👑 Our story 👑 |BLACKPINKxEXO

By whitebearindahouse

104K 10.7K 6.8K

Тэс ондоо хайрын түүхүүд... Дөрвөн удаа! 4 өөр амтыг нэг зохиолоос мэдрэнэ гэдэг содон биш гэж үү? Хагацашгүй... More

💙❤️💛💜
💙1💙 (Life is fun)
💙2💙
💙3💙
💙4💙
💙5💙
💙6💙
💙7💙
💙8💙
💙9💙
💙11💙
💙12💙
❤1❤ (Don't touch)
❤2❤
❤3❤
❤4❤
❤5❤
❤6❤
❤7❤
❤8❤
❤9❤
❤10❤
❤️11❤️
❤️12❤️
💛1💛 (Dream is impossible)
💛2💛
💛3💛
💛4💛
💛5💛
💛6💛
💛7💛
💛8💛
💛9💛
💛10💛
💛11💛
💛12💛
💜1💜 (I'm so special)
💜2💜
💜3💜
💜4💜
💜5💜
💜6💜
💜7💜
💜8💜
💜9💜
💜10💜
💜11💜
💜12💜
Инээмээр байвал ороод ир. ^^
Инээлгэнэ гэж бодож байгаа. :*
Come back?

💙10💙

2.2K 197 71
By whitebearindahouse

-Хайч!! Чулуу!! Даавуу!!

Яг л бодож байсанчлан Лиса ганцаараа цаас гаргаж бид гурав харин хайч гаргалаа. Бүгд алга ташин хөхөрцгөөн Лисаг шоолоход тэр хэдийн дассан мэтээр санаа алдав.

Жисү: Чамайг тойроод явж байдаг азгүйдлийн бурхан ч ажилаа сайн хийх юм гээч!

Жэнни: За шийтгэлээ биелүүлээрэй!

Би: /инээх/ Лисаг бүр өрөвдчихлөө.

Эгч нарынхаа яриаг сонсон өрөвдүүлэх шиг хичээсээр хошуугаа унжуулахад Жисү эгч "Үжүжү! Өөр зүйл байсан бол өршөөх л байсан биз. Гэхдээ эгчид нь өршөөх сэтгэл байдаггүй юм шдээ! Ялангуяа энэ Жисү тоглоомын хувьд өршөөхгүй!"

Лиса: Яа! Ойлголоо доо!

Бид бүгд хиймэл сахал, урд хэсгээрээ халзан парикыг Лисад зүүлгэн мөн туйлын инээдтэй зохицолгүй хувцасыг өмсүүллээ. Тэгээд Лисагын камераар түүнийг бичих бөгөөд инээдтэй ая тавьсан юм.

Жэнни: Хөдлөөч дээ! Тэнэгтээд хөшөөд зогсчих юм.

Лиса: Заавал бичлэг хийх хэрэгтэй юм уу даа Т.Т

Жисү: Хожигдсон л бол хожигдсон!!

Би Лисаг эсэргүүцэх мэтээр "Үүү!" гэж уулга алдахад Лиса дахин нэг санаа алдаад бүжигээ эхэлсэн юм. Түүнд хачин хувцас өмсүүлж инээдтэй ая хүртэл тавьсан. Гэхдээ Лисаг бүжиглэж эхлэхэд бид гурав элэгээ хөших шахам инээлдэх биш чухал царай гаргацгаан Лисагын гайхалтай хөдөлгөөнүүдийг нүд салгалгүй ширтэнэ.

Лиса мэргэжлийн гэмээр үзүүлбэрээ дуусгахад бид гурав зэрэг алга ташицгаав. Лиса инээд алдсаар "Гайхалтай шийтгэл байлаа." гэхэд байдгаараа инээн "Гайхалтай! Дахиулы!!" гээд алгаа улайтал чангаар алга ташсаар байсан Жисү эгч огцом ухаан орон "Юу вэ? Уг нь шийтгэл биз дээ! Шийтгүүлэх ёстой байж бүр бишрүүлээд байна шд!?"

Лиса өөрөөрөө бахархсан царай гарган: Би хэн билээ дээ. Тэгэхээр дахиад тоглоцгоох уу? Энэ удаад илүү хүнд шийтгэлтэй!

Жэнни эгч хэдийн залхсан бололтой үг дуугаралгүй дээш босоход Жисү эгч зогсоон "Хайрт эхнэр минь. Чамайг ингэ гэж авж суугаагүй юм шүү."

Би: Эгчээ, та өрөө лүүгээ явлаа юу?

Жэнни: Би та гурав шиг завтай хүн биш болохоор дахиад тоглохгүй ээ.

Эгч бага зэрэг хөндийн маягтай ингэж хэлэв. Тэгээд дээш өрөө лүүгээ алхана. Харин Жисү эгч шүдээ ярзайлгасаар Жэнни эгчийн ардаас бяцхан муурын архиралтаар архиран "Ажил хийх ямар хэцүүг мэдэхгүй байж завтай гэнээ!!! Хазна даа чамайг!!!" гэлээ.

Лиса: Би шийтгэлээ олчихлоо.

Би: Лиса, эгч нэг л хачин байна. Бид түүнтэй очиж ярилцах хэрэгтэй.

Жисү: Тиймээ. Дараа тоглоцгооё.

Бид Лисаг орхин дээш босоход Лиса гомдолтой нь аргагүй ганцаар хоцроод "Ганцааранг минь шийтгэчихээд дахиж тоглохгүй болчихдог нь яаж байгаа юм бэ Т.Т" гэж бувтнахад чипс хайгаад явж байсан Жисү эгч түүний үгийг сонсоод "Угаасаа дахиад тоглосон ч дүрмийн дагуу Лалиса Манабон та гуай л хожигдоно шдээ" гэж хэнэггүйхэн хэлээд инээд алдав.

Би хаалгийг тогшоод: Эгчээ, та зүгээр үү?

Жэнни эгч өрөөнийхөө хаалгийг түгжчихсэн байсан нь улам бүр санааг минь зовооно. Нөгөө хоёр маань мэдэхгүй. Харин би мэднэ. Эгч сар гаруйн өмнө манай ангийн нэг охины өмнө сөгдсөн. Би тэр зураглалыг одоо ч сайн санаж байна. Үргэлж хүчирхэг байдаг эгч тэр үед нэг л өөр байсныг анзаарсан.

Амьдрал өөрөө өндөр даваагаар хүрээлэгдсэн байдаг болохоор хүн бүрт туулахад хэцүү мөч тулгардаг. Зөвхөн надад биш. Миний хувьд хэдийн сайхны эхлэл төвигдаж байхад нөгөө нэг нь зовлон дундаа гуньсаар сууна. Надад туслаж байсан тэр хүн яг одоо гунигтай байхад би ямар нэг зүйл хийх хэрэгтэй биз дээ?

Эгч хариулсангүй. Нилээд удлаа. Иймээс ч би гар хуруугаа оролдсоор "Эгчээ" гэж түүнийг дахин нэг удаа дуудав. Түүнд загинуулах вий гэж эмээж байлаа. Иймдээ ч гар минь салганаад байгаа биз.

