👑 Our story 👑 |BLACKPINKxEXO

By whitebearindahouse

104K 10.7K 6.8K

Тэс ондоо хайрын түүхүүд... Дөрвөн удаа! 4 өөр амтыг нэг зохиолоос мэдрэнэ гэдэг содон биш гэж үү? Хагацашгүй... More

💙❤️💛💜
💙1💙 (Life is fun)
💙2💙
💙3💙
💙4💙
💙6💙
💙7💙
💙8💙
💙9💙
💙10💙
💙11💙
💙12💙
❤1❤ (Don't touch)
❤2❤
❤3❤
❤4❤
❤5❤
❤6❤
❤7❤
❤8❤
❤9❤
❤10❤
❤️11❤️
❤️12❤️
💛1💛 (Dream is impossible)
💛2💛
💛3💛
💛4💛
💛5💛
💛6💛
💛7💛
💛8💛
💛9💛
💛10💛
💛11💛
💛12💛
💜1💜 (I'm so special)
💜2💜
💜3💜
💜4💜
💜5💜
💜6💜
💜7💜
💜8💜
💜9💜
💜10💜
💜11💜
💜12💜
Инээмээр байвал ороод ир. ^^
Инээлгэнэ гэж бодож байгаа. :*
Come back?

💙5💙

2.6K 295 121
By whitebearindahouse

Чанёолын талаас~

Хүн болгонд тохиогоод байдаггүй ховор аз гээч нь надад тохиосон юм. Би эрүүл, өөрийн гэсэн тогтсон амьдралтай тэгээд амжилттай яваа залуу хүн. Энэ бол маш их аз. Гэхдээ... Тэдгээр азанд өөр нэгэн золиос бий.

Миний золиос маш харамсалтай... Хүмүүс намайг баян айлын өв залгамжлагч гэж л хардаг. Үүгээр ч зогсохгүй салбар рестаронуудаа хөсөр хаяж, хөгжмийн салбарт хөл тавьсан тэнэг нэгэн гэх нь ч бий. Тиймээ. Тэр нь ч зөв.

-Пак Чанёол!!! Чи яг одоо наад хаалгаараа гарвал дахиж хэзээ ч эргэж ирэх талаар бодоод хэрэггүй шүү!!!

Аав ардаас минь ажлийн ширээн дээрх эд зүйлсээ авч шидэлсээр ийн хашгирав. Би эцэг гэх нэрийдэлтэй харь элгийн мэт харьцдаг хөгшин рүү эргэж харан багагүй инээдийг тодруулсаар "Энэ үгийг сонсохыг хичнээн хүсдэг байсан гээч." хэмээн хэлчихээд гараад явлаа. Эцгийн минь дуу намайг түүний ажлийн газраас гарах хүртэл сонсогдсоор байсан юм.

Би хэзээ ч аавынхаа их мөнгөтэй гэдгээр нь бахархдаг рестароныг өвлөж авахыг хүсдэггүй. Хэдий Солонгос улс даяар 100 гаруй салбартай, цаашлаад дэлхийд нэртэй бренд ч гэлээ миний сонирхол огт өөр зүйл рүү чиглэдэг юм. Тэр бол дуу хөгжим. Анх 10 настайдаа гитар авах хүсэл төрж хөгжмөөр хичээллэхийг хүссэн ч эцэг минь өөрийн компанаа өв залгамжлуулна гэж зөрүүдэлдэг тул авсан гитар болгоныг минь хаяж орхидог байсан. Гэвч хүний мөрөөдөл гэдэг юугаар ч хязгаарлагдаж дийлдэдгүй зүйл.

-Чанёол ахаа!

Машиндаа суух гээд байж байтал миний нэрийг дуудан хаа нэгтэйгээс хашгирах сонсогдов. Харахнээ аавын минь болон Хан хадагтайн хүү болох Пак Илсүн зогсож байв.

Илсүн өмнө минь гүйж ирээд: Ийм эрт компани дээр юу хийж байгаа юм бэ ахаа?

Би: Аав намайг дуудуулсан юмаа.

Илсүн нухацтай царай гаргасаар: Ямар хэргээр? Арай аав таныг дахиад л загинасан уу?

Би: Загинах ч гэж. Хмм... /мөрөө хавчих/ Яах гэж дуудсанг нь хэн мэдлээ. Лав гоймон зөөлгөх гэж дуудаггүй л байх.

Илсүн инээд алдаад: Та хөгжилтэй хэвээрээ байна шүү.

Би: Хан хадагтай сайн биз дээ?

Илсүн: Ээж сайн байгаа. Бас тэр таныг дандаа асуудаг.

Би Илсүны мөрөн дээр гараа тавин: Одооноос аавд минь Пак Илсүн гэх ганц л хүү бий шүү. Би биш чи компаниг өвлөж авах нь зүйтэй. Намайг хар л даа? Би бол чөлөөт уран бүтээлч. Надад хэзээ ч костюм зангиа зохихгүй.

Илсүн ч бас миний мөрөн дээр гараа тавин: Та юу ярина вэ? Аав таныг компанийн ажилд туслахыг ямар их хүсдэг билээ дээ.

Би: /инээх/ Чиний сайхан сэтгэлд баярлалаа. Би аавын хувьд алдаа байсаар ирсэн. Надад одоо хамаагүй ээ. Би дахиж энэ хавиар эргэлдэхгүй байх.

Машиндаа суугаад цонхоо онгойлгон "Ах нь тэгж байгаад амттай зүйл авч өгнөө. Хүсвэл манай хамтлагын тоглолтыг ирж үзэж болно шүү" гэхэд Илсүн үг хэлсэнгүй машин руу минь ширтсээр байсанд би инээд алдаад "Аавын өгсөн үнэтэй спорт машиныг яасан бэ гэж үү? Би түүнд эргүүлээд өгсөөн. Өөрийнхөө хүчээр өөрөө бүх зүйлээ авч, түүнээс ямар ч тусламжгүй амьдрахаар шийдсэн. Гэхдээ эхэндээ тийм ч амар байхгүй бололтой".

Илсүн санаа алдаад: Ахаа. Таныг би гэртээ эргэж ирнэ гэж итгэж байна.

Би: Баярлалаа Илсүнаа. Би ингээд явъя даа!

Илсүн бол сайн залуу. Сайн ч дүү гэж боддог. Түүний сэтгэл цагаахан бас бид ч хоорондоо дотно байдаг. Түүнийг аавын компаны сайн өв залгамжлагч байна гэдэгт итгэлтэй байна.

