёол. Хоёулаа салъя.

Чанёол улам бүр гайхширан: Ю-Юу гэж байгаа юм?

Би: Би чамд анхнаасаа л хайргүй байсан. Анх чамайг рестаронтай гэдгийг мэдчихээд албаар гэнэн цайлган дүр эсгэсэн. Би хайргүй. Би чамд дургүй.

Чанёол: Юугаа яриад... Өнөөдөр ямар нэг болохгүй зүйл болоо юу!? Я-Яагаад ийм зүйл...

Тэр итгэхийг хүсээгүй болохоор аль болох инээмсэглэсээр үгүйсгэж байв. Тэр үед нь би хамгийн ихээр хүсэхгүй байгаа өөрийн худлаа ил гаргав.

Би: Үнэндээ чиний хөгжимөөс залхдаг. Надаас илүү хөгжимдөө анхаарал хандуулдагт чинь дургүй! Хамтлаг чинь тарсан нь сайн хэрэг. Чи угаасаа хэзээ ч амжилтанд хүрэхгүй байсан.

Худлаа... Гуйя! Энэ бүгд худлаа гэдгийг олж хараач! Эдгээр шаналалтай үгсэд нуугдах бяцхан хайр энэрэлийг минь мэдрээч...

Чанёол: Ч-Чи... Өмнө нь миний хийж байсан шиг үйлдэл гүйцэтгээд байна. Надаас хариугаа авч байна гэж хэлээч?

Би: Харамсалтай нь тийм биш. Бид бүтэхгүй. Бид нэгнийгээ хайрлаж чадахгүй. Удахгүй гэрлэнэ? Хах. Утгагүй юм. Чам шиг хүнтэй толгой холбохыг би хүсэхгүй байна. Чамайг намайг хайрлаж байсныг буруутгахгүй. Гэхдээ би аль хэдийн өөр хүнтэй болчихсон.

Чанёол дахиж нэг ч үг дуугараагүй юм. Тэр үнэмшсэн. Эхэндээ итгэж өгөөгүй зүгээр л эсэргүүцэх гэж хичээсэн. Гэхдээ өчигдрөөс хойш хачин байсан миний зан аашыг тэр бодолцож үзээд итгэсэн хэрэг. Машин асан хоромхон зуурт давхин алга боллоо.

Уучлаарай. Намайг уучлаарай Чанёолаа... Гэхдээ энэ үйлдэл минь... Чиний төлөө.

Доош нуран унаад хүйтэн цасан дээр суулаа. Амьдрал утгагүй санагдаж байна. Яагаад юу ч хийж чадахгүй тэр адгын амьтны хүссэн бүгдийг биелүүлж байгаа юм бэ? Ийм сул дорой мэдрэмжийг яагаад би амталж байгаа юм!!!

Уйлах ч сөхөө үгүй. Итгэж өгсөнгүй. Бид дахиад л салчихлаа. Энэ удаад бүр мөсөн болов уу? Им багш... Тэр хэлсэндээ хүрнэ биз дээ?

Нуруугаар минь ороон авах түүний гар. Огт мэдрэмж төрүүлээгүй. Айдас ч хүрсэнгүй. Зөвхөн бүхий л утга учир нь мөхсөн миний өгүүлэмжгүй төрх Им багш руу ширтлээ.

Им багш: Чи зөв зүйл хийсэн. Ингэснээр чи өөрсдийгөө аварсан. Битгий гунигла. Одоо би чамтай хамт байх болно.

Үнэндээ Чанёол тийм ч хурдтай давхиж, тийм ч хол яваагүй. Тэр нөгөө уулзвараас Чэёоныг хэрхэн өөр залуу руу ширтэхийг ажиглан зогсож байлаа. Тэгээд Чанёол утгагүй гэмээр инээгээд цааш одсон. Үнэн сэтгэлээсээ. Энэ удаад тэд тийм ч амархан зүрх сэтгэлээ дагахгүй бололтой.

-

Хавар иржээ. Дулаан цаг айлчлах нь надад бага зэрэг гуниг амтлуулна. Сакура цэцэгс өдөр хоног багагүй урагшилсаныг ойлгуулаад тэгэх бүртээ сэтгэлийг минь өвтгөж байлаа. Санаа зовж байна. Чанёол хэр байгаа бол? Сүүлд Сэүнээс түүнийг асуухад сайнгүй байгаа гэж хэлсэн сэн...

Им багш утсийг минь хураагаад авчихсан. Бас хаашаа ч явсан хяналт тавьдаг. Бүр гэрийн минь үүдэнд камер суурьлуулсан... Үнэндээ ямар ч арга алга. Хичнээн уулзахыг хүсэвч тэр гаж амьтнаас хагацах арга алга!

Гитараа барих хоромд би тайвширна. Бүрэн дүүрэн гэж худал хэлэхгүй ээ. Яг одоо намайг тарчлааж буй зовлонгоос багийг ч болтугай хасаж өгдөг. Тэрнээс биш энэ их өвдөлтөөс бүрэн ангижрах арга гэж байхгүй.