Лиса Жэнни эгч хоёрын байдаг өрөөний хаалга онгойн ямар нэг илээрхийлэл үгүй мэт эгчийн царай нүдэнд туслаа.

Жэнни: Яах гээв?

Би: Н-Нөгөө... Саяхнаас хойш танд тавгүй байгааг би анзаарлаа л даа. Эгчээ... Та хэрвээ хүс---

Гайхмаар нь эгч миний үгийг гүйцээж ч сонссонгүй өрөөнийхөө хаалгийг нүдний минь өмнө савж орхив. Хаалттай хаалга руу ширтсээр хоцрох би байдалд орсон тул дэмий бантсандаа үсэндээ хүрж байлаа. Эгч хэдий бага зэрэг хөндий хүн ч гэлээ өөрийг нь гэсэн үнэн сэтгэлийг хэзээ ч түлхэж байгаагүй ээ. Энэ удаад миний яриаг удаан сонсохыг ч хүсэхгүй байгааг харахад тэр нэг л өөр байгаагаас гарцаагүй.

-

Өөртэйгөө ярина. Галзуу хэрэг л дээ. Гэхдээ би дуртай. Толинд ойх миний тусгал намайг хамгийн сайн ойлгодог юм шиг санагддаг. Хамт байхдаа ичиж сандардаггүй ганц хүн минь толин дахь би гэлтэй. Түүнд би хайртай. Би өөртэй хайртай.

Өнгөрсөн дэхь явдлууд надад хатуу сургасан. Өөрийгөө хайрлах хэрэгтэйг заасан. Өөрийнхөөрөө байхыг. Бусдад дорд үзэгдэж, аль эсвэл гэмт хэрэгтэнээс айх. Эдгээр бүх зүйлс чи өөрийгөө дутуу үнэлснээс л эхэлнэ. Би одоо өөртөө хайр зарлаж байна. Өөрийгөө алдахаас ийм их айж байхад өөр хэн гээч этгээд надад заах билээ.

Би: Чэёон. Анх ямар их хичээж Донук их сургуульд орж байснаа санаж байна уу? Автралиас энд ирэхэд их золиос бас зориг шаардсан. Чи заавал эцсийг нь үзэх хэрэгтэй шүү дээ.

Өнөөдрөөс би хичээлдээ эргэн орж байгаа. Ослоос бас сэтгэл санаанаас үүдээд хямралд орчихсон. Тийм болохоор хэдэн долоо хоног завсардлаа. Одоо бол өөрийгөө бэлэн болсон гэж үзсэн учираас өнөөдрөөс хичээлдээ орж байгаа юм.

-Ружэ! Чи хэтэрхий удаад байна!

Тольтой ярин зогсоход минь хэн нэгний хашгираан дуулдсан бөгөөд би Жисү эгчийг гэж таниад "Аа за! Би одоо гарлаа!" гээд зөрүүлэн ориллоо.

Жисү: Тэр нь дээр шүү! Үгүй бол чи сүүлд нь турсик угааж өгөх ажилтай болох нь байна!

Би инээд алдсаар угаалгын өрөөнөөс гарахад хоёр хөлөө хавчин зогсож байсан Жисү эгч надтай зөрөн хамаг хурдаараа дотогш оров. Угаалгын өрөөний гаднахан Жэнни эгч ч бас харагдах бөгөөд би эгчээс мэнд сураглахад эгч хөмсөгөө атиралдуулсаар "Жисү энд бараг 20 минут тэвчиж суулаа. Гэхдээ чамайг сандраамааргүй тайван байлгамаар байна гээд зүгээр л энд суугаад байсан. Тийм болохоор нь би загинаж байгаад хэлүүллээ."

Би: 20 минут? Өхх! Би үнэхээр уджээ!

Жэнни: Тиймээ. Дараагийн удаад хараал идсэн энэ байшинд ганцаараа амьдардаггүй гэдгээ санаж үз. Бусдын эрх ашигыг ойлгож, хүндлэж сурсан цагт л чи хүн болно. Ойлгоо?

Эгч дахиад л хөндий маягаар ийн хэлээд надтай зөрөн явлаа. Би эгчийн ардаас "За! Таны үгийг сайн ойлголоо!" гэж хэлсэн ч тэр хариулсангүй. Хмм... Эгч яасан ч өөрийн хэрэгтээ намайг оролцуулахгүй бололтой. Бүр нүүр өгөхгүй байна. Гэхдээ мухардалд орсон нэгэндээ гарах замыг нь бэлдэж өгвөл тэр найз хүний хийх зүйл мөн биз дээ?

-Гараад ир.

Би: Өхх? Ийм хурдан уу? Г-Гэхдээ би арай бэлэн биш...

Чанёол: За зүгээр дээ. Би хүлээж байна.

Би: Гэхдээ их удвал яах юм бэ? Чи бас ажилтай биз дээ? Намайг хаяаад түрүүлээд яваа!

Чанёол: Жирх яагаад үгэнд орохгүй байна? Пак Чанёол яаж хайртай эмэгтэйгээ сургуульдаа эргэж орж буй эхний өдөр нь автобусаар явуулах юм бэ. Ханиад хүрчихвэл яах болж байна.

Би уруулаа хазалсаар Чанёолын хэлж буй үгсийг таалах шиг инээд алдан "Тэгвэл хүлээж байгаарай" гээд утасаа тасаллаа. Цонхоороо сэмхэн харахад Чанёолын инээмсэглэх өхөөрдөм хэрнээ сэтгэл татам төрх харагдана.

Хамгийн сүүлд түүний өгсөн жирхний хатгамалтай бээлийг гартаа өмссөн хойно дулаан хувцасаар бүрэн бэхлэгдсэн би хурдхан шиг гадагш гарлаа. Чанёолын машинд суусан даруйд тэрээр инээд алдан цаг руугаа харсаар "Яг 5 минут. Миний хайр эмэгтэй хүн байж ямар хурдан юм бэ?" гэж намайг шоглов.

Би: Удаж ч болно л доо. Гэхдээ өөрийг тань хүлээлгэхийг хүсээгүй.

Чанёол: Зүрх минь!

Тэр цээж хэсэгтээ гараа наан айлгүйтээд дараа нь над руу ойртон үнсэж авлаа.

Чанёол: Хурдхан л гэрлэх юмсан. Өглөө болгон энд ирж авах биш хамтдаа гэрээсээ гардаг байхыг хүсэж байна.

Би: Бид тохиролцсон шүү дээ. Би сургуулиа төгсөж, чи бизнессийн чиглэлээр сураад хоёулаа амьдралд бат итгэлтэй болсон үедээ... Т-Тэр үед бид гэрлэх байх.

Чанёол хойш сандалаа налан чангаар уулга алдаад: Ахх! Болдог бол ирээдүйн тэр өдрүүд лүү шилжчих юмсан! Тийм цаг болоход хэр удах бол? 2 жил? 3 жил? Чэёонаа, би чамтай яг одоо л гэрлэмээр байнаа Т.Т

Түүнийг өхөөрдөх би толгойг нь аяар илэн "Би ч бас." гэж хэллээ. Тэгвэл Чанёол над руу харж байгаад л аажимаар ойртон дулаан энгэртээ тэврэн авсан юм.

