👑 Our story 👑 |BLACKPINKxEXO

By whitebearindahouse

104K 10.7K 6.8K

Тэс ондоо хайрын түүхүүд... Дөрвөн удаа! 4 өөр амтыг нэг зохиолоос мэдрэнэ гэдэг содон биш гэж үү? Хагацашгүй... More

💙❤️💛💜
💙1💙 (Life is fun)
💙2💙
💙4💙
💙5💙
💙6💙
💙7💙
💙8💙
💙9💙
💙10💙
💙11💙
💙12💙
❤1❤ (Don't touch)
❤2❤
❤3❤
❤4❤
❤5❤
❤6❤
❤7❤
❤8❤
❤9❤
❤10❤
❤️11❤️
❤️12❤️
💛1💛 (Dream is impossible)
💛2💛
💛3💛
💛4💛
💛5💛
💛6💛
💛7💛
💛8💛
💛9💛
💛10💛
💛11💛
💛12💛
💜1💜 (I'm so special)
💜2💜
💜3💜
💜4💜
💜5💜
💜6💜
💜7💜
💜8💜
💜9💜
💜10💜
💜11💜
💜12💜
Инээмээр байвал ороод ир. ^^
Инээлгэнэ гэж бодож байгаа. :*
Come back?

💙3💙

2.7K 289 71
By whitebearindahouse

"Тэгэхээр чи хэзээнээс рестаронд дуулдаг болсон бэ?"

Шөнийн намуухан салхитайд зөвхөн бид хоёр зэрэгцэн алхана. Тэр намуухан дуугаар ийн асуулаа. Бид олон зүйлийн тухай ярилцсан ч миний талаар сонирхож байгаа нь анх удаа.

Би: Мм... Нээх удаагүй байгаа. Хэдэн долоо хоног л болж байна.

Чанёол: Тийм байж. Гэхдээ би яагаад өмнө нь чамайг олж хараагүй байдаг билээ?

Би: Магадгүй би зөвхөн ням гаригт дуулдаг болохоор юм болов уу?

Чанёол: Яг тийм! Тиймээс долоо хоногын энэ өдөрт бид уулзаж байж чадах бололтой.

Би: Долоо хоног бүр гэнээ?

Чанёол: Хэрвээ чи хүсвэл өдөр болгон уулзсан ч болно л доо.

Би гайхсандаа тэрэн лүү том харав. Надтай өдөр болгон уулзана гэхээр их хачирхалтай сонсогдохгүй байна гэж үү? Энэ бодлыг минь мэдсэн мэтээр Чанёол хоёр гараа сэгсчин инээд алдаад "Тийм утгаараа бишээ! Зүгээр найз болвол гоё доо гэж байгаа царай нь байхгүй юу" хэмээв.

Би зүгээр л инээмсэглэлээ. Өмнө нь Жисү эгч, Жэнни эгч бас Лисагаас өөр найзуудтай байж үзээгүй. Тэгтэл өнөөдөр надад маш их таалагдаж байгаа залуу найз баймаар байна гэдгээ хэллээ шүү дээ.

Чанёол: Чи намайг гитар тоголж байхыг харсан уу?

Би: Тиймээ! Чанёол-ши үнэхээр мундаг юм байна лээ шүү!!

Эрхий хуруугаа гозойлгон инээсээр хэлэхэд Чанёол "Юу вэ! Битгий хүндэтгэлтэй харьц. Зүгээр л Чанёол гэж хэл."

Би толгой дохин: За. Зүгээр л Чанёол.

Чаёнол: Бишээ! Зүгээр л гэдгийг хасаад дангаар нь Чанёол!

Би: Аан аан ойлгочихсон! Дангаар нь Чанёол гэх юм уу?

Чанёол: Үгүй ээ! Ганцхан Чанёол байхгүй юу даа!

Би: Ганцхан Чанёол?

Тэр намайг ухаан муутай гэж бодож байгаа гэдэг нь нүүрний хувирлаас илт харагдав. Надад үнэхээр инээдтэй байсан тул түүнийг шоолон амжилттай тоглоом хийсэндээ бахархсан шигээ чанга инээнэ. Тэгвэл удалгүй хачин царайлж байсан Чанёол бас надтай нэгдэн инээж эхлэв.

Чанёол: Амьд хөгжимийн хамтлагт байна гэдэг тийм амар зүйл бишээ.

Тэр надад өөрийн хамтлагынхаа талаар ярьж явсан юм. Үнэхээр сонирхол татна. Өөрийнхөө хоббиг мэргэжлээ болгоно гэдэг их гайхалтай зүйл.

Би: Гитар тоглоод тайзан дээр байх гоё биш гэж үү?

Чанёол: Гоё л доо. Тайзан дээр дуулаад хүмүүс биднийг харсандаа баярлаж байхыг мэдрэх сайхан ч гэлээ их хэцүү.

Асууж болох үгүйг мэдэхгүй. Гэхдээ үнэхээр мэдмээр байна.

Би: Нөгөө... Дургүйцэхгүй бол яагаад гэдгийг-

"Яа!!!! Пак Чэёон чи турсагаа хуулуулмаар байна уу!!!!"

Хэн нэгний чанга дуугаар Чанёол бид хоёр зэрэг эргэж харцгаав. Тэгвэл Жисү эгч гартаа тортой зүйл барьчихсан хаа холоос хашгирсан нь энэ байлаа. Чанёолтай хамт алхсаар гэрийнхээ үүдэнд хэдийн тулаад ирчихсэн гэдгээ анзаараагүй бололтой.

Жисү эгч гүйж ирэн намайг мөрөөр минь тэврээд Чанёол руу хөмсгөө зангидан "Чи хэн бэ! Манай Ружэг яасан!!"

Би: Ахх эгчээ! Тийм бишээ!

Чанёол гайхаж байсан ч тэр даруй эгчид бөхийн: Сайн байна уу? Би Чэёоныг хүргэж өгсөн юмаа. Гадаа хэтэрхий орой болчихсон... Тэгээд л...

Би: Тиймээ эгчээ.

Жисү: Хмм. Тийм бол яахав. Хар орой үүдэнд нээх өндөр юм эргэлдээд байхаар нь айлаа шд!

