Be mine🌷 |OSH (дууссан)

By whitebearindahouse

103K 6.4K 1K

"Чи бол хэн ч биш" хэмээн хэлэхдээ Сэүн зэвүүнээр инээмхийлнэ. Түүний хэлдэгээр би хэн ч биш гэлээ, хэн нэгн... More

•1•
•2•
•4•
•5•
•6•
•7•
•8•
•9•
•10•
•11•
•12•
•13•
•14•
•15•
•16•
•17•
•18•
•19•
•20• (The end)

•3•

5.2K 347 16
By whitebearindahouse

Би зөв зүйл хийсэн... Тийм үү?

Өрөөндөө даруй орж ирэн амьсгаагаа дарах гэсэн шиг хаалга налан доош унаад өгөв. Зүрх минь салгалж байна. У Сэүн чи ямар аймшигтай хүн бэ?

Нүдээ анихад хөөрхий эрэгтэйн цусаар ханиалгах дүр төрх толгойд буун, давхар У Сэүний үсчин өшиглөх, хайр найргүй зодох дүр зураг ч бодогдоно. Ийм зүйл харсан би хар амиа хайцаалаад зүгээр л яваад өгөх байсан уу? Хэрвээ тэгсэн бол тэр залуу үхэж ч болохоор нөхцөл байсан шүү дээ.

Ямартайч цагдаа нар хүрж ирээд Сэүнийг аваад явахыг, мөн дүрэмт хувцастай залуугын түргэний машинд ачигдахыг харсан. Үүний дараа ухаан санаа орж гараад арай ядан гэртээ ирсэн юм.

Би: Б-Байна уу?

Духэ: Чи хааччихав аа? Ард хоцорчихсон юм уу?

Духэ санаа нь зовсон бололтой залгаж асууж байгаа нь энэ.

Би: Үгүй ээ. Гэнэт бие өвдөөд... Уучлаарай. Та хэд судалгаага хий дээ.

Духэ: Бие өвдсөн? Ойлгомжтой! Хэтэрхий их хоол идээд байхаар ходоод чинь ачааллаа дийлэхгүй байгаа шд.

Би: /инээх/ Тийм бололтой.

Духэ: Заза. Биеэ бодоорой. Бид тэгвэл үргэжлүүлээд явлаа. Эхх! Хөөш гажигаа наад зам чинь биш!! Ёохх!!

(таслах~)

Түүний сүүлийн үгийг сонсоход Бэкхён их л үймүүлж байгаа бололтой. Хөгжилтэй байгаа байх даа. /санаа алдах/ Гэхдээ би зөв зүйл хийсэн эсэхдээ эргэлзэж суусан шүү дээ. Намайг дуудлага өгсөнийг Инжон мэдвэл бидний харилцаа сүйрнэ байх даа? Үгүй ээ! Яаж мэдэх юм бэ! Би дуудлага өгөхдөө нэрээ хэлээгүй шд.

-Хөөе! Би ормоор байна! Бүдүүн өгзөгөө холдуулаач!

Энэ үгийг сонссон би хаалга таглаад сууж байгаагаа санан бушуу дээш босоход дотогш орж дийлэхгүй байсан Инжон муухай царайлсаар өрөөнд орлоо. Тэр арай мэдээгүй бололтой. Эсвэл У Сэүн дээр оччихоод ирж байгаа юм болов уу...

Инжон өрөөнд орсон даруйдаа шуудхан л орон дээрээ хэвтээд өгөв. Түүний тайван байдлыг ажиглах намайг гайхсан бололтой "Яагаад хүн рүү хараад байгаа юм. Бас ямар тэнэг зүйл сэдээв?" гээд л дүү минь тоомжиргүйхэн асууна.

Эгчтэйгээ байнга гадны хүнтэй харьцаж байгаа юм шиг байдагт нь гомдохгүй ээ. Түүний өмнө би буруутай шүү дээ. Хэн л тийм зүйл болсон байхад сайхан харьцах билээ...

Би: Юу ч сэдээгүй.

Инжон: Тэгвэл өөр тийшээ харахгүй юу? Эсвэл явж хөргөгчөө уудалдагсанж уу. Ямартай ч над руу битгий хараад бай.

Би үл ялиг инээмсэглэсээр: За! Эгч нь харахгүй ээ!

Инжон нүдээ анин зүгээр л хэвтэж эхлэв. Харин би нэг санаа алдчихаад хичээлээ дэлгэн суулаа. Анхаарал төвлөрч өгөхгүй юм. Зүгээр л элдэв зүйлдээ санаа зовохоо болихгүй юм уу Шин Исон!

Ардханд минь утасны вебрат чичигнэх нь хангалттай дуулдав. Харах нь ээ дүүгийн минь утас дуугарах ба Инжон үүнийг сонсохгүй байгаа бололтой унтчихаж.

Арай цагдаагын газраас биш байгаа? Инжон явах хэрэггүй юмсан...

Би аяар гэтсээр Инжоны утсанд ирж буй дуудлагыг таслах зорилготой алхана. Гэхдээ 100 гаруй кг жинтэй байна гэдэг хэцүү юм. Яаж ийж байгаад л чанга чимээ гаргаад эргэн тойрныхоо эд хогшилыг унагааж орхиход Инжон тэр даруй сэрчихэв.

Инжон нүдээ нухалсаар дээш босоод утасаа аван "Байна уу" гэж хариулав.

Би шүлсээ залгилан өөр хүн л байгаасай гэж хүснэ... Хэрвээ Инжон Сэүнийг авахаар цагдаагийн газарт очвол хэцүү юм болно. Дүүгийн минь сэтгэл өвдөхөөс гадна У Сэүн гэх чөтгөртэй улам дотно болчих ч аюултай. Эсвэл бүр Сэүнд зодуулж байсан эрэгтэй Инжоныг маань ч бас заначих юм билүү... Ямартайч уулзуулмааргүй байна!

Инжон: Тиймээ мөн. Шин Инжон байна.

Үгүй ээ!!! Үнэхээр цагдаагийн газраас бололтой!!

Инжон: Юу?! Хахахаха!