Let's go out and be wild~

Do it while we can (do, do)~

Runnin' free in the world~

We got all weekend (do, do)~

Tear it up, tear it down~

Gettin' lost in the sound of our hearts beatin~

Take me here, take me now~

Gettin' lost in a crowd with you~

Up all night~

I waited for you all of my life~

Hold my hand and keep me close~

I'll never let you go~

No, not tonight~

Keep me by your side~

Keep me by your side~

Keep me by your side~

Бидний хооронд ямар ч хана босоогүй байсан тэдгээр цаг мөчүүдэд хамтдаа дуулсан дуугаа энэ удаад би ганцаар эгшиглүүллээ.
Нэг л дутуу мэдрэмж төрүүлнэ. Түүнтэйгээ л хоршиход төгс санагддаг байж. Түүний хоолой дутаад байна. Чи хэрэгтэй байна Чанёолаа.

Явах цаг минь болоход би эгч дүүсийнхээ санааг аль болох зовоохгүйн тулд чимээгүйхэн гадагш гарлаа. Намайг гарахаас өмнө Жэнни эгч татан зогсоогоод "Тэр чамд дахиад ямар нэг зүйл хийгээгүй биз дээ?" гэж аяар шивнэв.

Би: Одоохондоо үгүй. Тэр биднийг жинхэнэ хосууд гэж бодоод байдаг.

Жэнни: Би дахиж харж тэвчихгүй ээ. Өнөөдөр би цагдаа дээр очих болно. Чамайг ганцаараа зовохыг---

Би эгчийн амыг таглан: Гуйя. Битгий асуудлыг хүндрүүл. Тэглээ гээд өөрчлөгдөхгүй. Им багш их сайн ар талтай хүн... Бид л нэр хүндээрээ хохирно. Эгчээ. Би энэ талаар хэдийн судалж үзсэн.

Жэнни: Өөр ямар ч арга зам байхгүй юм гэж үү! Тэгээд зүгээр л түүний утсан хүүхэлдэй мэтээр яваад байх юм уу!?

Лиса: Та хоёр юун тухай яриад байна?

Жисү: Юун хүүхэлдэй? Хэн нэгний төрсөн өдөр болох гэж байгаа юм уу?

Тэд дээд давхраас буух замдаа бидний яриаг цухас сонсчихож. Би инээд алдсаар "Жисү эгчээ та мэднэ шүү дээ. Удахгүй Элис эгчийн төрсөн өдөр болно. Би хүүхэлдэй өгөх гэж байгаа юмаа! Заза. Би сургуульдаа явлаа."

Лиса: Байзаарай Чэнн. Бид өнөөдөр хамт явна гэж бодсон. Гэхдээ дахиад л... Тэр хүн чинь ирэх юм уу?

Би: Тэр хүн гэнээ. Им багш сайн хүн шүү. Ингэж хэлэхийг чинь сонсвол гомдох байх.

Энэ үгийг хэлэхэд надад хичнээн хэцүү байсныг хэн нэгэн мэддэг ч болоосой. Нууцлах ямар хатуу шийтгэл гээч. Үр дүн нь хамаагүй зүгээр л ханатлаа чалчимаар байна. Гэхдээ тэгж чадахгүй юм...

Им багш: Өглөөний мэнд!

Би: Танд ч бас.

Им багш миний үсийг илж аван: Өнгөрсөн шөнө их оройтож өрөөнийхөө гэрлийг унтраасан шүү. Хичээл ихтэй байгаа юм уу?

Гаж амьтан. Шөнө хүртэл намайг ажаа шив.

Би: Тиймээ. Бие даалт их байгаа.

Им багш: Юун тулд найз залуу чинь багш билээ. Дүнгийн хувьд санаа зоволтгүй шүү.

Бузрын юм. Тэр яаж ингэж хэлдэг байнаа? Хэн хэний найз залуу гэж!? Заваан юм. Хавханд гацсан хулгана мэт байдалтай амьдарч байхад...

Би: Тэгэх хэрэггүй ээ. Шурдага байдлаар суралцмаар байна.

Им багш: Чэёон аргагүй л өөр юмаа! Одоо явцгаах уу?

Тэр машинаа асаан ингэж хэлэв. Би толгой дохиод хүчээр инээлээ.

Үргэлж өөрийгөө голдог. Гэхдээ эдгээр өдрүүдэд мэдэрч байна. Сул дорой хүн би биш. Дэндүү хүчирхэг болохоор өдийг хүртэл энэ хэцүү байдлыг тэвчиж чадаж байгаа. Тиймээ... Миний зөв. Энэ бол маш хүчирхэг үйлдэл. Хайртай хүнээ хамгаалах хүчирхэг үйлдэл минь.

Энэ удаад ч бас түүний хяналтан доор явна гэж айж байлаа. Бүтэн өдөржин дагуул нь мэт Им багшийн хажууд алхаад л. Ийм байна гэж бодсон.

