👑 Our story 👑 |BLACKPINKxEXO

By whitebearindahouse

104K 10.7K 6.8K

Тэс ондоо хайрын түүхүүд... Дөрвөн удаа! 4 өөр амтыг нэг зохиолоос мэдрэнэ гэдэг содон биш гэж үү? Хагацашгүй... More

💙❤️💛💜
💙1💙 (Life is fun)
💙2💙
💙3💙
💙4💙
💙5💙
💙6💙
💙7💙
💙9💙
💙10💙
💙11💙
💙12💙
❤1❤ (Don't touch)
❤2❤
❤3❤
❤4❤
❤5❤
❤6❤
❤7❤
❤8❤
❤9❤
❤10❤
❤️11❤️
❤️12❤️
💛1💛 (Dream is impossible)
💛2💛
💛3💛
💛4💛
💛5💛
💛6💛
💛7💛
💛8💛
💛9💛
💛10💛
💛11💛
💛12💛
💜1💜 (I'm so special)
💜2💜
💜3💜
💜4💜
💜5💜
💜6💜
💜7💜
💜8💜
💜9💜
💜10💜
💜11💜
💜12💜
Инээмээр байвал ороод ир. ^^
Инээлгэнэ гэж бодож байгаа. :*
Come back?

💙8💙

2.1K 287 92
By whitebearindahouse

Яг одоо...

Би өөр ертөнцөд байна.

Миний дотор оршдог бодлын гүнд. Төсөөлөл дээд цэгтээ хөгжсөн нууцхан агуу дотор, бяцхан зүрхээ тас тэвэрчихсэн нам гүмд уйлж сууна.

Цэнхэр бялзуухай нар тэнгэрийг эзэлсэн өдөр, бид хамтдаа инээж байна уу даа?

Түүний гар ид шидтэй байхаа. Надад тэгж санагдаад байх юм. Чанёолын гитарны утсаар дамжиж булбарайхан нотнууд нисэлдэх нь гоёмсог аж. Түүнтэйгээ мөрөөдлийн тайзан дээрээ хамт гараад хүслийн дуугаа чангаар дуулж байна.

Тэр бас би... Үнэхээр жаргалтай. Ямар ч муу зүйл эргэн тойронд алга. Яагаад? Хонгорхон минь дээ, энэ чинь эсрэг ертөнц. Хэн нэгэн атаархагч энд тэсэж чаддаггүй юм.

Бүх иргэд жаргалтай байдаг ертөнц болохоор. Бурхан хүртэл атаархдаг юм...

Хэзээ ч чамайг тавьж явуулмааргүй байна. Гарыг чинь л чангаар атганахыг хүснэ.

___

Дин~~~

Дин~~~

Юу билээ... Толгой хоосон оргиод байх юм. Эдгээр хүмүүс яагаад сандралдаад... Яагаад энэ тэрүүгээр гүйлдээд байнаа? Чих дүүрээд байна. Эргэн тойрон харанхуйлаад байх юм. Гэнэтхэн л... Бидний тоглолт гээч нь үгүй болчихлоо.

Нилээдгүй удаан ямар ч хөдөлгөөнгүйгээр таг хөшиж орхижээ. Хаа хэгтэй рүү тас гөлрөн өөрийн ухаангүй мэт аашилчихаж.

Оргүй хоосон орчлонгоос эргэж ирэхэд чухам л хаа сайгүй чанга дуу чимээ хадаж, айсан бүсгүйчүүлийн хашгираан ээлж дараатай дуулдсан.

Мөн хэн нэгний тас хийсэн алгадалт хацрыг минь мялаахтай зэрэгцэн эх дэлхийдээ Пак авхай эргэн морилсон юм.

Юра: Чи муу хөгийн *л*гчин!!! Чамаас болж ийм зүйл боллоо!!!

Түс тас хийсэн авиртай ууртай эмэгтэйн архираан мөхөс намайг гацааж гагцхүү цомхон айдсыг давхар мэдрүүлэв.

Юра: Чи муу миний байранд зогсох гэж шунаад дуусахгүй анд нөхдийг минь бэртээх эрсдэлд хүргэнэ гэнээ!! Н*вш минь!! Чамаас болоод Чанние түргэний машины халтар ачаа болоод явчихлаа гэж байна!!!

Тиймээ... Нээрээ тийм. Чанёол хөгжмийн дуугаралтыг шалгах гээд бид хэдээс түрүүлээд тайз руу гарсан. Гэтэл... Нэг их чанга чимээ, сүртэй дэлбэрэлт болсон. Тэгээд....

Тэгээд...

Би түүнийг бэртээчихэж!

Юрагын өөдөөс үг хэлж чадахгүй хөшсөн байдалтайгаар элдэв бусын хараалаар булуулж байхад минь миний тэнгэр элчүүд хүрж ирээд өмнүүр минь орон дайтав.

Лисагын санаа зовнилтой харцан дээр Жисү эгчийн тэврэлт Жэнни эгчийн Юраг загинах гээд бүхэл зүйл давхцан аюулгүй болсноо ойлголоо. Гэхдээ тэд ингэх хэрэггүй. Бүх зүйл миний л буруу. Хэрвээ би тэдэнд энэ концертыг санал болгоогүй бол...

Хайрт минь өвдөхгүй байх байсан.

Өөрийгөө алчихмаар байна. Үзэн ядаж байна!!

Уруулаа чангаар хазахдаа хэт уур, гомдол зэрэгтээ дийлдэн цусаа шүүртэл тэгсэнээ мэдээчгүй. Гашуун нулимсны дусал бүр хацар дагаад нэгэн замаар уралдацгаах шиг.

Доош харан зогсоход толгойд минь ганц л зүйл бодогдоод тогтож зогсохын аргагүй тарчлаагаад байлаа. Чанёол... Би түүнийг зүгээр байгаа эсэхийг мэдэхгүй. Тэр хэрвээ хүнд гэмтсэн бол... Биш ээ! Ганц ширхэг үс нь л унасан байвал би өөрийгөө уучлахгүй!!!

Юра: Юу? Тэгээд энэ хэний буруу болж байна!!

Жэнни: Чи!! Архи ууж, агсан тавьж гүйхдээ найз нөхдөөсөө санаа зовоогүй мөртлөө яагаад одоо гэнэт дүү рүү минь хашгичаад байгаа юм бэ!

Жисү: Яг тийм. Дүүд минь ямар ч буруу байхгүй!!

Лиса: Танай хамтлагын анти фен дэлбэлсэн гээ биз дээ? Ямар Чэнн дэлбэлчихээ юу!!!

Би: Залуусаа... Т-Тийм биш ээ. Энэ бүгд... Бүгдээрээ зөвхөн миний буруу. Юрагын зөв өө. Б-Би гэж тэнэг л... /уйлах/ Одоо яах вэ? Чанёол бэртчихлээ. Би.. Би одоо яах ёстой вэ!!?