Миний үхмээр санаа зовсон царай, баргар нүүрний хувиралд Инжоны чанга инээд гайхшруулж орхив. Яагаад инээгээд байна? У Сэүн саатуулагдаж байгаа нь хөгжилтэй юм болов уу?

Инжон: Чи яаж миний дугаарыг олоо вэ? Тиймээ! Би бага сургуулиа тэнд төгссөн. Ямар удаан уулзаагүй юм бэ?

Инжон хөөрсөн дуугаар хэн нэгэнтэй ингэж ярьж байгаад намайг санах шиг над руу хачин харсаар өрөөнөөс гараад явчихлаа. Түүнийг гарсан хойно сэтгэл тайвширсан хүн нэг их урт амьсгаа авав. Үнэхээр их айлаа шүү!

-

Маргааш өглөө нь Инжон бид хоёр бусад өдрүүдийн нэгэн адилаар хоёул сургууль руугаа явахаар хамтдаа гэрээс гарцгаав. Үнэндээ аав ээжид л хамт явж байгаа юм шиг харагдуулдаг. Бид хэдэн барилга өнгөрөөд л тус тусдаа салдаг юм л даа. Би буудал руу автобусанд суухаар явдаг бол Инжон өөрийн цагаан морьтой ханхүү гэж төсөөлдөг хар мотциклтой чөтгөрөө хүлээсээр үлддэг.

Энэ өдөр ч би үг дуугаралгүй чимээгүйхэн Инжоноос холдон буудал руу алхаж эхлэв. Уг нь салах ёс хийгээд эсвэл "Сургууль дээр таарцгаая дүү минь!" гээд үнсээд холдохыг үнэн сэтгэлээсээ хүсэж байна. Даанч Инжон намайг тэгэхэд дургүйцэх байлгүй.

Гомдолтой нь аргагүй хошуугаа унжуулсаар өөрийгөө ямар муу эгч болохоо бодон алхаж байтал "Чи жаахан дээшээ хараад явж болдоггүй юм уу" гэх үгс сонстов.

Би: Ю-Юу? Чи үлдэхгүй байсан юм уу?

Инжон над руу гар утасаа сарвайн: Сэүн өнөөдөр ирж авч амжихгүй гэнээ.

Би: Яагаад?

Инжон: Өчигдөр гэр бүлд нь ямар нэгэн зүйл тохиолдсон юм байх. Чамтай явмааргүй байгаа ч ганц өдөр яахав.

Тэр ингэж хэлээд намайг хаян хурдан алхаж эхлэв. Би үнэн сонссон биз дээ!! Эцэст нь бид хамтдаа явах нь байна шдээ!!

Гэхдээ У Сэүн үнэхээр л чөтгөр юм даа. Гэр бүлд нь юм тохиолдсон!? Хах! Бүр инээд хүрчихлээ. Хэн нэгний эрхэм хүүг бараг алах дөхсөн хүн тийм зүйл бичээд л аргалчихаж байгаа юм уу. Инжонд үнэнээ хэлэхгүй юм биз дээ?

Уг нь хамтдаа явна гээд догдолж байсан юм. Гэхдээ Инжон хаа байсан хойно ганцаараа суугаад цонх руу ширтэн намайг анзаарах ч үгүй явна. Харин би автобусны хамгийн урд талын суудал дээр сууна. Тэр хэлэхдээ "Чамтай хамт явж өөрийгөө доош нь хиймээргүй байгаа болохоор тусдаа сууцгаая" гэсэн.

Та нар мэдэхгүй л байна даа. Удахгүй махлаг охидууд моодонд орох юм чинь!! Надаас одоохондоо ичиж л бай! Хмм! Цаг нь болохоор хөвсгөр охидуудын эрин үе эхэлнээ!!

Би Инжон руу үхлийн харц шидсээр хойш муухай харахад дүү минь ч бас урагшаа хараад таарчихав. Бид нэгэнт харц тулгарчихаад байхад ямар үзээрийн царайлаад байлтай нь биш гэж бодон байдгаараа малийсаар даллахад Инжон бүр намайг хүн гэж авч үзсэнгүй шуудхан аниад буцаад цонх руу харав.

Өнөөдөр гэрээс эрт гарсан болоод ч тэр юм уу автобус нэг их удалгүй сургуулийн буудал дээр ирчихлээ. Инжон намайг тоолгүй түрүүлээд буугаад явсан. Түүнтэй хамт явмаар байсан ч өөхөө чирэн алхах гэж нилээн удлаа л даа.

Ангийн хаалгаар шагайвал хүүхэд байсангүй ээ. Яахх! Аргагүй л эрт ирчихлээ гэж бодсон бүр нэг нь ч ирээгүй байхдаа яадаг байна!

Хэн ч байсангүйд жаахан эвгүй санагдан дотогш ороод өөрийн суудалдаа суулаа. Цаг харвал хичээл эхлэхэд бараг 40 минут дутуу байв. Ээж яааруулаад л ийм эрт гарсан хэрэг. Тэрнээс биш сайхан хэвтэх цаг минь. Хайран сайхан нойр минь ээ Т.Т

Нойрондоо дийлдсэн үү гэлтэй ангийнхныг цуварсаар орж ирэхээс өмнө жаахан унтаад авчихъя гэж санан ширээгээ дэрлэн зүүрмэглэв. Тэгвэл минут гарам хугацааны дараа ангийн гүйдэг хаалга онгойх дуулдав. Хэн юм болоо ч гэж нээх харах гэсэнгүй зүгээр л унтмаар байсанд үргэлжлүүлэн хэвтсээр байлаа.

Хажууд минь хэн нэгний амьсгалах дуулдав. Үгүй ээ ер!! Ямар юм нь суудалдаа суухгүй хүний дэргэд зогсоод байгаа юм бэ?! Жаахан ууртай ярвайсаар дээш харахад хоёр нүүрт, үмхий санаат У Сэүн аймшигтай харцаар над руу харан зогсож байх нь тэр.