Бидний яршигтай их гуйлт, цадиггүй олон үгс магадгүй Пак захирлыг залхаасан биз. Ядуу гэр бүлийнх гээд намайг үздэггүй байсан. Үгүй ээ. Одоо ч үзэхгүй байгаа. Чанёол аавтайгаа тохиролцсон. Тэр гэрлэлтээ эцгийнхээ эсэргүүцэл гэсэн сэтгэлийн шархтайгаар хиймээргүй байсан. Тэгээд л тэр урлагаа бүр мөсөн орхихоор шийдэж бизнесийг нь өвлөн аваад оронд нь намайг хүлээн зөвшөөрүүлсэн. Бараг л албан шахалтаар. Тэр хүсдэггүй амьдралаараа амьдрах хэрэгтэй болсон. Энэ л миний хамгийн их харамсаж байгаа зүйл.

Намайг хэзээ ч тавихгүй мэтээр тэврэх Чанёолын ар нурууг зөөлхөн илэх би "Чанёолаа" гэж түүний нэрээр дуудахад тэр "Ммм?" гэлээ.

Би: Чи үнэхээр хүсэж байгаа юм уу? Үгүй биз дээ?

Чанёол гайхаж байгаа бололтой тэврэлтээ түр салгаад нүд рүү минь ширтсээр "Юуг тэр вэ" гэлээ.

Би: Бага наснаас эхлүүлээд олон олон мөрөөдөл үүсдэг ч тэр дундаас онцгойрдог цор ганц тод гялтганадаг нэг л мөрөөдөл байдаг. Яг л тэнгэр дээрх олон оддоос чамд ялгарч харагддаг ганц үзэсгэлэнтэй од шиг. Чи сүүлд хайсан ч тэр гайхалтай одыг яаж ийгээд л шууд олж чаддаг.

Чанёол: Чи юу хэлэх гэсэн юм бэ?

Би түүний гарнаас атгаж аваад үргэлжлүүлэн ярьж эхлэв.

Би: Үнэндээ би чамд санаа зовж байна. Хамтлаг чинь тарж, чи хөгжимөөс холдсоор л байна. Гэсэн мөртлөө аргагүй эрхэнд бизнес рүү орж байгаа. Тийм биз дээ? Бидэнд өөр арга зам байхгүй гэж үү.

Чанёол санаа алдах ч намайг сэтгэлээр унагаахгүй гэх шиг "Чэёон минь дээ. Чи энэ зангаа заавал бүр мөсөн гээдэг юм шүү."

Би: Ямар зан?

Чанёол: Чиний өмнө тулгарсан хар мянга асуудал байхад өөр нэгэнд санаа зовон шаналдаг өрөвч, цайлган зангаа. Чамд зовлон нэмэхээс өөр юуг авчирах билээ.

Би: Энэ зүгээр. Харин ч бид асуудлаа хамтдаа шийдэх нь миний хувьд гайхалтай хэрэг.

Чанёол: Надад ч гэсэн. Гэхдээ эргээд хичээлдээ орж буй утга учиртай өдөрөө ийм зүйл ярих хэрэггүй ээ. Бас би аргагүй эрхэнд биш хувь тавилангаа л дагаж байна. Хичнээн хүссэн ч биелдэггүй зүйл гэж байдаг шүү дээ. Манай хамтлаг түр зуур оршсон ч эрдэнэс мэт дурсамж маш их болохоор би шаналахгүй ээ.

Чанёолын мөрийг налан инээмсэглээд: Чамаараа бахархаж байна.

Чанёол: Чэёоныг сургуульд нь байнга хүргэж өгч байнаа. Чамтай хоёулахнаа байх хором мөч олдож байгаад хичнээн баяртай байна гээч. Хэн ч бидэнд саад болохгүй.

Би: Тиймээ.

Чанёол: Хүссэн үедээ тэвэрч, хүссэн үедээ үнсэж болох уу?

Түүний хэт шулуухан үгэнд ичис хийсэн би доош ширтэн пальтоныхоо хормойноос атгахдаа толгойгоо дохилоо.

ТАН~ ТАН~ ТАН~

Бидний хоёулахнаа байна гэсэн догдлом цаг хугацаа машины цонх тогших чимээнээр таслагдлаа. Гайхсаар хоёул том харахад Лиса байдгаараа малийчихсан зогсож байсан юм. Түүнийг хэдийн түрүүлээд явсан гэж бодсон. Гэхдээ сэгсийсэн үстэй, нуухтай нүдтэй хэвээр байгаа найз минь унтаад өгсөн үү гэмээр.

Би цонхоо аажуухан доош буулгахад Лиса хэнэггүй гэгч нь инээгээд "Ххэ, нөгөө... Намайг ч бас аваад явахгүй биз?"

(Бүгдээрээ Лиса шиг л багийн алуур хийж болдоггүй юм шүү 😂😂)

Лиса: Яахх! Машинтай л найз залуутай болдог юм шүү! Өвөл зүгээр юм байна.

Би: Пээх машинтай машингүй нь хэнд хамаа байнаа?

Лиса руу эргэж харан толгой сэгсэрсээр ийн хэлэхэд Лиса нусаа татас хийн "Харж байна уу. Хүйтэн өвлөөр автобус удаан хүлээж зогсохоор над шиг ханиад хүрдэг юм. Харин машинтай найз залуутай бол тийм юм байхгүй шд. Бүр яршиг гэвэл өвөл дуусахаар салчихаж болно!"

Би: О.О Найз минь чи ийм хүн байжээ!

Лиса тас хийтэл хөхрөн: Чэнн тэнэгээ! Би тоглож байна за!

Би ч бас түүнийг даган инээгээд: Ойлголоо!

Сургууль дээр ирэхэд Лиса Чанёолд хандан "Би хичээлээ хоцорч байгаа болохоор Чэннийг даатгалаа шүү! Түүнд иштэй чихэр авч өгөхөө мартав аа!"

Миний хацар өөрийн эрхгүй улайсаад "Лис, би ямар жаахан хүүхэд үү" гэж бувтнахад Чанёол чанга чанга инээд алдан "За. Иштэй чихэр авч өгнөө."

Лиса: Насанд хүрсэн жаахан охин чинь манай Чэнн. Заза хурдан явахгүй бол Бэмбэм намайг илүү удаан аргалж чадахгүй байх!!

Лиса хашгирсаар гадагш гаран гүйлээ. Түүний ардаас харсаар санаа алдахдаа Чанёолд хандан "Би ч бас ингээд оръё доо" гэхэд Чанёол "За. Хайраа, битгий айж эмээгээрэй. Дахиж чамд муу зүйл болохгүй. Би Лэед сайн захиал хэлчихсэн. Бас тарахаас чинь 30 минутын өмнө хүрж ирээд хүлээж байя." гэх зэргээр санаа зовнисон утгатай үгс хэлж байлаа.

Би: Баярлалаа. Надад анхаарал тавьж байгаад.

Чанёол: Зүгээр дээ. Өө нээрээ тийм. Миний жирх ямар чихэр авхуулмаар байна даа :3

Би: Н-Надад хэрэггүй ээ!