Хэрүүлийн хар үгсийн хажуугаар сэтгэлийн утсыг нь хөндөх шиг болсон миний ганцаардмал уйлаан тэр дөрвийг дуугай зогсоход хүргэсэн юм. Хайртай хүндээ санаа зовон хашгирах хашгираан минь дүүрэн устай хувинд толгойгоо дүрээд орилох шиг л хоосон мэдрэмж төрүүлнэ.

Өөрийн сандруу, маанаг зангаасаа түүнтэйгээ хамт явж чадалгүй хожим хойно эмнэлэгт ирлээ. Эмнэлгийн цагаан хана бүр зовлонтой үзэгдэж Чанёолын их өвдөлт биеэнд мэдрэгдэнэ.

Түүний оронд би байсан ч болоосой.

Хөгшин хадагтайн уйлаан намайг уруу татаж, хүмүүсийн шаналгаанд нэрвэгдээд байлаа. Энэ эгч... Чанёолын ээж бололтой. Түүний нүд рүү эгцэлж харж ч чадахгүй нь. Хөөрхий түүнд хичнээн хэцүү байгаа бол...

Би энд байх эрхгүй юм шиг байна.

Хагалгааны өрөөний гадна цугласан хүмүүсийн хөлийн зайдууд зогсож байгаад өөрийн гэм нүгэлдээ дахиж энд тэсэхгүй гэдгээ мэдрэн нулимстайгаа хамтаар хойшилж байсан юм. Тэгвэл хэн нэгэн эрэгтэйн хоолой хэсэг азнахад хүргэв.

?: Өөрөө... Хэн билээ?

Нүдээ хэдэнтээ ханцуйгаараа арчиж аваад "Б-Би.. Б-Би нөгөө... Тэр надаас болоод ийм болчихлоо." хэмээн дотроо хадгалж байсан ганц өгүүлбэрээ арай ядан хэлэв.

?: Өөрөөс чинь болсон? Үгүй дээ. Анти фен нь л... Хэн нэгэн эрхэм ахын маань чадварт атаархсан. Түүнээс биш огт таны буруу биш.

Худлаа. Бүгд худлаа хэлж байгаа. Өчүүхэн миний тэнэг санаа байгаагүй сэн бол тэр минь хагалгааны өрөөнд биш анд найзуудтайгаа инээмсэглээд сууж байх байсан.

?: Би бол Чанёол ахын дүү Пак Илсүн. Та дотны хүн нь юм шиг байна. Бүү санаа зовоорой. Эмч хэлэхдээ жижиг хагалгаа гэсэн. Бас ах тийм ч их түлэгдээгүй. Ах төмөр шиг л биетэй хүн шүү дээ! Дорхноо л сэхээд ирнэ.

Би: Т-Танд баярлалаа. Гэхдээ... Түүний ээжийн царайг харахаар өөрийгөө буруутгасандаа байж сууж чадахгүй нь.

Илсүн: Ээж? Аан. Үнэндээ Чанёол ахын ээж түүнийг бага байхад нь өөд болчихсон. Харин өөрийн чинь хэлж байгаа хүн бол миний ээж. Гэхдээ бас ахын ээж ч гэж болно л доо. Тэд тийм дотно биш болохоор л...

Би: Дотно биш хүн ингэтлээ уйлна гэж үү... Ямартайч тэр их шаналж байгаа. Үүн дээр би ч бас нэмэгдвэл хадагтай уурлах биз. Би эндээс холгүйхэн газарт ганцаараа байвал сэтгэл минь дээрдэх юм шиг байна.

Илсүн: Ойлголоо. Өөрийн тань хүсэл юм даа. Ахын хагалгаа дууссан даруйд танд хэлэх болноо.

Илсүн надад бөхийхөд би ч бөөн сандрал болон хариу бөхийлөө. Ойролцоох газар суугаад уртаас урт санаа алдав.

Тэр минь гайгүй байгаа? Болдог бол яг одоо хажуунаас нь тусалж дэмжээд гарнаас нь атгамаар байна.

Гуйж байна... Чанёолаа... Хичээдэг юм шүү. Бүх зүйл сайхан болно гэж байнга хэлдэг үг чинь одоо ч бас хэвээрээ биз дээ? Наддаа эргээд ир л дээ...

Нүдээ аниад гараа хавсран залбирч суухдаа сонсох ёсгүй зүйлээ сонсчихсон. Үүнийг л сонсоогүй бол илүү дээр байх байлаа.

Хан хадагтай буюу саяхан маш ихээр нулимс дуслуулж байсан эмэгтэй хэн нэгэнтэй утсаар ярих нь яг хажууханд минь дуулдаад хүсэхгүй байвч сонсчихлоо.

Хан хадагтай: Харамсалтай нь хөнгөхөн хагалгаа болж байна. Тэр хүнд хангалттай мөнгө төлсөн л байлтай. Яахаараа ажилаа ингэж дутуу гүйцэлдүүлдэг байна!? Томоохон дэлбэрэлт гэж байхад мөр хэсэг нь түлэгдсэн байсан! Хэрвээ Чанёол эргээд босоод ирвэл Пак захирал ууган хүүдээ л хөрөнгөө өвлүүлнэ. Тэгэхээр манай Илсүн яах болж байна!!? Ажилаа хэлснээр минь гүйцэтгэ. Цаашдаа ийм алдаа гаргавал өршөөхгүй шүү!!!

Бурхан минь... Тэр минь ямар их шаналал дунд тэсдэг юм бэ дээ. Хоромхон зуурын жаргал гээчийн төлөө үнэтэй эрхмийг минь гэмтээж байдаг... Гомдмоор юм. Чанёол энэ талаар мэдвэл Хан хадагтайд уурлах байх даа. Түүний итгэж байсан ээжийг нь орлодог хүн ийм авирыг ардуур нь зохион байгуулсаныг мэдвэл... Чанёол шархлана даа.

- Азаар тийм том түлэгдэлт байсангүй. Цус алдалтыг зогсоосон. Мөн тайвшруулагч тарьсан болохоор хэд хоног сэрэхгүй байх. Гэхдээ өвчтөн маань тэсвэртэй хүн учираас удахгүй бүрэн эдгэрнээ.

Бүгдийн санаа амран эмчид бөхийгөөд талархсанаа хэлж байлаа.

Хан хадагтай зүрхээ даран тайвширч байгаа аяаглах нь миний нүдэнд хуурамч үзэгдэвч бусад хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөнө.

Ашгүй дээ. Тэр чадлаа. Чанёол минь удахгүй эдгэрэх болноо.

-

Хайртай залууд минь аюул тохиосноос хэдийн 3 хоног өнгөрчээ. Эмч хэлэхдээ хөнгөхөн шарх гэсэн. Гэхдээ сэрэх гэж ингэтлээ удаад... Санаа минь зовнихоо огт болихгүй нь.