Би: Эгчээ, та ингэж хэлэх хэрэггүй байсан юм Т.Т

Чанёол үс гэзгээ сэгсийлгэн байдгаараа малийсаар: Хэхэ! Би албаар ийм өндөр болоогүй ээ. Манай удам л... Би ингээд явъя даа. Дараа уулзъя PCY!!

Тэр ингэж хэлээд гүйгээд явчихлаа. Маш том мөчтэй болохоор бараг хэд хэд харайгаад харагдхааргүй холдчихсон. Гэсэн ч би ардаас нь ширтэн тэгэхдээ нүүрнээсээ инээмсэглэлээ огт салгасангүй. Тэгвэл Жисү эгч над руу өлийн нүүрээ маш ойртуулсан байсныг анзааран цочиж орхилоо.

Би: Бурхан минь! Эгчээ та намайг айлгачихлаа.

Жисү эгч гартаа барьсан тороо ухан нэг зайрмаг гаргаж ирэн үмхээд хэнэггүйхэн шиг идээд зогсчихов.

Би: Заза. Орцгооё.

Жисү эгч орох гээд хаалга руу тэмүүлж байсан намайг зогсоон "Тэгэхээр саяны титан хэн билээ." гэж гэнэт асуув. (Титан гэж үлэмж биетэнг хэлдэг.)

Би: Миний ажилладаг рестароны захирал байгаа юмаа.

Жисү эгчийн нүд нь томрон: Чи чинь гэр бүлийнхэнтэйгээ хооллох гэж гарсан биз дээ?!

Би: /инээх/ Тиймээ.

Жисү: Тэгээд бас рестарон руугаа явсан юм уу?

Би: Тиймээ.

Жисү: Заза яахав яахав. Сайн залуу шиг байсан болохоор өршөөлөө.

Би: Юуг өршөөлөө гэж?

Жисү: Вуах! Энэний амт зүгээр солиотой!

Эгч миний асуултыг аничих шиг боллоо. Т.Т

Би: Эгчээ, нөгөө хоёртоо битгий хэлээрэй. Лиса намайг шоглоод эхлэх байх... /улайх/

Лиса намайг эрэгтэй хүн хүргэж ирсэнг мэдвэл хэдэн өдөр ярина гэдгийг би баттай мэдэж байна. Учир нь тэр намайг хэзээ ч эрэгтэй хүнтэй үг сольж чадахгүй явсаар ганцаар хорвоог барна гэж дандаа хэлдэг л дээ.

Жисү: Окэй окэй. Миний ам цоожтой авдар л гэсэн үг шүү. Итгэж болноо!

Эгчийн хэлэхийг сонссоны дараа нэг юм санаа амран хамтдаа гэртээ оров. Тэгтэл яасан гэж бодно. Нөгөө цоожтой авдар чинь шуудхан "Ружэг нэг аятайхан дамшиг хүргэж ирсэн!!!" гээд дотогш орсон даруйдаа хашгарчихав.

Би: Эгчээ!! /улайх/

Лиса яг л салхи мэт хурдтай гүйн ирээд: Чэннг үү!!

Жисү: Тхх.

Эгч толгойгоо маажин хэнэггүй царай гаргахад би "Яаж байгаа юм бэ" хэмээн бувтнав.

Лиса: Эцэст нь нэг юм!! Чамд яаж эр юм олж өгнө гэж боддог байлаа!!

Жэнни эгч буйдан дээр суун зурагт үзэж байснаа бидэнтэй нэгдэн үүдэн дээр ирэв. Тэгээд бидний ярианд нээх анхаарал хандуулсангүй Жисү эгчид хандан "Та арай ийм байдалтай гарсан юм биш биз дээ!?" гэв.

Жисү эгч өөрийнхөө өмссөн зүйлсийг нэг гүйлгэн харчихаад толгойгоо маажин: Тиймээ. Яасан?

Жэнни: Үс нь сэгсийчихсэн, ам хамартаа идэж байсан жигнэмээ нялчихсан тэгээд ч зогсохгүй ажумма бэлтгэлийн өмдтэй гарна гэнээ!!! (Ер нь бол аягүй сул загвартай нэг тийм хөгшин хүнийх шиг стиллтэй өмд юмаа)

Жисү: Тиймээ!!! Яасан!! Миний загварыг шүүмжлэх хэрэггүй шүү!!

Эгч үсээ савчуулсаар дээш өрөө лүүгээ алхаж эхлэхэд Жэнни эгч толгойгоо барин хойш Лисаг налан унаж байгаа мэт жүжиглээд "Ийм хүн дээ бидний том эгч" гэлээ.

Би: /инээх/

Лиса: За эгчээ одоо холдоо!

Лиса Жэнни эгчийг түшээд байхыг хүссэнгүй бололтой ийн хэлэхэд эгч тэр даруй холдоод "Гэр бүлийн оройн зоог ямар байсан бэ" хэмээн асуув.

Би: Үнэхээр гайхалтай.

Жэнни: Тийм ч гэж мэдсэн юмаа. /инээмсэглэх/

Тэр ийн хэлчихээд буцаад буйдан руугаа зүглэв.

Би: Маргааш хичээлтэй. Би явж бэлдлээ.

Лиса: Тиймээ. Гэхдээ бид яриатай шүү!

Тэр нүдээ ирмэн зальтайгаар инээмсэглээд ийн хэлэв. Юун тухай яриа гэдгийг нь бараг гадарлаж байгаа ч нээх сүртэй зүйл биш шүү дээ. Пак Чанёол анхаарлыг минь 100% татаж байгаа ч бидний хооронд тийм зүйл өрнөсөн биш. Зүгээр л хүргэж өгсөн төдий...

-

Лиса: Худлаа ярь!

Би: Үгүй ээ. Нээрээ шүү.

Лиса: Чи тэгж байгаад чимээгүй юм шиг хэрнээ цаагуураа олон хүнтэй найз байхаа.

Би: Үгүй ээ! Чи яаж ингэж хэлж чадав аа!

Лиса мөрөө хавчин: Яахав. Бодох л бодол шд.