Эхэндээ бага зэрэг эвгүй байсан нь үнэн. Намайг барьцаалсан хүмүүс энэ танхимд байгаа болов уу? Хуулийн оюутнуудаар халхалсан дүр төрхөө дахин ил гаргаад намайг тамалвал... Би дахиад өвдөх байх даа? Эдгээрээс айсан. Гэхдээ Чанёолын зөв байжээ. Бүхэл хугацаанд Лэе сонбэ надад хань болоод зогсохгүй Шимсол ч бидэнтэй хамт байлаа.

Бид гурав тойрч суугаад хооллох бөгөөд энэ удаад би өмнө нь байгаагүйгээрээ их инээнэ. Одоо л их сургууль, сургуулийн найзууд гэж ямар байдгыг мэдрэх шиг. Бусадтай харьцахаас эмээж явдаг надтай ойрхон байгаа тэдэнд талархаад ханашгүй нь.

Шимсол: Гэхдээ миний таамгаар бид сарын өмнөөс сургуульд ирэхээ байсан хүмүүс байвал тэднийг шалгах хэрэгтэй.

Лэе: Хмм. Байж болох л юм.

Шимсол: Байж болох бишээ! Угаасаа баттай. Тэр машинд Чэёонаас гадна 4 хүн байсан гээ биз дээ? Дор хаяж нэг хамсаатан нь сургууль дотор байж байж л Чэёоны талаар хангалттай ихийг судлана. Тэр өдөр Чэёон ганцаараа бэртээгүй. Тэр 4 ч бас их бага хэмжээгээр шархадсан л байх ёстой.

Лэе: Эмнэлгүүдээр яваад олж чадаагүй байж сургуулийн бүртгэлийг шалгана гэвэл болно гэж үү?

Шимсол санаашран толгой сэгсрээд: Чамайг яаж хуулийн сургуульд тэнцсэнийг чинь гайхчихлаа. Ингэж хэлнэ гэдгийг чинь мэдээд аль хэдийн бүртгэлийг олоод авчихсан! Нийт Донук их сургуульд сүүлийн 1 сар чөлөө авсан эсвэл тасалсан сурагч гэвэл 27 хүн. Харин хуулийн чиглэлээр сурдаг сурагчдыг авч үзвэл ердөө 3 хүн.

Лэе: 3? Их цөөхөн юм.

Шимсол: Тиймээ. Энэ бол гурван оюутны хувийн мэдээлэл. Бүгдээрээ Чэёонтай нэг танхимд суудаг юм билээ.

Бидний гэгээлэг хөгжилтэй ярианы сэдвүүд гэнэт л сталкерийн тухай болж хувирсан. Бас болоогүй миний айж байсаэ зүйлийг бодит гэх шиг сталкер надтай нэг танхимд хичээллэдэг гэсэн таамгыг Шимсол ил болголоо. Би их тэвчсэн. Гэхдээ хаанаас ч юм ундрах айдас минь бараан царай, гундуухан төрхийг надад авчираад Лэе Шимсол хоёрын санаа зовсон байдал мэдэгдэж эхлэв.

Би: Н-Нөгөө... Би угаалгын өрөө орох хэрэгтэй байна.

Ийн хэлээд түргэхэн бослоо. Нүүрээ хүйтэн усаар савшисан хойноо саяхныг хүртэлх надтай цуг байсан зоригтой Чэёон байхгүй болсон байгааг олж харав. Урьдны л хулчгар бас аймхай төрх. Бусдаас эмээж орхидог хөөрхийлөлт бяцхан охин. Чанёолд амалсан хэрнээ л айхаа больж чадахгүй юм. Дахиж тэсэхгүй юм шиг... Энэ сургуульд эргэж ирнэ гэдэг аймшигтай юм.

Би буцаж очоогүй ээ. Угаалгын өрөөнд ганцаар айдаст дарагдан суусаар хонх дуугарсан юм. Өөр хичээлгүйгээ хуваариас олж харчихаад Чанёолыг хүлээх шиг сургуулийн үүдэнд сууна. Түүнд би 15 цагаас ирж авахыг хүссэн. Гэхдээ одоо дөнгөж 14 цаг болох гэж байна. Өвлийн жиндүү цаг агаарт тэнэг хүн шиг ганцаар суух миний хажуугаар зөрж байсан оюутнууд над руу тийм нэг хачирхалтай харцаар ширтэцгээнэ. Чанёол өмнө нь хэлсэн шигээ 15 цаг болохоос 30 минутын өмнө хүрж ирээд үүдний шатан дээр ганцаар суух намайг олж харан гүйн ирлээ.

Чанёол том нүдлэн хөмсөгөө зангидаг агаад гарыг минь дулаацуулахыг хичээн үрж байлаа.

Чанёол: Хэдий болтол энд суусан юм!? Ханиад хүрчихнэ гэж айсангүй юу!! Эрт тарсан юм бол залгаад хэлэхгүй дээ!

Үгүй дээ... Би түүний уурыг хүргэчихлээ.

Доош ширтсээр "Төвөг удмааргүй байсан юм" гэхэд өнөөдржингөө ганцаараа туулж байсан айдсаасаа болоод нулимс дуслуулж орхив. Чэёон... Чи яагаад ийм юм бэ? Хүчирхэг байхыг хэнээс ч илүү хүсдэг мөртлөө юу ч болоогүй байхад уйлчихдаг. Баттай биш зүйлд сандран, хаанаас хэн намайг өвтгөх бол гэж айна.

Чанёол хэлэх үггүй болж зүгээр л намайг тайтгаруулах мэтээр тэвэрч авлаа. Түүнд би талархах хэрэгтэй. Хэцүү үед минь олон асуултаар булж зовоогоогүйд нь. Өөрөөсөө илүү надад анхаарал тавьж буй цайлган цагаан сэтгэлд нь.

Машин тооромзлоход л аль хэдийн яагаан байшингийнхаа өмнө хүрж ирсэнээ мэдлээ. Юу ч бодолгүй, юу ч сэтгэлгүй зүгээр л дэмий гөлөрсөөр нэг мэдэхэд хүрээд ирчихэж.

Би: Чамд баярлалаа.

Ийн хэлчихээд машинаас буун хаалганы зүг алхана. Уг нь илүү сайхнаар түүнд талархахыг хүссэн. Гэхдээ... Тэгэх тэнхэл үлдээгүй шив. Хөлөө арай ядан зөөж байхад өөр зүйл хийх чадал даанч алга.

-Чэёон!!

Яг орохын минь өмнө Чанёол ардаас хашгирлаа. Түүний зүг эргэж харахад тэр хэлэх үгээ бодож байгаа гэлтэй. Хэлэх зүйл байхгүй байсан ч сэтгэлээр унасан надад юу ч хэлэлгүй оруулж зүрхлээгүй байх.

Чанёол бараг л минут гаран чимээгүй зогсоод "Маргааш хичээл байхгүй биз дээ? Хамтдаа гадагш гарцгаая."

Би: Юу?

Чанёол: Тиймээ. Чи зөв сонссон. Бас би Бёлийг аваад ирж болох байх. Түүний бие сайн байгаа. Бас чи Бёлтай уулзвал арай дээрдэнэ. Тэгж тохирох уу?