Ууттай дусал бага багаар судас руу нь орох үйл явц, түүний минь цонхийсон царай гээд эмнэлгийн өрөөнд өөр зүйл үгүй. Гарыг нь атгаад урмын үг хэлэхээс өөр чадах зүйл ч надад байсангүй. Нүдээ чилтэл ажиглаад, нуруугаа өвдтөл манавал над дээр хурдан ирэх үү?

Гүйдэг хаалга онгойх дуунаар хойш харахад гурван хүн зогсож байсан юм. Хоёрыг нь би харж байсан. Бараг л танина. Харин энэ настай эрэгтэй... Чанёолын аав бололтой.

Пак ноён: Энэ чинь... Юун гуйлгачин хүүгийн минь хажууд байгаа юм!?

Илсүн: Ааваа, та ингэж муухайгаар дуудвал бүсгүй гомдоно шүү дээ.

Би: /бөхийх/ Сайн байна уу...

Хан хадагтай: Хмф. Ханиа, энэ эмэгтэй нэг л танил харагдахгүй байна гэж үү?

Пак ноёнтон: Арай Пак Мёнсулын охин биш биз?

Аавын минь нэрийг хэлэхэд гайхширч орхисон би итгэлгүйхэн "Б-Би мөн" гэж бувтнав.

Пак ноёнтон: Хах! Өмхий гуйлгачин чи одоохон эндээс гарч үз!! Аавтай чинь дуусгаагүй эрт цагийн маргаан байдаг юм шүү. Өстөн дайсныхаа охиныг энд ингэж харах гэж!! Нүдний булай!!

Аавтай минь дайсан гэнээ... Аав шиг минь намуухан хүн буруу зүйл хийсэн болоод энэ хүн ингэж муухайгаар хэлдэг юм байх даа.

Би: За. Ойлголоо. Б-Би гарлаа.

Тэдэнд ингэж хэлчихээд хажуугаар нь зөрөн гарах гэлээ. Ганц л зүйлийг сонсхоосоо өмнө юм.

-Энэ хогийн гитарыг одоо хүртэл тоголсоор ийм гэмтэл амсаж байгаа юм. Яах гэж орных нь хажууд тавьдаг байна!!? Одоохон гаргаж хая!

Пак эрхэмийн ууртай хоолой намайг гараа атгахад хүргэв. Түүний хөгийн гээд үзэхгүй байгаа энэ модон эдлэл бол Чанёолын хувьд маш их үнэ цэнэ болсон зүйл шүү дээ.

Гунигласан үед сэтгэлийг нь дулаацуулах гал болдог хөгжим байгаа юм. Жаргалтай байх мөчийнх нь шалтгаан болдог эрхэм анд нь байгаа юм.

Бас... Биднийг холбож өгсөн гүүр бол энэ л гитар байхад ингээд хаячихаж яасан ч болохгүй!

Чанёолын аавын гаранд байх гитарны нөгөө өнцгөөс татаад "Та ингэж болохгүй!" хэмээн хэлэв.

Пак Чэёон гэдэг хүн магадгүй энэ дэлхийн хамгийн ичимхий, сул дорой нэгэн байх. Би ганц удаа ч болов хүний өөдөөс босож үзээгүй явлаа. Бусдын үгэнд тогтмол ордог. Муухай авир надаас гарч байсан удаагүй. Ширүүн харцанд дальдчин дорхноо бууж өгдөг өчүүхэн эмэгтэй яг одоо хайртай хүнийхээ өмнөөс тэмцэлдэж байна.

Пак ноёнтон: Энэ муу чинь!! Би чамайг эндээс зайл гэж хэлсэн байхаа! Өвчтэй байгаа хүүгийнхээ зүйлийг хаашаа яаахаа эцэг нь болсон би өөрөө мэднэ гэж байна!

Түүнийг ингэж хэлэхэд нь гитарнаас тавихын оронд улам улам чанга атгасан юм. Энэ их зориг хаанаас гарч ирсэнг мэдэхгүй. Гэхдээ... Чанёолын төлөө би бууж өгч болохгүй гэдгээ л маш сайн мэдэж байна.

Би: Та үнэхээр эцэг нь гэж ярьмаар байвал ядаж эцэг шиг нь үйлдэл нэгийг ч болтугай хийж өгнө үү! Эцэг хүн осолд орсон хүүдээ 3 хоногын дараа царайгаа харуулдаг юм уу!? Эцэг хүн үр хүүхдийнхээ хүсэл сонирхлыг боож хорьж цагдах ёстой юм уу!!!

Пак ноёнтон: Энэ муу хөгийн хүүхэн чинь!!

Пак захирал миний өөдөөс гараа далайх тэр мөчид өөрийн эрхгүй дальдчих би нүдээ тас аньсан байлаа. Олон секунтын дараа ч энэ байдалтайгаа зогссоор байвал чанга өвдөлт, сэтгэлийн шарх ашгүй над руу тэмүүлсэнгүй.

Илсүн: Ааваа! Одоо хангалттай шүү дээ! Эмэгтэй хүнийг ингэж болохгүй. Та зүй бус авир гаргаж байна.

Хан хадагтай: Пак Илсүн!! Энэ охин бол эцгийн чинь өстөн дайсны үр хойч гэлээ! Ингэх хангалттай шалтгаан байгаа бус уу!!!

Илсүн: Түүний аавтай нь л асуудалтай биш үү? Энэ эмэгтэй та хоёртой асуудал тариагүй. Тийм биш гэж үү?

Чанёолын аав үнэхээр л Илсүний үгийг хүлээн зөвшөөрсөн үү гэлтэй костюмаа доош болгон хоолойгоо хээв нэг засах нь түүний эвгүй банталтыг илтгэх шиг.

Пак ноёнтон: Чанёолыг сэргэхээр ирнэмз. Одоо энд байх шалтгаан байхгүй. Харин чи бүсгүй, дараагийн удаа нүдэнд минь өртөөд ч хэрэггүй байх шүү. Хүү минь корпорацыг өв залгамжлах хүндтэй нэгэн. Тийм байтал нэг муу гуйлгачины охинтой уулзаж болохгүй.

Тэр ингэж хэлчихээд ширүүн гэгч нь хаалгаар гаран одлоо. Пак ахын хүнд үгсийг дийлэх сэтгэлийн тэнхээ, хүч чадалгүй болохоор бараг л уйлчихсангүй. Одоо цагт эд хөрөнгө, хувь хүний гэр бүлийн байдал л нэрийн хуудас болчихож. Хэн ч бидний хоорондын хайрыг асуугаагүй шүү дээ. Хайртай байхад заавал холдох ёстой юм уу...

-Аавыг минь өршөөгөөрэй. Тэр их хатуу хүн болохоор... Гомдоох муухай үгсийг хэлж орхилоо.

Өөрийгөө ганцаар үлдсэн гэж бодоод тэсэлгүй шаналчихаж. Гэтэл Илсүн хараахан яваагүй байж.