Би: Ч-Чи энд... Э-Энд юу хийж байг---

Сэүн: Чамд сайхан байна уу? Хүнийг хүйтэн шалан дээр хонуулчихаад өөрөө ингээд унтах сайхан байгаа биз.

Түүний нүднээс гал асаж байв. Хөмсөг нь айхтар зангиран, ууралсандаа шүдээ зууж байгаа нь илт мэдэгдэнэ. Үнэхээр... Тэр үнэхээр аймар юм!

Би толгой сэгсчин түүнд бууж өгч болохгүй гэсэн бодол тэрхэн зуур зурс хийхэд "Юу гэсэн юм" гээд шийдэмгийгээр асуучихлаа.

Сэүн хэтэрхий өндөр тул миний зүг харахын тулд доош тонгойно. Юу юугүй барьж аваад зодчих вий гэсэн царайг харуулан "Чамд би анхааруулсан байхаа. Өөрийгөө аятайхан авж явж сурсан хойноо надтай сөргөөцөлд гэж!? Үгүй бол сахйан зүйл болохгүй л байх шүү!!" гэж хэлэхдээ үг нэг бүрээ удаанаар маш заналхийлсэн байртайгаар хэллээ.

Би: /шүлсээ залгилах/ Н-Наадах чинь сүрдүүлэг үү? Би чиний юу яриад байгааг ойлгохгүй байна.

Сэүн: Өчигдөр. Өчигдөр чи дуудлага өгсөн биз дээ? Үгүй гэж л битгий хэлээрэй дээ!!

Тэр яаж мэдчих вэ?

Сэүн бага зэрэг занасан байртайгаар инээд алдаад: Яасан? Гайхаж байна уу? Харамсалтай нь манай аав цагдаа хүн л дээ. Бүр цэргийн дарга байсан хүн. Хүүгээ зодоон хийгээд ирснийг шийтгээд намайг шөнөжин тэр хараал идсэн төмөрний цаана суулгалаа!!! Харамсалтай нь би эрх мэдэлтэй болохоор чамайг төвөггүйхэн олоод мэдчихлээ л дээ!

Би: Т-Тэгээд! Чи хүн зодож байсан биз дээ! Хүнийг бэртээчихээд шийтгэлээ л амссан байна!!

Ингэж чангахан дуугарчихаад гарах санаатай босоход У Сэүн тэвчсэнгүй бололтой намайг ангийн хана руу түлхэн хананд шахсаар нэг гараараа хүзүүг минь боочихов.

Амьсгал боогдон хэцүү болж ирэхэд доороо цовхчин түүний хүчийг эсэргүүцэх гэж хичээнэ.

Сэүн: Чи юу болсоныг мэдэхгүй биз дээ? Намайг яагаад тийм зүйл хийснийг, намайг яагаад хүн зодсоныг!! Тэр муу н*вшийг юу хийснийг чи огт мэдэхгүй шдээ!

Түүний царай үнэхээр аймшигтай... Толгой эргэн юу юугүй унах гэж байхад азаар Сэүнийг хэн нэгэн түлхэн энэ утгагүй үйлдлийг нь зогсоосноор би амьсгаадсаар доош нуран унахдаа хоолойгоо атгаж авлаа.

-Чи хэн бэ!? Яагаад түүнийг ингэж байгаа юм. Эмэгтэй хүнийг өвтгөдөг хэн гээч арчаагүй амьтан нь вэ!!! хэмээн Сэүнийг зогсоосон нэгэн чангаар бахирав.

Сэүн: Баатар болохыг хүсээ юу тагжгараа? /инээх/ Ямартайч чи бид хоёрын хоорондын тооцоо дуусаагүй шүү. Инжонаас болоод чамайг өршөөнө гэж байвал хол эндүүрээрэй нүүна!

Хаалга чанга хаагда чимээ... Бас хэн нэгний "Чи зүгээр үү?" гэх үг дуулдав. Маш их өвдсөн. Хэзээ ч ийм байдалд орж байгаагүй болохоор үнэхээр их айж, золтой л уйлчихсангүй.

Би ханиалгасаар арай гэж "Тиймээ" хэмээн намайг аварсан ачтаны асуултанд хариуллаа.

Ангид маань шинээр шилжиж ирсэн Ду Кёнсүү байдгаараа хөмсөг зангидан санаа зовсон аятай над руу харна.

Кёнсүү: Тэгэхээр тэр хэн гэж н*вш нь юм бэ?

Намайг үл ялиг тайвширан хэвийн амьсгалж эхлэх үед Кёнсүү надад савтай усыг өгөхдөө ингэж асуув.

Би дуугайхан түүнээс усыг аван уучихаад "Баярлалаа" гэснээс өөр үг дуугарсангүй.

Энэ нөхцөл байдал тийм ч удаан үргэлжилсэнгүй. Ангийн чанга дуутнууд болох Чанёол Бэкхён хоёр орж ирснээр таслагдсан хэрэг.

Бидний зэрэгцэн суугааг харсан Бэкхён тэр даруй "Байз байз! Хоёулаа яг буруу үедээ ороод ирэх шиг боллоо шүү!" гэж чарласаар буцаад гарах гэхэд Чанёол түүнийг болиулав.

Чанёол бидэн рүү харсаар: Тэгэхээр та хоёр хоёулахнаа ийм эрт ирчихсэн юу хийж байгаа юм бэ дээ? хэмээн жуумалзсаар есөн шидийн утга агуулах харцаар харна.

Бэкхён: Харваас ойлгомжтой байгаа биз дээ! Хүүе! Исоны хүзүүг хар л даа!

Түүнийг ингэж хэлэн хүзүү рүү минь заахад Сэүн гэх араатан багалзуурдсанаас болж улайсан хүзүүгээ нуун дарлаа.

Бэкхён: Чи энэ бүдүүнээгийн хүзүүг шимээ юу Мёнсүү!!?

Бэк нүдээ бүлтэрчихвий гэмээр томруулсаар Кёнсүүгийн зүг чарлахад Кёнсүү дээш боссоор "Үгүй ээ" гэж бувтнан суудал руугаа явав.