Чанёол цагаахан шүдээ яралзуулан инээх мөчид миний бүх зовлон хэсэг зуур ч болтугай алга болох нь мэдрэгдсэн. Тэгээд толгой дохин "За." гэж хэлсэн юм.

Өглөө эрт сэрдэг ч энэ удаад шалтгаангүйгээр сэрдэг цагаасаа оройтож босов. Цагаа харан сандарсаар доош буухад баргил хоолой сонстоно. Гайхсаар том өрөөнд очиход Чанёол, Бёл хоёр хэдийн ирчихсэн үүгээр ч зогсохгүй эгч дүүс минь тэдэнтэй ямар нэг зүйл ярин инээлдэн байлаа.

Чимээгүйхэн тэдний хажууханд очиход томчуудын ярианд үл оролцож байсан Бёл намайг хамгийн түрүүнд олж хараад "Эгчээ!" гэж орилон гүйж ирээд чангаар тэврэв. Дүүтэйгээ уулзаагүй би доош суун түүнийг зөрүүлэн тэвэрлээ.

Би: Бёлаа, сайн байсан биз дээ?

Бёл: Би таныг их санасан!

Би: Би ч бас.

Жисү: Яахх! Яг л ээж хүү хоёр шиг харагдаж байна шд 😍

Лиса: Чэёон өнөөдөр оройтож сэрлээ шүү!

Би: Харин тиймээ.

Чанёол дээш босон эгч дүүсэд минь бөхийгөөд "Цайгаар дайлсанд баярлалаа." гэхэд тэд өөр өөсрдийнхөөрөө хариулан инээд алдацгаав. Гэхдээ Жэнни эгчээс бусад нь. Тэр хэний ч ярианд хариулалгүй хаа нэгтэй рүү нухацтай харан биднээс ангид сууж байсан юм.

Хувцасаа түргэхэн сольсоор хайртай дүү, хайртай залуугаа үүнээс удаан хүлээлгэхийг хүссэнгүй. Бэлэн болсон хойноо доод давхар луу гүйн хурдхан куртикээ өмслөө. Мэдээж гар минь ч бас дулаахан байх ёстой учир Чанёолын өгсөн өхөөрдөм бээлийгээ өмсөх гэв. Халаасаа дахин дахин нэгжинэ. Үгүй байлгүй дээ... Өрөөсөн бээлий минь байхгүй байна.

Хар хөлс минь цувж эхлэн итгэж ядсандаа дахин нэг удаа халаасан доторхоо сэгсчлээ. Миний хувьд үнэ цэнэтэй бэлэг шүү дээ. Хаана гээчихсэн юм бол? Алга болсон байх учиргүй!!!

Эцэст нь бээлийгээ гэрээс хайгаад олсонгүй бага зэрэг гутарлаа. Машинд суухад тэд гайхсан бололтой Бёл хамгийн түрүүнд "Эгчээ? Та дахиад өвдчихсөн юм уу? Эмнэлэгт хэвтээд дахиад надтай байх нь гоё ч гэсэн битгий ирээрэй! Ирж болохгүй шүү!"

Чанёолыг анзаараасай гэж хүсээгүй болохоор би хүчээр инээн: Эгч нь өвдөөгүй ээ. Би зүв зүгээр байна.

Бёл: Тийм гэж үү?

Чанёол: Итгэлтэй байна уу?

Чанёолын харц санаа зовсон харагдана. Түүнд бээлийг байхгүй болсон гэж хэлж чадахгүй нь. Бээлийн дээрх хатгамалыг Чанёол өөрөө урласан. Одоог хүртэл олон дахин зүүгээр хатгуулаад үлдсэн шарх нь арилаачгүй байгаа. Тийм их хичээл зүтгэл, чармайлтаар хийж өгсөн зүйлийг нь гамгүй би гээчихсэн байдаг... Өөртөө дургүй хүрж байна.

Өдөр тийшээгээ гэхэд амьтны хүрээлэнд эд хүмүүс бужигнан Бёлыг голдоо оруулан хоёр талаас нь хөтөлсөөр явж байлаа. Эхлээд бид цагаан баавгай, анааш, заан зэргийг үзээд дараа нь илүү олон амьтад харахаар яааравчилна. Усан парк гэмээр битүү загаснуудтай хэсэг хүрж ирсэн хойно Чанёол хэн нэгэн хүнийг гуйн гурвуул хамтдаа зургаа даруулав. Үүний дараа аялалаа үргэлжлүүлэн энэ тэрүүгээр сониучлан явсаар өдөр дуусах дөхөж байлаа. Бёлд хөөсөн чихэр авч өгөхөөр оочирлосоор бага зэрэг дааран энэ үед л бээлий минь бодогдон дахин харамсаж эхлэлээ.

-2 ширхэгийг авы.

Бидний ээлж ирсэн гэмээр Чанёолын хэлэхийг сонссон би Бёлийг хөтөлсөөр ойртон зогсов. Хөөсөн чихэрний худалдагч эгч бидэн рүү харан нэг инээмсэглээд чихрээ өгөхөөсөө өмнө "Сайхан гэр бүл байна. Эхнэр, хүү тань царайлаг юмаа" гэж шогшироод бидний хацрыг улайлгаж орхилоо.

Чанёол Бёлд чихрийг нь бариулан дараа нь надад нөгөөдхөө сунгахдаа инээд алдан "Саяны эгч туйлын нүдтэй хүн юмаа" гэв.

Бёл: Юу! Ахаа та арайч эгчийг минь аваад суучихаагүй шүү. Би жаахан том байсан бол эгчийг танд алдахгүй л байлаа!

Би, Чанёол: О.О Юу гэсэн үг вэ Бёлаа!

Бёл: Өнөөдөр гоё байсан ч хайртай эгчийгээ танд бүүр өгөхгүй за!

Чанёол Бёлын хацрыг базлан: Энэ золиг ахыгаа зөвшөөрөхгүй гэнээ? Хацрыг нь улайлгачихы л даа!

Бёл: Аааа!! Намайг тавь!

Тэднийг харан инээд алдсаар зогсох би: Одоо явцгаая аа. Нар жаргаж байна.

Ар суудал дээр унтсаар явах Бёл руу эргэн хараад инээмсэглэх намайг мэдсэн Чанёол "Түүнд таалагдсан гэж бодож байна уу?" гэх асуулт тавив.

Би: Бёл хүнд эмчилгээнд хамрагддаг болохоор эмнэлгээс гарч ч үзээгүй. Тиймээс тэр өнөөдөр анх удаа амьтны хүрээлэн орсон. Мэдээж түүнд таалагдсаан.

Чанёол: Ашгүй дээ. Тэгвэл дараагийн удаад өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд дахиад тоглоомын парк дагуулж явнаа.

Би: Сайхан санаа байна.

Эмнэлгийн үүдэнд ирж Чанёол Бёлтйг өргөсөөр бид дотогш оров. Бёлийн байдаг өрөөнд орж ирэхэд удаан уулзаагүй эмээтэйгээ мэндлэсэн ч энэ таатай байдлыг эвдэх Бёлийн ээж Чанёолын алгадаад авах нь тэр.