Илсүн: Та зүгээр үү? Уйлаад байгаа юм уу? Үнэхээр уучлаарай! /бөхийх/

Би: Ү-Үгүй дээ. Инээдтэй юм. Та юуг ч буруу хийгээгүй байж.

Өөрийгөө хянах хэрэгтэй. Жэнни эгчийн хэлснийг мартаа юу? Арчаагүй амьтад л уйлаад хоцордог. Би тийм баймааргүй байна.

Илсүн: Ах минь их азтай хүн юм. Ийм үг сонсчихоод түүний хажууд үлдэх эмэгтэй өдрийн од шиг л ховор.

Би: Үгүй ээ. Би л азтай нэгэн нь. Чанёол надад маш их хайртай. Тэр надад байнга анхаарал тавьдаг. Харин энэ удаад миний ээлж.

Илсүн: Тийм байх нь ээ. Ахыг ухаан орохоор надтай холбогдоорой гэж таниас хүсэх байна. Эсвэл таньтай хамт түүнийг сахиж хонож болох болов уу?

Би хоёр гараа сэгсчин: Тэгэх хэрэггүй байх.

Илсүн: Ингэж хэлнэ гэж мэдсэн юмаа. Тэгвэл... Ингээд явъя даа.

Би: Та болгоомжтой яваарай.

Илсүн: Ахын минь хажууд байгаад баярлалаа.

Урсгал ус шиг хоёр намуухан хүн нэгнээ хүндэтгэн бөхийснөөс хэдийн 5 цаг өнгөрчээ. Нэг ёсондоо шөнийн 12 цаг өнгөрсөнөөр Чанёол ухаангүй болоод 4 хоног болж байна. Сэтгэл хөндүүрлэм илд болох түүний ухаангүй дүр төрх аймшигтай санагдана. Энэ байдалтай дахиад хэр удах юм бэ?

Миний гунигын цөөрөм дэлхийг бүрхэн авчээ. Улс орныг сандраах тарчлаан минь дэмий баахан өвдөлтөөс өөр юуг ч авчирсангүй. Тэнгэрийн хүү тэртэйд нойрссоор түүнийг сэргэхийг бурханаас асуух би ямар ч амжилт олоогүй удсаар...

Нүдээ аяар нээхэд жижиг ширхэгтэй тооснууд нарны гэрэлд гүйлдэн харагдаж, хэдийн танил болсон эмнэлгийн өрөөний бүүдгэр тавилгууд бараан үзэгдэнэ. Эргэн тойрноо ажисаар байнга сэрдэг орчиноос нэг л өөр байгааг анзаарлаа. Чилээж өвтгөх бяцхан модон сандал бус зөөлөн хөвсгөр цагаан дэвсгэр дээр сэрэх юм. Өглөө бүрийн зовлон шаналал хааччихсан юм бэ? Эм мэт үйлчилдэг түүний ховсдом царай ч нүдэнд харагдсангүй.

Байз... Чанёол алга байна!? Бас би яагаад түүний нойрсож байх ёстой орон дээр сэрдэг билээ!?

Тэр даруй ухаарах шиг болон галзуу хүнээс ч илүү галзуугаар эмнэлгийн коридороор гүйж байв. Өвчтэй тэр минь хаашаа холдох билээ. Ингэтлээ сандрах шаардлагагүй мөртлөө л хөл минь хурдлаад байна.

Нилээд хэдэн давхраар хайж гүйлээ. Гэхдээ огт амжилт олоогүй. Сүүлийн найдлага минь эмнэлгийн гаднах хүрээлэн болж үлдлээ. Хамаг хурдаараа хөлнийхөө дээд хүчийг шавхан гүйсээр эцэстээ олон хүмүүс шавсан тэр газарт хүрж ирээд сэтгэл тайвшран гүнзгий амьсгааг авав.

Тодруулаад сайн харахад тэдгээр олон хүмүүс жирийн хүмүүс биш ажээ. Өдөр бүрийг тэсэн өнгөрөөдөг өнөөгийн нийгмийн золиос юмсанж. Хатуу бэрхийн шуурганд цөлөгдсөн хөөрхийлөлт эмнэлгийн өвчтөнүүд байлаа.

Эмнэлэгт олон хоног түүнийгээ сахиж өнгөрөөсөн болохоор өвчиндөө зовж буй хүмүүсийн нүдний харцыг байнга уран уншлагаар уншдаг шүлэг шигээ л сайн мэддэг болсон. Иймдээ ч тэдний харц энэ удаад тэс ондоо санагдаад зогсохгүй, халуун дулаан зөөлхөн инээмсэглэлүүд нь зовлонг нь мартуулах амин дэм юм шиг л.

Үүний хажуугаар нөлөөлж буй тэр эрхмийн намуухан хийгээд дур булаам хоолой намайг холоос ажин анхааралтай зогсоход хүргэсэн. Залуу өөрийн санаачлагаар эмнэлгийн өвчтөнүүдэд дуу хоолойгоо толилуулж байгаа нь энэ. Бүгдийн зэрэг хэмнэлтэй алга ташилт түүнд улам бүр урам өгч, зүрх сэтгэлийнхээ гүнээс дуулах сэдлийг хайрлажээ.

Ийм болохоор л хайрласан шиг санагдах юм. Түүний энэ дүр төрх, энэ гэрэл цацруулсан инээмсэглэлд нь дурласан бололтой. Бүхий л сэтгэлээ зориулж дуулдаг дуугаа энд ингээд үзүүлж байгаа нь Чанёолын хамтлагын сүүлчийн үзүүлбэрийг бодогдуулж зүрхэнд минь зүүгээр зоох шиг хорон хэрнээ бяцхан өвдөлтийг мэдрүүлнэ.

Цаг яг л нисэх шиг хурдтайгаар замхарсаар олон хүмүүсийн тоо аажимаар багассаар нэгэнтээ бид хоёул өөд өөдөөсөө харан хоцорчээ.
Чанёол гитараа энгэртээ ойртуулан тэвэрсээр ойролцоох сандал дээр очин суулаа. Би ч бас түүнтэйгээ зэрэгцэн ингээд амьд сэрүүн байгаад нь талархаад ханахгүй юм шигээр удаан гэгч нь ажигласаар.
Халуун нарны элчинд аргагүй эрхэнд барзайсан хөлс, хязгаар үгүй хичээл зүтгэлийнх нь төлөөс болсон амьсгаа гээд л түүний амьд байгааг илтгэх жижиг зүйлс бүр намайг тайвшруулж байв.

Чанёол: Хэцүү байсан биз дээ?

Би: Юу тэрэв.

Чанёол: Намайг асрах. Сэрэхгүй зовоогоод л... Үнэхээр л хэцүү байсан байх.

Би: Огтхон ч тийм биш.

Чанёол сайн мэдэхгүй бололтой. Түүний хажууд хань болох нь хэцүү биш харин ч намайг аз жаргалтай болгодог гэдгийг.