Бэлтгэлийн өрөө болох хонгил руугаа давхиж байтал Юра залгаад тийшээ очих хэрэггүй оронд нь нэг кафед хүрээд ир гэсэнд жолоогоо эргүүлээд хэлсэн газарт нь очлоо. Юра Пэгхэ хоёр ширээн дээгүүр дүүрэн амттан, нарийн боов зэргийг овоолчихсон найр болж байгаа юм уу гэлтэй сууцгаана.

Би шуудхан л идэх зүйлсээс аван амандаа хийгээд: Өнөөдөр хэн нэгний төрсөн өдөр билүү? Бэлтгэлээ хийхгүй идэх юм эргүүлээд явж байхыг бодоход.

Юра миний нуруу луу нүдэн: Тэнэгээ! Идхээсээ өмнө зургийг нь аваад инстаграм-даа хийх гэж байхад мэдрэлтээд шууд аваад идчихдэг нь яадаг юм!!

Би: Өө хөөрхий! Тэгээд хэлэхгүй дээ. Заза, ах нь тэгж байгаад бүр гоёыг аваад өгөхөөр зургийг нь дараарай ойлгов уу?

Юра: -_- Тэгж хэлээд л мурьчихы гэж үү?

Би: Хха! Чиний санаа бүр явчихжээ. Ингэхэд Пэгээ, Сэүн хааччихсан юм?

Пэгхэ мөрөө хавчин хариулсан болоод бидний ярианд нэг их оролцохгүй утасаа оролдон чимээгүй сууна.

Би: Сэүн золиг сургуульдаа ч явдаггүй байж хаагуур дэмий тэнээд алга болчихдог байнаа.

Юра: Завгүй л юм байлгүй дээ. Тэр одоо жаахан хүүхэд биш шд. Тийм байхад л байнга үглээд байх юмаа! Чи ер нь өдөр ирэх тусам ээж шиг болоод байгаагаа мэдэж байна уу?

Би: Яа! Тэгвэл та нар намайг ээж шиг болгоод байгаагаа мэдэж байгаа юм уу? Мэдэхгүй шд!!

Юра: Хүүе хүүе! Нүд ам нь бүлтийж ирээд аллаа!!

Бид хэсэг юм ярин суугаад дараа нь идэж эхэлцгээв. Ямар учираас намайг амттангаар дайлаад байгааг нь мэдэхгүй ч таалагдаж байнаа!

Би ханаж цадатлаа идсэн тул хойш суудлаа налан унаад гэдсээ илсэн шигээ "Та хоёр миний зургаан толгойт андыг алга болгочихож" гээд нүүр дүүрэн инээд алдав.

Юра: Угаасаа булчин байдаггүй биз дээ?

Би: За болиорой. Хэдэн сарын хөдөлмөрийг минь ганц үгээрээ няцаах хэрэггүй шүү!

Юра: Энэ яах вэ. Аавтайгаа өнөөдөр уулзсан юм уу?

Тэдний яагаад амттай зүйл авч өгөөд байсанг одоо л ойлголоо. Тэр хоёр чухал царай гарган миний хариултыг хүлээнэ. Миний сэтгэл санаа ч тэр даруй нэг л хачин болоод ирэв.

Гэсэн ч хүчээр инээд алдан: Хар өглөөгүүр юм авч өгөөд байсан учиртай байжээ. Хоёр золигыг дээ!

Юра: Аливээ хэл.

Пэгхэ: /толгой дохих/

Би: Зүгээр яахав... Би дахиж гэртээ очихооргүй болсон. Эцэг минь намайг дуудаж аваачаад эхлээд ятгах гэж оролдсон. Тэр хэлэхдээ "Чиний сонирхоод байгаа амьд хөгжмийн хамтлаг чинь түр зуурынх. Оройтоогүй байгаа дээрээ ухаарах хэрэгтэй" гэсэн. Эхэндээ зүгээр л ярилцаж байсан ч минут өнгөрөх тусам тэр миний сонирхлыг доош нь хийж албан шахалтаар компанидаа оруулах гэж зүтгэсэн. Бодоод үз дээ? Тэр хоолны салбартаа тэргүүлэх хэмжээний компаны захирал байлаа гээд би ч бас тийм байх албагүй биз дээ?

Юра яриаг минь анхааралтай сонсож байснаа санаа алдан дээш босоод миний үсийг илэн "Зүгээр дээ. Аав чинь удахгүй бүгдийг ойлгоно. Гол нь чи сэтгэлээр унаж болохгүй. Хэдий тэр чамд байнга муухай аашилдаг ч чи бол төрсөн хүү нь шүү дээ" гэсээр аргадах гэж оролдож байв.

Би: /инээх/ Юу вэ? Чи наад үгсээ кинонаас сурсан тийм үү?

Юрагын саяны дөлгөөхөн харц нь огцом хувиран жинхэнэ Юра гарч ирээд намайг цохин авав.

Тэр гараа хавсарсаар: Больж үз тэнэг минь.

Би: Хаха! Гэхдээ... Аав намайг хөөхөд би түүнд "Энэ үгийг сонсохыг хичнээн хүсдэг байсан гээч" гээд хэлчихсэн. Үнэндээ би тэгэхийг хүсээгүй.

Юра: Золиг чинь! Тэгээд л үгээ бодож бай гээд байхад. Одоо яахав дээ. Та хоёр аав хүү хоёр. Удахгүй сайхан харилцаатай болж л таараа.

Би: Тиймээ... Тийм л гэж найдаж байна. /бувтнах/

×××

Намайг сэтгэлээр унасан үед тайвшруулдаг ганц хүн бол Сэүн. Тэр бага байхаасаа л намайг ахаа гэж хүндэлж, бид дотно нөхөрлөцгөөсөн. Иймдээ ч Сэүнтэй холбогдох санаатай гудмаар алхахдаа дугаар луу нь мессэж бичнэ. Залгаж үзсэн л дээ. Гэхдээ дуудаад дуудаад ер авахгүй юм.

Юра Пэгхэ хоёрын ачаар арай дээрдсэн ч Сэүнд сэтгэлээ онгойтол ярьчихвал хуучны цоглог Чанёол эргээд ирэх гээд байлаа.

Утасаа ширтсээр машинаа тавьсан зогсоол руу алхаж байхад хажууд гэнэтхэн хэн нэгний чанга найтаах чимээ гаран би үл ялиг цочис хийв. Харвал нэг л танил хүн... Танил танилдаа маш танил нэгэн байв.

Тэр хүнийг харсан даруйд сэтгэл дотор минь ямар нэг хачин мэдрэмж төрөөд ирлээ. Гэхдээ энэ хачин мэдрэмж нь сайн талаараа юм шиг ээ. Нүд рүү нь ширтэх гэсэн ч түүний бага зэргийн арзайсан үс болоод доош харах харцнаас нь болоод чадсангүй.