Би: Хмм. Надад эгч нар болон чи л байгаа.

Лиса малийсаар хоёр хацрыг минь чимхэн өхөөрдөх шиг болов.

Лиса: Тэгээд тэр залуу чинь ямаршуу юм бэ?

Би: Хүн шиг л.

Лиса: Би ч бас уулздаг хүнтэй болчихмоор байна шд! Гайтай Бэмбэмээс өөр хүн надтай ойртохгүй байгаа гээд санаа алдав.

Би: /инээх/ Бэмбэм бол үнэхээр сайн найз шүү.

Лиса: Тиймээ. Ухаан орсон цагаас хойш Бэмы л надтай хамт байсаар ирсэн. Гэхдээ Тайландад нэг бага сургууль, дунд сургууль, ахлах сургууль тэгээд бүр энд хамтдаа их сургуульд сурна гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ!!

Би: Мм.. Та хоёр төрсөн найзууд гэсэн үг юм болов уу?

Лиса: Үгүй ээ! Тэр муу далчгартай төрсөн найз байхдаа яадаг юм.

Би: Чи ингэж хэлж болохгүй ээ.

Лиса: Бололгүй яадаг юм.

-Ингэж хэлсэндээ чи харамсана даа Манабон!!

Лиса бид хоёрыг сургуулийн хаалга зүглэн явахыг харсан Бэмбэм хаанаас ч юм гүйж ирээд Лисагын хүзүүг ардаас нь боохдоо ингэж хэлэв.

Лиса: Яа яа!! Сүүлд нь чи миний гарт үхсэн гэж мэд!!!

Бэмбэм Лисаг доош нь татан тоголсоор: Харж л байя. Би муу ч сайн ч эр хүн юм шүү!

Лиса түүний гэдэс рүү тохойлдсоноор байдал эсэргээрээ эргэж хэдхэн секундын дараа Лиса үхлийн үгсийг Бэмбэмийн чихэнд урсгаж байсан юм.

Их сургуулийн амьдрал надад маш уйтгартай санагддаг. Хэрвээ чи өөрийн гэсэн найзын хүрээлэлийг үүсгэж чадахгүй бол шүү дээ. Бусад хүмүүс надаас өөр бодолтой байна байх. Тэдэнд ангидаа үг солих найз байгаа болохоор л...

Би Австралид ахлах сургуулиа төгссөн. Тэнд бүх хүүхдүүд хоорондоо найз байдаг байсан. Би хичээхгүй байсан ч бүгд нэгнээ танидаг тул үнэхээр хөгжилтэй өдрийг өнгөрөөнө. Үдийн цай ч дуу шуугиантай болдог байж билээ. Гэхдээ энд тэс ондоо. Магадгүй их сургууль гэх том цар хүрээтэй газар болохоор тэр юм уу.

Лиса завгүй гэсэн. Иймээс ч би олон оюутнуудын дунд ганцаар хоосон ширээнд нам гүм сууна. Өдрийн хоол болох хөнгөн зуушаа чимээгүйхэн идэнгээ инээж баясан, олуулаа шуугилдах хүмүүс рүү харан дэмий л санаа алдах аж.

Им багшийн хичээлд хамт суудаг Жан Ишин танхимд орж ирэхэд хүүхдүүдийн уур амьсгал нэг л өөр болоод ирэв. Эсвэл надад тэгж санагдсан байж магадгүй л дээ. Ямартайч бүгд дуугүй болчихсон.

Лэе сонбэ хүүхдүүдийг тойруулан харсаар хамт суух нэгнээ олоогүй бололтой хэсэг явж байгаад эцэстээ миний хажууд ирэн зогслоо. Тэр чимээгүйхэн толгойгоороо ширээ лүү дохиход би учрыг ойлгон "Суу суу" гэж хэлэв.

Хачирхалтай нь оюутнууд бүгд бидний сууж байгаа ширээ лүү хачин харцгаана. Яагаад? Бас юунд ингэнэ вэ. Над руу эсвэл Лэе сонбэ рууүгүй ээ хэн рүү нь ч байсан ингэж харах их бүдүүлэг шүү дээ. Ингэж бодохдоо хачин царайлсаар эргэн тойрноо гайхаж харан хооллохоо бүр мартчихжээ.

Лэе: Үнэнийг хэлэхэд би тэдний ярьдаг шиг хүн биш шүү.

Би: Юу?

Тэрнийг ингэж хэлнэ гэж бодоогүй болохоор бага зэрэг гайхлаа. Иймдээ ч том нүдэлсээр лавлан асуухад Лэе сонбэ санаа алдан "Чи мэдэж байгаа шүү дээ. Миний тухай цуу яриаг мэддэггүй хүн гэж байхгүй" гээд маш хөндий өнгөөр хэлэв.

Тэр дахиж ам нээсэнгүй хоолоо идсээр би ч юун тухай гэдгийг нь шалгаасангүй хоолны цаг өндөрлөсөн юм.

1 цаг алгасаад л хичээлтэй болохоор цаг нөхцөөх гээд сургуулийн арын талбайд очин суулаа. Хөл бөмбөг тоглох залуусын их шуугиан, ойр хавиар зөрөх хүмүүсийн яриа зэрэг элдэв зүйлд анхаарлаа хандуулаагүй юм. Гагцхүү ганц л зүйлийг хийх гээд чадахгүй сууна.

Хэдхэн үгсээ дахин дахин бичиж буцаж арилгасаар...

"Өдрийн мэнд! Өдрийн хоолоо идсэн биз дэ---"

Дахиад л зурвасыг явуулах гэж байгаад нэг л биш санагдсан тул арилгав. Нээх дотно биш байж өдрийн хоолоо идсэн үү байхдаа яахав дээ. Арай өөр зүйл...

"Өнөөдөр цаг агаар их сайхан байна шүү, тийм ээ?"

Дахиад л устгалаа. Бурхан минь! Арай өөр зүйл сэтгэж чадахгүй нь гэж үү? Надтай надгүй цаг агаар сайхан байгааг Чанёол мэдэж байгаа шүү дээ!