Миний түүнд тунирхан хэлсэн үгийг сонсоод Чанёол хэтэрхий их дусал хийлгүүлсэнээс болоод хөхөрч хавдсан гараа над руу сунган тэвэрч авахад түүний энгэрт шигдэн хайрлахын оронд гар луу нь ширтэхээ больж чадсангүй.

Чанёол: Аймар харагдаж байна уу?

Би: /толгой сэгсрэх/ Ү-Үгүй.

Чанёол: Манай хөөрхөнөөгийн ам үйлдэл хоёр нь зөрөөд байх юм. Пак Чанёол хэзээнээс ийм гундуу болчихов доо. Үнэхээр өрөвдөлтэй байгаа биз.

Би: Уучлаарай. Бүх зүйл надаас болсон.

Чанёол: Би чамайг мэдэхгүй гэж бодоо юу? Юу ч болж байсан бүх зүйлийг өөр дээрээ үүрэх дуртайг чинь мэднэ. Энэ зүгээр л... Миний болгоомжгүй зангаас болсон.

Нэг нэгэндээ бус өөр дээрээ бүгдийг хүлээх бид хоёр. Үнэндээ бидний аль аль нь буруугүй. Үүнийг мэдсээр байж л. Бусдад бурууг үүрүүлэх дургүй болохоор.

Чанёолын хажууд эмнэлгээс гартал нь хань болы гэж хэлсэн ч тэр гэртээ харьж амрахыг хүссэн. Үнэндээ дургүй байсан ч Чанёолын зөв. Би дэндүү туйлдчихажээ.

Яагаан байшингийнхаа кодыг хийсээр дотогш ороход манай гурав өдөр бүр байдаг шигээ тайван сууцгааж байлаа. Тэднийхээ жаргалтай байгааг харан үл ялиг инээмсэглээд туйлдаж ядарсан ч түүнийгээ нуух гэсэн мэтээр цоглог хоолойгоор "Би ирлээ" гэж хэлэв.

Лиса: Чэнн!!

Жэнни: Өө Ружэхэн минь. Чи туйлдсан харагдаж байна.

Жисү: Хоол идээгүй л биз дээ. Миний зарц яваад хоол халааж өг.

Жисү эгч шогч зангаараа Лисаг хөлөөрөө түлхэн ингэж хэлэв. Лиса ярвайн "Эрх чөлөөт улсад амьдарч байж юуны чинь зарц вэ!" гэж бувтнасаар дургүй байсан ч үнэхээр л надад хоол халаахаар гал тогоо руу зүглэв.

Жэнни: Танай хүн гайгүй юу?

Жисү: Титан залуу сэргэсэн биз дээ?

Лиса миний өмнө хоол тавихдаа эгчийн дух руу няслан "Мэдээж сэргэсэн болоод л Чэнн гэртээ ирдэг юм байгаа биз дээ."

Жэнни: Тэр сэсан фен баригдсан уу?

Лиса: Намайг битгий загинаарай. Би үнэхээр мэдэхгүй болоод л асууж байна. Сэсан гэж юу гэсэн үг юм бэ?

Жисү: Өө Тайланд принцэсс минь дээ. Сэсан гэдэг чинь чиний ардаас салахгүй мөшгиж, усанд орохыг чинь харах нь битгий хэл дотуур хувцасыг чинь хулгайлдаг хүнийг хэлдэг юм!!

Лиса өөрөө өөрийгөө тэвэрч аваад "Эвв!" гэж уулга алдав.

Би: Сэсан фен? Би сайн мэдэхгүй байна.

Жэнни эгч над руу хачин харж байснаа: Заза. Ямар бидэнд хамаатай асуудал биш.

Эгч ингэж хэлээд бага зэргийн ууртай байсан уу гэмээр дээш босоод өрөө лүүгээ явчихав. Би эгчийг уурлуулчих шиг боллоо.

Лиса: Чэнн. Чи битгий гунигла. Үнэндээ ойрын үед Жэнни эгчид ч тавгүй зүйл болоод байх шиг байна лээ.

Жисү: Тавгүй байгаа нь би л байна. Хуучин найз залуутайгаа дахиад учрах ямар байдгыг та нар бацаанууд ойлгохгүй л дээ.

Лиса: Таных ямар асуудал юм уу?

Жисү: Тэгээд өөр юу юм бэ дээ!!?

Би дээш босон: Сайхан хооллоллоо. Баярлалаа.

Чэёоныг өрөө лүүгээ явсан хойно Лиса Жисү хоёр нэг нэгэн рүүгээ хачин харсаар хоцров.

Жисү: Тэр ядаж нэг халбагдсан юм уу?

Лиса: Миний бодлоор үгүй ээ. Хоолноос амсаачгүй.

-

Нэг номон дээр хүн бүр амьдралдаа ядаж заавал нэг саадтай учирдаг гэсэн байдаг. Өндөр уул руу мацахаас хэцүү тийм саад. Хадтай ангал руу уруудхаас ч аймшигтай.

Өдөр бүрийг алгасалгүй тэмдэглэдэг дэвтэр минь хэд хоногын өмнөөс хоосон хуудас үргэлжлэх болжээ. Хар масктай этгээд намайг айлгасан өдрөөс эхлээд өнөөдрийг хүртэл. Хоосон хэвээр байна. Дахиж энд бичихгүй ээ. Хоосон чигээрээ үлдвэл дахиад муу зүйл тохиолдохгүй байх.

"Өнөөдөр ирэх хэрэггүй дээ. Би ганцаараа зүгээр байна. Надад битгий санаа зовоорой"

Чанёолын зурвас бага зэрэг сэтгэлийг минь гонсойлголоо. Өчигдөр намайг гэр лүү минь буцаасан. Бас өнөөдөр ч ирээд хэрэггүй гэлээ. Гэхдээ ингэх нь зөв юм уу? Түүнд ганцаараа байж бодлоо цэгцлэх цаг хэрэгтэй байх.

Лиса өрөөгөөр шагайж байгаад намайг түүн рүү харахад цочис хийн бантсандаа "Эмнэлэг явахгүй юм уу?" гэх нь тэр.

Би: Сургууль руу явдаг юм уу?

Лиса баярлаж буй нь илт. Бүр "Еээс!" гэж бувтнах нь сонстолоо.

Лиса: Үнэнийг хэлэхэд чамтай хамт сургуульдаа явахыг маш их хүсэж байлаа.

Лиса намайг сугадсаар эргэн тойрноор их л зугаатай алхана. Бид хуучин шигээ автобусанд зэрэгцэж суугаад Донук их сургуульд ирээд хамтдаа дотогш орлоо.

Лиса: Ингэж хэлээгүй удсан байна. Чамд л гэж хэлэхэд бусдын амыг дагуулан ичимхий байх хэрэггүй шүү! Болохгүй бол над руу утасд. Би гэж асаалттай танк гүйгээд л ирнэ!!

Би: /инээх/ Лиса чи хэзээ ч өөрчлөгдөхгүй юм.