Пак Чэёон нүүрээ будаагүй байхдаа ч хөөрхөн юм.

Тэр ч, би ч үг дуугаралгүй хэсэг байсанд тэнэг би түүнийг дээш доош гүйлгэн хараад "Чэёон уу?" гэж танихгүй байгаа аятай зүйл асуучихав. Сандарсандаа тэр л дээ. Тэрнээс биш энэ Чэёон л байна шүү дээ! Өөр хэн байх вэ дээ!

Чэёоны хацранд нь улаан туяа гэрэлтэхийн цагт би түүнийг ичээж байгаагаа ойлгоод яагаад ч юм сандраад ирэв. Тэр надаас болж улайж байна гэдэг үнэхээр сайхан мэдрэмж юм.

Иймдээ ч тэнэг чангаар инээн: Чэёон мөн үү? гээд асуучихсан. Би ч үнэхээр мэдрэмжгүй юм даа.

Чэёон дахиад л юу ч дуугарсангүй. Түүний ичимхий байдал бусдад ч гэсэн халддаг бололтой. Тэрнээс биш би ингээд дуугуй зогсоод байх даруухан амьтан биш л дээ. Хүн амьтны хэл сугалчих гээд явдаг хүн Чэёоны хажууд гэнэт чимээгүй болчих юм. Даруухан, ичимхий зан зөвхөн Чэёонд л өхөөрдөм! Түүнээс биш чи лав яав ч биш шүү Пак Чанёол гуай!!

Өөрийгөө загинах эсвэл шоолох эдгээр бодлыг бодоод уур амьсгалыг арай өөрчлөх ёстойгоо ч мэдэж авлаа.

Тэгээд миний хэлсэн үг үнэхээр тэнэг байсан юм.

Би: Чи яагаа вэ?

Бурхан минь... Намайг аваад яваач? Энэ тэнэг баг алсан үгийг дээ! Би зүгээр л "Чи хөөрхөн харагдаж байна" гэж хэлэхийг хүссэн. Чэёон л бол Чэёон байхад яаж ингэж хэлж чадав аа? Үнэндээ түүний нүүрээ будсан будаагүй ямар ч ялгаагүй хөөрхөн байна шүү дээ...

Чэёон: Н-Нөгөө... Юу... Ю-Юу яриад байгааг тань ойлгохгүй байна.

Би: Чи яг л... Юу ч гэмээр юм. Хаашаа явж байгаа юм бэ? Би дөхүүлээд өгөх үү? Миний машин энэ хавьд байгаа юмаа.

Би түүнтэй адил гэнэт ичимхий болчих юм... Хэлээд байна! Энэ зан Чэёонд л өхөөрдөм харин надад огтхон ч тийм биш гээд байхад л өөрийн эрхгүй...

Чэёон: Ю-Юу? Ааа! Би... Б-Биш ээ!

Тэр ингэж хэлээд гүйгээд явчихлаа. Одоо яах вэ? Надад маш их маш их! Бүр маш их таалагддаг тэр эмэгтэйд буруу ойлголт төрүүлчихлээ.

Түүнээс уучлалт гуйх ёстойгоо ухаараад эртээд хүргэж өгсөн гэрийнх нь үүдэнд ирлээ. Чэёон 40 гаруй минутын дараа гарч ирэхэд би түүнд таалагдах гэж албаар догь позетойгоор хана налан зогсов. Гэтэл Чэёон намайг анзаарсангүй бололтой урагш алхахад түүнээр тоголмоор санагдаад ардаас нь хүрэн "Бүүү!" гэж хашгирахад Чэёон дороо бондгос гээд "Ээжээ! гэж хашгиран өхөөрдөхгүй байхын аргагүйгээр цочилоо. Түүний цочихдоо гаргасан хувилбарыг ганцхан би л хараад бусад залууст харуулмааргүй тийм өхөөрдөм байсан ч түүний одоог хүртэл гаргах сандарсан царайг хараад өөрийгөө буруу зүйл хийснээ ухаарав.

Би: Ээж нь биш Пак Чанёол байнаа. Хэхэ! Цочоочихсон уу?

Чэёон: Тиймээ. Би бараг нөгөө ертөнц рүү явах гэж байлаа.

Бага зэрэг тоглох гэж байгаад айлгаж орхисон байна шүү дээ. Тэнэг залуу юм даа би!

Би: Өө золиг гэж! Тийм аймар цочоо юу? Үнэхээр уучлаарай. Би зүгээр бага зэрэг л...

Чэёон: Зүгээр дээ.

Би: Энэ удаад би болох уу?

Түүний ичиж байгаа төрх үнэхээр өхөөрдөм. Чэёон яг юунаас болоод сандраад байгаа юм бүү мэд надаас см, см-аар холдож байхад ингэж асуусанд гайхсан бололтой том нүдэлсээр "Юу?" гэлээ.

Би: Түрүүн хүргээд өгий гэсэн дээ. Энэ удаад хүргэж өгч болох уу? Эрхэмсэг хадагтай эхэнд гээд машиныхаа хаалгийг нээж өгөхөд тэр гайхаж байсан ч удалгүй инээсээр зөвшөөрөн дотогш суулаа.

Тиймээ! Эцэст нь түүнтэй хамт байж чадах нь!

Чэёоны сургууль дээр очин түүний өдөр бүр байдаг орчинг өөрийн биеэр мэдэрч явлаа. Энэ явцдаа түүнийг дуулаачийн анги бус өмгөөлөгчөөр сурдаг болохыг мэдээд бага зэрэг сэтгэлээр унах шиг. Түүний хоолой үнэхээр энхрий бөгөөд маш уянгалаг шүү дээ. Тэгсэн хэрнээ хүчирхэг... Ийм хоолой зүгээр нэг өмгөөлөгч байхад хэтэрхий хайран байсанд өөрийн бодлоо хэлээд хамтлагтаа орох саналыг тавьлаа. Би чин сэтгэлээсээ хэлсэн. Түүнтэй хамт нэг хамтлагт дуулахыг маш их хүсэж байсан болохоор үнэн сэтгэлээсээ санал тавьсан. Гэхдээ Чэёон тоглоом гээд ойлгочих шиг боллоо.

Түүний хичээлээ хэрхэн хийж байгааг ажиглан суух нь надад таалагдаж байв. Чэёоны хичээнгүйлэн сурахыг харахад түүний гэх миний үнэлэмж улам өснө. Би хичээнгүй охидуудад дуртай. Учир нь тийм төрлийн хүмүүс аливээ зүйлд сэтгэлээсээ хандаж чаддаг юм.