Өчигдөр бид дугаараа солилцоод амжсан юм. Тэр надтай холбогдож байя гээд л дугаараа өгөхийг асуусан. Гэхдээ олон цаг өнгөрчихөөд байхад хэн хэн нь ядаж зурвас ч бичсэнгүй шүү дээ.

"Уулзахыг хүсэж байна..."

Энэ бага зэрэг ичмээр зурвас шиг санагдсан тул шуудхан устгахаар болон арилгах гэж байхад... Хаанаас ч юм бэ хэн нэгний чанга дуу гаран цочсондоо буруу зүйл дээр дарчихав. Удсанчгүй "Зурвас илгээгдлээ" гэх бичиг гаран би золтой л хашгарчихсангүй!!!

Би: Үгүй ээ үгүй үгүй!!!

Буцаж алга болгох арга байдаггүйг мэдэх хэрнээ л дахин дахин буцаах гэж оролдоно. Одоо яаанаа? Тэр намайг юу гэж бодох бол... Уулзахыг хүсэж байна гэнэ шүү!!! Би явуулах гээгүй юм шдээ Т.Т

:Чи сая амандаа юу гээд бувтнаад байсан бэ?

Хажууд нэг хүний хоолой гарав. Зурвас явуулчихсандаа итгэж өгөхгүй хамаг анхаарлаа утас руугаа чиглүүлэн дэлгэцийг нь нүдэж байсан болохоор Шимсол хүрж ирсэнийг анзаарангүй.

Би: Ааа! Ю-Юу ч биш.

Би утасаа бушуухан халаасандаа хийлээ. Үнэхээр ичмээр бас санаа зовмоор зүйл боллоо! Зүгээр л зурвас бичих гэсний хэрэггүй байжээ 😭

Шимсол: Чи Лэе сонбэд сайн юм уу?

Би: Ү-Үгүй ээ. /улайх/

Шимсол толгойгоо хажуу тийш гэлжийлгэн над руу хачин харлаа.

Шимсол: Сайн л юм байна шдээ!

Би: Үгүй ээ!

Шимсол: Тэгээд наад хацар чинь яагаад ув улаан болчихов оо!?

Шимсол буруу ойлгочихлоо. Зүгээр л Чанёол руу тийм зурвас явуулсандаа итгэж чадахгүй хэвээр байсан юм. Тэр мессэжийг уншсан болов уу? Битгий л уншаасай...

Би: Би үнэхээр сайн биш шүү.

Шимсол нэг л итгэж чадахгүй байгаа аятай царай гаргасан хэвээрээ "Гэхдээ тэрнээс хол байсан нь дээр дээ" гэж маш нухацтайгаар хэллээ.

Би: Яагаад вэ? Шимсолаа, би мэдмээр байна. Яагаад бүх оюутнууд түүнээс зайгаа бариад харсан даруйдаа шоолж инээлдээд, хоорондоо шивнэлдээд байгаа юм. Нэгнийгээ ингэх чинь маш муухай зүйл биш гэж үү?

Шимсол: Чэёон их итгэмтгий, гэнэн цайлган болохоор ойлгохгүй байгаа юм.

Би: Ямартайч энэ буруу зүйл.

Шимсол: Чи Лэеийн хочыг мэдэх үү?

Толгой сэгсчихэд Шимсол эргэн тойрноо болгоомжирхон харсаар чихэнд минь хэдэн үгсийг шивнэсэн юм.

Би: Үгүй байлгүй дээ... Тэр яагаад...

Шимсол: 2 жилийн өмнө бид мэдсэн. Жан Ишин бол өөдгүй н*вш!! Ямар нүүрээрээ сургууль дээр эргэж ирсэнийг нь мэдэх юм алга. Зүгээр л чимээгүй алга болохгүй.

Тэр сүүлийн үгсээ амандаа бувтнасан ч надад хангалттай сонсогдсон. Гэхдээ итгэмээргүй юм... Лэе сонбэ харагдаж байгаа шигээ хүн биш бололтой.

Шимсол: Заза. Би одоо гэр лүүгээ харьлаа. Чэёон одоо хичээлтэй юу?

Би: Тиймээ. Дахиад 2 цаг байгаа.

Шимсол: Тэгвэл би түрүүлээд явлаа. Баяртай! Маргааш таарцгаая!!

Шимсол явсаны дараа бодол минь нэг л цэгцэрч өгсөнгүй. Маш аймар санагдаж Жан Ишиныг ямар хүн болохыг мэдсэнээс хамаг бие сонин оргисон. Гэхдээ... Тэр нэгэн хүний зурваснаас өмнө шүү! Чанёол хариу бичсэн юм. Маш гоёмсог үгээр хариулсан байлаа.

"Гайхалтай!! Би ч бас уулзмаар байна! Өнөө оройн бидний бэлтгэл таны өмнө нээлттэй шүү хадагтай (≧∇≦)/"

Нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсаар суухдаа хурдхан хичээлээ дуусгаад Чанёолтай уулзахын хүслэн болсон юм.

-

Дахиад л хонгилын гаднаас маш их чимээ дуулдаж байлаа. Бөмбөрийн нүргээн, гитарын чамин аялгуу хийгээд хэн нэгний уянгалаг шингэхэн хоолойны намуухан аялгуу сонстоно.

Энэ удаад ч үүдэнд нь бараг 10 минут орох эсэхтээ эргэлзэн зогслоо. Гэсэн ч асар их зориг гарган дотогш ороод л нүдээ тас анин их чангаар "Сайн байна уу!!!" гээд бөхийв.

Хаанаасаа тийм их зориг гараад ирэв. Энэ лав миний амьдралдаа хийж буй хамгийн том зүйлийн нэг байх. Над шиг ичимхий хүнд энэ зүйл тийм ч олон тохиохгүй шүү.

Чанга мэндчилгээний минь дараа хэдэн хүний тас хийтэл инээх дуулдлаа. Би нүдээ нээсэн ч доош харан ичихдээ хойш ухраад буцаад гараад гүйчихмээр л санагдана.

Сэүн: Дахиад л Чаннитай уулзах нь уу?

Их инээдийн дараа хонгилын гол хавьцаа байрлах улаан өнгийн арьсан юм шиг материалтай буйдан дээр сууж байсан залуу ингэж асуув.