Бёлийн ээж хүүгээ сэртэл түүнээс булаан авлаа. Тэгээд бидэн рүү байж болох хамгийн жигшсэн харцаар ширтэн "Муусайн адгын амьтад!! Өвчтэй хүүг минь надаас булаах гэж оролдоно гэнээ!!!"

Чанёол: Эгчээ. Би таниас гуйсан шүү дээ. Таныг зөвшөөрсөн гэж бодсон!!

Бёлийн ээж: Бурхан минь!! Би хэзээ ч зөвшөөрөөгүй! Аз болж тэр минь зүгээр байна. Хэрвээ гэнэт бие нь муудсан бол яаана!!? Чи хариуцлагыг нь хүлээх юм уу!!!

Чанёол доош харан өөрийн гэмээ хүлээх шиг. Гэсэн ч Бёлийн ээж Чанёол руу дайрхаа зогсоосонгүй.

Ээжийнхээ уурлаж хашгичах төрхнөөс айсан Бёл уйлагнасаар "Ахыг битгий зодоорой ээжээ! Ахыг биьгий өвтгө л дөө. Би яагаачгүй ээ! Би өвдөөгүй!!" гэж бувтнан хөлнөөс нь зуурч байв.

Бёлийн ээж хүүгийнхээ өрөвдөлтэй төрхийг харсан хойноо л Чанёол руу уурлахаа болиод биднийг гар хэмээн захиргаадан өрөөний хаалганы зүг түлхэж эхлэв. Бараг л хаалгаар гарахын өмнө Бёлийн ээжийн гарыг түлхэн болиулах би түүн рүү муухай харсаар "Та дэндүү юм" гэж хэлэв.

Бёлийн ээж: Энэ муу чинь юу гэнээ! Хэн нь дэндүү байна даа!! Харин ч цагдаад мэдэгдээгүйд минь таларх!! Эмнэлэгтээ байж байх ёстой хүүхэд өдөржин авч явчихаад ямар эрхтэй гэж өөдөөс том дуугараад байгаа юм!!!

Чөнёол намайг боль гэх шиг толгой сэгсрээд гарнаас минь татлаа. Харин би үнэхээр тэвчээгүй юм. Даруухан, дуу цөөтэй Чэёон хааяахан тэсэрдэг. Шудрага бус байдлыг үздэггүй учираас уурандаа багтарч ядан орилж гардаг.

Би: Та л харин ямар эрхтэй гэж түүн рүү уурлаж байгаа юм бэ!!? Өвчтэй хүүхэд гээд эмнэлэгийг шорон мэт бодотлоо удаан хоргидох ёстой юм уу!!? Ээж нь байж чи харин ч хүүгээ бага шаналгахын тулд бусад хүүхдүүдээс ялгаагүй гэдгийг нь ойлгуулж, мэдрүүлэх хэрэгтэй биз дээ! Нийгмээс тусгаарлаад хориод байвал энэ хүүхэд улам л өвдөнө. Ганц өдөр ч болтугай хүйтэн хөндий энергитэй газраас гаргасанд нь талархах ёстой байж ямар ч буруугүй түүн рүү минь орилохоо болиоч!!!!

Хэн ч надаас ийм чанга уур уцаартай үгс гарна гэж таамаглаагүйг гэдгийг илтгэх шиг нам гүм байдал ноёрхоно. Үүний дараа би ч бас гайхаж эхлэлээ. Тэгээд нам дуугаар "Бёлаа, бид явлаа. Дараа дахиад хамтдаа зугаалнаа." гэж хэлчихээд гаран явав.

Гэртээ харих замын туршид бид юу ч дуугарсангүй. Чанёол одоог хүртэл шокноосоо гараагүй бол би энэ шудрага бус байдалд уурласаар л байлаа. Гэрлэн дохион дор түр зогссон агшинг далимдуулах Чанёол "Би чамаас бага зэрэг айсан шүү" гэж хэлээд чанга инээн бидний хоорондох эвгүй байдлыг авч хаялаа.

Би: Гэхдээ миний зөв биз дээ?

Чанёол: Тиймээ. Чиний зөв шүү. Тэгсэн ч гэсэн миний буруу ч гэсэн байгаа. Үнэндээ Бёлийн ээж дургүй байсан нь үнээн. Гэхдээ л би энэ өдрийг төлөвлөсөн шигээ төгс байлгах гээд ээжийг нь түр байхгүйд бяцхан жаалыг нууцаар аваад гарчихсан юм.

Би: Чи сайн санаж л тэгсэн. Хүн хулгайлах... Тэдэн шиг цэвдэг сэтгэлтэй хүмүүстэй чамайг харьцуулахад би зүгээр л үнэхээр тэсээгүй.

Чанёол гарнаас минь атган: Тэдний талаар одоо бүгдийг мартаа. Дахиж чамд минь юу ч болохгүй.

Би: Чи үүнийг үнэхээр итгэлтэй хэлж байна. Ямар нэг зүйл болохгүй гэдгийг яаж мэдэж байгаа юм бэ?

Чанёол: Мэдэхгүй ээ. Гэхдээ чи минь хангалттай ихээр өвдсөн. Дахиж муу зүйл болно гэж бодоод байж болохгүй ээ. Бодоод л байвал үнэн санагддаг шиг айсаар байхад юу ч бүтэхээ байчихана.

Түүнийг ингэж хэлсний дараа уулзвар дээрх гэрлэн дохио ногоон өнгөөр солигдон машин хөдөллөө. Чанёолын намайг аргадах эсвэл ухааруулах гэсэн зорилготой үгсийг сонссон хойноо л би бодлоо.

Түүнээс ямар нэг зүйл нууж, бас шаналалаа үгүйсгэх нь бидний харилцааг доош татна. Нууц гэсэн хана бидний хооронд боссон цагт л үерхэл утгаа алддаг. Хор хөнөөл нь хожимдоо асар их учираас нууц чи надад хэрэггүй ээ. Би дахиж ганцаараа гунигладаг ганцаардмал усан нүдэт баймааргүй байна.

Би: Т-Тэгээд... Тэгээд тэр танхимд надтай хамт сталкер байгаа гэж бодохоор би айж байна.

Чанёол миний айсан хацрыг алга болгох гэж хичээн нуруун дээр минь зөөлхөн товшин дулаан энгэртээ нааж байлаа.

Чанёол: Тийм зүйл болохгүй ээ. Би хэлсэн дээ. Чамд минь дахин зовлон үүрүүлэхийг би яасан ч зөвшөөрөхгүй.

Толгой дохин түүнийгээ тэврэхдээ би "Чанёолаа, дахиад нэг зүйл хэлэхэд... Би бээлийнийхээ өрөөсөнг гээчихсэн юм шиг байна."

Түүнийг уурлах байх гэж бодсон. Гэхдээ Чанёол маш тайван байдлаар "Дахиад хийгээд өгөхөд л болно. Зүгээр л нэг бээлий. Бид хямгатай байх гэж хичээсэн ч хааяа ямар нэг зүйл алга болж байдаг шүү дээ." гэсэн.

Би: Гэхдээ тэр бээлий зүгээр л нэг юм биш. Миний хувьд чухал.

Чанёол: Чи хэзээ хамгийн сүүлд харсан бэ?