Чэёон: Чи бас хичээл хийхийг хүсэж байна уу?

Түүнийг ширтээд байгаад эвгүйцсэн бололтой ингэж асуухад би шуудхан толгой сэгсэрлээ. Зүгээр л тайвширч байна. Үнэндээ Чэёонтай хамт байхад би нэг тийм амар амгалан болчихдог юм. Ааваас үүдэлтэй стресс бүгд тайлагдчих шиг л боллоо.

Чэёон: Тэгвэл яагаад одоог хүртэл... /бувтнах/

Би: Ингээд ч болтугай Чэёонтай хамт баймаар байна.

Тэр гэнэт дээш босоход би гайхан: Хаачих нь вэ?

Чэёон: Н-Нөгөө... Өөр ном хэрэгтэй!

Чэёон номын тавиурууд руу гүйсээр одоход түүний өхөөрдөм занд улам дурлах шиг боллоо. Бурхан минь, та хэлээч. Хүн яаж ийм хөөрхөн байж болдог юм бэ?

Чэёонд ном авахад нь тусалчихаад эргээд сууж байсан суудал дээрээ очиход ашгүй Сэүн золиг залгаж таарав.

Би: У Сэүн! Чи хаана юу хийж яваад одоо утсаа авч байгаа юм бэ!?

Сэүн: Ахх! Мангар их залгачихсан байхаар нь сүйдтэй юм болсон байх вий гэж айлаа шд.

Би: Яагаад утасаа авахгүй мессэжинд ч хариулдаггүй юм! Чи хаана байна золиг минь!

Сэүн: Надаар яах гээ вэ? Би завгүй байна шдээ.

Би: Би яг одоо Донук их сургууль дээр байна.

Сэүн: Пээх Чанни! Надтай уулзах гэж сургууль дээр минь хүртэл очоо юу? Гэхдээ хөгшөөн чи мартаа юу? Би хэзээ ч жирийн өдрүүдэд сургууль руугаа явдаггүй хүн.

Би: Мэдэж байнаа. Тэгээд ч чамтай уулзах гэж ирээгүй.

Сэүн: Тийм бол наанаа ямар чөтгөрөө хийгээд байгаа юм?

Би бага зэрэг инээмсэглэсээр: Чухал зүйл. Би миний хувьд чухал нэгэнтэй уулзах гээд ирчихсэн байна.

Сэүн залхсан бололтой: Заза. Ядаргаатай гэдэг нь. Би яг одоо Бусан руу явж байна. 2 хоногын дараа ирэх байх шүү.

Би: Юу? Бэлтгэлээ яах гээд гэнэт хол явчихдаг хүн бэ!

Сэүн: Ахх мэдэхгүй ээ! Мэдэхгүй! Ямартай ч ярих зүйл байвал намайг Сөүлд очихоор болоорой. Тасал!! (таслах~)

Намайг тасал гэсэн хэрнээ өөрөө түрүүлээд тасалчих шив.

Сэүнтэй утсаар яриад дуусаж байхад хаа нэгтэйгээс модон саваа барьсан номын санч эгч гарч ирээд "Чи чинь ямар гудманд байгаа юу? Ямар чанга ярьдаг юм. Ямар ч дуу авиа байхгүй!! Ойлгов уу!!?".

Чэёоныг эргэж ирэхэд бид цаасан дээр бичилцэн харьцлаа. Энэ нь тун сонирхолтой байсан ба үүний зэрэгцээ асуухыг хүсэж байсан зүйлсээ асууж чадсандаа байртай байв. Бид хамтдаа уусан тэр өдөр юу болсныг санахгүй байгаа юм. Өөрийгөө элдэв тэнэг зүйл хийчихээгүйд талархан сууж байхад Чэёон гэнэтхэн л хаалганы зүг ширтээд эхлэв.

Номын санч болоод бусад энд байсан хүмүүс гараад явсанд ярьж болохоор болсонд "Чиний хамгийн дуртай кино юу вэ? Миний хувьд...." гээд түүний ямар төрлийн киног сонирхдог талаар асууж байгаад болзоонд урих гэж байсан юм. "Хоёулаа хамт кино үзэцгээе" гээд л хэлэх гэж байсан.

Гэхдээ Чэёон номын сангийн хаалганы зүг ширтсээр амандаа ямар нэг зүйл бувтнаж байгаад гэнэтхэн ном дэвтэрээ хураагаад эхлэв.

Чэёон: Уучлаарай. Надад маш чухал ажил гарчихлаа.

Би: А-Айн? Аан за.

Чэёон: Дахин уучлаарай.

Чэёоныг хаа нэгтэй рүү гүйн явахад би харуусал дүүрэн санаа алдсаар "Би ямар нэг буруу зүйл хэлчихсэн бололтой" хэмээн өөртөө бувтналаа. Дэмий л номын санд хэсэг суулаа. Би үнэхээр буруу үг хэлсэн бол яах вэ? гэж бодохтой зэрэгцэн наалддаг цаасан дээр Чэёонтай харилцсан үгсээ уншин өөрийн алдааг хайж эхлэв.

Түүнтэй байхад тайвширч байсан юмсан. Удахгүй хичээлтэй гэсэн ч тэр хүртэл нь хамт байхыг хүссэн. Гэхдээ ингээд л гүйгээд явчихдаг. Би гэж тэнэг л буруу зүйл хэлсэнээс гарцаагүй.

Бараг 10 минут дээш доош холхилоо. Үнэндээ би төөрчихсөн. Чэёонтай орж ирсэн болохоор номын санд нь саадгүй хүрээд ирсэн юм л даа. Гэхдээ ингээд ганцаараа гарах гэхэд Донук их сургууль хэтэрхий том юм! Ядаж байхад өдрийн хоолны цаг таарч хаа сайгүй олон оюутнууд явах нь намайг улам бүр төөрөгдүүлнэ.

Энэ тэрүүгээр алхсаар сүргээсээ хоцорчихсон ишиг аятай өрөвдөлтэй царай гарган коридорын сандал дээр амрахаар суулаа. Олон удаа нааш цааш явсаар бүр ядарчихлаа. Эрт сэрсэн болохоор нойр ч бага зэрэг хүрж сүүлдээ нөгөө сандал дээр хэвтээд өгөв. Гэхдээ... Нүдэнд минь гэгээ цацран харагдсан. Түүний инээмсэглэл тэр олон оюутнууд дундаас ялгарч нойр минь шуудхан сэргэх шиг.

Номын санд хаяаад явсан дурлалт бүсгүй минь хоолны танхимд надаас өөр хэн нэгэн залууай инээмсэглэн сууж харагдсан юм. Надтай байхдаа л инээх ёстой тэр сайхан инээдээ юунд өөр залууд харуулна вэ?