Би: Нөгөө... Т-Тийм ээ.

Тэнд хоёр эрэгтэй бас нэг эмэгтэй хүн байсан. Бүгдийнх нь үсний өнгө, хувцаслалт их ер бусын харагдана. Нэг үгээр бол рок хүмүүс шиг л!!

Гэхдээ Чанёол харагдсангүй. Тэр байхгүй байхад хүрээд ирэв үү...

Би: У-Уучлаарай. Би ингээд явъя даа!

Үнэхээр ичиж үхмээр эвгүй нөхцөл байдал үүсээд байсан болохоор би гараад гүйхийг илүүд үзсэн юм. Бараг л хаалганы бариулд хүрээд юу юугүй онгойлгох гэж байхад тэнд байсан улаан үстэй эмэгтэйн "Байз!" гэж хэлэхэд шуудхан л дороо гацаж орхив.

Эмэгтэй өмнө минь тулж ирээд намайг дээш доош гүйлгэн харах шиг нилээд удаан ажиглалаа. Тэгсэнээ гэнэт инээмсэглээд "Намайг Юн Сомин гэдэг. Гэхдээ Юра гэж дуудаарай." гэв. Их аймар санагдаж байсан ч инээхээрээ их хөөрхөн харагддаг эмэгтэйн над руу сунгах гарнаас нь атган "Пак Чэёон" гэж хэлэв.

Юра: Тэгэхээр Чанни хэзээнээс ийм энхрий охидтой уулздаг болчихов оо!

Тэр миний мөрөөр тэврэн гарах хаалганаас холдуулаад зогсохгүй нэг ширээний ард аваачаад суу гэх шиг доош татлаа. Тэнд байсан бусад хүмүүс болох хоёр залуу ч ширээний ард суув.

Сэүн: Намайг У Сэүн гэдэг. Би эндээс хамгийн царайлаг нь болохоор надтай бусдаас арай илүү дотносоно биз дээ? гээд малийсаар гараа сунгав.

Түүний эрээ цээргүй танилцуулгыг сонссон Юра Сэүний гарыг цохин холдуулаад "Тэр их шалиг. Сэүн бол хамгийн болохгүй тоглоом" гээд хэлэх үггүй болгож орхилоо.

Харин тэдний хамтлагын нэг хэсэг болох уртавтар хүрэн үстэй өөр залуу огт үг дуугаралгүй хөлөө дээр дээр нь давхарлан тун ихэмсэг гэгч нь сууна. Түүний үсний засалт өөрт нь маш зохисон бөгөөд туйлын хээнцэр харагдана.

Юра: Чи өөрийгөө танилцуулахгүй бол би танилцуулла шүү.

Мөнөөх залуу тоосон ч шинжгүй халааснаасаа тамхи гаргаж ирээд амандаа зуув.

Юра: Энэ их зантай амьтныг Хун Пэгхэ гэдэг юм.

Сэүн: Тэгэхээр Чанни байхгүй байгаа л даа. Гэхдээ түүнийг иртэл бидэнтэй хөгжилдөнө биз дээ.

Би: Т-Тэр бол...

Юра: За юуг нь боддог юм. Хөөш Пэг босоод нөгөөдхөө гаргаад ир!!

Тэрний захирангуй үгийг сонссон Пэгхэ нүдээ эргэлдүүлсээр дээш босон дуртай дургүй нэг зүйл авчирсан нь дарс байсан юм.

Юра шилтэй дарсны бөглөөг онгойлгоход Сэүн хэдийнээ хундаганд гүйгээд аваад ирэв.

Юра: Уг нь илүү хатуу зүйл уумаар байгаа ч Чанни хүрж ирээд уурлана. Тиймээс энэ болно биз дээ?

Уг нь би архины төрлийн зүйлийг огт ууж үзээгүй... Гэхдээ эдгээр хүмүүст татгалзвал амьд харихгүй юм шиг аймар санагдаад байна. Дэмий үг хэлж чадахгүй доош ширтсээр сууна. Тэр үед Сэүн гэх залуу надтай ойртон мөрөөр минь тэвэрч аваад "Чанни та хоёр хэзээнээс уулзаж байгаа юм. Хэрвээ надад боломж байгаа гэж бодож байвал би утасныхаа дугаарыг үнэгүй өгий" гэлээ.

Юра дахиад л Сэүний гарыг цохин надаас холдуулаад: Дэмий донгосхоо больж үзээч. Дахиад хаягдмаар байгаа юм уу?

Сэүн: Намайг хаясан тэдгээр бүсгүйчүүд миний тоолж баршгүй сайхан зан чанаруудын нэгийг нь ч олж харж чадаагүй азгүй амьтад байгаа юм. Гэхдээ Пак Чэёон бол үнэхээр олж чадах нэгэн шиг санагдаад байна.

Тэр ингэж хэлэхдээ над руу нэг нүдээ ирмэв. Шуудхан л бие эвгүйрхээд бүр нэг болохгүй газар ирчихээд гарч чадахгүй хавчигдаад байгаа юм шиг мэдрэмж төрнө. Тэдний байгаа байдал их догь санагдаж байгаа ч опоо бол зүгээр л зугтмаар байна!!

Юра надад хундагатай дарсыг өгөн: Чанни та хоёрын үерхлийн төлөө! гээд чангаар орилов.

Би ээрч муурсаар: Т-Тийм бишээ... Т-Тэр зүгээр л намайг бэлтгэлдээ урьсан юм.

Тэдний нэг нь ч миний үгийг сонссонгүй Юра чангаар "Аливээ одоо хөгжим л хэрэгтэй!! Пэг яваарай!!" гэхэд Пэгхэ дээш босон хөгжим тавьлаа. Маш замбараагүй үйл явдал нүдэн дээр минь өрнөж эхлэв. Би хэзээ ч цэнгээний газарт орж үзээгүй л дээ. Хэрвээ орж үзсэн бол нэг иймэрхүү л байх байх.

Юра Сэүн хоёр дээш үсчин хундагатай дарснаасаа хааяа балгалсан шигээ эрч хүчтэй хөгжимд маш цоглогоор бүжиглэнэ. Харин Пэгхэ өөртөө тохирсон хөдөлгөөн хийн тэдэн шиг нэг их үсчихгүй ч дороо хөдөлж байсан юм.