Би: Өчигдөр сургууль дээр байхаа.

Чанёол: Тэгвэл шүүгээндээ үзсэн үү?

Би бодолхийлэн "Үгүй ээ" гэхэд Чанёол "Чэёон минь дээ. Энэ л асуудлын чинь хариу. Зарим үзээгүй газарт чинь нуугдаж байгаа. Бээлийнүүд нуугдаж тоглох дуртай ч юм билүү?" гээд толгойг минь илж эхэллээ.

Би: Ашгүй дээ! Тэнд байгаа гэдэгт итгэлтэй байна!

Чанёол: Сайн байна. Одоо ор доо. Үгүй бол эгч дүүс чинь санаа зовно. Би өглөө эрт ирнээ.

Би: За. Т-Тэгвэл...

Чанёол гайхан: Тэгвэл?

Би түүнд хүрэх гэж дээш өндийх хэрэг гарсан. Учир нь Чанёол хэт өндөр. Түүний уруул руу очих зам хичнээн давхар барилга шиг л хол санагдсан гээч. Эсвэл магадгүй ичингүйрэл надад тэгж мэдрүүлсэн байх. Анх удаагынх байлаа. Түүний тусламжгүй Чанёолд хүрж байгаа нь. Түүнийг түрүүлж үнссэн тохиолдол... Энэ анхных байсан.

Хацар шанааг минь дагаад улаа бутрах бөгөөд дэндүү хурдтай хэрнээ хүчтэй үнсэлт минь намайг харамсахад хүргэв. Би үнэхээр ичмээр зүйл хийчихлээ! Чанёол гайхсах байх даа! Гэнэтхэн л ойртоод! Ичиж үхлээ Т.Т

Би: Б-Б-Баяртай!!

Ээрч муурсаар машины хаалгийг онгойлговол намайг буухаас өмнө Чанёол амжин зогсоогоод уруул амаа хазалсаар "Гэнэтийн үйлдэл чинь намайг баярлууллаа" гэж шивнэв. Тэгээд Чанёол намайг үнсэж эхлэхэд би гараараа хүзүүг нь ороон түүний өгч буй таашаалд нэгдсэн юм.

-

Би: Өө үгүй ээ!

Шүүгээгээ тойруулан дахин нэг удаа итгэл тээсэн хацраар харан гараараа тэмтэрч байв. Лекцэд хэрэг болох зарим номнууд, хичээлийн тэмдэглэлээс өөр юу ч байсангүй. Чанёолын хэлснээр энд байгаа гэж найдсан юмсан. Гэхдээ алга.

Уржигдар нь явсан газраараа алхахдаа байнга доош ширтэн явж байлаа. Ямар нэг хүний нурууг мөргөх шиг болоход л явахаа болилоо. Им багш гэдгийг таньсан хойноо би улам сандрав. Учир нь Им багш оюутнуудын дунд алдартай, хичээлээ сайн заадаг мундаг хүн. Түүнийг тавгүйтүүлж байгаадаа харамссан тул даруй бөхийн "Уучлаарай" гэж хэллээ.

Им багш: Өө Чэёон.

Гайхалтай. Багш миний нэрийг санаж байна. Магадгүй би аль хэдийн түүний араанд зуугдчихаж Т.Т

Би: З-За багшаа?

Им багш: Би нэг юм асуух гэсэн юм. Чи манай сургуулиар яваад байдаг цуу яриаг юу гэж боддог вэ?

Би: Ямар цуу яриа билээ?

Им багш: Юу гэдэг билээ. Сталкер билүү? Манай танхимын Жан Ишиныг тэр хэрэгтэнийг гэх юм. Би энэ талаар мөрдөж эхэлсэн. Цагдаа нарт найдаад байвал мөдхөн сургуульд хар бараанаар нүүрлэх байх.

Тиймээ. Тэр үнэхээр л сайн хүн юм. Ихэнх багш нар энэ асуудлыг юман чинээ тоодоггүй. Эмэгтэй оюутнууд ар араасаа хохирогч болсоор байгааг мэдсэн хэрнээ л сонсоогүй дүр эсгэдэг.

Би: Лэе бишээ. Тэр хэлмэгдсэн. Тэгээд хожим нь жинхэнэ хэрэгтэнийг гэсгээх гэж тэр одоог хүртэл судалж байгаа. Нөгөө... Та хүсвэл надтай хамт яваад хэргийн талаар илүү ихийг мэдэж болох юм?

Им багш: Хөөх! Гайхмаар юм. За тэгье л дээ.

Багш Лэе болон Шимсолын бэлдсэн бүтэн жилийн хөдөлмөрийг түүнд харуулахад Им багш уулга алдан "Эдгээр оюутнуудыг үнэхээр биширмээр юм! Яаж энэ бүгдийг судладаг байнаа!" гэхэд би ч мөн тэднээр бахархана. Энэ үед Лэе Шимсол хоёр орж ирсэн бөгөөд би инээмсэглэсээр "Манайхаан, Им багш бидэнтэй нэгдэхийг хүссэн" гэлээ.

Лэе: Им багш?

Тэр багш руу нэг харчихаад ханын самбарт өлгөөтэй байдаг мэдээллүүдээ нуухыг хүсэх шиг шүүгээгээ урдуур нь буцааж түлхээд эхлэв.

Би: Лэе чи яаж байнаа? Түүнд эвгүй санагдана шдээ.

Им багш: Энэ зүгээр дээ. Оюутан Чэёон, чи хичээл эхлэхээс өмнө эрхзүйн танхимд ороод ирээрэй. Австральд байхад чинь сурдаг байсан сургуулийн чинь талаар ярих зүйлс байна. Эрхлэгч чиний хувийн хэргийн талаар лавлах зүйлийг надад даатгасан.

Тэр ингэж хэлээд инээмсэглэн мөрөн дээр минь аяар хүрээд гархынхаа өмнө багш руу хачин харах Лэе Шимсол хоёрт бөхийлөө.

Багшийг гарсан хойно би ямар нэг зүйлийг тэмдэглэх Лэеийн өмнө очин зогсоод "Лэе, чи яагаа вэ? Багш бидэнд туслах санал тавьсан байхад талархахын оронд яагаад муухай хардаг байна" гэж үл ялиг бухимдан хэллээ.

Лэе намайг үл тоох шиг асуултанд хариулсангүй. Би хөмсөгөө зангидан Шимсол руу харахад тэр санаа алдан өмнө минь ирж зогсоод "Эдгээр мэдээлэл, энэ их судалгааг хийх гэж бид их зүйлийг туулсан. Гэтэл чи найдвартай үгүй нь мэдэгдэхгүй хэн нэгэнд бидний мэдээллийг цацчихлаа. Лэе уурлах нь ойлгомжтой биз дээ?"

Би: Им багш муу хүн биш шдээ. Хамаагүй хүнд харуулсанда харамсаж байгаа ч Им багш бидэнд харин ч их хэрэгтэй хүн. Тэр олон жил хуулийн талаар суралцсан. Хэрвээ тэрэнд нөхцөлийг нь бүрдүүлээд өгвөл багш хялбархан гэгч нь сталкерийг илрүүлж чадна.