Чанёол хачин харсаар Кёнсүүгийн хажуугын суудал болох өөрийн сандал дээр очин суугаад "Нээрээ шимчихсэн юм уу?" гэж шивнэх нь надад хангалттай сонсогдоно.

Бэкхён: Заза! Юу гэж дээ! Хаха! Их эрдмийн өргөөнд тэгж заваарах хүн биш байлгүй.

Чанёол: Хаха! Тийм дээ!

Кёнсүү гэнэтхэн ширээгээ чанга гэгч нь цохиж аваад: Ер нь тэгсэн байсан ч яадаг юм!! Амаа татацгааж болохгүй юу!!? гэж хашгирвал нөгөө хоёр үгэнд нь орон дахиж нэг ч илүү үг хэлсэнгүй.

-

Духэ: Чи нээрэнгээсээ хэлээд байна уу?

Би сул дуугаар "тийм" гэж хариулчихаад доош ширээгээ дэрлэн хэвтэв.

Духэ яагаан шилээ тэгшилж зүүсээр: Бурхан минь. Энэ зүйл жинхэнэ үү? Манай Исон хаана байна! Исон хоол идэхгүй гэдэг юу гэж байгаа юм бэ!!

Би: Зүгээр яваа. Би ганцаараа баймаар байна.

Духэ: Чамайг харамсана гэдэгт итгэлтэй байна. Ямартайч би явлаа шүү!

Духэгийн гарах сонсогдоход би ангидаа ганцаар хоцорсон байлаа. У Сэүн... Тэр аймшигтай хүн намайг алахад ч бэлэн харагдсан. Нүд нь их ширүүнээр хараад л хоолойг минь шахаж байсан. Ердөө дуудлага өгсөний төлөө...

Тэр үнэхээр уур ихтэй юм. Бас аюултай.

-Чамайг ганцаараа байх хэрэггүй гэж бодож байна.

Нэг хүн ингэж хэлэв. Мэдээж би хоолойгоор нь шууд л таничихсан.

Би: Би өөр бодолтой байна. Ганцаараа байхыг хүсэх буруу биш.

Кёнсүү: Тэр галзуу амьтан дахиад ороод ирвэл!? Чи энэ талаар бодсон уу?

Би: Би түүнээс айх хэрэггүй. Юуг ч буруу хийгээгүй байж нуугдах аятай хэн нэгнийг үргэлж бараадах хэрэггүй байх.

Кёнсүү толгой дохин хэсэг чимээгүй сууж байснаа "Энийг идэх үү?" хэмээлээ.

Яг юу гэдгийг нь хараагүй болохоор шууд "идий" гэсэнгүй. Уг нь ч аймар өлсөж байна л даа. Гэхдээ... Ийм зүйл болсоны дараа ухаан жолоогүй идээд байвал намайг яг гахай л гэж бодно биз дээ.

Кёнсүү: Би сая цайны газраас авсан юм. Их амттай жигнэмэг бас сүү. Чи идэхгүй гэдэгтээ итгэлтэй байна уу?

Би толгойгоо доош харуулан гараа дэрлэн хэвтсэн хэвээр байсан юм. Энэ мөчид гэдэс минь амь орж буй зомби аятай чангаар "Өлсөж байна~" гэж дуугархаас өмнө шүү дээ.

Гахай гэж бодох нь хэн хамаатай юм. Би угаасаа л гахай юм чинь. Энийг хүлээн зөвшөөрхөөс өөр аргагүй!

Би: Вуах! Энэ үнэхээр амттай юм!

Кёнсүү: Тиймээ. Би байнга авч иддэг жигнэмэг.

Энэ бол ичгүүртэй хэрэг. Гэхдээ хамаагүй ээ. Хүн юм өгөөд байхад авахгүй байна гэдэг бүдүүлэг биз дээ?

Хичээл тарахад Духэтэй хамт сургуулиас гаран алхацгаав. Найзын минь гэр тэс ондоо зүгт учир шуудхан яваад өглөө. Бас тэр гэрийн даалгавраа хийх ёстой гээд гүйх шахам алга болсон. Дөнгөж хичээл тарж байхад даалгавраа хийнэ гээд яардаг хүн Духэгээс өөр хаана ч байхгүй гэдэгт итгэлтэй байна.

Цүнхээ үүрээд л эмгэн хумсын удаан алхаагаараа алхана. Өдөр бүр яг л ингэх ёстой юм шигээр байнга ганцаараа алхах ч энэ удаад нөхцөл байдал арай өөр санагдана. Бусад өдрөөс ялгаатай нь толгойд их зүйл бодогдож байна. Өмнө нь зүгээр л бодох юмгүйгээр хурдхан харьж хоол идэхийг хүсдэг байлаа. Гэхдээ... У Сэүнээс болж бага зэрэг айх шиг. Тэр намайг маш их заналхийлсэн. Би бараг үхлээ л гэж бодсон шүү...

Ямартайч чи бид хоёрын хоорондын тооцоо дуусаагүй шүү!

Эдгээр үгний утга нь дахиад намайг зовооход бэлэг гэсэн үг биз дээ? Хэзээ ч хамаагүй гарч ирээд Шин Исоныг тамлана гэсэ анхааруулга биш гэж үү... Үнэхээр шудрага бус юм. Би яагаад түүнээс айн чичигнэх ёстой гэж. Ердөө л зөв зүйлийг хийж хэн нэгэн хүнийг бэртэж байгааг мэдэгдсэн!

"Хөөе!!! Уул шиг охион!!" гэх чанга орилоон ардханд минь дуулдахад намайг дуудаад байна гэдгийг мэдсэн ч алхаагаа түргэсгэн бараг л гүйж эхлэв. Юу гэнэ үү? Уул шиг охин!? Хэн ингэж дуудаад байхад эргэж харах юм бэ!

Удалгүй үснээс хэн нэгэн хойш савангаа алдахад аргагүй эрхэнд гүйхээ болив. Тэгвэл ангийн гурав ардаас гүйсэн бололтой амьсгаадчихсан зогсоно.

Чанёол: Чи чинь дуудаад байхад дүлий юм уу? Наад чихээ ашиглахгүй юм бол чих хэрэгтэй байгаа хэн нэгэнд зараач!