Гэрлээ унтраахад хонгилд өдрийн нарны гэрэл туссангүй харанхуй орчин бүрдэж түүн дээр нь тэд дисконы олон өнгөтэй гэрэл цацруулна.

Тэдний хэрхэн хөгжилдөхийг харан суусан хэвээр байхад Юра хүрж ирэн гарнаас минь атгаад дээш татаж эхлэв. Би толгой сэгсчин зүгээр л сууж байхыг хүсэж байгаагаа илэрхийлсэн ч миний бодлыг авч хэлэлцэхгүйгээр Юра "Аливээ Чанни ийм сулбагар охидуудад дургүй шүү!! Босоод хөгжилд л дөө!" гэсээр намайг босгож дөнгөсөн юм.

Яаж бүжиглэж, ямар хөдөлгөөн хийхээ мэдэхгүй мод аятай таг хөшин зогсоно. Би хэзээ ч ийм хүчтэй тэмптэй аян дээр тэдэн шиг бүжиглэж байгаагүй шүү дээ...

"Аишш! Ганц гараад ирэх хооронд бэлтгэлийн өрөөг баар сав болгочих юмаа!!"

Хэн нэгэн үгэлсээр гэрэл асаасан нь Чанёол байсан юм. Саяхан л үсэрч цовхичон хонгилыг нураах шахаж байсан гурав Чанёолыг харсан даруйдаа хөгжимөө унтраагаад дарсаа ч ардаа нуугаад амжив.

Чанёол өмнө минь хүрж ирэн зогсоод: Энэ замбараагүй байдлыг уучлаарай. Тэд их дуу шуугиантай хүмүүс л дээ.

Би толгой дохин сул дуугаар: За.

Чанёол над руу харан гэгээлэг инээмсэглэлээрээ инээсний дараа харц нь шуудхан хувирч нөгөө гурав дээрээ очин чанга дуугаар "Нөгөөдөр тоглолтонд оролцоно гэдгээ ер нь мэдэж байна уу та нар!!?" хэмээлээ.

Сэүн: Мэдэж л байгаа шд. Зүгээр энэ их бэлтгэлийн хажуугаар жаахан ч болтугай хөгжилдмөөр байсан юм.

Чанёол: /санаа алдах/ Юра ардаа байгаа наад нэг юмаа хурдхан хаяж үз!

Юра дарсаа тэвэрч аван: Яалаа гэж! Загинах мөрөөрөө бид нарыг л загинаач! Дарс ямар ч буруугүй юм шүү! гэсээр нөгөөдхөө хацрандаа наан бүр хүүхэд аятай эрхлүүлэв.

Чанёол: Ёстой нэг!! Яаж элийрч явж байхдаа та нартай уулзаад тэгээд бүр салж хагацахгүй болтолоо нөхөрлөчихсөн юм бол доо.

Юра Чанёолын хүзүүгээр тэврэн доош дарсаар: Би бас боддог юм. Ямар гайгаар та нартай учираад дуу хөгжимд ингэтлээ автчихсан юм бол оо гэж!!

Тэд инээлдэн нэг нэгэн рүүгээ удаан гэгч ширтэлцэнэ. Юра маш үзэсгэлэнтэй бас үнэхээр догь нэгэн юм. Тэд хамтдаа үнэхээр төгс харагдаад байх юм....

Би яагаад ч юм сэтгэлээр унан өөрийн эрхгүй тэднээс харцаа салгав. Хэрвээ Юра Чанёол хоёр үерхдэг бол? Түүнтэй өрсөлдөх давуу тал надад юу ч байхгүй шүү дээ.

Пэгхэ тэдний нялуурахыг харж тэссэнгүй бололтой хурдхан хоёр тийш салгаад хөгжимнүүд рүүгээ толгойгоороо дохив.

Чаёнол: Аа нээрээ тийм. Бидний бэлтгэл хийхийг үзмээр байна уу.

Би: Тиймээ хэмээн гутранги бодлоо түр хаяаад ингэж хариулав.

Энд ирсэнээсээ хойш энийг л хүслээ. Тэдний бүтээж буй аялгуу гадаанаас ч сонсогдох чанга хүчтэй, хичнээн гайхалтай байсан гэж санана. Би ч бас хөгжим сонирхдог болохоор үнэндээ тэдэн шиг мэргэжлийн хүмүүсийн үзүүлбэрийг үзэхийг маш их хүсэж байна!!

Пэгхэ бөмбөрийн ард очин хэдэнтээ саваагаараа дохио өгөхөд тэд нэг нэгэн рүүгээ харан толгой дохицгоосноор үзүүлбэр эхэлсэн юм. Чанёол гитар тоголж, харин Сэүн басс гитарын төгс аялгууг гаргана. Юрагын хоолой гайхалтай сонсогдож байсныг хэлэх хэрэгтэй. Түүний нарийхан хэрнээ хүчтэй хоолойг дэмжих Чанёолын баргил хоолой ч үнэхээр гайхалтай байсан. Тэдний дуулалт Пэгхэгийн бөмбөр, Сэүний басс гитартай хамт жинхэнэ төгс зохицол ажээ.

-

Хоёр дахь удаагаа... Түүнтэй зэрэгцээд алхаж байгаа нь. Нээх юм ярихгүй хамтдаа алхах хүртэл ийм сайхан мэдрэгддэг юм уу?

Чанёол: Өдрийн зурвас.

Түүнийг энэ талаар ам нээсэн даруйд хар хөлс цуваад саяхан л тайван байсан хүн чинь байдгаараа чичигнээд эхлэв.

Би: Т-Тэр бол алдаа байсан! Б-Би дугаар андуураад....

Чанёол гайхсан бололтой хэсэг чимээгүй байснаа гэнэт чанга чанга инээн: Тийм байсан юм уу. Тэгтэл би надтай уулзахыг хүсэж байна гээд хичнээн баярласан гээч.

Үнэндээ хүсэж байсан... Ззгээр л хэлэхэд ичмээр юм! Бид танил төдийхөн хүмүүс шүү дээ!!