Миний уур яагаад ч юм хүрээд тэдний зүг муухай хараад эхэлсэнээ өөрөө ч анзаараагүй юм даа.

---

Чэёоны талаас~

Би түүнийг зогсоох хэрэгтэй. Дахиад яасан ч тийм зүйл хийхийг нь зөвшөөрч болохгүй!! Лэе сонбэ, хаашаа зугтах нь энэ вэ?

Түүний ардаас гүйх шахам явах ч олон оюутнуудын дунд алдаж орхих шиг. Эргэн тойрноор Лэе сонбэг хайсаар зогсоход ард минь "Яагаад намайг хөөгөөд байгаа юм бэ?" гэх Лэе сонбэгийн дуу гарав.

Би: Т-Та! Наад... Камер чинь арай?

Лэе барьж байсан камер луугаа харсаар инээд алдан: Энэ юу гэж? Намайг багш гэрэл зургийн ангиас аваад ирээч гэж гуйсан юм.

Би: Нээрээ гэж үү?

Лэе толгой дохин: Тиймээ. Гэхдээ Чэёон яагаад ардаас дагаад байгаа юм бэ? Ямар нэг зүйл болоо юу?

Би: А-Аан! Үгүй ээ сонбэ! Зүгээр л...

Лэе: Тэгвэл би гялс энэ анги руу ороод багшид камерыг нь өгөөдөхье. Чи намайг хүлээж байгаарай.

Би: За.

Сонбэг нэг анги руу орсон хойно л өөрийгөө ямар том буруу ойлгосноо ухаарав. Үнэхээр ичмээр хэрэг. Ийм зүйл байсныг нь ч мэдэхгүй түүнийг дахиад бусдыг эвгүй байдалд оруулах үйлдэл хийх гэж байна гэж бодлоо.

Шимсолын хэлсэн үгс тодхон санагдана. Намайг Лэе сонбэгээс аль болох хол байж, харьцахгүй байсан нь дээр гэсэн. Яагаад гэвэл түүний хоч "Сталкер". (Энэ нь ерөнхийдөө бусдыг нууцаар дагадаг хүнийг хэлдэг) 2 жилийн өмнө сургууль дээр том хэрэг гарсныг ч Шимсол надад хэлсэн ба үүний хэрэгтэн нь Лэе сонбэ байсан. Тэр охидыг нууцаар дагаж нүцгэн зургийг нь авдаг. Энэ хэргээс болж сонбэг жилийн чөлөө аваад одоо л эргэж ирж байгаа гэсэн.

Эдгээр үгсэд итгэсэн. Магадгүй одоо ч итгэх хэрэгтэй. Эсвэл үгүй юм болов уу? Тэр хэрэгт Лэе сонбэг баттай буруутгаж чадаагүй гэдэг. Гагцхүү зарим нотлох баримт түүнийг гэдэгт таараад байсан. Ердөө цуу яриа төдийхөнд итгээд хэн нэгнээс зайгаа барих нь хүний ёсноос гажуудсан хэрэг үү? Хэрвээ би бусдын адил Лэе сонбэгээс холдоод байвал түүнд эвгүй шүү дээ...

-Явах уу?

Бодолд автан зогсоход минь сонбэ аль хэдийн гараад ирчихсэн ингэж асуув.

Би: З-За. Гэхдээ хаашаа?

Лэе: Хаашаа гэнэ шүү. Чэёон тэгж байгаад ойлгоц муутай бололтой.

Би: Юу? Би тийм бишээ. /улайх/

Лэе сонбэ инээд алдсаар "Бас амархан улайх юм" гээд хацрыг минь чимхээд авав.

Тэр урд минь алхаж эхлэхэд л хаашаа явах гээд байсныг нь ойлголоо. Хоолны танхимын өмнө ирсэн хойноо бугуйн цагаа харвал хичээл эхлэх арай болоогүй байв. Тодруулж хэлвэл бушуухан хооллоход зүгээр гэсэн үг.

Сонбэгийн юу ч болоогүй юм шиг инээмсэглэлийн хойно олон оюутнуудын бидэн рүү жигших харц ч надад анзаарагдав. Тэр үнэхээр хүчирхэг юм. Түүний талаарх зүйлс үнэн ч бай худал ч тайван хооллож, гэгээлгээр инээж чадаж байна шүү дээ.

Би: Сонбэ...

Надад гэмших сэтгэл төрж байна. Үнэндээ ийм сайн хүн яалаа гэж охидын зургийг дардаг гаж донтон байж таарах билээ... Яах аргагүй буруу ойлголт. Тийм байхад би тэдгээр цуу ярианд итгээд зогсохгүй, ардаас нь дагаж эвгүй нөхцөлд оруулсан шүү дээ.

Лэе: За?

Би: Намайг үнэхээр уучлаарай гээд доош харахад минь сонбэ гайхсан бололтой "Юунд тэр вэ?" хэмээн асуув.

Би: Ү-Үнэндээ... Сая ардаас тань дагасан нь цуу ярианд итгэснээс болсон. Таныг ямар нэг буруу зүйл хийх гэж байна л гэж бодсон. Би үнэхээр мангар хүн юм. У-Уучлаарай...

Лэе: Зүгээр дээ. Харин ч би чамд үнэхээр талархах хэрэгтэй. Бүх хүн л эхэндээ цуу ярианд итгэдэг. Гэхдээ цуу яриаг худлаа гэдгийг ухаарч надтай харьцдаг нь ердөө чи л байна. Одоогоор 4000 гаруй оюутнуудаас намайг ойлгож байгаа нь зөвхөн чи Чэёонаа.

Би: Ү-Үнэхээр гэж үү?

Лэе: Тиймээ. Тийм болохоор дахиж хэзээ ч битгий уучлалт гуйгаар---

?: Ээе ээе! Ямар халуун өдөр вэ. Тийм үү?

Би бүр гайхширч орхилоо. Би бодохдоо Чанёолыг аль хэдийн явчихсан гэж бодсон. Гэхдээ тэр хаанаас ч юм гэнэт гарж ирээд миний хажуугын суудал дээр суучихав.

Би: Ч-Чи яагаад...

Чанёол: Гайхсан уу? Би ч бас гайхлаа. Би уг нь явах гэж байсан л даа. Гэхдээ яагаад ч юм гарах гарц олохгүй байсан юмаа. Та хоёртой учрах гээд л төөрөөд яваад байж л дээ.

Лэе: Чэёонаа, энэ хэн бэ?