Бэкхён: Чихээ зарах? Наадхыг чинь гажиг Духэ сонссон бол "Шинжлэх ухааны үүднээс тайлбарлахад чихээ зарна гэдэг нь" гээд л эхлэх байсан даа.

Бэкхён найзыг минь дууран худлаагаасаа шилээ засаж байгаа дүр үзүүлэхэд Чанёол нөгөө сагсуугынхээ тэнэг үйлдлийг шагшин магтан, чанга хөхөрсөөр утгагүй үйлдэл нь улам л дэврээнэ.

Би хоёр сагсуугын дуусашгүй тоглоом шоглоомыг тоохгүйг хичээн тэдний хажууд томоотой гэгч нь зогсох Кёнсүү руу харсаар "Намайг яагаад дуудсан юм" гэж асуулаа.

Кёнсүү: Би дуудаагүй. Энэ хоёр л...

Бэкхён: Өө нээрээ тийм. Гол зүйлээ мартах гэж байна шд.

Чанёол гэнэтхэн гарнаас минь атган аваад өрөвдөлтэй царайлан "Бидэнд мөнгө зээлэхгүй биз!?" гээд аминчхан гуйв.

Ямар хэрэгтэйг нь мэдэхгүй ч Чанёолын гуйж байгаа байдал тун нуцхатай санагдсан болохоор өөртөө байгаа илүү мөнгөө өгөх санаатай гараа татаж аваад халаас руугаа явуулна. Гэхдээ Бэкхёний үгийг сонсохоос өмнө л дөө! Ингэж хэлэхээр хэн мөнгө өгнө гэж!! Хнн!!

Бэкхён: Угаасаа Исон мөнгөөрөө хоол л авч идэх юм чинь дээ. Хоол нэмж идэж массаа улам ихэсгэж байснаас ангийнхаа царайлгуудад мөнгө зээлдүүлсэн нь дээр биз дээ!?

Би даруй халааснаасаа гараа гаргаж ирэн: Надад мөнгө байхгүй ээ.

Чанёол: Өөө! Хүүхэн Бэк! Чамаас болж байгаа юм. Яг гаргаж өгөх гэж байхад нь дэмий донгосоод!

Бэкхён үсээ савчуулсаар үсэрч цовхичон "Юу гэж байгаа юм бэ! Ээ! Исонаа, гуйж байна шдээ!" гээд хошуугаа унжуулан хоёр гараа хавсран над руу харна.

Би: Та хоёр мөнгөөр яах гэж байгаа юм?

Зээлдүүлэх бол баталгаа хэрэгтэй шүү дээ. Тэгээд ч тэдний тэнэг шалтгаан бага ч болтугай хөгжөөх м шиг санагдаж байна.

Бэкхён: Мэдээж ПС орох гээд---

Чаёнол үг хэлхээсээ өмнө боддоггүй найзынхаа амыг даран үгийг нь таслаад "Бид мэдээж хичээлдээ л" гээд аль хэдийн найдваргүй болсон харцаар харан худлаа инээх шиг боллоо.

Би: Аягүү! Та хоёр хэзээ ухаан суух юм бол доо.

Би амандаа бувтнасаар тэднийг орхин гэрийн зүг үргэлжлүүлэн гэлдэрлээ. Тэгвэл Чанёолын "Зээлчих л дээ! Бид эргүүлээд өгнө шдээ!!" гэх цөхрөлийн чарлаан сонсогдох ба би хойш эргэж харан зальтайгаар инээд алдсаар "Уул шиг охин нь хоолныхоо мөнгөндөө нэмэрлэсэн нь дээр байхөө!" гэсээр яваад өглөө.

Аютобусны буудал дээр дахиад л айдас намайг бүрхээд авав. Сэүн хаанаас ч юм гараад ирчих вий... Уг нь ч ийм том биетэй байж айх хэрэггүй л дээ. Хүмүүс намайг их жинтэй намхан хөвгүүн л гэж бодохоор харагддаг мөртлөө аргагүй эмэгтэй гэсэндээ дахиад өглөөнийх шиг явдал тохиох вий гэхээс айгаад байх юм.

Утгагүй бодлоосоо ангижрахыг хүсэн даруй толгойгоо сэгсчсээр утасаа гаргаж ирэн чихэвчээ зүүлээ. Ямар нэг сайхан аялгууг сонсох гээд тоглуулах тоючин дээр дарах гэтэл нэг хүний гар гэнэт орж ирээд чихэвчийг минь авчихав.

Би том нүдэлсээр түүний зүг гайхан харахад шинэ сурагч Ду Кёнсүү инээчихсэн зогсож байв.

Би: Би уг нь дуу сонсох гэж байлаа...

Кёнсүү: Ангийнх нь хүүхэд хамт зогсож байхад ганцаараа чихэвчээр дуу сонсох их бүдүүлэг гэж бодохгүй байна уу?

Би: Чи эндээс автобусанд суудаг юм уу?

Кёнсүү: Тиймээ. Дэлдэн, далдгар хоёроос арай ядан салаад буудал дээр ирэхэд чи зогсож байх юм.

Би: /инээх/ Тэд пс-нийхээ мөнгийг олсон уу?

Кёнсүү: Чамд л гэж хэлэхэд үнэндээ надад мөнгө байсан юм. Тэдэнд өгч болох байсан ч өгөөгүй ээ! "Мёнсүү Мёнсүү" гээд нэрийг минь өөрөөр дуудан далжийтлаа инээгээд байхаар дургүй хүрээд.

Би: Юу? Үнэндээ би ч бас! Хэн "Хоодонд үрж байснаас бидэнд өгчихөө" гэхээр май гээд өгөх билээ. Ёстой нэг!! Тэр хоёр өөрсдийн амнаасаа болж байгаа юм.

Кёнсүү: Тиймээ. Хоёулаа их адилхан бодож шүү! Май. Чихэвчээ ав!

Би инээд алдсаар өөрийн чихэвчээ Кёнсүүгийн гарнаас аван халаасандаа хийлээ. Нээрээ л ангийн маань найз хамт зогсож байхад чихэвчээр яах билээ.