Чанёол: Харамсалтай юм. Гэхдээ ингээд уулзаад явж байгаа нь сайхан биш гэж үү?

Намайг толгой дохиход Чанёол: Нээрээ тийм. Манай хамтлагынханыг үнэхээр уучлаарай. Тэд буруу зуршилтай бас жаахан этгээд хүмүүс ч гэлээ үнэхээр сайхан зантай юм шүү. Өнөөдөр муухай сэтгэгдэл үлдээсэн байж магадгүй.

Би: Үгүй ээ. Харин ч их гайхалтай хүмүүс байна лээ. Чи бас чиний найзууд хамтдаа дуулахад би зүгээр л уусаж орхисон. Үг нэг бүр нь сэтгэлд хүрээд л!!! Юрагын хоолой зүгээр сахиусан тэнгэрийнх гэсэн үг! Бас хөгжим хичнээн сайн байсан гээч. Та бүгд дөрвүүлээ үнэхээр чадварлаг байсан. Би энэ үзүүлбэрийг хэзээ ч мартахгүй байхаа. Зүгээр бэлтгэл байхад тийм сайн үзүүлж байна гэдэг тоглолтон дээр бүр гайхалтай байна шүү дээ! Энэ нэг үгээр бол зүгээр л...

Би гэнэт маш их зүйл чалчиж байгаагаа ухаарав. Чанёол над руу гөлрөөд бүр алхахаа байчихсан зогсоод байлаа. Ахх! Чэёонаа чи ийм мэдрэмжгүй шдээ! Нэг зүйлийн талаар ингэж их ярина гэдэг... Нөгөө хүнээ залхаана гэдгийг хэзээ ойлгох юм бэ.

Би доош харсаар: У-Уучлаарай...

Чанёол: Айн? Юунд!

Би: Хэтэрхий их юм ярьчихлаа.

Чанёол: Юу гэнээ!? /инээх/ Ярих чинь харин ч сайхан зүйл. Хүн ярьж байж стрессээ тайлдаг байхгүй юу. Яагаад ярьсныхаа төлөө уучлалт гуйгаад байгаа юм бэ?

Би: Над руу хараад байхаар чинь л... Би буруу зүйл ярьчихлаа гэж бодсон.

Чанёол жуумалзсаар миний өндөртэй тааруулан доош тонгойн ойртоод ирэв. Тэгснээ үсний минь зарим хэсгийг чихний ардуур хийн "Зүгээр л маш догдлолтой ярьж байгаа Чэёон их хөөрхөн харагдаад байсан юм. Тэгээд л чам руу удаан ширтчихсэн. Тэрнээс биш дургүй байгаагүй" хэмээн шивнэх мэтээр аяар хэллээ. Дараа нь инээмсэглэсэн чигтээ үргэлжлүүлэн алхаж эхлэв.

Яагаад? Яагаад тэрний инээмсэглэл ийм дур булаам байгаа юм. Бас тэр намайг "хөөрхөн" гэж хэллээ шүү дээ....

Дэндүү баяртай байсан. Яг л нисэж байгаа юм шиг. Далавчаа дэвээд эрх дураараа хөөрч байгаа мэт л. Пак Чанёол гэх залуу үнэхээр биширмээр. Түүнтэй байхад би дэндүү тухтай байж чадах юм шиг бололтой.

Чанёол: Хадагтай та оройн хоолоо идсэн үү?

Би: Ю-Юу? Үгүй ээ.

Чанёол: Гайхалтай. Би ч бас идээгүй явна. Тэгэхээр бид хамтдаа хооллож болох бололтой.

Тэр инээд алдсаар эргэн тойрноо харан: Хаашаа орох уу? Чэёоны дуртай хоол юу вэ?

Би: Амттай л бол бүх хоолонд дуртай.

Чанёолын нүд томрон нэг гарын алгаа над руу харуулан: Би ч бас! Аливээ цохиоч!!

Би инээсээр түүний гартай алгаа цохилцов.

Жирийн л нэгэн гудамны мухлагт өөд өөдөөсөө хараад мах шарж идэж байлаа. Эргэн тойронд олн хүмүүс шуугих ч ганцхан Чанёол руу харан үл ялиг ичингүйрэн сужх надад таалагдаж байсан юм.

Чанёол ногоонд мах ороон над руу сунгав.

Би гайхсаар: Надад уу?

Чанёол: Аливээ! Би хүн болгонд мах ороож өгдөггүй юм шүү. Энэ бол онцгой тохиолдол! Чи боломжыг алдаж болохгүй.

Түүний гарнаас мах авч иднэ гэдэг бага зэрэг ичмээр юм. Үгүй ээ үнэхээр их зэрэг ичмээр юм байна!! (Заза админ нь уучихсан байгаа юма 😂)

Чанёол: Миний гар тасрах нь ээ!

Түүний гарыг дахиж өвтгөхийг хүссэнгүй маяглаж байхаар гээд урагш сунасаар амаа ангайхад Чанёол ам руу минь үхрийн махыг хийсэн юм.

Чанёол: Амттай байна уу?

Би зажилсан хэвээрээ толгой дохин инээмсэглэв.

Чанёол: Үнэндээ бүр үнэтэй зүйл авч өгмөөр байна.

Би гараа сэгсчүүлэн: Үгүй ээ. Тэгэх хэрэггүй.

Чанёол: Юу? Надтай хооллох тийм муухай байгаа юм уу.

Би: Т-Тийм биш ээ! Зүгээр л... Төвөг удмааргүй байна.

Чанёол: Төвөг удаж байгаа юм биш шдээ. Тэгж байгаад Чэёон их санаа зовомтгой юм. Уг нь бусад охид дуртайяа зөвшөөрдөг.

Би: У-Уучлаарай...

Чанёол гайхсаар: Юунд вэ?

Би доош харан: Тэдэн шиг сайн биш байгаад...

Чанёол дахиад л чанга инээв. Эргэн тойрны хүмүүс бидэн рүү хачин хацргаана. Үнэндээ би ч бас гайхлаа. Тэр дандаа л инээх юм. Намайг шоолж байгаа юм шиг л.