Би Чанёолыг номын санд орхиод гараад ирсэн шүү дээ. Гэтэл ингээд таарчихлаа. Тэр намайг Лэе сонбэтэй хооллох гээд хаяаад ирсэн гэж бодож байгаа даа. Би зүгээр л түүний буруу үйлдлийг засах гэж байна хэмээн бодсон. Гэхдээ үүнийг Чанёол мэдэхгүй шүү дээ.

Би: Т-Тэр бол...

Лэе: Чиний найз залуу юм уу?

Түүний асуулт намайг ичээгээд зогсохгүй бага зэрэг сандаргав. Найз залуу минь биш ч гэлээ надад маш их таалагддаг хүн минь шүү дээ.

Би: Н-Найз залуу гэнээ? /улайх/

Чанёол: Найз залуу нь биш л дээ. Гэхдээ ирээдүйд найз залуу нь болох хүн. Сайн байна уу. Намайг Пак Чанёол!

Чанёолын ширүүн бөгөөд бага зэрэг ууртайгаар хэлэх чанга үгс намайг улам бүр гайхшруулна. Тэр яагаад хөмсөгөө зангидаад Лэе сонбэ руу хараад байгааг ойлгохгүй нь.

Лэе сонбэ инээсээр: Хараахан найз залуу нь болоогүй юм бол надад боломж байгаа л юм байна.

Чанёол: Байхгүй л болов уу.

Лэе: Чи яаж мэдэж байгаа юм бэ? Үүнийг Чэёон л мэдэх бус уу? Тийм үү Чэёонаа?

Сонбэ над руу харан ингэж хэлэхэд Чанёол ч бас хөмсөгөө зангидсан чигтээ миний зүг харцаа чиглүүлэв. Юу ч гэмээр юм... Энэ хоёрыг яагаад байгааг би сайн ойлгохгүй байна.

Чанёол: Хариулахгүй юм уу? Чэёоны бодлоор надад илүү боломж байна уу эсвэл энэ залууд уу?

Лэе: Зүгээр дээ. Хэл хэл.

Юу гээч асуулт вэ? Бас яагаад сонбэ ч бас асуултыг нь дэмжээд байгаа юм бол? Би юу гэж хэлэх вэ? Хэрвээ буруу үг хэлвэл тэд надад гомдох болов уу? Чанёол надтай дахиж харьцахгүй бол яах вэ? Сонбэ ч бас харьцахаа байчихвал би дахиад л ангидаа найзгүй нэгэн болох болов уу?

Эдгээр олон асуулт толгойг минь эргүүлж, улам бүр сандаргахаас хариултыг өгч чадаагүй юм. Тэгээд би зугтсан. Ер нь дандаа л тэгдэг. Надад хэлж чадахгүй, хариулж чадахгүй зүйл тулгарвал гүйгээд явах нь хулчгарч гэлээ илүү дээр мэт.

-

Жисү: Яа яа!! Лалиса!!! Хайруудаа хүрээд ирээрэй! Би холбогдож чадлаа!!!

Эгчийг чангаар хашгирахад Жэнни эгч угаалгын өрөөнд маск тавьж байснаа түүнийгээ хаяан том өрөө лүү гүйж би ч ном уншиж байснаа болин Жисү эгчийн зүг гүйлээ.

Лиса: Аа юу вэ? Би ямар хэдэн жилээр хол явчихсан байгаа биш дээ.

Бид гурав утасны камерт багтах гэж үзсээр Лисагын хэлсэн үгэнд зэрэг инээцгээв.

Жисү: Лалиса чи гоё хоол идсэн үү?

Жэнни: Ахх! Битгий ямар хоол гэдгийг нь сонирх. Зүгээр хоолоо исдэн үү л гээч дээ.

Жисү: Гэхдээ надад идсэн үгүй нь биш ямар хоол гэдэг нь чухал.

Би: Ваа!! Далай харагдаж байна!

Лиса камераа эргүүлэн далайн зүг харуулвал ширүүн салхины чимээ дуулдаж, далайн түрлэг ч харагдана.

Лиса: Энд цаг агаар үнэхээр гоё байна. Бид үүний л зургийг дарах гэж энэ хүртэл ирсэн шүү дээ!

Би: Бас өөр зүйлийн зургийг ч дарж байгаа байж.

Жэнни эгч Жисү эгч хоёр над руу зэрэг гайхаж харцгаав. Харин би буруу зүйл хэлсэнээ ойлгон амаа дарлаа.

Жэнни: Наадах чинь юу гэсэн үг юм?

Жисү: Нохойны зураг уу?

Лиса: Аа! Тамирчидын зураг.

Би: Тиймээ. Тамирчид.

Лиса: Жисү эгч намайг эзгүйд өрөөнд минь ороогүй л гэж найдаж байгаа шүү.

Жэнни эгч инээд алдсаар Жисү эгчийг ардаас нь тэвэрч аван: Орохоор бархав. Чиний чихрийн цуглуулаг аюулд орчихсон байгаа.

Лиса: ААААА!!!! ЖИСҮ ЭГЧЭЭ!!!

Жисү: Аиш! Чи хэлэхгүй гээ биз дээ!?

Жэнни: Би тэгсэн гэж үү? Хэзээ тэр вэ гэсээр гэмгүй царай гарган мэдэн будилж эхлэв.

Би: Эгч бүр өнөө орой чиний орон дээр унтах гэж байгаа.

Жисү: За яадаг юм. Лалиса чи сүржигнэхээ больж үз. Би чиний хөөрхөн чихмэлүүдийг тэврээд Далгомтайгаа хамт орон дээр чинь унтана гэж мэд.

Лиса: Битгий тэгээ! Манай Чэнн ганцаараа өрөөндөө яаж байх юм?!

Би: Тэр талаар бол санаа бүү зов.

Жэнни: Учир нь Чэнн ч бас бидний өрөөнд унтана.

Жисү: Энэ бол бидний чамгүйгээр шөнийг өнгөрөөж байгаагаа тэмдэглэх охидын үдэшлэг!

Лиса: Т.Т Юу вэ та гурав!!

Би: Лиса-яа тэгвэл гурван эгч нь ингээд унтъя даа.

Жэнни: Бид бараг шөнөжингөө юм ярьж, хөгжилтэй тоглоом тоглоод нойргүй хонох байхаа даа.

Жисү: Энэ үнэхээр гоё байх болно.

Лиса: Яааа!! Тэгээд үзээрэй! Үнэхээр надгүйгээр тэгээд үзээрэй л дээ!! Та гурвыг би өршөөх---

Жисү эгч улаан товчин дээр дарахад дүрст яриа дуусгавар боллоо. Лисагын эцэсээ хүртэл хэлсэн "Тэгээд үзээрэй" гэдэг үгийг сонссон бид гурав үхтэлээ инээлээ.