Кёнсүүтай зэрэгцэн суун явсаар автобус тун хурдан ирчихсэн юм шиг л мэдрэгдэв. Тэрээр дуу цөөтэй ч энэ удаад маш их инээж, хамтдаа хөгжилтэй байлаа. Гэрийн буудалд хүрч ирээд Кёнсүү руу далласаар буух гэхэд тэр надтай хамт буучихсан. Үүгээр ч зогсохгүй гэрийн үүдэнд хүргэж өгөв.

Би: Ингэхэд яагаад намайг хүргэж өгч байгаа юм бэ?

Кёнсүү: Хүргэж өгөх? Манайх энэ хавьд байдаг болохоор л. Зам дагуу! /инээх/

Би санал нэг байгаа мэт толгой дохисоор "Тийм дээ. Юу гээд л над шиг хүнийг хүргэж өгөх гээд энэ хүртэл ирэх билээ" хэмээн бодон тэнэг зүйл төсөөлөх гэж байсан өөрийгөө шоолоод амжлаа.

Кёнсүү: Тэгвэл болгоомжтой ороорой!

Тэр ингэж хэлчихээд огцом хажуу тийш эргэн хурдтай алхалсаар яваад өгөв. Ямар ч байсан Ду Кёнсүүгийн ачаар айх айдасгүй тайван гэртээ хүрээд ирлээ шүү.

Сэтгэл санаа арай дээрдсэнд бараг л дуу аялан лифтнээс гарав. Гэрийнхээ кодыг хийгээд зогсож байх үеээс өмнө айх айдасгүй байлаа.

Ямар ч айдас байгаагүй. У Сэүний ширүүн харцтай тулгархаас өмнө...

Би сандран шуудхан гаран дахь чихэвчээ доош алдаж орхилоо. Бурхан минь! Тэр гэрийн минь үүдэнд юугаа хийж байгаа юм бэ?

Манай хаалга лифтнээс холгүйхэн байрлана. Үүний цаад мухрын буланд хэн нэгэн хөдлөх шиг үзэгдсэн юм. Удалгүй автомат гэрэл хөдөлгөөн мэдрэгдсэнд асахад л Сэүн намайг хүлээх шиг харанхуй орцонд зогсож байгааг олж харсан.

Тэр над руу ойртоно. Дахиад л амьсгал давчдаад ирэв. Сэүн намайг зодох гэж байгаа юм болов уу? Эсвэл бүр түүнээс ч илүүг хийх үү... Одоо би яавал дээр вэ!?

Миний хувь хүн тийм ч аймхай нэгэн биш л дээ. Хэлэх гэсэн зүйлээ заавал хэлнэ, өөрийн бодлоо хүндлүүлнэ гэсэн хоёр ерөнхий зүйлийг байнга бодож явдаг. Буруу зүйл хийж буй нэгэнтэй тэмцэнэ. Ямар нэг шудрага бус үйлийг зүгээр өнгөрөөхгүй гэж боддог.

Гэхдээ... У Сэүний аймшигтай байдлаас хэн ч биш аятай эмээн нуугдаад байх юм.

Сэүн миний зүг алхам алхмаар ойртсоор. Тэр бүрд нь мини йхарц доош чигэлж, гар минь өөрийн эрхгүй чичигнэнэ. Үнэхээр бидний хоорондох асуудал дуусаагүй гэсэн нь худлаа биш байсан бололтой! Намайг алахаар шийдэж!!

У Сэүний нэг гар дээш далайхад цохих гэж байна гэж бодсон би шуудхан нүдээ дальдчуулж, дороо бөхөлзөв. Тэгвэл тэр нүүрэндээ үл ялиг инээд тодруулсаар эрүүнд минь хүрэн гараараа дээш өлийлгөв. Түүний царай нүдэнд харагдана. Дэндүү царайлаг. Гэвч доторх хүн нь хамгийн үзээрийн юм.

Сэүн: Нүд рүү минь хар.

Би шүлсээ аажуухан залгилахад Сэүн эрүүнээс минь улам хүчтэй татан дээшүүлсээр "Бид одооноос тоглоом тоглох болно. Чи хүссэн хүсээгүй тоглоомонд заавал оролцоно. Дүрэм их энгийн. Би чамайг зовооно. Харин чи тэсэж үлдэх ёстой. Төгсгөлд нь чи тэсэж үлдэж чадвал хэвийн амьдралаар амьдарч болно. Харин чадахгүй бол чиний амьдралыг би үргэлжлүүлэн сүйтгэсээр л байх болно. Ойлгов уу?".

Тэр ингэж хэлчихээд эрүүг минь тавин үл ялиг инээмхийлэв. Юу гэсэн үг вэ... Юун тоглоом! Юуны чинь амьдралыг сүйтгэх! У Сэүн чи ямар бурхан уу? Өөрийгөө юу гээд бодчихсон юм бэ?

Гэнэт айх бус уур минь буцалж түүний зүг хөмсөгөө зангидсаар: Хэрвээ би хүсэхгүй байвал? Яагаад чиний дураар энэ хөгийн зүйлийг чинь тоглох ёстой юм.

Сэүн: Харин л дээ. Яагаад юм бол?

Би: У Сэүн сайн сонс! Хэрвээ би хүсвэл чиний арчаагүй хувирамтгай олон багийг чинь дэлгэж чадна! Хэн ч биш болгож чадах болохоор дэмий зүйл яриад байлгүй тонилж үз!!?

Сэүн: /инээх/ Ахх! Нүүна тарган бас хүний үг ойлгодоггүй. Би хүссэн зүйлээ заавал авдаг юм. Орохгүй гэнээ? Харж л байя. Миний хийж чадах зүйл хичнээн хол явах бол? Надтай дайн эхлүүлсэн хүн хэзээ ч жаргаж байгаагүй юм даг.

Би гараа атгасаар шүдээ зуун: Дэндүү сэхүүн юм. /бувтнах/

Сэүн: Харин нүүна яах бол? Уйдаа гаргачихаар аятайхан тоглоом л байгаарай даа. Юу юуны түрүүнд буугаад өгчихөв. Юу ч болоогүй байхад өршөөл эрээд унавал сонирхолгүйг мэдэж байгаа биз дээ?