Лиса ч бас инээд алдан: Тийм байна уу? Чэнн. Би хичээлдээ суухаар явлаа. Болгоомжтой байгаарай. Юунаас ч битгий айгаарай.

Би: Ойлголоо.

Бид яг л жаахан хүүхдүүд шиг нэгнээсээ салж ядан тэврэлтсээр арга буюу хоёр тийш салцгаав. Хичээлийн хуваарийнхаа дагуу эхний цаг болох бүгдэд нэр хүндтэй Им багшийн лекц руу яааран дотогш орлоо.

Хүүхдүүд хэдийн байраа эзэлчихсэн би гэж хүн хоцорсон болохоор уучлалт хүсээд дотогш орсон даруйдаа суудал хайн бусдын дургүйг хүргээд амжлаа.

-Суу л даа.

Лэе сонбэгийн эелдэг хоолой чихэнд дуулдахад түүнээс өөрийн эрхгүй айсан би гялс хажуугаар нь өнгөрөн өөр хоосон ширээнд суулаа. Миний бодлоор Лэе сонбэ гэм буруугүй ч тэр хэрэгтэнтэй холбоотой байж магадгүй. Ямартайч дахиж түүнтэй орооцолдох хүсэл төрөхгүй байна.

Лэе: Яагаад надаас татгалзсан юм бэ?

Им багшийн лекц дууссан хойно Лэе шуудхан миний сууж байсан ширээний өмнө хүрж ирээд ингэж асуув.

Би: Б-Би татгалзаагүй.

Лэе: Чэёонаа, бид найзууд гэж бодсон юмсан.

Яах вэ? Түүнээс эмээж байгаа гэх хатуу үнэнийг хэлэх хэрэгтэй юу?

Гүнзгий амьсгаа авж байгаад л маш хурдтайгаар "Надтай сталкер таарсан!! Тэгээд би... Би айж байна!"

Лэе эргэн тойрноо тойруулан харж байснаа гарнаас минь атган хаашаа ч юм чирээд эхлэв. Хуулийн сургуулийн 1 давхраар өнгөрч, хуучин ашиглагдахаа больсон клубуудээр хольхоод л... Нэгэн хуучин модон хаалганы өмнө ирж зогссон хойноо "Энэ өрөөнд орвол чи надад итгэх болно" гэж Лэе өөртөө итгэлтэйгээр хэллээ.

Толгой дохиход Лэе халааснаасаа түлхүүр гаргаж ирэн хуучин хаалгийг нээлээ.

Дотогш хөл тавихад бодож байснаас минь тэс ондоо газар байлаа. Хэн ч хэрэглэдэггүй ашиглалтнаас гарсан эд зүйлс төсөөлж байсан. Гэхдээ энд бараг амьдрал өрнөдөг юм байна! Хөргөгч, гал тогоо, ганц хүний унтах орноос эхлээд хичээл хийх ширээ гээд л Лэед хэрэгтэй бүх зүйл энд агуулагдана.

Лэе модон хавтаныг түлхэж эхлэхэд түүнийг яагаад ингээд байгааг ойлгох гэж хичээж байв. Түүнийг хавтанг холдуулсан хойно юу яриад байсныг бүрэн дүүрэн ойлгох шиг боллоо.

Өмнө нь кинон дээрээс л ийм зүйл харж байсан. Лэе сургууль дээрх сталкерийг мөрдөж байгаа бололтой. Ханын самбараар дүүрэн мэдээлэл, хохирогч охидын зураг хөрөг мэдүүлэг, үүгээр ч зогсохгүй буруутанг хэн гэдгийг нь таамагласан хүмүүсийн нэр жагсаалттай байв.

Би: Бурхан минь!

Лэе: Одоо би биш гэдэгт итгэсэн биз дээ?

Би: Т-Тиймээ. Гэхдээ эд ямар их юм бэ?

Хохирогч охидын жагсаалтыг харан дуу алдлаа. Над шиг, магадгүй надаас ч их зовсон эдгээр бүсгүйчүүд юуг ч буруу хийгээгүй атлаа бие сэтгэлээрээ хохирсон байна шүү дээ.

Лэе дугуй ширээнийхээ доод шургуулгыг татаад өөртөө кохисон шил гаргаж ирэн зүүснээ "Энэ хэргийг би чөлөө авсан нэг жилийнхээ хугацаанд мөрдөж байна." хэмээн нухацтай нь аргагүй хэллээ.

Би: Нэг жил гэж... Бүр тийм ноцтой хэрэг юм уу?

Лэе: Бидний таамагласнаар бол дараагийн бай Пак Чэёон чи байсан. Гэмтэн чиний зургийг дараад өөрийн холбоотнууд болох захиалагч нартаа явуулах цагийг бид тооцож үзсэн ч зөрөөд байсан юм. Ойролцоогоор хэд хоногын өмнө түүнийг харсан бэ?

Лэе бичиг цаас бэлдэж тавиад л надаас мэдүүлэг авж байгаа мэтээр нухацтай асуув. Харин би бүр юу гэж хэлэхээ мэдэхгүй шоконд орсон байсан юм. Холбоотон бас захиалагч гэж юу юм бэ? Энэ хэрэг бүр тийм хүрээгээ тэлсэн гэж үү? Бас Лэеийн яриад байгаа "бид" гэж хэн юм бэ?

-Яа! Жан Ишин!! Чи яагаад надад хэлэхгүй эрт ирж байгаа юм!!

Хэн нэгэн эмэгтэй хүн чанга хашгирсаар хуучин өрөөнд дайрч орж ирлээ. Лэе бид хоёр түүний зүг харахад би тэр даруй том ангайлаа.

Би: Ш-Шимсол?

Шимсол бол манай ангийн охин. Тэр энд юугаа хийж байгаа юм бэ!?

Шимсол: Өхх. Пак Чэёон. Түүнийг яах гэж энд авчирсан юм бэ?

Шимсол Лэед ойртон чихэнд нь "Түүнд хамаг юмаа ярьчихаагүй юм байгаа биз дээ?" гэж шивнэсэн ч надад хангалттай сонсогдсон юм.

Лэе: Чи түүнд итгэх хэрэгтэй. Чэёон мэдээлэл гадагшаа цацах муу хүн биш гэдгийг би мэдэж байна.

Шимсол хойш ширээ налан гараа элгэндээ тэврээд над руу тийм нэг сонжсон маягтай ширтэж байв.

Би: Байзаарай... Би нэг л ойлгохоо байлаа. Шимсол надад чамайг сталкер гэж хэлдэг байсан. Бас Шимсол Лэед дургүй юм шиг л аашилдаг шүү дээ? Яаж ийм зүйл байж болох---

Шимсол: Өнгөлөн далдлалт гэж ч мэдэхгүй хэрэг үү? Чи яаж хуулийн сургуульд тэмцсэн юм бэ?

Лэе: Ямартайч бидний бодсон зүйл биелэлээ оллоо. Чэёон 165 аас дээш өндөртэй, туранхай, жин нь ойролцоогоор 46 кг.