Чанёолын нүднээс бараг нулимс гарсан байх. Хэтэрхий их инээснээс болоод шүү дээ.

Тэр арай ядан инээдээ зогсоогоод: Үнэхээр хөгжилтэй юм!! Ийм утгатай бишээ. Бусад охидуудаас хавь илүү. Их ондоо!! Нэг үгээр бол чи тэдэн шиг амархан биш.

Юу гэсэн үг юм бол... Түүний юу гээд байгааг ойлгохгүй байна.

Чанёол: Уг нь ийм сайхан өдөр ганц шил сөжү хувааж уух хэрэгтэй байдаг юм. Гэхдээ чи уудаггүй тийм үү?

Би: Тийм ээ. Миний бодлоор надад архи зохихгүй.

Чанёол: Чи үнэндээ оролдож үзээгүй биз дээ?

Би итгэлгүйхэн толгой дохиход Чанёол: Эишш!! Архи ууж үзээгүй байж тохирох үгүйг нь яаж мэдэж байгаа юм бэ! Эгчээ!! Энд нэг шил сөжү авъя!!

Би: Заавал ингэх хэрэггүй биш үү?

Чанёол: Залуу насаа дэндүү дэг журамтай өнгөрөөх нь уйтгартай. Бас ах нь чамд л гэж зориулаад архи яаж уух талаар зааж өгье.

Бурхан минь... Би хэзээ ч архи ууна гэж бодож байгаагүй. Бүр энэ хүнтэй хамт шүү дээ. Энэ бага зэрэг... Ичмээр! /хацар улайх/

Нэг шил сөжү ирсэн хойно Чанёол шуудхан задлаад надад хундаглаж өгөв. Би түүнд бөхийсөөр ёс журамтайгаар хундагыг авахад Чанёол инээсээр: Би архи маш сайн даадаг юм. Хамгийн гол нь согтохгүй байх хэрэгтэй.

Би түүнээс их зүйл сурж авч байгаа царай гарган үг нэг бүрийг нь анхааралтай сонсож тэр бүртээ толгой дохиж байсан юм.

1 цагийн дараа~

Чанёол: Үнэндээ би тийм сайн ууж чаддаггүй юмаа! Манай хэд л архи даадаг. Би чаддаггүй болохоор уудаггүй байхгүй юу!!

Тэр гудмаар дүүрэн ингэж орилно. Харин би толгой дохисоор түүнийг түшин алхаж байв.

Чанёол: Ахх! Үнэхээр ичмээр юм. Би согтчихож тийм үү?

Би: Тиймээ.

Тэрний хацар нь байдгаараа улайж, алхаа гишгээ нь хүртэл хачин болчихсон. Үнэндээ бид нэг шил л сөжү уусан юм. Чанёол ердөө 4 хундага уусан байх. Надад зааж өгнө гэж хэлсэн ч өөрөө түрүүлээд тасарчихсан юм л даа.

Би: Энд түр суучихъя! Би Чэнийг дуудсан. Тэр удахгүй ирнэ. Тэр хүртэл энд хүлээгээе.

Чанёол дуулгавартай нь аргагүй сандал дээр суув. Би ч түүний дэргэд суухад Чанёол гэнэт инээгээд эхлэв. Бас амандаа нэг зүйл бувтнаад... Бодвол согтуу хүн ингэдэг бололтой.

Түүний юу гээд байгааг ойлгохгүй байсан болохоор зүгээр л өөр тийш харан сууна. Гэтэл мөр гэнэт хүнд оргих шиг болов. Гайхсаар харвал түүний үсний анхилуум үнэр үнэртээд, Чанёол нүдээ аниад мөрийг минь дэрлэсэн байгааг ойлголоо.

Чанёол: Чамтай дандаа уулзаж байвал гоё юмсан. Бид цаашдаа ойр ойрхон уулзаж байхыг чи зөвшөөрнө биз дээ?

Тэр согтуудаа л ингэж байгаа байх. Тиймээ. Тэр нь л зөв.

Чанёол: Үнэндээ Чэёон их хөөрхөн. Би өчигдөр чамайг рестаронд ирнэ гээд үнэхээр удаан хүлээсэн. Би чамайг хүлээдэг нэгэн байж болно биз дээ?

Тэр юу ярьж байгаагаа мэдэхгүй байгаа. Яг одоо түүний оюун санаа тогтворгүй байгаа.

Би: Т-Тиймээ. Болно.

Гэхдээ... Бид нэгнийгээ огт мэдэхгүй. Ердөө 3 дахь удаагаа уулзаж байна. Хэдхэн удаа уулзчихаад ингэх нь буруу биз дээ? Биднийг бурхан шийтгэх болов уу? Ялангуяа намайг... Би ийм хурдан дурлаж болохгүй. Энэ чинь шудрага бус.

Чанёол: Тийм ээ! Ашгүй дээ. Бүр санаа амарчихлаа!

Тэр ингэж хэлээд л унтаад өгсөн. Зөвхөн жигд хэмнэлтэй амьсгаа нь сонсогдож тэрний толгой мөрийг минь дэрлэх тээртэй бус харин ч сэтгэл догдлуулам байсан юм. Гэхдээ нилээдгүй удаан хугацаанд дэндүү ичсэнээсээ болоод хамаг биеэ чангалсныг эс тооцвол шүү дээ.

-
-
-
-
Энэ хоёрын романсыг хэр их хүн хүсэж байгаа юм бол доо 🤔

Continue Reading

You'll Also Like

244K 7K 34
"Really? You strip yourself of your best defense- against me?" Diana chuckled. "My defense?" "They were yours." [Infinity War + Endgame + WANDAVISI...
877K 40.8K 61
Taehyung is appointed as a personal slave of Jungkook the true blood alpha prince of blue moon kingdom. Taehyung is an omega and the former prince...
93.7K 1.3K 57
Title 满级大佬穿回真千金/The full-level boss wears back to the real daughter Author 一江听月 Su Yu is a fast-traveling boss, and the system rewards her to choose...
85.7K 4.7K 10
Гол дүр: EXO Chen Төрөл: хайр дурлал, ахлах сургууль