Энэ хүний хэлж байгаа үг нь яагаад ийм зэвүүн бас уур хүрмээр сонсогдоод байгаа юм бэ?!

Би: Би нэгдлээ. Чамайг ялахад л болно биз дээ?

Тийм ээ. Одоо айж хулчийх цаг яасан ч биш. Хэн нэгэнд дорд үзэгдэх гэмийг би үйлдээгүй шүү дээ!

Сэүн: Өхх! Гэнэт зориг чинь гараад ирэв үү?

Би: Тэгэхээр бидний тоглоомны үр дүнд хэрвээ би ялвал чи Инжонаас сална. Ингэвэл яаж байна!? Тоглогчид шагналдаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй биз дээ!?

Түүнд хэлсэн шийдэмгий үг, зоримгой харцанд шар нь хөдөлсөн бололтой г
доош тонгойн миний өндөрт тааруулан зогсоод чихэнд минь ойртон "Яаана. Би угаасаа салах гэж байсан юм. Гэхдээ жаахан тоголмоор санагдчихлаа. Тоглоом дуустал энхрхий дүүг чинь оролдох болох нь ээ." гэж бувтнав.

Түүний халуун амьсгал чихэнд хүрэхэд үнэхээр үзлийн мэдрэмж төрнө. Шуудхан цохиод авмаар! Миний уур хилэн юу юугүй дэлбэрэх бололтой!

Сэүн нөгөө л зэвүүцмээр инээдээ нүүрэндээ тодруулсаар намайг гацсан чигт нь хаяан шат уруудсаар яваад өгөв. Саяхан л тэрнээс айж байлаа. Гэхдээ аан гээч. Одоо бол яасан ч айхгүй. Би тэмцэх хэрэгтэй. Өөрийнхөө төлөө! Дүүгийнхээ төлөө!!

У Сэүнийг яасан ч өршөөхгүй!

---

4 долоо хоног өнгөрчээ. Амьдрал өмнө нь ямар байсан тэр чигээрээ үргэлжилнэ. Эхний хэдэн долоо хоногыг бодвол хичээл арай жигдэрч их сургуулийн шалгалтандаа бэлдэх цаг ойртон иржээ. Өдөр шөнөгүй завгүй хичээллэх төгсөх ангийн сурагчид дарамтанд ороод байсан цаг үе. Тэтгэлэг авахын төлөө бүгд өрсөлдөцгөөн эртнээс материалаа боловсруулахыг хичээнэ.

Ээж минь "Инжоны төгөлдөр хуурны дамжааны төлбөр дээр нэмэгдээд чиний их сургуулийн төлбөр гэвэл манайх гэдэг айл гудманд гарахдаа тулах гээд байна!!" гэсэн ширүүн бөгөөд гомдмоор үгийг хэлсний дараа би ч бас тэтгэлэгт хамрагдахыг хүсэж эхэлсэн. Дараа жил Инжоныг төгсөхөд ичихгүй хамаг юмаа бариад гүйнэ дээ. Ээж үнэхээр л дүүд хамаг анхаарлаа төвлөрүүлэх юм.

Би: Намайг ер нь гүүрэн доороос олсон байхөө.

Духэ: За даа. Бараг наадах чинь л дөхнө дөө.

Би: Яа! Чи хүртэл ингээд байхдаа яадаг юм!

Духэ шилээ тэгшлэн янзалсаар: Ер нь бол биологийн хичээлийг гүнзгийрүүлэн судалдаг хүний үүднээс хэлэхэд ген заавал ямар нэг байдлаар удамшидаг юм. Тэгтэл чи өөрийгөө хар л даа. Аавтайгаа адилгүй, ээжтэйгээ ч адилгүй. Инжонтой бол бүр биш! Үгүй ээ ядахнаа ямар нэг ижил төстэй зүйл байх ёстой биз дээ? Би үнэхээр тоглоогүй байна шүү. Чи үсээ шинжилгээнд өгөх хэрэгтэй.

Би: Юу! Ямар аймар юм бэ!

Духэ: Бодит байдал наадахнаас чинь ч аймар шүү!

Бид биеийн тамирын заал руу руу хамтдаа алхан явахдаа элдвийг ярилцсаар байх ба бидэнтэй Жүнмён багш тааран тэр биднийг харсан даруйдаа "Та нар Кёнсүүг хаана амьдардагыг мэдэх үү?" гэж асуув.

Би: Манай гэртэй ойролцоо гэхээр ***** хавьд л байх.

Духэ над руу сонин харсаар: Яахаараа танайхтай ойрхон гэж. Эртээд судалгаа хийгээд тараад явахад танайхаас лавдаг тэс ондоо зүгт байсан даг.

Би: Юу?

Тэгвэл намайг хүргэж өгсөн тэр өдөр Кёнсүү юу яриад байсан болж таарав аа.

Жүнмён багш: Ёстой нэг! Хувийн хэрэгтэй дэлгэрэнгүй бичихгүй муу багшдаа ажил удчихсан байх юм даа энэ Кёнсүү. Заза хүүхдүүдээ багш нь явлаа!

Бид түүнд бөхийхөд Жүнмён багш ажтл ихтэй байгаа бололтой гүйх шахам алга болов.

Зааланд ороход Кёнсүү шуудхан нүдэнд өртлөө. Тэр яах гэж гэрээ худлаа зааж өгөө вэ. Үнэхээр энэ хорвоод юу ч үнэн байхгүй юмаа.

Би Кёнсүүгийн зүг ширтсээр зааланд хөл тавиад ердөө 3 л алхаад байсан юм. Гэхдээ хамгийн заяагүй нь яасан гээч! Хэд алхаад л заалаар нисэж байсан тэнэсэн бөмбөгөнд оногдчихсон. Үнэхээр их өвдсөнийг л санаж байна! Маш хүчтэй онилсон бөмбөг толгой руу минь эгч чигээрээ хүрээд ирсэн юм...