Миний үг тэдэнд хүнд тусна гэж би бодоогүй ээ. Иймдээ ч хожмын хор хөнөөл нь бодолгүй зүгээр л чалчиж орхисон. Надад аль болох эвтэйхнээр тайлбарлаж өгсөн Шимсол энэ удаад илт уцаарласан өнгөөр "Чи юугаа яриад байгаа юм? Бид чадваргүй болохоор өдийг хүртэл илрүүлээгүй гэж байгаа юм уу?"

Би: Ү-Үгүй ээ! Яаалаа гэж!

Шимсол их түргэн ууртай. Тиймээс ч тэр өмнө минь ирчихсэн над руу үсчиж байлаа. Долоовор хуруугаараа чичлэн "Тийм чадвартай юм бол яагаад арчаагүй царайлаад одоог хүртэл семистэрээ сайн өгчихөж чаддаггүй юм? Чи барьцаалагдаж, чи өвдсөн байхад бид чиний төлөө өдөр шөнөгүй судалгаа хийж байхад дуугай амаа татаад нөмөр нөлөөнд явж байхгүй элдвийг донгосдог байна!? Тийм л мундаг юм бол яг одоо хэлээч дээ! Сталкер хэн юм!! Чамд ядаж таамаг ч байхгүй биз дээ!?" хэмээнэ.

Би айж байлаа. Бараг л уйлах шахсан. Гэхдээ би буруугаа ойлголоо. Түүний зөв. Би дэндүү болчимгүй үгс хэлжээ.

Ашгүй саянаас хойш чимээгүй суусан Лэе бидний дундуур орон зогсоолоо. Найз минь биднийг салгаж, байдлыг дээрдүүлэх үг хэлнэ гэж бодсон. Намайг өмөөрдөггүй юмаа гэхэд Шимсолыг "Чи арай дэндүүлчихлээ" гэж халаглана байх гэж найдсан. Гэхдээ Лэе над руу хүйтэн харцаар ширтээд "Эндээс гарч үз." гэсэн юм.

Би: З-За.

Найзуудыг тогтоох амархан бишээ. Чи тэдэнтэй хөгжилдөж болно. Гэхдээ үргэлж хянамгай байх хэрэгтэй. Бас нэг зүйлийг сана. Чи ганцаараа бусдын үгэнд шархалдаг нь биш. Зүгээр л тэдэнд миний үгс дэндүү хүнд туссан байх. Зогсолтгүй хичээж байхад нь өөр нэгнийг тэднээс илүү хийж чадах мэтээр ярьсан. Өнөөдөр дахиж таарвал заавал уучлалт гуйнаа. Биш ээ! Таарвал биш өөрөө зорьж очоод уучлалт гуйна.

Би эрхзүйн танхимыг хаалгийг тогшиход Им багш хариулсангүй. Аажуухан дотогш ороход Им багш байхгүй байлаа. Магадгүй би түүний бодосноос эрт ирчихсэн юм шиг байна. Урд эгнээний суудал дээр суун багшийг хүлээж эхэллээ.

Ширээн дээр үлдээсэн багшийн утсанд хэдэнтээ дуудлага ирнэ. 3, 4 давтан дуугарсан юм. Сүүлд нэг зурвас ирлээ. Их чухал хэрэг бололтой.

Хүнийг сониуч зан гэдэг хэрэгтэй үедээ аминд оровч ихэнхдээ ямар ч үр ашиггүй айдсыг авчирдаг. Сониуч занг хорих гэж хичээвч нэг л мэдэхэд бусдын зүйлд зөвшөөрөлгүй хүрж байна.

Духыг минь дагаад урсах хөлс... Миний ямар их айж байгааг харуулна. Энэ зурвасын утга, юу ч болоогүй юм шиг бичсэн үгнүүд үнэхээр итгэмээргүй юм.

"Пак Чэёоныг өнөө маргаашдаа дөнгөчихөнө биз дээ? Хятадын Янпан эрхэм захиалсан бүтээгдэхүүний дахиж удаан хүлээхгүй гэсэн. Яаралтай авчирах хэрэгтэй. Хурдхан судсанд нь өнөөхөө шахчихаад хил давуулахаа мэднэ биз дээ?"

Толгойд юу ч бодогдохгүй хэсэг зогслоо. Зүгээр л итгэж өгөөгүйдээ тэгсэн хэрэг. Им багшийн эзэмшлийн шүүгээг галзуу хүн шиг ухах би өөрийнхөө эд зүйлийг түүний шүүгээнээс олсон. Миний бээлий... Түүнд байжээ. Бас намайг энд тэндээс нь дарсан олон зурагнууд түүний шүүгээд байсан.

Өөрийн эрхгүй нулимс дуслуулж түүнд харагдахаасаа өмнө эндээс гарах хэрэгтэйгээ мэдрэн хаалганы зүг галзуу хүн шиг гүйнэ. Гэхдээ Им багш надаас өмнө орж ирлээ. Тэгээд юу юугүй гарах гэж байсан миний айсан нүд рүү ширтэн "Юу болоо вэ оюутаан?" гэж хэлээд гэмгүй мэтээр инээмсэглэлээ.

Им багш: Чиний бүр хөлс урсчихаж. Бас уйлсан байх чинь.

Тэр миний нулимсыг гараараа арчин ингэж хэлэхэд би чичигнэсээр "Б-Багшаа, би яаралтай явах хэрэгтэй болчихлоо" гэж аяар шивнэв.

Багш харчих шиг боллоо. Түүний шүүгээнээс унасан байгаа зарим зургуудыг... Тэгээд тэр инээмхийлээд танхимын хаалгийг дотроос нь түгжиж орхив.

Им багш: Чэёонаа, юундаа яаарсан юм бэ? Багштайгаа хийх ажил их байна шдээ. Жаахан зугаац л даа?

-
-
-
-
Оруулалгүй удаасанд уучлаарай Т.Т Чэёоны хэсгүүд удахгүй дуусах болноо. Дахиад нэг юмуу хоёр хэсэг л орно дөө. Тэгээд дараагийн гишүүнээр эхэлнэ. Дараагийн гишүүн хэн байх бол :"3 💜








Continue Reading

You'll Also Like

2.2M 116K 64
↳ ❝ [ INSANITY ] ❞ ━ yandere alastor x fem! reader ┕ 𝐈𝐧 𝐰𝐡𝐢𝐜𝐡, (y/n) dies and for some strange reason, reincarnates as a ...
2.4K 207 37
Terlahir kembali di dunia Zongman yang berbahaya. Xia Chuanyou baru berusia tujuh belas tahun dan mengetahui bahwa dia telah berubah menjadi gadis pe...
249K 6.1K 52
⎯⎯⎯⎯⎯⎯⎯ જ⁀➴ 𝐅𝐄𝐄𝐋𝐒 𝐋𝐈𝐊𝐄 .ᐟ ❛ & i need you sometimes, we'll be alright. ❜ IN WHICH; kate martin's crush on the basketball photographer is...
36.8K 1.8K 9
Миний хувьд хэзээ ч хүрч чадахгүй оргил мэт.... Тэр залуу бол тэр хол орших хаант улсын хаан...харин би жижигхэн тосгоны жирийн л нэг охин. ...