Би: Ч-Чи яаж мэдсэн юм бэ?

Лэе: Чамтай адил өндөртэй, адил жинтэй охидууд гэмт хэрэгтэний бай болоод байгаад л учир байгаа юм. Чи яг 50 дахь хохирогч.

Шимсол: Ойлгож байна уу? Удахгүй чи хулгайлагдана. Бай болсон охидууд 14 хоногын дотор ор сураггүй алга болдог юм.

Би: Юу? Г-Гэхдээ...

Лэе: Сталкертай таараад хэд хонож байна?

Би: Өнөөдөр 14 дэхь өдөр...

Дотор бачимдан арай ядан ингэж хэллээ. Лэе Шимсол хоёр нэгэн рүүгээ хачин харцгаан "Энэ анхны удаах тийм үү?" гэж Шимсол хэлэв.

Лэе: Одоо хичээлгүй биз дээ? Бидэнтэй хамт явж гэртээ хүргүүлэх хэрэгтэй бололтой.

Би: Ойлголоо.

Шимсол завгүй гэсэн болохоор Лэетэй хамтаар сургуулиас гарч байлаа. Тэгээд гэнэт утас минь байхгүй байгааг анзааран буцаад сургууль руу орох гэлээ.

Лэе намайг зогсоон: Хаачих нь вэ? Аюулгүй байдал нэн түрүүнд гэдгийг мартаа юу?

Би: Тиймээ. Би ойлгосон. Гэхдээ утасаа Им багшийн лекцийн үеэр ширээн тавиад орхичихсон бололтой.

Лэе: Тэгвэл хамтдаа орцгооё.

Би: За.

Им багшийн лекц болсон танхимд ороход дотор Лэе биднээс гадна өөр хоёр хүн байх ажээ. Нэг нь миний царайг нь л мэдэх өмнө нь хэдхэн удаа харж байсан охин. Харин нөгөөх нь... Надтай нэг дээвэр доор амьдардаг хайртай эгч минь.

Жэнни эгчийн ийм байдалтай байхыг өмнө нь хэзээ ч харж байгаагүй болохоор тун шоконд орлоо. Эгчийн нүдэнд тэр чигтээ нулимас хурж сайн мэдэхгүй ангийн охин болох Ким Инсо гэгчийн өмнө өвдөг сөгдөж байна...

Би: Э-Эгчээ?

Жэнни эгч даруй дээш өндийн нулимсаа гараараа арчилаа.

Би: Та энд юу хийж байгаа юм бэ? Бас... Яагаад...

Инсо хэмээх ангийн охин Жэнни эгчийн өвдөг сөгдөлтийг үл тоон ном дэвтэрээ энгэртээ тэвэрсээр бидний хажуугаар зөрөөд өнгөрлөө. Эгч дээр гүйж очин дээш түшин босгоход эгч ууртай нь аргагүй гараа татаж аваад "Битгий миний хэрэгт орооцолд. Энэ талаар Жисү Лиса хоёрт хэлээд үзээрэй."

(Жич: Жэннигийн яагаад ийм зүйл хийсэн талаар Жэннигийн хэсэг дээрээс үргэлжлүүлэн хүлээн авч уншаарай 😜)

Эгч маш ууртайгаар ингэж хэлээд гараад явчихлаа. Өнөөдөр яачихсан өдөр вэ? Ойлгомжгүй зүйлс дэндүү их өрнөж байна.

Лэе: Утасаа авахгүй юм уу?

Жэнни эгчээс болоод гацаж орхижээ. Лэег ингэж хэлэхэд л гэнэт ухаан орох шиг "Аан тийм!" гээд утасаа бушуу авлаа.

Яагаан байшингийнхаа өмнө хүрж ирээд Лэед бөхийгөөд "Үнэхээр их баярлалаа." гэхэд Лэе хоёр гараа сэгсчүүлэн "Би өөрийнхөө нэр төрийг цэвэрлэх гэж л энэ бүгдийг хийж байгаа. Бусдад буруугүй гэдгээ мэдэгдүүлэхийн тулд. Харин ч Чэёоныг туслах болсонд баяртай байна." хэмээлээ.

Би: Тэгвэл би ингээд оръё доо.

Лэе: За. Сайхан амраарай.

Гэртээ ороход Жисү эгч ганцаараа байгаа бололтой байшин чимээгүй байлаа.

Би Жисү эгч дээр очин: Жэнни эгч ирээгүй байгаа юм уу? гэж асуухад эгч хээв нэг толгойгоо маажис хийн "Эхнэрийгээ дуудчих юм уу? Жэннигээр яах гээ вэ?" гэснээ намайг зурагт таглаад байна гэж байгаа бололтой гараараа холд гэж дохив.

Жисү эгчийг зурагтын нэвтрүүлэгтэй нь хамт орхиод дээш өрөөндөө орлоо.

Ашгүй дээ. Үнэхээр л Лэе биш байж. Найзыгаа гэмт хэрэгтэн биш байсанд баярлаж байна!

Дэндүү ачаалалтай хэдэн цаг явсан болохоор тэр юм уу эсвэл өнгөрсөн шөнө хэт их бодолд дарагдан унтаж чадаагүй болохоор энэ удаад толгой тавив уу үгүй юу унтаад өгчихсөн байв.

Оройн 8 цагийн үед яагаан байшин амь ордог юм. Лисагын чанга орилоон Жисү эгчийн инээдний дуугаар амь орох шиг нүдээ нээлээ.

Өрөөнд сахилгагүйтэж байсан тэр хоёр намайг гэнэт сэрсэнд хоёул дуугаа хураав. Харахнээ Жисү эгч Лисад үүрүүлчихсэн морь унаж тоглож байгаа бололтой.

Би: /инээх/ Та хоёроос болж сэрээгүй дээ.

Жисү эгч санаа амарсан гэмээр гүнзгий амьсгаа авав.

Лиса: Чэнн чи өнөөдөр ганцаараа харих байсан юм бол надад хэлэхгүй дээ.

Одоохондоо тэдэнд үнэнийг хэлэх хэрэггүй байх гэж бодсон тул "Харин хэлэх гэж байсан ч чамайг хичээлтэй байхад саад болчихно гээд"

Намайг ингэж хэлэхтэй зэрэгцэн утсанд дуудлага ирлээ.

Жисү: Титан залуу залгаж байна уу?

Би: Тиймээ. Тэр байна.

Утасаа аажуухнаар авахад Чанёол: Түр гараад ирээч гэж шуудхан хэлэв.

Би: Ойлголоо.

Дээш босон гадуурх ноосон цамцаа өмсөж эхлэв. Морь болж тоглож байсан эгч дүүс минь над руу харсаар байхад би "Тэр түр гараад ирээч гэсэн юм." хэмээн учирлав.