Жисү эгч бид хоёр Лисагын орон дээр зэрэгцэн хэвтэнэ. Харин Жэнни эгч бидний нүүрэнд массаж хийж өгч байлаа.

Жэнни: Гоё байна уу?

Би инээмсэглэн: Шууд нойр хүрж байна.

Жисү: Шууд өлсөж байна.

Жэнни эгч Жисү эгчийг шоолж инээн: Яагаад массаж хийхээр өлсдөг байна?

Жисү: Хоох? Муусайн дэлхийн хүмүүс та нар намайг мэдэхгүй л дээ.

Би: Мэдээж Жисү эгчийн амьдардаг дэлхий биднийхээс өөр шүү дээ.

Жисү: Тийм шүү. Та нарын уйтгартай дэлхийгээс минийх илүү сонирхолтой бас адал явдалтай.

Жэнни эгч Жисү эгчийн нүүрэнд массаж хийн тэгэхдээ маш хүчтэй массажлаж эхлэхэд Жисү эгч уулга алдан "Намайг хурдан хөгшрүүлэхийг хүсээ юу!" гээд хашгирав.

Жэнни: 4D хатан минь дуугай нүдээ аниад Ким Жэннигийн өгч буй гайхамшигийг амталж за.

Би: Лиса бидэнд гомдох болов уу?

Жисү: Бяцхан Ружэ минь дээ. Тэр тоглож байсан юмаа.

Жэнни: Тиймээ. Юу гэж л бид нарыг охидын үдэшлэг хийхэд тэр уурлах билээ.

Би: Гэхдээ... Бид түүнийг ирсэн өдөр дахиад хийх хэрэгтэй.

Жисү: Ээ тэр дэмий. Лисатай дайтахаар хамаг бие сульдчихдаг юм.

Би: Бид ийм зүйлийг ховор хийдэг. Хамтдаа хонох өдрүүд цөөхөн байхад бидний нэг байхгүй байх нь бага зэрэг онцгүй юмаа.

Жэнни: Тэгвэл Лисаг ирэхээр бүр илүү хөгжилтэйг хийцгээе.

Жисү: Магадгүй хэдэн шар айрагтай хамт.

Жэнни: Би л нэг том эгч гэсэн шиг үг хэллээ дээ.

Жисү эгч өөрөөрөө бахархсан царай гарган: Би ч тэр тал дээрээ сайн л даа.

Хоёр ор нийлүүлэн гурвуул зэрэгцэн хэвтэцгээнэ. Бид шуудхан л унтаад өгөөгүй. Лисагын хайр татам зан чанарыг ярилцаж, ганцхан хоног ч өнгөрөөгүй байхад санаж байгаагаа хэлцгээнэ. Жисү эгчийн ахлах сургуулийн амьдрал, бас миний ахлах сургуулийн тухай ч ярилцан одоогынхоос хэр өөр байсныг гайхацгаан инээлдэнэ.

Жисү: Эхнээр! Одоо чиний ээлж.

Би: Би Жэнни эгчийн сургуульд байх үеийн талаар юу ч сонсож байгаагүй юм байна.

Жэнни эгч бидэнд нуруугаа харуулан хэвтээд: Болъё доо.

Жисү: Горьдсоны чинь гарз шүү! Би бүгдийг ярьлаа! Үерхдэг байсан түүхээ хүртэл ярьж байхад!!

Би: Тийм тийм! Эгч муухай!

Жэнни эгч буцаад бидний зүг харахдаа ямар ч хувиралгүй царай гаргасан байх ба түрүүний их инээдэм алга болжээ.

Жэнни: Сургуулийн хаалгаар хөл тавихад тэд надаас эмээдэг байсан. Хүүхдүүд надтай юм ярих гээд ирэхэд миний хүйтэн хөндий аура тэднийг зайлуулдаг байсан. Ангийнхан хоорондоо хүндэтгэлгүй ярьдаг хэрнээ миний нэрний ард л хүндэтгэлийн үг ашигладаг байсан. Хэн ч миний нүд рүү эгцэлж хардаггүй байсан... Одоо болсон уу?

Жисү: Жэнни...?

Жэнни эгч хүчээр инээн: Одоо унтацгаая. Маргааш бүгдээрээ хичээлтэй биз дээ?

Тэр орой эгчээс ялгарсан хүйтэн энерги магадгүй түүний өнгөрсөн дэхь ганцаардлыг Жисү эгч бид хоёрт багахан хэсгийг нь ч болтугай мэдрүүлсэн үү гэлтэй. Маш их зовлон шаналал... Уйтгар гуниг... Өвдөлт хүртэл амтагдсан эгчийн мэдрэмж намайг уйлуулах шахсан. Гэхдээ эгч уйлахад минь дургүй. Түүнийг тэврээд нурууг нь зөөлнөөр илэхийг хүссэн. Гэвч эгч тийм зүйл хүсдэггүй юм.

---

Долоо хоногын төгсгөл айлчилжээ. Оройхон рестарон руу явах тул өдөр нь хийх зүйлгүй дэмий л яаж тэр газар луу явахаа бодно. Чанёол над руу залгаагүй хэд хоносон. Би ч түүнтэй холбогдоогүй хэд хоночихож. Магадгүй эртээдийн асуултанд нь хариулаагүй болохоор гомдсон юм болов уу?

Чанёолтай уулзмаар байгаагаа өөрийн өдрийн тэмдэглэлдээ сийлж байлаа.

"Хүндэт өдрийн тэмдэглэл минь... Надад миний чин сэтгэлийг хэлж өгнө үү. Өөрийн мэдрэмжээ хорьж дийлэхээ болих цагт үүнийг хайр хэмээн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юу? Эсвэл түүнийг санаж байгаагаа нуун дараад өөр зүйлд анхаарлаа хандуулах уу... Хэрэв би ганцаар догдолж, ганцаар баярладаг бол яах вэ? Тэр үед дэндүү хурдан өрнөсөн энэ хайр ердөө дурсамж төдийхөн болох биз. Би тийм зүйлийг хүсэхгүй байна."

-Яаая! Яасан яасан гэнэ вэ?

Ихэд хичээнгүйлэн бичиж байхад Лиса мангар өрөөнд нууцаар ороод ирчихсэн тэмдэглэл рүү минь өлийгөөд зогсож байв. Түүний чанга дуунаар би дэвтэрээ хаан "Хаалга тогшиж бай л даа!" гэхэд Лиса инээд алдсаар "Тэртээ тэргүй чиний талаар бүгдийг мэдэхээс хойш тогшсон ч яалаа тогшоогүй ч яалаа." .