Гэхдээ сургууль дээр очиход аваарын дохио хангинаж билээ. Гэнэтийн үймээн самуун бүх оюутнуудыг цочроохын хажуугаар хэн нэгэн хүн намайг татан Им багшийн хяналтаас түр ч болтугай салгасан.

Харанхуй өрөөнд бид зөвхөн хоёулахнаа. Удаан уулзаагүй түүний минь үнэр улам л гоё болчихож. Би түүнийгээ их санасан. Чанёол ч бас тэгсэн бололтой.

Чанёол намайг хамаг чадлаараа тэвэрч байв. Бас санасан сэтгэлээ алга болгох гэсэн мэтээр уруулыг минь таална. Миний хэлсэн үг, миний гомдоосон араншинг тэр мартчихаж. Хайртай болохоор.... Түүнд хамаагүй гэнэ.

Аваарын дохио хангинасаар. Им багш мөдхөн л биднийг олоод ирэх юм шиг санагдана. Би айж байна. Гэхдээ Чанёолийн хэлсэн үгнээс өмнө л дөө. Айж байсан гэвэл илүү зохимжтой юм.

Би: Сургууль дээр ямар нэг түймэр гарсан юм шиг байна. Бид ч бас явах хэрэгтэй.

Чанёол: Тийм бишээ. Би аваарын дохиог идэвхжүүлсэн юм.

Би: Юу?

Чанёол: Чамтай уулзахын тулд.

Догдолж байна. Баярлаж байна. Олон хүмүүсийн айдас хамаагүй ээ. Миний олон өдрийн айдсын хажууд тэдний хоромхон зуурын мэдрэмж дэндүү өчүүхэн. Яг одоо бүх зүйл зүгээр болчих юм шиг тайтгарлыг тэр надад олгоно. Үүрд энд түүнтэйгээ хамт түгжигдчихий. Тэгэхийг үнэхээр их хүсэж байна.

Даанч... Боломжгүй шүү дээ.

Би: Би хэлсэн. Чамд хайргүй гэж.

Чанёол: Ямар ч утгагүй онигоо үүнээс илүү инээдтэй сонстох биз. Би өөрийнхөө сэтгэлийг мэддэг шиг чиний сэтгэлийг ч сайн мэднэ. Тэр багш юу гэж хэлсэнийг би мэдэхгүй. Яасан болоод чамайг ингэж аашилсаныг ойлгохгүй. Гагцхүү би нэг л зүйлийг сайн мэдэрч байна.

Миний худал хуурмагнаас үнэн хайрыг олж хардаг тэр залуу. Цорын ганц.

Би: Т-Тэр чинь юу юм.

Чанёол: Бид хэзээ ч хол байж чадахгүй гэдгийг. Нэгэндээ нэг хүмүүс шиг уусчихсан болохоор. Ихэрүүд аятай нэг нь шаналхад дагаж хямраад, нэг нь инээхэд нөгөөх нь жаргалтай болдог. Миний бодлоор бид салж хагацах боломжгүй хүмүүс.

Чанёол минь. Чиний харц үнэхээр итгэж болохоор харагдаж байна. Бүгдийг мэдчихвэл чи ямар хариу үйлдэл үзүүлэх бол? Мэдээж надтай хамт тэмцэх биз. Гэхдээ чамд аюултай шүү дээ тэнэгхэн минь.

Надаас болж өөрийгөө битгий өвтгөх зүйл хий л дээ.

-
-
-
-
Тэгэхээр дараагийн хэсэг дээр Чэёоны тухай боть дуусах болноо. Олон хоногын дараа орууллаа. Бичих гэсэн зөндөө асуудал надтай тулгарсаан. Дараагийн хэсгээ энэ удаад аль болох хурдан оруулахыг би үнэхээр их хүсэж байна. Гэхдээ мэдээж та бүгдийн хандалт шалтгаалах биз ээ. Энэ өгүүллэгийг бичих урам байхгүй болоод зогсоох гэсэн тэнэг бодлыг минь няцаах гайхалтай үгс уншивал ч ХД TvT

Continue Reading

You'll Also Like

1M 54.9K 35
It's the 2nd season of " My Heaven's Flower " The most thrilling love triangle story in which Mohammad Abdullah ( Jeon Junghoon's ) daughter Mishel...
36.8K 1.8K 9
Миний хувьд хэзээ ч хүрч чадахгүй оргил мэт.... Тэр залуу бол тэр хол орших хаант улсын хаан...харин би жижигхэн тосгоны жирийн л нэг охин. ...
85.7K 4.7K 10
Гол дүр: EXO Chen Төрөл: хайр дурлал, ахлах сургууль
681K 33.7K 24
↳ ❝ [ ILLUSION ] ❞ ━ yandere hazbin hotel x fem! reader ━ yandere helluva boss x fem! reader ┕ 𝐈𝐧 𝐰𝐡𝐢𝐜𝐡, a powerful d...