Нэг давхарт очиход Жэнни эгч намайг хүлээж байсан мэт хана налаад зогсож байв. Би гутлаа өмсөнгөө эгчийн царай руу эгцэлж харж ч чадахгүй эмээнэ.

Жэнни: Би нүгэлтэн болохоор буруу хүлээсэн юм. Өөр зүйл байхгүй. Ойлгов уу?

Би: З-За. Би Жисү эгч Лиса хоёрт юу ч хэлээгүй ээ!

Жэнни: Өдөр ууртай байсан юм. Үнэндээ хамаа алга. Хэлсэн ч хамаагүй болохоор.

Жэнни эгч үргэлж байдаг хүйтэн хөндий авираараа ингэж хэлчихээд л өөр тийш явлаа. Харин би нэг сайн санаа алдаад гадагш гарав.

Их сайхан орой байна. Чанёол эмнэлгээс гарчихсан болохоор ийм сайхан үдшээр хамт алхахыг хүссэн юм шиг байна гэж таамаглалаа.

Гэсэн ч Чанёолын баргар төрхийг олж хараад бодсон шиг минь гэгээлэг үг хэлэх гээгүйг нь шуудхан ойлгосон юм.

Чанёол: Унтаж байхад чинь дуудсан юм шиг байна.

Тэр намайг өхөөрдөх шиг инээмсэглэн ингэж хэлэхэд нуухтай нүдтэй байгаагаа ойлгосон би хойш эргэн түүнээс нүүрээ нуулаа.

Чанёол: Над руу хар л даа. Сүүлийн удаа ч болтугай царайг чинь хармаар байхад.

Түүний үг гайхшралыг минь төрүүллээ. Иймдээ ч Чанёолын хэлснээр түүн рүү харав.

Чанёол над руу ширтэж байснаа гэнэтхэн л инээмсэглэл нь алга болоод нухацтөй төрх гаргаад ирэв. Түүний ийм царайнд би дургүй. Яагаад нэг тийм чухал үг хэлэх гэж байгаа юм шиг хараад байгаа юм бол?

Дэмий зүйл бодсоноо зэмлэн толгойгоо сэгсчээд тархин дотроосоо саяны балай бодлоо хийсгэж орхиод өлмийгөө өргөн түүнийхээ хацрыг илбэж ядна.

Чанёол: Хоёулаа салы.

Түүний хэлэх гэсэн зүйл нь энэ байжээ. Толгойг минь хэдэн зуун кг хүчтэй дараад авах шиг мэдрэгдлээ. Гэнэтхэн л... Юу яриад байгаа юм бэ?

Аажимаар хацарнаас нь гараа буулган доош харахад Чанёол "Бид анхнаасаа л хамт байх тавилангүй байж. Чамайг намайг ойлго гэж шаардахгүй ээ. Бүх зүйлд намайг буруутга. Хань болж, надад тус дэм болсоны чинь төлөө ингэж байгаа намайг уучлах хэрэггүй. Надаас илүү сайн хүн энэ хорвоод өчнөөн байгаа. Чэёон..."

Тэр дахиж үг хэлэх гэж байснаа залгиж орхиод надаас харц бууруулав. Тэгээд хүнгүй гудманд алхах тэрний хөлийн чимээ сонсогдож эхэллээ. Чанёол намайг орхин одож байна. Хаашаа ч юм нуруугаа харуулаад яваад өглөө.

Гүн аниргүйд зочилохоор зорих би алгуурханаар доошлон хүйтэн цементэн дээр газардав. Тэгээд ямар нэг зүйл хүйтэн зүйл хаар дагаж урсаад... Яагаад? Яагаад юм бэ? Хэзээ ч хагацахгүй үргэлж цугтаа байх юм шиг ярилцдаг байсан өдрүүд энүүхэнд цээжинд багтахаар тодхон байхад... Юунд ингэж байгаа юм бол?

Дахиад PCY гэж байхгүй болчихлоо.

Миний зөвшөөрлийг асуусан бол би эсэргүүцэх байсан. Гэхдээ Чанёол саналыг минь ч асуугаагүй. Түүнд хайртайгын төлөө хагацахыг санал болголоо.

Саяны хүн Чанёол биш байсан. Чанёолын хуулбар! Тэр хэзээ ч ингэж хэлэхгүй!! Яагаад сална гэсэн гомдмоор үгийг огт эргэлзэхгүй хэлдэг байна? Тиймээ. Тэр яах ч аргагүй биш.

10 минут... 20 минут... 30, бүр 1 цаг...

Хажуугаар зөрөх хүмүүс намайг гайхаж байна. Эгч дүүс минь намайг Чанёолтай хамт зугаалж байгаа гэж бодож байгаа болохоор надад санаа ч зовохгүй байгаа.

Хүйтэн салхи намайг тайвшруулахгүй байна. Саран авхай хүртэл нуруугаа харуулчихаж. Өвдөгөө тэврээд уйлахаас өөр сэтгэл дээрдүүлэх эм гээч огт байхгүй. Ингэж шархлахаа мэдсэн бол Чанёолд дурлахгүй байх байлаа.

Түүний баргил хоолой, өрөвч нинжин сэтгэл, хайр татам зан чанарт татагдах ёсгүй байсан юм.

-Бүсгүй их гунигтай байх чинь?

Танил бус хоолой дуулдахад өвдөгөө тэврэн байсан би дээш харлаа.

Би: Х-Хэн бэ?

Чэёоныг уйлж суухыг ажиж байсан этгээд бага багаар ойртоод хачирхалтай үгийг хэллээ. Чэёон мөнөөх этгээд рүү харах гээд толгойгоо өндийлгөх тэр агшинд ардаа нуусан байсан нойрсуулагч эм түрхсэн алчуураа Чэёоны ам, хамранд наагаад сурамгай гэгч нь татаж эхлэв. Үүний хажуугаар хар машин давхин ирээд Чэёоныг ухаан алдуулсан этгээд Чэёоныг өргөсөөр машинд оруулах нь тэр.

-
-
-
-
Хандалт их бага байнаа... Гэхдээ зүгээр дээ 😭 Хамаг чадлаараа бичсэн ч нэмэргүй болохоор одоо яах вэ дээ. Та бүгд сэтгэгдэлээ заавал үлдээгээрэй Т.Т

Continue Reading

You'll Also Like

684K 33.8K 24
↳ ❝ [ ILLUSION ] ❞ ━ yandere hazbin hotel x fem! reader ━ yandere helluva boss x fem! reader ┕ 𝐈𝐧 𝐰𝐡𝐢𝐜𝐡, a powerful d...
244K 7K 34
"Really? You strip yourself of your best defense- against me?" Diana chuckled. "My defense?" "They were yours." [Infinity War + Endgame + WANDAVISI...
6.9K 332 22
Loving me is a pain that you would never wanted to endure it
1M 55.1K 35
It's the 2nd season of " My Heaven's Flower " The most thrilling love triangle story in which Mohammad Abdullah ( Jeon Junghoon's ) daughter Mishel...