Би: Г-Гэхдээ л! Энэ чинь...

Лиса ухас хийн гарнаас минь дэвтрийг булаан аваад цааш үргэлжлүүлэн унших гэж завдаж байв.

Би: Энэ чинь хүний нууцад халдсан гэмт хэрэг!

Лиса: Үүнийг мэдэж авч чадаж л байвал шоронд орсон ч хамаагүй ээ!

Тэр дэвтрийг минь аваад орон дээр гаран дээш өргөж надад өгөхгүй чигтээ чангаар уншиж эхлэв.

Лиса: Хүндэт өдрийн тэмдэглэл минь! Надад миний чин сэтгэлийг хэлж өгнө үү!!! Яахх! Чи ямар шидэт тольноос царайгаа асууж байгаа шулам биш дээ!

Би: Лиса би уйллаа шүү!

Лиса тоосон ч шинжгүй цааш үргэлжлүүлэн "Өөрийн мэдрэмжээ хорьж дийлэхээ болих цагт үүнийг хайр гэж хүлээн зөвшөөрөх үү!!!? Вуахх! Үнэхээр уянгын халилтай гээч. Чи ном бичээд үзэх хэрэгтэй юм байна." гэхэд би чихээ даран маш чангаар "ЖЭННИ ЭГЧЭЭЭ!!!!" хэмээн хашгирав.

Хоёр эгч хамаг хурдаараа өрөөнд орж ирэхэд Жисү эгч шууд ойлгон Лисатай нийлээд уншаад эхлэв. Миний хувьд өдрийн тэмдэглэл байнга хөтөлдөг. Өөрийн нууцаа хожим өөрөө л унших гэж бичдэг. Харин энэ муу Лимарио Жичү хоёрт л лав биш шүү!

Жэнни: Аливээ охидуудаа! Та хоёр одоохон өгөөдөх.

Лиса Жисү эгч хоёр зэрэг чанга дуугаар: Эсвэл түүнийг санаж байгаагаа нуун дараад өөр зүйлд анхаарлаа хандуулах уу!!!!

Жисү: Энэ бол ханхүүдээ зориулж бичсэн гүнжийн---

Жисү: Эээ! Намайг өршөөгөөч!!!

Эгчийн яриа цонх түг хийх чимээгээр таслагдан оронд нь эгч өршөөл эрэн орилов. Бид дөрөв байрандаа таг гацсан ба маш аймар байсан тул болгоомжлон цонх руу ойртож байлаа. Тэгвэл хэн нэгэн модны мөчир цонх руу шидсээр байх ажээ.

Жэнни эгч хөмсөгөө зангидаад яг цонх онгойлгоод хашгирах гэж байтал мөчир шидээд байгаа этгээдийг таньсан би түүнийг болиуллаа.

Тэр гурвыг бага зэрэг хойш зогсохыг гуйхад Жисү эгч амаа даран айлгүйгээр инээгээд: Бүгдээрээ чимээгүй байгаарай. Ружэгийн дурлалт ханхүү нь ирчихсэн байна шүү! хэмээв.

Би: Э-Эгчээ!

Жэнни: Аливээ дахиад мөчир шидэж цонх зурхаас нь өмнө цаад балайгаа болиул.

Лиса: Амжилт!

Би гүнзгий амьсгаа аван тайвшрах гэж хичээсээр цонхоор шагайхад Чанёол намайг олж хараад байдгаараа малийв.

Би: Чи юу хийж байгаа юм бэ?

Чанёол: Чи утасаа авахгүй байсан.

Би: Өө! Нөгөө... Сонсоогүй бололтой.

Чанёол: Тэгээд надад чиний өрөө рүү юм шидэхээс өөр сонголт байсангүй. Хонх дарах гэхээр найзууд чинь мэдчихэнэ гэж айгаад! /инээх/

Чанёол минь дээ... Тэд мэдээд зогсохгүй яг ард минь инээдээ барьж ядан зогсож байгааг чи төсөөлөхчгүй дээ Т.Т

Би: За. Гэхдээ ямар хэргээр?

Чанёол: Хоёулаа орой рестарон дээр уулзана.

Би: Тиймээ. Гэхдээ одоо цаг эрт байна.

Чанёол: Би цаг хэд болж байгааг мэднээ.

Тэр хэсэг чимээгүй байснаа чангаар: Надтай хамт кино үзээч!!

Энэ үгийг сонссон би маш их догдлон тэр даруй хацар улайхад манай гурав ч бас догдолсон бололтой ард бараг л хашгирах дөхөв.

Би: Ю-Юу? Н-Нээрээ юу?

Чанёол: Гэхдээ зүгээр ч нэг кино үзэх биш! Энэ бол болзоо Чэёонаа!! Яг одоо надтай хамт болзоонд явах уу!!!? Чи хэзээ ч харамсахгүй шүү!!!

Түүний гарт баглаа цэцэг харагдана. Бас Чанёол маш баяртайгаар инээмсэглэж байлаа. Харин миний зүрх дэлбэрэхэд ойрхон байсан юм.

-
-
-
-
Энэ хэсэг дээр өмнөх үйл явдлуудыг Чанёол маань хэрхэн мэдэрч байсан талаар түлхүү гаргах гэж хичээсэн шүү :"))

Бас их олон хүн уншчихаад ерөөсөө сэтгэгдэл үлдээхгүй юмаа. Тиймээс заалт тавихаар шийдсээн ккка

ДАРААГИЙН ХЭСЭГ +15 COMMENT, +20 VOTE ❣❣❣❣❣❣❣❣❣
(Нэг хүн олон коммент бичихийг ганцаар тооцно. Олон хүний идэвхийг хүсэж байгаа юмаа :р)

За даа бараг энэ сардаа хүрэхгүй байх дөөө 😂😂 Би ч мөддөө шинэ хэсэг оруулахгүй бололтойдог 😂

Continue Reading

You'll Also Like

244K 7K 34
"Really? You strip yourself of your best defense- against me?" Diana chuckled. "My defense?" "They were yours." [Infinity War + Endgame + WANDAVISI...
85.6K 4.7K 10
Гол дүр: EXO Chen Төрөл: хайр дурлал, ахлах сургууль
780 169 14
-عشق همه اش درباره اعتماده. انقدر به طرف مقابل اعتماد پیدا می کنی که با وجود تمام علامت های خطری که دور و برش هست قلبتو دو دستی تقدیم اش می کنی چون م...
1.1M 44K 51
Being a single dad is difficult. Being a Formula 1 driver is also tricky. Charles Leclerc is living both situations and it's hard, especially since h...