Исоныг тойрон хүүхдүүд бөөгнөрөх ажээ. Исон хүчтэй цохиулсанд шуудхан доош унаад ухаангүй хэвтэнэ. Бөмбөгийг өшиглөсөн хэрэгтэй болох Бюн Бэкхён сандарсаар галзуу ганц анд Чанёолынхоо зүг "Яах вэ" гэсэн харцаар ширтэв.

Тэгвэл Чанёол: За би ёстой мэдэхгүй шүү! Ямартайч ангийн бүх хөвгүүд нийлээд ч хамаагүй өргөөд эмчийн өрөөнд аваачих хэрэгтэй байх.

Бэкхён: Одоо яаанаа? Тэр үхчихсэн бол!?

Духэ: Тэнэгтээч гажигаа! Амьсгалаад байгааг нь харахгүй байна уу?

Чанёол: Тэгвэл яг ухаан алдчихаж!

Кёнсүү: Багшийг дуудах хэрэгтэй гэсээр гүйн гарав.

Яах учираа олохгүй байсан Бэкхён сандарсаар эргэн тойрноо гүйлгэн харж байгаад заалны тавцан дээр тавиатай ууттай сэндвичийг олж харан шуудхан шүүрч аваад Исоны хамранд тулгав.

Духэ Бэк рүү хачин харсаар: Чи яг яагаад байгаа юм бэ?

Бэкхён өөрийн хийж байгаа зүйлдээ бүрэн автсан байх ба улам бүр хамранд нь ойртуулна.

Чанёол: Яагаад миний сэндвич түүний хамарны нүхэн дээр байгаа юм бэ...

Духэ: Тэр одоо чухал гэж үү!

Бэкхён: Би Исоныг хоолоор утаад өгвөл сэргэнэ гэж бодсон юмаа. Гэхдээ болсонгүй!

Чанёол: За арай ч дээ! Тэгж бодоод сэндвич хамранд нь наагаад байсан юм уу!!

-

Нүдээ нээхэд эргэн тойрон үл ялиг бүрэлзэн харагдаж эхэндээ хараа тогтох гэж нилээн юм болов. Үүний дараа ар дагзанд маш их өвдөлт мэдрэгдэн аргагүй ёоолоход хэн нэгэн "Чи сэрчихэв үү?" гэж сандарсан өнгөөр асуулаа.

Би: Тиймээ.

Тэр хэн нэгэн нь Кёнсүү байгаад яагаад ч юм баярлав. Бодоод байхад тэр надад байнга туслах юм.

Кёнсүү: Чи бөмбөгөнд оногдоод ухаан алдчихсан.

Би: Тиймээ. Санаж байна.

Кёнсүү: Одоо өвдөж байна уу? Би эмч багшийг дуудах хэрэгтэй юу?

Би: Үгүй ээ. Гайгүй.

Кёнсүү босох гэж байснаа болин буцаад орны хажуудах сандал дээр суусаар: Нээрээ юу? гэлээ.

Би: Нээрээ. Ингэхэд чи яагаад гэрээ худлаа зааж өгсөн юм бэ?

Кёнсүү миний сэдэв өөрчлөлтөнд гайхсан бололтой: Юу? гээд том нүдлэв.

Би: Эртээд. Намайг байрны үүдэнд хүргэж өгөхдөө чи өөрийгөө тэр хавьд амьдардаг гэсэн шдээ.

Кёнсүү: Аан! Би худлаа ярьсан юмаа. Тэр өдөр чи их айсан харагдсан. Ганцаараа явж чадахгүй байх гэж санаа зовоод л... Хань болж хамт явсан юм. Худлаа ярьсанд уучлаарай.

Надад хань болсон нь үнэн шүү. Үнэхээр тус болсон.

Би: Үгүй ээ. Харин би уучлалт гуйх хэрэгтэй. Түвэг удсан байна шүү дээ

Кёнсүү: Тийм бишээ.

Би: Нээрээ л яагаад дахиад автобусанд чамтай таарахгүй байна гэж гайхсан юм. Огт өөр зүгт байдаг юм бол яаж таарах юм бэ? /инээх/

Кёнсүү: Хөөх! Чи намайг хайгаа юу?

Би: Тийм!

Энэ үед... Сургуулийн хаа нэгтэйд.

Сэүн бахдалтай нь аргагүй инээсээр: Тэгэхээр энэ Шин Исоны бүртгүүлсэн клуб юм уу?

?: Тиймээ. Ингэхэд чи энэ махлаг амьтнаар яах гээ вэ? Арай ийм охин сонирхоод байгаа юм биш биз дээ?

Сэүн: Би ямар солиорсон биш. Ямартайч олж өгсөнд баярлалаа.

Сэүнтэй хамт суух залуу ч инээд алдан: Чи одоо яах гэж байна?

Сэүн: Харин л дээ. Жаахан амраачихлаа. Ингэс гээд тоглоомоо эхлүүлдэг юм билүү?

?: Жаахан зөөлхөн л хандаарай даа.

Сэүн: Зөөлхөн? Тийм үг миний үгийн санд байдаггүй юм.

?: Заз! Чи ч бүр зүгээр орхихгүй нь шив.

Сэүн: Тиймээ. У Сэүнээр оролдсон хэнбугай ч тайван амьдралын нүүр үзэхгүй л болов уу гэсээр нүүрэндээ мишээл тодрууласнаа "Аа тийм! Чамаас гуйх бас нэг зүйл байна." гээд нэг зүйл санасан бололтой чухал царайлав.

?: За юу юм?

Сэүн: Энэ бүдүүн миссийг....

Continue Reading

You'll Also Like

822K 18.6K 47
In wich a one night stand turns out to be a lot more than that.
455K 7K 81
A text story set place in the golden trio era! You are the it girl of Slytherin, the glue holding your deranged friend group together, the girl no...
9.6K 68 24
*UNFINISHED* CH 20-22 OUT NOW!!
949K 58.4K 119
Kira Kokoa was a completely normal girl... At least that's what she wants you to believe. A brilliant mind-reader that's been masquerading as quirkle...